| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/02549/И |
| Дугаар | 183/ШШ2020/00131 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2020/00131
2020 оны 01 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2020/00131 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 00 тоотод байрлах ЮТСХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, УБ таун хотхон, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дугаар байрны 000 тоотод түр оршин суух Е овогт Д.А-т холбогдох,
автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10.440.983 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Н.А, гэрч С.Т, А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Юниверсал трейдинг корпорэйшнХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Д.А нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай ЮТСХХК-тай ЗГ/2016/04/27 дугаартай автомашин лизингээр худалдан авах гэрээ байгуулж, Тоёота приус маркийн, NHW20-7745572 аралын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, 04-32 УНЭ улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 7.500.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 1.500.000 төгрөг төлж, үлдсэн 6.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3.8 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, лизингээр худалдан авсан юм. Д.А нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралт дахь графикийн дагуу төлөлгүй, удаа дараа утасдуулж байсан. Гэрээ байгуулснаас хойш 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 553.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1.300.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 4.353.000 төгрөгийг төлсөн. Үүнээс автомашины үндсэн төлбөр болон хүүг суутган тооцоход автомашины үлдэгдэл төлбөр 4.688.705 төгрөг, хүү 3.171.771 төгрөг, алданги 2.580.507 төгрөг, нийт 10.440.983 төгрөгийг төлж барагдуулахаар байна. Иймд хариуцагч Д.Ааас 10.440.983 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч байгууллага тухайн автомашиныг авсан гэх Одбаяр гэж хүнийг от танихгүй, хариуцагч өөрөө мэдээд уг хүнд зарсан байх. Автомашины төлбөрийг хэний, ямар данснаас төлөх нь бидэнд огт хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Д.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Д.А миний бие 2016 онд Приус-20 автомашин лизингээр урьдчилгаа 20 хувь төлж гэрээ байгуулан худалдаж авсан. 2016 оны 06 дугаар сард төлбөр графикийн дагуу төлөөгүй гээд машинаа хураан авсан. 2016 оны 07 дугаар сарын 10-нд Одбаяр гэдэг залуу төлөгдөөгүй саруудын төлбөрийг төлөөд авъя гэхээр нь компанийн захирал эмэгтэй рүү яриад нябод нь төлбөрийг нь төлүүлээд Одбаяр нь машиныг нь аваад явсан. Би гэрээг нь шилжүүлж өгье гэхэд наадахаа дараа болъё гэсэн. Дараа нь хугацааг санахгүй байна, энэ компани руу ярихад төлж байгаа гэсэн. Хэсэг хугацааны дараа яриад Одбаярыгаа олж өг, энэ тэр гээд ярьдаг байсан. Би Дундговьд ажиллаж байгаа болохоор боломжгүй байна гээд гэрийг нь зааж өгсөн. Мөн дэлгүүрийг зааж өгсөн. Иймд миний бие дээрх төлбөрийг төлөх боломжгүй болно гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн автомашин худалдах гэрээг харахад худалдаг талыг төлөөлж Юү Ти СиХХК гэрээ байгуулсан байна. Гэтэл ЮХХК-ийн хийсэн гэрээний үүргийг Юниверсал трейдинг корпорэйшнХХК нэхэмжилж нэхэмжлэл гаргаад байгаа, эдгээр компаниуд хоорондоо ямар хамааралтай болохыг ойлгохгүй байна. Иймд Юниверсал трейдинг корпорэйшнХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Хариуцагч Д.А нь 7.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг урьдчилгаа 1.500.000 төгрөгийг төлж зээлээр худалдан авч, түүний охин А.Анужин унаж хэрэглэж байсан. Гэтэл 2016 оны 06 дугаар сард А.Анужинг машинаа унаад явж байхад өмнө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Г.Ц Баянбүрдийн тойргийн тэнд зогсоож, танай аав зээлээ төлөхгүй байгаа учраас машиныг хурааж авлаа хойноос дагаад яв гэж хэлээд Өргөөгийн замаар уруудаад Сайхансамбуугийн замын урд талд байдаг компанийн том хашаан дотор оруулж тавиад, бүх талаас нь зургийг нь авч, машин хүлээлцсэн тухай баримт үйлдээд, машинаа хүлээж авсан байдаг. Үүнээс хойш Д.А машиныг эзэмшиж ашигласан зүйлгүй. Автомашин худалдах худалдан авах гэрээний 4.6 дахь хэсэгт Худалдан авагч нь төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд автомашиныг үл маргах журмаар худалдагчид буцааж олгоно гэж заасан. Энэ гэрээний дагуу Г.Ц машинаа хурааж авсан байдаг. Ингээд Д.Аийн хувьд гэрээний дагуу худалдагч талд машиныг хүлээлгэж өгсөн учраас үүнээс хойш эзэмшсэн ашигласан асуудал үүсээгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дотор дансны хуулгууд байгаа. Тэр хуулганаас харахад 2016.07.10-ны өдөр Баярренчингийн Одбаяр гэдэг хүнээс 1.300.000 төгрөг, 2016.10.06-ны өдөр 500.000 төгрөгийг Лхагвасүрэнгийн Энхцэцэгээс, 2017.06. 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг мөн Л.Энхцэцэгээс тус тус шилжүүлсэн байдаг. Тэгээд Одбаяр гэдэг хүн гарч ирээд энэ машины төлбөрийг төлж авъя гээд хүлээж аваад, өөрийн болон эхнэрийнхээ данснаас мөнгийг шилжүүлээд явсан байдаг. Д.Аийн хувьд нэхэмжлэгч талд хандан та нар надаас машинаа хурааж авсан буюу танайх машиныг Одбаярт хүлээлгэж өгсөн учраас Одбаяртай гэрээг хийгээд миний асуудлыг дуусгаад өгөөч гэтэл наадмын дараа болъё гэж хэлээд өнгөрсөн байдаг. Д.А өөрөө хөдөө орон нутагт ажилтай байдаг учраас Одбаяртай гэрээ хийгээд болсон гэж бодоод орхитол 2018 он гаргаад мөнгөө төл гэж нэхэж эхэлсэн. Д.Ат машины мөнгийг төл эсвэл Одбаярыг олж өг гэдэг асуудлыг тавьсан байгаа юм. Хариуцагчийн хувьд тухайн үед Одбаярын ажиллуулж байсан дэлгүүрийн хаяг болон гэрийн хаягийг зааж өгсөн байдаг. Тэгээд дахин Г.Ц тасралтгүй залгаад байхаар нь Одбаяртай дараа нь учраа олж болох байх гэж бодоод Д.Аийн эхнэр Пүрэвсүрэн 2018 оны 02 дугаар 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үндсэндээ зээлээр худалдаж худалдан авах гэрээний харилцаа машиныг хурааж авснаар дуусгавар болсон гэж үзэж байгаа. Түүнээс хойш Одбаяр нь олдохгүй болсон цагт Д.А руу залгасан. Гэтэл Д.Аийн охиноос машиныг хурааж авсаны дараа Д.Ат хүлээлгэж өгөөгүй. Энэ утгаараа худалдах худалдан авах гэрээ дууссан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас сүүлд яах гэж хариуцагчийн эхнэр нь мөнгө шилжүүлсэн юм бэ гэж хэлэх байх. Завсар зайгүй залгаж байсан учраас дараа нь Одбаяртай уулзаж болох байлгүй гэж бодож шилжүүлсэн байдаг. Тэр нь одоогоос бараг 2 жилийн өмнө болсон явдал. Автомашин худалдаж авсан тухайд бид маргахгүй. Машиныг худалдагч тал хурааж аваад хүлээлгэж өгөөгүй учраас худалдах худалдан авах хэлцэл дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч С.Түмээ, А.Анужин нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Юниверсал трейдинг корпорэйшнХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.Ааас зээлийн гэрээний үүрэгт 10.440.983 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10.440.983 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба аас 7.624.057 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 2.816.936 төгрөгийн шаардлагыг вэлээ.
Нэхэмжлэгч ЮТСХХК нь хариуцагч Д.Атай 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр автомашин худалдах гэрээ байгуулж, 2008 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, NHW20-7745572 аралын дугаар бүхий 04-32 УНЭ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашиныг 7.500.000 төгрөгөөр худалдсан байх ба автомашины төлбөрөөс хариуцагч Д.А 1.500.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар талууд тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон автомашин худалдах гэрээгээр нотлогдож байна.
Энэхүү гэрээгээр талууд автомашиныг зээлээр худалдах, худалдан авах тохирч худалдан авагч нь автомашины үнээс 1.500.000 төгрөгийг төлж, үлдсэн 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваарийн дагуу төлөх нөхцөлтэйгээр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлнө гэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч ЮТСХХК нь хариуцагч Д.Ат дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан 2008 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, NHW20-7745572 аралын дугаар бүхий 04-32 УНЭ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашиныг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн байх ба уг автомашины үндсэн төлбөр болон зээлийн төлбөрт хариуцагч Д.А нь нийт 4.353.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар нэхэмжлэгч ЮТСХХК-ийн захирал П.Энхтүвшинбэлэгийн дансны хуулга, Г.Цгийн дансны хуулга зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Юниверсал трейдинг корпорэйшнХХК нь хариуцагч Д.Ааас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн автомашины үлдэгдэл төлбөр 4.688.705 төгрөг болон зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 3.171.771 төгрөг, алданги 2.580.507 төгрөг, нийт 10.440.983 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Д.А нь дээрх автомашиныг худалдаж аваад унаж хэрэглэх явцад нэхэмжлэгчээс төлбөрөө графикийн дагуу төлөөгүй гээд 2016 оны 6 дугаар сард хураан авч, улмаар 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр н.Одбаяр гэх залуу төлөгдөөгүй саруудын төлбөрийг төлөөд авъя гэхээр нь түүнд автомашиныг шилжүүлж өгсөн бөгөөд надтай байгуулсан гэрээгээ цуцалж, шилжүүлж өгөх гэхэд дараа бол гээд шилжүүлж чадаагүй. Нэгэнт автомашиныг н.Одбаяр гэгч этгээд шилжүүлэн авсан, төлбөрийн тухайн этгээд төлж байсан тул Д.Аийн хувьд автомашиныг хүлээлгэн өгснөөр түүнтэй байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Д.А нь зээлээр худалдан авсан автомашины төлбөрийг тогтоосон хугацааны дотор төлөх үүргээ зөрчсөн учир нэхэмжлэгч ЮТСХХК нь 2016 оны 06 дугаар сард түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн 04-32 УНЭ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашиныг хариуцагч Д.Аийн охин А.Анужинг унаж явахад нь зогсоож хураан авсан болох нь зохигчдын тайлбар, гэрч А.Анужин, С.Түмээ нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.
Гэвч 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Д.А нь уг автомашины төлбөрийг үргэлжлүүлэн төлж худалдан авах санал гаргасан н.Одбаяр гэгч этгээдэд автомашиныг шилжүүлэн гэх өгсөн боловч нэхэмжлэгчтэй байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг цуцалж, автомашиныг хүлээн авсан этгээдэд шилжүүлээгүй байх тул түүнтэй байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.
Хариуцагчаас төлсөн төлбөрүүдийн зарим хэсгийг Б.Одбаяр, түүний эхнэр Л.Энхцэцэг нараас төлж байсан нь үүргийг өөр этгээд хариуцах шууд үндэслэл болохгүй бөгөөд Б.Одбаяр болон түүний эхнэр Л.Энхцэцэг нар нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хэрхэн оролцсон болох нь тогтоогдохгүй байна.
Зохигчид автомашин зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр автомашин худалдах гэрээг бичгээр үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэгч Юниверсал трейдинг корпорэйшнХХК болон хариуцагч Д.А нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулсанд тооцох үндэслэлтэй бөгөөд гэрээний үүргийг автомашины төлбөрийн зарим хэсгийг төлж байсан Б.Одбаярт шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Юниверсал трейдинг корпорэйшнХХК нь худалдан авагч Д.Ааас автомашины үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохиролцсон хүү, алдангийн хамт шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.
Хариуцагч Д.А нь гэрээний хугацаанд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 553.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1.300.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, нийт 2.353.000 төгрөг төлсөнөөс нэхэмжлэгч байгууллага 1.311.295 төгрөгийн үндсэн төлбөрт, 1.041.705 төгрөгийг хүүгийн төлбөрт суутгаж, үндсэн төлбөрийн үлдэгдлийг 4.688.705 төгрөгөөр төгрөгөөр тооцсон нь зөв боловч гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс бус хүүгийн төлбөрөөс хасч тооцсон нь буруу байна.
Учир нь гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.
Мөн хариуцагч Д.А нь автомашины урьдчилгаа төлбөрт 1.500.000 төгрөг төлж, үлдсэн 6.000.000 төгрөгийг хүүгийн хамт хэсэгчлэн төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч гэрээний 2.1 дэх хэсэгт 750.000 төгрөгийг хүүгүйгээр 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулах, 5.250.000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч 5.250.000 төгрөгийн хэмжээнд хүү тооцож нэхэмжлэх эрхтэй байна.
Үүний дагуу хүүг тооцоход нэг сарын хүү 199.500 /5.250.000 х3.8=199.500 төгрөг/ болж байх бөгөөд гэрээнд тохирсон 12 сарын хугацаагаар тооцоход нийт 2.394.000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлж барагдуулах үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Д.Ааас үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.688.705 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.394.000 төгрөг, нийт 5.082.705 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулах үүрэгтэй байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд 7 хоног хүлээх ба хугацаа хэтэрсэн өдрөөс зээлийн үлдсэн төлбөрийн дүнгээс 1 өдрийн 0.5 хувийн алданги тооцно гэж заасан байх тул хариуцагч нь үлдэгдэл төлбөрийн үүргээ биелүүлээгүй 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны алданги төлөх үүрэгтэй байна.
Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны алдангийг тооцож 2.580.507 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагч Д.Аийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 5.082.705 төгрөг байсан тул алдангийн нийт дүн уг гүйцэтгээгүй үнийн дүн болох 5.082.705 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй байжээ.
Хариуцагч Д.А нь алданги тооцож нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 5.082.705 төгрөгийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул уг төлбөрийн 50 хувь болох 2.541.352 төгрөгийг алдангид төлөх үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ааас үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.688.705 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 2.394.000, алданги 2.541.352 төгрөг, нийт 7.624.057 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЮТСХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.816.926 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Юниверсал трейдинг корпорэйшнХХК нь урьд Юү Ти СиХХК гэсэн оноосон нэртэй байсныг 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Юниверсал трейдинг корпорэйшнХХК болгон өөрчилсөн болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх ба хариуцагч Д.Атай 2016 оын 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан автомашин худалдах гэрээнд хуучин нэр болох Юү Ти СиХХК-ийн нэрийг тусгасан ч тухайн компанийн регистрийн дугаар хэвээрээ, гэрээнд Юниверсал трейдинг корпорэйшнХХК-ийн тамга тэмдэг дарагдсан тул гэрээг Юниверсал трейдинг корпорэйшнХХК-тай байгуулсан гэж үзэхээр байна.
Мөн Юү Ти СиХХК буюу Юниверсал трейдинг корпорэйшнХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Юу Эс Эй Эм Өү инвест ББСБХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, автомашиныг Монгол улсад оруулж ирэн, зарж борлуулах, зээлээр худалдах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Хэдийгээр хариуцагч Д.Ат худалдсан 2008 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, NHW20-7745572 аралын дугаар бүхий 04-32 УНЭ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашин нь тус гэрээний хамтран ажиллагч тал болох Юу Эс Эй Эм Өү инвест ББСБХХК-ийн өмчлөлд байгаа боловч түүнийг худалдах, зарж борлуулах, зээл судлах, олгогдсон зээлийн гэрээний хэрэгжилтийг хангахад ороцлох, зээл төлөгдөөгүй автомашины араас нь явах, битүүмжлэх эрх дээрх гэрээний 1.3-т зааснаар Юниверсал трейдинг корпорэйшнХХК-д олгогдсон байна.
Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэл тул хүлээн авах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 136.935 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 7.624.057 /долоон сая зургуун зуун хорин дөрвөн мянга тавин долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Юниверсал трейдинг корпорэйшнХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.816.926 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 182.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 136.935 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Юниверсал трейдинг корпорэйшнХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, د .̪