Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/959

 

 

 

 

 

 

 

 

     2023         08          14                                    2023/ШЦТ/959

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч:Ж.Бат-Эрдэнэ   /томилолтоор/,

улсын өмгөөлөгч: А.Ганзориг,

шүүгдэгч: С нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С холбогдох эрүүгийн 2308000001282 тоот хэргийг 2023.08.07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... аймгийн ......... суманд ........-нд төрсөн, ......настай, эрэгтэй, бичиг үсэг мэдэхгүй гэх, боловсролгүй гэх, сантехникч мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвд сантехникийн засварчнаар ажилладаг, ам бүл-...., эхнэр ...... хүүхдийн хамт Сонгинохайрхан ......... хороо ........... тоотод оршин суудаг, урьд ..... удаагийн ял шийтгэлтэй, /РД:........../ З овогт Г С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               

                ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Шүүгдэгч С нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний 16 цагийн орчимд Сонгинохайрхан ........... хорооны нутаг дэвсгэр ......... гудамжинд насанд хүрээгүй хохирогч М хоолойг нь боож, модон хашаа руу түлхсэний улмаас түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэрч Д“... Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний  17 цагийн үед 3 хүүхдийнхээ хамт төрсөн дүү С гэрт мах идэх гээд өөрийн ............УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүгийнхээ гудамж руу орох гээд гэр хорооллын шороон зам дээр явж байсан юм. Тэгтэл миний хажуугаар Приус- 20 маркийн ............УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шавхай цацаад шороон замаар их хурдтай гүйцэт түрүүлээд явж байхдаа машины маань зүүн тал руу шавхай цацаад давхисан юм. Тухайн үед би их сандраад хажууд маань 1 настай нялх хүүхэд маань суугаад явж байсан болохоор цонхоо онгорхой явж байгаад гялс хаатал шавхай цацаад өнгөрсөн....Тэгэхээр нь би уур хүрээд хажууд нь машинтайгаа зогсоод хэлэх гэтэл машинаасаа буугаад орчихсон болохоор араас нь хашааны хаалгаар шагайгаад дуудтал саарал майктай, сахалгүй, шар царайтай, махлагдуу залуу гарч ирэхээр нь чи эрх хүн байж яасан сонин явдаг юм жудаггүй, ганцаараа юм шиг шавар шавхайтай зам дээр гэж хэлээд зүүн талын ард дал руу нь зөөлөн цохиод гартал хохь чинь чи ганцаараа энэ зам дээр машин барьж явж байгаа юм уу гэж хэлээд миний ам хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би уурлаад “чи эр хүн байж яасан дээрэлхүү юм”  гэж хэлээд зүүн мөр, бугалга хэсэгт нь цохиход намайг эргэж хараад хоолойноос маань хоёр гараараа боогоод хашаа руугаа шахаад зогсож байтал манай хүү М нь машинаас бууж ирээд нөгөө залуугийн хүзүүг баруун гараараа боогоод надаас салгасан. Тэгтэл нөгөө залуу миний хоолойг сул тавиад хүүг маань өмсөж байсан подволк болон гараараа хоолойг нь боогоод хоорондоо ноцолдож байгаад хүүгийн маань амьсгаа давчдаад би салгаж чадахгүй байтал манай бэрийн аав хашааны гадаа зогсож байхаар нь туслаарай гэж хэлтэл удалгүй бэр Бямбаа, Ганзаяа, бэрийн эгч Цагаанаа нь нөхөртэйгөө гарч ирээд нөгөө залууг салгаад явах гэтэл хашаа руугаа гүйж ороод нарийн дранк мод гаргаж ирээд хүүг маань цохих гээд хөөгөөд баригдахгүй болохоор машины маань урд талын копудыг цохисон” гэх мэдүүлэг /хх-7-8/,

- Насанд хүрээгүй хохирогч М“ тэр машины жолооч гэх эрэгтэй хүн манай ээжийг хашаа рүү шахчихсан хүзүүнээс нь боогоод зогсож байхаар нь очоод мөрнөөс нь татахад ээжийг тавихгүй байхаар нь салгатал эргэж хараад миний цамцны захаас гараараа чанга бариад миний хоолойг боогоод модон хашаа руу түлхэж шахаад байсан. Тэр үед ээжийг боль гэж хэлэхэд тэр хүн болихгүй байсан ба ээж маань дүүгийнхээ хашаа руу орилж дуудахад манай ээжийн дүү болох Сайнзориг Сайнзул  нар ирээд тэр хүнийг надаас салгаж гарыг нь тавиулсан. Тэгээд бид нар ярилцаад зогсож байтал тэр ах хашаа руугаа гүйж ороод удалгүй 1 нарийн мод гарч ирээд намайг цохих гэж хөөхөөр нь би зугтаахад тэр ах модоороо ээжийн машины урд хамар хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед ээж “яаж байгаа юм” гэж хэлээд яваад очтол тэр ах манай ээжийг “хүүхэдтэйгээ нийлж зодлоо” гэж хэлээд ээжийн хоолойноос бооход ах нар салгасан” гэх мэдүүлэг /хх-14/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023. 07.19-ний өдрийн 8841 дугаартай "М биед хүзүү, зүүн мөр, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-24-25/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч С хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун турууны 3 дугаар гудамжаар  Приус-20 маркийн ............УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа  Д жолоодон явж байсан ............УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ шавхай цацан явсан гэх бөгөөд гэрийнхээ хашаанд машинаа оруулаад байрлуулахад араас нь Д очин Сын нуруун тус газарт цохиж хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд улмаар С нь Дам руу цохисон, Д буцаагаад зүүн мөр, бугалга хэсэгт нь цохисон, зөрүүлээд С Д хоолойноос нь боогоод хашаа руу шахсан, Д хүү Мнь тэднийг салгахад насанд хүрээгүй хохирогч М хоолойг нь боож, модон хашаа руу түлхсэний улмаас түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл явдал болсон нь тогтоогдлоо.

Шүүгдэгч С, гэрч Д нарын харилцан зодооны улмаас Д биед “уруулд зулгаралт гэмтэл”, Сын биед “зүүн бугалгад зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” тус тус учирсан бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2023.07.19-ний өдрийн 8871, 8843 дугаартай дүгнэлтээр /хх-19-20, 35-36/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч С нь гэнэт үүссэн, хувийн сэдлээр, шууд санаатайгаар  тухайн зодооныг салгасан насанд хүрээгүй М эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж М хоолойг нь боож, модон хашаа руу түлхсэний улмаас түүний бие махбодод хүзүү, зүүн мөр, даланд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг шинжээчийн 8841 дугаартай дүгнэлт, мөн Сын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Сын хууль бус санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Мэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч “Би эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ үйлчилгээ авсан зүйл байхгүй, тухайн хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж /хх-14/, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Харин харилцан зодоон дууссаны дараа С нь дранк модоор Д эзэмшлийн Тоёота королла маркийн автомашины капут, крыло хэсэгт цохиж гэмтээсний улмаас 80000 төгрөгийн шууд хохирол учирсан байх бөгөөд тухайн эвдрэлийг засахад 210000 төгрөг шаардлагатай болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023.07.18-ны өдрийн 671 тоот дүгнэлтээр /хх-29-31/ тогтоогдож байна. Шүүгдэгч С нь 290000 төгрөгийг С.Дуламсүрэнд бэлнээр хүлээлгэн өгсөн талаар Днь прокурорт бичгээр мэдэгдсэн /хх-72/ байх тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Өнөөдрийн байдлаар С бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч С нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С нь шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар түүнийг ялгүй болсонд тооцно. Иймд түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч С нь Д жолоодож явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ шавар шавхай цацруулсан нь түүний буруу боловч Д нь С ын араас очиж шаардлага тавихдаа Сыг түрүүлж цохисон нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэл болох тул тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Сын үйлдэлд  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, Сын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөг торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овгийн Г Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зулзага овгийн Гансүхийн Сд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй,  иргэний нэхэмжлэгч С.Дуламсүрэнд 290000 төгрөг хүлээлгэж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Сурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Смэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ