Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2020/00214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, *******ын ******* *******ын 9 дүгээр байранд оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн

Хариуцагч Дорнод аймгийн сумын 6 дугаар багт оршин суух, регистрийн дугаартай, овогт н ид холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Нэхэмжлэгч Ш.*******

Хариуцагч Ө. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ө.той 2011 онд танилцаж, 2012 оноос хойш 6 жил хамт амьдарсан. 2013 онд бидний дундаас охин Хадаан төрсөн ба бид гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч охиныхоо төрсний гэрчилгээг Ө.оор овоглож авсан. Одоо бид нар хамт амьдрахаа больсон бөгөөд охин маань миний асрамжинд байна. Одоо охин маань 6 настай нэгдүгээр ангид сурдаг. Иймд охин ыг миний асрамжинд үлдээж, эцэг Ө.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ө. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.*******тай 2012 оноос хамт амьдарсан бөгөөд бидний дундаас охин төрсөн нь үнэн. Би Ш.*******тай хамт амьдрах гэж хичээдэг. Ш.******* 2018 оны 03 сараас ******* сум руу эмчээр ажиллахаар явсан бөгөөд хол байснаас болж бидний дунд хэрүүл маргаан үүсэх болсон. Би охинтойгоо уулзаж тусалж дэмжээд явж байгаа. Хол амьдарч байгаа болохоос салсан зүйл байхгүй. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан зүйл ч байхгүй. Өчигдөр ******* сумаас хамт ирсэн. Охин нь миний төрсөн охин мөн. Ш.*******г гэрлэлтээ батлуулъя гэхээр татгалзаад байдаг юм. суманд эмчийн орон тоо гарсан боловч ******* өөрөө ирэхгүй гэсэн. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Охин ыг эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ө.ид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2011 онд танилцаж 2012 оноос гэр бүлийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан байх ба энэ хугацаанд тэдний дундаас 2013 оны 04 сарын 29-ний өдөр охин төрсөн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь охин ыг өөрийн асрамжинд авах талаар шаардлага гаргасан ба хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байдлыг харгалзан 2013 оны 04 сарын 29-ний өдөр охин ыг эх Ш.*******гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин ыг 18 насанд хүртэл нь эцэг Ө.оор сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад 31 564 төгрөг, нийт 101 764 төлснийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.оос улсын тэмдэгтийн хураамжид 101 764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин ыг эх Ш.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан 6 нас 10 сартай охин ыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16/суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.оор сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101 764 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ө.оос улсын тэмдэгтийн хураамжид 101 764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН