Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00070

 


 

 

2020 оны 01 сарын 07 өдөр               Дугаар 183/ШШ2020/00070                                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- БНХАУлс, ................... 4 тоотод оршин суух, ААийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ........... тоотод оршин суух, Шаалай овогт Б  -д холбогдох,

“ХХХХХХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 1.700.000 юань буюу 665.992.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч ........../, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХХХХХХ” ХХК 2008 оны 07-р сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулах чиглэлтэй. “ХХХХХХ” ХХКомпанид Монгол улсын иргэн Ц........ 30 хувь, Б........ 20 хувь, БНХАУ-ын иргэн Уг 50 хувийн хөрөнгө оруулж байгуулсан ба, 2012 оны 07-р сарын 17-ны өдрөөс БНХАУ-ын иргэн П. 60 хувь, БНХАУ-ын иргэн Дг 40 хувийн эзэмшигчээр, 2013 оны 09-р сарын 03-ны өдрөөс Монгол улсын иргэн Ц.Б 60 хувь, БНХАУ-ын иргэн Дг 40 хувь эзэмшигчийн хувийг эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 06-р сарын 21-ний өдрийн С/2140 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтөөр тус компанийн хувьцаа эзэмшигч Л.... 10 хувь, БНХАУ-ын иргэн ... 30 хувийн эзэмшигч болохыг бүртгэсэн байдаг. 2017 оны 08-р сарын 23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээр ХХХХХХ ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Б нь 40 хувийн хувьцаагаа, БНХАУ-ын иргэн ... нь 30 хувийн хувьцаагаа, иргэн Л.... 10 хувийн хувьцаагаа БНХАУ-ын иргэн ...-д  компаний эрхийн хамт гэрээгээр шилжүүлсэн байна.

Ингэснээр тус компанийн хувьцааны 80 хувийг БНХАУ-ын иргэн А/А/, 20 хувийг Ц.Б эзэмших болсон. Тус компанийн захиралаар өмнө нь 60 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Б ажиллаж байсан ба, 2017 оны 09-р сарын 28-ны өдөр БНХАУ-ын иргэн А/А/ бүртгэгдэж тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болсон. Ингээд компаний ерөнхий захирал БНХАУ-ын иргэн А/А/ компаний үйл ажиллагаа явуулах гэтэл Ц.Б нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт өгөлгүй одоог хүрсэн байна. Иймд Ц.Бгийн авч явсан “ХХХХХХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэмэгдүүлэн гаргасан шаардлагадаа: 2017-08-23-ны өдөр байгуулсан 2017/011 дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай” гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2017/012 дугаар “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангуулж, 261.433.600 төгрөгийн татварын өр төлбөрийг төлүүлэх, худалдан авагч Ань 2017-08-23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу төлөх 1.600.000 юанын үүрэг дуусгавар болсоныг тогтоолгож, 10.000 юань гагуулах, худалдагч Ц.Бгийн эзэмшилд буй ХХХХХХ ХХК-ний 20 хувийн буюу 23.650 ширхэг хувьцааг худалдан авагч Ши И-д шилжүүлэх, гэрээнд заасан журмын дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие “ХХХХХХ” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд “Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “компаний эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу 40 хувийн хувьцаагаа БНХАУ-ын иргэн Агэх хүнд худалдсан болно. Тус компаний хувьцааны 60 хувийг миний бие Б, 30 хувийг БНХАУ-ын иргэн Жао Жи Еэ, 10 хувийг Л.... эзэмшдэг байсан бөгөөд харилцан тохиролцож БНХАУ-ын иргэн ШИ И-д 100 хувь хувьцаагаа худалдан шилжүүлэхээр болсон. Нийт 100 хувь хувьцаа буюу компаниа бүхэлд нь 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ юань-аар худалдахаар болж гэрээ байгуулахад 80 хувь хувьцаагаа шилжүүлж, 1.000.000 юань, улсын бүртгэлд бүртгүүлсэний дараа 1.000.000 юань, үлдэх 700.000 /долоон зуун мянга/ юанийг нь нэг жилийн дотор цувуулж өгч дуусгасны дараа үлдсэн 20 хувиа шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно.

Гэвч Ань харилцан тохиролцсон ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэний дараа өгөх ёстой 1.000.000 юанаа өгөлгүй одоог хүрсэн бөгөөд холбоо барихгүй таг алга болсон. Мэдээж үлдэгдэл төлбөрөө бүрэн өгсний дараа тамга, тэмдэг зэргийг хүлээлгэн өгөх байсан. Ань тамга тэмдэгээ авья гэдэг талаар юу ч хэлэлгүй байж байгаад төлөөлөгчөөр дамжуулан хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тамга тэмдэг шинээр авахаар хүсэлт хүртэл гаргасан байсан. Иймд Ань компаний хувьцаа худалдах худалдан авах гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгээгүй байж компаний тамга, тэмдэгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь өөрөө үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч нь аж ахуй нэгж аль эсвэл иргэн гэдэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин “ХХХХХХ” ХХК-ний 100 хувь хувьцааг худалдан борлуулахаар БНХАУ-ын иргэн Агэх хүнтэй харилцан тохиролцож 2017 оны 08 сарын 23-ны өдөр байгуулсан компаний хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр нийт 100 хувийн хувьцааг 2.700.000 юань-аар худалдаж, гэрээг бичгээр байгуулахаас өмнө амаар тохиролцсон даруй 2017 оны 07 сарын 10-ны өдөр 100.000 юань-ийг худалдан авагч тал төлсөн бөгөөд гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Тиймээс гэрээг бичгээр байгуулсан даруй компаний 80 хувийн хувьцааг худалдан авагч талд шилжүүлж, худалдан авагч нь 2.000.000 юань-ийг төлөх, гэрээнд гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор 900.000 юань-ийг төлөхөөр, гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 7 хоногийн дотор 1.000.000 юань-ийг тус тус төлж, үлдэгдэл 700.000 юань-ийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 1 жилийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Тохирсон ёсоор компаний 80 хувийн хувьцааг шилжүүлсэн боловч худалдан авагч тал 1.000.000 юань-ийг төлснөөс хойш өөр төлбөр төлөөгүй, төлөх боломжгүй байна гэж гуйсных нь дагуу 2017 оны 11 сарын 03-ны өдөр “нэмэлт гэрээ” байгуулж 1.000.000 юань төлөх хугацааг 2017 оны 11 сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх сунгасан. Түүнээс хойш БНХАУ-ын иргэн нэг ч төлбөр төлөөгүйн дээр холбогдох боломжгүй болж, олдохгүй байсан хүн өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээний дагуу төлөгдөх үлдэгдэл төлбөр 1.700.000 юань буюу 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 1 юань=391,76 төгрөгөөр тооцож 665.992.000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Ши И-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А/А/ нь хариуцагч Ц.Бд холбогдуулан, “ХХХХХХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, 261.433.600 төгрөгийн татварын өр төлбөрийг төлүүлэх, Ань 2017-08-23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу төлөх 1.600.000 юанын үүрэг дуусгавар болсоныг тогтоолгож, 10.000 юань гаргуулах, худалдагч Ц.Бгийн эзэмшилд буй “ХХХХХХ” ХХК-ний 20 хувийн буюу 23.650 ширхэг хувьцааг худалдан авагч Ши И-д шилжүүлэх, гэрээнд заасан журмын дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийн биелэлтийг хангуулахаар шаарджээ /1-р хх-1-2, 54-55, 201-202/.

 

Хариуцагч Ц.Б нь 2017 оны 08-р сарын 23-ны өдөр байгуулсан компаний хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт хэлцлийн дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 1.700.000 юань буюу 665.992.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /1-р хх-41-42/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2019/05425 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Л....г татсан /1-р хх-67-68/ байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019-06-20-ны өдөр уг хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна /1-р хх-117/.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А/А/ нь ХХХХХХ ХХК-ний холбогдолтой эрүү, иргэн болон захиргааны хэрэгт, түүний дотор хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг 2018-05-30-ны өдрийн итгэмжлэлээр Т.......ад гурван жилийн хугацаатай олгосон /1-р хх-4-5/ байх боловч 2019-04-18-ны өдөр төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгох тухай хүсэлт /хх-1-р хх-49/ гаргаж, 2019-04-18-ны өдрийн итгэмжлэлээр Ц.Бд холбогдох хэрэгт бүрэн төлөөлж оролцох эрхийг Н.Энхцэцэгт гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-51-52/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017 оны 08-р сарын 23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр “ХХХХХХ” ХХК-ийн хувьцаа, эрхийг худалдан авснаар тус компаний 80 хувийн хувьцаа эзэмшигч болж, 2017 оны 09-р сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлснээр “ХХХХХХ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болсон. Ингээд компаний ерөнхий захирал болсноор компаний үйл ажиллагаа явуулах гэтэл тус компаний 20 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Б нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт өгөхгүй байгаа. Гэрээ байгуулагдах үед компаний татварын өрийг хүлээн зөвшөөрч төлөхөөр тохирсон боловч төлөөгүй учир татварын өрийг гаргуулна. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018-06-21-ний өдрийн 01357 дугаар шийдвэрээр БНХАУлсын иргэн П.д “ХХХХХХ” ХХК-ний төлөх 1.610.000 юаныг Ахувиасаа төлсөн тул 2017-08-23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний үлдэгдэл 1.600.000 юанын үүрэг дуусгавар болсныг тогтоолгож, илүү төлсөн 10.000 юань гаргуулна. Нэгэнт хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон тул Ц.Б нь өөрийнхөө эзэмшилд байгаа 20 хувийн хувьцааг худалдан авагч Ши И-д шилжүүлэх үүрэгтэй...” гэх тайлбар гаргасныг

хариуцагч Ц.Б “...“ХХХХХХ” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах болон компаний эрх шилжүүлэх гэрээний дагуу БНХАУ-ын иргэн Ань нийтдээ 2.700.000 юань төлөхөөр үүрэг хүлээсэн боловч гэрээ байгуулсны дараа 1.000.000 юань өгсөн, үүнээс хойш холбоо барихгүй алга болсон. Бид гэрээгээр төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа компаний тамга, тэмдэг, гэрчилгээг өгөхөөр тохирсон байсан. Өнгөрсөн хугацаанд Аэнэ талаар ямар ч шаардлага гаргаж, уулзаж байгаагүй, харин төлөөлөгчөөрөө дамжуулан хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тамга, тэмдэг шинээр авахаар хүсэлт гаргасан байснаар энэ маргаан эхэлж, төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргасан тул гэрээний дагуу төлөгдөх үлдэгдэл төлбөр 1.700.000 юанийг гаргуулна. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж татгалзсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Худалдагч болох Монгол Улсын иргэн Ц.Б, Л...., БНХАУлсын иргэн ... нар нь худалдан авагч БНХАУлсын иргэн А-тэй 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай 2017/011 дугаартай гэрээ /1-р хх-35-36/, компанийн эрх шилжүүлэх тухай 2017/012 дугаартай гэрээ /1-р хх-37/-г тус тус байгуулсан байх бөгөөд 2017/011 дугаартай гэрээг үндэслэн нэмэлт гэрээ буюу хэлцэл 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хувьцаа эзэмшигч БНХАУлсын иргэн ......, БНХАУлсын иргэн ..., Монгол Улсын иргэн Ц.Б, Л.... нарын хооронд хийгдсэн /1-р хх-38/ ба дээрх гэрээний талаар зохигчид маргаагүй.

 

Дээрх гэрээ, хэлцлийн зүйл нь “ХХХХХХ” ХХК-ний 60 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Б, 10 хувийн хувьцааг Л...., 30 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн ... нар 2017 оны 08-р сарын 23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээгээр “ХХХХХХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, компаний эрхийн хамт БНХАУ-ын иргэн А/  /-д 2.700.000 юанаар худалдаж, талууд гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

Уг төлбөрийг худалдан авагч БНХАУлсын иргэн Ань 2017-07-10-нд 100.000 юань төлсөн, гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 7 хоногийн дотор 900.000 юань, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор 1.000.000 юаныг төлөх, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор үлдэгдэл 700.000 юаныг төлснөөр худалдагч Ц.Б 20 хувийн хувьцааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээний талууд мөн тохирчээ /хх-35/.

 

“ХХХХХХ” ХХК-ний 10 хувийн хувьцаа эзэмшигч Л.... нь компаний миний бүх эрхийг шилжүүлэх, хувьцааг худалдах, бэлэглэх, гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, ХЭБГ-т бүртгүүлэх, төлбөр тооцоо хийх, холбоотой бүх үйлдэлд төлөөлөх, баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг 2017-06-30-ны өдрийн итгэмжлэлээр Ц.Бд олгосон байна /1-р хх-149/.

 

Мөн “ХХХХХХ” ХХК-ний үүсгэн байгуулагчдын хурлын 2017-08-01-ний өдрийн 2017/010 дугаартай тогтоолоор компанийн 118.250 ширхэг хувьцааг БНХАУ-ын иргэн ........-д худалдах, 80 хувийн хувьцаанд ногдох эрхийг компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болмогц, үлдэх 20 хувийн хувьцааны эрхийг хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсаны дараа эрх шилжүүлэн авагч БНХАУ-ын иргэн А-д шилжүүлэх, компаний ерөнхий захиралаар БНХАУ-ын иргэн А-г томилсон асуудлыг шийдвэрлэсэн байна /1-р хх-154-155, 156-157/.

 

Ийнхүү “ХХХХХХ” ХХК-ний 80 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компаний ерөнхий захиралаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А/ А/ улсын бүртгэлд 2017-09-28-ны өдөр бүртгэгдсэн болох нь УБЕГазрын улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019-01-23-ны өдрийн лавлагаа /1-р хх-10, 11/, ........... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-6/, 2017-08-23-ны өдрийн компаний дүрэм /1-р хх-7-9/ зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “ХХХХХХ” ХХК-ний 100 хувийн хувьцаа болон компаний эрхийг БНХАУ-ын иргэн А-д худалдсан, эрх шилжүүлсэн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй тухай үйл баримт байх бөгөөд 2017/011 дугаартай хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний 2.3.1-д худалдан авагч төлбөр төлөх дараалал, хугацааг, 3.3-т худалдан авагчийг харилцан тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй талаар, 3.4-т худалдагчийн энэ гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнөх компанийн өр төлбөрийг худалдагч тал бүрэн хариуцна гэж, 4.3-т худалдан авах хувьцааны үнийг бүрэн төлж барагдуулсны дараа хувьцаа болон компанийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардах эрхтэй гэж заажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Мөн Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах, гуравдагч этгээдэд санал болгох эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан ба нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А нь “ХХХХХХ” ХХК-ний 80 хувийн хувьцаа эзэмшигч болсон, тус компанийн ерөнхий захиралаар томилогдсон байх боловч “ХХХХХХ” ХХК-ний хувьцаа болон компаний эрхээ худалдсан худалдагч талд гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдож байна.

 

Үүнд мөнгө хүлээн авсан гэх нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн 2017-08-24-ний өдрийн огноотой баримтад БНХАУ-ын иргэн А-ээс БНХАУ-ын иргэн ... нь 1 сая юань хүлээж авсан нь үнэн гээд хүлээлгэн өгсөн А, хүлээн авсан ..., гэрч Ц.Б, Э............ гэж гарын үсэг зурсан баримт байна /1-р хх-233/.

 

Харин 2017-01-10-ны өдрийн төлбөр хүлээн авсан гэх хятад хэлнээс монгол хэлэн орчуулагдсан баримт бичгийг эх баримтыг үндэслэн гэрчилсэн нотариатын тамга дарсан баримтад “миний бие ашигт малтмалын уурхайн эрхийг шилжүүлэхэд зориулсан урьдчилгаа төлбөр зуун мянган юанийг төлбөрийг өнөөдөр хүлээн авлаа гээд төлбөр хүлээн авсан Жао Жи Е / .../ хурууны хээ дарагдсан гэх баримт байна /1-р хх-231/.

 

Талууд 2017/011 дугаартай гэрээг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээний 2.3.1-н а-д 100.000 юанийг 2017-07-10-нд авсан талаар дурдсан /1-р хх-35/ гэрээнд дурдсан байх бөгөөд гэрээний 2.3.1-н б-д тохирсон 900.000 юаныг гэрээнд гарын үсэг зурсны маргааш буюу 2017-08-24-ний өдөр авахдаа нийтдээ 1 сая юань авсан талаар баримт үйлдсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, няцаасан тайлбар, баримт гаргаагүй.

 

Худалдан авагч гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсны дараа хувьцаа болон компаний эрхийг шилжүүлэхээр шаардах эрхтэй болох нь талуудын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан 2017/011 дугаартай гэрээний 4.3-т заасан байх тул гэрээний төлбөр болох 2.700.000 юанийн төлбөрөөс 1.000.000 юаныг төлсөн болохыг хариуцагч Ц.Б хүлээн зөвшөөрч, 2017-08-24-ний өдрийн мөнгө хүлээн авсан баримтаар нотлогдож байх тул худалдан авагч тал болох БНХАУ-ын иргэн А нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Талууд 2017-08-23-ны өдрийн 2017/011 тоот гэрээг үндэслэн 2017-11-03-ны өдөр тохиролцсон хэлцэлдээ 2017/011 тоот гэрээний хугацааг 2017-11-04-ний өдрөөс 2017-12-03-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан, БНХАУ-ын иргэн А нь гэрээний хүчинтэй хугацаанд гэрээнд заагдсан 1сая юанийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд 2017-08-23-нд байгуулагдсан гэрээ хүчингүй болж, компаний хувьцааг буцаан шилжүүлэхээр талууд тохиролцсон байна /1-р хх-38/.

 

Худалдах, худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тухайлан заагаагүй боловч хэлцлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх тул Чингэлтэй дүүргийн шүүхэд шийдвэрлэгдсэн БНХАУлсын иргэн П.ы нэхэмжлэлтэй, “ХХХХХХ” ХХК-д холбогдох хэрэг маргаанд хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 1.610.000 юаны төлбөрийг БНХАУ-ын иргэн А дангаар төлж барагдуулсан тул хариуцагч Ц.Бд төлөх 1.700.000 юаны төлбөрийг,  гэрээ байгуулахдаа 100.000 юань төлсөн байгаа тул харилцан тооцох үндэслэлтэй гэх нэхэмжлэгчийн шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь “ХХХХХХ” ХХК-ний хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний оролцогч талууд гэрээгээр татварын өр төлбөр байгааг хүлээн зөвшөөрч, бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байхгүй талаар гэрээнд тусгаж гарын үсэг зурсан байна. “ХХХХХХ” ХХК-ний хувьцаа болон эрхийг шилжүүлсэн тал бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байхгүй талаар 2017/011, 2017/012 дугаартай гэрээнд тусгасан, хариуцагч Ц.Б нь тухайн компаний 20 хувийн хувьцаа эзэмшигч байхад нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А энэ талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн гэх байдал, дээрх шийдвэрээр хүлээн зөвшөөрсөн 1.610.000 юанийг төлсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан “ХХХХХХ” ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан БНХАУ-ын иргэн П./П./ нь “ХХХХХХ” ХХК-ний 60 хувийн хувьцаа эзэмшигчээр 2011-05-23-ны өдөр хүртэл байсан /1-р хх-128/ болох нь нотлогдож байх бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхэд өөрөө 60 хувийн хувьцаа эзэмшигчээр байхдаа гурван удаагийн шилжүүлгээр зээл хэлбэрээр шилжүүлсэн 1.610.000 юаны нэхэмжлэлийг ХХХХХХ ХХК-д холбогдуулан гаргасан байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А нь ХХХХХХ ХХК-ний хувьцаа болон компаний эрхийг худалдан авахдаа тухайн компаний 3 хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд бусдад төлөх өр төлбөргүй талаар дурдсан байхад компаний 80 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш бусдын 2011 оноос үүссэн өр төлбөр, шаардлагын талаар гэрээний талд буюу худалдагч нарт мэдэгдсэн гэх байдал мөн нотлогдохгүй байна.

 

Тиймээс Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал тул мөн хуулийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах бөгөөд хэрвээ энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болохоор мөн хуулийн 59.5-д заажээ.

 

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар “компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3-т зааснаар “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус байх заасан тул БНХАУ-ын иргэн П-ны нэхэмжлэлийн шаардлагыг тухайн хэргийн хариуцагч “ХХХХХХ” ХХК биелүүлсэн байдал нь тухайн компаний хувьцаа худалдсан, эрх шилжүүлсэн гэрээний үүргийг харилцан тооцох үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн компанийн эрх бүхий албан тушаалтан нь хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх, өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн этгээдээс бэлэг, урамшуулал авахгүй байх, компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх үүрэг хүлээхээр Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 8.4-т заасан.

 

Мөн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А нь “ХХХХХХ” ХХК-ний эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд БНХАУ-ын иргэн П -ны шаардлага бүхий нэхэмжлэл, зээлийн гэрээний үүргийн талаар хувьцаа эзэмшигчид мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүйгээс компанид болон хувьцаа эзэмшигчид учруулсан хохирлын өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй боловч компанид учирсан хохирол гэж шаардаагүй, БНХАУ-ын иргэн П-нд төлсөн төлбөрийг иргэний хувиар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А төлсөн гэх тайлбар хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ ХХК-ний өрийг БНХАУ-ын иргэн А дангаараа хариуцаж төлсөн болох нь 2018-07-09-ний өдрийн огноотой Т......., БНХАУ-ын иргэн П.нарын хооронд байгуулагдсан гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн актаар тогтоогдож байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Уг актад БНХАУ-ын иргэн А нь хувиасаа БНХАУ-ын иргэн ..........-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.......д 613.091.480 төгрөгийг төлсөн, Т....... нь уг мөнгийг БНХАУ-ын иргэн .........-д бүрэн хүлээлгэн өгсөн талаар дурдсан байх боловч тухайн актад дурдсан мөнгийг хэрхэн яаж ямар хэлбэрээр шилжүүлсэн байдал нь нотлогдохгүй, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар Т....... нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А-г  төлөөлөх итгэмжлэлийг 2017-11-23-ны өдөр авсан /1-р хх-142-144/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан БНХАУ-ын иргэн ............-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мөн Т....... оролцсон /1-р хх-206-208/, 2018-03-22-ны өдрийн ХХХХХХ ХХК-ний 14828А жилийн төлбөр төлсөн баримтад Т....... /2-р хх-4/ гарын үсэг зурсан байна.

 

Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2123/И дугаартай шийдвэрээр БНХАУ-ын иргэн А-н нэхэмжлэлтэй, “ХХХХХХ” ХХК-д холбогдох 10.000.000 юань гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн /1-р хх-209-217/ байх тул харилцан тооцох үүргийг дуусгавар болгосон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байх бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан БНХАУ-ын иргэн П.нь уг шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн БНХАУ-ын иргэн А нар нь тэдгээрийн эрх зүйн харилцаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Т.......аар хэн аль төлөөлүүлж, эрх зүйн харилцаанд оролцож байсан байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А нь 2018-05-30-ны өдөр Т.......ад олгосон итгэмжлэлийг Монгол Улсад нотариатаар гэрчлүүлсэн /1-р хх-4-5/, уг төлөөлөгчөөс татгалзсан хүсэлт болон Н.Энхцэцэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэлийг БНХАУлын эрээн хотын нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрчилсэн /1-р хх-49-52, 57-58/, 2019-04-18-ны өдрийн Ц.Бгийн шаардсан 14828А тусгай зөвшөөрлийн төлбөрийг Т.......аар дамжуулан төлсөн тухай тайлбар, хүсэлтийг БНХАУлын Эрээн хотын нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрчилсэн /2-р хх-2-3/ байх тул ХХХХХХ ХХК-ний захиралаар томилогдсон, 80 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн А нь Монгол улсад байхгүй байгаа учир 2017-08-23 болон нэмэлт хугацаа тохирсон гэрээний талаар шаардлага гаргах боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Зохигчдын харилцан тохиролцсон 2017/011, 2017/012 дугаартай гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнөх компанийн өр төлбөрийг худалдагч тал бүрэн хариуцахаар гэрээний 3.4-т заасан, уг гэрээнд оролцсон худалдагч тал нь Ц.Б, Л...., БНХАУлсын иргэн ... нар байхад БНХАУ-ын иргэн JIAO JUNMIN-ны нэхэмжлэлийн шаардлага бүхий ХХХХХХ ХХК-ний төлбөрийг хувьцаа эзэмшигч Ц.Б дангаар хариуцах үүрэгтэй болох нь мөн нотлогдохгүй байна.

 

“ХХХХХХ” ХХК-ний татварын өр төлбөрийг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А нь Монгол Улсын татварын байгууллагын төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь нотлогдохгүй байх бөгөөд ХХХХХХ ХХК-ний гурван хувьцаа эзэмшигч тус компаний хувьцаа болон компаний эрхийг шилжүүлсэн байхад татварын өрийг 20 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Б дангаар хариуцан төлөх үүрэгтэй болох нь ч нотлогдон тогтоогдохгүй, ХХХХХХ ХХК-ний татварын өр нь БНХАУлсын иргэн А-д биш Монгол Улсын төрд төлөгдөх татвар учраас нэхэмжлэгч татварт 261.433.600 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Тиймээс Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан ба талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч БНХАУлсын иргэн А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх тул 2017/011 дугаартай гэрээний 4.3-т зааснаар шаардлага гаргах эрхгүй байна.

 

Худалдагч авагч БНХАУ-ын иргэн А нь худалдагч Монгол Улсын иргэн Ц.Б, Л...., БНХАУлсын иргэн ... нартай гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хариуцагч Ц.Б дангаар хариуцах үүрэгтэй болох нь мөн хэргийн үйл баримтаар нотлогдоогүй.

 

Харин худалдагч тал болох Монгол Улсын иргэн Ц.Б, Л...., БНХАУлсын иргэн ... нар худалдан авагч БНХАУ-ын иргэн А-гээс нийтдээ 2.700.000 юань авахаар гэрээгээр тохирсноос БНХАУлсын иргэн ... нь 1.000.000 юань авснаар нутаг буцсан тул үлдэгдэл 1.700.000 юань нь Ц.Б, Л.... нарын авах гэрээний төлбөр гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн үгүйсгэж, няцаагаагүй.

 

Иймд хариуцагч Ц.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2017/011 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 1.700.000 юань буюу хариуцагчийн тодорхойлсон 1 юанийг Монгол 391,76 төгрөгөөр тооцсон гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж няцаагаагүй тул уг дүнгээр тооцож 665.992.000 төгрөгийг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А-гээс гаргуулж хариуцагч Ц.Бд олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А нь дээрх төлбөрийг хариуцагчид бүрэн төлж биелүүлснээр хариуцагч Ц.Б нь “ХХХХХХ” ХХК-ний бичиг баримт, тамга, тэмдэг, үлдэх 20 хувийн хувьцааг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А-д шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.400+1.465.118+3.265.653=4.801.171 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 3.500.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 12.090 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Ц.Бд, нэхэмжлэгчээс 3.487.910 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Бд олгож, хариуцагчаас 70.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А-д олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлан мэдэгдэж, шүүх хуралдааны ирцийг шалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан өгч татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагч тал татгалзахгүй гэж хариулснаар хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх үүргийг тайлбарлахад хэргийн оролцогчид дахин тайлбарлах шаардлаггүй гэснээр хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1-р хавтаст хэргийн 131-199 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтууд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул нотлох баримтаас хасуулах,

Хариуцагчийн өмгөөлөгч нь ХХХХХХ ХХК-ний дансанд ..............-ээс 2011-12-16-нд 500.000 юань, мөн сарын 23-ны өдөр 880.000, 2012-03-26-ны өдрийн 230.000 юань нийт 1.610.000 юань тус компаний данснаас хэзээ ямар байдлаар зарлагдсан болохыг тогтоолгох, ......2013-04-08-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Бд компаний 60 хувийн хувьцааг шилжүүлэхэд компаний дансанд хэдэн төгрөг байсныг тогтоох зорилгоор ХХХХХХ ХХК-ний дансны хуулгыг Хаан банкнаас гаргуулах хүсэлтийг тус тус гаргасан.

 

Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсан.

 

Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэх бөгөөд ингэж хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар нь хэлэлцэхээс өмнө шүүгчээс татгалзах татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгч татгалзахгүй гэж хариулсанаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан, хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүн таслах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзнэ.

 

Тиймээс шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад буюу хэргийг агуулгаар нь хэлэлцэж эхлэхээс өмнө татгалзахгүй гэж хариулсан бөгөөд энэ үед татгалзах хүсэлт гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6-д зааснаар шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 105-д зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсны дараа гаргасан татгалзлыг хуульд заасан дэг журмыг зөрчин мөн хуулийн 92-р зүйлд заасан үндэслэлд хамааруулан шийдвэрлэх боломжгүй буюу шүүгчийг татгалзах хэргийн оролцогчийн хүсэлт гаргах үе шат өнгөрснөөр хэргийн оролцогч дуртай үедээ эсхүл шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлд зааснаар татгалзан гаргах хүсэлт гарвал шүүх хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх журамтай.

 

Мөн шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломж, нөхцлийг урьдчилан тогтоосон бөгөөд харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзсан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийн хариуцагч БНХАУ-ын иргэн ААгээс 1.700.000 юань буюу 665.992.000 /зургаан зуун жаран таван сая есөн зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг гаргуулан Шаалай овогт Цолмонгийн Б /ЙЮ78122515/-д олгож,

БНХАУ-ын иргэн А/А/ нь дээрх төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд “ХХХХХХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, 20 хувийн буюу 23.650 ширхэг хувьцааг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ААд шилжүүлэхийг хариуцагч Ц.Бд даалгаж,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261.433.600 төгрөгийн татварын өр төлүүлэх, 1.600.000 юанийн үүрэг харилцан дуусгавар болсныг тогтоолгож, 10.000 юань гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч талаас урьдчилан 3 баримтаар төлсөн 4.801.171 /дөрвөн сая найман зуун нэг мянга нэг зуун далан нэгэн/ төгрөгийг, хариуцагчаас төлсөн 3.500.000 төгрөгний 3.487.910 /гурван сая дөрвөн зуун наян долоон мянга есөн зуун арван/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 12.090 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Ц.Бд, нэхэмжлэгчээс БНХАУ-ын иргэн ААгээс 3.487.910 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Бд олгож, хариуцагч Ц.Бгаас 70.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ААд тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                                       Д.ЯНЖИНДУЛАМ