Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч З.*******,

шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Б.*******,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Э.*******,

шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.*******ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.*******ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.*******ийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.*******ийг тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902004552684 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хамт ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт ын ******* /РД: **/,

            Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ** тоотод оршин суух хаягтай, урьд *** дугаартай таслан шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 сар баривчлах ялаар, *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн. ** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай.  овогт гийн ******* /РД: **/ 

            Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл** хамт ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.  овогт ын ******* /РД: **/ 

            Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хамт ** тоотод оршин суух хаягтай, урьд ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэж байсан, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.  овогт ын ******* // 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.******* нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд эмийн сангаас эмчийн бичсэн жорын дагуу олгодог Трамадол болон Нэгдсэн Үндсэнтний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай , Алпразолам бодисын агууламжтай Алпрам зэрэг сэтгэцэд нөлөөт эмнүүдийг өөртөө олж авах зорилгоор MNS 5376:2014 Монгол Улсын стандартад заасан загварын дагуу аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хэвлүүлэн, дугаарлаж харъяа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагад түгээдэг “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт”-ын баримтыг индексийн 11263265 дугаартайгаар “39х38 мм хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй, дотор талдаа бүдэг үзэгдэх уйгаржин бичиглэл бүхий тэмдэг”-ний, мөн “Энх-Мэнд өрхийн эрүүл мэндийн төв” болон “хүний их эмч Г.” гэсэн бичиглэлтэй тэмдэгний тус тус дардсуудыг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан 12 хувь хэвлэсэн, тухайн маягтуудын 8 ширхэгт нь дээрх сэтгэцэд нөлөөт эмнүүдийг өвчтөн М.Бархас, Б.Болормаа, Д., М. зэрэг хүмүүст олгохоор “Энх-Мэнд” өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч зөвшөөрсөн мэтээр хуурамч бичилт хийх зэргээр эрх олгосон баримт бичиг болгож хуурамчаар үйлдсэн,

-2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” төв дэх эмийн сангаас дээрх эрх олгосон 11263265 индексийн дугаартай “Сэтгэцэд нөлөөлт эмийн жорын маягт”-уудыг хуурамч болохыг мэдсээр байж 3 ширхэг маягтыг нь Трамадол эмнээс 80 ширхэгийг, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай эмнээс 210 ширхэгийг тус тус өөртөө хэрэглэх зорилгоор худалдан авахдаа ашигласан,

-Мөн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” төв дэх эмийн сангаас 11263265 индексийн дугаартай хуурамч “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт”-ыг ашиглан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай хориглосон эмнээс 210 ширхэгийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

-2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” орон сууцны барилгын гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар ууттай 79 грамм жинтэй болон 2 литрийн хуванцар савтай, дотроо ахуйн газын хий шахсан шингэнтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

-2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдааха зорилгогүйгээр, хууль бусаар Э.д өгсөн, мөн өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан хориглосон Диазепам бописын агууламжтай эмнээс 75 ширхэгийг худалдааха зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

-2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгрт байрлах 36/5 дугаар байрны орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 10 ширхэг “морфин” гэх нэршилтэй хорилогсон мансууруулах эмийг хууль бусаар А.*******ээс худалдан олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.******* нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн гадаа эмийн жорын дагуу НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 80 ширхэг Морфин худалдан авч, иргэн С.д 14 ширхэг Морфин худалдсан,

-Улмаар үргэлжилсэн үйлдлээр мөн өдрөө Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах 36/5 дугаар байрын орчим НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 10 ширхэг Морфиныг Э.*******д худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 164 ширхэг Морфин тариаг Б.*******эд худалдаж, өөрийн хүү Б.ийн Төрийн банкны дугаартай дансаар нийт 23 удаагийн шилжүүлгээр 2.469.900 төгрөгийг шилжүүлэн авсан,

-2021 оны 02 дугаар сарын 08,10-ны өдрүүдэд НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 5 ширхэг Морфин тариаг С.д худалдаж, өөрийн хүү Б.ийн Төрийн банкны дугаартай дансаар нийт 2 удаагийн шилжүүлгээр 67.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-Үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмийн сангаас эмчийн жороор 84 ширхэг НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох Морфинийг авч 30 ширхэгийг нь худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д. гэгчид өгсөн,

-2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын урд 9537 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансуурал, эм сэтгэцэд нөлөөлт бодисын агууламжтай Морфин гэх нэршилтэй “Морфин 1/1мл” гэсэн бичигтэй 2 ширхэг хориглосон мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Н.д өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 164 ширхэг Морфин тариаг Б.*******ээс түүний хүү Б.ийн Төрийн банкны дугаартай дансаар нийт 23 удаагийн шилжүүлгээр 2.469.900 төгрөгийг шилжүүлж худалдан авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   1. Шүүгдэгч Э.*******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэмэлт тайлбар байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

   2. Шүүгдэгч А.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...27 жил морфин хэрэглэж байна. Энэ олон жилийн хугацаанд ядарч явсан үе бий, олон хэрэгт холбогдож байсан. Олон жил хэрэг төвгөөс хол явсан. Амьдралдаа хүнийг уруу татаж байгаагүй. Намайг олон жил хар тамхитай тариа хийлгэдэг гэхээр хүн итгэдэггүй. 3 жилийн өмнө боодолтой 500,000 төгрөг олоод буцааж өгсөн. Тэгтэл 1 жилийн дараа энд авч ирж шүүхээр оруулж надад ял өгсөн. Би юу ч хэлсэн надад итгэхгүй. 27 жилийн хугацаанд нэг ч хүнийг оруулаагүй. Оруулсан бол өдийд манай хаалгыг тогшоод надаас гуйгаад байж байгаа. анх танилцахдаа эхнэр өвчтэй гэж байсан. д би зарж байгаагүй. гийн нэр дээр охиноосоо мөнгө авч өгч оруулж байсан нь үнэн. Америк явахаас өмнө намайг зүгээр явуулна гэхээр нь зарсан гээд хэлчихсэн, уучлаарай гэж хэлээд хоёулаа зугтаая. Чиний визийг гаргуулаад өгье гэхээр нь би яваагүй. Би Баасанбямбын доор ажилладаг байсан. Хамт явж авдаг байсан. Хэн мөнгөтэй нь авдаг байсан. манай захирал байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

   3. Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэмэлт тайлбар байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

   4. Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэмэлт тайлбар байхгүй...гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

           5. Шүүгдэгч Э.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг эмийн жорыг өнгөтөөр канондуулаад эм авч байсан..., Жорыг бичихээсээ өмнө канондож байсан...” гэх мэдүүлэг /1 хх 180-181/,

Дахин өгсөн “...Монгол Улсад трамадол эмийг авахад эмчийн бичиг өгөх гэж хүнээс сонссон. Тухайн үед таньдаг байсан нэг ахаас дотроо ямар нэгэн бичиггүй эмчийн жорын маягт авсан юм. Тэр жорын бичгийг хэдэн ширхэгийг хуулбарлаж гаргаад Трамадол эмийг авсан юм. Харин дараа дахин авах гэж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан юм. Тэрнээс хойш дахин трамадол эмийг хэрэглээгүй...” гэх мэдүүлэг/2хх 63-64/,

...”, гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 120-121 дэх тал/,

   6. Шүүгдэгч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... машинаас буугаад эмийн санруу орсон. бид 2 машинд үлдсэн. Тэгээд тэндээсээ бид 2 ас салаад гадуур явсан...тэгээд ломбарднаас гар утсаа авах гэтэл 20.000 төгрөг дутсан. Тэгэхээр нь ******* дүүрүү залгаад 20.000 төгрөг зээлээч гэж гуйсан. Тэгээд би *******тэй Удирдлагын академийн ойролцоо уулзаад 20.000 төгрөг бэлнээр зээлж авсан. Тэр үед ******* ганцаараа явж байсан...би 2021 оны 03 сарын 04-ний өдөр Эрдэнийн гэдэг хүний нэрээр эмчээр жор бичүүлж авсан. Түүнээс биш гэх хүний эмч дээр очиж жор бичүүлээгүй ээ....” гэсэн мэдүүлэг /5хх 238/,..” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 7/ 

           7. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрөө морфиныг сүүлийн 11 жил хэрэглэж хэрэглэхгүй байхаар биед ямар өвчин зовиур илэрч ямар хэцүү байдгыг ойлгож мэддэг учраас надаас гуйхаар нь өгчихдөг байсан. Энэ нь миний буруу би өөрийн холбогдсон хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Дахиж би морфин тариаг бусдад худалдаж өөр байдлаар ч өгөхгүй...мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаатай танилцлаа...” гэх мэдүүлэг /6хх 223-224/,

8. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би морфин хэрэглэдэг гэх , Урнаа нарыг мэднэ. Би Урнаагаас бол нилээн хэдэн удаа морфин тариаг 1 ширхэгийг нь 15,000-20,000 төгрөгөөр худалдаж авч байсан. *******ээс биеэр би өөрөө яг худалдаж авч байгаагүй ч 2020 оны 11 сар шиг санагдаж байна. Цастай өдөр ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол Содон нэртэй орон сууц хорооллын гадаа очиж ******* гэх 40 орчим насны эмэгтэйтээ уулзаж 8 ширхэг морфин тариаг 70,000 төгрөгөөр худалдаж авч байсан ...” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 144/

9. Хэргийн газрын үзлэг хийсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэгпэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 4-14/,

          10. Хүний биед 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 15-18/,

          11. Нэгжлэг хийсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх 20-28/,

          12. Гэрч П.гийн “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай эмийн сангаас ******* гэгч хүн жороор эм авсан. Жорыг хараад уг жорын дагуу диазепам гэдэг эмнээс 210 ширхэгийг, трамадол гэдэг эмнээс 80 ширхэгийг, гурван тусдаа жороор олгосон. Диазепам нь нэг хайрцгандаа 30 ширхэгтэй, трамадол нь нэг хайрцгандаа 20 ширхэгтэй... Эмийн жорын индекс нь нэг л жор дээр бичигдэхээс биш өөр жоруудад давтагдан бичигдэх боломж байхгүй. Сэтгэцэд нөлөөт эмийн жорын индекс дахин давтагдаж болохгүй... Тухайн үед ******* надад манай ээж хагалгаанд орсон. Эмч нь ийм эм уух шаардлагатай гэсэн...Диазепам нь тайвшруулж унтуулах, трамадол нь өвчин намдаах үйлчилгээтэй. Сэтгэцэд нөлөөт эмийг дээд тал нь арван хоногийн хэрэглээ олгодог...” гэх мэдүүлэг Лхх 40-41/,

           13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3384 дугаартай дүгнэлт /хх 48-49/,

           14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3383 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /хх 53-58/,

           15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3112 дугаартай “..Шинжилгээнд ирүүлсэн 11263265 индексийн дугаартай Сэтгэцэд нөлөөт эмийн жор гэсэн гарчигтай 12 ширхэг баримтуудад дарагдсан тэмдэгний дардсууд хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдэгний дардсууд байна. Шинжилгээнд ирүүлсэн 12 ширхэг 11263265 индексийн дугаартай Сэтгэцэд нөлөөт эмийн жор гэсэн гарчигтай баримтын эхийг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна..." гэх дүгнэлт, гэрэл зургууд Лхх 62-72/,

          16. “Ази фарма” ХХК-ний эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд /1 хх 75-76/,

          17. Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалаар батлагдсан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журмын хуулбарЛхх 83-94/,

          18. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 860 дугаартай дүгнэлт Лхх 156-157/,

          19. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Э.******* нь хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /2хх 159-166/,

          20. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх 182/,

          21. Хүний биед үзлэг хийсэн буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ын *******ий биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх 100-104/,

          22. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх 105-107/,

          23. “КН Апартмент” 2020.08.06 гэж хаягласан саарал өнгийн Си-Динд үзлэг хийсэн тухай “...Сэжигтэн Э.******* нь найз Н.Билгүүий хамт “КН Апартмент” байрны гадна алхаж /Э.******* нь гартаа цэнхэр өнгийн ууттай зүйл барьсан байв/..., Сэжигтэн 3 ******* нь цэнхэр өнгийн ууттай зүйлээ барьчихсан алхаж байгаад сандал дээр сууж байгаа нь...” гэх тэмдэглэл, гэрэл зураг/2хх 126-127/,

         24. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх 129/,

         25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4346 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “******* 2020.08.7” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /2хх 139-141/,

         26. Шүүх сэтгэц эмгэг судлалын 820 дугаартай дүгнэлт /2хх 148-152/,

         27. Гэрч Н.*******ий 2020 оны 08 сарын 06-ны орой 18:00 цагийн үед би өөрийн найз Э.******* рүү утсаар ярьсан. Тухайн үед би *******тэй хамт пиво уух зорилгоор уулзсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах манай байрны гадна уулзсан. Тухайн үед би *******ийг хүлээж байгаарай гээд байрныхаа орцонд үлдээсэн юм. Тэгээд би гэртээ орж хувцасаа сольчихоод 20 орчим минутын дараа гарч иртэл манай давхрын лифтний хажууд ******* нэг памдарсны ууттай зүйл барьчихсан зогсож байсан. Би тухайн үед *******ийг юу барьсныг мэдээгүй. ******* нөгөө ууттай юм аа бариад бид 2 гадагшаа гараад байрны ойролцоо сандал дээр суугаад хүний нэг нэг пиво уусан. Тэгээд тухайн үед манай ээж байн байн залгаад хаана байна гээд байхаар нь би ээжтэй утсаар яриах гээд байрны булан тойроод 3 минут орчим ярьчихаад иртэл ******* байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг/2хх 130-131, 8хх 26/,

               28. Яллагдагч Э.*******ий “...тухайн өдөр 2020 оны 08 сарын 06-ны өдөр намайг гадуур явж байхад найз Нарандоржийн ******* өөрөө надруу утсаар залгаад уулзаж жаахан суух уу гэж хэлсэн. Би зөвшөөрөөд уулзахаар болсон. Тэр үед багшийн дээдийн орчим явж байхад Н.******* өөрөө ирж машинаар авсан. Тэгээд бид 2 хотхон руу явсан. *******ий гэр нь тэнд байдаг байсан...бид 2 аваарын шатруу гарсан. Тэнд гялгар ууттай зүйл байсан. Н.******* тэр гялгар ууттай өвс ургамал гаргаж ирсэн. Мөн бэлдсэн гялгар уутнаас бэлдсэн бонго гаргаж ирсэн. Тэрийгээ Н.******* намайг сорчих гэж хэлээд надад өгсөн...******* нөгөө ахуйн газаа шахаж дуусгаад би гэр лүүгээ ороод утсаар яриад уут аваад гараад ирье чин эндээ байж бай гэж хэлээд намайг нөгөө савтай өвстэй үлдээгээд явсан. Н.******* гэррүүгээ ороод 5-10 минутын дараа живхний уут аваад гарч ирсэн...тэгээд бид 2 дэлгүүрийн хажуу талын сандал дээр суусан. Тэр үед Н.******* ээжтэйгээ утсаар яриад ирье гэж хэлээд их хурдан гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /8хх 28-30/,

               29. “Тоёота Ист" маркийн тээврийн хэрэгсэлд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /Зхх 4-12/,

               30. Э.н гар утсанд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /Зхх 13-14/,

               31. Эд мөрийн баримтаар “Трамадол 50мг 20 ширхэг эм, Апурин 5мг 70 ширхэг эмийг” тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /Зхх 17/,

               32. Э.*******ий биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тухай 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд /Зхх 19-20/,

               33. Э.гээс гаргаж өгсөн Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /Зхх 23-28/,

               34. Гэрч Б.ын “...Би хэргийн газрын үзлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн гэрчээр оролцож байсан. Тухайн үед саарал өнгөтэй Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэлд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн урд үзлэг хийж байсан..., Тухайн үед цагаан ууттай эмнүүдийг урд талын зорчигчийн суудал доор байрлах шалавчны доороос гаргаж байсан..." гэх мэдүүлэг /Зхх 43/,

               35. Гэрч Б.н “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ-гийн уулзвар Туул 222-р постод үүрэг гүйцэтгэх явцад 22 цагийн үед 35-19 УНП улсын дугаартай саарал өнгөтэй Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөөд зогссон. Тэгээд би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байж болзошгүй гээд тухайн тээврийн хэрэгслийг шалгах үед нэг л сэжигтэй байсан. Тэр хоёр хүний хэлнийх нь өнгө өөр болсон байсан. Хэлнүүд нь хэвийн бус байсан ба жолооч нь яв ягаан хэлтэй, харин зорчиж явж байсан иргэний хэл нь цэнхэр өнгөтэй байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг нь түр саатуулж Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг/Зхх 44/,

               36. Гэрч К.ын “...автомашинд үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцсон..., Үзлэгээр урд талын зорчигчийн суудал доороос цагаан өнгийн ууттай эм гарч ирсэн..., , ******* нар нь мансуурсан байдалтай байсан. Юу яриад байгаа нь ойлгогдохгүй, өөрсдөө юу яриад байгаагаа ч мэдэхгүй байсан..., Хураан авсан эмнүүдийнх нь нэр нь Трамадол болон апурин гэсэн эмнүүд байсан...” гэх мэдүүлэг/Зхх 45-46/,

               37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5148 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “ УИ00260514” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
  2. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. гэх шинжээч Б.Цогбаяр /Зхх 48-49/,

               38. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5149 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “ 5 мг” 15 ширхэгтэй “1-4” гэж дугаарласан эм мэт зүйл, ногоон эм мэт зүйл 15 ширхэг тус бүрээс /diazepam/ илэрч байна. “Трамадол 50 мг” 6 ширхэгтэй эм мэт зүйл, хөх алаг эм мэт зүйл 10 ширхэг эм тус бүрээс трамдол /tramadol/ илэрч байна..., Шинжилгээнд ирүүлсэн “ 5 мг” 15 ширхэгтэй “1-4” гэж дугаарласан эм мэт зүйл, ногоон эм мэт зүйл 15 ширхэг тус бүрээс диазепам /diazepam/ илэрсэн нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт /Зхх 52-55/,

               39. Э.н яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Тэгээд тэнд машинтайгаа зогсож байхад ******* нь бор өнгийн цүнхнээсээ цагаан өнгийн ууттай зүйл гаргаж ирээд дараа нь уутнаасаа өвс гаргаж ирээд бид хоёр хамт усны саваар хэрэглүүр хийж байгаад татсан. Тухайн үед бид хоёр хамт хэрэглэсэн. Би өөр зүйл хэрэглээгүй. Харин *******ийг хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. ******* нь миний мэдэхийн байнга трамадол нэртэй эмийг хэрэглэдэг. Тэр эмээ өдөр болгон л хэрэглэж байдаг. Тэгээд Зайсанд байхдаа 2 өвс татаад дуусгасан. Дараа нь тэндээсээ машинтайгаа хөдлөөд *******ийг гэрт нь «үргэж өгөхөөр явсан. Тэгээд замдаа явж байгаад гэгээнтний уулзвараар цааж явж байгаад АПУ-гийн уулзвар дээр замын хашлага мөргөөд цагдаад баригдсан. Тэгээд цагдаа нар ирээд архи уусан уу гээд шалгаж байгаад дараа нь машинаас гаргаад замын цагдаа руу авч ирсэн. Дараа нь дахиад өөр цагдаа нар ирээд миний машиныг шалгахад цагаан өнгийн ууттай эмнүүд болон *******ий бор цүнх, миний хар өнгийн цүнх зэрэг эд зүйлс гарсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаа дээр очсон..., ******* замын цагдааг анхаарч байхыг хараад шууд цүнхнээсээ гаргаад ууттай нь суудал доогуур хийж байсан. Би тэр эм тангаас нь хэрэглээгүй. Өмнө нь хэрэглэж байгаагүй..., Эмнүүд бол *******ийх...” гэх мэдүүлэг/Зхх 127-128, 144-145/,

               40. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 13-20/ /С./

               41. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 21-25/ /Э.*******/,

               42. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр биологийн дээж авсан тухай тэмдэглэл /4хх 26-28/ /Э.*******/,

               43. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүний биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /4хх 26-35//А.*******зоригт/,

               44. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүний биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /4хх 35-40/ /С./,

               45. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүний биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /4хх 41-49/ /А.*******/,

               46. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөг шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /4х 51-52/,

               47. Монос 37 салбарын хяналтын камерийн бичлэгээс хуулбарлан авсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл А.*******ийн 40 ширхэг Морфин худалдаж авч байгаа бичлэг /4хх 62-69/,

               48. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн огноотой “” эмийн сангаас С.Баасанбямбын Э.гийн нэр дэр бичүүлсэн Мансууруулах эмийн жороор 80 ширхэг Морфин тариа худалдан авсан гэх баримт /4хх 70-71/,

               49. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол "С.Баасанбямбын биед үзлэг хийх явцад хураагдсан “Морфин” гэсэн бичигтэй тариа 8 ш, Э.*******ий биед үзлэг хийх явцад хураагдсан “Морфин” гэсэн бичигтэй тариа 10 ш, А.*******зоригтын биед үзлэг хийх явцад хураагдсан үзүүр нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 5 граммын тариур 1ш, 1 граммын хэрэглэсэн нарийн тариур 1ш, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон /бент/ маарал, дээд хэсгийг нь тайрсан тарианы шил 5 ш, тарианы шилний орой хэсэг 5ш, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармаг худалдааны төвийн урд талд үзлэг хийж газраас хураан авсан “Морфин” гэсэн бичигтэй тариурын хуванцар сав Зш, 66-35 УНВ улсын дугаартай “Voxy” маркийн тээврийн хэрэгслээс хураан авсан дотроо шингэн зүйлтэй тариур 1 ш” /4хх 72/,

               50. Гэрч Б.ийн “...би 2016 оноос хойш А.*******ийн хяналтанд авч эмийн жор олгодог болсон. Манай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 24 удаа хэвтэн эмчлүүлсэн байсан. А.******* нь сүүлийн 2 жилийн хугацаанд өдөр бүр 40 ампул морфин судсаар тарьж хэрэглэхээр эмийн жороо бичүүлж авдаг...А.*******ийн хувьд морфины хамааралтай болоод олон жил болж байгаа морфиныг удаан хугацаагаар тасралтгүй хэрэглэхэд морфин хүний биед ороод хагас задралын хугацаа маш богино солдог учраас дараагийн морфиныг дахин үгүйлж нэхэх зовиур давтан гарна. А*******ийн хувьд бичиж өгсөн жорын тоо хэмжээг засаж эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас тариагаа авдаг байсан....Монос, эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эмийн жороороо морфин тариагаа авдаг гэж ярьж байсан...” 'эсэн эмдүүлэг /4хх 74-75, 5хх 207-208/,

              51. Гэрч Н.гийн “би 2021 оны 02 дугаар сарын 01-ээс хойш ажиллаад 3 дугаар сарын 12-оос хойш Ковидын эсрэг вакцин дайчилгаанд ажиллаж өөрийн ажпын байранд ажилласан хугацаа маш богино байгаа учраас Баянзүрх дүүргийн хэмжээнд байдаг жороор Морфин тариа авдаг өвчтнүүдийг тэр болгон сайн мэдэхгүй. Өдөрт олон хүн орж гарч жор бичүүлэх талаар санал тавьдаг үүнийх нь дагуу өвчнийх нь карт иргэний үнэмлэх, жор бичүүлж авч байгаа хүний иргэний үнэмлэх зэргийг нь үндэслээд л жорыг жичиж өгдөг. Эрдэнийн гэх хүнийг бол санахгүй байна....энэ мансууруулах эмийн жор бичиг миний бичиг мөн байна....” гэсэн мэдүүлэг/4хх 94-95/,“....2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрдэний гэх хүний нэрээр жор бичүүлж авсан. Би тухайн үедээ өвчтний картыг нь харж үзэж үзээд л өгсөн. Харин тухайн жорыг бичүүлж авсан хүнийг иргэний үнэмлэхтэй нь тулгаж харсан эсэхээ харин сайн санахгүй байна. Тухайн өдөр манай эмнэлэгт ирж 80 ширхэг Морфин жор авсан хүний гадна төрхийг санахгүй байна... “ гэх мэдүүлэг/5хх 209-210/,

              52. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 1419 дугаартай дүгнэлт:

                   -Шинжилгээнд ирүүлсэн “С. Ш76020711 2021.03.04” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

                   -Шинжилгээнд ирүүлсэн С. Ш76020711 2021.03.04” гэж хаягласан шээснээс морфин /morphine/ илэрч байна.

        -Шинжилгээнд илэрсэн морфин нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцид багтдаг болно. гэх дүгнэлт /4хх 97-100/,

              53. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 12-ний өдрийн 1422 дугаартай дүгнэлт /С.ас хураан авсан 8 тариа морфин//4хх 101-104/,

              54. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 1419 дугаартай дүгнэлт/Э.*******ээс BENZODIAZ-PINE илэрсэн/ /4хх 105-108/,

              55. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 12-ний өдрийн 1422 дугаартай дүгнэлт /Э.*******ээс хураан авсан 10 ширхэг Морфин/ /4хх 111-113/,

              56. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 1418 дугаартай дүгнэлт /*******зоригтоос BENZODIAZ-PINE илэрсэн / /4хх 115-117/,

              57. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 18-ний өдрийн ‘526 дугаартай дүгнэлт /*******ээс морфин//4хх 120-123/,

                      -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 18-ний өдрийн '455 дугаартай дүгнэлт /С.Баасанбямбын машинаас хураан авсан тариураас морфин/ 4хх 125-128/,

             58. Шүүх сэтгэц судлалын эмгэг судлалын 237 дугаартай дүгнэлт /Э.*******/ /4хх 142-145/,

             59. Яллагдагч А.*******ийн Төрийн банкны 107800133604 дугаартай дансны хуулга /5хх 100-104/,

             60. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн С., - *******зоригт, А.*******, Э.******* нарын талаарх баримтууд /5хх 121-131/,

             61. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн С., Э.*******, Б.*******зоригт нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жор олгогддоггүй гэх албан бичиг /5xx 155/,

            62. Гэмтэл Согог Судлалын үндэсний төвөөс А.*******, С.,

Э.*******, А.*******зоригт нарт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор олгосон гэх бүртгэл тус төвийн 2020, 2021 оны зарцуулалтын бүртгэлд байхгүй гэх албан бичиг /5хх 159/,

            63. Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлэгт А.*******, С., Э.*******, А.*******зоригт нарт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор олгох бүртгэлд байхгүй гэх албан бичиг /5хх160/,

            64. Гэрч Д.гийн “...2021 оны 3 сарын 04-ний өдөр Ганданд байдаг ******* эгчийн гэрт ньочсон. Тухайн үед ******* эгч тай утсаар яриад байсан. Тэгээд бид 2 өглөө 10-11 цагийн орчим Гандангаас гараад Бөмбөгөр худалдааны төвийн тэнд ахтай уулзсан. ******* эгч л ахтай яриад байсан...бид 3 Баянзүрх дүүргийн эмнэлэг явсан. Очоод ******* эгч ах 2 машинаас буусан. Нэх их удалгүй Баяаасанбямба ах ******* жор авчихлаа гээд хоорондоо яриад орж ирсэн. Би жорыг нь хараагүй ээ...тэндээс гараад бид 3 дугаар цахилгаан станцын тэнд байдаг эмийн сан орсон. Эмийн сангийн гадна очоод ах дотогшоо орж Морфин тариа авсан. Би хэдэн ширхэг Морфин тариа авсныг мэдэхгүй байна. ах тариагаа авч гарч ирээд иргэний үнэмлэхний хуулбараа ******* эгчид өгөөд байсан....” гэсэн мэдүүлэг /5хх 211-212/

             65. Яллагдагч С.Баасанбямбын “...буцах замдаа Баянзүрхийн эмнэлэг орсон. Би эмнэлэгрүү дотогшоо ороогүй. ******* эмэнэлэгрүү ороод Морфины жороо бичүүлж авсан байх. Баянзүрхийн эмнэлгээс гараад эмнэлэг орсон. Эмийн сангийн гадна ороод ******* 80 ширхэг Мофин худалдаж авсан. Миний бие өвдөөд байхаар нь *******ээс 14 ширхэг морфин гуйж авсан. Тухайн үед *******т мөнгө төгрөг өгөөгүй ээ. Харин дараа нь боломжтой болохоороо мөнгө өгнө гэж тохирсон. 50-60 мянган төгрөг өгнө гэж тохирсон санагдаж байна. Тэгээд *******, нарыг Лавай захын тэр хавьд буулгаад яармагруу явж байгаад цагдаад баригдсан. Цагдаад баригдах үед надад 8 ширхэг Морфин байсан. 3 ширхэг Морфиныг хэрэглэсэн. Харин 3 ширхэгийг нь хэрэглэж чадалгүй хагалсан байсан... би *******ээс 1 ширхэг Морфиныг янз бүрийн үнээр авдаг байсан. Заримдаа зүгээр хүртэл гуйгаад авдаг байсан. Тэгээд боломжтой болохоороо мөнгө өгдөг байсан. *******ийн хэлсэн мөнгийг л өгчихдөг...ерөнхийдөө 1 ширхэгийг 5000 орчим төгрөгөөр зардаг байсан..." гэсэн мэдүүлэг /5хх 226-227/,

            66. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, сиологийн дээж авсан тухай тэмдэглэл /Б.*******/ /бхх 32-37/,

            67. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, сиологийн дээж авсан тухай тэмдэглэл /Б.******* / /бхх 41-46/,

            68. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.*******ийн унаж явсан 95-37 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /бхх 58-64/,

            69. Яллагдагч Б.*******ийн хүү Б.ийн эзэмшлийн Төрийн банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх 119-130/,

 70. Гэрч Б.*******ийн “...би морфин хэрэглэдэг гэх , Урнаа нарыг мэднэ. Би Урнаагаас бол нилээн хэдэн удаа морфин тариаг 1 ширхэгийг нь 15000-2000 төгрөгөөр худалдаж авч байсан. *******ээс биеэр би өөрөө яг худалдаж авч байгаагүй ч 2020 оны 11 cap шиг санагдаж байна. Цастай өдөр ийн хамт СХД-ийн 21-р хороолол Содон нэртэй орон сууц хорооллын гадаа очиж ******* гэх 40 орчим насны эмэгтэйтэй уулзаж 8 ширхэг морфин тариаг 70.000 төрөгөөр худалдаж авч байсан....” гэх мэдүүлэг /6хх 144/,

... нь миний эхнэр байгаа юм, би өөрөө ямар ч арилжааны банкны данс, виза картгүй учир эхнэр гийн карт дансыг ашигладаг юм. Тэгээд *******ээс морфин тариа худалдаж аваад *******ийн төрсөн хүү болох Батбаатарын ийн эзэмшлийн Төрийн банкны тоот дансруу шилжүүлдэг байсан. ******* нь өөрөө бас картгүй гээд энэ дансыг өгдөг байсан. Энэ 2.469.900 төгрөгөөс Самсунг АЗО маркийн гар утсыг *******д 2021 оны 03 сард осоос ирэхээр нь зарна гэж хэлээд мөнгийг урьдчилаад 400.000 төгрөг авчихсан юм...ингээд 700.000 төгрөгөөс бусад мөнгө нь бол *******ээс морфин тариа худалдаж авсан мөнгө байгаа юм...би *******ээс хамгийн хямдхандаа 1 ширхэг морфин тариаг 15.000 төгрөгөөр бодож авдаг байсан гэж бодвол 118 ширхэг тариаг 15.000 төгрөгөөр бодож 1.769.900 төгрөгийг шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг/бхх 147/,

             71. Гэрч Н.ийн “...2021 оны 03 сарын 05-ны үед ........... эмэгтэй нь надад цүнхнээсээ бэлнээр 160.000 төгрөг тэр жортой хамт өгсөн. Надад бас 15.000 төгрөг тусалсанд баярлалаа гээд өгсөн. Би тариаг нь аваад 160.000 төгрөгөөс 400 төгрөгийн хариулт өгснийг баримтынх нь хамт жолооч эмэгтэйд тарианых нь хамт өгсөн. Эмийн сангийн залуу 84 ширхэг тариа тоолж өгөөд гялгар уутанд хийж өгсөн. Миний өнөөдөр сангаас авсан тариа энэ мөн байна яг ийм бор шаргал өнгийн савлагаатай хавтгай, хавтгай дотроо ширхэгтэй шингэн тариа байсан. Би тариан дээрх нэрийг нь бол уншаагүй....” гэх мэдүүлэг /6хх 149-151/,

            72. Гэрч С.ын “...миний одоо санаж байгаагаар *******ийн өвчний картан дээр морфиний жор бичив гэсэн тэмдэглэл байсан учраас хавдарын өвчиндөө морфин хэрэглэдэг юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг/бхх 153-155/,

...*******ийн хэлснээр Г.ийн нэд дээр мансууруулах эмийн жор бичиж өгсөн нь үнэн. ******* нь надад эм олгохоо больсон учраас бие өвдөөд их хэцүү байна, үхэх гээд байна гэж гуйдаг байсан. Тэгэхээр нь би жор бичиж өгсөн нь үнэн энэ миний буруу...” гэх мэдүүлэг/бхх 156-157/,

           73. Гэрч Г.ийн “...мансууруулах эмийн жороор эмийн сангаас морфин тариа худалдаж авч байгаагүй. Надад морфин тариа авах эмчийн заалт байхгүй. Манай охин *******д Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өдөрт 20 ширхэг морфин тариа хэрэглэх эмчийн жор өгдөг, гэтэл энэ 20 ширхэг тариандаа *******ийн өвдөлт нь намдахгүй тариа нь хүрэхгүй учраас миний нэрээр эдгээр жоруудыг авсан байх л гэж бодож байна. Хаанаас яаж ямар журмаар миний нэрээр эдгээр жоруудыг олж авсаныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /6хх 160-161/,

           74. Гэрч Г.ын “Би одоогоос 1 жилийн өмнө ахын ууж байсан морфин эмийг ямар учиртайг асуухад ах надад тайвшруулдаг өвчин намдааж унтуулдаг гэж хэлсэн тэгээд би ахаас морфин эм аваад өдөрт 1 ширхэгийг уучихдаг байсан. Тэгээд сүүлдээ морфиныг тариа хэлбэрээр ахаар дамжуулж *******ээс өдөрт 1 ширхэг тариаг 15000-20000 төгрөгөөр худалдаж аваад өөрөө өөртөө өөрийнхөө судсаар тарьдаг болсон. Ингэж морфин тариаг хэрэглэхээр бодож санаж байгаа юмаа мартаад мансууруулын байдалтай болоод согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй мөртлөө согтуу юм шиг болчихдог, яг энэ байдал нь 4-5 цагийн хугацаатай үргэлжилдэг, үйлчилгээ нь гарахаар шартаж байгаа юм шиг бие өвдөөд, хамаг яс янгинаж өвддөг, хөлс гоождог, гүйлгэх, огиж бөөлждөг тэгээд эргээд нөгөө морфиноо нэхэж эхэлдэг. Ингээд дахиж морфин тариаг дахин авч хэрэглэдэг. Энэ мэт хэрэглээд байхаар морфиныхоо тунг нэмэх санаа төрдөг ч би нэмэхгүй өдрийн 1 амбулаар хийдэг байсан. Ихэнхдээ би морфин тариаг *******ээс 1 амбул тариаг 15000-20000 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Мөнгөө дандаа бэлнээр өгдөг байсан, ******* рүү дансаар шилжүүлж байсан удаа байхгүй санагдаж байсан...”                       

           75. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 257, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 01/291, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2-2/112 дугаартай албан бичгүүд /7хх 132, 135, 137-139/

           76. Шүүх сэтгэц эмгэг судлалын 664 дугаартай дүгнэлт /Б.*******/ /8хх 20-23/,

           77. Яллагдагч А.*******ийн “...би 90886776 дугаарыг 2020 оны намраас хойш ашиглаж байгаа, энэ дугаар нь үүрэн телефоны сүлжээнд хямдаар ярьдаг учраас Х.аас зүгээр авч ашиглаж байна. Х.тай ямар нэгэн холбоо харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг/8хх 31/,

           78. Шүүх сэтгэц эмгэг судлалын 826 дугаартай дүгнэлт Э.******* /9хх 80-83/,

           79. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 104-109/,

           80. Хүний биеэс биологийн дээж авч, тест шалгасан тухай тэмдэглэл /9хх 112-119/,

           81. Гэрч Н.гийн “...2022 оны 8 сарын 24-ний өглөө шинэ нисэх онгоцны оуудал дээр өглөө 10 цагт буусан. Тухайн үед унаа олдохгүй болохоор нь өмнө нь танилцаж байсан эгчийн 94002019 дугаар луу залгаж холбогдоод намайг тосож авах боломжтой юу гэж асуухад болно гэсэн. Өдрийн 11 цагийн үед эгч намайг ТЭЦ-3 тэнд цагаан өнгийн эдван маркийн машинтай тосож авсан. эгч надаас 20.000 төгрөг зээлж болохуу гэж асуухаар нь болно гэсэн энэ үед эгч -ын Айвико гэх нэртэй эмийн үйлдвэрийн гадна очоод миний картыг барьж ороод 40 гаруй мянган төгрөгөөр жижиг хуванцар савлагаатай Морфин 20 ширхэгийг аваад гараад ирсэн. Тэгээд гараад ирэхээр нь би нээх юм бодоогүй намайг гэрт хүргэж өгөх юм байна гэж злпгоод хөдөлсөн. Хөдлөөд удаагүй байхад эгч намайг эмийн санруу оруулж 10 граммын 1 тариа, 3 граммын 1 тариа, 5 ширхэг жижиг зүү авахуулсан. Үүний дараа зам лагуу зогсож байгаад эгч авсан Морфиноосоо 2 ширхэгийг өгсөн. Энэ үед би гадна цаасыг нь задлаад өгөхөд нэг ширхэгийг нь соруулж аваад миний баруун гарын судсанд тарьж өгсөн. Тухайн үед нээх юм бодоогүй тариулсан. Намайг тариад дуусаж байхад Хар тамхины эрүүгийн цагдаа нар бид хоёрыг бариад авсан...тээврийн хэрэгслээс хурааж авсан 11 ширхэг Морфин эгчийнх. эгч өнөөдөр өдөр эмийн үйлдвэрээс эмчийн жороо үзүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /9хх 131-135/,

           82. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /9хх 139/

           83. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4175 дугаартай дүгнэлт /9хх 149/

           84. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4178, 4179 дугаартай дүгнэлт /9хх 152-162/,

 

  1.    Гэм буруугийн талаар:

 

                      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд эмийн сангаас эмчийн бичсэн жорын дагуу олгодог сэтгэцэд нөлөөт эмнүүдийг өөртөө олж авах зорилгоор эмнэлэгийн баримт бичгийг хуулбарлан хуурамчаар үйлдсэн,

-2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр эмийн сангаас эмийн жор олгох маягтыг хуурамч болохыг мэдсээр байж 3 ширхэг маягтыг нь Трамадол эмнээс 80 ширхэгийг, эмнээс 210 ширхэгийг тус тус өөртөө хэрэглэх зорилгоор худалдан авахдаа ашигласан,

-Мөн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр эмийн сангаас хуурамч эмийн жорын маягтыг ашиглан эмнээс 210 ширхэгийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

-2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өөрийн биедээ гялгар ууттай 79 грамм жинтэй болон 2 литрийн хуванцар савтай, дотроо ахуйн газын хий шахсан шингэнтэй “өвс” гэх сэтгэцэд нөлөөлт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

-2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Э.д өгсөн, мөн өдөр эмнээс 75 ширхэгийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

-2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 10 ширхэг “морфин” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эмийг хууль бусаар А.*******ээс худалдан олж авсан, хадгалсан,

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хориглосон мансууруулах эм болох 164 ширхэг Морфин тариаг Б.*******ээс түүний хүү Б.ийн дансаар нийт 23 удаагийн шилжүүлгээр 2.469.900 төгрөгийг шилжүүлж худалдан авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан үйл баримтууд тогтоогдлоо.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

  А. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг хуульчилсан ба “Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон  үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

Дээрх гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.

 Шүүгдэгч Э.*******ий үргэлжилсэн үйлдлээр буюу “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт”-ыг хуурамчаар үйлдэн сэтгэцэд нөлөөт эмнүүдийг өвчтөн М.Бархас, Б.Болормаа, Д., М. зэрэг хүмүүст олгохоор “Энх-Мэнд” өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч зөвшөөрсөн мэтээр хуурамч бичилт хийх зэргээр эрх олгосон баримт бичиг болгож хуурамчаар үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байна.

Уг гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба борлуулах зорилгогүйгээр, эсхүл борлуулах зорилготойгоор олж авсан, хадгалсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх онцлогтой.

Шүүгдэгч Э.*******, Б.******* нар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч, гэрч нарын зөрүүгүй өгсөн мэдүүлэг, Б.ийн дансны хуулга, шинжээчийн дүгнэлт, тэднээс хурааж авсан сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл зэргээр тогтоогдож байна.  

   Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан гэмт буруутайд,

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт буруутайд тус тус тооцов.

 

   2. Прокуророос шүүгдэгч Шүүгдэгч А.******* нь хориглосон мансууруулах эм болох Морфиныг худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм болох Морфин тариаг Б.*******эд худалдаж, өөрийн хүү Б.ийн дансаар нийт 23 удаагийн шилжүүлгээр 2.469.900 төгрөгийг шилжүүлэн авсан,

-2021 оны 02 дугаар сарын 08,10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах эм болох 5 ширхэг Морфин тариаг С.д худалдаж, өөрийн хүү Б.ийн дансаар нийт 2 удаагийн шилжүүлгээр 67.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-Үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмийн сангаас эмчийн жороор 84 ширхэг хориглосон мансууруулах эм болох Морфинийг авч 30 ширхэгийг нь худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д. гэгчид өгсөн,

-2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 9537 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Морфин 1/1мл” гэсэн бичигтэй 2 ширхэг хориглосон мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Н.д өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн.

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

 “худалдан борлуулах зорилго”-тойгоор мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг үлэмж ихэсгэх үр дагавартай учир уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж хуульчлагдсан.

 Энэхүү гэмт хэргийн шинж нь сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан идэвхитэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч нар“...хавтаст хэрэгт авагдсан баримтаар байнгын эмчийн хяналтад байдаг. Эмчийн жор бичсэний улмаас 80 ширхэг морфиныг олж авсан үйл баримтад ямар нэгэн маргаан байдаггүй. Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны арга хэрэгслээр олж авсан. Тэгэхээр улсын яллагчийн яллаж байгаа худалдаалах зорилгоор гэсэн шинжийг хангахгүй байна...” гэж,

 Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч нар “...Мансууруулах эмийг хууль бусаар олж авч худалдсан бол энэ нь гэмт хэрэг мөн гэж үзэж байна. Тэгэхээр худалдаалах зорилго огт байхгүй хууль бусаар олж аваагүй гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэж тус тус тайлбарласан нь үндэслэлгүй байна.    

 Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалах гэмт хэргийн зорилго гэдэг нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиг олох зорилгоор бусдад шилжүүлж, худалдаж байгаа үйлдлийг ойлгох ба худалдан борлуулж, мөнгө авч байгаа үйлдлийг мансууруулах бодисыг худалдаалсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгч А.******* нь хориглосон мансууруулах эм болох 80 ширхэг морфин худалдан авч, С.д 14 ширхгийг, Э.*******д 10 ширхгийг худалдсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэгээр С., Э.******* нарын биеэс илэрч, хураагдсан морфин, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр,

Шүүгдэгч Б.******* хориглосон мансууруулах эм болох морфин 10 ширхгийг Э.*******д, 164 ширхгийг Б.*******эд худалдаж, дансаар мөнгө шилжүүлж авсан, 5 ширхгийг С.д худалдаж, мөнгө шилжүүлж авсан, 30 ширхгийг Д.д өгсөн, Б.*******ээс 164 ширхгийг авч, мөнгө шилжүүлсэн болох нь гэрч нарын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, Төрийн банкны дугаар дансны хуулга шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтууд зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.*******, Б.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

  1.     Хохирол, хор уршгийн тухай:

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 18.5, 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

  Шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Б.*******, Б.******* нарт хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан

           шүүгдэгч  Э.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /26 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

   шүүгдэгч Б.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /27 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

   Харин прокуророос шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулах, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхийн 570 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчиншүй болгож хорих ял оногдуулж нийт эдлэх ялыг 6 жил,

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ял оногдуулах санал тус тус гаргасныг,

шүүгдэгч Б.******* шүүгдэгчийн хувийн байдал /45 настай, тодорхой эрхэлсэн ажилтай, эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан эмчийн зөвшөөрөлтэй хориглосон мансууруулах эм болох морфин хэрэглэдэг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч А.******* шүүгдэгчийн хувийн байдал /тодорхой эрхэлсэн ажилгүй/ эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан эмчийн зөвшөөрөлтэй хориглосон мансууруулах эм болох морфин хэрэглэдэг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,

Мөн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан...20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Шүүгдэгч Э.*******ий гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий баримт бичиг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг нь дээрх заалтад хамаарч байх тул түүний эдлэх 2 жилийн хорих ялыг,

Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******ий цагдан хоригдсон 404 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.     

 

  1. Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 8 ширхэг Сидиг үлдээж, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэм буруутайд

шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан гэм буруутайд,

шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад өгсөн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан гэм буруутайд,

шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ******* овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

  овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

   овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг өршөөн хэлтрүүлж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, Б.*******д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******ий цагдан хоригдсон 404 хоногийг түүний эдлэх 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч Э.*******ийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс, шүүгдэгч Б.*******ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 79 грамм жинтэй болон 2 литрийн багтаамжтай хуванцар савтай, дотроо газын хий шахсан шингэнтэй, өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал, 1 ширхэг притка, трамадол гэсэн бичигтэй эм 1 таблет, карбамазепин гэсэн бичигтэй эм 1 таблет, тебантин гэсэн бичигтэй эм 1 таблет, 75 ширхэг апаурин 5 мг эм 4 таблет, задгай 15 ширхэг, 20 ширхэг буюу трамадол 50 мг эм 1 таблет, задгай 10 ширхэг, С.Баасанбямбын биед үзлэг хийхэд хураагдсан морфин гэсэн бичигтэй тариа 8 ширхэг, Э.*******ий биед үзлэг хийхэд хураагдсан морфин гэсэн бичигтэй тариа 10 ширхэг, А.*******зоригтын биед үзлэг хийхэд хураагдсан 5 граммын тариур 1 ширхэг, 1 граммын хэргэлэсэн нарийн тариур 1 ширхэг, тарианы шил 5 ширхэг,  тарианы шилний орой хэсэг 5 ширхэг, морфин гэсэн бичигтэй тариурын хуванцар сав 3 ширхэг, тээврийн хэрэгслээс хураан авсан дотроо шингэн зүйлтэй тариур 1 ширхэг зэрэг эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст даалгасугай.

 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг сидиг үлдээж, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.БАТБОЛОР