Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/662

 

 

 

 

 

 

 

   2023           8           17                                    2023/ШЦТ/662

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

.................. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,                

улсын яллагч Б.Билгүүн,       

шүүгдэгч Д..................., түүний өмгөөлөгч А.Ганбат,

хохирогч Х..................., түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,    

 

Нийслэлийн .................. дүүргийн прокурорын газраас ******* овгийн *******ын ..................ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн ............ суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын .................. /РД:............./.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Д................... нь 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн .................. дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран хэсгийн 18 дугаар гудамжны 91 тоот хашаанд хохирогч Х...................тай “Хогоо аваад зайл” гэж хэлсэн үгнээс болж маргалдан улмаар түүний толгойн тус газар төмрөөр цохиж биеийн эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д................... мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х................... мэдүүлэхдээ:  “...2022 оны 6 сарын 18-ны өдөр амралтын өдөр байсан. Би өглөө 8 цагт бассэйнд явчихаад 10 цагийн үед Шангрилад хувцас үзэж байгаад харих замдаа ангийн найз ..................тай уулзъя гэж утсаар ярьсан. .................. намайг манай хашаанд яваад оч, цэцгийн мандал дээр түлхүүр байгаа грашд ороод байж бай гэж хэлсэн. Би хүүхдийнхээ лагер дээр хашаа бариулсан ба  тэр талаараа ярилцахаар ..................ынд очсон. Би грашд нь ороод машинаа угаагаад байж байтал .................. ирсэн. Удалгүй .................. ирсэн. .................., .................. хоёр миний урдаас хараад юм яриад сууж байтал камерт нэг хүн гаднаас орж ирж байгаа нь харагдахаар нь хэн бэ гэхэд .................. байна гэсэн. .................. ..................ын багын найз гэдгээр нь таньдаг тул мэнд мэдчихээд юм яриад суууцгааж байхад .................. гараад явсан. Гэнэт чимээ гарахаар нь юу болсон бэ гэхэд .................. машинд дээр хропп байгаа, буулгалцаад өг гэсэн. Машин дээр нь очиход .................. зогсож байсан. .................. энэ хроппыг гагнана гэхээр нь би  ..................ын хропп юм байна гэж ойлгоод гагнуулж яах юм бэ, техникийн захаас хуучин хропп худалдаж ав, хямдхан гэтэл .................. чи яасан баян пизда вэ би энэ хроппыг авч чадахгүй гэхээр нь би чинийх гэж мэдээгүй гэж хэлсэн. Гэтэл  гэнэт намайг цохисон. .................. бид хоёрыг .................. салгасан. Гэтэл .................. хүрз бариад хий цохисон. Дахиад дайрахаар нь би тэврээд авсан. Гэтэл намайг төмсөгдсөн. .................. намайг салгаад аваад явсан. .................. ..................ийг аваад цааш үүд рүү явсан. Би тонгойгоод хувцасаа гөвөөд байж байгаад ухаан алдсан. Цааш юу болсон талаар би санахгүй байгаа... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х...................ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би бэлтгэлээ тараад 14 цагийн үед ..................ын гэрт очиход гэртээ байгаагүй. .................. руу ярихад “очиж байна, хүлээж байгаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хашаанд машинаа оруулаад угааж байхад .................. ирсэн. .................. бид хоёр юм яриад сууж байхад .................. ирээд грашаа онойлгоод миний машины хажуугаар портер оруулж тавьсан. Бид 3 граш дотор юм яриад сууж байхад гаднаас .................. гаднаас орж ирж байгаа нь камерт харагдсан...

.................. машин дээр хроп байгаа очоод буулгалцаад өг гээд бид нар гараад очтол газарт хропны тос гоожчихсон .................. ганцаараа хроп буулгачихсан зогсож байсан. Тэгээд .................. энэ хропыг гагнах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би энийг гагнаж яадаг юм бэ, хуучин хроп худалдаад аваач энийг гагнавал найдваргүй гэхэд .................. гэнэтхэн хажуунаас чи ямар баян пизда вэ бэ, энэ хропыг чинь авч чадахгүй, хоёулаа үзчих үү гээд гартаа хропныхоо хагархайг барьчихаад далайгаад байсан. Тэгээд миний зүүн талын шанаа руу хропны хагархайгаар 1 удаа цохисон. Би тонгойлгоод толгойг нь уургалаад хавчтал миний зүүн өвдөг рүү хропны хагархайгаараа 1 удаа цохисон. Би ноцолдож байгаад хропны хагархайг нь салгаж автал цаанаас .................., .................. 2 ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салсныхаа дараа .................. над руу хүрз бариад дайрхаар нь би арагш болтол ..................гын араас .................. татахад .................. намайг цохих гэж байсан хүрзээ газарт хий цохиод алдсан. .................. намайг тэвэрч авахаар нь би ..................г доошоо дарахад .................. миний 2 гуяны дотор тал болон төмсөгнөөс базсан.  Би за больё гээд бид 2 хоёр тийшээ салаад цаашаа хараад алхтал .................. төмрөөр миний толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохиод би тэр дороо ухаан алдаад унасан. Тэгээд би нэг сэрэхэд портерт суучихсан эмнэлэг рүү явж байсан бөгөөд миний хажууд .................., .................. 2 байсан. Би өвдгөндөө 5 оёдол, толгойндоо 5 оёдол тавиулж, гавлын яс 7мм цөмөрсөн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хагалгаанд орж толгойндоо төмөр тавиулсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад 6 дугаар сарын 19-ний өдөр .................. руу залгаад чи намайг дэндүүлсэн байна гэтэл .................. би харин уурлахаараа хүн алчих гээд байдаг болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаатай учраа олоорой гээд уурлаад утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д...................ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр .................. над руу 12 цагийн үед залгаад хроп гагнуулах гэсэн юм үзээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Гурвалжингийн гүүрний орчимд тухайн хропыг нь очиж үзээд гагнаж болохоор байхаар нь өөрийнхөө портер дээр ачаад гэр рүүгээ явж байх хооронд над руу .................. залгаад би танайх руу явж байна, чи хаана байгаа юм бэ гэсэн. Би за одоо очлоо гээд утсаа тасалсан. Гурвалжингийн гүүрнээс гарахад .................. бид 2 тусдаа машинтай явсан. Тэгээд гэртээ удалгүй очиход манай хашаанд .................., .................., .................. нар ирсэн байсан. Би хашааны хаалгаа онгойлж ороод хропоо буулгаад байж байхад .................. чи ийм юм гагнуулж байхаар шинийг аваад тавьчих гэсэн. Гэтэл .................. чамд ямар хамаатай юм гээд тэр 2 хэрэлдэж эхэлсэн. Тэр үед би цех рүүгээ ороод гагнуурын аппратаа аваад гараад ирэхэд .................., .................. 2 нэгнийхээ дээр доор ороод петонон шалан дээр ноцолдчихсон байж байсан. Тэгэхээр нь .................. бид 2 тэр хоёрыг хоёр тийш нь салгаад би маскаа авах гээд буцаад цех рүү ороод гараад ирэхэд .................. толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарчихсан ..................д төмрөөр цохиулчихлаа гээд байж байсан. Тэгээд ..................ын толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь хүүхдийн памперсаар дарж цусыг нь тогтоогоод .................. бид 2 ..................ыг аваад Гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод ..................ад анхны тусламжийн эмчилгээ хийлгээд орой нь Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр үед .................. ..................ад зурагны мөнгө гээд мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Р...................ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед .................. над руу утасдаад ..................ын граш дээр хүрээд ирээч гэхээр нь би 16 цагийн үед явж очсон. Би ..................тай юм яриад сууж байтал 5 орчим минутын дараа .................. хүрч ирсэн, араас нь .................. бас 5 орчим минутын дараа төмөр ачсан портертой ирсэн. Тэгээд бид 4 грашт ороод юм яриад байж байтал .................. ..................аар хроп гагнуулна, хропоо буулгая гээд гарсан. Араас нь .................. бид 2 цуг буулгалцая гээд гарсан. Гараад очтол тэр 2 портерынхоо хажууд хропоо буулгаад тавьчихсан байсан. .................. алийг нь гагнуулах гэж байгаа юм гэж асуухад .................. хропны хажуу талд нь сэтэрцэн, энийг гагнуулна гэж хэлсэн. Гэтэл .................. чи энийг гагнуулж байснаас сэлбэг дээрээс шинийг аваад тавьчихаач гэж хэлэхэд .................. чи ямар баян пизда вэ гээд уурлахад байсан. .................. би чиний төлөө л хэлж байна гэхэд .................. чамд хамаагүй, чи яах гээд байгаа юм хоёулаа үзэх үү гээд дайраад ..................ыг нудраад байсан. Тэгэж байснаа .................. .................. 2 нэг нэгнээ тэврээд зууралдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг .................. бид 2 арай гэж салгатал .................. модон иштэй хүрз барьж аваад .................. руу далайж дайрсан, .................. дундуур нь ороод ..................г хий цохиулаад хүрз нь газар унасан. Тэгээд дахиад .................. .................. 2 зууралдсан. Тэр үед дахиад .................. бид 2 салгаж холдуулсан. Тэгээд тэр 2 салаад зогсож байтал хүүе гэхийн зуургүй .................. нарийхан хашааны шонгийн мод хэрээтэй нэг төмөр барьж аваад ..................ыг цохьчихсон. Яг хаашаа нь яаж цохьсоныг хараагүй намайг харахад төмөр нь газар унаж байсан. Тэгээд .................. газар унаад өгсөн, газар хэдэн секунт хөдлөхгүй хэвтэж байсан, тэгээд толгойноос нь цус гараад эхэлсэн. Тэгээд .................. бид 2 ..................ыг түшиж босгоод грашд сандал дээр суулгасан. Тэр үед .................. хараад зогсож байсан. Тэгээд ..................ын толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би алчуур авчраад толгойн шархан дээр нь тавьсан. .................. гэмтэл явцгаая гээд .................. бид 2 ..................ыг портерт суулгаад Гэмтлийн эмнэлэг явсан. Тэгэхэд .................. тэнд хашаагаа хараад үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 43-44, 2-р хавтаст хэргийн 61-64, 65-дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн .................. дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Х...................ын биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн  дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл болно. 6. Дээрх гэмлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 7. Дээрх гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн  54-55 дугаар хуудас/,

 

            Нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 17-22 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э...................ийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

            Мөрдөн байцаалтад гэрч Н...................ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2-р хавтаст хэргийн 27-36, 42-44, 53-56, дүгээр хуудас/,

 

Хохирогч Х...................ын компьютер томографийн шинжилгээ /1-р хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /1-р хавтаст хэргийн 211-215, 220-234, 2-р хавтаст хэргийн 84-85 дугаар  хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 163 дугаар хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 167 дугаар хуудас/

            - дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 160 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

   Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д................... нь 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн .................. дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран хэсгийн 18 дугаар гудамжны 91 тоот хашаанд хохирогч Х...................тай “Хогоо аваад зайл” гэж хэлсэн үгнээс болж маргалдан улмаар түүний толгойн тус газар төмрөөр цохиж биеийн эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д...................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Д...................ийн өмгөөлөгч А.Ганбат нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Д................... нь хохирол төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн, гэм буруугийн талаар марахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Шүүгдэгч Д................... нь 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн .................. дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран хэсгийн 18 дугаар гудамжны 91 тоот хашаанд хохирогч Х...................тай маргалдаж улмаар хохирогчийн эрх чөлөөнд халдсан гэмт үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн болох мөрдөн байцаалтад хохирогч Х...................ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би бэлтгэлээ тараад 14 цагийн үед ..................ын гэрт очиход гэртээ байгаагүй. .................. руу ярихад “очиж байна, хүлээж байгаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хашаанд машинаа оруулаад угааж байхад .................. ирсэн. .................. бид хоёр юм яриад сууж байхад .................. ирээд грашаа онойлгоод миний машины хажуугаар портер оруулж тавьсан...Тэгээд .................. энэ хропыг гагнах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би энийг гагнаж яадаг юм бэ, хуучин хроп худалдаад аваач энийг гагнавал найдваргүй гэхэд .................. гэнэтхэн хажуунаас чи ямар баян пизда вэ бэ, энэ хропыг чинь авч чадахгүй, хоёулаа үзчих үү гээд гартаа хропныхоо хагархайг барьчихаад далайгаад байсан. Тэгээд миний зүүн талын шанаа руу хропны хагархайгаар 1 удаа цохисон. Би тонгойлгоод толгойг нь уургалаад хавчтал миний зүүн өвдөг рүү хропны хагархайгаараа 1 удаа цохисон. Би ноцолдож байгаад хропны хагархайг нь салгаж автал цаанаас .................., .................. 2 ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салсныхаа дараа .................. над руу хүрз бариад дайрхаар нь би арагш болтол ..................гын араас .................. татахад .................. намайг цохих гэж байсан хүрзээ газарт хий цохиод алдсан. .................. намайг тэвэрч авахаар нь би ..................г доошоо дарахад .................. миний 2 гуяны дотор тал болон төмсөгнөөс базсан.  Би за больё гээд бид 2 хоёр тийшээ салаад цаашаа хараад алхтал .................. төмрөөр миний толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохиод би тэр дороо ухаан алдаад унасан. Тэгээд би нэг сэрэхэд портерт суучихсан эмнэлэг рүү явж байсан бөгөөд миний хажууд .................., .................. 2 байсан. Би өвдгөндөө 5 оёдол, толгойндоо 5 оёдол тавиулж, гавлын яс 7мм цөмөрсөн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хагалгаанд орж толгойндоо төмөр тавиулсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад 6 дугаар сарын 19-ний өдөр .................. руу залгаад чи намайг дэндүүлсэн байна гэтэл .................. би харин уурлахаараа хүн алчих гээд байдаг болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаатай учраа олоорой гээд уурлаад утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Д...................ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр .................. над руу 12 цагийн үед залгаад хроп гагнуулах гэсэн юм үзээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Гурвалжингийн гүүрний орчимд тухайн хропыг нь очиж үзээд гагнаж болохоор байхаар нь өөрийнхөө портер дээр ачаад гэр рүүгээ явж байх хооронд над руу .................. залгаад би танайх руу явж байна, чи хаана байгаа юм бэ гэсэн. Би за одоо очлоо гээд утсаа тасалсан. Гурвалжингийн гүүрнээс гарахад .................. бид 2 тусдаа машинтай явсан...Би хашааны хаалгаа онгойлж ороод хропоо буулгаад байж байхад .................. чи ийм юм гагнуулж байхаар шинийг аваад тавьчих гэсэн. Гэтэл .................. чамд ямар хамаатай юм гээд тэр 2 хэрэлдэж эхэлсэн. Тэр үед би цех рүүгээ ороод гагнуурын аппратаа аваад гараад ирэхэд .................., .................. 2 нэгнийхээ дээр доор ороод петонон шалан дээр ноцолдчихсон байж байсан. Тэгэхээр нь .................. бид 2 тэр хоёрыг хоёр тийш нь салгаад би маскаа авах гээд буцаад цех рүү ороод гараад ирэхэд .................. толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарчихсан ..................д төмрөөр цохиулчихлаа гээд байж байсан. Тэгээд ..................ын толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь хүүхдийн памперсаар дарж цусыг нь тогтоогоод .................. бид 2 ..................ыг аваад Гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод ..................ад анхны тусламжийн эмчилгээ хийлгээд орой нь Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр үед .................. ..................ад зурагны мөнгө гээд мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Р...................ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед .................. над руу утасдаад ..................ын граш дээр хүрээд ирээч гэхээр нь би 16 цагийн үед явж очсон. Би ..................тай юм яриад сууж байтал 5 орчим минутын дараа .................. хүрч ирсэн, араас нь .................. бас 5 орчим минутын дараа төмөр ачсан портертой ирсэн. Тэгээд бид 4 грашт ороод юм яриад байж байтал .................. ..................аар хроп гагнуулна, хропоо буулгая гээд гарсан. Араас нь .................. бид 2 цуг буулгалцая гээд гарсан. Гараад очтол тэр 2 портерынхоо хажууд хропоо буулгаад тавьчихсан байсан. .................. алийг нь гагнуулах гэж байгаа юм гэж асуухад .................. хропны хажуу талд нь сэтэрцэн, энийг гагнуулна гэж хэлсэн. Гэтэл .................. чи энийг гагнуулж байснаас сэлбэг дээрээс шинийг аваад тавьчихаач гэж хэлэхэд .................. чи ямар баян пизда вэ гээд уурлахад байсан. .................. би чиний төлөө л хэлж байна гэхэд .................. чамд хамаагүй, чи яах гээд байгаа юм хоёулаа үзэх үү гээд дайраад ..................ыг нудраад байсан. Тэгэж байснаа .................. .................. 2 нэг нэгнээ тэврээд зууралдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг .................. бид 2 арай гэж салгатал .................. модон иштэй хүрз барьж аваад .................. руу далайж дайрсан, .................. дундуур нь ороод ..................г хий цохиулаад хүрз нь газар унасан. Тэгээд дахиад .................. .................. 2 зууралдсан. Тэр үед дахиад .................. бид 2 салгаж холдуулсан. Тэгээд тэр 2 салаад зогсож байтал хүүе гэхийн зуургүй .................. нарийхан хашааны шонгийн мод хэрээтэй нэг төмөр барьж аваад ..................ыг цохьчихсон. Яг хаашаа нь яаж цохьсоныг хараагүй намайг харахад төмөр нь газар унаж байсан. Тэгээд .................. газар унаад өгсөн, газар хэдэн секунт хөдлөхгүй хэвтэж байсан, тэгээд толгойноос нь цус гараад эхэлсэн. Тэгээд .................. бид 2 ..................ыг түшиж босгоод грашд сандал дээр суулгасан. Тэр үед .................. хараад зогсож байсан. Тэгээд ..................ын толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би алчуур авчраад толгойн шархан дээр нь тавьсан. .................. гэмтэл явцгаая гээд .................. бид 2 ..................ыг портерт суулгаад Гэмтлийн эмнэлэг явсан. Тэгэхэд .................. тэнд хашаагаа хараад үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 43-44, 2-р хавтаст хэргийн 61-64, 65-дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            2. Шүүгдэгч Д...................ийн гэмт үйлдлийн улмаас үр дагаварыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн .................. дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Х...................ын биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн  дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл болно. 6. Дээрх гэмлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 7. Дээрх гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн  54-55 дугаар хуудас/ тогтоосон бөгөөд  нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 17-22 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Э...................ийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Н...................ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д...................ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

            3. Иймд .................. дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д...................ид  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д...................ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д................... нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Х...................ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Х...................аас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтуудыг шинжлэн судлаад хэрэгт холбогдолгүй, хамааралтай эсэхэд эргэлзээтэй, утга тодорхойгүй баримтууд /1-р хавтаст хэргийн 214, 215, 220, 221, 222, 223, 227,  231, 232, 233, 234, 2-р хавтаст хрэгийн 84, 85 дахь тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “Нано бальзам” гэх утгатай 750.000 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шууд хамааралтай гэж үзэх боломжгүй, ингээд нотлох баримтын шаардлага хангасан, үндэслэл бүхий нийт 4.688.451 төгрөгийн хохирлын баримтыг нотлох баримтаар тооцож, шүүгдэгч Д................... нь 5.120.000 төгрөгийг хохирогч Х...................ад төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч Х................... нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д...................ид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Д................... нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөр төлж барагдуулсан, хувийн байдлын хувьд хувиараа авто засварын ажил эрхэлдэг, өндөр настай тул торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д...................ид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын ..................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д...................ид 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д...................ид оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Х................... нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

6. Шүүгдэгч Д...................ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д...................ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ