Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/663

 

 

 

 

 

 

  2023          8            17                                    2023/ШЦТ/663

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 .................. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа                

улсын яллагч М.Анхбаяр,  

шүүгдэгч Э..................., түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн .................. дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. халх овогт ..................ын ..................т холбогдох эрүүгийн .................. тоот дугаартай, хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13*******ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 17*******ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэхгүй, .................. халх овогт ..................ын .................. /РД:......................./.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Э................... нь 2023 оны 04 дүгээр сарын 18*******ны өдрөөс 19*******нд шилжих шөнө .................. дүүргийн 11 дүгээр хороо, .................. .................. аюушийн 2*******36 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д...................тай үл ярих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт нь аяга шидэх мөн нүүрний зүүн хэсэг гараараа 1 удаа цохих зэргээр хууль бусаар халдаж түүний эрүүл мэндэд духанд язарсан шарх, 2 нүдний дотор булан, хамар, уруулын дээд хэсэг, зүүн шанаа, .................. шуунд цус хуралт, 2 шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э...................  “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж мэдүүлжээ.

 

мөрдөн байцаалтад хохирогч Д...................ын өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 19*******ний шөнө би өөрийн найз залуу болох .................., түүний ажлын газрын хэд хэдэн залуучуудтай хамт гэртээ уусан юм.  Тэгээд 19 цагийн үед ажлын газрын 2 залуу нь явсан бөгөөд .................., түүний найз Даваа бид гурав үргэлжлүүлэн уух гэж үлдсэн. Бид 3 ууж байгаад .................. тасрахаар нь ор луу нь оруулаад байж байсан чинь Даваа нь гэнэт намайг татаад миний өмдийг тайлах гээд хүчлээд байсан. Тэгэхээр нь би хашхираад “болиоч” гэж хэлэхэд .................. сэрээд над руу уурлаж эхэлсэн. Би тэнд бараг хүчиндүүлсэн байхад намайг хүсээд байсан юм шиг намайг алгадаж унагаахаар нь би уйлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хохирлоо бүтэн барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11*******12, 15*******16 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б...................ын өгсөн: “....................., .................., .................., .................. бид 5 ..................ын гэрт  очиж нийлээд 5 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан. Автобус зогсохоос өмнө .................., .................. нар явсан. .................., .................. бид 3 үлдсэн. Тэгээд бид гурав 1 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уугаад унтах болсон. .................. тасраад .................. талын орон дээр унтсан. Зүүн талын орон дээр .................. бид хоёр унтсан. Би ..................ыг бага зэрэг оролдоход .................. эсэргүүцээд бид хоёр бэлгийн харьцаанд орж чадаагүй. .................. босож ирээд намайг цохисон. Би зөрүүлж зодолдсон. Би .................. руу шилэн аяга авч шидсэн боловч оноогүй. .................. .................. хоёр муудалцаад байсан. Миний харснаар толгой руу нь 2, 3 удаа цохисон, мөн үсдэж унагааж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27*******28 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 4 дүгээр сарын 24*******ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .................. тоот “...1.Д...................ын биед духанд язарсан шарх, 2 нүдний дотор булан, хамар уруулын дээд хэсэг, зүүн шанаа, .................. шуунд цус хуралт, 2 шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32*******33 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            *******  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

           *******  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам ша..................лагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э................... нь 2023 оны 04 дүгээр сарын 18*******ны өдрөөс 19*******нд шилжих шөнө .................. дүүргийн 11 дүгээр хороо, .................. .................. Аюушийн 2*******36 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хамтран амьдрагч Д...................тай үл ярих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт нь аяга шидэх мөн нүүрний зүүн хэсэгт гараараа 1 удаа цохих зэргээр хууль бусаар халдаж түүний эрүүл мэндэд духанд язарсан шарх, 2 нүдний дотор булан, хамар, уруулын дээд хэсэг, зүүн шанаа, .................. шуунд цус хуралт, 2 шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э...................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Э................... нь 2023 оны 4 дүгээр сарын 18*******наас 19*******нд шилжих шөнө .................. дүүргийн 11 дүгээр хороо, .................. .................. аюушийн 2*******36 тоотод хамтран амьдрагч Д...................тай үл ярих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт нь аяга шидэж мөн нүүрний зүүн хэсэгт гараараа 1 удаа цохин бусдын эрх чөлөөнд хууль бусаар халдаж түүний эрүүл мэндэд духанд язарсан шарх, 2 нүдний дотор булан, хамар, уруулын дээд хэсэг, зүүн шанаа, .................. шуунд цус хуралт, 2 шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

мөрдөн байцаалтад хохирогч Д...................ын өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 19*******ний шөнө би өөрийн найз залуу болох .................., түүний ажлын газрын хэд хэдэн залуучуудтай хамт гэртээ уусан юм..................... тасрахаар нь ор луу нь оруулаад байж байсан чинь Даваа нь гэнэт намайг татаад миний өмдийг тайлах гээд хүчлээд байсан. Тэгэхээр нь би хашхираад “болиоч” гэж хэлэхэд .................. сэрээд над руу уурлаж эхэлсэн...намайг алгадаж унагаахаар нь  би уйлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хохирлоо бүтэн барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11*******12, 15*******16 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б...................ын өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 18*******ны өдөр .................., .................., .................., .................. бид 5 ..................ын гэрт  очиж нийлээд 5 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан..................... тасраад .................. талын орон дээр унтсан. Зүүн талын орон дээр .................. бид хоёр унтсан. Би ..................ыг бага зэрэг оролдоход .................. эсэргүүцээд бид хоёр бэлгийн харьцаанд орж чадаагүй. .................. босож ирээд намайг цохисон. Би зөрүүлж зодолдсон. Би .................. руу шилэн аяга авч шидсэн боловч оноогүй. .................. .................. хоёр муудалцаад байсан. Миний харснаар толгой руу нь 2, 3 удаа цохисон, мөн үсдэж унагааж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27*******28 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 4 дүгээр сарын 24*******ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .................. тоот “...1.Д...................ын биед духанд язарсан шарх, 2 нүдний дотор булан, хамар уруулын дээд хэсэг, зүүн шанаа, .................. шуунд цус хуралт, 2 шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32*******33 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд .................. дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э...................т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э...................ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э................... нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д...................ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй з..................ал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт хохирлын талаарх баримт хавсаргагдаагүй байх тул хохирогч Д................... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э...................оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э...................т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,

хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг: “...Хохирол төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...”  гэх  дүгнэлт,

хохирогчийн өмгөөлөгч Б.Шихихутаг: “...Хохирол төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлт,

шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э...................т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч .................. халх овогт ..................ын ..................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э...................т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э...................т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2*******д зааснаар хохирогч Д................... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э...................оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг г..................уулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э...................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ