Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/676  

 

 

 

 

 

 

 

 

   2023          8            22                                    2023/ШЦТ/676    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   .................. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,       

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Т.Баянмөнх,  

шүүгдэгч Г................... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

.................. дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .................. овогт ..................гийн ..................т холбогдох эрүүгийн .................. тоот дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17*******ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 26*******ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ___________ нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн, .................. овогт ..................гийн .................. /РД:_____________________/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Г................... нь “миний тээврийн хэрэгслийн гарах замыг хааж машин тавьсан” гэх шалтгаанаар 2023 оны 01 дүгээр сарын 29*******ний өдрийн 17 цагийн үед .................. дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн гадна авто зогсоол дээр байсан хохирогч Б...................гийн өмчлөлийн .................. УНЕ улсын дугаартай “Тоёота Сай К10” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудыг санаатай эвдэж, гэмтээсний улмаас түүнд нийт 1,050,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Хохирогч Б...................гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20*******21, 25*******26 дугаар хуудас/, гэрч Ц...................ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33*******34 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 67*******73 дугаар хуудас/, эд зүйлд үнэлгээ тогтоосон .................. дугаартай “Дамно” ХХК*******н шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51*******56 дугаар хуудас/, хохирол төлсөн тухай баримт, /хавтаст хэргийн 15*******16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

******* эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г................... нь “миний тээврийн хэрэгслийн гарах замыг хааж машин тавьсан” гэх шалтгаанаар 2023 оны 01 дүгээр сарын 29*******ний өдрийн 17 цагийн үед .................. дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн гадна ил авто зогсоол дээр байсан хохирогч Б...................гийн өмчлөлийн .................. УНЕ улсын дугаартай “Тоёота Сай К10” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудыг санаатай эвдэж, гэмтээсний улмаас түүнд нийт 1,050,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгө устгаж, гэмтээсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г...................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль  бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

шүүгдэгч Г................... нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б Г................... нь “миний тээврийн хэрэгслийн гарах замыг хааж машин тавьсан” гэх шалтгаанаар 2023 оны 01 дүгээр сарын 29*******ний өдрийн 17 цагийн үед .................. дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн гадна ил авто зогсоол дээр байсан хохирогч Б...................гийн өмчлөлийн .................. УНЕ улсын дугаартай “Тоёота Сай К10” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудыг санаатай эвдэж, гэмтээсний улмаас түүнд нийт 1,050,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Г................... нь “миний тээврийн хэрэгслийн гарах замыг хааж машин тавьсан” гэх шалтгаанаар 2023 оны 01 дүгээр сарын 29*******ний өдрийн 17 цагийн үед .................. дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн гадна ил авто зогсоол дээр байсан хохирогч Б...................гийн өмчлөлийн .................. УНЕ улсын дугаартай “Тоёота Сай К10” маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудыг санаатай эвдэж, гэмтээсний улмаас түүнд нийт 1,050,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Б...................гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20*******21, 25*******26 дугаар хуудас/, гэрч Ц...................ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33*******34 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 67*******73 дугаар хуудас/, эд зүйлд үнэлгээ тогтоосон .................. дугаартай “Дамно” ХХК*******н шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51*******56 дугаар хуудас/, хохирол төлсөн тухай баримт, /хавтаст хэргийн 15*******16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

******* Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2023 оны 8 дугаар сарын 15*******ны өдрийн 184 дугаартай прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г...................т танилцуулж шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, 

                

Шүүгдэгч Г................... нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд шүүгдэгч Г...................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль  бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б................... нь хавтаст хэргийн 115 дугаар талд “...хохирлоо хүлээн авч хохиролгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г...................т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль  бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчтэй тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч Г................... шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүгдэгч Г...................т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Г...................т торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г...................т 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч .................. овогт ..................гийн ..................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль  бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г...................т 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г...................т оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г...................т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ