Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар  2023/ШЦТ/672

 

 

 

 

 

 

   2023           8           21                                      2023/ШЦТ/672    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,                

улсын яллагч Б.Солонго,       

шүүгдэгч Л..................., түүний өмгөөлөгч О.Баяржаргал, Э.Түвшинбаяр,

хохирогч Б...................,

гэрч З................... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт ..................ийн ..................д холбогдох эрүүгийн .................. тоот дугаартай, хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15*******ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1958 оны 6 дугаар сарын 09*******ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 65 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш  мэргэжилтэй, ___________тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .................. овогт ..................ийн .................. /РД:__________/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Л................... нь 2022 оны 6 дугаар сарын 07*******ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 3 дугаар байрны гадна хохирогч Б...................ыг гар утас эвдэлсэн гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л................... мэдүүлэхдээ: “...Анхнаасаа мөрдөгч, прокурорт хэлээд байхад юмыг эсрэгээр бичээд байгаад гайхаад байна. 6 сарын 7*******ны орой охин хүү 2 утасдаад .................. их төвөгтэй байна, удаа дараа асуудал үүсгээд байгаа учраас та ирвэл бичлэг хийгээд аваарай гэж миний хүү надад хэлсэн. Ач охин минь ээжтэйгээ уулзахгүй гээд байхаар нь мэдэгдэхгүй бичлэг хийсэн. Би утсаа нууж байгаад бичлэг хийсэн. Миний бичлэг хийж байгааг .................. харчихсан. Үүдэнд ..................тай уулзаад ярьсан бид хоёрын харилцаа гэх зэрэг бүх процессийг сидинд хуулаад мөрдөгчид өгсөн. Прокурорын яллах дүгнэлт дээр миний утсыг булааж аваад эвдсэний дараа би өш хонзон санаж ..................ыг зодсон юм шиг бичсэн байсан. Би анхнаасаа маш тодорхой хэлсэн. Миний утсыг булаагаад авчихаар нь би утсаа авах гэж тэмүүлсэн. Утсаа авах гэж тэмүүлж байхдаа сул малгайтай цамцнаас нь татсан. Миний утсыг гараараа дээш өргөөд өгөхгүй байсан. Намайг цамцнаас нь тавихгүй болохоор машины хамар дээр очоод амь авраарай хүмүүсээ гээд орилоод байсан. Ямар ч зодож цохих үйлдэл гаргаагүй. Сүүлдээ санаатайгаар миний утсыг газар хүчтэй шидээд, дээрээс нь хөлөөрөө дэвссэн. Би мөлхөж очоод утсаа аваад зугтсан... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б................... мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч өөрийгөө зөвтгөх талаасаа л ярьж байна. Би 2014 онд энэ хүний хүүхдээс салсан. Гар утсаараа бичлэг хийгээд байсан. Би та нартай харьцахгүй 2 хүүхэдтэйгээ уулзмаар байна гэж хэлсэн. Гэтэл аавтай очиж уулзаж байж хүүхдүүдтэйгээ уулз гээд өөдөөс хараад бичлэг хийгээд байсан. Хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байсан. Би утсыг нь шүүр авсан. Миний хүзүүн дээр 2 зулгаралт үүссэн байсан. Би эгчийндээ очсон. Эгч маань хүзүү чинь яачихсан юм бэ гэж хэлсэн. Цагдаагийн газар очиж гомдол өгсөн. Шөнийн 12 цаг өнгөрөөж ирсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З................... мэдүүлэхдээ: “...Маргаан үүсэхэд би байсан. Бүх зүйлийг харсан. Машины толинд чөлөөтэй харагдаж байсан. Машины хамар хэсэг рүү налж унаад хашгираад байсан. Маргад гэх ач охин минь харж байсан. Манай эхнэр түлхэж зодоогүй. Тийм үйлдэл хийхээр хүн биш... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б...................ын өгсөн:

“...Хоёр охин маань миний салсан нөхөр дээр байсан бөгөөд хоёр хүүхдээ авахаар Баянгол дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбүргэдэйн байран дунд очсон. Намайг очиход манай бага охин аавынхаа гэрт байсан бөгөөд том нь өвөө, эмээ хоёр дээрээ байсан юм. Тэгээд би хаалга нүдээд охинтой уулзах гээд байж байхад хадам ээж .................. хадам аав .................. нар ирээд хаалга онгойлгосон бөгөөд манай бага хүүхдийг маань дагуулаад гарсан би араас нь хүүхэдтэй уулзах хэрэг байна би аваад явъя гэтэл ямар нэг зүйл хэлэлгүй аав нь аваад ир гэж байна гээд машинд суулгасан бөгөөд энэ үед .................. гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь би өөрөө гар утсыг нь булаагаад авсан чинь намайг заамдаж байгаад машин мөргүүлээд хүзүү хоолой гараараа урсан тул би гар утсыг нь газар алдаад унагасан бөгөөд энэ үед гар утас нь эвдэрсэн байсан. Би тухайн хүнийг намайг заамдаж маажиж байхад надад гэмтэл учирсан гэж үзэж байна. Тархи доргисон гэдэг нь тухайн үед намайг заамдаж байгаад машин мөргүүлсэн үед учирсан гэж бодож байна.

Би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү. Тухайн үед би мэдүүлэг өгөхдөө ил харагдах бэртэл гэмтлийн талаар ярьсан бөгөөд толгой маргааш өглөө нь өвдөөд байхаар нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн орж үзүүлэхээр явахдаа замаараа “Тамир мандал” эмнэлгийн хүлээн авах дээр цаг аваад орж үзүүлсэн бөгөөд тухайн үед эмч нь надад тархи доргилттой байна гэж хэлсэн.

Тухайн үед би гар утсыг нь аваад дээш өргөөд байж байхад надаас гар утсаа авах гээд миний энгэрээс зуураад намайг хоёр тийш гуйвуулж байгаад намайг дал нуруу хэсгээр нэг машин руу түлхээд би тухайн үйлдэлд нь нуруу дал хэсгээрээ машинд тулсан юм. Харин яг миний толгой хэсгээр мөргүүлсэн зүйл байхгүй. тэр үед бүх бие эвгүй савсантай холбоотой гэж бодож байна. Намайг саарал өнгийн Харьер маркийн машины хажуу талаас нь миний нуруу дал хэсгээр мөргүүлсэн. Машиныг миний толгой хэсгээр мөргүүлсэн юм огт байхгүй, би өмнөх мэдүүлэг дээрээ буруу ойлгуулж бичүүлсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13*******14, 132*******133 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч З...................ын өгсөн:

“...2022 оны 6 дугаар сарын 07*******ны орой би эхнэр, хоёр ач охины хамт зуслан явах санаатай байсан. Бага ач охин .................. 20 цаг орчимд охин аавынхаа гэрт байж байгаад эмээ рүүгээ утсаар “ээж ирчихсэн хаалга нүдээд байна” гэж ярьж байсан. Би хажуунаас нь “чи гараад уулзчихаач” гэж хэлтэл “үгүй би уулзахгүй” гэж хэлсэн. Эхнэр дунд хүү болох Гантулга руу утсаар залгаад “нөгөө Жавзандулам ирчихсэн байна гэнэ .................. уулзахгүй гээд байна гэнэ яах юм бэ” гэж асуутал Гантулга “тэгвэл зуслан руугаа аваад явчихгүй юу” гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 1 дүгээр байрны 12 тоот гэрээсээ гараад 3 дугаар байрны 5 давхарт байдаг хүүгийн гэр лүү ..................ийг авах гэж очтол .................. ирчихсэн хаалгыг нь тогшоод зогсож байсан. Тэгээд эхнэртэй маргалдаад зогсоод байхаар нь би .................. охиноо гэрээс нь гаргаад тэгээд гадагшаа гараад машин руу явсан. .................. гүйгээд машинд суучихсан эгч .................. машинд хүлээгээд сууж байсан юм. Би ороод сууж байтал хаалга түгжээрэй өвөө гээд хоёр охин хэлэхээр нь би хаалгаа түгжсэн. Тэгтэл .................. ирээд машины хаалга татаад орилоод эхнэртэй маргалдаад цаашлахаар нь би машинаа хөдөлгөөд жаахан цааш холдоод зогссон. Тэгээд удалгүй эхнэр машин руу гүйгээд хүрээд ирсэн. Эхнэрийг суулгаад ач охин эхнэр бид 4 зуслангийн байшин руугаа явсан. Эхнэр орж ирэхдээ .................. гар утас булаагаад авч шидээд утас эвдчихлээ гээд орж ирсэн. Гар утасных нь дэлгэц хагарчихсан харагдсан.

Эхнэр .................. гэж хүнийг зодож чадахгүй. Биед нь гар хүрээгүй. Гар утсаа авах гэж л ноцолдож булаацалдсан байсан. .................. хэлэх хэлэхгүй үг хэлээд хэрэлдээд байсан. Ач охидуудыг ээжтэй нь уулзуулахгүй байдаг зүйл огт байдаггүй. Охидууд өөрсдөө уулзахаасаа төвөгшөөгөөд байдаг юм байна лээ.

Тухай үед эхнэр гар утсаараа бичлэг хийхэд .................. эхлээд бич гэх зүйл хэлж байгаад дараа нь гар утсыг нь булааж аваад дээш өргөөд өгөхгүй байсан ба эхнэр маань хувцаснаас нь зууралдаад гар утсаа авах гэж зуурч байгаад хажууханд байсан нэг машиныг нуруугаараа тулж зогсоод хүмүүсээ туслаарай аллаа гэх зүйл хэлээд байсан бөгөөд энэ үед намайг толиндоо харахад .................. манай эхнэрийн гар утсыг газар шидээд хаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27*******29, 118*******119 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г...................гийн өгсөн:

“...2022 оны 6 дугаар сарын 07*******нд орой өвөө, эмээ бид нар хотоо гарна дүүг аваад лагерь орно гэх зүйл яриад байж байхад өвөө, эмээ хоёр манай дүү дээр ээж ирсэн байгаа талаар хэлсэн гээд бид нар хажуугийн байранд нь байдаг болохоор шууд гараад машинтайгаа гадаа нь очсон. Би гадаа ээж ирсэн байгаа бол гээд буугаагүй үлдсэн. Ингээд эмээ, өвөө хоёр дотогшоо орсон бөгөөд 3*******5 минут бололгүй эргээд гараад ирсэн ба эмээ, ээж хоёр муудалцаад бид нартай уулзуулахгүй байна гээд байсан ч эмээ хариуд нь наад хүүхдүүд чинь уулзахгүй гээд байхад гээд маргаан хийгээд байсан. Харин өвөө маань манай дүү ..................тэй хамт гарч ирсэн бөгөөд дүү шууд гүйж ирээд машины ард суусан харин энэ үед хаалгаа дотроос нь түгжсэн чинь ээж хаалга татаад байсан харин эмээ хажуугаас нь бичлэг хийгээд зогсож байсан. Эмээ маань машинд суух гэхээр суулгахгүй гэж зууралдаад байснаа эмээг бичлэг хийгээд байж байгаад хараад нэг хэсэг бичлэг хийгээч гэж байснаа сүүлдээ уурлаад гар утсыг нь авах гээд машины бариулаас тавихаар нь өвөө машинаа хөдөлгөөд явсан. Ээж тухайн үед эмээгийн гар утсыг нь булааж аваад дээш өргөөд өгөхгүй байсан бөгөөд эмээ авах гэтэл дээш өргөж байгаад шууд газар шидээд унагаасан ба шууд хөлөөрөө дээрээс нь дэвсэж байгаа харагдсан.

Тэгээд бид нар машинтай байрны булан тойроод өвөө машинаа зогсоосон бөгөөд надад хандаад эмээгээ дагуулаад хүрээд ирж гэж хэлсэн тул би машинаас буугаад буцаж гүйгээд буланд зогсож байгаад очихоос төвөгшөөгөөд эмээгээ дуудсан ба энэ үед эмээ болон ээж хоёр зогсож байснаа эмээ над руу хүрээд ирсэн харин ээж тэндээ үлдсэн.

Намайг харж байхад зодоон болоогүй. Намайг мэдүүлэг өгөхөд хэн нэгнээс ямар мэдүүлэг өгөх талаар зааж зааварласан зүйл байхгүй. Гар утсаа булаан авсны дараа эмээ ээжийг машин мөргүүлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165*******167 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г...................ий өгсөн:

“...2022 оны 6 дугаар сарын 07*******нд орой гадуур явж байгаад гэртээ орж ирсэн. Ингээд гэртээ ороод байж байхад миний хойноос нэг хүн хаалга тогшихоор нь хэн бэ гээд асуусан чинь ээж нь байна гэж хэлсэн. Манай аав, ээж хоёр салаад нилээд удаж байгаа бөгөөд эгч болон бид хоёр тухайн үед хойш ээж дээр биш аавтай хамт байдаг болсон. Манай ээж манай гэрт ирэхээрээ гэрт маргаан гаргаад байдаг тул эгч бид хоёр аль болох уулзаад байхыг хүсдэггүй. Ингээд би өөрийг дугаараас өвөөтэй утсаар залгаж ярьсан бөгөөд би өвөөд ээж ирчихлээ би гэртээ ганцаараа байна айгаад байна гэж хэлсэн. Удаагүй 10*******15 минут болж байхад өвөө над руу залгаад гараад ир гэхээр нь гадаа гараад ирсэн чинь манай хаалган дээр ээж, эмээ хоёр хамт зогсож байсан бөгөөд эмээ гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Харин өвөө 4 давхраас гарч ирэх шатны догол хэсэгт байсан бөгөөд эмээ намайг гараас хөтлөөд өвөө дээр хүргэж өгсөн. Тэгээд би өвөөгийн хамт шатаар бууж байхад ээж араас дуудаад дагаад алхаад байсан ба харин эмээ гар утсаараа бичлэг хийгээд дагаад алхаад байсан. бид нар гадаа гараад өвөөгийн машинд ороход манай эгч болох Урангоо машинд  сууж байсан. Тэгээд би машинд ороод арын суудал дээр суусан энэ үед өвөө автомат хаалганы түгжээ дарсан. Тэгээд ээж хаалга татаад ямар нэгэн зүйл хэлээд байсан бөгөөд энэ үед ээж эмээд хандаад наагуураа бичлэг сайн хий гэж зүйл хэлж байснаа гэнэт уурлаад наадхаа боль гээд гар утсыг нь булаагаад авч ээж эмээгээс өндөр хүн болохоор гар дээрээ дээш өргөөд эмээ араас гар утсаа авах гээд байгаа бололтой байсан ба энэ үед манай өвөө машинаа хөдлөхөөр явахаар нь ээжтэй эмээг үлдээчихлээ гэж бодоод би бага зэрэг уйлсан.

Миний харж байснаар ямар нэгэн зодоон болон ноцолдсон зүйл болоогүй. Харин бид нарыг байр тойрч байхад эмээгийн гар утсыг ээж өөрөө газар далайгаад шидэж байсан. Харин түүнээс хойш яг булан тойрсон болохоор өөр юм хараагүй. Би өөрөө болсон явдлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171*******173 дугаар хуудас/,

 

.. *******

3

>рх/

чы

ар

гт

гиш

ш 2

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15*******ны өдрийн .................. дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б...................ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36*******37 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Л...................гийн өгсөн:

“...Би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмт хэрэг үйлдээгүй. .................. өөрөө өөртөө гэмтэл учруулсан байх. Би ямар нэгэн байдлаар халдаж зодсон зүйл байхгүй. Би гар утсаа булаалгаад авахын тулд хувцаснаас нь зуурсан энэ нь би өөрийн эд зүйлээ авах гэсэн үйлдэл байсан. Тухай үед миний гар утсыг газар шидээд хамаг юмыг нь хагалаад хаяхаар нь би газраас утсаа аваад босож нөхрийн араас явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46, 136*******137 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Л...................тэй нүүрэлдүүлж байцаасан хохирогч Б...................ын өгсөн:

“...Би дүгнэлттэй санал нийлж байгаа бөгөөд тухайн өдөр миний биед халдаж хуруу хумсаараа маажсан ором байсан би тухайн үед нь ирж мэдүүлэг өгөөд шинжээч томилсон тогтоол үйлдүүлж маргааш нь очиж үзүүлсэн. Надад учирсан дээрх гэмтэл нь миний энгэрээс зуураад хоёр тийш гуйваад хоёр талд байсан машиныг миний нуруу хэсгээр хоёр ч удаа мөргүүлсэн. Тэгээд би гар утсыг нь газар шидсэн чинь гар утсаа авах гээд  явахаар нь би салсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147*******150 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б...................тай нүүрэлдүүлж байцаасан яллагдагч Л...................гийн өгсөн:

“...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тухайн үед би .................. гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Хэрэг гарах үед би гар утсаараа бичлэг хийгээд байж байхад хүүе яах гээд байгаа юм гэж хэлээд миний гар утсыг булаагаад авахаар нь би гараас нь авах гээд энгэрээс нь зуураад яаж ийж байгаад утсаа авах гээд зууралдаад байж байхад өөрөө машин руу нуруугаараа машинд хүрээд аллаа энэ тэр гээд орилоод байсан. Би энэ үед ямар жүжигчин юм бэ гэж бодож байсан. Тэрнээс би өөрөө хүний эрүүл мэндэд халдсан зүйл байхгүй. Энгэрт байгаа зулгаралт бол гар утсаа авах гээд зууралдсан үед үүссэн байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147*******150 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 70*******74 дүгээр хуудас/,

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

            ******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л................... нь 2022 оны 6 дугаар сарын 07*******ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 3 дугаар байрны гадна хохирогч Б...................ыг гар утас эвдэлсэн гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Л...................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх  санал,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь шүүх хуралдаанд: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. Өмнө шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Гэвч захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй байна. Шалтгаант холбоо байна уу гэдгийг дүгнэх ёстой. Гэрч нарын мэдүүлгээр ч гэсэн хохирогч нь шүүгдэгчийн утсыг газарт савж эвдэж байгаа нь тогтоогдсон. Үүнийг бусад байдлаар харсан гэрч байхгүй. Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1 т зааснаар энэ нь аргагүй хамгаалалт юм. Шүүгдэгч өөрийн өмчлөлийг буцаан авахын тулд хийсэн үйлдэл. Энэ агуулгаараа шүүгдэгч нь хохирогчийн биед гэмтэл учруулаагүй байна гэж харж байна. Санаа зорилго болон шалтгаант холбоо байхгүй байна. Эрүүгийн хуулийн 32,5 д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...”  гэх санал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал нь шүүх хуралдаанд: “...хэрэгт гэм буруутайд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Санаатайгаар гэмтэл учруулах санаа зорилго байхгүй байна. Бичлэг хийж байгаа үйлдэл нь санаатай гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байхгүйг харуулж байна. .................. гэх хүн нь бусдад хөнгөн гэмтэл учруулсан бол тухайн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл өнөөдөр яагаад гэм буруу дээр маргаад байгаа вэ гэдгийг шүүх анхаараасай...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1. Хэргийн үйл баримтыг авч үзвэл мөрдөн байцаалтад гэрч З...................ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 07*******ны орой ...Эхнэр .................. гэж хүнийг зодож чадахгүй. Биед нь гар хүрээгүй. Гар утсаа авах гэж л ноцолдож булаацалдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27*******29, 118*******119 дүгээр хуудас/, хохирогч Б...................ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би утсыг нь шүүр авсан. Миний хүзүүн дээр 2 зулгаралт үүссэн байсан. Би эгчийндээ очсон. Эгч маань хүзүү чинь яачихсан юм бэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн “...би өөрөө гар утсыг нь булаагаад авсан чинь намайг заамдаж байгаад машин мөргүүлээд хүзүү хоолой гараараа урсан тул би гар утсыг нь газар алдаад унагасан бөгөөд энэ үед гар утас нь эвдэрсэн байсан. Би тухайн хүнийг намайг заамдаж маажиж байхад надад гэмтэл учирсан гэж үзэж байна. Тархи доргисон гэдэг нь тухайн үед намайг заамдаж байгаад машин мөргүүлсэн үед учирсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15*******ны өдрийн .................. дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б...................ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлтэд /хавтаст хэргийн 36*******37 дугаар хуудас/ хохирогчид учирсан гэмтлийн мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж заасан байгаа нь хэргийн үйл баримттай тохирохгүй.

Шүүгдэгч Л...................г хохирогчийн эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ. Энэ талаар мөрдөн байцаалтад хохирогч Б...................ын өгсөн: “...Тухайн үед би гар утсыг нь аваад дээш өргөөд байж байхад надаас гар утсаа авах гээд миний энгэрээс зуураад намайг хоёр тийш гуйвуулж байгаад намайг дал нуруу хэсгээр нэг машин руу түлхээд би тухайн үйлдэлд нь нуруу дал хэсгээрээ машинд тулсан юм. Харин яг миний толгой хэсгээр мөргүүлсэн зүйл байхгүй. Тэр үед бүх бие эвгүй савсантай холбоотой гэж бодож байна...” гэж мэдүүлдэг боловч гэрч З..................., насанд хүрээгүй гэрч Г..................., насанд хүрээгүй гэрч Г................... нарын мэдүүлгээр хохирогч Б................... нь дээрх хохирлыг шүүгдэгч Л...................гийн үйлдлийн улмаас авсан болох нь тогтоогдохгүй, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15*******ны өдрийн .................. дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтад “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ...” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчийн биед учирсан тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтлийг үүсгэсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2*******д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д зааснаар “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчимд нийцнэ. байна.

 

Түүнчлэн хохирогч Б................... нь өөрөө тухайн үед болсон үйл явдлыг нарийвчлан мэдүүлээгүй.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л...................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг  шүүхэд шилжүүлсэн хэдий ч дээр дурдсан хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

2. Хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж үзвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15*******ны өдрийн .................. дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б...................ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэж хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36*******37 дугаар хуудас/. гэрч З...................ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 07*******ны орой ...Эхнэр .................. гэж хүнийг зодож чадахгүй. Биед нь гар хүрээгүй. Гар утсаа авах гэж л ноцолдож булаацалдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27*******29, 118*******119 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г...................гийн өгсөн: “...Ээж тухайн үед эмээгийн гар утсыг нь булааж аваад дээш өргөөд өгөхгүй байсан бөгөөд эмээ авах гэтэл дээш өргөж байгаад шууд газар шидээд унагаасан ба шууд хөлөөрөө дээрээс нь дэвсэж байгаа харагдсан. ...Намайг харж байхад зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165*******167 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г...................ий өгсөн: “...Миний харж байснаар ямар нэгэн зодоон болон ноцолдсон зүйл болоогүй. Харин бид нарыг байр тойрч байхад эмээгийн гар утсыг ээж өөрөө газар далайгаад шидэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171*******173 дугаар хуудас/ мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2*******д зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л...................д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д зааснаар “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Л...................г цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хохирлын талаар:      

 

Хохирогч Б................... нь хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримт бүхий нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Л...................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2,36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч .................. овогт ..................ийн ..................д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Л...................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Л................... нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л...................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ