Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар ШЦТ/2023/85

 

 

 

 

      2023           08            15                                      2023/ШЦТ/85

       

 

           МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                             *******,  

Улсын яллагч                                               *******,

Шүүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн  2304001050074 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 24-ний өдөр *******овд аймагт  төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Төв аймгийн Баяндэлгэр сум, ... дүгээр баг, .....хэсэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,  

Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* ******* ******* *******  /РД: /.

            Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хөдөө хэсгийн Баруун байдлаг *******ужирт булан гэх газарт төрсөн эх******* хүүхдээ өмөөрлөө гэх шалтгаанаар нуруун тус газарт нь чулуугаар болон гараараа цохиж, хөл рүү нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, зүүн талын шилбэнд цус хуралт, зүүн талын далны хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн талын чихний дэлбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОР*******ОЙЛО******* нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед хүнд хонь өгөх гээд хонь руугаа явсан. *******онио тал дээр барих гээд дүү ээж хоёрт хэлээд хонио тууж ирсэн. Тэгээд ээжид хандан “манайд хүн ирнэ” гэхэд ээж “чи хонь барьж зарах гэлээ” гэхэд нь би “өөрийнхөө малнаас авч байна” гэсэн. Тэгээд хонио барих гээд дүүгээ хонины цаагуур яваадах гэсэн чинь явахгүй байсан. Тэгэхээр нь уур хүрээд чулуу аваад дүү рүүгээ шидэхэд ээж уурлаад дүүг өмөөрөөд “хүүхэд аллаа” гээд байсан. Би ээжид “ах нь дүүдээ юм хэлж байхад хүүхдүүдийнхээ хооронд яс хаяад, дандаа өмөөрч байх юм” гэж хэлээд уурандаа зүүн хөл рүү нь 2 удаа өшиглөж, дал хэсэгт нь цохьсон, бас нэг удаа алгадсан. Тэгээд гэртээ хонио бариад байж байхад цагдаа ирсэн. *******ийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/.  

*******охирогч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн  9-р хуудас/,

Насанд хүрээгүй ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 59-р хуудас/,

2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *******эр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 60-67-р хуудас/,

*******эмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Шүүгдэгч *******-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 45-58, 75-89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. *******эм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хөдөө хэсгийн Баруун байдлаг *******ужирт булан гэх газарт төрсөн эх******* хүүхдээ өмөөрлөө гэх шалтгаанаар нуруун тус газарт нь чулуугаар болон гараараа цохиж, хөл рүү нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, зүүн талын шилбэнд цус хуралт, зүүн талын далны хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн талын чихний дэлбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*******охирогч Ж.Ц-н биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч   *******-н нуруун тус газарт нь чулуугаар болон гараараа цохиж, хөл рүү нь өшиглөх, алгадах зэрэг идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:  

- *******охирогч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 17 цагийн үед би цайгаа уучихаад хонио эргүүлэх гээд гарсан. Манай хүү ******* “найз ирнэ, би нэг хонь гаргачих уу” гэхээр нь “тэг тэг” гэсэн. ******* дүүгээ мотоцикль дээр сундлаад хонио бэлчээрээс эргүүлээд авчирсан. Тэгээд хонио тал дээр барих гээд нэлээн хөөцөлдсөн бөгөөд тухайн үед би хонины нөгөө талд зогсож байсан. ******* дүүгээ хонь эргүүл гэж уурлаад дүү рүүгээ чулуу шидэхээр нь би “дүүгээ алах нь байна, оночихвол яах юм бэ” гэхэд “та энийгээ дандаа өмөөрдөг, энийг чинь алчив л гэж” гэсэн. Тэгэхээр нь би “давраад байгаарай, хүн рүү уурлаж байдаг” гэхэд хүрч ирээд баруун хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би уурлаад 1 удаа цохисон юм. *******этэл миний зүүн талын дал хэсэгт 2 удаа гараараа цохисон. Миний чих яасныг мэдэхгүй цус гарчихсан байсан. Би өөрөө элэгний Д вирустэй учраас миний арьс их эмзэг жоохон маажихад цус шүүрээд байдаг юм. Урьд нь 2021 онд Шургуут гэх газар айлын гадаа портер машинд сууж байхад миний гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж байсан, мөн 2023 оны хавар мал тарьж байхад үхсэн малнаас болж уурлахдаа миний шанаа хэсэгт цохих зэргээр зодож байсан. Миний үр хүүхэд учраас одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

- Насанд хүрээгүй ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр би ээжийн хамт хонины бэлчээр дээр явж байсан чинь ах ******* мотоцикльтой ирээд хонь барина гэсэн. Тэгээд хонь эргүүл гээд уурлаад над руу том чулуу аваад шидсэн, тухайн чулуу намайг оноогүй ч ойрхон өнгөрсөн. Тэгэхэд ээж ахад хандаж “хүүхэд рүү чулуу шидээд цохиод алчихвал яах юм бэ” гэхэд ах “энийг чинь алчихгүй, дандаа энийгээ өмөөрнө” гээд ээжийг чулуу барьж байгаад нуруу хэсэг рүү нь 2-3 удаа цохиж хөл рүү нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 - Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай: “...1.Ж.Ц-н биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн талын шилбэнд цус хуралт, зүүн талын далны хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн талын чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Далны хэсэгт үүссэн шарх, зүүн талын өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл нь *******эмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

- 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “Аюулгүйн зэргийн үнэлгээ өндөр” гэжээ /хх-ийн 59-р хуудас/,

- 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээнд “...урьд 2021 он, 2023 оны 5 дугаар сар, 6 дугаар сард зодсон гэх өгүүлэмжтэй, цаашид хамтарсан баг үйлчилгээ үзүүлэх шаардлагатай” гэжээ /хх-ийн 60-67-р хуудас/,

- *******эмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн 4 дүгээр хороо, хөдөө хэсэг Баруун байдлаг *******ужирт булан гэх газар манай ах манай ээжийг зодсон байна” гэжээ /хх-ийн 4-р хуудас/,

-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч *******  гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна” гэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүхээс шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

*******-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.” гэж, *******эр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “"гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

Шүүгдэгч *******, хохирогч Ж.Ц нар нь гэр бүлийн гишүүд буюу төрсөн эх, хүүгийн харилцаатай болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг /хх-ийн 15, 20-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн төрсөн эх Ж.Ц-н эрүүл мэндийн эсрэг чиглэсэн үйлдлийг хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шинжид хамаарна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг санаатай үйлдсэн байна гэж үзэв. 

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  1. *******охирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

*******охирогч Ж.Ц-н эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/-ээр тогтоогдож байна.

*******ууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ж.Ц нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

*******эмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Надад хэлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн саналыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТОО******* нь:

1. Шүүгдэгч ******* ******* ******* *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* ******* ******* *******-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д  тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.Ц нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАР*******АЛА*******Ч  ШҮҮ*******Ч                                       С.ӨЛЗИЙ-ОТ*******ОН