Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/00435

 

2020 оны 02 сарын 14 өдөр              Дугаар 183/ШШ2020/00435                     Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах А ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, ХААИС, 0 дүгээр байрны 0 тоот хаягт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Хан-Уул 11 дүгээр хороо, 00 байрны 00 тоотод түр оршин суух Д овогт О.М,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, ХААИС, 0 дүгээр байрны 0 тоот хаягт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Хан-Уул 00 дүгээр хороо, 00 байрны 00 тоотод түр оршин суух О овогт Д.А нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 280.690.824 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөө хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Д.А, хариуцагч Д.А-ийн өмгөөлөгч Л.Э, хариуцагч О.М-ын төлөөлөгч Д.Н, хариуцагч О.М-ын өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБХХК-ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч О.М, Д.А нар нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2742015 тоот зээлийн гэрээ, БГ2742015 тоот барьцааны гэрээ байгуулан 11-462970 тоот барьцаалбар үйлдэн 70.000.000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, 2016 оны 06 дугаар сарын 15-нд зээлийн гэрээ дууссан болно. Уг зээлийн барьцаанд О.М, Д.А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025760 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 86.96 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025762 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 54 тоот хаягт байрлах 52.80 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалан эрхий бүхий байгууллагуудаар баталгаажуулан бүртгүүлсэн. Мөн үүний дараа 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дахин ЗГ3602015 тоот зээлийн гэрээ, БГ3602015 тоот барьцааны гэрээ байгуулан 11-498160 тоот барьцаалбар үйлдэн 80.000.000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлж, 2016 оны 06 дугаар сарын 08-нд зээлийн гэрээ дууссан болно. Энэхүү зээлийн барьцаанд Д.Агийн нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010211 дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 16-1 дүгээр байрны 17 тоот хаягт байрлах 146.8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулан бүртгүүлсэн. Улмаар ЗГ2742015, ЗГ3602015 тоот гэрээ бүхий хоёр зээлтэй болсон. Нэгдүгээр зээл буюу ЗГ3742015, БГ2742015 тоот зээлийн гэрээний хувьд зээлдэгч нар нь зээлээс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 31.250.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12.791.292 төгрөг, нэмэгдүүлэн хүүгийн төлбөрт 35.960 төгрөг, нийт 44.077.252 төгрөгийг төлсөн байна. 2016 оны 01 дүгээр сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болоход зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дараах тооцоотой болсон. Үүнд: зээлийн үлдэгдэл 38.750.000 төгрөг, зээлийн хүү 2016 оны 01 дүгээр сарын 15-наас гэрээний хугацаа дуусгавар болох өдрийг хүртэлх 152 хоногийн хүү 5.693.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 02 дугаар сарын 15-наас 121 хоногийн нэмэгдүүлсэн хүү 906.492 төгрөг, нийт 45.300.159 төгрөгийн тооцоотой үлдсэн. Сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 38.750.000 төгрөг, зээлийн хүү 54.689.166 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.705.591 төгрөг, нийт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 104.144.575 төгрөг төлөхөөр байна.

 

Хоёрдугаар зээл ЗГ3602015, БГ3602015 тоот зээлийн гэрээний хувьд зээллдэгч нар нь зээлээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрт 15.750.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9.878.267 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13.173 төгрөг, нийт 19.891.440 төгрөгийг төлсөн байна. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болоход зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой байсан. Үүнд: зээлийн үлдэгдэл 70.000.000 төгрөг, зээлийн хүү 2016 оны 01 дүгээр сарын 08-наас гэрээний хугацаа дуусгавар болох өдрийг хүртэлх 152 хоногийн хүү 9.221.334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 02 дугаар сарын 08-наас хойш 121 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1.468.133 төгрөг, нийт 80.689.467 төгрөгийн тооцоотой үлдсэн. Сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 70.000.000 төгрөг, зээлийн хүү 88.998.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.423.467 төгрөг, нийт 176.421.467 төгрөг төлөхөөр байна. Нийт 2 зээлийн хүрээнд бүгд 280.566.044 төгрөг төлөхөөр байна. Дээрх хугацаанд манай байгууллагын зүгээс зээлдэгч нарыг зээлээ төлөхийг шаардан утсаар холбогдох, мөн гэрээнд заасны дагуу зээл төлөх шаардлага, мэдэгдэх хуудас зэргийг өгөх, гэрээр нь очиж уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан. Шаардлагын хариуд О.М, Д.А нар нь бичгээр болон амаар доорх тайлбарыг өгч байсан. Бид зээлийг төлөхөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 34 дүгээр байрны 52 тоотыг худалдах, худалдан авах гэрээ хийгээд банкны 8 хувийн зээлд судлуулж байгаа бөгөөд 10-14 хоногийн дараа шийдэгдэх байх гэж худалдан авч байгаа тал хэлж байгаа, энэ бүтэхээр зээл, хүүг төлж барагдуулна, мөн бид зээл, хүүгийн төлбөрөө 2017 оны 07 дугаар сарын 20-ноос хэтрүүлэлгүйгээр төлж барагдуулах боломжтой байна, иймд биднийг түр хүлээж өгнө үү гэх мэт хүсэлт гаргаж байсан. Энэ хугацаанд ямар ч төлбөр төлөгдөөгүй байгаа бөгөөд бид үүнээс хойш удаа дараа ар гэрээр нь очиж шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иймд зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 10 удаа очсоны зардал 100.000 төгрөг, шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 24.600 төгрөг, хоёр зээлийн төлбөр төлбөр 280.566.044 төгрөг, нийт 280.690.824 төгрөгийг зээлдэгч О.М, Д.А нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Харицагч Д.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.А миний бие 2015 оны 06 дугаар сарын 15, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд А ББСБ-аас нийт 150.000.000 төгрөгийн зээлийг авахад үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч тул оролцсон. Энэхүү зээлийн мөнгийг гэр бүлийн маань хүн газар тариалангийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан. Мэдээж энэ байгууллага дээр зээл авах өргөдөл хүсэлт байгаа байх. Би өргөдөл бичиж зээл аваагүй. Харин барьцаа хөрөнгө хамтран эзэмшигч тул дуудагдаж гарын үсэг зурсан. Хангалттайгаас илүү их хэмжээний хөрөнгийг тус байгууллагад барьцаалсан. Газар тариалангийн бизнес сүүлийн хэдэн жил ган гачин болсноос шалтгаалан өнөөдрийг хүртэл өрнөөс гарах ашиг орлого өгөхгүй санхүүгийн хүнд байдалд хүргээд байгаа нь үнэн болно. Дээрх зээлүүдээ төлөхийн тулд байрнаасаа зарахаар шийдээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай Тохилог зайсан хотхоны 34 дүгээр байрны 54 тоот 2 өрөө байрыг иргэн Д.Бд Худалдаа хөгжлийн банкны зээлд хамруулж худалдахаар А ББСБ-д 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хандсан. Мэргэжилтэнтэй нь уулзахад захирлаар шийдвэрлүүл гэсэн. Захиралтай нь уулзаж барьцааны байраас 54 тоотыг Д.Б гэж хүн худалдаж авахаар хамт ирчихлээ, би шууд танай байгууллага дээр дагуулж ирлээ гээд одоо яах вэ, танайхаас хүн дагаж яваад эхний ээлжинд нотариат дээр хамт очиж шаардлагатай гэрээнүүдээ хийе, худалдаж авч байгаа хүн маань гэрээ хийгээд банкиндаа өгөх юм байна гэдгийг хэлсэн. Гэтэл захирал нь шууд татгалзаж, уурласан. Ямар ч болзол санаа оноогоо хэлээгүй, чи байр зарахгүй шүү, тэгдэггүйн гэсэн. Тэгээд яах юм юм байраа зарж өрөө төлье гэхээр гар, зайл гэсэн. Миний бие бэлэн мөнгө өгөхгүй бол байрыг чинь заруулахгүй гээд байгааг арай чүү ойлгоод асуусан бэлэн мөнгөгүй болохоор барьцаа байрнаасаа төлж зээлийн төлбөрийг барагдуулмаар байна гэж хэлээд хэлээд ямар ч нэмэргүй захирлын өрөөнөөс хөөгдөж гарсан. Өөдөөс хашгичаж байсан. Энэ цагаас хойш үнэхээр бэлэн мөнгөгүй тул зээлийг төлөөд байр авах хүн олдоогүй болно. Бид байрны ханшаа хэдий буулгасан ч худалдан авагч нар бүгд л банкны зээлээр авъя гэдэг. Миний өмч хөрөнгөө захиран зарцуулж өр төлбөрөө төлөх эрхийг энэ байгууллага шууд хаасан. Тийм болохоор би 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 116.160.000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлснөөр тооцож байрыг тус байгууллагад шүүхийн шатан дээр байгаа үед тухайн үеийн ханшаар шилжүүлж өгөх хүсэлтэй байна. Тэгээд ч өнөөдрийн байдлаар байрны зах зээл дээрх ханш ч өссөн байгаа. Нэгэнт заруулахгүй өөрийн мэт өмчилсөн юм чинь өмчөө авах ёстой. Би энэ банк бус санхүүгийн байгууллагыг зээлээр дарамталж барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлж авдаг газар эсвэл барьцаа хөрөнгийг заруулахгүйгээр зээлдэгчид дарамт учруулж мөнгө хүүлдэг газар гэж ойлгож байна. Тийм ч болохоор өнөөдөр 150.000.000 төгрөгийн зээл авсан бид 75.000.000 төгрөг төлсөн байтал 254.543.474 төгрөгийг хүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй. Тэдэнд гэрээний эрх, үүрэг хариуцлага гэж байгаа. Эрхээ эдлээд үүргээ умартах ёсгүй. Зээлдэгч тал гэрээний эрх, үүргийг хангахад ямар ч арга хэмжээ авахгүй, зүгээр суугаад хааж боогоод, загнаж зандраад, барьцааны хөрөнгө зээлээр нь зээлдэгчийг дарамталж, мөнгө хүүл гэсэн хууль байхгүй гэж бодож байна. Мөнгө хүүлэхийн тулд хэдэн жилээр барьцааны хөрөнгийг заруулахгүй, заралцахгүй, арга хэмжээ авахгүй өөрсдөө сайн дураараа гэрээний хугацааг сунгаж, хоёр удаа нэр хүндэд чинь халдана, сонин хэвлэлээр гаргана гэж айлган сүрдүүлж өгсөн мэдэгдлээ 10 удаа өгсөн мэт худал бичиж нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна. Бид зээл төлөх арга хэмжээ авсан. Харин тэд гэрээний үүргийг хангуулах арга хэмжээ аваагүй. 150.000.000 төгрөгийн зээл аваад тэдний өсгөснөөр 329.543.474 төгрөг төлөх боломжгүй. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойших зээлийн хүүг төлөхийг эсэргүүцэж байна. Бид зээлийн гэрээний хугацааг сунгаагүй. 1094 хоногийн хүү гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, гэрээний хугацаа дууссан өдрөөр дахин тооцоо гаргуулах хүсэлтэй байна. Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилж байгаа мөнгөний тооцоолбор болон өгсөн авсан мөнгөний баримтуудын хуулбарыг гаргуулж бидэнд олгож өгнө үү. Бидэнтэй биеэр ирж нэг удаа уулзсан. Түүнээс өөрөөр хэн ч хэзээ ч уулзаж байгаагүй. Д.А намайг тайлбар өгч очиход тус байгууллагын 4 хүн хашиж сууж байгаад захирал нь өөрөө бичих зүйлийг хэлж өгч байгаад бичиг бичүүлж авсан. Тэр бичигт бичсэн зүйлийг санахгүй байгаа тул О.М бид хоёрын хоёр удаа бичгээр тайлбар хариу өгсөн гэж байгаа баримтыг шүүхэд гаргуулж авна уу. Энэ бичгүүдтэй танилцах хүсэлтэй байна. Мөн үйлчилгээний хураамж, зээл олгосны шимтгэл гэж авсан мөнгүүд, мэдэгдэл өгч 10 удаа очсоны зардал 100.000 төгрөг, нотариатын зардал 24600 төгрөг нэхэмилснийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас бид 118.991.640 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдсэн төлбөрийг төлөхийг эс зөвшөөрч байна. Миний нөхөр О.М нь газар тариалангийн бизнестээ зориулж А ББСБХХК-иас зээл авах хүсэлтг аргаж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 70.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлэх үед би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 34 дүгээр байрны 51 тоотын 86.96 м.кв 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчийн хувиар зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, харин зээлийн мөнгийг нь манай нөхөр О.М авсан. Үүний дараа 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр газар тариаланд нь дахин мөнгө шаардлагатай болж нөхөр маань дахин А ББСБХХК-иас зээл авах гээд миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16-1 дүгээр байрны 17 тоотын 147 м.кв 5 өрөө байрыг барьцаалах үед би мөн л зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, манай нөхөр мөнгийг авч газар тариаланд зарцуулсан. Нөхөр О.М нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд хоёр зээлээс нийтдээ 48.000.000 гаруй төгрөгийг хүүгийн хамт төлсөн байдаг. Гэтэл Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн нутагт тариалсан тэжээлийн ургамал нь 2015 онд төвийн бүсийг хамарсан ган гачигийн улмас ургац алдаж, орлогогүй болж, зээл, хүүгийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Нэгэнт ургацаа алдаж, орлогогүй болсон болохоор зээлийн барьцаанд тавьсан 2 өрөө байрыг Д.Б гэх эмэгтэй ээждээ банкны зээлээр авах хүсэлт бидэнд тавих үед би 2016 оны 03 дугаар сард А ББСБХХК дээр очиж барьцаанд байгаа 2 өрөө байрыг хүнд зараад зээл, хүүгийн төлбөрийг төлөх боломжтой болох тухай ярихад ББСБ-ын удирдлагууд зөвшөөрөөгүй учир бид зээл, хүүгийн төлбөрийг төлөх өөр аргагүй болж, энэ байдлаа ч А ББСБХХК-д мэдэгдсэн. Гэтэл тус байгууллагаас 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бидэнд шаардлага ирүүлж №ЗГ3602015, №ЗГ2742015 тоот зээлийн зээлдэгч нарыг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны дотор зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол зээлийн гэрээний 3.3.1-т заасны дагуу зээлийн гэрээг цуцлаж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн хангуулах болно гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тус ББСБ нь бидний хооронд үүссэн үүргийн харилцааг 2016 оны 04 дүгээр сарын 13-наас хойш дуусгавар болгохоо мэдэгдэж, бид ч гэрээгээ цуцалж байгааг нь зөвшөөрч, шүүхээр асудулаа шийдвэрлүүлье гэдгээ илэрхийлсэн. Тиймээс А ББСБХХК нь зээлдэгчтэй байгуулсан №ЗГ3602015, №ЗГ2742015 зээлийн гэрээнүүдээ 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн санаачилгаар цуцалсан учир зээлдэгч бид энэ өдрөөс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд бид №ЗГ3602015 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 38.750.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртлэх хугацааны хүүгийн төлбөрт 3.293.316 төгрөг, үүн дээр нэмэгдүүлсэн хүү 456.992 төгрөгийг, нийтдээ энэ зээлд 42.500.308 төгрөгийг төлөх, №ЗГ2742015 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 70.000.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртлэх хугацааны хүүгийн төлбөрт 5.763.332 төгрөг, үүн дээр нэмэгдүүлсэн хүү 728.000 төгрөг, нийтдээ энэ зээлд 76.491.332 төгрөгийг тус тус төлөх тооцоо гарч байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 118.991.640 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин 161.024.275 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 161.024.275 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Мын төлөөлөгч Д.Наран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.М нь А ББСБХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 08, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд дуусгавар болсон, гэрээний дагуу эргэн төлөх хуваарь 2016 оны 01 дүгээр сарын 15, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн болох нь харагддаг. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-т энэхүү зээлийн гэрээг зөвхөн зэлэдүүлэгчийн саналаар дараах үндэслэлүүдээр хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхтэй талаар тусгаад гэрээний 3.3.1-т энэхүү зээлийн гэрээг зөвхөн зээлдүүлэгчийн саналаар дараах үндэслэлүүдээр хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхтэй талаар тусгаад 3.3.1-т нь зээлдэгч нь ...бусад аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхтэй байхаар, мөн гэрээний 3.5-д зэлэдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс хойш эхлэн зээлдүүлэгч барьцаалсан хөрөнгийг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу тус тус худалдан борлуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал хохирлыг нэн даруй төлнө, мөн гэрээний 4.10-т ...гэрээг цуцлах мэдэгдэл хүлээн авсан бол мэдэгдэлд заасан хугацаанд үл маргах уцрмаар төлбөрийг гүйцэтгэх үүрэгтэй гэж, мөн А ББСБ ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмын 6.5.4-т зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлийн гэрээг цуцлаж, журамд заасан арга хэмжээг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг зээлдэгчээс шаардах эрхтэй гэж, мөн журмын 8.1-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасанэргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэж, мөн журмын 8.7-д зээлийн эдийн засагч нь зээлдэгчийн төлбөрийн чадварт гарч болзошгүй эрсдэл болон зээлийг чанаргүй болохыг урьдчилан тооцоолж, хэрэв анхаарал татаж, зээл эрсдэлд орж болзошгүй нь тогтоогдвол ББСБ холбогдох журам, зааврын дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд зээлдүүлэгч А ББСБ ХХК нь зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсоноос гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дээрх тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө нь дангаар цуцлах, зээлийн хүүг хугацаанаас өмнө нь төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, учирсан хохирлыг төлөхийг зээлдэгчээс шаардах, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулж үүргийг хангуулах, зээлийг чанаргүй болохыг урьдчилан тооцоолж, зээл эрсдэлд орж болзошгүй нь тогтоогдвол холбогдох журам, зааврын дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зэргээр гэрээ болон журамд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан, зээлдүүлэгч ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүйд нь зээлдэгчийн зүгээс буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, зээлдүүлэгч А ББСБ ХХК-иас зээлдэгч нарт үүргээ гүйцэтгэхийг шаардсан олон удаагийн мэдэгдэл /шаардлага/-ийг гардуулан өгснийг зээлийн гэрээний 3.3.1-д заасан эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь зээлдэгч нарын хувьд 2016 оны 01 дүгээр сарын 08, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад зээлдүүлэгчээс удаа дараалан 2016.08.04-ний өдрийн 5/96, 2016.08.04-ний өдрийн 5/97, 2017.02.08-ны өдрийн 4/17, 2017.02.08-ны өдрийн 4/18, 2018.08.15-ны өдрийн 4/76, 4/78, 2017.09.22-ны өдрийн 4/89, 4/90, 2017.10.27-ны өдрийн 4/102, 2017.11.21-ний өдрийн 4/122, 2018.03.21-ний өдрийн 4/13, 2018.03.26-ны өдрийн 4/22, 2018.04.18-ны өдрийн 4/26, 2018.09.21-ний өдрийн 4/65, 2019.01.15-ны өдрийн 4/1, 2019.03.20-ны өдрийн 4/6, 2019.05.21-ний өдрийн 4/30 тоот албан мэдэгдэл /шаардлага/-үүдийг тус тус зээлдэгчид 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш ийнхүү гаргаж байгаа буй нь зээлдэгчийг хүүгийн дарамтад оруулснааас бус зээлдүүлэгч нь шүүхэд өөрсдийн шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх хүсэл зорилгогүй байж, барьцаа хөрөнгө хангалттай байдлыг далимдуулан зээлдэгчээс аль болох л их ашиг олох зорилготой байсан нь харагдаж байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасны адил зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн хууль ёсны эрх, эрх ашгийг мөн адил зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой байтал нийт 17 удаагийн мэдэгдэл гардуулснаас өөрөөр зээлдүүлэгч нь гэрээнд заасан шаардах эрхээ огт хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан зээлийн хүүгийн хэмжээ эрс өсөж, мөн үүнийг дагаад төлөгдөх эсэх нь эргэлзээтэй зээлийн хүүгийн хэмжээ ч эрс нэмэгдсэн явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Гуравдугаарт, хавтаст хэргийн 183-188, 189 дүгээр хуудсанд авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүлсэн Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 09 дүгээр сархын 09-ний өдрийн 2/684 тоот албан бичиг, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/166 тоот албан бичгээр Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаар 2015 оны зун агаарын дундаж температур олон жилийн дунджаас 4.6-5.3 градусаар дулаан, хур тунадас 6 дугаар сард олон жилийн дунджаас бага, ердөө 7.1 мм, 7 болон 8 дугаар сард дунджийн орчим буюу 63.0 болон 71.7 мм байсан. Хөрсний гадарга 6 дугаар сарын эхнээс 8 дугаар сарыг дуустал буюу нийтдээ 86 хоног 550С-ээс давж халсан байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 10 хоног тутамд гангийн байдалд үнэлгээ хийсэн дүнгээс үзэхэд 2015 оны 06 дугаар сард гантай, 7 болон 8 дугаар сард гандуу гэж үнэлэгдсэн байна. Ийнхүү Батсүмбэр сум орчмын 2015 оны зуны улирлын цаг агаарын нөхцөл нь ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, ургац алдахад хүргэсэн гэж тодорхойлжээ. Үүнийг баталж хавтаст хэргийн 231-232 дугаар хуудсанд А ББСБ-д хандан зээлдэгч О.М, Д.А нараас 201.02.09-ний өдөр гаргасан хүсэлтэд тодорхой дурдсан байдаг. Уг тайлбар, хүсэлтийг зээлдэгчээс хүргүүлсэн байх боловч зээлдүүлэгч зохих хариуг өгөөгүй, үгүйсгээгүй байна. Дээрх хүсэлтийн байгалийн давагдашгүй хүчин зүйл ганд нэрвэгдэж ургац алдсанаас зээл, зээлийн хүүгээ үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон тул хуулийн дагуу гэрээний эрх зүйн харилцааг дуусгавар болгон шүүхэд хандана уу гэсэн агуулгаас үзэхэд зээлдэгчээс ургац алдсанаас шалтгаалж гэрээг үргэлжлүүлэн үүргээ биелүүлэх боломжгүй болсныг буюу гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөнийг зээлдүүлэгчид мэдэгдэж, гэрээг үргэлжлүүлэхгүйгээр гэрээний хугацаа, хүүг зогсоохыг мөн шаардсан. Гэвч зээлдүүлэгч А ББСБ ХХК-ийн зүгээс энэхүү өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулж гэрээг зохицуулах ямар нэгэн арга хэмжээг аваагүй нь өөрөө Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт заасан талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг илтэд зөрчиж, үүргээ гүйцэтгэлгүй орхигдуулсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд зээлдүүлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг цуцалсан, мөн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн байхад үүргээ гүйцэтгээгүй зэрэг нөхцөл шалтгаануудыг анхааралтай судлан үзээд зээлдүүлэгчийн нэхэмжилж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар ыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч О.М, Д.А нараас зээлийн гэрээний үүрэгт 254.668.074 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус нэмэгдүүлэн зээлийн гэрээний үүрэгт 280.690.824 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 252.437.166 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 28.253.658 төгрөгийн шаардлагыг .

 

Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч О.М, Д.А нар нь А ББСБХХК-иас 70.000.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, мөн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар тус тус зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд О.М, Д.А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025760 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 86.96 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, О.М, Д.А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025762 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 54 тоот хаягт байрлах 52.80 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Д.Агийн нэр дээр бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16-1 дүгээр байрны 17 тоот хаягт байрлах 146.8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн болон барьцааны гэрээнүүдээр тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээнүүд нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг дахин сунгаагүй байна.

 

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч О.М, Д.А нар зөрчиж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаанд 44.077.252 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаанд 19.891.440 төгрөг, нийт 63.968.692 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбар, кассын орлогын баримтууд зэргээр нотлогдож байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.

 

Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, зээлийн графикийн дагуу төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж шаардлага, 2016 оны 08 дугаар сарын 04, 2017 оны 02 дугаар сарын 08, 2017 оны 08 дугаар сарын 15, 2017 оны 09 дүгээр сарын 22, 2017 оны 10 дугаар сарын 27, 2017 оны 11 дүгээр сарын 21, 2018 оны 03 дугаар сарын 21, 2018 оны 03 дугаар сарын 26, 2018 оны 04 дүгээр сарын 18, 2018 оны 09 дүгээр сарын 21, 2019 оны 01 дүгээр сарын 15, 2019 оны 03 дугаар сарын 20, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж шаардлагууд хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна.

 

Нэхэмжлэгч А ББСБХХК-иас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан гаа боловч хүчин төгөлдөр бус заалтаар зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлэн хүү тооцон нэхэмжилсэн нь буруу байх тул шүүх зөвтгөн тооцлоо.

 

Хариуцагч О.М, Д.А нар нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 38.750.000 төгрөгөөр, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 10.000.000 төгрөгөөр тус тус тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч О.М, Д.А нарын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тооцсон 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд тооцоход зээлийн үндсэн хүү 24.360.000 /70.000.000х2.9=2.030.000х12=24.360.000/ төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүү 61.918.624 /38.750.000х2.9=1.123.750х55 сар 3 хоног=61.918.624/ төгрөг, нийт 86.278.624 төгрөг болсоноос зээлийн гэрээний хугацаанд төлсөн 12.827.252 төгрөгийг хасахад 73.451.372 төгрөг болж байна.

 

Хариуцагч О.М, Д.А нарын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тооцсон 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд тооцоход зээлийн үндсэн хүү /80.000.000х2.6=2.080.000х10=20.800.000/ төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүү /70.000.000х2.6=1.820.000х53 сар 7 хоног=96.884.662/ төгрөг, нийт 117.684.662 төгрөг болсоноос зээлийн гэрээний хугацаанд төлсөн 9.891.440 төгрөгийг хасахад 107.793.222 төгрөг болж байна.

 

Гэвч нэхэмжлэгч А ББСБХХК нь 2015 оны 06 дугаар сарын 15-н өдрийн 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд 54.689.166 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд 88.998.000 төгрөгийг нэхэмжилж байх тул энэ хэмжээгээр хариуцагч нарын төлөх үүргийг тодорхойлох нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Мөнхбатар, Д.А нараас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 38.750.000 төгрөг, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 54.689.166 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 70.000.000 төгрөг, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 88.998.000 төгрөг, нийт 252.437.166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.253.658 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан О.М, Д.А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025760 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 86.96 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, О.М, Д.А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025762 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 54 тоот хаягт байрлах 52.80 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Д.Агийн нэр дээр бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16-1 дүгээр байрны 17 тоот хаягт байрлах 146.8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 70.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн 2.3-т зээлийн нэмэгдүүлсэн хүүг зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Учир нь зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч нэмэгдүүлсэн хүү нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг зөрчиж, зээлийн үндсэн болон хүүгийн нийт төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байгаа нь хууль зөрчжээ.

 

Зээлийн гэрээнүүдийн 2.3-т заасан энэхүү заалт хүчин төгөлдөр бус байх нь зээлийг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн гэрээнүүдийн бусад зүйл заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй байх бөгөөд энэхүү нотариатын үйлчилгээний хөлсийг үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний төлбөр 24.600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3.2-т зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчээс зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг тухай бүр 10000 төгрөгөөр тооцон төлүүлнэ гэж заасан нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гарах нэмэлт зардалд хамаарах боловч тухайн зардлыг хэрхэн тооцож тогтоосон нь тодорхой бус, бодит зардлын хэмжээгээр бус тогтоосон нь хуульд нийцэхгүй байх тул хангах үндэслэлгүй байна.

 

 

 

 

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллага зээлдэгч нарт 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлах шаардлага хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлдэгч нарт хүргүүлсэн шаардлагад дурдсан 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцож, нийт 118.991.640 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг цуцалсан, мөн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн байхад үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч А ББСБХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр /56 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөх хуваариа 3 сар зөрчиж, хугацаа хэтэрсэн тул 2016 оны 04 дүгээр сарын 13-ны дотор зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ графикийн дагуу төлнө үү. Дээрх хугацаанд төлөөгүй бол зээлийн мэдээлийн санд хугацаа хэтэрсэн зээлдэгчээр бүртгэснийг ангилал ахиулах, цаашилбал зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулах болсныг мэдэгдсэн шаардлагыг гэрээ цуцлах тухай мэдэгдэл гэж үзэх боломжгүй юм.

 

Тус шаардлагаар эхний ээлжинд зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлдэгчээр бүртгэснийг ангилал ахиулах болсныг мэдэгдэж байх ба дараагийн ээлжинд зээлийн гэрээг цуцлах арга хэмжээ авахыг мэдэгдснээс бус хугацаа заан цуцлаагүй байна.

 

Иймд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойших хугацааны зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүргээс зээлдэгч нарыг чөлөөлөх боломжгүй юм.

 

Мөн хариуцагч нар нь уг зээлийг газар тариалангийн зориулалтаар авч ашигласан бөгөөд 2015 оноос хойш байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ургац хураан авч чадаагүй тул зээлээ төлөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч зээлдэгчийг зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүүгээс 뺺 .

 

Талууд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал тохиолдсон тохиолдолд зээлийн төлбөрөөс хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөхөөр тохиролцоогүйгээс гадна зээлийг хэрхэн, юунд зарцуулсан, явуулж буй үйл ажиллагаанаас алдагдал хүлээснээс шалтгаалж зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрөөс зээлдэгчийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нар зээлдүүлэгч нь зээлийн гэрээ хугацаа дууссанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүүгийн төлбөр өсч зээлдэгчийг дарамтад оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулаагүй нь зээлдүүлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс болсон гэж дүгнэж, уг зээлд хүү болон хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр нэмж тооцогдсонд зээлдүүлэгч буруутай гэж үзэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.927.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.420.136 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.М, Д.А нараас зээлийн гэрээний үүрэгт 252.437.166 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.253.658 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох О.М, Д.А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025760 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 86.96 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, О.М, Д.А нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025762 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 34 дүгээр байрны 54 тоот хаягт байрлах 52.80 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Д.Агийн нэр дээр бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16-1 дүгээр байрны 17 тоот хаягт байрлах 146.8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. 7 7.1.1, 56 56.2, 60 60.1 дэх А ББСБХХК-ийн 1.927.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М, Д.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.420.136 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ББСБХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР