Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

 

 

     2023       08         14                                       2023/ШЦ/80

                 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                            *******,  

Улсын яллагч                                               *******,

Хохирогч                                                       ******* /цахимаар/,

Шүүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2304000780066 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өв аймгийн Архуст суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, *******агануур дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, ******* ******* ******* ******* /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн *******агануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, өмөр замын задгай хэсэгт хохирогч *******-г өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алим, дээд доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар чихэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                        ОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

            - Шүүгдэгч *******-ын шүүх хуралдаанд өгсөн: “...*******и хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирогч *******-ын нүүрэн хэсэгт нь 2 удаа өшиглөсөн, миний учруулсан гэмтэл мөн. Хохирогчид учирсан гэм хорын хохиолд өгөх гээд 700,000 төгрөгийг бэлэн авчирсан байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            - Хохирогч *******-ын шүүх хуралдаанд өгсөн: “...ухайн үед *******-р ямаа самнуулах гэж авч яваад замдаа хамт архи уугаад хоорондоо маргалдсан, нэг сэрэхэд намайг өшиглөсөн. Өшиглөхийг нь мэдээд байгаа өөр мэдэж байгаа зүйл байхгүй. *******и *******-т гар хүрээгүй. Эрүүл мэндийн даатгал төлөөгүй байсан учраас хувиараа эм тан авч хэрэглэсэн, тухайн үед миний гар утас алга болсон. Надад өгөх гээд байгаа 700,000 төгрөгийг авна. Цаашид гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

- У.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- У.-рын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Шинжээч эмч *******.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч З.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 61-110-р хуудас/,

- Шүүгдэгч *******-рын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн *******агануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, өмөр замын задгай хэсэгт хохирогч *******-ыг өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний алим, дээд доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар чихэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өв аймгийн *******аянжаргалан сум руу өөрийнхөө ямааг самнуулах гэж ******* болон түүний ахын хамт явж байгаад замдаа хүн хүлээх явцдаа дэлгүүрээс 0,750 граммын Хараа нэртэй архи 2 шилийг авч ууцгаасан. эгтэл мал байгаа айлаас надруу утсаар ярихдаа “тэнгэр муудах гэж байна дараа болъё” гэж хэлсэн. эгээд энэ талаар нөгөө 2 залууд хэлсэн чинь “ямар тоглоомтой юм” гээд маргалдсан. Намайг машинаас татаж унагаад хэн нь мэдэхгүй намайг газар хэвтэж байхад миний толгой руу өшиглөсөн. Миний зүүн чихний ар талд нэлээн хөндүүртэй, хамрын яс хугарсан, зүүн нүдний хэсэгт хөхөрсөн, хүзүү их хөндүүртэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

- У.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “..2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн үед ******* нэг ахтай хамт манайд ирсэн. *******аянжаргалан сум руу явж хамт ямаа самная гээд бид 3 гэрээс гарцгаасан. Очих айлдаа өгнө гээд замдаа дэлгүүрээс 2 шил архи, 2 уут боов авсан. *******идний араас цуг ямаа самнах 2 хүн ирнэ гээд хүлээж байхдаа бид гурав 0,750 граммын архи уусан ба дахиж 0,5 граммын архи аваад ууж байтал хамт явах Э, Э нар ирсэн. *******и Э-ай бензин авах гээд колонк яваад ирэхэд ******* утас алга болсон гээд маргаан болоод байж байсан. эр үед *******-ын  хацраас нь цус шүүрчихсэн байхаар нь цасаар угааж цусыг нь арилгаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...намайг *******-той бензин аваад буцаад ирэхэд нөгөө ах /*******/ утсаа алга болгочихсон гээд орилж чарлаад байсан. *******и машинаас буугаагүй болохоор хэн зодож цохьсон талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өв аймгийн *******аянжаргалан сум руу айлын ямаа самнах гээд нөхрийн хамт хүлээж байгаа хүмүүс дээр очиход *******, ******* нар нэг ахын хамт архи уучихсан хүлээж байсан. ...нөгөө танихгүй ах “пизда минь утас хаана байна” гээд *******-ын нүүр лүү нэг удаа цохьсон. эгсэн ******* нөгөө ахыг гараараа хойш нь нудрах шиг болсон. Нөгөө ах машинаас үсэрчих гээд байхад нь түр зогссон чинь буугаад шавар луу унан тусан яваад өгсөн. эгээд би очоод “та явж чадах юм уу, хүргээд өгье” гэсэн чинь та нар миний утсыг авчихлаа гээд элдэв үгээр хараагаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...манай нөхөр ******* 2023 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед хөдөө ямаагаа самнахаар явж байна гэсэн. Нэлээн оройхон би ажлаа тараад гэрийнхээ утас руу залгасан чинь манай нөхөр утас авахаар нь “чи хөдөө яваагүй юм уу” гэхэд “нөгөө хоёр хүн намайг зодчихлоо” гэсэн. Гэртээ ирэхэд өөдөөс малгай куртикгүй алхаад ирсэн. эгээд би эмнэлэг дагуулаад орсон. Өглөө гэрээс гарахдаа нүүрэндээ шархгүй зүгээр байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 20-ны үдээс хойш 15-16 цагийн үед ******* өрөөсөн тал нь шавар болчихсон, нүүр нь цус болчихсон, архи уучихсан нэлээн согтуу манайд орж ирсэн. Малгай байхгүй, утас байхгүй ирсэн. Зүүн талын хувцас нь нэлээн шавар болчихсон, согтуу унасан бололтой байхаар нь нүүрээрээ газар унаад шалбарсан юм байх гэж бодоод “гэртээ харь” гээд хөөгөөд явуулсан. Зүүн хацраас нь зулгарсан бололтой цус гоожсон байсан. Надад юм яриагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Шинжээч эмч *******.Д-ийн “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Энэ гэмтлүүд нь тохойгоор нэг удаа цохих, газарт нүүрэн хэсгээрээ унах үед үүсэх боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд “...*******агануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт бусдад зодуулсан хүн ирсэн байна.” гэжээ /хх-ийн 1-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаартай дүгнэлтэд: “1.*******-ын биед зүүн нүдний алим, дээд доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-ийн 42-43-р хуудас/,

-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч *******-д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 700,000 төгрөг төлөхийг шүүх хуралдаанд илэрхийлсэн ба хохирогч нь “ *******ой ******* миний бие шүүгдэгч *******-аас өөрийн эрүүл мэндээр хохирсний төлбөр болох 700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Миний бие хорих ангид ял эдэлж байгаа учир уг төлбөрийн мөнгийг өөрийн төрсөн дүү болох *******ой Д-ын дансанд шилжүүлэн авах хүсэлтэй байна. .Д-ын утасны дугаар 95020345 тоот утсанд  холбогдон төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Уг хэрэгтэй холбоотой дахин гомдол санал байхгүй болно” гэсэн тайлбарыг шүүх хуралд гаргасан. Иймд шүүгдэгч *******-ыг хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 322.000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс 322.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээлгэх саналтай.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уур бухимдлаа тэвчиж чадаагүй ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах гээд мөнгөө бэлнээр нь авчирсан байгаа.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ОГООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* ******* *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-т 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогч *******-д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 700,000 /долоон зуун мянга/-н төгрөг төлсөн, хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан цаашид гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ас 322,000 /гурван зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОГОН