| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0076/э |
| Дугаар | 2023/ШЦТ/77 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
2023 07 20 2023/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2304000000047 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Багануур дүүргийн .........тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* ******* /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 22 цаг 27 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...... цайны газарт хохирогч Г.*******эй “хоол тайван идүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн нүүрэн тус газар гараараа 3 удаа цохисны улмаас хохирогчийн биед хамрын хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Шүүгдэгч *******-ы шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн орой “Зам зуур” цайны газарт хоол идээд сууж байхад Б гэдэг залуу согтуу, хүмүүс рүү агсам тавиад орилоод байсан. Тэгээд над дээр хүрч ирээд агсраад байхаар нь юм хэлэлгүй явуулсан боловч дахиж ширээн дээр ирээд хэрүүл хийгээд байхаар нь босч ирээд цохьчихсон юм. Би тухайн үйлдлээ буруу гэж үзэж байна. Би нүүрэн хэсэгт нь 3 удаа цохьсон, миний учруулсан гэмтэл мөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
- *******.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
- -гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 004 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,
- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 44-77-р хуудас/,
- Хохирогч *******-н эрүүл мэндэд учирсан хохиролд 280,000 төгрөг авсан тухай тодорхойлолт, банкны дансны хуулга /шүүх хуралдаанд ирүүлсэн/,
- Шүүгдэгч *******-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 22 цаг 27 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зам зуур” цайны газарт хохирогч Г.*******эй “хоол тайван идүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн нүүрэн тус газар гараараа 3 удаа цохисны улмаас хохирогчийн биед хамрын хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр би Хэнтий аймгаас Багануур дүүрэг явах замдаа архи уусан. Орой 21 цагийн үед Багануурт орж ирээд “Зам зуур” цайны газарт ороход зүс таних эмэгтэй нэг эрэгтэй хүний хамт хоол идээд сууж байсан. Би тэр эмэгтэйтэй мэнд мэдэх гээд сууж байсан ширээн дээр нь очиход хамт байсан эрэгтэй нь “хөөш хоол идмээр байна, эндээс зайл л даа” гэж хэлээд намайг хүмүүсийн дунд хөөгөөд байхаар нь “чи ахыгаа яаж байна” гэхэд тэр үл таних залуу босч ирээд миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохиход миний хамраас цус гараад би тонгойгоод “өө пизда хамар” гээд босоод ирэхэд дахиад миний хамар луу гараараа цохисон. ...намайг цохисон залууг би танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
- *******.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр намайг “Зам зуур” цайны газарт ажил дээрээ байж байхад нэг залуу нэг эмэгтэйн хамтаар хоол идэхээр орж ирээд хоол идээд сууж байхад 22 цагийн үед үл таних согтуу залуу цайны газарт орж ирээд хоол идэж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр дээр очиж хоолыг нь идүүлэхгүй өдөөд байсан. Тэр үед хоол идэж байсан залуу тэр согтуу залууд “тав тухтай хоолоо идмээр байна” гэж хөөгөөд маргалдаад байсан. Тэгтэл нөгөө согтуу залуу дахиад хоол идэж байгаа залуу дээр очоод хэрүүл өдөөд байсан бөгөөд хоол идэж байсан залуу босч ирээд нөгөө согтуу залуугийн нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Цохисон залууг эхнэр нь бололтой эмэгтэй цайны газраас дагуулаад гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
- -ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр ******* бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Орой 22 цагийн үед бид хоёр “Зам зуур” цайны газарт хоол идээд сууж байтал гаднаас үл таних согтуу эрэгтэй хүн орж ирээд ширээний хажууд ирчихээд хоол идүүлэхгүй өдөж хоргоогоод байсан. Тэр үед манай нөхөр “тухтай хоол идмээр байна” гээд маргасан. Тухайн үед нь би тэр хоёрын маргааныг зогсоогоод цайны газраас гарч машиндаа сууж байгаад нөхөр гарч ирэхгүй болохоор нь буцаж цайны газрын гадна үүдний шилэн хаалгаар харахад ******* нөгөө согтуу эрэгтэйтэй барьцалдсан зогсож байсан. Тэр үед цайны газрын хүмүүс тэр хоёрыг салгаж байгаа харагдсан. Би нөхрийгөө цайны газраас гаргаад машинд суулгах хооронд нөгөө согтуу залуу араас ирээд “чамайг харнаа, амьтан болгоноо” гээд байсан. Тэр согтуу залуу цайны газраас гарч ирэхдээ хамраас нь ч юм уу цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
-Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд “Багануур дүүргийн 2 дугаар хороо, “Зам зуур” цайны газрын гадаа бусдад зодуулсан хүн байна” гэжээ /хх-ийн 1-р хуудас/,
-Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 004 дугаартай дүгнэлтэд: “1.*******-н биед хамрын хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 31-р хуудас/,
-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд *******-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч *******-д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 280,000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн ба хохирогч нь “хохиролд 280,000 төгрөг төлүүлсэн тул гомдол, саналгүй болно. Цаашид гомдолгүй болно” гэсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс 161.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээлгэх саналтай.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уур бухимдлаа тэвчиж чадаагүй ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч *******-ны үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН