| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2020/00106/И |
| Дугаар | 138/ШШ2020/00303 |
| Огноо | 2020-03-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2020/00303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* ******* ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн ******* ******* баг ******* р байрны ******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, ******* овогт ын , регистрийн дугаартай, ийн нарт холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлт 20 751 810 төгрөг 03 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 01 сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч З., О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлдэгч З. нь хамтран зээлдэгч О.ийн хамт 2018 оны 12 сарын *******-ны өдөр ******* *******тай ЗГ4705*******3429 дугаартай зээлийн гэрээ байгуулж 19 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж байсан учир *******ны зүгээс удаа дараа шаардаж мэдэгдэж байсан. Иймд зээлийн гэрээний дагуу зээлдэгч , нараас үндсэн зээл 18 269 567 төгрөг, 48 мөнгө, зээлийн хүү 2 452 464 төгрөг 18 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 29 778 төгрөг 37 мөнгө нийт 20 751 810 төгрөг 03 мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч О. нь зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Банкны зүгээс зээлийн эрсдэлээ тооцож хамтран зээлдэгчийг өөрчлөхгүй. Хамтран зээлдэгч О.ийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа. З. нь одоогоор ажил төрөлгүй, хүүхдээ өөрөө асарч байгаа. Банкны зүгээс зээлдэгч нарт боломж олгож 6 сарын дотор 5 450 000 төгрөгийг, энэ хугацааны хүүгийн хамт төлсөн тохиолдолд зээлийг графикийн дагуу төлүүлэхэд татгалзахгүй. Зээлдэгч З.ын хувьд өөрөө хариуцна гэж байгаа боловч хамтран зээлдэгчийг солихыг зөвшөөрөхгүй. З. нь ааваараа тэтгэврийн зээл авч төлөх тухай ярьж байна. О. нь мэдээгүй гэж байгаа боловч тухайн үед зээл авч байгаа зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа мэдэж байсан. нь хамтран амьдарч байгаа хүн гэж ийг авчирсан байдаг. З. нь манайхаас зээл аваад ХААН *******ны зээлээ төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч З. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд ЗХ-327 дугаар ангид ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Одоо хүүгээ хараад гэртээ байгаа. Ажиллаж байх хугацаандаа ******* *******наас цалингийн зээл авахдаа хамтран амьдарч байсан О.ийг хамтран зээлдэгчээр оруулсан. Банкнаас нийт 20 751 810 төгрөг 03 мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө хариуцаж төлнө. Зээлээ аваад *******ны зээлээ төлж үлдэгдлийг нь ээжийнхээ эмчилгээ болон өөрөө хэрэглэсэн. Би тухайн үед О.тэй хамтран амьдарч байсан. Би түүнийг дуудаж зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан үнэн. Банкны зүгээс надад боломж олгож байгааг ойлгож байна. Би аавтайгаа ярилцаад аавынхаа тэтгэврийн зээлийг авахуулж төлнө гэж тохиролцсон байгаа. Миний хувьд одоохондоо хүүхдээ хараад гэртээ байгаа хүү маань 7 сартай болсон. Цаашид ажил төрөл хийж талаар гэрийнхэнтэйгээ ярьж байгаа. Би зээлийг авч хэрэглэсэн учир хариуцна. О. бид хоёрын хувьд хамт амьдарч байгаад салсан. О.ийн ярьж байгаа асуудлыг шийдвэрлээгүй өнөөдөр энэ талаар ярих юм бол их зүйл яригдах болно гэв.
Хариуцагч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.ын ******* *******нааас зээл авч байгааг мэдээгүй. Намайг дуудаад ямар учиртайг хэлэлгүйгээр гарын үсэг зуруулсан. бид хоёр хамтран амьдрагч байсан. О. нь гэр бүлийн хүчирхийлэгч намайг зодож улмаар шүүхээр шийдүүлсэн. нь намайг ядуу, гуйлагчин гээд хүүгийн маань аваад надад өгөөгүй. Хүүхдийг маань хөхнөөс нь гаргаад авсан. З. нь зээлийг аваад *******ны зээлэндээ өгч үлдэгдлийг өөрөө тоглоом, өрөндөө өгөөд үрсэн. Би саяхан хүний бараа дээр худалдагчаар ажиллаж байгаа. Миний хувьд ямар нэгэн байдлаар уг зээлээс нэг ч төгрөг аваагүй, хамтран зээлдэгч ямар учиртай мэдээгүй, хамтран зээлдэгчээ солих хүсэлтэй байгаа. Одоо бид хоёр хамт амьдрахаа больсон болохоор тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй учир надад төлөх шаардлага байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар нь хариуцагч З., О. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 20 751 810 төгрөг 03 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.
Хариуцагч З. нь ЗХ-327 дугаар ангид ажиллаж байх хугацаандаа 2018 оны 12 дугаар сарын *******-ны өдөр ******* *******ны Дорнод салбартай зээлийн гэрээ байгуулан 19 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар нь хариуцагчид хамтран зээлдэгчтай байх шаардлага тавьсаны дагуу хамтран амьдарч байсан О.ийг хамтран зээлдэгчээр оролцуулжээ.
Зээлдэгч З. нь зээл авснаас хойш ажлаасаа гарч улмаар зээлийг эргэн төлөлтийг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Зээлдэгч З., хамтран зээлдэгч О. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 20 751 810 төгрөг 03 мөнгийг гаргуулна. Зээл авах үед зээлдэгч нар нь мэдэж байсан. Банкны зүгээс эрсдлээ тооцож хамтран зээлдэгчийг солихыг зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч нь аавынхаа тэтгэврийн зээлийг авч төлнө гэсэн. Бид тодорхой хугацаа өгч байна гэх
Хариуцагч О. Зээлийг авч байгааг мэдээгүй. Зээлээс нэг ч төгрөг аваагүй. өөрөө бүгдийг хэрэглэсэн. Бид хамт амьдрахгүй болсон. нь хүчирхийлэгч, намайг зодсоны улмаас шүүхээр шийдүүлсэн. Миний хувьд төлөхийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Харин хариуцагч З. нь Банкны тавьсан саналыг зөвшөөрч байна. Төлбөрийг өөрөө хариуцан бүрэн төлнө гэж маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хамтран хариуцагч О.ийг хамтран хариуцагчийн үүргээс чөлөөлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэдийгээр хамтран хариуцагч О. нь дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээнд хамтран хариуцагчийн эрх, үүргийн талаар тодорхой, нарийвчилсан заалт байхгүй, хуульд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг гэрээнд тодорхой тусгагдаагүй байхаас гадна зөвхөн хариуцагч З.ын цалинг барьцааны зүйл болгосон байна.
Түүнчлэн хариуцагч З. уг зээлийг өөрөө хэрэглэсэн талаар хүлээн зөвшөөрсөн, мөн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь өөрөө бүрэн хариуцан төлөхөөр тайлбарлаж байгаагаас гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч тай тодорхой нөхцөл тавьж харилцан тохиролцсон байна.
Иймд хариуцагч О.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 20 751 810 төгрөг 03 мөнгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч З.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 20 751 810 төгрөг 03 мөнгийг гаргуулан ******* ******* ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт олгож хариуцагч О.т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар нь улсын тэмдэгтийн хураамжинд 261 744 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч З.аас улсын тэмдэгтийн хураамжинд 261 744 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* регистрийн дугаартай, ******* овогт ын аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 20 751 810 төгрөг 03 мөнгийг гаргуулж ******* ******* ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт олгож, хариуцагч О.т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 261 744 ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч З.аас 261 744 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн *******9.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дугаар зүйлийн *******9.7-д зааснаар зохигчид мөн хуулийн *******9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА