| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/1016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1024 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,
улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч: Н.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн ******** тоот хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********* овогт ********** /РД:*********/,
Монгол улсын иргэн, ***********-ний өдөр ********** аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ноолуурын үйлдвэрт ажилладаг, ам бүл 5, хамтран амьдрагч, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхийн хаягаар: ****аймгийн **** **** дугаар баг, ********* *****гэх оршин суудаг, урьд нь:
-2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаартай шийтгэх тогтоол ********** дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
-2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.М нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг ******* худалдааны төвийн урд талд байх хашаанд хохирогч ******** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, хөл, гар хэсэгт олон удаа цохиж зодсоны улмаас биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун мөр, шуу, зүүн бугалгад цус хуралт, зовхи, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Н.М нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********р хорооны нутаг *****н худалдааны төвийн урд талд байх хашаанд хохирогч *****тай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, хөл, гар хэсэгт хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас биед нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун мөр, шуу, зүүн бугалгад цус хуралт, зовхи, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч *****гийн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 07-р сарын 11-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **********-р хорооны нутаг ********худалдааны төвийн урд талд хашаанд амьдардаг ********* гэх ******* гэж дууддаг жирэмсэн найзыгаа эргэхээр очиход ********* нар байсан. Тэгээд бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээ унтахаар хэвтэж байтал 2023 оны 07-р сарын 12-ны өдрийн үүрээр 05-н цагийн үед манай цуг очсон найз ********* нь оролдоод байхаар нь би мэдээд болиоч гэсэн чинь ******* надтай хэрэлдээд удаа дараа миний нүүр болон гар, хөл хэсэг рүү цохиж намайг элдэв үгээр доромжилж миний биед гэмтэл учруулсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ****** манай найз **** илж таалаад байхаар нь би өглөө сэрээд эхнэр ***** нь танай нөхөр *********** оролдоод шөнө унтуулсангүй гэж хэлсэн чинь эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/,
-Гэрч Б.Н “... 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ байх үед манай найз ******* өнөөдөр орой цуг гарах уу би хоёр найзыгаа дуудсан гэхээр нь ажлаа тараад шөнийн 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг ******** худалдааны төвийн урд талд түмэн төмрийн хашаанд амьдардаг ******** гэж дууддаг найзынхаа гэрт очиход хашаанд 2 гэр байсан ба нэг нь ******** гэр нөгөөдөх уурхайн гэр гэж байсан. Тухайн үед ********* түүний эхнэр ********* гурав тэр уурхайн гэр гэх эзэнгүй гэрт уугаад сууж байсан тэгээд бүгдээрээ Мөнх-Эрдэнэ намайг илж таалсан, оролдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ******** 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн********дугаартай:
1. *****гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун мөр, шуу, зүүн бугалгад цус хуралт, зовхи, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 18-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч ******** яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө: “...2023 оны 07 дугаар сарын 11 -ны орой ажлаасаа Сонгинохайрхан дүүргийн ************ тоотод гэртээ ирсэн байхад ***** манай хамтран амьдрагч ******* руу залгаж уулзаад нэг газар сууя гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ******** худалдааны төвийн урд байрлах ********* хашаанд байх ********* бид хоёр очсон. Тэгээд ***********м бид гурав, 2 литрийн 1 ширхэг пиво хуваагаад уугаад сууж байтал ****** найз *********амт ирсэн. Тэгээд дэлгүүрээс 2 литрийн 9 ширхэг пиво авч, тэрийг бүгдийг нь ууж дуусахад 06 цагийн үед байх. Тэгээд амрах гээд хэвтэх гэж байхад ******** бид хоёр үл ойлголцоод маргалдаад байж байтал ******** дундуур нь орж ирж над руу уурлаад байхаар хойшоо түлхэх гээд гараараа хамар хэсэг рүү нь хүчтэй цохичихсон юм шиг байна. Тэгээд би тухайн өдөр ********* уучлалт гуйсан...” гэж /хавтаст хэргийн 39-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 48/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 47/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ****** 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8883 дугаартай хохирогч *****гийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Н.М нь хохирогч *****гийн нүүрэн тус газар гараараа цохиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ******* “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч *****д 600,000 төгрөг бэлнээр төлсөн тул гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 61/ гэж байгаа тул шүүгдэгч ********* бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Н.М нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ****** гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардгийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА
2023 08 28 2023/ШЦТ/1024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,
улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч: Н.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн ********1318 тоот хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********* овогт ********** /РД:*********/,
Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ********** аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ноолуурын үйлдвэрт ажилладаг, ам бүл 5, хамтран амьдрагч, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхийн хаягаар: ****аймгийн **** **** дугаар баг, ********* *****гэх оршин суудаг, урьд нь:
-2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаартай шийтгэх тогтоол Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
-2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.М нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг ******* худалдааны төвийн урд талд байх хашаанд хохирогч ******** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, хөл, гар хэсэгт олон удаа цохиж зодсоны улмаас биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун мөр, шуу, зүүн бугалгад цус хуралт, зовхи, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Н.М нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг ******* худалдааны төвийн урд талд байх хашаанд хохирогч *****тай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, хөл, гар хэсэгт хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас биед нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун мөр, шуу, зүүн бугалгад цус хуралт, зовхи, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч *****гийн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 07-р сарын 11-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг ******* худалдааны төвийн урд талд хашаанд амьдардаг Сүүжлам гэх ******* гэж дууддаг жирэмсэн найзыгаа эргэхээр очиход ********* нар байсан. Тэгээд бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээ унтахаар хэвтэж байтал 2023 оны 07-р сарын 12-ны өдрийн үүрээр 05-н цагийн үед манай цуг очсон найз ********* нь оролдоод байхаар нь би мэдээд болиоч гэсэн чинь ******* надтай хэрэлдээд удаа дараа миний нүүр болон гар, хөл хэсэг рүү цохиж намайг элдэв үгээр доромжилж миний биед гэмтэл учруулсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ****** манай найз **** илж таалаад байхаар нь би өглөө сэрээд эхнэр ***** нь танай нөхөр *********** оролдоод шөнө унтуулсангүй гэж хэлсэн чинь эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/,
-Гэрч Б.Н “... 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ байх үед манай найз ******* өнөөдөр орой цуг гарах уу би хоёр найзыгаа дуудсан гэхээр нь ажлаа тараад шөнийн 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг ******* худалдааны төвийн урд талд түмэн төмрийн хашаанд амьдардаг ******** гэж дууддаг найзынхаа гэрт очиход хашаанд 2 гэр байсан ба нэг нь ******** гэр нөгөөдөх уурхайн гэр гэж байсан. Тухайн үед ********* түүний эхнэр ********* гурав тэр уурхайн гэр гэх эзэнгүй гэрт уугаад сууж байсан тэгээд бүгдээрээ Мөнх-Эрдэнэ намайг илж таалсан, оролдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8883 дугаартай:
1. *****гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, баруун мөр, шуу, зүүн бугалгад цус хуралт, зовхи, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 18-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч ******** яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө: “...2023 оны 07 дугаар сарын 11 -ны орой ажлаасаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 50-17 тоотод гэртээ ирсэн байхад ***** манай хамтран амьдрагч ******* руу залгаж уулзаад нэг газар сууя гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ******* худалдааны төвийн урд байрлах Түмэн Төмөрийн хашаанд байх *******ийн гэрт нь ******* бид хоёр очсон. Тэгээд *******, ******* бид гурав, 2 литрийн 1 ширхэг пиво хуваагаад уугаад сууж байтал ******* найз ******* хамт ирсэн. Тэгээд дэлгүүрээс 2 литрийн 9 ширхэг пиво авч, тэрийг бүгдийг нь ууж дуусахад 06 цагийн үед байх. Тэгээд амрах гээд хэвтэх гэж байхад ******* бид хоёр үл ойлголцоод маргалдаад байж байтал ******* дундуур нь орж ирж над руу уурлаад байхаар хойшоо түлхэх гээд гараараа хамар хэсэг рүү нь хүчтэй цохичихсон юм шиг байна. Тэгээд би тухайн өдөр ******* уучлалт гуйсан...” гэж /хавтаст хэргийн 39-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 48/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 47/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8883 дугаартай хохирогч *****гийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.