Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00118

 

2020 оны 01 сарын 10 өдөр

                Дугаар 183/ШШ2020/00118

                   Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Н-д холбогдох,

 

 Хариуцагч: Э.Г-од холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51.936.811 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: ... нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Г-, С.Н- нар “А”-аас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/2018/39 дугаартай зээлийн гэрээ байгуулж 19.000.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/2018/41 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож байна. Иймд Э.Г-оос үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 6.488.811 төгрөг, нийт 26.488.811 төгрөгийг, зээлдэгч С.Н-гаас үндсэн зээл 19.000.000 төгрөг, зээлийн хүү 6.448.000 төгрөг, нийт 25.448.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Н-, Э.Г-од холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51.936.811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Э.Г-, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/2018/41 дүгээр “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “А” ХХК нь 20.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдэгч Э.Г-од зээлдүүлэхээр тохиролцсон, мөн С.Н-, Э.Г- болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ/2018/39 дүгээр “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “А” ХХК нь 20.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдэгч С.Н-, Э.Г- нарт зээлдүүлэхээр тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг талууд байгуулсан байна гэж дүгнэв.

 

            2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/2018/41 дүгээр “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч Э.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүүд 6.488.811 төгрөгийг зээлдүүлэгч “А” ХХК-д төлөөгүй, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ/2018/39 дүгээр “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч С.Н-, Э.Г- нар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 19.000.000 төгрөг, зээлийн хүүд 6.488.000 төгрөгийг зээлдүүлэгч “А” ХХК-д төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээлийн тооцоолол гэсэн баримтаар нотлогдож байх тул дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Э.Г-оос 26.488.811 төгрөгийг, хариуцагч С.Н-гаас 25.448.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс хариуцагч Э.Г-, С.Н- нарт нэхэмжлэлийн хувийг 2019 оны 11 дүгээр сарын 11, 14-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.

 

Түүнчлэн шүүхээс хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Э.Г-оос 26.488.811 төгрөгийг гаргуулан, хариуцагч С.Н-гаас 25.448.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 417.635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 212.318 төгрөгийг гаргуулан, хариуцагч С.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид 205.317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.СЭМЖИД