Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       А.Энхтуяа

Нарийн бичгийн дарга         А.Энхзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч       А.М

Гэрч                                       Д.А******* /цахимаар /

Шүүгдэгч                             О.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б******* овгийн О******* Г*******өд холбогдох эрүүгийн 2231003970227 дугаартай хэргийг  хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр С** аймгийн Е******* сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Е******* сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт С** аймаг, Е******* сум, ** дугаар баг Буурагчин Хужиртын хаяа гудамж ** тоотод оршин суух хаягтай,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Б******* овгийн О******* Г*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сумын Тавин 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт К.Энхболд, Д.А******* нарын хамт архидан согтуурч, улмаар  хохирогч К.Энхболдтой хэрүүл маргаан үүсгэн зодолдож нүүрэн тус газар нь гараараа цохиж , зүүн 1-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г******* мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг дахин өгөхгүй гэхдээ  бид 2022 оны 07-р сарын 16-ны өдөр  бид нар уулзаагүй, энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан, би гэр бүлээрээ аялаж явсан, харин 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлынхаа ойролцоо хамт ажилладаг Д.А*******тай машинтай явж байтал Д.А******* манай найз явж байна зогсчих гээд хохирогч гэх  К.Э******* машинд суулгасан, бид дэлгүүрээс архи авч шатахуун түгээх станцын хойно гарч  архи уусан. Гэтэл К.Энхболд нь надад ахархаад намайг өдөж хоргоогоод, элдэв үгээр хэлж сүүлдээ гөлөг нохойгоор нь дуудаж  бид хоёр маргалдаж, барилцаж газар унасан, Д.А******* ирж салгасан, К.Энхболд Дархан явах юм яриад шатахуун түгээх станцын тэнд буусан. Тэгээд л бид салсан. Би Э нүүр ам руу нь цохиогүй, миний хувьд үнэхээр гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч  Д.А*******  мэдүүлэхдээ: “... 2022 оны 6 дугаар сарын 15,16-ны хавьд шиг л санаж байна О.Г******* бид хоёрыг явж байтал К.Энхболд замд явган явж байхаар нь би дуудаж машинд суулгаад бид найзууд учир 2 шил архи авч  түүнийгээ айлуудын ард очиж уусан. Архиа уугаад юм яриад сууж байтал К.Энхболд нь О.Г******* рүү агсараад гөлөг, нохойгоор нь дуудаад тэр хоёр маргалдаж барилцаж авсан, би тэр үед утсаар ярьж байсан, тэр хоёрыг  газар унахаар би салгасан. Тухайн үед ноцтой зүйл болоогүй, К.Энхболд биднээс салаад Дархан явна гэж ярьж байсан, О.Г******* нь К.Э******* шүдийг нь унатал цохиогүй,  би мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөөд уншаагүй гарын үсэг зурсан,  тухайн үед би К.Э******* гэрт нь хүргэж өгөөгүй, яагаад тэгэж мэдүүлснээ мэдэхгүй байна, түрүүчийн шүүх хурлуудад  яг л энэ мэдүүлгээ өгсөн, миний түрүүчийн шүүх хуралдаанд өгсөн болон өнөөдөр өгсөн мэдүүлэг үнэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч К.Энхболд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед байх Е******* сумын төвд байдаг эмийн сан ороод эм аваад гэр лүүгээ явж байхад Е******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай манай найз Д.А******* Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд жолоочийн хажуу талын урд суудал дээр суучихсан намайг машинд суугаач гэхээр нь би жолоочийн ар талын суудалд нь суугаад ШТС-ын хойшоо айлуудын ард зогсоод 0.75, 0.5 литрийн Соёрхол нэртэй 2 шил архиа хувааж уусан. Би сүүлийн 0.5 литрийн шилтэй архийг ууж байгаад согтсон, тасарсан байсан юу болсныг тодорхой санахгүй байна. Маргааш өглөө нь босоод ирсэн чинь миний үүдэн шүд хугараад уначихсан байсан тэгээд би Д.А******* руу залгаад юу болсон талаар асуухад чи О.Г*******тэй маргалдаад О.Г******* чамайг цохисон гэж хэлсэн. Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт Харзтай шүдний эмнэлэгт хугарсан шүдээ харуулахад ёзоорыг нь авч 2,500,000 төгрөгөөр шүд суулгана гэж хэлэхээр нь эмчилгээний зардал гаргуулж авахаар Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 07 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б******* мэдүүлэхдээ:  “...Би О.Г*******ийг танина. Манай сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан ажилтай хүн юм. Эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг, төрийн албан хаагч юм. О.Г******* даруу төлөв зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хамт олны дунд нэр хүнд сайтай хүн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К.А******* мэдүүлэхдээ...  Би цаг хугацаа болон цагийг нь сайн санахгүй байна. 2022 оны 07 дугаар сарын дундуур байхаа  орой болсон байсан. Е******* сумын Буурагчин 2 дугаар баг, Ногоон довд аав, ээжийнхээ гэрт очиход манай дүү архи уучихсан үүдэн шүдээ хүнд цохиулаад хугалчихсан гээд байж байсан. Би ямар хүнд цохиулсан талаар асуухад нэр усыг нь хэлээгүй, би дахин асуугаагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар тал /

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Н 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 375 дугаартай: “... К.Э биед зүүн 1 дүгээр шүдний 2/3-р хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 20 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 28-30 дугаар  тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 35 дугаар тал/,

Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 36 дугаар тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 37 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 38 дугаар тал/,

Багийн даргын тодорхойлолт / хх-н 41-р тал /

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 40 дүгээр тал/,

Шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 42-48 дугаар тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүлйийн  5-д  заасны дагуу  хуралдаан хойшлуулсан хугацаанд хийгдсэн ажиллагаа:

Гэрч Т.М 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  дахин  өгсөн ... Би О.Г*******өөс хуулийн хугацаанд мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан. Тэгээд О.Г******* мэдүүлгээ өгч, гарын үсэг зуруулсны дараа надаас ... байцаагчаа  ёстой баларсан юм боллоо, би хуулийн ямар хариуцлага авах бол  гэж асуусан. Тэгэхээр нь би хууль харж байгаад “хохирогчийн биеийг шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтлийн зэрэг хөнгөн гарвал”  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан“ бол  дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл  хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас  гурван сар хүртэл хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэсэн хуулийн зүйл заалтыг тайлбарлаж хэлж өгсөн. О.Г*******өд өөр зүйл огт хэлээгүй гэх мэдүүлэг ,

Гэрч Д.А*******ас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн  ...О.Г*******, К.Энхболд бид гурав  2022 оны 06 сарын  дундуур Сэлэнгэ  аймгийн Е******* суманд Петровис колонгийн ард тал архи  ууцгаагаад сууж байсан. Тэгтэл О.Г*******, К.Энхболд хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Тэрнээс хойш бид гурав огт уулзалдаагүй байж байгаад шүүх хурал болсны дараа бид гурав хоорондоо тааралдсан.  К.Энхболдтой одоогоос сарын өмнө утсаар ярихад Улаанбаатар хотод байна гэж хэлсэн. Тэрнээс  хойш огт ярьж холбоо бариагүй гэх мэдүүлэг,

Яллагдагч О.Г*******өөс  2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн ...Хэсгийн төлөөлөгч Т.М намайг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр /би анх мэдүүлэг өгсөн өд******* одоо сайн санахгүй байна/ дуудаж мэдүүлэг авсан. Тэгээд дараа нь буюу 2023 оны 10 дугаар сарын эхээр над руу залгаад дахиж мэдүүлэг авна гэж хэсгийн байрандаа дуудсан. Тэгээд Е******* сумын цагдаагийн хэсэгт очоод Т.М цагдаатай хэргийн талаараа ярилцахад Т.М цагдаа надад “К.Э******* авч явсан найзууд нь олдохгүй, ирэхгүй байна, тэгсээр байгаад хэргийн хугацаа дууслаа. Хэрвээ найзууд нь ирээд мэдүүлэг өглөө гэж бодоход тэд нар чинь мэдээж К.Эхоо талд л мэдүүлэг өгнө. Тэгээд чи К.Э******* цохиогүй гэдгээ хэлсэн ч гэсэн найзуудыг нь олоод мэдүүлэг авлаа гэж бодоход “К.Э******* авч явахад шүд нь хугарсан байсан” гэж найзууд нь мэдүүлэг өгвөл Д.А*******, та хоёр цохиогүй гэж мэдүүлэг өгсөн гэсэн ч та хоёрын мэдүүлгээр биш К.Энхболд болон К.Э найзуудын мэдүүлгээр чи гэм буруутай болоод шүүхээр ороод хэрэг чинь хүндэрдэг шүү. Харин чи К.Э******* цохисон гэж мэдүүлэг өгөөд өөрийн гэм буруугаа хүлээгээд гарын үсэг зурах юм бол К.Э найзуудыг дуудах шаардлагагүй хэрэг чинь хялбаршсан журмаар шийдэгдэж хуулийнхаа дагуу 450.000 төгрөгөөр торгуулиад дуусна гэж хэлсэн. Тэгэхээр нь би К.Э******* цохисон гэж мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаа яллах дүгнэлтээс зөрүүтэй байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас ... Шүүгдэгч О.Г*******ийн  үйлдсэн хэрэг нь шүүгдэгчийн өөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон  хохирогчийн мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К.А*******, Д.А******* нарын өгсөн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Хохирлын хувьд хохирогч К.Энхболд нь шүд хийлгэхэд 2500.000 төгрөг  зарцуулагдана гэсэн баримтыг ирүүлсэн эмчлэгдсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Маас ...Би шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж орж байгаа өмгөөлөгчийн хувьд  энэ хэргийг мөрдөн шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ... нотолбол зохих зүйлийг нотлоогүй байна гэж үзэж байна.

Үүнд : Хохирогч К.Энхболд нь 2022 оны 6 дугаар сарын 16-нд зодуулсан гэх боловч  2022 оны 9 дүгээр сард гомдол гаргасан байдаг, үүнээс үзэхэд гэмтэл хэзээ гарсан, хэнд зодуулсан нь тодорхойгүй гэж үзэж байна. Хохирогч өө******* хэнд цохиулснаа мэддэггүй, шүд бол уруулын цаана байдаг тухайн үед О.Г*******өд зодуулсан гэж байгаа бол яагаад уруул гэмтээгүй, уруулаас цус гарсан зүйл байдаггүй, тухайн үед хохирогч  О.Г*******, Д.А******* нараас салаад шатахуун түгээх станцын ойролцоо буугаад Дархан явна гэж ярьж байсан, согтуу буусан өөр хүнд цохиулсан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд огт шалгаагүй.

Шүүх улсын яллагчийн  өөрийн саналаар  хохирогчоос дахин мэдүүлэг авч хэрэг гарсан өдөр, цаг хугацааг тогтоолгохоор  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүх хуралдааныг хойшлуулж,  шалгавал  зохих зүйлийг шалгаж хэргийг эцэслэн шийдэх нь зүйтэй гэж үзэж  тодорхой хугацаагаар хуралдаан хойшилсон байхад  хохирогчийг олж асуугаагүй, хэрэг гарсан цаг хугацааг  хохирогч давж заалдах шатны шүүхэд ...энэ асуудал 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр болсон юмаа гэж нотариатиар баталгаажуулж хүсэлтээ гаргасан байдаг, гэрч Д.А*******, шүүгдэгч О.Г******* нар 2022 оны 06 дугаар сард энэ асуудал болсон, бид 7 дугаар сард уулзаагүй гэж бүгд мэдүүлээд байхад шалгахгүйгээр яллах дүгнэлтээ 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн яллах дүгнэлттэйгээ  хэргийг дахин шүүхэд ирүүлсэн байна. ЭХХШТ хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь  тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан гэж хуульчлан заасан тул яллах дүгнэлтэнд дурьдагдсан цаг хугацаанд шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй байна. Хохирогчийг асууж дахин мэдүүлэг авч эргэлзээг тайлахгүйгээр  шүүгдэгч О.Г*******ийг яллах  боломжгүй. Шүүх хуралдаан хойшилсон хугацаанд   хохирогч руу утасдсан  тухай хэдэн баримт, мөрдөгч нь хохирогчийн гэрт очиж байгаа зураг хийснээр  ажиллагаа хийсэн гэж үзэж өнөөдөр энэ хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэл үнэхээр байхгүй байгааг шүүх анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж О.Г*******ийг гэм буруугүйд тооцож өгнө үү гэв.

Хохирлын хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул эмчилгээний зардал төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.Г******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сумын Тавин 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт К.Энхболд, Д.А******* нарын хамт архидан согтуурч, улмаар К.Энхболдтой хэрүүл маргаан үүсгэн зодолдож нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн 1-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн.

Үүнд: 1. Шүүх 2023 оны 05 дугаар сарын 10-нд товлогдсон  шүүх хуралдаанд  улсын яллагчийн  гаргасан саналыг хүлээн авч ...2022 оны 06 дугаар сарын 16-нд гэмт хэрэг гарсан гэж гэрч, шүүгдэгч мэдүүлж байгаатай холбогдуулан хохирогч К.Э******* дахин асууж шалгах шаардлагатай гэсэн, мөн шүүх  мөрдөгч Т.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх талаар шалгаж  тодруулах  буюу бусад   үндэслэлээр  шүүх хуралдааныг  ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16  дугаар зүйлийн 5-д  заасны дагуу  хойшлуулж шийдвэрлэсэн.

Гэтэл энэ хугацаанд гэрчээр мөрдөгч Т.М, гэрч Д.Алтантулгыг асуусан ба хохирогч К.Энхболд руу 2023 оны 06 дугаар сарын 05, 15,16,17-нд утсаар залгасан баримт, хэзээ очсон нь тодорхойгүй К.Э гэрт очсон гэх зургийг хавсаргаж ирүүлснээс өөр ажиллагаа хийгээгүй  материалыг шүүхэд ирүүлсэн  байна.

Хохирогч К.Э******* шүүх хуралдаанд оролцуулах саналыг улсын яллагч удаа дараа гаргаж  шүүх хуралдаагныг хойшлуулж, хохирогчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг гаргаж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хүргүүлсэн боловч  хохирогчийг шүүхэд  албадан ирүүлээгүй,

Шүүх хохирогчоос дахин мэдүүлэг авах, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоолгох, шүүгдэгч, гэрч  нар нь  хохирогчийн шүдийг  цохиогүй гэж  мэдүүлж байгааг тодруулах ажиллагааг хийлгэх зорилгоор  хуралдааныг хойшлуулсан  хугацаанд  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар  хохирогчийг ирүүлж мэдүүлэг авч чадахгүй байгаа нь  хуулийн байгууллагын үйл ажиллагаа учир дутагдалтай байна гэж үзэж байна.

Гэтэл хохирогч К.Энхболд нь шүүх хуралдааны зарыг мэдэж байгаа мөртлөө шүүхэд хүрэлцэн ирэхгүй давж заалдах шүүх хуралдааны зарыг мэдэж ...Давж заалдах шатны шүүхэд  гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг буруу хэлсэн талаар, мөн О.Г*******ийн талаар гомдол гаргасандаа харамсаж гэмшиж байгаа талаар гомдол гаргаж ирүүлсэн, гэрч Д.А мэдүүлснээр 2023 оны 05 дугаар сард болсон шүүх хурлын дараа хохирогч К.Энхболд, О.Г******* бид нар уулзсан гэж мэдүүлж байгаагаас үзэхэд хохирогч  К.Энхболд  энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг авч, мэдэж байгаа атлаа зориуд цагдаа, шүүхийн байгууллагад ирэхээс зайлхийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4-д  заасан ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байх магадлалтай байна..

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7  дугаар зүйлийн 1-д  ...мөрдөгч, прокурор  нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж  хянасны үндсэн дээр  хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй,

Энэ  хуулийн 2  дахь хэсэгт: ... хэргийн бодит байдлыг  нотлохын  тулд   мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч  яллагдагч, шүүгдэгчийг  яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно  гэсэн  хуулийн заалт   зөрчигдөж байна гэж шүүх үзлээ.

2. Мөн энэ хэргийн шүүгдэгч, хохирогч, гэрч нар гэмт хэрэг гарсан цаг хугацааг, 2022 оны 07 дугаар сарын 16-нд гаргаагүй, бид андуурсан байна, энэ явдал 2022 оны 06 дугаар сарын 16-ны хавьд болсон гэж удаа дараа мэдүүлэг өгсөн байхад прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д  заасан ... Нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан байдал, /гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг  нарийн тогтоож шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд өгсөн гэрч, шүүгдэгч мэдүүлэгт гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаарх мэдүүлэг, хохирогч К.Энхболд нь давж заалдах шатны шүүхэд  гаргасан гомдолдоо...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажлын өдөр байгаагүй, баярын амралтын өдөр байсан. Бид гурав энэ өдөр огт уулзалдаагүй, Д.А******* гэртээ, О.Г******* Е******* сумын Баянгол гэх газар жимсэнд явж байсан юм билээ. Миний он, сар, өд******* санахгүй 07 дугаар сарын 16-н гэж бичсэнээс болж  О.Г******* нь ял шийтгүүлснийг залруулж өгнө үү. Би энэ асуудалд маш их харамсаж байна, ийм явдал болно гэж бодоогүй, өргөдөл өгсөндөө харамсаад барахгүй байна гэж нотариатиар баталгаажуулан өгсөн байхад хохирогчийг асууж тодруулаагүй хэрэг гарсан цаг, хугацаа зөрүүтэй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болж байхад энэ зөрүүг гаргаж шалгаагүй ба шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг яллах  дүгнэлттэй зөрж тохирохгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 -д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд  заасан ... Нотолбол зохих байдлыг нотлон тогтоож  чадаагүй ба  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 -д заасан дагуу шүүх хуралдаан хойшлуулсан  хугацаанд хуулийн дагуу  ажиллагааг хийгээгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

3. Мөн шүүгдэгч О.Г*******өд холбогдох гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болж гэмт хэрэг гарсан цаг хугацаа зөрүүтэй гэрч, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгээр хохирогч К.Э шүдийг цохиж гэмтэл учруулаагүй, хохирогч биднээс салаад найзуудтайгаа Дархан явсан гэж мэдүүлж байгааг шалгаж тогтоогоогүй,

4. Хохирогч  К.Э 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэг авахдаа, гэрч  Д.А*******ас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлэг  авахдаа  болон бусад гэрчүүдээс мэдүүлэг авахдаа буруу хууль буюу хуучин хүчингүй болсон  хууль тайлбарлан сануулж мэдүүлэг авсан, шүүгдэгч О.Г*******өөс  2022 оны  09 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтэнээр мэдүүлэг авахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1  дүгээр зүйлийн 1-д заасан ... Энэ хуульд заасны дагуу  эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ ...гэсэн хуулийн заалтыг зөрчиж  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гаргаагүй байхад сэжигтэнээр мэдүүлэг авч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  ноцтой зөрчсөн байна.

5. Мөн яллагдагч О.Г*******өөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлэг авсан байна. Энэ цаг хугацаанд шүүгдэгч О.Г*******өд холбогдох  эрүүгийн хэрэг  шүүхэд хянагдаж байсан ба  2023 оны 03 дугаар сарын 31-нд мэдүүлэг авсан эргэлзээтэй байна.

6. Шинжээчийн дүгнэлтээр  ... “... К.Э биед зүүн 1-р шүдний 2/3-р хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.” гэсэн дүгнэлт  гарчээ. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Үүнээс дүгнэхэд  Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д ... энэ хуулийн тусгай ангид заасан  нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан боловч  мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-д ...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ  нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байна.

Энэ гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, эрүүл мэнд, хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр  зэргээр  тодорхойлогдоно гэж үзлээ.

Шүүгдэгч О.Г*******ийн үйлдсэн хэргийг  нийгмийн  аюулын хэр хэмжээ,  бодит учирсан хохирол, хор уршгийн  хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  гэмт хэргийн шинжийг  хэлбэрийн төдий  агуулсан байна гэж үзэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Г*******өд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7  дугаар зүйлийн 1-д заасан  ...  мөрдөгч, прокурор  нотлох баримтыг тал бүрээс нь   бүрэн бодиттойгоор шалгаж  хянасны үндсэн дээр  хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, 2 дахь хэсэгт: ... хэргийн бодит байдлыг нотлохын  тулд   мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг  яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож шүүхэд ирүүлээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ... Нотолбол зохих байдлыг нотлон тогтоож  чадаагүй, мөн уг гэмт хэргийн   нийгмийн  аюулын хэр хэмжээ,  бодит учирсан хохирол, хор уршгийн  хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  гэмт хэргийн шинжийг  хэлбэрийн төдий  агуулсан байх тул дээрх байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүлйийн  2-д  заасан ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ  гарвал  түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчлан заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч О.Г*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өд*******с эхлэн хүчингүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч О.Г******* 54 хоног  цагдан хоригдсон байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэх заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О******* Г*******өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Шүүгдэгч О.Г*******  нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд энэ хэргийн  улмаас шүүгдэгч нь 54 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

3. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.Цагаатгах  тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өд*******с хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                             ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ