Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0004

 

1 С.Э, З.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Н.Д Шүүгдэгч С.Э, Г.А Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б, Д.О Хохирогч Б.Т Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолтой, С.Э, З.А нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Э, З.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн,  Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, Б овогт С-н Э.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, Ш овогт З-н А.

С.Э, З.А нар нь бүлэглэн 2019 оны 05 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Тахилтад оршин суух иргэн Б.Т-н тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч амбаарын хаалгыг эвдэж цахилгаан градустай хөрөө 1 ширхэг, цахилгаан компрессор 1 ширхэгийг хулгайлан нийт 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт С-н Э, Ш овогт З-н А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ял, З.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э, З.А нарт авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-с 215 000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч  Б-н Т-д олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.А нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, 3 хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э давж заалдах гомдолдоо: “... Миний хувьд шүүхийн шийдвэртэй маргах зүйл байхгүй бөгөөд өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа. Мөн хохирол болох 215.000 төгрөгийг тухайн үед төлөх боломжгүй байсан тул шүүх хурлын дараа цагдан хоригдож байх үедээ өөрийн гэр бүлийн хүмүүсээр төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан юм. Манайх ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг. 4 хүүхэд минь сургуульд сурдаг бөгөөд том охин нялх биетэй гэртээ хүүхдээ харж байгаа. Манай гэр бүлийн өрхийн амьжиргааны түвшин доогуур айл юм. Иймд миний ар гэрийн энэхүү байдлыг харж үзэн надад оноосон ял шийтгэлээс минь хасаж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч З.А давж заалдах гомдолдоо: “... Би хулгай хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг мөнгөөр төлсөн байгаа. С.Э бид хоёрын хулгайлсан цахилгаан хөрөө, компрессор зэрэг байсан амбаар нь эвдэрч хэмхэрсэн хаалгатай, завсраар нь доторхи зүйл нь харагдсан, цоож нь цоож гэхэд хэцүү тийм л амбаар байсан юм. Бид хоёрын хулгай хийсэн нь буруу боловч тэр амбаарыг тусгайлан хамгаалагдсан орон байр гэж мэдээгүй, тийм хамгаалалтын зүйл байгаагүй юм. Тийм учраас намайг тэнсэж өгөөч гэж өргөдөл гаргаж байгаа юм. Би сургуульд сураагүй бичиг үсэг, мэдэхгүй, оюуны хомсдолтой. Хэрэгт шалгагдахдаа юу болоод байгааг сайн ойлгохгүй л явсан. Харин энэ өргөдлийг өмгөөлөгчийн туслалцаатай бичүүлж байгаа юм. Иймд хэргийг хянаж намайг энэ шоронгоос гаргаж өгөхийг хүсье” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, З.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. С.Э, З.А нар нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Тахилтад оршин суух иргэн Б.Т-н хашааны баруун урд хэсэгт байрлах цагаан өнгийн амбаарын хаалганы модон рам хэсгийг эвдэж цахилгаан градустай хөрөө 1 ширхэг, цахилгаан компрессор 1 ширхэгийг хулгайлсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч Б.Т-н мэдүүлэг болон тухайн 4 хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т-д 430.000 төгрөгийн хохирол учирсан нь алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээг тогтоосон 02/02- 66 дугаартай дүгнэлт /хх 31-36/-ээр тогтоогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх С.Э, З.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Шүүгдэгч С.Э, З.А нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд Б.Т нь өөрийн амбаартаа бусдын халдлагаас хамгаалж зориулалтын цоож, бэхэлгээ хийсэн, эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан байрны шинжийг агуулснаас гадна шүүгдэгч нар нь тухайн обьектод нэвтрэх эрх бүхий этгээдүүд биш юм. Шүүгдэгч нар нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэхийн тулд хаалганы модон рам хэсгийг эвдэж эд зүйлийг нь хулгайлсан байх тул шүүгдэгч нарын дээрх гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна. Мөн З.А нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 974 дугаартай дүгнэлтээр “...оюуны хөнгөн хомсдол, уналт таталт сэтгэцийн өвчинтэй...хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан байна...хэрэг хариуцах чадвартай байна...” гэдэг нь тогтоогджээ. Иймд шүүгдэгч З.А-ын гаргасан “... тэр амбаарыг тусгайлан хамгаалагдсан орон байр гэж мэдээгүй, тийм хамгаалалтын зүйл байгаагүй...Би сургуульд сураагүй бичиг үсэг, мэдэхгүй, оюуны хомсдолтой. Хэрэгт шалгагдахдаа юу болоод байгааг сайн ойлгохгүй л явсан ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Харин шүүгдэгч С.Э нь “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хуульчилсан. С.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн баримтыг давж заалдах 5 шатны шүүхэд ирүүлсэн /хх 174/, хохирогч Б.Т нь “...хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул хуульд заасан хөнгөрүүлэн үзэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Түүнчлэн анхан шатны шүүх С.Э, З.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...орон байр, агуулахад...” гэснийг “... тусгайлан хамгаалсан байранд...” гэж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “... 2 жилийн...” гэснийг ”...1 жилийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгч С.Э нь хохирогч Б.Т-д 215.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Т нь хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай. 3. Шүүгдэгч З.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Э-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ