Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Н.Төгс-Учрал,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч                            С.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б”  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б*******д холбогдох эрүүгийн 22*******1004617018 дугаартай хэргийг 202******* оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1*** оны ** дугаар сарын **-ны өдөр С** аймгийн Е******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, ******* хүүхдийн хамт С** аймаг, Е******* сум, ** дугаар баг, б******* төвийн ** тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б******* овогт С*******ын Б*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Е******* сумын ******* дугаар баг Б******* т*******ы нутаг “Н ам” гэх газарт Хюндай Робекс 2900 LСЗ маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль орчинд 1,025,162 төгрөгийн хохирол, *******290.107 төгрөгийн хор уршиг  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б******* мэдүүлэхдээ: “... Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй  гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Болормаагийн өгсөн: “...өнгөрсөн 2022 оны байдлаар Е******* сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай бичил уурхайн чиглэлээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Г өгсөн: “... Би энэ газарт аав С.Б*******ын хамт 10 дугаар сарын 20-ны өдөр ирээд энэ газарт байсан урьд ашиглаж байсан шороог ухаж байгаад манай экскаватор эвдрээд буцаад явсан юм. Би 2900 LСЗ маркийн экскаваторын оператор хийж байсан юм. Тухайн үед алт угаасан зүйл байхгүй, шороо ухаж эхлээд удаагүй байхад экскаватор эвдрээд зогссон юм. ...манай аав надад хэлэхдээ тусгай зөвшөөрөл бичиг баримт байгаа гэж байсан. Тийм болохоор би хууль бусаар газрын хэвлийд халдаж байна гэж огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-15, 121 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б өгсөн: “...Би энэ талаар сүүлд хүнээс сонссон. Би С.Б******* гэх хүн өөрийн нэр дээр байгаа улсын дугаартай экскаваторыг 2021 онд аман гэрээгээр *******0 сая төгрөгөөр зарахаар болоод С.Б******* надад урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн. Тэгээд үлдэгдэл 20 сая төгрөг бүрэн өгсний дараа экскаваторын эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгнө гэж тохироод явсан. Тэгээд одоо С.Б******* нь одоо хүртэл 20 сая төгрөгийг өгөөгүй байгаа тул би экскаваторын нэрийг шилжүүлж өгөөгүй байна. Би 87-55 УБ улсын дугаартай Hyundai Robex 2900L маркийн экскаваторыг 2019 оны хавар Дархан-Уул аймгаас *******0 сая төгрөгөөр зам ангийн компаниас худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Б өгсөн: “...Миний эзэмшлийн улсын дугаартай Hyundai Robex 2900 LС******* маркийн экскаваторыг 2021 оны 09 сард нутгийн ах болох С.Б*******д *******0 сая төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцоод 11,500,000 төгрөгийг урьдчилгаа болгоод авсан юм. Үлдэгдэл мөнгөө удахгүй өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй байгаа болохоор би бичиг баримтыг нь шилжүүлээгүй. Тэгэхээр уг экскаватор нь миний эзэмшлийнх юм. С.Б******* ахын хууль бус үйлдлийн улмаас шүүхээр техникээ хураалгавал би үнэлгээний дагуу мөнгөө нэхэмжилнэ. Би үнэлгээтэй танилцсан. Гаргах санал хүсэлт байхгүй байна. Анх 2019 онд *******0 сая төгрөгөөр худалдан авч байсан. 1997 онд үйлдвэрлэгдэж 2008 онд Монгол Улсад орж ирсэн хуучин экскаватор байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,

Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ий 2022 оны 08 дугаартай шинжээчийн “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 1,025,162 төгрөг байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 299,*******66 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн *******6-59 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 071200048 дугаартай Мэргэшсэн үнэлгээчин Г.Лхагвасүрэнгийн 202******* оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр гаргасан “...Hyundai Robex 2900 LС******* маркийн экскаваторын нийт үнийг 15,500,000 төгрөгөөр тогтоолоо...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 66-72 дугаар хуудас/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “...улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэх 06/6742 дугаартай албан тоот /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “...хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна...” гэх 10/5565 дугаартай албан бичиг /хх-ийн 97 дугаар хуудас/,  

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 202******* оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Байгаль орчинд учруулсан хохирлын тухай” 01/29-01/068/16 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 2,9*******0,741 төгрөг болж байна...” гэх акт /хх-ийн 149 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 05-08 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-11 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 60, 7*******, 1*******7-1*******9 дүгээр хуудас/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99-102 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 122-124 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 89 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1************** дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Е******* сумын ******* дугаар баг Б******* т*******ы нутаг “Н ам” гэх газарт Хюндай Робекс 2900 LСЗ маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 1,025,162 төгрөгийн шууд хохирол,  29*******0.741 төгрөгийн хор уршиг  мөн нөхөн сэргээлтийн 299.*******66 төгрөгийн хохирол, хор уршиг  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч С.Б*******ын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч С.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч  гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасан байна.

Шүүгдэгч С.Б******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд хохирол 1,025,162 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд 2,9*******0,741 төгрөгийн  хор уршиг, мөн нөхөн сэргээлтийн  299.*******66 төгрөгийг төлөөгүй байна.

Шүүгдэгч С.Б******* нь энэ гэмт хэрэг  үйлдэхдээ ашигласан Hyundai Robex 2900 LС******* маркийн экскаватор нь иргэний нэхэмжлэгч Б.Б эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул хураан авч улсын орлого болгох  боломжгүй  байна.

Иймд Б.Б эзэмшлийн Hyundai Robex 2900 LС******* маркийн Е904DD10122 арлын дугаартай, 8755 УБ улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн 2008 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр Монгол улсад орж ирсэн экскаваторыг эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнэ 15.500.000  /арван таван сая, таван зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч С.Б*******аас гаргуулж улсын орлого болгох нь  нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д  ...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь  тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд  зарцуулна гэж хуульд заасан байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч С.Б*******ын өмчлөлийнх биш болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа  бөгөөд мөн хуульд зөвхөн  хохирол төлөхөд  зарцуулна гэж хуульчилсан  байх тул Байгаль орчинд учирсан хор уршиг болох 29*******0.741 төгрөг, нөхөн сэргээлтийн 299.*******66 төгрөгийг тээврийн хэрэгслийн үнээс гаргуулах боломжгүй байх тул шүүгдэгч С.Б*******аас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  С.Б******* нь  хүсэлт гарган  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.1 дүгээр зүйлийн *******-т заасан хохирол төлөх шүүх хуралдаан завсарлуулах хугацааг  авч шүүгдэгчээс   *******,2*******0,107 төгрөгийг   Байгаль орчин уур амьсгалын санд төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Б******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч С.Б*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч С.Б*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч С.Б*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирлыг төлж  барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн зэргийг харгалзан С.Б*******ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар   зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******ыг хорих ял оногдуулахгүйгээр  1  /нэг/   жилийн  хугацаагаар тэнсэж,  1 жилийн  хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.******* дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Б*******ыг   тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч С.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.*******, 5.4, дэх хэсэг, *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.*******, 2.4 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, *******6.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, *******6.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт С*******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал   олборлож  газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б******* овогт С*******ын Б*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил  хугацаагаар тэнсэж,  1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******  нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.******* дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  тус тус анхааруулсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  С.Б*******  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Б*******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн *******, 4-д  зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Б эзэмшлийн Hyundai Robex 2900 LС******* маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Б.Батжаргалд буцаан олгож түүний үнэ 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Б*******аас гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч С.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өд*******с хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ