Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Номин,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч                            Г.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Г*******ын А*******д холбогдох эрүүгийн 2231003940108 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ний өдөр Х******* аймгийн Д*******  суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******элсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, ээж, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, М******* сум, Х******* ** дүгээр баг, Намаг гудамж ** тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд

Сэлэнгэ аймгийн М******* сум дахь сумдын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Б******* овогт Г*******ын А*******, /РД:П*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Б ты нутаг дэвсгэр “Хавчирган” гэх газарт Doosan 350 LC маркийн экскаватор болон алт угаах төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 1,057,900 төгрөгийн шууд хохирол, 2,305,492 төгрөгийн хор уршиг /нөхөн төлбөр/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А******* мэдүүлэхдээ: “... Би “С с” ХКК-ий захирал Б ахтай танилцаад 2-3 жил болж байгаа юмаа. Б ах тэнд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг юм билээ, тэгэхээр нь би Doosan 350 LC маркийн экскаваторыг гуйж  шороо ухаж алт олборлох гэж  байгаад баригдсан. Надад  ямар нэг зөвшөөрөл байгаагүй, хууль бус ажиллагаа хийсэн миний буруу. Хохирол 1057.900 төгрөгийг төлж барагдуулсан, хор уршиг болох 2305.490 төгрөг, нөхөн сэргээлтийн 1662.956 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаа ил*******ийлж байна. Хохирол,  хор уршгийг төлөхөө ил*******ийлж бичгээр мөн хүсэлт гаргасан байгаа. Шинжээчийн зардал 1500.000 төгрөгийг мөн ойрын хугацаанд төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Эы өгсөн: “...Б ты Хавчирган гэх нэртэй хэрэг үйлдэгдсэн газарт сум орон нутагтаа гэрээ хийсэн аж ахуйн нэгж байгууллага байхгүй, ашиглалтын болон иргэдэд бичилээр ашигт малтмал олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл 2022 онд олгогдоогүй.Тиймээс хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж үзэж байна. Байгаль орчинд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бын өгсөн:  “...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Г.А******* гэх иргэн нь хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гэдгийг нь мэдээгүй надаас уул нь Doosan маркын экскаватор түрээслээд авч явна гэж ярилцсан өерөө Хавчирган хавиар бичил уурхай гаргах гээд хөөцөлдөж байгаа гээд гуйхаар нь зөвшөөрч үнэ мөнгөө ярилцаад түрээслэхээр болсон байсан танай ажлын кемп дээр хэд хоноод газраа хараад цэг энэ тэр аваадхая л гэж байсан. Би галд өртсөн, нилээн засвартай экскаватор болох Doosan маркын экскаваторыг анх 2017 онд маш хямдхан 13.000.000 / арван гурван сая / төгрөгөөр худалдан авч байсан одоо миний нэр дээр байгаа. Би өөрийн Doosan маркын экскаватор авмаар байна, өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Жамъяны өгсөн:  “...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 823/5374 дугаартай дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 823/6714 дугаартай дүгнэлтүүдийг манай байгууллагаас гаргасан. Дэ******* дүгнэлтийн хувьд үнэлгээ хийлгүүлсэн хүн төлбөрөө хараахан төлөөгүй байгаа. Тиймээс би тухайн дүгнэлтийн төлбөрөө төлүүлмээр байна. Дэ******* 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдийн 823/5374 дугаартай дүгнэлтийн 400.000 /дөрвөн зуун мянга/, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдийн 823/6714 дугаартай дүгнэлтийн төлбөр 50.000/тавин мянган төгрөг/ болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Э өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг Ерөө сум 3 дугаар баг Б ты Хавчирган гэх нэртэй газарт С С ХХК үйл ажиллагаа явуулж байгаа газарт өөрийн NorthBenz маркийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй түрээсийн гэрээний журмаар түрээс мөнгөө тохирсон. ...Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өглөөний 08 цагийн орчимд Г.А******* гээд ажилтан дуудаад О та 2 машинтайгаа хүрээд ир шороо ачаад буулгаадах гэж хэлсэн тэгээд би О хамт бид 2 машинаараа Г.А*******ийн Doosan маркийн экскаватораар машин явах замын шороог буулгаж буулгасан шороог ковшоор тараасан. Тухайн ачиж өгсөн шороог алт угаах төхөөрөмж бололтой төмөр скрубер гээд зүйлийн ойролцоо буулгаж байсан. Би тухайн карьер талбайгаас 3-4 удаа зөөгөөд байж байтал миний машин эвдэрчихсэн өдөр 13 цагийн орчимд тэгээд Отгонбаяр хэд зөөгөөд дууссан яг хэдэн удаа зөөснийг санахгүй байна. Тухайн өдөр 17 цагийн орчимд байх алт угаах төхөөрөмж нь ажиллаж байх шиг байсан угаалга авсан үгүйг нь мэдэхгүй байна мөн хэдэн грамм алт гарсныг нь ч мэдэхгүй байна. Удаагүй ирээд алт угаах тоног төхөөрөмжөө экскаватораар аваад явчихсан байсан. Тэр өдөр алт угаах скрубер лүү шороо хийж өгсөн техникийг хараагүй ямар ч байсан миний ачиж буулгасан шороог ковшоор түрээд овоолоод байсан. Ковшийн оператор жолооч нь Эрка гээд залуу барьж ажиллаж байсан. Тухайн үед Doosan экскаватороор ачиж өгсөн шороог би зөөгөөд миний NorthBenz маркийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрчихсэн. Би алт угаах төхөөрөмж скруберын ойролцоо л буулгасан ачиж өгсөн шороогоо..." гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...би 2022 оны 02 дугаар сарын дундуур Ганзориг гэх хүн утсаар холбогдож засварчин хийх санал тавьж 1 сарын цалин 2,5 сая төгрөгөөр тохирч энэ оны 08 дугаар сарын 30-ны өдөр С с ХХК байрлах Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3 дугаар баг Хавчирган гэх газарт ирж авто засварчин хийж байна. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед Ганзориг захирал 91915265 дугаарын утаснаас залгаж хүнээс сайн угаадаг усан буу буюу скрубер худалдан авч байгаа чи очоод аваад ир гэж хэлсэн. Тэгээд би DX3000, Doosan маркын экскаватороор Шоргоолж гэх газраас 4 орчим км чирч авчирсан кемп дээр авчирсан. Тэр үед Ганзориг захирал хүнээс худалдаж авч байгаа гэж хэлж байсан. Тэгээд би 2 өдөр автозасварын ажлаа хийж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эпил буюу угаасан шорооны хажууд угсралттай байсан усан бууг DX3000, Doosan маркын экскаватороор чирч аваачаад нуугаадах гэж Ганзориг захирал утсаар 11 цагийн үед хэлсэн. Тэгээд би экскаватороор чирч 2 км орчим газар модон дунд нуусан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн орчимд шороо зөөгөөд буулгаадах зам засна гээд А******* ах дуудсан тэгээд очтол Doosan 350 маркийн экскаватораар оператор Гээеэ буюу А******* гээд ах байсан тэгээд Энхбаяр ах өөрийнхөө машинтай, би өөрийн NorthBenz маркийн 6241 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр өглөөний 09 цагаас оройны 16 цагийн хооронд ачиж өгч байсан шороог зөөж алт угаах тоног төхөөрөмж байрлаж байсан талбай дээр буулгасан Энхбаяр ах хэсэг зөөж байгаад 13 цаг хүртэл ухаж байсан карьераас зөөсөн тэгээд машин нь эвдэрчихсэн би хэдэн удаа зөөснийг нь мэдэхгүй би үргэлжлүүлэн зөөж байгаад дуусгасан. Бид хоёрын баяжмалтай шороог аваачиж буулгасан газар алт угаах тоног төхөөрөмж болох Скрубер усан буу байсан Санж гээд ах цаана нь ус татах насос дээр ажиллаж байсан. Эрка гээд ах Энхбаяр ах бид 2 буулгасан шороог ковшоороо түрж байсан. Би өөрийн ажиллаж байгаа С С ХХК-ийг уул уурхайн компани болохоор ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгосон. Мөн анх ажилд ороход л засвар үйлчилгээгээ хийж дуусгаад үйл ажиллагаагаа эхэлнэ гээд захирал Ганзориг хэлж байсан. Би ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг нь хараагүй. Тухайн өдөр ашигт малтмал олборлож байсан карьер талбай дээр А******* гээд экскаваторын операторчоор Ооозап ОХ 350 гээд экскаватор ашиглан ажиллаж тээврийн хэрэгсэл дээр баяжмалтай шороог ачиж өгч байсан. Би хууль бусаар ажиллаж байна гэдгийг нь мэдээгүй. ...2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хэдэн цаг ажиллаад хэдэн угаалга мөн хэдэн грамм алт олсныг нь мэдээгүй мөн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...Би тухайн унаж ирсэн Ковш-50 SDLG953 техникийнхээ операторыг хийнэ гэж тохиролцсон юм тэгээд манай С С ХХК-ны ажилчид хэд хоног засвар үйлчилгээ хийж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөөний 08 цагийн үед өнөөдөр манай компани үйл ажиллагаагаа эхэлнэ гээд Ганзориг дарга тэгж байна ажиллана гээд намайг Ковшоо асаагаад яв гэсэн. Тэгээд заасан газарт нь очиход экскаватортай А******* бид 2 баяжмалтай гэх шавар шороог зөөх тээврийн хэрэгслүүдийг замыг засаж дууссан. Тэгээд намайг баяжмалтай шороог гаргаж ухаж байгаа карьераас NorthBenz маркийн тээврийн хэрэгслээр жолооч Энхбаяр, Отгонбаяр нар нь баяжмалтай шавар зөөж алт угаах тоног төхөөрөмж болох Скруберын хажууд буулгаж байсан. Тэгээд би тухайн баяжмалтай гэх шаврыг өөрийн унаж байсан Ковш-50 SDLG953 маркийн техникийн шанагаар хутгаж дээш нь түрж өгч NorthBenz маркийн тээврийн хэрэгсэл ирж баяжмалтай гэх шаврыг буулгах талбайг цэвэрлэж өгч байсан. Би хууль бус ашигт малтмал олборлож байсан гэдгийг бол мэдээгүй ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй гэж С С ХХК-г ойлгосон тухайн үед баяжмалтай гэх шаврыг ухаж байсан талбай карьераас зөөж ирсэн баяжмалтай гэх шаврыг буулгаж байсан тээврийн хэрэгслүүдийн явах замыг болон буулгасан баяжмалтай гэх шаврыг дээш түрж өгч байсан.Тухайн өдөр баяжмалтай шавар шороог ухаж байсан мөн карьерт А******* гээд экскаваторын оператор Doosan 350LС маркийн оранж өнгийн экскаватор ашиглан ухаж NorthBenz маркийн тээврийн хэрэгслүүд дээр баяжмалтай шавар шороог ачиж өгч байсан. Манай С С ХХК-ний жолооч нар болох Энхбаяр, Отгонбаяр нар тухайн ухаж байсан карьер талбайгаас шавар зөөсөн би баяжмалтай эсэхийг нь мэдэхгүй байна зөөж ирээд алт угаах тоног төхөөрөмж болох скруберын хажууд буулгаж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Д өгсөн: “...Би Сэлэнгэ аймаг Ерөө сум 3-р баг Б тд Хавчирган гэх нэртэй газарт үйл ажиллагаа явуулдаг гэх С С ХХК-нд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зарын дагуу ажилд орохоор ирсэн. Тухайн кампаны захирал болох Ганзориг гэх хүнтэй цалингаа тохироод засвар үйлчилгээий ажилтнаар ирсэн. Намайг ирсэн өдөр тухайн кампани засвар үйлчилгээ ажилчид нь хийгээд байж байсан тэгээд тэнд ажилж байсан ажилчид удахгүй үйл ажиллагаагаа эхлэн гээд байсан. 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр. Би тухайн С С ХХК-ийг нөхөн сэргээлтийн зөвшөөрөлтэй гэж сонссон харин ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна захирал Ганзоригтой би 91911076 гэсэн дугаараар холбогдож байгаад Улаанбаатар хотод Драгон дээр уулзаж танилцсан манайх удахгүй үйл ажиллагаагаа эхлэнэ гээд байсан. Миний ажиллаж байгаа С С ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хууль бусаар ашигт малтмал олборлолт хийснийг би мэдээгүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажилчдыг байрлаж байсан кемп дээр засвар үйлчилгээ хийгээд ажиллаж байсан. Манай С С ХХК- ны хууль бусаар ашигт малтмал олборлолт хийснийг ч би мэдэхгүй байна. Намайг манай компаний ажилчид экскаваторын оператор хийж газар ухаж байсан гэж бодсон юм шиг байнлээ. Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тэгэж алт угаах тоног төхөөрөмж скрубер ашиглан баяжмалтай шороог угаасныг мэдээгүй...”

“...Би Сэлэнгэ аймаг Ерөө сум 3 дугаар баг Б ты Хавчирган нэртэй газарт үйл ажиллгаа явуулж байсан С С ХХК-д засварчин, туслах ажилтнаар ажилд орсон. Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 08 цаг гээд өглөөний цайндаа орчоод кемпийн ажилчдын тог үүсгүүр дизель моторыг янзлаад ойр зуурын цахилгааны ажил хийсэн. Тухайн өдөр би ажилчдын байрлаж байсан кемп дээр л өнжсөн. Би А******* гээд залууг сайн танихгүй. Намайг очиход байсан манай ажилчид л Doosan 350LС гэсэн экскаваторыг захирлаас түрээсээр авах гэж ирсэн хүн гэж л ярьж байсан. Мөн бичил уурхай *******элдэг гээд өөрийгөө танилцуулсан гэсэн. Би тухайн өдөр ажилчдын байрлаж байсан кемпээс холдоогүй тэндээ засвар үйлчилгээ хийж өнжсөн. Ер нь бол А******* тэр Doosan 350LС экскаваторыг хариуцдаг анхнаасаа түрээслэж авч үлдэх гэж ирсэн гэж байсан М******* сумаас ирсэн самар болон бичил уурхай *******элдэг алтанд явдаг гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-121 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ө.С өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 08 цагийн орчимд том талбайд тогтсон байсан нилээд их усыг соруулах гээд ус татах гономоо асаачаад буцаад явсан. Тэгээд С С ХХК-ий ажилчдын байрлаж байсан кемп болон цаана талбай дээр ус татах насос гономоор соруулж байсан газрыг шалгах гээд өдрийн 16 цаг өнгөрч байхад байхаа очсон. Тэр үед А******* гээд залуу Doosan 350LС гээд оронж өнгийн экскаватораар нэг төмөр зүйлрүү хийгээд шороо хийгээд ажиллуулаад байх шиг харагдсан би тухайн үед ойлгоогүй болох л юм байхдаа л гээд буцаад ажилчдын кемплүүгээ явахдаа соруулж байсан талбайгаас ус нь бүүр дийлдэхгүй байсан болохоор ус татах гоном насосоо унтраагаад явсан тэгээд ахиж очоогүй. Би А*******ийг хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэж мэдээгүй тухайн үед Doosan 350LС гээд оронж өнгөтэй экскаваторыг жолоодож алт угаадаг зүйл бололтой төмөр арзгар дээр асгаад ажиллуулаад байх шиг харагдсан ойр орчимд нь өөр хүн харагдаагүй ганцаараа байх шиг байсан тэгээд би ахиж ажилчдын кемплүүгээ явчихсан. Удаагүй орой 18 цаг хавьцаа цагдаа ирчихсэн байна гэж сонссон...”

“...Би Улаанбаатар хотод амьдардаг зарын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр С С ХХК-нд туслах ажилтнаар ирсэн. Анх би С с ХХК-ий захирал гээд Ганзоригтой утсаар холбогдож байгаад Улаанбаатар хотод Драгон дээр уулзсан. Тухайн үед Ганзориг захирал нь надад манай С с ХХК нь Сэлэнгэ аймаг Б гээд газарт уул уурхайн чиглэлээр ажилладаг компани та ус татах насос гоном гээд төхөөрөмж дээр ажиллана гээд намайг наашаа явуулсан. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирэхэд засвар үйлчилгээ ажилчид нь хийгээд байж байсан ирээд л би ус татах насос гоном дээр ажиллаж нүхэн дотор байсан нүхнээс нь усыг гаргаж асгаж 2,3 хоног ажилласан. Би тухайн С С ХХК-ныг ашигг малтмал олборлох тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг мэдэхгүй. Миний ажиллаж байгаа С С ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хууль бусаар ашигт малтмал олборлолт хийснийг би мэдээгүй тухайн өдөр би амарч байсан. Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ний амарч байсан болохоор тухайн NorthBenz маркын тээврийн хэрэгслийн жолооч нар болох Энхбаяр, Бямба, Отгонбаяр нарыг хаана ажиллаж юу хийж байсныг мэдээгүй мөн хараагүй. Ажилчдын байрлаж байсан кемп дээр Энхбаяр, Бямба, Отгонбаяр нар байж байсан. Тухайн өдөр 2022 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр ковшны оператор Эрдэнэбаатар нь ажилчдын кемп байрлаж байсан газар амарч байсныг би харсан. Ямар нэгэн ажилд тухайн өдөр гараагүй. Манай ажилтан Давааням гээд залуу тэр өдөр дизелийн мотор л янзалж харагдсан би амарч байсан болохоор өөр ямар ажил хийснийг нь мэдээгүй. Миний мэдэхийн 2022оны 09 дүгээр сарын 05-ний өдөр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Мөн би тийм хууль бус үйлдэл хийснийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-127 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Г өгсөн: “...Миний найз Б нь тухайн үед над руу залгаад манай дүүгийн алт угаах төхөөрөмж Шоргоолжийн ам гэх газар байгаа. Тэрийг Б ты төв рүү оруулах хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд би ямар хүнтэй холбогдох юм гэхэд надад нэг дугаар өгсөн. Тэр дугаарыг одоо мэдэхгүй байна. Тэгээд би тухайн өгсөн дугаартай холбогдоход танихгүй залуу байсан. Тэгээд би Шоргоолжийн ам гэх газар алт угаах төхөөрөмж байгаа тэрийг Б т руу оруулчих гэж хэлж байсан. Тэрнээс би Төгсжаргал гэж хүнийг танихгүй, мөн царайг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-131 дүгээр тал/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10/4725 дугаартай “...хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. ...ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ байна” гэх албан бичиг /хх-ийн 133 дугаар тал/,

“Эрдэнийн ногоолин” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/078 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “...нийт 499.15 метр квадрат талбайг эвдрэлд оруулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 1,057,900 төгрөг бөгөөд үүнийг ...үржүүлэн тооцоход 2,305,490 төгрөг буюу 2,3 сая төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 138-148 дугаар тал/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-823-5374 дугаартай “Doosan 350LС экскаватор 1 ширхэг 50.000.000 төгрөг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэг 600.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 156-160 дугаар тал/

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-823/6714 дугаартай “усны насос 1 ширхэг 300.000 төгрөг, шланк 7 метр 280.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 166-167 дугаар тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 12-26 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 149-150, 161-162, 168 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 186-189 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 206 дугаар тал/,

Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 207 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 209 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 212 дугаар тал/,

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 213 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь М******* сум дах сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 214-217 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дэ******* бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.А******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Б ты нутаг дэвсгэр “Хавчирган” гэх газарт Doosan 350 LC маркийн экскаватор болон алт угаах төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 1,057,900 төгрөгийн шууд хохирол, 3968.448 төгрөгийн хор уршиг  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Г.А*******ийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.А*******ийн үйлдсэн дэ******* гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Г.А******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.А******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дэ******* нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан *******ийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын *******, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасан байна.

Шүүгдэгч Г.А******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд 1.057.900 төгрөгийн хохирол  төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хор уршиг болох  3968.448 төгрөгийг төлөөгүй байна.

Шүүгдэгч  Г.А******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Doosan 350LС маркийн экскаватор нь иргэний нэхэмжлэгч Б.Бын эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох  боломжгүй  байна.

Иймд Б.Бын эзэмшлийн Doosan 350LС маркийн экскаваторыг эзэмшигчид буцаан олгож түүний үнэ 50.000.000 төгрөгийг, мөн  алт угаах төхөөрөмж, усны насос, шланк зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд  эзэмшигч нь тодорхойгүй байх тул  түүний үнэлгээний байгууллага Ашид билгүүн ХХК-н үнэлсэн үнэлгээг үндэслэн, алт угаах төхөөрөмжийн үнэ  600.000 төгрөг, усны насос 300.000, шлак 280.000 төгрөг, бүгд 51.180.000 /тавин нэгэн сая, нэг зуун наян мянган / төгрөгийг  шүүгдэгч Г.А*******ээс тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д  ...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь  тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд  зарцуулна гэж хуульд заасан байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г.А*******ийн өмчлөлийнх биш болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа  бөгөөд мөн хуульд зөвхөн  хохирол төлөхөд  зарцуулна гэж хуульчилсан  байх тул Байгаль орчинд учирсан хор уршиг болох 3968.448 төгрөгийг тээврийн хэрэгслийн үнээс гаргуулах боломжгүй байх тул шүүгдэгч Г.А*******ээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  Г.А******* нь хохирол, хор уршиг болох  3968.448 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр багтааж төлөхөөр ил*******ийлж шүүхэд мэдүүлэг өгсөн ба мөн бичгээр хохирол төлөхөөр ил*******ийсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.А*******ийг  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө ил*******ийлсэн гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч “Эрдэний ногоолин” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Г.А*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.А*******ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн *******ийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г.А*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн болон хохирол нөхөн төлөхөө ил*******ийлсэн зэрэг байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн болон  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө ил*******ийлсэн  зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар   зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А*******ийг хорих ял оногдуулахгүйгээр  1  /нэг/   жил 6  /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,  1 жил 6 сарын  хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Doosan экскаваторын Part No-300611-00052A, Model-DX-NA дугаартай комьпютер 1 ширхэг, Doosan 300LC экскаваторын Part No-300611-00041A, Model-DX300LC дугаартай комьпютер 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А*******д буцаан олгох, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, шүүгдэгч Г.А******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Г*******ын А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Г*******ын А******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа  хяналт тавьж байгаа ******* бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, ******* хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  тус тус анхааруулсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Г.А******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.А*******ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Г.А*******ээс 3.968.448 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д  зааснаар   Doosan 350LС маркийн экскаваторыг  эзэмшигч Б.Бт  буцаан олгож, түүний үнэ 50.000.000 / тавин сая / төгрөгийг, алт угаах төхөөрөмжийн үнэ  600.000 төгрөг, усны насос 300.000 төгрөг шлак 280.000 төгрөг, бүгд 51.180.000 төгрөгийг шүүгдэгч Г.А*******ээс гаргуулж  улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар  шүүгдэгч  Г.А*******ээс мөрдөн шалгах ажиллагааны зардал 1.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Эрдэний ногоолин” ХХК-д олгосугай.

9. Шүүгдэгч Г.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

10. Иргэний нэхэмжлэгч Б.Бын Doosan 350 LC маркийн экскаваторыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих *******тэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ