Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2022/0027 |
Дугаар | 2023/ШЦТ/64 |
Огноо | 2023-08-01 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, мэргэжил боловсролгүй, Малчин мэргэжилтэй, ам бүл 0 эхнэр хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн 0000 сумын ******* 0 дугаар баг хөдөө оршин суух,
Урьд 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн 3/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2019 оны 12 дугаар сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхийн 2019/шцт/79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр ялаа эдэлж дууссан,
2020 оны 12 дугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Сайхан Сум дундын шүүхийн 2020/шцт/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/дшм/08 дугаартай магадлалаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 сая төгрөгийн торгуулийн ял болгож өөрчилж Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн, ******* овогт ******* (РД:*******).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг "1000-н " гэх газраас 2022 оны 08 дугаар сард зохих зөвшөөрөлгүй хууль бусаар шинэс төрлийн 4,6м3 75 ширхэг модыг 81-25 СЭҮ улсын дугаартай "Киа пронтер" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан үйлдлийн улмаас байгаль орчинд 1,994,950.08 төгрөгийн хохирол учруулсан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар :
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 2 дугаар багийн нутаг "1000-н " гэх газраас 2022 оны 08 дугаар сард зохих зөвшөөрөлгүй хууль бусаар шинэс төрлийн 4,6м3 75 ширхэг модыг 81-25 СЭҮ улсын дугаартай "Киа пронтер" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан үйлдлийн улмаас байгаль орчинд 1,994,950.08 төгрөгийн хохирол учруулсан хууль бусаар мод бэлтгэсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/хавтаст хэргийн 4-14-р хуудас/, Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 18-19-р хуудас/, Капитал зууч ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт/хавтаст хэргийн 32-33-р хуудас/, хохирогчийн мэдүүлэг/хавтаст хэргийн 58-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 64-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 65-р хуудас/, насанд хүрээгүй гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 67-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохиролд 1,994,950.08 төгрөг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 4.6 м3 шинэс модыг Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын тамгын газарт олгохоор, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модны цахилгаан хөрөө 1 ширхгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 81-25 СЭҮ улсын дугаартай портер маркийн машины үнэ 300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах, 81-25 СЭҮ улсын дугаартай портер маркийн машиныг хууль ёсны эзэмшигч олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.2-4,36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохиролд 1,994,950.08 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 4.6 метр куб шинэс модыг Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модны цахилгаан хөрөөг улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хьюндай портер маркийн 81-25 СЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн бага оврын ачааны автомашины үнэ болох 300,000 төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулж улсын орлогод оруулж, 81-25 СЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн бага оврын ачааны автомашины эзэмшигч олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА