Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2020/00049/И |
Дугаар | 00027 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00027
2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00027 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг 27-04 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Г овогт р-ийн Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг 27-04 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Ц овогт Б-ийн Ат холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00049/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Р.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б-ийн Атай 2012 онд танилцаж дотносон, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсон. 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүү Ариунтөгсийг төрүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин Ариунзулыгаа төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд А нь архи ууж, агсан тавьж, байнга зодож бие махбодь болон сэтгэл санаа, эд хөрөнгө, мөнгө санхүүгийн хүнд дарамтанд оруулдаг байсан ба гэрээсээ хөөж амьдрах газаргүй болгож байсан. Олон хүнээс мөнгө авч залилан хийж, өөрийн ээжийнхээ эмэгтэй дүү Цолмонгоо зодож японруу явах хилийн хорио тогтоолгож байснаас болж япон улсруу явах боломжгүй болсон. 2017 онд Ховд аймаг сум дундын иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Улаанбаатар хот Баянгол дүүрэг рүү шилжүүлсэн юм.
Шүүхээс Аыг шүүх шинжээчийн мөнгө гаргаж өгөхийг шаардахад гаргаж өгөөгүйн улмаас удааширч 2018 онд би япон улсруу оюутан солилцоогоор явж суралцах болсон тул өргөдлөө буцааж авч байсан. 2019 оны 12 дугаар сарын 26-нд шинэ жил тэмдэглэхээр явах үед би өөрөөсөө 50 мянган төгрөг гаргаж өгөөд хувцасын индүүдэж өгөөд баярт нь явуулсан боловч шөнийн 02:00 цагийн үед ирж сайн таньж мэдэхгүй хүнтэй хардаж хоёр хүүхэд бид Зийг унтуулахгүй байсан болохоор аавруугаа залгах гэтэл утас булаан авч намайг алгадсан юм. Өмнө нь зодохоороо өглөө хүртэл зоддог байсан тул дээд айлаасаа тусламж хүссэн боловч дээд айлын хүн намайг гэртээ оруулахыг хүсээгүй хөөж гаргасан юм. А араас гүйн ирж уучлаарай ахаа манай авгай түвчигнээд байдаг та ойлгоорой гээд ярьж байх зуур би гэрлүүгээ гүйн орж хаалгаа түгжиж аймгийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж цагдаа нар ирсэн боловч Аыг авч яваагүй тул үүр цайтал би Ат зодуулж зүүн чихний хэнгэрэгээ хагалуулж толгой болон нүдэндээ гэмтэл аваад Шинэбаяр эмчийн эмнэлэг болох Ачзаяа эмнэлэгт 7хоног хэвтэн толгойн өвдөлтөө эмчүүлж байгаад гарч ирсэн боловч эмчилгээ үр дүнгээ сайн өгч чадаагүй тул намайг хотруу эмчилгээнд явахыг зөвлөсөн юм. Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгийн чих хамар хоолой тасаг хэнгэрэг нөхдөггүй тул Улаанбаатар хотноо чихний хэнгэрэг нөхүүлэх шаардлагатай болсон.
Зодох болгондоо чихний хэнгэрэг хагалж байсан ба энэ удаагийнх 4 дэх тохиолдол юм. 2018 онд ЭМ ЖИ ЖИ чих хамар хоолойн эмнэлэгт өөрийн зардлаар 2 сая төгрөгний зардалтай чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орж байсан. 2019 оны 12 сард А нь тайван байдал алдагдуулсан тул 3 удаа цагдаад дуудагдаж байснаас Хүний эд хөрөнгө эвдэлээд хэрэг нь хаагдаагүй байхад 12 сарын 26-нд дахин хэрэг хийлээ. Б-ийн Атай цаашид хамт амьдрах нөхцөл байхгүй олон удаа зодуулж олон удаа үхчихмээр санагдах үе тохиолдож байлаа. Үүнээс илүү тамлал гэж байх уу... үр хүүхдээ бодоод хангалттай тэвчлээ. Би залуу хүн хийж бүтээж хүүхдүүддээ сургах зүйл олон байна. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна.
Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч Б.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хариуцагч Б.А нь Газарч овогтой Рийн Эын шүүхэд гаргасан гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Цогт тайж овогтой Б-ийн А нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Р.Эын шүүхэд гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А.Ариунтөгс, 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин А.Ариунзул нарыг эх Р.Эын асрамжид үлдээхийг хариуцагч Б.А зөвшөөрч, нэхэмжлэгч Р.Эын шүүхэд гаргасан тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүү А.Ариунтөгс, охин А.Ариунзул нарыг тэжээн тэтгэх болон хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг хариуцагч Б.А нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Р.Э, хариуцагч Б.А нар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Э нь улсын тэмдэгтийн хураамжид 134,222 /нэг зуун гучин дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 134,222 /нэг зуун гучин дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийн 50 хувь болох 67,111 /жаран долоон мянга нэг зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Б.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч Б.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А нь Газарч овогтой Р-ийн Эын шүүхэд гаргасан гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Цогт тайж овогтой Б-ийн А нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Р.Эын шүүхэд гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А.Ариунтөгс, 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин А.Ариунзул нарыг эх Р.Эын асрамжид үлдээхийг хариуцагч Б.А зөвшөөрч, нэхэмжлэгч Р.Эын шүүхэд гаргасан тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүү А.Ариунтөгс, охин А.Ариунзул нарыг тэжээн тэтгэх болон хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг хариуцагч Б.А нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Р.Э, хариуцагч Б.А нар харилцан тохирч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Э нь улсын тэмдэгтийн хураамжид 134,222 /нэг зуун гучин дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 134,222 /нэг зуун гучин дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийн 50 хувь болох 67,111 /жаран долоон мянга нэг зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ