Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

                       

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч  байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******74 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдөр  хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын   1-р баг хөдөө оршин суух, ******* овогт ******* (РД:МВ870**************1).

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны ******* дүгээр сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг "Налгайн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүй хууль бусаар шинэс төрлийн 3.5м3 44 ширхэг модыг бэлтгэж өөрийн эзэмшлийн 38-42 СЭА улсын дугаартай "пронтер" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж 505,965,6 төгрөгийн хохирол учруулж улмаар байгаль орчинд 1,517,896.08 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2022 оны ******* дүгээр сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг "Налгайн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүй хууль бусаар шинэс төрлийн 3.5м3 44 ширхэг модыг бэлтгэж өөрийн эзэмшлийн 38-42 СЭА улсын дугаартай "пронтер" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж 505,965,6 төгрөгийн хохирол учруулж улмаар байгаль орчинд 1,517,896.08 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/хавтаст хэргийн 4-16-р хуудас/, Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 20-21-р хуудас/, Капитал зууч ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт/хавтаст хэргийн 34-35-р хуудас/, хохирогчийн мэдүүлэг/хавтаст хэргийн 58-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 59-р хуудас/, гэрч мэдүүлэг/хх-ийн 63-р хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохиролд 1,517,896.08 төгрөг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 37,38 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, 3.5 м3 шинэс модыг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 38-42 СЭА улсын дугаартай *******ын эзэмшлийн /хавтаст хэргийн 47/ хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модны гар хөрөөг улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.2-4,36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохиролд 1,517,896.08 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Прокурорын тогтоолыг хүчингүй болгож 3.5 метр куб шинэс модыг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модны гар хөрөөг улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй. 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын Прокурорын тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хьюндай портер маркийн 38-42 СЭА улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны автомашиныг /2001 он/ улсын орлогод оруулсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА