Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1110

 

 

 

 

 

 

 

 

2023         08          22                                   2023/ШЦТ/1110

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

улсын яллагч М.Очбадрах /томилолтоор/,

хохирогч Г.Ж-гийн өмгөөлөгч Г.Төгөлдөр,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Б.Ат- холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, орон судлал мэргэжилтэй, хувиараа, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

..... овогт Б.А /РД:*****/.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “.....” хотхоны ...... дугаар байрны лифтний орцонд Г.Ж-г нүүрэн тус газар нь өшиглөх, цохих, үснээс зулгааж чирэх, зэргээр биед нь халдаж хохирогч Г.Ж-гийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн Баянзүрх дүүргийн ...... тоот бүргэд хаалгыг хүчтэй цохих, өшиглөх, хүүхдийн дугуйгаар мөргүүлэх зэрэг аргаар эвдэж, гэмтээсний улмаас хохирогч М.Н-д 840.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр тус байрны 3 болон 13 дугаар давхруудын хаалганы шилийг хагалж, 13 дугаар давхрын 2 ширхэг лифтийг гэмтээж 4.285.873 төгрөгийн хохирол учруулан нийт 5.125.873 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/,

- Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өглөө гэртээ унтаж байхад 06 цаг 20 минутад манай гэрийн хаалгыг танихгүй хүн маш их хүчтэй балбаад байсан. Би дурангаар хартал дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн байсан. Тэгээд хаалгаа нээх гэтэл манай эхнэр яах юм бэ гайгүй болохоор нь нээж харъя гэсэн. Өглөөний 06:20-06:45 хүртэл зогсолтгүй балбасан. Орцонд байсан хүүхдийн унадаг дугуйгаар бас манай хаалгыг их балбасан. Тэгээд цагдаа ирэхээр нь би гэрээсээ гарч хаалгаа хартал маш их сэвтэй болоод хонхойж цөмөрсөн байсан, нээж хаахад гажаад эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,

- Хохирогч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч байх үед ...... хотхоны харуулын байранд ирэхэд ээлжид хоносон харуул Г нь согтуу эрэгтэй хүн 3 болон 13 давхрын дамжихын шил хагалж айлуудын хаалгыг давхруудаар явж нүдсэн. 13 давхрын 2 лифтний хаалгыг өшиглөж, хонхойлгосон гэж хэлсэн. Тухайн үеийн давхрын хяналтын камерын бичлэгт лифтний хаалгыг өшиглөж байгаа болон цонх хагалж байгаа, хүн зодож байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,

- Хохирогч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны 01 цаг өнгөрөөд 02 цаг болох гэж байх үед зайсанд байрлах ... клабад өөрийн найз охин Б-тэй таарсан. Бид хоёр үерхэхээ болиод салчихсан байсан тул маргалдаад над руу уурлаад байхаар нь би гарч яваад өөрийнхөө машинд суугаад хүлээж байтал найз нь залгаад найз охиноо ирж ав гэсэн. Би буцаж ороод найз охиноо авах үед А гэх залуу хамт дагаж гарч ирсэн. Тэгээд би А-ийг ваян уух уу гэхэд зөвшөөрсөн CU ороод нэг шил ваян, 2 лааз пивотой аваад Б-ийн гэрт Баянзүрх дүүргийн ....... тоотод гурвуулаа хамт очиж уусан А бид хоёр хоорондоо маргалдах гээд байсан ба тухайн үедээ эвлэрээд гадна гарч тамхи татахаар лифтэнд суусан. Лифтэнд байх үедээ би А-ийн зүүн мөрөн дээр зүүн гараа тавьж байсан. Лифт хөдлөөд 1-2 секундийн дотор намайг үүрэн тус газарт зүгээр зогсож байснаа цохиж эхэлсэн. Тэгээд намайг 12 давхраас 1 давхар цохиж өшиглөөд байсан. Яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. А намайг Б-ийг өмөөр ч зодсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/,

- Гэрч Э.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагт өмнөх ээлжээсээ харуулын ээлж хүлээж авсан. Тухайн өдөр ямар нэгэн зөрчил гараагүй гэж бодсон боловч маргааш өглөө 06 цагийн үед цагдаа дуудлагаар ирэхээр нь мэдсэн. Тухайн үед би хяналтын камерын өрөөнд байсан боловч гарч ороод талбайгаа тойроод яваад байсан болохоор согтуу хүн орцонд цонх хагалж, лифтний хаалгыг өшиглөснийг мэдээгүй. Оршин суугчдаас согтуу хүн агсам тавиад байна гэж мэдэгдсэн зүйл байхгүй. Тэгээд манай ажлын инженер залуу камер шүүх үед ..... дугаар байранд цонх, лифтний хаалга өшиглөж хонхойлгоод тэндээсээ ....... байраар явж айлуудын хаалгыг өшиглөөд яваад байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай шинжээчийн: “1.Г.Ж-гийн биед зүүн хацар яс, хоншоор ясны урд болон ар хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар яс, өвчүү ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун, зүүн хацар, эрүү, уруул, баруун зүүн чихний дэлбэн, зүүн чамархай, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, зүүн бугуй, баруун зүүн алга, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдөг, зүүн шилбэ, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, уруул, хэлэнд шарх, зүүн чамархай, баруун хацар, хамрын нуруу, дух, баруун тохой, баруун сарвууны 1-р хуруу, 2-р хуруу, 3-р хуруу, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 31-33 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б31-23-317 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 42-43 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б31-23-713 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49 дэх тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “......” хотхоны ...... дугаар байрны лифтний орцонд Г.Ж-г нүүрэн тус газар нь өшиглөх, цохих, үснээс зулгааж чирэх, зэргээр биед нь халдаж хохирогч Г.Ж-гийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ....... 1.... тоот бүргэд хаалгыг хүчтэй цохих, өшиглөх, хүүхдийн дугуйгаар мөргүүлэх зэрэг аргаар эвдэж, гэмтээсний улмаас хохирогч М.Н-д 840.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр тус байрны 3 болон 13 дугаар давхруудын хаалганы шилийг хагалж, 13 дугаар давхрын 2 ширхэг лифтийг гэмтээж 4.285.873 төгрөгийн хохирол учруулан нийт 5.125.873 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг  үйлдсэн нь:

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн: “1.Г.Ж-гийн биед зүүн хацар яс, хоншоор ясны урд болон ар хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар яс, өвчүү ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун, зүүн хацар, эрүү, уруул, баруун зүүн чихний дэлбэн, зүүн чамархай, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, зүүн бугуй, баруун зүүн алга, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдөг, зүүн шилбэ, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, уруул, хэлэнд шарх, зүүн чамархай, баруун хацар, хамрын нуруу, дух, баруун тохой, баруун сарвууны 1-р хуруу, 2-р хуруу, 3-р хуруу, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б31-23-317 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,  “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б31-23-713 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээр нотлогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар бэхжүүлсэн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

 

Улсын яллагч М.Очбадрах гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “.......” хотхоны 502 дугаар байрны лифтний орцонд Г.Ж-г нүүрэн тус газар нь өшиглөх, цохих, үснээс зулгааж чирэх, зэргээр биед нь халдаж хохирогч Г.Ж-гийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ....... тоот бүргэд хаалгыг хүчтэй цохих, өшиглөх, хүүхдийн дугуйгаар мөргүүлэх зэрэг аргаар эвдэж, гэмтээсний улмаас хохирогч М.Н-д 840.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр тус байрны 3 болон 13 дугаар давхруудын хаалганы шилийг хагалж, 13 дугаар давхрын 2 ширхэг лифтийг гэмтээж 4.285.873 төгрөгийн хохирол учруулан нийт 5.125.873 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.  Шүүгдэгч Б.А-ээс хохирогч М.Н-д 840.000 төгрөг, хохирогч Ч-т 1.720.000 төгрөг, хохирогч Г.Ж-гийн тухайд Монгол эмнэлэгт үзүүлсэн баримт 580.000 төгрөгийг тус тус гаргуулах саналтай. Цаашид гарах эмчилгээний баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

Хохирогч Г.Ж-гийн өмгөөлөгч Г.Төгөлдөр гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Г.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “------ орцонд шүүгдэгч Б.А-т зодуулсны улмаас түүний зүүн хацар, хоншоор, ясны урд хана, ухархайн доод хана, хамар яс, өвчүүний ясанд гэмтэл учирсан шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан. Г.Ж нь 10 дугаар сарын 30-ны өдөр Монголд эмчилгээ хийлгэж байгаад аавынхаа хамт Бүгд Найрамдах Солонгос улсад зорчсон. Учирсан гэмтэлдээ Сөүлийн эмнэлэгт мэс засал хийлгэхээр аав Гантулгын хамт онгоцны зардалд 4.060.460 төгрөгийн зардал гарсан. 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр тус эмнэлэгт 827.200.000 вон буюу монгол мөнгөөр 2.084.000 төгрөгийг зарцуулж Г.Ж-д бодит мөнгөөр 31.107.599 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг Б.А--ээс нэхэмжилж байна. Монгол банкны сайт дээр воны ханш нээлттэй байдаг тул шүүхээс хохирол тогтоох боломжтой” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.А-ийн эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруу дээрээ маргаагүй. Шүүхийн дансанд 2.500.000 төгрөгийг байршуулсан байгаа. Томограф болон эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө бүрэн илэрхийлсэн тул банкны ханшаар хохирол тооцсон. Миний үйлчлүүлэгч шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч Г.Ж-гийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

 Шүүгдэгч Б.А нь хохирогч Г.Ж-гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.А нь хохирогч М.Н, Т.Ч нарын эд хөрөнгөд халдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч М.Н, Т.Ч нарын эд хөрөнгөд халдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.А-ийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч М.Очбадрах эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах саналтай байна, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв. 

Хохирогч Г.Ж-гийн өмгөөлөгч Г.Төгөлдөр эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Тусгайлан гаргах саналгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сонгох санкцтай хэрэг. Шүүгдэгч Б.А нь “......” ХХК-нд ажилладаг тул нийгмийн даатгал төлдөг.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулж өгнө үү. Торгуулийн хэмжээг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр оногдуулж, хохирол төлбөр төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар төлөх боломжоор хангаж өгнө үү” гэв.

Шүүх шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдөөгүй байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж,

 

510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч Б.А-ээс гэм хорын хохиролд 3.655.873 төгрөгийг гаргуулан хохирогч М.Н-д 840.000 төгрөг, Т.Ч-т 2.235.873, Г.Ж-д 580.000 төгрөгийг олгох нь зүйтэй байна. Хохирогч Г.Ж-гийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 580.000 төгрөгийн тархины зураг авхуулсан гэх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ. Харин гадаад улсад эмчилгээ хийлгэсэн гэх хохирлын талаарх баримтуудыг үнэлэх шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд дутуу байх тул цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг тогтоолдоо дурьдаж шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэгт өөр битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ..... овогт Б.А-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ээс хохиролд 3.655.873 төгрөг гаргуулан хохирогч ......... тоотод оршин суух, .... овогт М.Н /РД:********/-д 840.000 төгрөг, ......... тоотод оршин суух, ..... овогт Т.Ч /РД:******/-д 2.235.873 төгрөг, хохирогч ...... тоотод оршин суух, ..... овогт Г.Ж /РД:****/-д 580.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хохирогч Г.Ж энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

9. Энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            10.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ