| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/03668/И |
| Дугаар | 554 |
| Огноо | 2020-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 554
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2020/00554
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, дүгээр байр, тоот хаягт оршин суух, Завар овогт Ён Цэо /РД: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Сөүлийн гудамж, байр, 16 тоот хаягт оршин суух, Хатгин овогт Жүгн Ням /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 11.451.780 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтөр, хариуцагч Ж.Н, гэрч Б.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр танил эгч Түмээтэй утсаар надад эмчилгээ хийлгэхэд мөнгө хүрэхгүй байгаад байна, өсгөмөөр байна гэж ярихад Х.Оюунчимэг гэдэг хүний утасны дугаар өгч, наад хүн чинь их найдвартай хүн гэж утасны дугаарыг нь өгсөн. Би Х.Оюунчимэгтэй холбогдоход Ж.Нг зааж өгч, би оффис дээр нь очиж, Ж.Нгийн дансруу 11.451.780 төгрөгийг шилжүүлсэн. Өдөр бүр 100 долларын ашиг авна гэж надад хэлсэн бөгөөд ямар нэг эрсдэл гарвал мөнгийг буцааж өгнө гэсэн байдаг. Гэтэл цаад Канад улс дах компани нь дампуурсан гэсэн хариу өгч мөнгийг буцаан өгөөгүй гэв. Иймд Ж.Нд шилжүүлсэн 11.451.780 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Х.Оюунчимэг мэргэн надруу хамгийн анх залгасан байдаг. Ё.Ц гэдэг хүн интернэт бизнест элсмээр байна. 5.000 доллараар элсэх гэж байгаа өөрийн мөнгө нь хүрэхгүй болохоор надаас мөнгө зээлж байгаа, чи туслаад өгөөч гэсэн. Би тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан болохоор Ё.Цг ярихад нь оффис руу явуулж, хүүдээ хэлж бүртгэл, холболтыг нь хийлгэсэн. Мөнгийг нь биткойн болгож, дансанд байршуулсан. Ворлвэй компаниас 72 цагийн дотор ашиг ордог. Гэтэл Ё.Ц маргааш нь ашгаа авмаар байна гэж ярьсан. Би 12 цагийн тариа хийлгээд компьютерээ асаасан чинь сайт нь 404 гээд сервер алдаа заасан байдаг. Серверийн хувьд бол 2, 3 хоног ч алдаа зааж байгаад хэвийн болох үе байдаг. Тэгээд хүлээж байтал сервер бүр хаагдсан. Миний хувьд бол мөнгийг авсан зүйлгүй, Ворлдвэй компани рүү л шилжүүлсэн. Энэ хүнд мөнгийг чинь өсгөөд өгье ч гээгүй, өөрөө л мөнгөө өсгөх гэсэн юм, интернэт биезнсе хийх гэсэн юм гэж л холбогдсон гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Ц нь хариуцагч Ж.Нд холбогдуулан 11.451.780 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дампуурсан газар луу мөнгө шилжүүлэх зааварчилгаа өгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлж шаардаж байх ба хариуцагч нэхэмжлэгчийн өөрийнх нь сонголт хүсэлтээр мөнгийг биткойн болгож байршуулсан ба цаад компани дампуурсан тул хариуцах ёсгүй гэж татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ё.Ц нь мөнгөө өсгөх зорилгоор танилынхаа хэлсэн Х.Оюунчимэг гэх хүнтэй холбогдож, улмаар Х.Оюунчимэгийн зааж өгсөн Ж.Нтай утсаар ярьж, Канад улсын Ворлд Вэй Капитал /World Way Capital/ компанийн биткойн арилжааны бизнесийн талаар мэдээлэл авч, улмаар оффис дээр нь очиж, компанийн цахим хуудаст бүртгүүлж, холболт хийлгүүлсэн байна. Үүний дараа Монгол улсын Дижитал Эксчейнж Монголиа ХХК-ийн trade.mn сайтад бүртгүүлж, дансны холболт хийлгэсэн байх бөгөөд 5.000 ам.доллартай тэнцэх хэмжээний биткойныг дансандаа байршуулахаар болж, өөрт байсан 11.451.780 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ж.Нгийн Хаан банк дахь 5079046539 тоот данс руу шилжүүлжээ. Ё.Цгийн шилжүүлсэн мөнгө нь 5.000 ам.доллар хүрэхгүй байсан тул Х.Оюунчимэгээс 2.100.000 төгрөгийг зээлэхээр ярьж, Х.Оюунчимэг нь Ж.Нгийн данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн талаар талууд маргахгүй байна. Ингээд Ё.Цгийн 5.000 ам.доллар бүрдсэн тул 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ж.Н trade.mn сайтаар гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан Дижитал Эксчейнж Монголиа ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгч Ё.Ц цахим арилжааны /биткойн/ бизнес эрхэлж, мөнгөө өсгөх зорилготой байсан бөгөөд өөрөө хийж чадахгүй байсан учраас цахим арилжаа хийдэг хариуцагч Ж.Нг заалган очиж, түүнд хүсэлт гарган цахим арилжааны хуудаст бүртгүүлэх, холбуулах, гүйлгээ хийхэд шаардлагатай trade.mn сайтад бүртгүүлж, дансны холболт хийлгэж, эхний ээлжийн 5.000 ам.доллартай тэнцэх биткойн худалдан авч дансандаа байршуулах ажлыг хийлгэсэн байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
Ворлд Вэй Капитал /World Way Capital/ компанийн цахим хуудас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллахгүй алдаа зааж, улмаар хаагдаж, үүнээс үүдэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд маргаан үүсчээ.
Нэхэмжлэгч хаагдсан, ажиллахгүй дампуурсан компанийн талаар үнэн бодит мэдээлэл өгөөгүйн улмаас мөнгөө шилжүүлж алдсан бөгөөд хариуцагч ямар ч тохиолдолд мөнгийг буцааж өгнө гэсэн тул гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.
Цахим хуудаст бүртгүүлж, холболт хийх үед Ворлд Вэй Капитал /World Way Capital/ компанийн цахим хуудас ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд харин цахим хуудас хаагдсан нь хариуцагчийн үйлдэл, үйл ажиллагаатай хамааралгүй байна.
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
Дээр дурдсан үйл баримтаар хариуцагч Ж.Нг хөрөнгө олж авсан этгээд гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүхээс талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүсч, даалгавар өгөгч буюу нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг түүний нэрийн өмнөөс биткойн арилжааны дансанд байршуулсан үйл баримт тогтоогдсон болно. Харин хариуцагч нь даалгаврын гэрээний үүргийг хөлс авахгүйгээр тохиролцсон байна гэж үзлээ.
Хариуцагч Ж.Н нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөгүй байх тул нэхэмжлэгч Ё.Цгийн 11.451.780 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 3991.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Нгаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 11.451.780 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ё.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.180 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.