Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/395

 

202*******        05           16                                                202*******/ШЦТ/*******95

НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа,

Шүүгдэгч С.Г*******, Э.М******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж Халх овогт С******* Г*******, Боржигон овогт Э******* М******* нарт холбогдох эрүүгийн 2*******05009790675 дугаартай хэргийг 202******* оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 85 оны 02 дугаар сарын 1*******-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, *******8 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн ******* тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Халх овогт С******* Г******* /РД:*******/.

 

Монгол Улсын иргэн, 84 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, *******8 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, Дархан-Уул аймгийн, Дархан 5 дугаар баг, Үйлдвэр ******* дугаар гудамжны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн ******* тоотод түр оршин суудаг, урьд

Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1*******4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар ******* жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй,

Боржигон овогт Э******* М******* /РД:МЬ84121**************1/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Г******* нь нөхөр Э.М*******тай бүлэглэж “...202******* оны ******* дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 01 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн эгч С.Гтэй маргалдан, нүүрийг нь маажиж, үснээс нь зулгаан доош нь дарж, чирэх зэргээр биед нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7 дугаар зүйлд зааснаар

      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Г******* нь нөхөр Э.М*******тай бүлэглэж “...202******* оны ******* дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 01 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн эгч С.Гтэй маргалдан, нүүрийг нь маажиж, үснээс нь зулгаан доош нь дарж, чирэх зэргээр биед нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г*******ийн “…Гэм буруу дээрээ маргахгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М*******ын “…Гэм буруу дээрээ маргахгүй” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2*******05009790675 дугаартай хэргээс:

Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Гийн хохирогчоор өгсөн “...202******* оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг *******0 минутын орчим би гэртээ цай уугаад сууж байсан. Манай гэрийн хаалгыг миний төрсөн дүү болох С.Г*******, нөхөр болох Э.М*******ын хамтаар хүчтэй татаж орж ирээд “Гээ давраад байгаарай пизда минь” гээд намайг М******* нь татаж аваад үсдээд байсан. Тэгээд С.Г******* бас намайг “Яадаг муу гичий вэ” гээд миний үсийг зулгаагаад доошоо дараад байхаар нь “Яасан юм бэ, тавь л даа” гэхэд М******* нь миний гарыг барьж аваад өчөөд байсан. Тэгээд манай нөхөр болох Н.Наранбаатар ирж, тэр хоёрыг салгаад гаргасан. Би араас нь гэр рүү нь очоод амбаарынх нь хаалгыг тогшсон чинь Г******* гарч ирээд үгийн зөрүүгүй үсдэж аваад, унагаагаад чирээд байсан. Тэгтэл хойноос нь нөхөр М******* нь гарч ирээд бас учиргүй намайг шууд үсдээд хашааныхаа гадаа гаргасан. Эхлээд намайг М******* нь гар мушгиад үсдээд байсан, бас манай дүү ч гэсэн намайг нэлээн удаан үсэдсэн, тийм болохоор хоёулаа миний биед гэмтэл учруулсан Миний толгой хуйхаараа хорсоод, бас чихний дээд талаар нэлээн хорсоод байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-1******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Н гэрчээр өгсөн “...202******* оны ******* дугаар сарын 01-ний орой гэртээ гал түлээд сууж байсан чинь манай эхнэрийн дүү болох Г******* нь нөхөр М*******ын хамтаар хаалга хүчтэй саван орж ирж, манай эхнэр болох Г рүү “Пизда минь, гичий минь” гэх мэтээр хараагаад М******* нь шууд манай эхнэрийг үсдээд дараад унагаасан. Тэгсэн чинь эхнэр болох Г******* нь бас шууд дээрээс нь давхар үсдээд дараад унасан. Би очоод салгах гээд нэлээн зууралдаж байж салгасан. Араас нь нэг их удалгүй Г очиж уулзана гээд гараад яваад өгсөн. Тэгээд би буцаж орж гадуур хувцсаа өмсөөд араас нь очтол эхнэр болох Г нь М*******, Г******* нартай хэрэлдээд зогсож байсан. Тэгээд “Яасан, юу болсон” талаар асуутал Гийг дүү нь болох Г*******, М******* хоёр дахиад үсдээд хашаанаасаа гартал нь чирээд гаргасан гэж байсан. Манай эхнэрийн биед хоёулаа гэмтэл учруулсан. Эхлээд М******* үсдээд, араас нь эхнэр нь бас ирээд шууд үсдээд унасан. Хоёулаа адилхан гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ц шинжээч эмчээр өгсөн “...Гийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь үсдэж чирсний улмаас эсвэл сэгсчсэний аль алинд нь үүсэх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь тусдаа бусад хэсгүүдийн гэмтэл нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн *******7 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202******* оны ******* дугаар сарын 09-ний өдрийн *******259 дугаартай шинжээчийн “...С.Гийн биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 2-******* хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн *******2-************** тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 тал/,

шүүгдэгч Э.М*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч С.Г*******, Э.М******* нар нь хохирогч С.Гийн биед “тархи доргилт, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл” бүхий гэмтлийг учруулсан болох нь хавтаст хэргийн *******2-************** дугаар талд авагдсан 202******* оны ******* дугаар сарын 09-ний өдрийн *******259 дугаартай шинжээч эмчийн  дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч С.Гийн мэдүүлэг, гэрч Н.Н мэдүүлэг, шинжээч эмч Б.Ц мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 202******* оны ******* дугаар сарын 09-ний өдрийн *******259 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нарыг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн *******259 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.Г******* нь нөхөр Э.М*******тай бүлэглэж “...202******* оны ******* дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 01 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн эгч С.Гтэй маргалдан, нүүрийг нь маажиж, үснээс нь зулгаан доош нь дарж, чирэх зэргээр биед нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Э.М******* нь эхнэр С.Г*******тэй бүлэглэж “...202******* оны ******* дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 01 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн эгч С.Гтэй маргалдан, нүүрийг нь маажиж, үснээс нь зулгаан доош нь дарж, чирэх зэргээр биед нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, зүүн дээд зовхи, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч С.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байна.

 

Шүүгдэгч С.Г*******, Э.М******* нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөр болох дээрх хохирол төлбөрийг  төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч С.Г*******өөс 75.000 /далан таван мянга/ төгрөг, шүүгдэгч Э.М*******аас 75.000 /далан таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Гт олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Г*******, Э.М******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Г*******, Э.М******* нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч С.Г*******, Э.М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Г*******, Э.М******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт С******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Э******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Г*******, Э.М******* нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г*******, Э.М******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Г*******, Э.М******* нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Г*******өөс 75.000 /далан таван мянга/, Э.М*******аас 75.000 /далан таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Гт олгосугай.

 

6. Шүүгдэгч С.Г*******, Э.М******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1, *******8.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Г*******, Э.М******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ