Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 202/МА2018/00013

   2018            04              30                                             202/МА2018/00013

Л.Ц-гийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай  

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00092 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн ......... сум, 4 дүгээр баг, ....... 2 дугаар гудамж,... тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай,  эмэгтэй, Мэргэн овогт Л-ын Ц /РД:ЕМ67010260/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн ...... сумын 4 дүгээр баг, ....... гудамж, 2 дугаар байрны ..... тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Дамдин овогт Н-ийн  Х /РД:ЕЛ68121907/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9500000 төгрөг, хүү 1500000  төгрөг, нийт 11500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Л.Ц-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Л.Ц миний бие Н.Хд 2017 оны 11 дүгээр сарын 02-нд хувийн хэрэгцээнд нь 9500000 төгрөгийг 3 сарын хугацаа буюу 2018 оны 1 дүгээр сарын 02-нд буцаан авахаар, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Иргэн Н.Х нь анх 2016 оны 10 дугаар сарын 12-нд намайг аймагт явж байхад надад 10 сая төгрөгний хэрэг байна, яаралтай өнөөдөр авъя, Солонгосын виз гаргуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед гар дээр бэлэн мөнгө байхгүй байсан болохоор суманд байгаа хүүхэддээ хэлээд хүүгийнхээ нэр дээрх данснаас мөнгө гаргуулж өгсөн. Өөрт яаралтай хэрэгтэй гэж хэлж, 10 хувийн хүүтэй авсан, би тэр үед нь өөр хүнд авч өгч байгаа гэсэн бол юу гэж тэр их мөнгийг өгөхөв дээ, цаад хүн нь өөрийнх нь ах дүү хүн гэж дам сонссон. Би тэр асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Авахдаа өөрөө гэж аваад өгөхдөө хүн рүү чихээд хүн хохироодог хууль хаана байна. Би сумын ЗДТГ орж нотариат хийлгэхдээ уг гэрээгээ уншаад танилцаад надад “би  нэмж 10 хувиар мөнгө өгөхгүй зөвшөөрмөөргүй байна” гээд гарын үсгийг зураад сууж байсан, одоо яагаад танилцаагүй гэж худал яриад байгаа юм. 2017.07.18-нд Хгийнд гэрт нь очиж мөнгөө нэхэхэд “харин тиймээ, бид мөнгөө нэг ах дүүдээ өгөөд виз гаргуулах гээд хулхидуулчихлаа, уг нь манай ээжийн ах дүү ойрын эгч дүүсийн хүүхэд юм, тэр л хулхидаад цааш нь өөр сүлжээнд мөнгийг өгчихөөд визгүй, мөнгөгүй болчихлоо, одоо удахгүй аваад өгнө” гэж л ярьснаас чамаас тэр хүн мөнгө зээлсэн гэж хэлээгүй, өөрсдөө цаад хүндээ мөнгөө хулхидуулчихаад бидэнд өгөх болохоороо тэр хүнээс авч өгнө гээд явж байгаа. 2017 оны 1 сарын 12-нд хагас нь болох 5 сая төгрөг, хүү 1500000 төгрөг өгсөн, одоо  үлдэгдэл 5 сая, хүү 6500000 төгрөг, нийт 11500000 төгрөгийг Хгаас гаргуулж өгнө үү. Би авсан хүнээсээ л өгсөн юмаа авна. Анх авсан хүн нь нөхөр Амарбаясгалан авсан  гэжээ. 

Хариуцагч Н.Х шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие 2016 оны 10 сарын 12-нд Солонгосын виз гаргуулахаар Улаанбаатар хотын иргэн Долгормаад Л.Цгаас 10 сая төгрөг зээлж өгсөн. Үүний 5000000 төгрөгийг би өөрөө, 5000000 төгрөгийг Долгормаад зээлж өгсөн юм. Зээлэхдээ 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй гэж аман хэлцлээр зээлсэн. 2017 оны 1 сарын 12-нд би өөрийн зээлсэн 5000000 төгрөгийг 3 сарын хүү 1500000 төгрөгийн хамт өгсөн. Э.Долгормаа 3 сарын 1500000 төгрөгийг дээрх өдөр өгөөд үндсэн зээл 5000000 төгрөгийг өнөө болтол өгөөгүй. Л.Цгийн 5000000 төгрөгийг хүүтэй нь гаргуулж өгөхөөр 2017 оны 11 сард Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймээс Дорноговь аймгийн шүүхэд Долгормааг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба 2017 оны 12 сарын 06-нд шүүгчийн захирамж гарч Э.Долгормааг эрэн сурвалжлуулахаар аймгийн цагдаад өгсөн. Л.Цгийн мөнгийг гаргуулж өгөхөөр би хөөцөлдөж, шүүх цагдаагаар явж байгаа бөгөөд өнөөдөр цагдаагаас ямар нэг хариу сонсоогүй. Л.Ц нь 2017 оны 11 сарын 2-нд зээлсэн мөнгөндөө гэрээ байгуулъя гэж намайг сумын ЗДТГ дээр дуудсан, би очоод гэрээг хальт уншаад гарын үсэг зурсан ба хэд хоногийн дараа уншихад Долгормаагаас авах 5000000 төгрөгийг 2017 оны 2 сараас 11 сар хүртэлх 9 сарын хүү 4500000 төгрөгийг нэмж, үүнээсээ 10 хувийг нэмж хүү тооцохоор гэрээ хийсэн байсан. Гэрээ хийхдээ надтай энэ талаар огт ярилцаагүй, гарын үсэг зуруулсан. Би хүнд мөнгө зээлж өгсөн болохоор гарын үсэг зурахдаа анзаараагүй, ажил ихтэй байсан болохоор зураад л өгсөн. Анх 2016 оны 10 сард мөнгө зээлэхдээ Л.Цгийн хүү М.Мөнх-Одын данснаас шууд Долгормаагийн дансанд шилжүүлсэн. Дансанд шилжүүлсэн хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт нь надад байгаа. Иймээс 9500000 төгрөг болон хүү 2000000 төгрөг, нийт 11500000 төгрөгийг нэхэмжилсэн Л.Цгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул гэрээг хүчингүй болгож өгнө үү. Харин Л.Цг хохиролгүй болгож, Э.Долгормаагаас мөнгийг гаргуулж өгөх болно гэжээ.

Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Н.Хгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5 000 000 төгрөгийг гаргуулж Л.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 6500000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Хгаас улсын тэмдэгтийн хураамжинд 94950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Цд олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Л.Ц давж заалдсан гомдолдоо:  Л.Ц миний бие нь Н.Хд анх 2016.12.12-нд өөрийн хувийн хэрэгцээнд нь зориулж 10 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр аман гэрээгээр тохиролцож зээлдүүлсэн болно. 2017.11.02-нд уг зээлийг бичгээр байгуулж, 2 тал тохиролцож баталгаажуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, хэрэгсэхгүй болсон 6500000 төгрөгийн гомдлыг барагдуулж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Н.Хд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээл 9500000 төгрөг, зээлийн хүү 1500000 төгрөг, нийт 11500000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд үндсэн зээл 5000000 төгрөг, хүү 6500000 төгрөг, нийт 11500000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэжээ. 

Хариуцагч Н.Х нь шүүхэд гаргасан тайлбартаа өөрийн зээлсэн 5000000 төгрөгийг хүү 1500000 төгрөг, Долгормаагийн зээлсэн 5000000 төгрөгийн хүү 1500000 төгрөг, нийт 8000000 төгрөгийг төлсөн, үлдэх зээл 5000000 төгрөгийг Долгормаа зээлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч шүүх хуралдаанд өөрийн авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан ба Долгормаад зээлж өгсөн 5000000 төгрөгийг төлнө, хүү төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 5000000 төгрөгийг хангаж, үлдэх 6500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Л.Ц эс зөвшөөрч “... бичгээр гэрээ байгуулсан тул ... 6500000 төгрөгийг ... барагдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч, маргаанд хамааралтай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Энэ нь зохигчид 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож 10000000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээг амаар байгуулж, улмаар хариуцагч Н.Х нь 2017 оны 01 дүгээр сарын 05-нд хүүнд 3000000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-нд зээлд  5000000 төгрөг, нийт 8000000 төгрөг төлж, талууд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөж байгуулсан талаарх үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. 

Харин хариуцагч Н.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг эс зөвшөөрч хүү төлөхгүй гэж маргасан байх ба гэрээнд зээлийн хэмжээ 9500000 төгрөг, зээлийн хүү 10 хувь, гэрээний хугацаа 2 сар гэж заажээ. 

Гэтэл анхан шатны шүүх уг гэрээг хуулийн хүрээнд байгуулагдаагүй, нөхцөл тодорхой бус буюу зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл тодорхой бус, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. 

Тодруулбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 199 дүгээр зүйлийн 199.1, 199.2, 236 дугаар зүйлийн 236.1.3 зэрэг зүйлүүдэд заасан агуулгаас үзэхэд талууд өмнө тохиролцсон тохиролцоогоо буюу хүсэл зоригийн илэрхийллээ хожим өөрчлөх, дахин шинэчилж гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт оруулахыг хуулиар хориглоогүй байхад талуудын сүүлд нөхөж бичгээр хийсэн гэрээг хуулийн хүрээнд байгуулагдаагүй гэж үзсэн нь буруу юм. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр талууд зээлийн гэрээг нөхөж байгуулах үед хариуцагч Н.Х нь зээлийн гэрээний үүрэгт 5000000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан нь тогтоогдсон бөгөөд талууд өмнө тохирсон тохиролцоогоо нөхөж бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т нийцсэн гэж үзэх бөгөөд харин уг бичгээр байгуулсан  зээлийн гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр болох тул нэхэмжлэгч нь энэ үед үүссэн үүргийг буюу гэрээнд заасан ёсоор 2 сарын хүүг шаардах эрхтэй юм. 

Өөрөөр хэлбэл 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээнд зээлийн хэмжээг 9500000 төгрөг гэж заасан хэдий ч зохигчдын тайлбараар уг зээлийн хэмжээ нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар хариуцагч Н.Х зээлсэн 10000000 төгрөгөөс 5000000 төгрөгийг хүүгийн хамт төлж, үлдэгдэл 5000000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй, гэрээнд хугацааг 2 сар байхаар тохиролцсон тул тэдний бичгээр байгуулсан гэрээнд заасны дагуу зээл 5000000 төгрөгийг, 2 сарын хүү 1000000 /1сарын 10% 500000х2/ төгрөгийн хамт нийт 6000000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч Л.Ц нь энэхүү зээлийн хүүнд гэж 6500000 төгрөг нэхэмжилсэн байх боловч талууд гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан, гэрээг сунгасан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул ийнхүү бичгээр тохиролцоогүй хугацааны хүүг хариуцагч төлөх үндэслэлгүйн гадна  гэрээнд заасан 2 сарын хүүг тооцож гаргуулах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэнтэй нийцнэ. 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй бөгөөд хариуцагч Н.Х нь нэхэмжлэгчид зээлийн хүүнд гэж 3000000 төгрөг төлсөн үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ уг 3000000 төгрөгийг хариуцагч өөрөө зөвшөөрч хүүнд төлсөн гэсэн үндэслэлээр зээлээс хасч тооцоогүй нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Л.Цгийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00092 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “ ...5,000,000 ... “ гэснийг  “6000000” гэж, “... 6,500,000 ...” гэснийг “5500000” гэж, 

2 дугаар заалтын “... 94950 ...” гэснийг “110950” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Цгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                     Х.БАЙГАЛМАА 