Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/403

 

2023               05          18                                     2023/ШЦТ/403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Ц.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г******* Д******* овогт Б******* Ц*******ад холбогдох эрүүгийн 2305010920760 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Эрдэм транс ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суудаг гэж мэдүүлсэн боловч Баянхонгор аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, Идрэн гэх газар оршин суух албан ёсны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Г******* Д******* овогт Б******* Ц******* /РД:*******/ 

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ц******* нь “2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрдэм транс ХХК-ийн автобус бааз дотор С.Э*******ыг “согтуу агсарлаа” гэсэн шалтгаанаар барилцан авч улмаар хөлөөрөө хавсарч газар унгааснаас С.Э*******ын эрүүл мэндэд тахилзуул ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ц******* нь “...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрдэм транс ХХК-ийн автобус бааз дотор С.Э*******ыг согтуу агсарлаа гэсэн шалтгаанаар барилцан авч улмаар хөлөөрөө хавсарч газар унгааснаас С.Э*******ын эрүүл мэндэд тахилзуул ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц******* “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305010920760 дугаартай хэргээс: 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Э*******ын хохирогчоор өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би найз Отгон-Эрдэнэтэй ажлын гадаа болох Баянзүрх дүүрэг, Натур төвийн ойролцоо машин дотроо би ганцаараа 4 лааз пиво уугаад Отгон-Эрдэнээр машинаа бариулж хуучин ажил болох ТЭЦ-4-н зүүн талд байрлах Эрдэм Транс автобус баазад очсон. Эрдэм Трансд би 5 жил ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Өчигдөр орой би автобус баазад очиж нэг залуутай маргалдсан. Тухайн үед би нилээн халсан болохоор юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад би машиндаа суусан. Нөгөө залуу дагаж ирээд чи яасан том пизда вэ гээд намайг машинаас татаж гаргаад боосон. Би тэгээд зөрөөд заамдаж авсан. Дараа нь намайг тонгорч унгаагаад тэнд байсан жолооч нар салгасан. Би босох гээд босч чадахгүй автобус түшиж босоод хөл жоохон эвгүй болчихсон гишгэж болохгүй байхаар нь жоохон сууж байгаад харуулын байранд очоод харуулын байранд хоносон. Өглөө 6 цагийн үед босож явах гэтэл явж чадахгүй хүнээр хүргүүлж машиндаа суучихаад эхнэрээ дуудаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж үзүүлэхэд баруун хөл хугарсан байна гээд гипсдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Г.А******* гэрчээр өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед би ажлаасаа буугаад баазын гражид орж ирээд машиныхаа гэрлийг солихоор болоод Ц*******, Даваамягмар нар ирж надтай туслаад бид 3 гэрэл сольж байхад граж руу цагаан приус-20 машинтай хүн орж ирээд намайг дуудаад архи авч өг гэхээр нь би чадахгүй гээд эргээд яваад өгсөн. Тэгээд хамт байсан Даваамягмарыг дуудаад архи авч өг гээд барьцалдаж авахаар нь Ц******* бид хоёр салгаад нөгөө залуу гараад явчихсан. Бид 3 гэрлээ сольж дуусаад гарч явах гэж байтал нөгөө залуу буцаад орж ирээд Ц*******тай маргалдаад та нар хэний буянд ингэж явж байгаагаа мэдэж байна уу? гээд барьцалдаж аваад Ц******* тэр залууг тонгорч унгаасан, тэгээд Даваамягмар бид хоёр салгаад хөдлөөд явчихсан, нөгөө залуу суугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3624 дугаартай “...С.Э*******ын биед баруун тахилзуур ясн далд хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлын зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Б.Ц*******ын яллагдагчаар өгсөн “... Би хохирогч Э*******тай уулзаж уучлалт гуйсан бөгөөд хохирогч Э*******ад дахиж уулзаж эмчилгээний төлбөрийг даруй төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/

Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 42 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-43 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ц*******ад холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Ц******* нь “2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрдэм транс ХХК-ийн автобус бааз дотор С.Э*******ыг “согтуу агсарлаа” гэсэн шалтгаанаар барилцан авч улмаар хөлөөрөө хавсарч газар унгааснаас С.Э*******ын эрүүл мэндэд “тахилзуул ясны далд хугарал” бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Б.Ц*******ын мэдүүлгүүд, хохирогч С.Эрдэнбатын мэдүүлгүүд, гэрч Г.А******* мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3624 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.Ц******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Ц*******ын “2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрдэм транс ХХК-ийн автобус бааз дотор С.Э*******ыг “согтуу агсарлаа” гэсэн шалтгаанаар барилцан авч улмаар хөлөөрөө хавсарч газар унгааснаас С.Э*******ын эрүүл мэндэд “тахилзуул ясны далд хугарал” бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан”  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Ц*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Ц******* нь хохирогч С.Э*******ын эмчилгээний зардалд 150.000 /зуун тавин мянга/-н төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна. /хх-61 тал/

Хохирогч С.Эрдэнбат нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэж байна. /хх-60 тал/

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ц******* нь “2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрдэм транс ХХК-ийн автобус бааз дотор С.Э*******ыг “согтуу агсарлаа” гэсэн шалтгаанаар барилцан авч улмаар хөлөөрөө хавсарч газар унгааснаас С.Э*******ын эрүүл мэндэд тахилзуул ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Ц*******ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Ц******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 59 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Ц*******ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Ц*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/-н сарын хэсэгчлэн төлөхийг даалгав.

Шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөртэй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ц*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г******* Д******* овогт Б******* Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц*******ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд  хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Ц*******ад даалгаж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Ц*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ