Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/407

 

*******23          05           *******9                                    *******23/ШЦТ/407

 

 

М

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Онон

Шүүгдэгч: Б.Б*******,

Хохирогч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Б******* Б*******д холбогдох эрүүгийн 2*******50*******5*******80222 дугаартай хэргийг *******23 оны 3 дугаар сарын 3*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *******986 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, ******* дүгээр баг, 0*******-******* тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******02 оны *******0 дугаар сарын *******6-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг ******* жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгүүлсэн

Шарнууд овогт Б******* Б******* /РД:МА860424*******0/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б******* нь “...*******22 оны 4 дүгээр сарын *******5-ны өдрөөс *******6-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар гудамж, тоот хашаанаас хохирогч Б.Мгийн эзэмшлийн “Хюандай Портер” маркийн 34-*******2 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад нийт 4.385.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь “...*******22 оны 4 дүгээр сарын *******5-ны өдрөөс *******6-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар гудамж, тоот хашаанаас хохирогч Б.Мгийн эзэмшлийн “Хюандай Портер” маркийн 34-*******2 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад 4.385.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******гийн “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мгийн “Тэр үед тухайн тээврийн хэрэгслийг зарах гэж байсан. Аав минь хүнд өвчтэй байсан. Эмчилгээний зардалд хэрэглэх зорилгоор машинаа зарах гэж байсан. Энэ хүнээс болоод аав минь бурхан болсон. Дахин дээрээс нь би шүүх, цагдаагаар явж байна. Энэ хүний санаа зорилго нь хулгайлах зорилготой байсан. Тэгээд ноцтой осол гаргачхаад хэдэн сар алга болсон. Одоо би *******0,000,000 төгрөгийн Иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Би аавыгаа эмчлүүлсэн бол өнөөдөр аав минь амьд байх байсан. Би энэ хүнийг танина. Эцэг эхийг нь бас мэднэ. Нэг нутгийн хүмүүс байгаа. Энэ хүн миний машиныг санаатай авч явсан. Хулгайн гэмт хэрэг гэж харж байна. Вандандоржийн шүүх хуралдаанд чи өөрөө очиж суухыг хүсэж байна” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2*******50*******5*******80222 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мгийн хохирогчоор өгсөн “...Би хувьдаа Портер загварын 34-*******2 СЭҮ улсын дугаартай автомашинтай юм. Машинаа зарах болоод *******22 оны 4 дүгээр сарын *******5-ны өдөр *******7 цагийн үед төрсөн ах Б.Ч “Машинаа угааж цэвэрлэж, өнгө оруулж, үйлчилгээ хийгээд өгөөч” гээд өгсөн. Тухайн үед нутгийн танил болох Буямаа овогтой Б******* 95 гэх дугаараас манай ах Чийн 9**************959*******6 дугаар руу залгаад “Хийчих ажил төрөл байна уу, хаана байгаа юм, би яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд ах Ч надад хандаж “Б.Б*******тэй уулзангаа машинаа угаагаад цэвэрлэе” гээд надаас машины түлхүүр аваад үлдсэн. Тэгсэн *******22 оны 4 дүгээр сарын *******6-ны өдрийн шөнийн 03 цагийн үед миний дугаар руу цагдаа залгаж “Нарны зам дээр машин чинь осол хийсэн байна, хурдан ирнэ үү” гэж залгасан. Тэгэхээр нь би Ч ах руу залгаад “Юу болсон бэ” гэхэд Ч ах надад “Би гэртээ унтаж байна, Б******* хонох газаргүй байна, машинд чинь хонож болох уу гэж гуйхаар нь би зөвшөөрөөд Б*******г үлдээсэн” гэж хэлсэн. Би “Түлхүүрээ яасан юм” гэсэн чинь ах “Түлхүүр нь надад байгаа” гээд хэсэг хугацааны дараа “Өө түлхүүр байхгүй байна, Б******* хэлэлгүй аваад явсан байх” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******7-*******8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Чийн гэрчээр өгсөн “...Манай төрсөн дүү болох М нь өөрийн эзэмшлийн 34-*******2 СЭҮ улсын дугаартай автомашинаа худалдахаар болоод намайг “Машиныг нь угаагаад гоё цэвэрхэн харагдуулаад өгөөч” гээд *******22 оны 4 дүгээр сарын *******5-ны өдөр *******7 цагийн үед машинаа надад өгсөн. Тухайн үед Сэлэнгэ аймгийн танил болох Б******* залгаад “Хийчих ажил байна уу, нэг уулзъя” гэхээр нь би зөвшөөрч, бид цуг хоол идээд, дүү Мгийн машиныг угааж цэвэрлэсэн. *******22 оны 4 дүгээр сарын *******6-ны шөнө 0******* цагийн үед би гэртээ орох гэсэн чинь Б******* надад хандаж “Надад хонох газар байхгүй байна, танайд ороод хонож болох уу” гэхээр нь би “Гэрт нялх хүүхдүүд байна, чамайг яаж оруулах вэ” гэсэн чинь Б******* “Тэгвэл би машинд чинь хоноё” гэхээр нь би зөвшөөрч, түлхүүрээ авч халаасандаа хийгээд гэрт орж унтсан. Б******* машинд үлдсэн ба машины түлхүүрийг яаж авсан гэдгийг мэдэхгүй байна. Би хувцсаа сольж байгаад унагаасан уу, халааснаас хулгайлсан уу гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд шөнө 03 цагийн үед дүү М над руу залгаад “Та хаана байгаа юм бэ, нөгөө зарах гэж байсан машин чинь осол хийсэн байна” гэхээр нь “Би гэртээ унтаж байна, Б******* сүүлд хонох газар байхгүй байна, машинд чинь хонож болох уу гээд машинд үлдсэн” гэсэн. Тэгээд куртикны халаасандаа түлхүүрээ үзсэн чинь байхгүй, цонхоор машинаа харсан чинь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-22/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн *******22 оны 4 дүгээр сарын *******7-ны өдрийн №*******4329 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 32-39 тал/,  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн *******6 дугаар зүйлийн *******4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн *******07 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь “...*******22 оны 4 дүгээр сарын *******5-ны өдрөөс *******6-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар гудамж, тоот хашаанаас хохирогч Б.Мгийн эзэмшлийн “Хюандай Портер” маркийн 34-*******2 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад нийт 4.385.000 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь хохирогч Б.Мгийн мэдүүлэг, гэрч Б.Чийн мэдүүлэг, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн *******22 оны 4 дүгээр сарын *******7-ны өдрийн №*******4329 дугаартай үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******г  түүний эзэмшлийн 34-*******2 СЭҮ улсын дугаартай Хюандай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэх байр суурийг илэрхийлж оролцсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хулгайлах” гэмт хэргийн гэм буруутай этгээд нь шунахайн сэдлээр хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан байдаг ба энэ хэргийн үйл баримтын хувьд хохирогчийн ах болох гэрч Б.Ч нь шүүгдэгч Б.Б*******г  гэмт хэргийн халдлагын зүйл болох Хюандай Портер” маркийн 34-*******2 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хонох, үлдэх зөвшөөрлийг олгож улмаар шүүгдэгч нь согтуудаа тээврийн хэрэгслийг авч явах боломжийг бий болгосон байх тул шүүгдэгчийн энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7 дугаар зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн субьектив шинж тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд  Баянгол дүүргийн прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч нь бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан дээрх үйлдлийг хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Б.Б*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мгийн эзэмшлийн 34-*******2 СЭҮ улсын дугаартай Хюандай портер маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн р 4.385.000 /дөрвөн сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийн шууд хохирол учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр шүүгдэгчийн эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж улмаар зам тээврийн осол гаргасан  тээврийн хэрэгсэлд 4.335.000 төгрөгийн шууд  хохирол, уг тээврийн хэрэгслийг будах, засварлах ажлын хөлсөнд *******.555.000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан  нийт 5.940.000 /таван сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирлыг  төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Б*******гээс нийт 5.940.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М нь “…шүүгдэгчийг түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж явахдаа иргэн Б.Вандандоржийн тээврийн хэрэгсэлд 9.*******24.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ хэрэгт би хариуцагчаар татагдсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Иймд энэ хохирлыг бас шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

 Хохирогч Б.Мгийн иргэн Б.Вандандоржид учирсан хохирлыг  нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас түүнд учирсан бусад гэм хорын хохирлыг иргэний журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б******* нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан 7******* /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б******* нь шүүхээс түүнд оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд  тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг түүний байнга амьдрах хаягийн бүртгэлтэй оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б******* нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсан байх ба тэрээр Сэлэнгэ аймаг дахь 4*******3 дугаар хорих ангид ял эдэлж байх тул   хорих ангиас ялтанг шилжүүлэн ирүүлж шүүх хуралдаан эхэлтэл нийт 7 /долоо/ хоног цагдан хорьсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******0 дугаар зүйлийн *******,2 дахь хэсэгт зааснаар түүний  энэ хэрэгт цагдан хоригдсон нийт хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхээс, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг түүний биечлэн эдэлж буй хорих ялд нэмж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дээрх 2******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон 7 /долоо/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, уг таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.*******0-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

*******. Шүүгдэгч Шарнууд овогт Б******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар Б.Б*******г 7******* /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Б*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.Б******* нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 6 /зургаа/ сарын хорих ял эдэлж буйг дурдаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дээрх 2******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэгт зааснаар Б.Б*******гээс нийт 5,940,000 /таван сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон 7 /долоо/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******0 дугаар зүйлийн *******,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.*******, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

*******0. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б*******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ