Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/419

 

2023              05           23                                    2023/ШЦТ/419

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч А.С*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ҮД:0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С******* овогт А******* С*******д холбогдох эрүүгийн 2205031940227 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Архангай аймаг, Хашаат сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалант ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

            -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 1 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар 4 жилийн хорих ялыг өршөөн хасаж 1 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

            С******* овогт А******* С******* /РД:*******/.

           

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч А.С******* нь “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрт хохирогч Ц.Я******* Iphone 11 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар сургууль дотор хохирогч нарын өмчлөх эрхэд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж хохирогч Б.Э******* Iphone-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.300.000 төгрөгийн, хохирогч А.А******* Iphone-12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 2.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн хашаан дотроос Б.Г******* эзэмшлийн Samsung A-32 5G загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын хэсэгт хохирогч Р.Б Iphone-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын газарт хохирогч З.Б Iphone-11 pro загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын В1 давхарт хүүхдийн тоглоомын төв дотор Б.Ц Samsung A-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.700 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэргийн улмаас нийт 8.226.700 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.С******* нь “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрт хохирогч Ц.Я******* Iphone 11 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар сургууль дотор хохирогч нарын өмчлөх эрхэд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж хохирогч Б.Э******* Iphone-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.300.000 төгрөгийн, хохирогч А.А******* Iphone-12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 2.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн хашаан дотроос Б.Г******* эзэмшлийн Samsung A-32 5G загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын хэсэгт хохирогч Р.Б Iphone-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын газарт хохирогч З.Б Iphone-11 pro загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын В1 давхарт хүүхдийн тоглоомын төв дотор Б.Ц Samsung A-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.700 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэргийн улмаас нийт 8.226.700 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С*******ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримт болох:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.А******* гэрчээр өгсөн “...Миний хүү А.С******* нь 2002 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Хүүг маань 3 сартай байхад нь ээж М.Цолмон нь бид хоёрыг хаяж салж явсан тэрнээс хойш ямар нэг холбоо байхгүй амьдарсан бөгөөд 2004 онд бид хоёр хот руу орж ирээд хөдөө гадаа ажлаар явж байгаад ирэхэд манай ээж С*******ийг Өнөр бүл асрамжийн газарт өгчихсөн байхаар нь 5 жил орчмын дараа асрамжаас нь би өөрөө очиж аваад гэртээ хамт амьдардаг байсан бөгөөд намайг гэрт байхад байдаг байсан тэгээд намайг хөдөө гадаа ажлаар явахаар гэрээс гараад дэмий тэнээд байдаг байсан асрамжийн газарт байхдаа дэмий тэнэдэг болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-176 тал/,

шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 132 тал/,

хохирогч Р.Болорчулуунд учруулсан 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч З.Билгүүнд учруулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Цэнд-Аюушд учруулсан 651.700 /зургаан зуун тавин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн хохирлыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлж барагдуулсан баримт /2-р хх-ийн 185-187 тал/,

“Төмөр хас” ХХК-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 188 тал/

 

Эрүүгийн 2205031940227 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Я******* хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би ангийн найзтайгаа хамт өргөө кинотеатрт кино үзэхээр орой 19:00 цагийн орчим очсон. Тухайн кинотеатр хүн бага байсан тэгээд бид 2 удаан хүлээж зогсолгүй үзэх киноныхоо тасалбарыг худалдан авсан. Тэгээд попкорн болон ундаа худалдаж аван бид 2 гарах киноны танхимаа хайгаад явж байхад миний гар утас байсан. Ороод би хувцсаа тайлаад тухлаад гар утсаа хайхад миний гар утас байхгүй болсон байсан болохоор найзынхаа гар утаснаас залгахад миний гар утас холбогдохгүй болсон байсан тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би 2019 онд гар утсаа Дархан уул аймагт байхдаа дэлгүүрээс худалдан авч байсан. Миний гар утас Iphone-11 загварын  утас байсан ба хөх өнгөтэй хөх өнгийн хамгаалалтын гэртэй гар утас байсан. Би гар утсаа 1.200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.С*******ийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орой 20 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрт хулгай хийх зорилгоор орсон. Тухайн газарт нэг охины гадуур хүрэмний баруун халаасанд гар утас харагдаж байхаар нь араа нь дагаж шатаар уруудаж байхад халааснаас нь авсан. Би тухайн газраас гар утсаа хулгайлаад пс-нд хоносон. Би мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Хөх өнгийн iphone-11 загварын гар утас байсан гадуураа ягаан өнгийн хамгаалалтын гэртэй 6 оронтой тоон кодтой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БГ2-22-1561 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 21-22 тал/,

 

Хохирогч Ц.Яд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насан хүрээгүй А.А******* хохирогчоор өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай дүү болох Э хичээл нь тараад манай ангийн гадаа ирээд бид 2 манай ангид байж байхад манай дүү Э өөрийн гар утсаа надад өгсөн тэгээд бид 2 сургуулиас гарах гэж үүдэнд байхад үл таних хүн намайг мөрлөх шиг болоход миний халааснаас карт унах шиг болохоор нь авах гэж байхад хүн ихтэй шахалцаж байсан ба би авч чадахгүй хажууд байсан ахыг гуйхад надад картыг авч өгөөд цаашаа үүдээр гараад яваад өгсөн. 2020 оны 08 дугаар сард манай төрсөн ээж авч өгч байсан. Iphone-11 pro загварын space qrey загварын өнгөгүй цагаан өнгийн хамгаалалтын гэртэй хажуу талаасаа харагдахгүй хамгаалалтын шилэн наалттай гар утас байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насан хүрээгүй Б.Э******* хохирогчоор өгсөн “...Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би сургууль дээрээ хичээлээ тараад үеэл эгч болох А дээр очоод хамт гэр лүгээ харихаар болоод сургуулиасаа гарах гээд явж байхад сургуулиас гарах хаалганы үүдэн дээр манай эгч Аыг үл таних хүн түлхээд шүргэсэн тухайн үед манай үеэл эгч А нь гартаа фото карт бариад явж байсан тэгээд тэр үнэ тэрийг нь унагасан тэгээд тухайн хүн тэрийн нь авч өгчхөөд цааш яваад өгсөн эгч бид хоёр ч гэсэн сургуулиасаа гараад явсан тэгээд манай эгч халаасаа дарж үзээд би надаас утсаа авсан уу? гэж асуусан би үгүй гэж хэлсэн тухайн сургуулиас гарах үед би эгчдээ өөрийн эзэмшлийн iphone 02 pro max гар утсаа халаасанд нь хийлгэсэн байсан тэр манай эгчийг шүргэсэн хүн авсан байх гэж би эгчид хэлэхэд манай эгчийн гар утас мөн алга болсон байсан манай эгч надад хэлэхдээ өөрийнхөө гар утсыг миний утастай хамт нэг халаасандаа хийсэн гэж эгч надад хэлсэн бид буцаад сургууль руугаа ороод нийгмийн ажилтанд мэдэгдэхэд нийгмийн ажилтан манай сургуулийн камерыг шүүж өгсөн. Тэгээд бид цагдаад хандсан. Би гар утсаа 2022 оны 11 дүгээр сард ааваараа 2.400.000 төгрөгөөр Солонгос улсаас захиулж авхуулж байсан одоо надад хайрцаг сав име код нь байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.С*******ийн гэрчээр өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хороонд байрлах арктай шар барилгын хажууд алхаад явж байсан. Тэгээд яваад байж байтал тухайн Ган зам гэх ерөнхий боловсролын сургуульд ороод үүдэнд байж байтал хүүхдүүд шахалцаад гараад ирсэн тэгээд би дунд нь ороод байж байтал 15-17 насны 2 охин хүүхэд гарах гэж байсан ба би хараад араас нь дагаж байгаад цагаан куртиктэй охины халааснаас нь 2 гар утас авахад халааснаас нь карт шиг сонин зүйл унахаар нь тухайн зүйлийг нь газраас авч өгчхөөд би цаашаа яваад өгсөн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээж байна. Цагаан өнгийн хамгаалалтын гэртэй алтан шаргал өнгөтэй iphone-12 pro max, загварын гар утас болон цагаан өнгийн хамгаалалтын гэртэй хар саарал өнгөтэй iphone-11 pro загварын 2 гар утас байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91 тал/,

 

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 93-95 дугаар тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Эд алтан шаргал өнгийн iphone-12 pro max загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 104 тал/,

 

Насан хүрээгүй хохирогч А.Ад iphone-11 pro загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 105 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насан хүрээгүй Б.Г******* хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өдрийн 13:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн хашаан дотор хичээлдээ орох гэж байх үедээ гадуур хувцасныхаа халааснаас Samsung-А32 5G загварын гар утсаа алдчихсан. Миний гадуур хувцасны халааснаас үл таних хүн миний гар утсыг авсан талаар би мэдээд эргээд харахад тухайн хүн цаашаа яваад алга болчихсон. Би Улаанбаатар хотоос 2022 оны 08 дугаар сард Хархорин захаас 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би утасныхаа гэрийг 2022 оны 08 дугаар сард Хархорин захаас 15.000 төгрөгөөр худалдан авч байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.С*******ийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, Хархорин зах орчим явж байгаад 13:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 62 дугаар бүрэн дунд сургуулийн гадна талбайд очсон юм. Тус сургуулийн урд талын талбай дээр хичээлдээ орох гэж байсан хүүхдүүдийг ажиглаж байгаад 3 хүүхдийн гадуур хувцасны халааснаас нь Samsung А-20, Redmi 9A. Samsung A-32 загварын гурван утас хулгайлан авсан юм. Тэгээд би 62 дугаар сургуулийн хашаанаас гарч явж байгаад хүүхдүүдэд баригдаад цагдаа дуудчихсан. Ийм шалтгааны улмаас цагдаагийн байгууллага дээр ирсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129 тал/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2249 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 118-120 тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 123-126 тал/,

 

Насан хүрээгүй Б.Гд улаан өнгөтэй, Samsung загварын, өнгөгүй энгийн гэртэй А-32 5G загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 127 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Б хохирогчоор өгсөн “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн гэр бүлийн хамт кино үзэх гээд цаг нь арай болоогүй болохоор хүүхдээ тоглуулъя гэж бодоод Тэнгис кинотеатрын дотор талд байрлах хүүхдийн тоглоомын газарт явж байгаад өөрийн гар утсаа халааснаасаа хулгайд алдсан. Би үнэхээр анзаараагүй бөгөөд өөрийнхөө утсыг баруун гар талын халаасандаа хийчихсэн байсан. Яг хэн хэзээ яаж авсныг үнэхээр мэдээгүй. Тэгээд утсаа алга болгосноо мэдээд камерын өрөөн дээр очоод камер шүүлгэж үзэхэд хар гадуур хувцастай, хар малгайтай, маск зүүчихсэн царай зүс нь харагдахгүй байсан бөгөөд доогуураа цагаан өнгийн пүүзэн гутал өмсчихсөн эрэгтэй хүн миний халааснаас авч байгаа дүрс бичигдсэн байсан. Би өөрийн iphone-11 загварын гар утсаа 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр iphone center-с 1.550.000 төгрөгт худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.С*******ийн сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3-4 дүгээр хороололд байрлах ПС тогтоолын газар хоночхоод 12 цагийн орчим гараад Тэнгис кино театр луу явсан. Тэнгис кино театрт ирээд хүүхдийн тогтоолын төвд Автомашин уралддаг тоглоомын хэсэгт эмэгтэй хүн тоглоом тоглож байхаар нь цамцны баруун халаасанд гар утас харагдахаар нь хойноос нь дагаж байгаад халааснаас нь авсан. Миний авсан гар утас iphone-11 маркийн гар утас байсан. Аваад Тэнгис кино театрын автобусны буудал дээрээс Хар хорин чиглэлтэй автобусанд сууж Хар хорин орсон. Хар хоринд очоод нэрийг нь мэдэхгүй ченж залууд 350.000 төгрөгт зарсан. Зарсан мөнгөөрөө ахуйн хэрэгцээнд үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Бгийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хүүхдийн тоглоомын хэсгийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Тэнгис кино театрын хүүхдийн тоглоомын хэсгийн автомашинаар уралддаг хэсэгт цагаан өнгийн ноосон цамцтай 45-50 орчим насны эмэгтэй халааснаас гар утас авч байгаа дүрс бичлэг, мөн тус өдрийн 18 цагийн орчимд хүүхдийн тоглоомын хэсгийн сагсанд бөмбөг тоглодог хэсэгт 15-20 орчим насны хэрэгтэй хүүхдийн юүдэнтэй цамцны хармаанаас авч буй дүрс бичлэг зэргийг өөрийн биеэр шүүж үзсэн. Уг 2 иргэний гар утсыг авч буй этгээд нь Цагдаагийн нэгдсэн халаасны хулгайчийн санд бүртгэлтэй, Цагдаагийн нэгдсэн АСАП санд 6 удаагийн бүртгэгдсэн Алтангэрэл овогтой С******* /ас02270317/ байх бөгөөд уг этгээдтэй би олон удаа уулзаж Нийслэлийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсүүдэд тус тус хүргэж өгч байсан бөгөөд хаанаас нь харсан ч уг этгээдийг танина...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205-207 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ГХҮ-922/4405 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 212-215 тал/,

 

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 221-222 тал/,

 

Гэрч Ж.Бгаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 223-229 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй З.Б хохирогчоор өгсөн “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найзуудын хамт кино үзэх гээд цаг нь арай болоогүй болохоор найзуудын хамт тоглоё гэж бодоод Тэнгис кино театрын дотор талд байрлах хүүхдийн тоглоомын газарт явж байгаад өөрийн гар утсаа халааснаасаа хулгайд алдсан. Би үнэхээр анзаараагүй бөгөөд өөрийнхөө утсыг баруун гар талын халаасандаа хийсэн байсан. Яг хэн хэзээ яаж авсныг үнэхээр мэдээгүй. Тэгээд утсаа алга болгосноо мэдээд камерын өрөөн дээр очоод камер шүүлгэж үзэхэд хар гадуур хувцастай, хар малгайтай, маск зүүчихсэн царай зүс нь харагдахгүй байсан бөгөөд доогуураа цагаан өнгийн пүүзэн гутал өмсчихсөн эрэгтэй хүн миний халааснаас авч байгаа дүрс бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-622/5053 дугаартай шинжээчийн дүгнэлт “2-р хх-ийн 55-58 тал”,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 62 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ц хохирогчоор өгсөн “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театр орж хүү Бат-Эрдэнийг тоглуулах гээд В1 давхарт байрлах тоглоомын төв рүү нь орсон юм. Бид хоёр тоглоомын төв рүү нь ороод сагсны шийд рүү бөмбөг шиддэг тоглоом дээр тоглож байхад миний ард талд цагаан өнгийн малгайтай цамцтай, халимаг үстэй, амны хаалт зүүсэн 20-25 орчим насны эрэгтэй хүн миний гадуураа өмсөж явсан цувны баруун тал руу хийсэн байсан цэнхэр өнгөтэй Samsung А52 маркийн гар утсыг маань халаас руу гараа хийж авсан байсан. Тухайн үед гар утсаа алдчихлаа гэж бодоод хяналтын камерын бичлэг шүүж дээрх хүн миний гар утсыг авсныг мэдсэн юм. Хүү Бат-Эрдэнэ бид хоёрыг тоглоомын төв рүү орсон хойно нилээн удаан дагаж явж байж гар утсыг маань халааснаас авсан байсан. Миний алдсан гэх гар утас цэнхэр өнгөтэй Samsung А52 маркийн гар утас байсан бөгөөд одоогоос 2 сар орчмын өмнө Теди худалдааны төвөөс шинээр нь 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.С*******ийн гэрчээр өгсөн “...Би 2022 онд Архангай аймаг Хашаатад төрсөн бөгөөд манай аав ээж хоёр намайг 3 сартай байхад асрахад өгсөн түүнээс хойш би Улаан хуарангийн өнөр бүл төвд өссөн бөгөөд Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяг байхгүй амьдарч байгаа тодорхой эрхэлсэн ажил байхгүй хулгай хийж амь зогоодог. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт ямар учраас ирж мэдүүлэг өгч байгаа вэ гэхээр 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Тэнгис кино театрын В1 давхарт хүүхдийн тоглоомын газарт хүүхэдтэйгээ хамт сагсан бөмбөг шиддэг тоглоом дээр тоглож байсан нэгэн 30 орчим насны эмэгтэй хүн урт цувтай хүн байхаар нь баруун гар талын халаасандаа гар утсаа хийхээр нь харж байгаад халааснаас нь тулж очиж байгаад гар утсыг нь аваад гараад явсан, авсан гэх гар утас Samsung А52 маркийн гар утас байсан, тухайн газраас гараад Тэнгис кино театрын автобусны буудал дээрээс автобусанд суугаад Хархорин захын буудал дээр буугаад автобусны буудал дээр гар утас авдаг ченж нарт очоод нэгэн эрэгтэй 40 орчим насны эрэгтэй хүнд 280.000 төгрөгөөр өгсөн мөнгөө бэлнээр авсан, тухайн хүнийг дахин харах юм бол таних байх гэхдээ зааж өгч чадахгүй байх гэж бодож байна. Би өөрийн хийсэн хэрэгт өөрийн өгсөн мэдүүлэгт үнэн зөв би өөрөө үйлдсэн гэдгээ баталж байна хяналтын камерын бичлэг дээр байгаа хүн бол би өөрөө өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирлыг барагдуулж чадахгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 107 тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 116-117 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЧД1-22-581 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 122-123 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 36, 130 тал/, иргэний мэдээлэл /2-р хх-ийн 66 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.С*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч А.С******* нь “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрт хохирогч Ц.Я******* Iphone 11 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар сургууль дотор хохирогч нарын өмчлөх эрхэд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж хохирогч Б.Э******* Iphone-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.300.000 төгрөгийн, хохирогч А.А******* Iphone-12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 2.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн хашаан дотроос Б.Г******* эзэмшлийн Samsung A-32 5G загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын хэсэгт хохирогч Р.Б Iphone-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын газарт хохирогч З.Б Iphone-11 pro загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын В1 давхарт хүүхдийн тоглоомын төв дотор Б.Ц Samsung A-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.700 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэргийн улмаас нийт 8.226.700 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь хохирогч Ц.Я******* мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БГ2-22-1561 дугаартай шинжээчийн дүгнэлт, алдагдсан гэх эд зүйлийг хохирогч Ц.Янжилхамд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч А.А******* мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Э******* мэдүүлэг, Кости эстимэйт ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, алдагдсан гэх эд зүйлийг насанд хүрээгүй хохирогч А.А, Б.Э нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Б.Г******* мэдүүлэг, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2249 дугаартай шинжээчийн дүгнэлт, алдагдсан гэх эд зүйлийг насанд хүрээгүй хохирогч Б.Гд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Р.Б мэдүүлэг, гэрч Ж.Бн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-922/4405 дугаартай шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч З.Б мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-622/5053 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Ц мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-22-581 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.С*******ийн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.           

 

Шүүгдэгч А.С******* гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.С*******ийн “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрт хохирогч Ц.Я******* Iphone 11 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар сургууль дотор хохирогч нарын өмчлөх эрхэд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж хохирогч Б.Э******* Iphone-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.300.000 төгрөгийн, хохирогч А.А******* Iphone-12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 2.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн хашаан дотроос Б.Г******* эзэмшлийн Samsung A-32 5G загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын хэсэгт хохирогч Р.Б Iphone-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын газарт хохирогч З.Б Iphone-11 pro загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын В1 давхарт хүүхдийн тоглоомын төв дотор Б.Ц Samsung A-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.700 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэргийн улмаас нийт 8.226.700 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч А.С*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч А.С******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Яаас авсан 1.075.000 /нэг сая далан таван мянга/ төгрөгийн үнэ бүхий iphone-11 загварын гар утас, насанд хүрээгүй хохирогч А.Ааас авсан 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий iphone-11 pro загварын гар утас, насанд хүрээгүй хохирогч Б.Эээс авсан 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий iphone-12 pro max загварын гар утас, насанд хүрээгүй хохирогч Б.Гаас авсан 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Samsung A32 5G загварын гар утсыг тус тус буцаан өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Р.Болорчулуунд учруулсан 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч З.Билгүүнд учруулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Цэнд-Аюушд учруулсан 651.700 /зургаан зуун тавин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн хохирлыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлсөн болох нь /2-р хх-ийн 185-187 тал/  тогтоогдсон тул шүүгдэгч А.С*******ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.С******* нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.С*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал зэрэгт дүгнэлт хийж түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эрүүгийн 2205031940227, 2305000000244, 2211008220343, 2208038850379 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 102 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.С*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С******* овогт А******* С*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С*******ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.С*******д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С*******ийн цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч А.С*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт эрүүгийн 2205031940227, 2305000000244, 2211008220343, 2208038850379 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.С*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ