Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/420

 

2023              05           23                                    2022/ШЦТ/420

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: Ю.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигин овогт Ю******* Г*******од холбогдох 2305000000725 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депо-д элчит тэрэгний засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Боржигин овогт Ю******* Г******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ю.Г******* нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам Зүтгүүрийн депо-ийн орчимд Д.Г*******ийн толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар биед нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ю.Г******* нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам Зүтгүүрийн депо-ийн орчимд Д.Г*******ийн толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар биед нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Г*******ын “...Д.Г*******ийн биед халдаж хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305000000725 дугаартай хэргээс:

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.Г*******ийн гэрчээр өгсөн “...Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Төмөр замын архивын газар би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орж лавлагаа аваад өдөр 12:00 цагийн үед хамт ажилладаг Г*******той уулзсан. Бид хоёр уулзаад Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Зүтгүүрийн депо руу бичиг баримт аваачиж өгөхөөр явсан. Тэндээс гараад Зүтгүүрийн депогийн хойно байрлах Саруул төв орж 0,5 литртэй Соёрхол авч Саруул төврийн хойд талын байрны орцонд орж хувааж уусан. Авсан архиа хувааж уугаад тэндээс гараад харих гээд такси бариад /ямар дугаар, номертой машинд сууснаа мэдэхгүй байна гэх/ хөдөлтөл Г******* таксины жолоочийг ална гээд дайрсан. Би боль гээд бид хоёр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Зүтгүүрийн депогийн урд буусан. Тэгсэн намайг ална гэж дайрсан Г******* нилээн согтолттой байсан. Би зугтаж байхдаа бүдэрч унасан тэгсэн Г******* миний дээр цээж дарж суугаад толгой хэсэг рүү баруун, зүүн гараараа нилээн их цохиж нүдсэн. Би арай гэж доороос нь мултарч гараад Зүтгүүрийн депогийн харуулын байр руу гүйж орсон. Намайг ороход Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Зүтгүүрийн депогийн харуулын дарга /нэрийг нь мэдэхгүй/ байсан бас цагдаа Цогоо нар байсан. Цагдаа нь Г*******ыг барьж аваад харуулын дарга намайг хоёр давхар руу гаргасан. Би Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Зүтгүүрийн депогийн хоёр давхарт байж байхад цагдаа нар ирээд намайг болон Г*******ыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Д.Г*******ийн хохирогчоор өгсөн “...Одоо миний биед зовиур байхгүй байна. Би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд болон Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг нүдэндээ тос авч түрхээрэй гээд хоёр эм бичиж өгсөн. Бусдаараа гайгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Г.А******* гэрчээр өгсөн “...Тухайн үед би ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Д.Г******* 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 16:00 цагийн үед авраарай гээд Д.Г*******ийн нүднээс цус гойжсон ирж цонх тогшоод гараад очтол Ю.Г******* араас нь гүйгээд ирж байсан. Намайг хараад Г******* цааш зугтсан. Би араас нь хөөж барьж аваад цагдаа, түргэн дуудсан. Түргэний эмч Г*******ийн үзчихээд явсан. Тэгээд цагдаа нар Г*******, Г******* нарыг авч явсан. Г*******ийн зүүн нүд нь хавдаж, цус болсон харагдаж байсан. Г******* нь харагдах хэсэгт шарх харагдаагүй. Хоёулангаас нь архи үнэртэж байсан. Их согтолттой бол харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3746 дугаартай “...Д.Г*******ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 07-08 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Г*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ю.Г*******од холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ю.Г******* нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам Зүтгүүрийн депо-ийн орчимд Д.Г*******ийн толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар биед нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Ю.Г*******ын мэдүүлэг, хохирогч Д.Г*******ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3746 дугаартай дүгнэлт /хх-ийн 07-08 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Ю.Г******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ю.Г*******ын “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам Зүтгүүрийн депо-ийн орчимд Д.Г*******ийн толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар биед нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ю.Г*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Ю.Г******* нь хохирогч Д.Г*******т төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Г******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэж байна. /хх-ийн 45 тал/

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ю.Г******* нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам Зүтгүүрийн депо-ийн орчимд Д.Г*******ийн толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар биед нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ю.Г*******од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Ю.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 44 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ю.Г*******од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ю.Г*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ю.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ю.Г*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Ю******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г*******ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ю.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Г*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ