| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0426/Э/220/2023/0608 |
| Дугаар | 2023/ШЦТ/232 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Э |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч С.Энхтуул,
гэрч П.*******, Н.*******, Б.*******, Н.*******,
шинжээч Э.*******, Ц.*******,
хохирогч Ж.*******, А.*******, тэдгээрийн өмгөөлөгч М.*******, Э.,
хохирогч Ж., түүний өмгөөлөгч Б.,
хохирогч Г., түүний өмгөөлөгч Д.,
шүүгдэгч Х., түүний өмгөөлөгч К., Ж., Л., И., Д. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн т холбогдох эрүүгийн 1 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр **т төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, **мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ** хамт ** тоотод оршин суух бүртгэлтэй, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт гийн /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х. нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.*******, А.******* нараас дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,500,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1,597,118,064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
хохирогч Г.т өөрийгөө аас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна гэж итгэл төрүүлэн хуурч, Г.ийн өмчлөлийн дүүргийн хороо ам /18192/ 7 дугаар хэсэг гудамж тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэ бүхий 154,4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөртөө шилжүүлэн авсан, мөн Г.оос 75,107,889 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111,471,480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281,275,809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-“” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа руу адууны мах экспортлоно гэж Ө.д ойлгуулж түүгээр дамжуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз Очир импекс групп” ХХК-ийн захирал Ж.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.гээр дамжуулан 75,000,000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Х.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...”” ХХК-ийн махны үйлдвэртэй холбоотой хэрэгт эхлээд мэдүүлэг өгнө. Манай нөхөр бид хоёр 2013 оноос мах махан бүтэгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл худалдаа хийсэн. Манай анхны компани 2009 онд, 2 дахь махны чиглэлийн компани 2013 оноос эхэлсэн. Анх цех түрээсэлж, гадуур худалдаалагддаг, хүнсний скочинд ороосон шулсан, цул мах зарж эхэлсэн. Энэ үйл ажиллагаа өргөжиж тэлсээр 2016 он гэхэд манай “Глори кинг инвестмент групп” ХХК-ийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэр 18 нэр төрлийн бараа үйлдвэрлэдэг болсон байсан. Үүнд 6 төрлийн бууз, хонины толгой, хэл, адууны чанасан мах, үхрийн чанасан мах, бөөрөнхий мах, котлетын мах, борц зэргийг үйлдвэрлэж сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байсан. Гомдол гаргасан ах нар намайг урьд махны үйлдвэрлэл явуулж байгаагүй мөртлөө худал хэлж үйлдвэрийг авсан мэт хэлдэг. Бид махны үйлдвэрлэлийн ажиллагаа явуулж байсан. Тухайн үйлдвэрийг авах үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Эрдэнэтолгойд 600 м.кв объект Хандо гэх лифтний компаниас байр түрээсэлж аваад махны үйлдвэрийн зориулалтын байр болгож засаж тохижуулж үйлдвэрлэл явуулсан. Энэ үед үйлдвэрлэл өргөжиж байсан. Хатаасан мах үйлдвэрлэж Хятад Улс руу үзэсгэлэн худалдаанд явдаг байсан. Ганц тэр бүтээгдэхүүнээр Хятад Улсад үзэсгэлэн худалдаанд орж тодорхой хэмжээний ашиг олж явдаг байсан. 2016 оны сүүл, 2017 оны эхээр Аж үйлдвэрийн яамнаас мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг суурьшлын бүс буюу хотоос гаргана гэж яригдаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд 2017 оноос Хятад Улс Монгол Улс хоёр мах махан бүтээгдэхүүний экспортоор хамтарч ажиллана гэж санамж бичигт гарын үсэг зурагдаж байгаа гэх мэдээлэл явсан. Бид залуу хүмүүс учраас 36 м.кв түрээсэлж ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүү бодож байсан. Хан-Уул дүүргийн Ханбогд резиденсэд байрлах Фермерүүд зах нээгдэж байхад анхны махны худалдааны хэсгийг манай компани ганцаараа хариуцаж байсан. Эрдэнэтолгойд байсан үйлдвэр суурьшлын бүсэд байдаг. Одоо дахин төлөвлөлтөд орж байр барьсан. Тийм учраас өөрийн гэсэн юмыг хотын суурьшлын бүсээс гаргаж хотын хоёр тийш буюу гадна , ад байгуулахаар шийдсэн. Бид нар 2017 оны хавраас газар хайж эхэлсэн. Үйлдвэрлэл явуулах газар ээс хайж эхэлсэн. Гэвч эд өрсөлдөгч ихтэй учраас тэнд очиход газар үнэтэй болсон, хоёр улсын Засгийн газар хоорондын чиг шугам нээгдэж байгаатай холбоотой Хятадууд ирсэн, газар авсан үе байсан. Тэгээд бид дүүрэгт очсон. Тэнд одоо байгаа манай үйлдвэрийн наана 300 метр хүрэхгүй нэг газар байгаа. гэж ах зар тавьсан байхыг хараад очиж уулзсан. Очиж үзэхэд 600 м.кв объекттой 1.2 га газар байсан. Объект нь махны чиглэлээр биш боловч зориулалтыг нь өөрчилж засаж сайжруулж махны чиглэлээр ажиллуулж болохоор тооцоолж 4 сард 250.000.000 төгрөгөөр бидэнд зарахаар болсон. Ард кино театрын хажууд нотариат дээр гэрээ хийх болоход гэнэт “би газраа хямдхан зарах гээд байна, үнээ нэмлээ, 450.000.000 төгрөг болгоно” гэж хэлсэн. Түүнийг нотариатчийн хажууд хэлсэн. Тэр үед нотариатч миний дүү нар залуу хүмүүс байна, эзэмших гэрчилгээтэй газрыг ингэж өндөр үнээр зардаггүй, та нар анхаараарай, би үүнийг батлахаас татгалзаж байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр больсон. Ажлаа хийж явж байгаад 6 сарын сүүлээр манай нөхөр “Үнэгүй.мн” сайт дээрээс дүүрэгт мах экспортлох зөвшөөрөлтэй махны үйлдвэр зарах гэж байгаа зар байна, үнэ нь 1.000.000.000 төгрөг гэж байна гэж хэлсэн. Тэр зар дээрээ 9191-тэй дугаар тавьсан байсан. Зар дээр улаан өнгийн үйлдвэрийн 2 ширхэг зураг байсан. Нэг зураг нь ногоон шалтай, нөгөө нь өлгөсөн махны хажууд цагаан халаадтай эмч зогссон 2 ширхэг зураг зар дээр тавьсан байсан. Зарын дагуу ярихад нэг ах утсаа авсан. Би өөрийн дугаараас залгасан. Тэр ах утсаа аваад ах нь зуслан дээр байна, ярих боломжгүй байна, маргааш өглөө та нар очоод үзчих, манаач байгаа гэж хэлсэн. Түүний дагуу маргааш нь 11 цагийн орчимд очиж үзэхэд гэрч ******* ах, нэг банхар хоёр байсан. Орж танилцахад 4-5 жил ажиллаагүй болов уу гэмээр цонх нь хагарсан, шилтэй, шилгүй, дотор нь ороход борооны ус коридороор, зоорь хэсгээр тогтсон, шал нь гөвдрүүтэй, удаан ашиглаагүй, хэрэглээгүй, тог байхгүй, 5 ширхэг зоорины хаалгатай боловч зоорьгүй хоёр хэсэг байсан. Зоорины чиглэлээр ажиллуулж байсан зүйл байгаагүй. 1 дүгээр зоорины хэсэг л ажиллаж байсан гэмээр байсан. Мөн үүдний амбаар нь нурж унасан байсан. Борооны ус тэр байшинд өгөршилт өгч байсан. Тийм байшин байсан. Тоног төхөөрөмж гэх зүйл байхгүй, ажилладаггүй 2 хөлдөөгч, бод малын нядалгааны шугам байсан. Ажиллуулж үзье гэхэд тог байхгүй, ажиллуулаагүй удаж байна гэж хэлсэн. Энэ байшинг үзээд аас орж ирэхэд залгаад ах руу нь сая манаач ярилаа, өчигдөр ярьж чадсангүй, ах нь энэ үйлдвэрийн эзэн нь байна гэж гэж ах ярьсан. Гэтэл гэдэг хүн энд дурдагддаггүй. Манай нөхөр бид хоёртой гэж хүн ярьсан. Яриад ах нь 5 дугаар сургуулийн энд байна, ирээд бичиг баримтаа үзчих гэж хэлсэн. аас ирээд 5 дугаар сургуулийн тэнд очиход жижиг дэлгүүрээс саарал өмдтэй, цагаан подволктой ах гарч ирээд жижиг цүнхнээс канондсон үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээний хуулбар, зөвшөөрлийн хуулбар, кадастрын зураг үзүүлсэн. Бүх бичиг баримт бүрэн, ах нь энэ үйлдвэрийн эзэн гэж хэлсэн. Ингээд наадам болж бид нар хөдөө явж ирэхэд 7 сарын сүүлээр ах залгаад яахаар болсон миний дүү нар гэхэд нь очиж үзэхэд асуудал ихтэй байна, одоогоор бид нар үйл ажиллагаа явуулж байгаа, шууд нүүгээд орох хэмжээний юманд орно гэж хэлсэн. Тухайн үед ах 1.000.000.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан хэр нь уулзахад 750.000 доллароор зарна гэж хэлсэн. Энэ нь 1.800.000.000 төгрөг болж байсан. Яагаад ингэж байна вэ гэхэд наадах чинь хуучин үнэ гэж хэлсэн. Хуучин үнэ гэдгийг бид сүүлд мэдсэн. Урьд ******* ахад 1.000.000.000 төгрөгөөр зарсан байсан. Бид түүнээс арай багаар төсөвлөж байсан, ийм байшинд 1.800.000.000 төгрөг өндөр байна, авах боломжгүй байна гэж хэлсэн. Гэтэл уулзъя, ярилцъя гэж хэлсэн. 5-6 хоногийн дараа бид зочид буудлын гадаа байна гэхээр нь хаана уулзах вэ гэхэд энд зогсоол дээр байж байя гэж хэлсэн. Нөхөр бид хоёр очиход манай машинд охин ынхаа хамт орж ирээд машинд суусан. ах “ах нь энэ үйлдвэрийн эзэн, Оросод хамт сурч байсан найзуудтайгаа хамтарч барьсан, Орос руу мах экспортолж байсан, эрхтэй, зөвшөөрөлтэй компани Монголд байхгүй, манай үйлдвэрийг авбал Монголын №1 компани болно, ах нь 2 жил үнэгүй ажиллаж өгье, ах нь энэ байшингийн бүх зүйлийг мэднэ, би өөрөө гардаж ажиллуулж байсан, манай охин Бээжингийн их сургуульд сурдаг, Хятад Улсын зах зээл нээгдэх гэж байна, хийсэн бараа болгоныг чинь Хятад Улсад зуучилж өгье” гэж хэлсэн. 1.800.000.000 төгрөг үнэтэй байна гэхэд 300.000.000 төгрөг хасъя гэж хэлсэн. Яллах дүгнэлтэд манай нөхөр 300.000.000 төгрөг хасъя гэж хэлсэн юм шиг уншигдаж байна. ах тэгж хэлсэн. Бид тэр үйлдвэрийг хотын зах руу гаргах, үйлдвэрээ томруулах хүсэл зорилго, сонирхолд тэр экспортын зөвшөөрөлтэй гэдэг нь чухал байсан. зөвшөөрөлтэй гэж хэлсэн учраас сонирхсон. Манай компани дотооддоо үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй байсан. Энэ хүн 2012 онд Оросын Холбооны Улс руу мах экспортолж байсан гэж хэлсэн. Энэ зөвшөөрөл их чухал. Бид нар 1.500.000.000 төгрөг дээр ярилцъя, бид нар юм хийж бүтээх гэж явж байгаа залуучууд, ажиллаад хөдөлмөрлөвөл энэ мөнгийг олж чадна, одоо бидэнд 700.000.000 төгрөг бэлэн өгөх боломж гэж хэлсэн. Энэ бол 2017 оны 8 дугаар сард хэлсэн үг. Илүү мөнгийг яаж гаргах тал дээр ярилцаж болох байх, энэ мөнгийг одоо баталж болохгүй гэхэд тийм тийм миний дүү гээд салсан. 2017 онд би жирэмсэн байсан. Би 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Намайг ажил дээр ирж очиж байж байх хооронд ах манай нөхөр *******тай харилцсан. Бид хоёр хүний босгосон, бүтээсэн, зөвшөөрөл авсан хөрөнгө оруулалт шингэсэн зүйлийг үгүйсгэж болохгүй. Бид юмыг үгүйсгэх хэмжээний боловсролтой залуучууд биш. ахтай ******* утсаар ярьж байхад ах манай хувьцаа эзэмшигч нар та нартай уулзъя гээд *******, *******, ******* ах нартай уулзуулсан байсан. Эхний уулзалт надгүйгээр болсон. ах тухайн үед энэ хүмүүс 1.500.000.000 төгрөгөөр худалдаж авъя гэж байна гэж ойлгуулсан байсан. Уулзалт болоход эд нар уулзалдаад 1.500.000.000 төгрөг дээр тохирсон. Гэрээгээ хийе гэхэд алга болсон. Би 8 дугаар сарын 24-ний өдөр төлөвлөгөөт хагалгаатай байсан. ах руу залгахад утас нь болохгүй байсан. Гэрээгээ хийчихмээр байна гэхэд ах нь ыг аваад Бээжин рүү явсан байна, манай хүмүүстэй ярь гэж хэлсэн. Олон эзэн гарч ирээд байна, ямар учиртай вэ, төрөхөөсөө өмнө гэрээгээ хийчихмээр байна гэхэд *******тэй яриарай гээд *******, ******* нарын дугаарыг өгсөн. Төрснийхөө дараа бид хэд манай оффис дээр уулзсан. Намайг эмнэлгээс гарч ирэхэд ******* гоё ах нартай танилцсан гэж хэлсэн. ******* ах гоё хүн, эр хүн, ах нь бизнесийг чинь хийж шүлхий өвчнөөс болж шатсан, одоо экспорт цэцэглэж байгаа үед үйлдвэрийг ав гэж байна гэж хэлсэн. ******* ах ч ингэж хэлсэн. Манай нөхөр энэ хүмүүсийг өөрийн төрсөн ах шигээ бодсон байсан. Манай нөхөр айлын ганц хүүхэд, би ч айлын ганц охин учраас ийм хүмүүст итгэдэг. Өнөөдөр миний буруу байгаа. Энэ хүмүүсийг ах гэж итгэсэн нь миний буруу болсон. Миний 2-13 насны 5 хүүхэд өнөөдөр өдөржин хоолгүй нэгнээ хараад байж байна. Урьд “” ХХК *******, ******* хоёр дээр байсан. ******* ах ******* ах хоёр нэг хувьцаа эзэмшигч. Би 9 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлээс гарч гэр рүүгээ явж байхад нөхрийн утас руу нэг хүн байнга залгаад байсан. Хэн залгаад байгаа юм гэхэд үйлдвэрийн ах залгаж байна гэж хэлсэн. Хэн бэ гэхэд ******* ах гэж хэлсэн. Маргааш нь надад ******* ах 10 хувь өг гээд байна гэж хэлсэн. Бид нар энэ үед бичгийн юм хийгээгүй байсан. Яагаад тэгж байгаа юм чи гэрээ хийсэн юм уу гэхэд хийгээгүй гэж хэлсэн. Тийм бол энэ мөнгийг яах вэ гэхэд ******* ахад мөнгөний хэрэгцээ байгаа юм шиг байна гэж хэлсэн. Би хараагүй, танихгүй яах вэ гэж хэлэхэд энэ гурван ах нар үнэхээр итгэлтэй, гоё ах нар гэж хэлсэн. Манай нөхөр энэ хүмүүсийг тахиж шүтэж байсан. Хүнд мөнгө хэрэгтэй болсон юм болов уу гэж бодоод 150.000.000 төгрөг өгөх нь юу юм ядаж 80.000.000 төгрөг өгөх үү гэж яриад 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хагалгааны боолт хийлгээд гарч банк дээр очиж мөнгө аваад нөхөртөө өгч, манай нөхөр нотариат дээр очоод ******* ахад өгсөн. Тухайн үед ямар ч гэрээ хийгдээгүй байсан. Энэ ах нарт бид нар зүгээр итгэсэн. ******* ах түүнээс хойш манай нөхөртэй холбоо бариад явдаг байсан. ******* ах, ******* ах нар намайг мөнгө авсан гэж тэнд битгий хэлээрэй, чи *******т мөнгө өгвөл бид нарт хэлээрэй гэж хэлдэг. Бид энэ хүмүүсийг нэг компанийн эзэд гэж бодоход хоёр өөр зүйл болоод байдаг. Хэзээ гэрээ хийх вэ гэхэд ******* гадаад явсан, тамга тэмдэг, гэрчилгээ *******т хадгалагддаг, одоогоор гадагшаа явсан байна гэж хэлсэн. ******* ах ирэхэд болох юм байна гээд гадаа хүйтрэх гэж байсан тул энэ үйлдвэрийг засах хугацаа өнгөрлөө гээд бид 9 сараас орж засвар хийсэн. Энэ засварыг цэвэр итгэл дээр тулгуурлаж хийсэн. Ямар итгэл вэ гэвэл энэ гурван ахын бид нарт хэлсэн итгэл дээр тулгуурлаж хийсэн. Бид нэг ширхэг бичиг баримт аваагүй, гарын үсэг зуралцаагүй байсан. Үйлдвэр рүү ороход тог тасарсан байсан учраас тогны 3.200.000 төгрөгийн төлбөрийг төлж тог залгуулсан. ******* ах гаднаас ирээд гэрээ хийнэ гэж бодож итгэлцэл дээр явсан. Би өөрсдийн мөнгөөр буюу объект худалдаж авна гэж байсан мөнгөөр засвар хийж эхэлсэн. Энд байгаа хүмүүс мэдэж байгаа. Нэг уут цемент хэдэн төгрөгийн үнэтэй билээ. Очиход дээвэр нь хууларсан байсан. Түүнийг ******* ах өөрөө янзалсан байсан. Очоод эхлээд дээврийг янзалсан. Дараа нь хана туургыг янзалсан. Тог ирээд ажиллуулах гэхэд тэнд ажилладаг нэг ширхэг юм байгаагүй. 1 дүгээр зоорины 4 сэнсний 2 нь ажиллаад 2 нь ажиллахгүй байсан. Түүнийг ******* ах харж байсан, мэдэж байгаа. Бид юм хийж байхад ******* ах ирэн очиж, 2 давхарт хонож өнжөөд явж байсан. Ингээд 2017 оны 9, 10 сард засвар хийгээд 11 сард ажиллах гэж байхад дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч ирээд танайх үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гээд улаан бичиг наагаад, 9.000.000 төгрөгийн торгууль тавиад биднийг үйлдвэрээс гаргаад явсан. Тэгээд би гарч ирээд ******* ах руу ярьж хэлэхэд хэн гэж байцаагч байна гэхэд нь гэж байна гэхэд Жавхаатай ярьчихъя, ах нь ярьчихъя гэж хэлсэн. ******* ах яриад 3.000.000 төгрөгийн торгууль болгож багасгасан. Түүнд ******* ахад баярладаг. 3.000.000 төгрөгийг нь төлөхөд үйлдвэрийг нээж өгсөн. Үйлдвэрээ нээхэд байцаагч дахин ирээд ийм ийм засвар хий гэж хэлсэн. Махны үйлдвэрлэл эрхэл нь гэдэг Монгол Улсын хувьд эрсдэлтэй байдаг. Түүнийг нь засаж байтал 12 сар гарсан. Засварыг дуусгаад ажиллах гэж байтал хоорондоо хэлэлцсэн юм шиг миний авах гэж байсан компани нохой ч андахгүй компани болсон байсан. Би ад “” ХХК-ийн Удвал гэдэг нэртэй. Би бүх хүнд зовлонгоо ярьж ойлгуулдаг. Тэгэхгүй бол тэр хүмүүс энэ компани татвараас зугтаж, гүйцэтгэх захирлаа солиод явдаг гэдэг ойлголтод орсон байсан. Би компаниа муулахгүй. Засахыг нь засаад, сайжруулаад явж байсан. Тэр үед би нэг ширхэг бичиг баримт аваагүй байсан. 12 сар болж байтал эрчмийн хүн орж ирээд тог тасалсан. Бид 3.200.000 төгрөгийн төлбөр төлсөн гэхэд танайд газардуулгын протокол, техникийн нөхцөл, цахилгаан ашиглах гэрээ байхгүй байна гэхэд нь очиж гэрээ хийсэн. Гэхдээ газардуулгын протокол, техникийн нөхцөл хоёр нь байхгүй учраас тог тасалсан. Дахин ******* ах руу ярьсан. ******* ах мэдэж байгаа. Би гэж дугаартай даргынх нь дугаарыг олж өгсөн. ******* ах наадах чинь манайд харшилтай, ах нь зохицуулъя гэж хэлээд ярьж тогоо залгуулахаар болсон. Тэр хооронд бид 2017 оны 12 дугаар сард энэ үйлдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр маргаантай байсныг олж мэдсэн. Юмны учир тайлагдаж эхэлсэн. Гэрээ хийхгүй байсны учир энд гарсан. ******* ах гадагш явсан гэдэг нь худал болсон. Өөрсдөө маргаантай байсан гэдгээ хэлээгүй. Бид мэдээд 2018 оны 01 дүгээр сард ******* ахтай уулзаж маргаантай байгаа юм байна, бид нар болилоо, бидний хөрөнгө оруулалт хийсэн зүйлийг дүүдээ өгчих гэж хэлсэн. Гэрээ хийсэн байсан бол буцаая гэх байсан. ******* ах битгий санаа зов, би та нарыг цээжээ хамгаална гээд баталгаа бичиж өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн баталгаанд “Жамъян овогтой ******* миний бие дүүргийн 1 дүгээр хороо, ын 12 тоотод байрлах “” ХХК-ийн ерөнхий хувь эзэмшигчийн хувиар энэхүү баталгааг өөрийн биеэр, ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гарган өгч байна. Учир нь манай компанийн хувьцаа эзэмшигчид бүгд үйлдвэрийн байр, хашаа, газар, тоног төхөөрөмжийн хамт Глори кинг инвестмент групп ХХК-д худалдахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч тал урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалт оруулсан нь доорх засвар үйлчилгээний ажлууд юм. Үүнд сантехник, цахилгаан, дотор болон гадна засал, чимэглэл, дээврийн ажлууд орсон болно. Эдгээр засвар үйлчилгээний ажлуудыг худалдан авагч тал гүйцэтгэх бөгөөд энэхүү худалдах худалдан авах гэрээ ямар нэгэн байдлаар цуцлагдсан тохиолдолд манай тал “” ХХК худалдан авагч талд хохирлыг бүрэн барагдуулж өгөхөө баталж байна. Жич энэхүү гэрээ хийгдэж байх үед ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй байсан болно. Энэ үед бид гэрээний харилцаа хийгээгүй байсан. Энэ ах нарт итгэж явж байсан. Энэ үед цагаан сар болсон. ******* ах ирсэн үү гэхэд ирээгүй гэж хэлсэн. Манай нөхөртэй уулзахдаа гадаад хэлтэй учраас байнга гадаад явдаг гэж хэлсэн байсан. Дулаан ороход бид дахин засвар хийсэн. Цаашаа хавраас урд талд нь бойны өргөтгөл хийх гэж 8 ширхэг суурь хийсэн байсан. Түүнийг больсон учир нь хөрөнгө оруулалт авах гэж байсан Хятад компанийн бичиг баримт байхгүй, энэ үйлдвэрийг авсан нь үнэн худлаа гэдгийг мэдэхгүй гээд гэрээ хийхгүй гэж хэлсэн. Тэгээд бид дахин буцаах талаар ******* ахад болохгүй юм байна, хөрөнгө оруулагч буцаад явчихлаа, өнөөдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтыг өгөх үү гэж хэлсэн. Бид нар үнэхээр итгэсэн. 2 удаа буцах шийдвэр гаргасан. Тухайн үед ******* ахад 30.000.000 төгрөг өгсөн. Мөнгө төлөөгүй учир нь өөрийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж авч, засвар хийж явж байсан. Төлбөр тооцоо хийх буюу гэрээ хийгдээгүй байсан. 7 сард ******* ах 10.000.000 төгрөг авсан. Түүнийг өр тавьж байгаад өгсөн. Бид 1 жил 2 сарын турш 1 ширхэг гэрээ аваагүй, гэрээ хийгээгүй мөртлөө 400.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна, одоо болъё, мөнгөө буцаан авъя гэж 8 сард хэлсэн. Бид энэ хүмүүст итгэж байсан, юм болгох гэж засаж байсан. Хамгийн анх яригдаж байсан мөнгө бага багаар алга болсон. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Анх үйлдвэрийг очиж үзсэнээс 1 жил 2 сарын дараа. Энэ хугацаанд гурван ахад итгэж, манай ах нар ийм гэж явж байсан. Гэрээг *******, ******* ах нартай хийсэн. Ингээд энэ компанийн хувьцааг өөр дээрээ 100 хувь авсан. Энэ өдөр гэрээ хийж авснаар миний өрөвдөлтэй, эрсдэлтэй, гунигтай амьдрал эхэлсэн. Ингээд компанитай, үйлдвэртэй болсон юм чинь хөрөнгө оруулалтаа нэмж явсан. 2017 оны 9 сард *******, ******* ах нар луу өнгөрсөн хугацаанд засвар хийсээр байгаад 700.000.000 төгрөг байхгүй болсон гэж үнэнээ хэлсэн. Ажлаа хийж мөнгө гаргана гэдгээ хэлсэн. 2018 оны 8 дугаар сард гэрээ хийгдэнэ үгүй гэж яригдаж байх үед 700.000.000 төгрөг бэлэн байна, 800.0000.000 төгрөгийг банкаар гаргаж өгнө гэж ярьж байсан. Ингээд Төрийн банкны Байгууллагын газрын захирал Амарсайхан дээр очоод бид ийм үйлдвэр авсан, бидэнд тийм төгрөг байна, тийм төгрөг байхгүй байна, бид одоо гэрээ хийгээгүй байна, гэрээ хийгдвэл манай үйлдвэр 800.000.000 төгрөгийн барьцаа хангахаар байна уу гэж асуухад 150.000.000 төгрөгийн барьцаа хангана гэж хэлсэн. Надад үзүүлж байх үеийн үнэлэмж банкныхаар тийм байсан гэсэн үг. 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш цувуулж 310.000.000 төгрөг өгсөн талаар баримтыг мөрдөн байцаагчид гаргаж өгсөн. Түүний дараа цувуулаад 3.000.000, 5.000.000, 1.000.000 төгрөгөөр мөнгө нэмэгдсэн Нийт 310.700.000 төгрөг. Миний зүгээс гарган өгсөн баримтаар тийм байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ хийхдээ төлбөр хэрхэн төлөх талаар оруулсан. Сүүлийн төлбөр 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөгдөж дуусахаар байсан. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж чадаагүй гэдгээ хэлье. Гэхдээ энэ хооронд төлбөр төлөгдөж явж байгаа. Бид 10 дугаар сарын эхээр гэрээ хийж 11 сараас үйл ажиллагаа явуулъя гэхэд Мал эмнэлгийн газраас ирээд мах нядлах зөвшөөрөлгүй байна гээд дахин үйл ажиллагаа зогсоосон. Манай гурван ах нэг ширхэг зөвшөөрөл өгөөгүй. Өгсөн нь зөвшөөрөл байсан. Энэ нь хөрш орнууд руу мах экспортлох зөвшөөрөл. Дахин ******* ах руу ярьж нийслэлээс ирээд явлаа гэж хэлэхэд Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга Батжаргал ахынх нь найз, тэр лүү хэлж өгнө гэж хэлсэн. Хэлсэн үгүйг мэдэхгүй байна ирээд. Тэд нар ирээд үйлдвэрлэлийн шугам процесс, шугамын урсгал буруу байна гэхэд нь дахин 80.000.000 төгрөгөөр засвар хийсэн. Бүх баримт хэрэгт авагдсан. Эм бүхнийг даваад 11 тонн мах бэлдээд зөвшөөрөлтэй юм чинь гаргая гэж бодсон. Бидэнд худалдахдаа 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зөвшөөрөлтэй гэж хэлсэн. Дараагийн зөвшөөрөл буюу А зөвшөөрлийг Батжаргалд 2021 он хүртэл гаргаж өгөөрэй гэж хэлсэн байгаа гэж хэлсэн. Түүнд нь итгэсэн. Гэхдээ хараагүй. Үүгээр Хятад руу махаа гаргах гэхэд Хүнс хөдөө аж ахуйн яам дээр очиход манай энэ зөвшөөрөл 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дууссан, “frozen” ангилал руу орсон байсан. “frozen” гэдэг нь цуцалсан, байхгүй болсон ангилал. Бид очиж уулзахаас 1 жилийн өмнө зөвшөөрөл нь дууссан байсан. мэргэжилтэнд яагаад ингэж байгаа юм, энэ зөвшөөрөл хүчинтэй биз дээ, би энэ компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч гэж тайлбарлаж хэлэхэд дууссан байна гэж хэлсэн. Энэ ангилал эрх мэдэл бүхий аль ч албан тушаалтны компьютероос харахад харагддаг. Би 11 тонн махаа өөр компанийн эрх зөвшөөрөл гуйж гаргаж байсан. Үүнийг мэдсэний дараа болж байна, бүтэхгүй байна гэдгээ бүгдийг ярьж байсан. Би ******* ахтай уйлаад ярьдаг байсан. Би өөрийн төрсөн ах шигээ бодож байсан. Би хүчинтэй зөвшөөрөл байхгүй гэдгээ мэдэж авсан. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш Глори кинг инвестмент групп ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулсан. Учир нь ХХК-ийн нэрээр явъя гэхэд нийгмийн даатгал, татварт өртэй, газрын төлбөр төлөөгүй, үл хөдлөхийн төлбөр төлөөгүй, дүүрэгт өртэй байх боломжтой бүх байгууллагад өртэй байсан. Би экспортын мах гаргаж байсан гэж энэ компанийг авсан боловч энэ компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулъя гэхэд болохгүй байсан. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эрх шилжүүлэн өгөхийн өмнө ******* ах лавлагаа харуулдаг байсан. Компанийн хувьцаа авч байгаа бол нягтлаарай, лавлагаа авч хараарай гэж зөвлөсний үндсэн дээр лавлагаа авч байсан. Тэр үед өр төлбөргүй гэж гарч байсан. Харин 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш “” ХХК-ийн өр төлбөр төлөх албан бичиг хүлээж авдаг захирал болж хувирсан. Цагаан сарын дараа би Натур худалдааны төвийн тэнд 16 давхар байрны 12 давхарт ******* ах, ******* ах, ******* ах нартай уулзсан. Эд нар төлбөр тооцоогоо яах гэж байна, 03 дугаар сарын 15-ны өдөр боллоо, чи ийм мөнгө төлсөн байна гэхэд нь би ийм ийм зүйл болж байна, ажил хийж чадахгүй байна, зөвшөөрөл нь ийм боллоо гэж хэлсэн. ******* ах чи шууд залилсан, 03 дугаар сарын 15-ны дотор мөнгө өгөхгүй бол чамайг цагдаад өгнө гэж хэлээд гараад явсан. *******, ******* ах нартай ярилцсан. Надад үнэхээр ажил төрөл чинь болохгүй байгаа бол бартерт өгөх зүйл байхгүй юм уу гэж хэлсэн. Би ийм ийм зүйл байна гэж хэлсэн. Энэ бол 2019 оны 02 дугаар сард болсон яриа. Би нэгэнт зүтгэж байгаа юм чинь өр төлбөрөө барагдуулна, зөвшөөрөл чинь ийм учраас эрсдэлтэй болчихлоо, эргэлзээтэй болчихлоо, буцаах уу гэж ярьсан. Ингээд 03 дугаар сарын 15-ны өдөр болоход Сэргээн ахтай Яармагийн Сансарын зогсоол дээр уулзсан. Би тодорхой хэмжээний цаг хугацаа өгөөч, ганцаараа ингэж байгаа зүйл биш, нөлөөлөх хүчин зүйл байна гэхэд 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Энэ хугацаанд би Зайсанд өөрийн амьдарч байсан 157.3 м.кв 393.500.000 төгрөгийн өртөг бүхий байр, Дэлгэрэх хотхонд байрлах 46 м.кв 2 өрөө байр санал болгосон. Мөн сүүлд орж ирсэн гэдэг утгаар ийн хаусыг санал болгож байсан. Манай ах нар хаалга онгойлгож ороод цэвэрлэгээ хийгээд, махаа бандан дээр гаргаж тавиад бүтээгдэхүүн хийгээд мөнгө олох хэмжээний үйлдвэр өгсөн мэтээр ярьдаг. Хэргийн материалтай танилцаж байхад дандаа өөрсдийн анх ашиглалтад оруулж байсан үеийн зургийг хавсаргасан байсан. Миний худалдаж авсан үеийн зураг байгаагүй. Ингээд 4 дүгээр сарын 15-ны өдөр болж бартерын зүйл үзүүлээд явж байхад намайг цагдаад өгсөн байсан. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай компани ажилчдынхаа хүүхдүүдэд хүүхдийн баярын бэлэг өгөөд байж байхад манай оффист энгийн хувцастай 2 хүн хаалга өшиглөөд орж ирсэн. Би маргааш нь Төрийн ордноос одон авах гээд байж байсан. Тэр хоёр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс явж байна гэж орж ирсэн. Юу билээ гэхэд чи махны үйлдвэр залилсан байна гэж хэлсэн. дүүргийн цагдаа дээр 17 цагийн орчимд миний утсыг хурааж аваад утасны дуудлага, мессежийг харж байгаад 22 цаг хүртэл байлгасан. Тэгээд намайг Хорих 461 дүгээр анги руу аваачсан. Намайг камерт оруулж суулгасан. Юу болж байна вэ гээд нөхөр рүүгээ ярья гэхэд утас байхгүй байсан. Хэсэг байж байгаад намайг дуудаж байна гэж хаалганы цоож хүн тайлаад авч гарсан. Очиход мөрдөгч Хатанбаатар байсан. Надад чамайг 4 хүүхэд төрүүлсэн, одон авах гэж байгаа юм чинь прокурорын тогтоолыг ураад хаячихлаа, одоо чамайг аваад дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс авч явна гээд явсан. Би шөнийн 02 цагт дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирсэн. Наашаа явж байхад чи *******ыг мэдэх үү гэж хэлсэн. Би мэднэ гэхэд эхнэрийнх нь бие нь өвдөж байгааг мэдэх үү гэхэд мэдэхгүй гэж хэлэхэд эхнэрийнх нь бие нь хүнд өвдөж байгаа юм байна, чи одоо 20.000.000 төгрөг олж өг гэж 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө хэлсэн. Би тэр орой 8.600.000 төгрөг олж өгсөн. О.******* ах шөнө надаас мөнгө авсан. Тэгээд би орж мэдүүлэг өгөөд шөнийн 04 цаг болж байхад гэртээ харьсан. Тэгээд энэ цагдаагийн процесс эхэлсэн. Би шалгагдаж байх хугацаанд боломжоороо мөнгийг нь барагдуулж байсан. 2019 оны сүүлээс ганц миний биш бүх бизнес доголдож эхэлсэн. Үүнтэй тэмцэж ядаад явж байхад Ковид-19 цар тахал гарч миний нөхцөл байдал улам дордсон. 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө би 8.600.000 төгрөг олж өгөхөд үлдсэн мөнгийг маргааш өгөөрэй гэж хэлээд явуулсан. Маргааш нь би 2.500.000 төгрөг олж өгсөн. 6 дугаар сарын 05-ны өдөр гадаад хэргийн сайдын Сингапур Улсын айлчлалын хүрээнд гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаар хамт явсан. Үүний дараа 6 дугаар сарын 08-ны өдөр миний туслах, нягтлан хоёрын компьютероос үйлдвэр, махтай холбоотой бичиг баримт, манай бүх компанийн санхүүгийн баримт бичиг авч явсан байсан. Ингээд процесс үргэлжилж өдөр болгон дүүргийн цагдаа дээр 11 цагт очиж бүртгүүлж эхэлсэн. Өдөр болгон бүртгүүлж байсан. 2019 оны 6 дугаар сарын 15 өдөр тэдэн цагт ирэв гэж нэрээ бичиж гарын үсэг зурдаг байсан. Энэ нь ажил хийхэд бие, сэтгэл санааны дарамттай байсан. Энэ үеэс бизнес доголдсон, сэтгэл зүйн дарамттай болсон. Хүүхдүүд нь өдөр болгон цагдаагийн газар очиж гарын үсэг зурж байгааг манай ээж харж байсан. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ээж гэнэт цус харваж, 05-ны өдөр нас барсан. 03 дугаар сарын 01-ний өдөр аав маань нас бардаг шалтгаанаар нас барсан. Бидэнд асар их сэтгэлийн дарамт, хүчирхийлэл явагдсан. Би харамсдаг. Яах гэж өөрийн төрсөн биш ах нарт итгэсэндээ харамсдаг. Зүгээр таван цулын буузаа хийгээд явж байхгүй яав, экспортын зөвшөөрөл гэж гүйсэндээ харамсдаг. Тэгээгүй бол өнөөдөр аав ээжтэйгээ элэг бүтэн суух байсан байх. Надад худал ярьсан зүйл байхгүй. Ковид-19 цар тахал гарснаас хойш манай салбарт бүх зүйл зогссон. 7 дугаар сард ажил явдлаа хийсний дараа харилцагч нар ярьж эхэлсэн. дүүргийн цагдаагаас залгаж байна, чиний талаар юм асууж байна, дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа гэж байна, танд өртэй бол гомдлоо өгөөч гэж хэлж хүн залгаад байна гэж хэлсэн. Юу болоод ингэж байгаа юм бол гэж асуухад чам дээр хаана ямар өртэй байгааг илрүүлэх гэж чиний болон танай компанийн дансны 5.000.000 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг шалгаж байгаа гэж хэлсэн. Манай махны үйлдвэртэй хамааралгүй дансыг шалгасан. Миний нэр дээр 6 компани байдаг. Ямар ч хамааралгүй хүмүүс рүү залгаж миний нэр хүндэд халдсан. Хүмүүс надаас дөлсөн, зугтсан нөхцөл байдал үүссэн. Үүгээр миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа. Би 1.500.000.000 төгрөг биш гэж хэлж үзээгүй, энэ мөнгийг өгөхгүй гэж хэлж үзээгүй. Энэ хүмүүст итгэж өөрт бэлэн байсан мөнгийг бүгдийг оруулсан. Өнөөдөр очоод үзвэл ямар үйлдвэр байгаа нь харагдаж байгаа. Тэрэлж явах замд ил байдаг. дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга нь дүүрэгтээ өнгө үзэмжтэй байгууламжийн тоонд оруулж тооцдог. Ийм болтол нь тордож янзалж, өөрийн цаг завыг зарцуулсан. Хэрэг шүүхэд ирэхээс өмнө нийт 310.700.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн байна. Шүүхэд ирэхээс өмнө мөрдөн байцаалтын шатанд 400.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн. Тэр мөнгө энэ тооцоонд ороогүй. Нийт 311.100.000 төгрөг төлсөн. Шүүхэд ирснээс хойш тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Би “You travel” нэртэй аялал жуулчлалын компани ажиллуулдаг. Тэр компанийн данснаас ******* ахын Хаан банкны данс руу 12.000.000 төгрөг орсон. Тэр мөнгө аль ч тооцоонд ороогүй. Яллах дүгнэлтэд ч ороогүй. Хэрэг шүүхэд ирснээс хойш бага зэргийн мөнгө төлөгдсөн. ийн үйлдлийн хувьд манай “Юү Эл Энд Ти” нэртэй компани барилгын бараа материалын худалдааны чиглэлээр 2014 оноос үйл ажиллагаа явуулсан. 2015 оноос Хятад улсын Бугатын улсын үйлдвэрийн “Эм эс эм эм” компанийн албан ёсны борлуулагчаар ажилласан. “Эм эс эм эм” компани Монгол Улсад төмрөө оруулж ирлэг. Түүнээс би борлуулалт хийдэг байсан. Намайг арматур төмрийн арилжаа эрхэлдэг байгаагүй байж байгаад залилсан мэтээр ярьж байгаа. Би тийм зүйл хийгээгүй. Урьд 4-5 жил үйл ажиллагаа явуулж дүүргийн хороо, Эрчим импекс ХХК-ийн талбай дээр төмрөө худалдаж байгаад төмрийн талбай 2018 онд компанид худалдаалагдсанаар тэнд төмөр зарах боломжгүй болж надаас төмөр авч байсан хүмүүс 2019 онд үргэлжлээд хохирч байгаа. 2019 онд бараа бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн нийлүүлээд явж байхад шинээр бартерын ганц гэрээ байгуулсан нь “” групптэй байгуулсан гэрээ. “” групп болон манай компанийн хооронд арматур төмөр худалдах худалдан авах гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Түүний үндсэн дээр тохиролцсон зүйл нь 67 хувийн бэлэн мөнгө 33 хувийн бартер буюу арматур төмөр нийлүүлэх гэрээ хийсэн. Энэ гэрээнд тусгагдсан 33 хувийн бартерт Найрамдал зуслангийн тэнд байдаг 154 м.кв амины орон сууцыг надад санал болгож 236.689.200 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. 1 дүгээр татан авалт 67, 33 хувиар хийгдсэн. 2 дугаар татан авалт мөн хийгдсэн. 3 дахь татан авалтад манай компанид 53.000.000 төгрөг төлөөд арматур авах захиалга ирсэн. Түүний дагуу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь манай ээжийн ажил явдал болох үед таарсан. Тэр төмрийг нийлүүлж чадаагүй. 53.000.000 төгрөг орж ирж байж захиалга орж ирэхээр байсан боловч 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Намайг ажил явдалтай байх үеэр манай компани дээр “” компаниас хүмүүс ирж уулзсан байсан. 7 дугаар сарын 08-ны өдөр энэ 20.000.000 төгрөгийг буцаан “” компанийн данс руу шилжүүлсэн. 53.000.000 төгрөг хийж байж захиалга хийх ёстой байсан. Үлдэгдэл 33.000.000 төгрөг орж ирээгүй, би өөрөө байгаагүй, төмөр зарах талбайгүй үе таарсан мөнгө дутуу байна, би байхгүй гээд буцаан мөнгийг нь хийсэн. Энэ мөнгийг аваад буцаан өгөөгүй мэтээр ярьдаг. Өгсөн байгаа. Манай хоёр компанийн хооронд 110.000.000 төгрөгийн төмөр нийлүүлэгдсэн. Үүний 76.000.000 төгрөгийг “” ХХК-д төлсөн. 36.000.000 төгрөг нь бартерын үнийн дүнгээс хасагдсан. 236.689.200 төгрөгийн бартераас 36.000.000 гаран төгрөг хасагдсан явж байгаа. 7 дугаар сарын 20-ны өдөр ажил явдлаа дуусгаж ирээд дээр ирж ХХК-ийн оффис дээр уулзсан. Ажил явдал гараад хөдөө явж байгаад ирлээ, ажилдаа орж байна, ажлаа цааш үргэлжлүүлэхээр байна уу гэхэд чи өөрөө төмөр оруулж ирдэггүй юм байна, чамайг судалсан гэдэг зүйл ярьсан. Би тэгвэл гэрээгээ зогсоож болно гэж хэлсэн. Гэтэл бартерт шилжүүлсэн хаусыг буцаан авъя гэж хэлсэн. Би буцаан өгье гэж хэлсэн, албан бичиг солилцсон. Манай компани дээр ирэхэд нь болно, буцаан өгье, бартераар нийлүүлсэн 36.000.000 төгрөгийг буцаан манайд өг, тэгвэл танай ордерыг өгье гэхэд манайх барилгын ажил эхэлж байгаа, мөнгө санхүү муу байна, мөнгө ороод гараад байна, 12 сард өгнө гэж хэлсэн. Би 12 сард авах боломжгүй гэж албан бичгээр харилцсан байдаг, биеэр очиж уулзаж ярилцсан байдаг. Энэ хэрэгжээгүй над дээр байж байсан. 2019 оны 10 дугаар сард дүүргийн цагдаад шалгагдаж байхад өдөр болгон төлбөр төл, дансаар төлсөн бол баримтаа авч ирж өг гэдэг байсан. Төлбөр төл гэдэг дарамт шахалт байсан учраас би 10 дугаар сард өдрийн мөнгө хүүлдэг хүнд барьцаалсан. Тэр хүн мэдүүлгээ худал өгсөн байсан. Тэр хүн өдрөөр хүүгээ нэмсээр байгаад надаас 120.000.000 төгрөг нэхэж хүнд байдалд орсон учраас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр арга буюу тэр хаусыг шилжүүлж өгсөн. Гэхдээ шилжүүлж өгсөн баримтыг гаргаж өгсөн. Өмгөөлөгч нар хандах газар нь хандаж, авах арга хэмжээг авч явж байгаа. Энэ хоёр үнийн дүнг нэмээд хасаж байгаа дүнтэй би маргахгүй. Энэ бол гэрээний харилцаатай холбоотой асуудал. Үлдэгдэл төлбөр дээр өгөхгүй гэх зүйл байхгүй ч энэ хүмүүсийг хуурч, залилж, мэхэлсэн үйлдэл хийгээгүй. Учир цар тахлын үеийн бизнесийн эрсдэл бий болсон. 2019 оны 5 дугаар сард хаусын гэрчилгээ нь шилжиж ирсэн. Би гадаадад ажилтай явж байсан учраас манай нягтлан итгэмжлэлээр очиж гэрээ хийсэн. Хаусыг 50 хувийн гүйцэтгэлтэй гэж хэлж байгаа. Гадна талыг нь будсан, хаалга суулгасан, цонх суулгаж дуусаж байна, дотор заслыг хийгээгүй, сантехник, цахилгааны утас ороогүй, 50 хувийн гүйцэтгэлтэй барилга байсан гэж хэлсэн. Би ирээд очиж үзэхэд үнэхээр тийм байсан. Хэзээ дуусгах вэ гэхэд хүнд ажил биш 7 хоногийн дотор хийнэ гэж хэлсэн. Ийм зүйл болсон. Сүүлд дүүргийн цагдаа дээр шалгагдаж байхад очиж төлбөр мөнгө төлөгдөх талаар ярихад Ковид-19 цар тахлын эрсдэл үүссэн байсан учраас мөнгө байхгүй байна, бэлэн мөнгө өгч чадахгүй, объект талбай оролцуулж өр төлбөрөө барагдуулъя гэж ярилцсан. Хаусаа буцаан авъя гэхэд нь би тэр хүмүүстэй тохиролцож чадаагүй. гэдэг хүнтэй би мөнгө төгрөг өгч авалцсан харилцаанд ороогүй. манайхаар мах бэлтгүүлэх ажлын харилцаанд орсон. Ямааны махыг 1 килограмм нь 4.5 юаны өртөгтэйгөөр чануулж хийлгэх ажлын хүрээнд оролцсон. Би гэдэг хүнээс мөнгө аваагүй. гэдэг хүнээс хийж өгсөн ажлынхаа хөлсийг авсан. Надад хөлс нь дутуу байгаа. гэдэг хүн дээр намайг төлөөлж очоод гэрээ хий, мөнгө аваад ир гэж яриагүй. Харин ч өөрийгөө манай үйлдвэрт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн мэтээр ярьж, Хүнс хөдөө аж ахуйн яам дээр очиж би энэ үйлдвэрийг худалдаж авсан гэж ярьж хүмүүстэй уулзсан асуудал байгаа. Түүнийг нь би мэдээд өөрт нь ингэж болохгүй гэж хэлсэн. гэдэг хүнийг залилсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2.Хохирогч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч уран ярилаа. Би өөрийн хэмжээнд ярихыг хичээе. Ярьж байгаа ыг би танихгүй. Би 2016 оны Орос, Хятадын дэд бүтцийн төсөл дээр оросуудтай урьдчилсан хэлцэл гэрээ хийсэн байж байгаад хятадууд сунжраад байсан учраас 2017 оны 8 сар хүртэл Бээжин, Москва хоёрын хооронд явж байсан. Би 7, 8 сард Улаанбаатарт байгаагүй нь үнэн. Намайг ирэхэд үйлдвэрээ заръя гэхэд Гранд плаза дээр хүлээж байгаад тэй уулзсан. Би Хатан сүйх ХХК-ийн захирал Өлзийбаяраас Замын-Үүд дээр нэг охин бага хэмжээгээр мах гаргаад байна гэж сонссон. Тэр хүн болж таарсан. тэрийг хийж байсан учраас Орос, Хятад хоёрын хооронд мах яаж гарахыг сайн мэдэж байх ёстой. Манай улсын нөхцөлд заавал , А зөвшөөрөл байна уу хамаагүй заавал тэр үйлдвэр дээр Орос, Хятадын шалгалт ирж Бээжин, Москвагаас хариу гарсны дараа тэр үйлдвэрийн мах гаргах эрх үүсдэг. Бид махыг экспортод гаргана гэж хуурсан гэж ярьж байгаа бол үнэтэй нийцэхгүй. Би 2015 онд Раднаасэд Мэргэжлийн хяналтын газрын дарга байхдаа махны компанийн эздийг бүгдийг цуглуулаад шалгалт авахгүйгээр 1 жил сунгалаа гэж хэлсэн. Түүнээс хойш сунгаагүй гэж би хэлсэн. 2019 гэдэг бол бид нарын дараа өөрсдөө хийсэн үйлдлээ нуух гэсэн жүжиг гэж үзнэ. Тийм зүй хийгдээгүй. Раднаасэд автоматаар сунгаснаас хойш би түүнд оролцоогүй. ******* нар янзалж өгөх бололцоо байхгүй гэж үзэж байгаа. *******, ******* нар надад зарахдаа доллароор үнэлж зарсан. Би доллароор 2014 оны намар авсан. 2017 онд төгрөгийн ханш унасан. т өгсөн үнэ авсан үнэ төгрөгийн ханшаар өөр болсон. Тэр бол үнэн. Би 1.000.000.000 тохироод улирал болгон 200.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож, 400.000.000 төгрөг төлөөд 600.000.000 төгрөг төлж чадахгүй Дорноговь аймагт шүлхий гарч би үйлдвэрээр дүүрэн байсан махтайгаа шатсан. Үйлдвэр 2015, 2016 онд ажиллаагүй нь үнэн. Шүүгдэгчийн ярьж байгаа шиг дайн болсон юм шиг үйлдвэр байгаагүй. Ганц хоёр цонх хагарсан байсан нь үнэн. Бүх зүйл эвдэрсэн, сүйрсэн, сөнөсөн газар байгаагүй. Тийм газар байсан бол яах гэж авах гэж улайрсан бэ. 2017 онд би 10 хувийг нэхсэн. Тэгээд үйлдвэрийг шилжүүлье гэж хэлсэн. 10 хувь гэж би 60.000.000 төгрөг нэхсэн. Учир нь 40, 60 хувиар надад 1.500.000.000 төгрөгийн надад хүртэх өртөг нь 600.000.000 төгрөг. Би монголд байхгүй байсан учраас цахилгаан, татварын янз бүрийн өр үүссэн. Хоёулаа тооцохгүйгээр надад өгөх мөнгөнөөс 20.000.000 төгрөг суутга гэж хэлсэн. Үйлдвэр янз янзын юмтай байсан, мөнгө төлбөр төлөөгүй гэж байна. 20.000.000 төгрөг суутгаж байгаа бол өмнөөс нь төлнө. Өнөөдөр жүжиг тавьж байна. Нэг зүйлийг би хүлээн зөвшөөрнө. Юу гэвэл би авахдаа *******тэй харьцдаггүй, *******тай харьцдаг байсан. Манайх цахилгааны баримтыг гаргаж өгөөгүй. Тэр бол үнэн. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй. 2017, 2018 онд дарамтлаад байна гэхэд нь өөрийн танил Батжаргалаар яриулж дарамтыг болиулсан. *******, ******* нар намайг илүү мөнгө авна гэсэн үү шүүхэд өгсөн. Бид нарын хэрэг хоорондоо явсан. Түүнийг харж болно. Миний өмгөөлөгч талийгаач байсан. 2018 онд бид нар уулзсан. Тэр хооронд тэй харьцаагүй. Би ийн тийм сайхан ах байгаагүй. 300.000.000 төгрөгийг 1.800.000.000 төгрөгөөс хасъя гэхэд хассан. Засварт юу хийсэн бэ гэвэл эмэгтэй хүний өдөр тутмын ажил шиг ойр зуурын будгийн ажил хийсэн. Түүнийг нурсан зүйлийг зассан гэж ярьж байна. Унасан зүйл байгаагүй. Надад итгэдэг байсан гэж байна. Тийм бол яах гэж дараагийн 30.000.000 төгрөгийг *******ын данс руу хийж надад өгсөн бэ. Би тэнд мөнгө нэхээд хатуу сууж байсан. Би т би энэ үйлдвэрийг аваад шатсан, чи авахдаа засал номоо хийлгээрэй гэж хэлсэн. Хоёуланд нь анхааруулсан. Надад Мах импексийн захирал, махны бизнес эрхэлдэг захирлууд энэ бизнес бузартай, нүгэлтэй гэж хэлж байсан. Тиймээс би тэнд мах нядлаагүй. Ингээд гэрээ аваад банк дээр очиж шууд зээл авч өгнө гэж хэлсэн. Өмгөөлөгчид шилжүүлж өгөөд залилчихвал яах вэ гэж хэлэхэд гэрээ хийсэн юм чинь шүүхээр залилангаар явна гэж хэлсэн. Би *******д хүн юм аа хийж гэж байхад саад болоод яах юм гэж хэлсэн. Би түүнд харамсаж байна. Би хашир байгаад өгөөгүй байсан бол энэ бүх зүйл болохгүй байсан. Би итгэж өгсөн буруутангаа ойлгож байна. 01 дүгээр сард би залгаж манай эхнэр хөхний хорт хавдартай болчихлоо, мөнгө хэрэгтэй байна гэхэд би Хөвсгөлд явж байна, бөөлж байна гэж томорсон. Түүний дараа Натурын байранд 2019 оны 01 дүгээр сарын сүүл, 02 дугаар сарын эхээр уулзсан. Тэр үед би хүнд өвчин зовлон ирдэг шүү, чиний энэ хэрэг залилан болчих вий гэж хэлээд гараад явсан. Эхнэр өвчтэй байсан учраас хэрүүл хийх сонирхол надад байгаагүй. Цагдаад гомдол гаргасны дараа 6 дугаар сард Төмөр замын Хаан банканд 8.600.000 төгрөг надад өгч бичиг үйлдэж, маргааш нь 2.000.000 төгрөг өгсөн нь үнэн. 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө дарамталсан гэж байна. Түүнийг би мэдэхгүй. Өөрийг нь хуурч зарсан гэдэг худал. Надад цагдаад өгөхөөс өмнө 40.000.000-50.000.000 төгрөг өгсөн бол эхнэрээ Солонгос Улс руу авч явж Монгол Улсад байдаггүй туяа эмчилгээ хийлгэсэн бол өнөөдөр манай эхнэр амьд байх байсан. Манайд эмчилгээ хийж чаддаггүй юм байна лээ. Тэр хүний амьдрал хэдэн төгрөг дээр тогтсон. өөрөө хадам ээжийгээ алдсан гэж гомдол гаргаж байна. Өөрөө мөнгөний юм хийгээгүй бол өөрт нь дарамт байхгүй байх байсан. Мөн 2018 онд гэрээ хийж гэрээ зөрчихөөс өмнө чамд тусална гэж амласан. Над руу юм гаргах гэхэд болохгүй байна гэж ярихад нь би Батжаргал руу утасдаж юм хийж байгаа, би мөнгөөр авмаар байна битгий шогло гэж хэлж болиулж байсан. Алхам болгондоо худал хэлж явж байна. Дараа нь Батжаргал дээр очиход ХХК-ийн бүх төлбөр тооцоо дууссан гэж хэлж байгаад Глори кинг болгосон гэж Батжаргал надад хэлсэн. Худал ярихдаа гуйвуулж ярьдаг. Төлбөр тооцоон дээр цагдаа дээр мөнгө төлсөн. Цагдаа дээр тулахад 400.000.000 гаран төгрөг болсон. Түүнээс 390.000.000 гаран үлдсэн байсан. 2021 онд 3.600.000 хүүхдийн дансаар өгсөн. 2022 онд 6.000.000 төгрөг өгсөн. Түүнийг эхнэрээ алдсан юм чинь гүн эмгэнэл илэрхийлье гэж өгсөн. Тийм л мөнгө өгсөн байна. Өөрийнх нь тооцоонд 160.000.000 төгрөг гэж байна. Миний тооцоогоор 140.000.000 гаран төгрөг байгаа. 20.000.000 гаран төгрөгийн зөрүү гаргаж байна. Би баасан гаргаас хойш хатгаатай байгаа. Би энэ хурал хойшлох вий гэж бодож ирсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Ж.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх 2009 онд өөрийн найз *******ын хамт дүүргийн 1 дүгээр хороонд 200 м.кв махны зориулалттай үйлдвэр, оффис, бохирын байгууламж, блокон хашаа гээд үйлдвэр байгуулсан. Байгуулсан байж байгаад анхаарал хандуулж чадахгүй юм байна, заръя гэж шийдээд *******т 750.000 доллар буюу 1.000.000.000 төгрөгөөр зарсан. ******* гэрээ ёсоор улиралд 200.000.000 төгрөг өгнө гэж тохироод эхний 2 улирал өгсөн. Тэгээд шүлхий гарсан, *******ын бизнес доголдсон, төлөх боломжгүй боллоо гэхэд нь цаашаа заръя гэж шийдсэн. аар интернэтэд зар тавиулсан байж байхад 2017 оны 7 сард нэг хүн оллоо уулзъя гэж байна гэж хэлсэн. Яаж уулзах вэ гэхэд Гранд плазагийн 905 тоотод уулзъя гэхэд нь очиж уулзсан. Тэнд очиж *******, нартай уулзсан. Уулзахад танай үйлдвэрийг үзсэн, үнээ буулгаач, нэлээн засвар хийх юм байна, үйл ажиллагаа явуулахад бэлэн болгоход 300.000.000 төгрөг татаач гэхэд нь зөвшөөрч тохиролцсон. Тухайн үед жирэмсэн байсан. Хүүхдээ гаргаад явсан. 9 сард ******* ирж бид нар үйлдвэртээ орж баймаар байна, хөрөнгө оруулагч татах хэрэгтэй байна, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна гэхэд нь *******тай зөвшилцөөд зөвшөөрсөн. ******* тэнд хяналт тавих маягтай амьдарч байсан. ******* энэ хэрэгт гэрчээр байгаа. 01 дүгээр сард ******* нэг өдөр манай ажил дээр ирээд бид нар бага зэрэг засвар хийсэн, бид нарт зарах нь үнэн биз дээ, зарна гэсэн баталгаа хийгээд өгөөч гэж хэлсэн. Би заавал та нарт зарна гэсэн утгатайгаар баталгаа хийж өгсөн. Хавар болж 5 дугаар сарын 12-ны өдөр яриад үйлдвэр дотор ******* байгаад байхад хятадын хөрөнгө оруулагч нар танай үйлдвэрт яагаад гадны хүн байгаад байгаа юм гээд байна энэ хүний өрөөг суллаж өгөөч гэхэд би очоод бичлэг хийж байгаад би хаалганы цоожийг онгойлгож юу юу байгааг нь үзэж авах ганц нэг бичиг баримтыг аваад гарч явсан. Түүнээс хойш би тэр үйлдвэр рүү орж чадаагүй. Сүүлд шинжээчтэй нэг удаа орсон. Намар ******* ирлээ уулзъя гэсэн. 9 сард зээл авах хэрэгтэй байна, боломж гарчихлаа, банкны хүнтэй ярьсан, мөнгө төгрөгийг нь өгсөн, миний нэр дээр 100 хувь шилжүүлбэл барьцаанд тавиад 7 хоногийн дотор зээл авч өгнө, үлдсэн мөнгө нь надад байгаа гэж хэлсэн. Зун нь манай компани ийн аяллын компаниар үйлчлүүлж Манжуур явсан. Би ийг янз бүрийн бизнес хийдэг юм байна гэж итгэл төрөөд явж байсан. 9 сард гэрээ хийхдээ урьдчилгаа мөнгө ******* эхэлж өгөөд надад 7 хоногийн дотор 90.000.000 сая төгрөг өгнө, 12 сард ихэнхийг нь өгнө, 03 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдлийг өгнө гэж хэлсэн. 7 хоноод надад мөнгө өгөөгүй. Гэрээ хийсний маргааш надаас хурлын тэмдэглэл нэхэж авсан. Түүнээс хойш зангаа өөрчилсөн. Ярихад хуралтай байна, гадаадын хөрөнгө оруулагчтай уулзаж байна, бонд гаргачхаад байхад та нар юм яриад байгаа юм гэдэг болсон. Сүүлдээ цаг авч уулздаг болсон. Учир байдлаа хэлэхэд болоогүй байна гэж хойшлуулдаг болсон. 11, 12, 01 дүгээр сард би уурлаж байгаад мөнгө авсан. 03 дугаар сарын 14-ний шөнө уулзъя хүрээд ир гэхэд нь мөнгө өгөх юм байна гэж баярлаад очиход хугацаа хойшлуулж өгөөч гэж хэлсэн. Би ганцаараа шийдвэр гаргадаг хүн биш, нөгөө хоёртоо мэдэгдье гэж хэлсэн. Түүнийг намайг 4 дүгээр сарын 15 хүртэл хугацаа хойшлуулсан гэж ярьсан байсан. Тэгж яриагүй. Түүнээс хойш Натурт зохион байгуулж байж уулзсан. ******* чи залилан хийчих лээ шүү гэж хэлээд гарсан. Би тэр үед чи мөнгө өгөхгүй байна, долларын ханш өөрчлөгдөж байна гэж хэлэхэд тэр надад ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгж байгаад 5 дугаар сарын сүүлээр цагдаад өгсөн. Нэмж хэлэхэд юу ч мэдэхгүй байж байхад зөвшөөрөл өгсөн гэж байна. Дууссан зөвшөөрөл нь энэ байна, та нар сунгуулаад явах боломжтой гэж хэлсэн. Хэрвээ зассан бол хүн хараад мэднэ. Тэгээд ч А зөвшөөрөл гэдэг нь гадаадад гаргах зөвшөөрөл биш. Гаргах махыг дотооддоо боловсруулж болно гэсэн монголын үйлдвэрт шаардлага хангасан гэсэн сертификат. Гадаадад гаргах зөвшөөрөл биш. Квот биш. Мөн гэрээ цуцалъя гэж ярьсан гэж байна. ******* өөр хүнд зарахгүй биз дээ, үүн дээр гарын үсэг зур гээд надаар гарын үсэг зуруулж аваад явсан. 5 дугаар сарын 12-ны өдөр хятадууд *******ын өрөөг суллаж өг гээд байна гээд гэрээ цуцлах биш үргэлжлүүлэх юм ярьсан. Би ээс 111.000.000 төгрөг авсан. *******ын данс руу 30.000.000 төгрөг хийснийг би тэр дор нь ******* руу шилжүүлсэн. Түүнийг *******, ******* бид нар дээр давхардуулж тооцоод байна. Надад 5.000.000 төгрөг өгсөн нь анх гэрээ хийхээс өмнө энэ үйлдвэрийг авна гэж байгаа юм уу, яах гээд байгаа юм гэхэд авна авна гэж хэлсэн. Тэгвэл надад мөнгө өг гэхэд та барьцаа тавь гэхэд нь гарааш барьцаалж 5.000.000 төгрөг авсан. Тэр гараашийг нөхрийнхөө нэр дээр шилжүүлж банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан. Тэр гараашийг арай гэж буцаан авсан. Шүүгдэгч өөрийгөө би туршлага муутай, юу ч мэдэхгүй хүн байгаагүй гэж байна. Тийм мөртлөө А зөвшөөрлийн учрыг олоогүй байна гэж байхгүй... “ гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Хохирогч Г.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгчээс бусад хүн мэдэж байгаа. 2019 онд Чингис хаан банк дээр явж байгаад , эдний нөхөр гэх хүнтэй танилцсан. Яаж танилцсан бэ гэвэл манай нүүрсний компанид зөвлөх хийдэг байсан Төмөрчулуун гэх хүний нутгийн хүн гээд танилцсан. Уулзалтын өрөөнд орж уулзсан. Анх уулзахад махны, арматурын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг, хятадуудтай холбоотой ажилладаг гэхэд нь би барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэж хэлсэн. Тухайн үед 10.000, 20.000 тонн гэж өндөр тоо ярьж байсан. Би манай хэрэглээ бага 200-300 тонн гэж хэлсэн. Эхний ээлжинд нөхцөлөө тохироод 70, 30 хувиар бартер хийж болох юм байна гэж ярилцсан. Хэд хоногийн дараа Хийморь оффис дээр нь уулзсан. Надад эхнэр, нөхөр хоёр гэж танилцуулж байсан. Нөхөр нь барилгын дотор засал хийдэг гэж танилцсан. Нэрийг нь мартсан байна. махны бизнес хийдэг, өндөр хэмжээний доллар Чингис банканд актив нээж байгаа гэж ярьж байсан. Гэрээ байгуулаад надад үл хөдлөх байна, та нарт арматур байна, хувиа тохиръё гэж ярьсан. Миний санал болгож байгаа байшин энэ байна, би өөрөө барьсан хотхон, нэг хаусыг нь өгье, бэлнээр 348.000.000 төгрөг, дотор засалгүй гэвэл 236.000.000 төгрөгөөр тохирч байгаа шалтгаан нь энэ. Бид нар очиж үзээд бид хоёр ээжийгээ оруулахаар боллоо, гаднаас асуудалгүй хүлээлгэж өгнө гэдэг байдлаар 100.000.000 гаран сая төгрөгийн хасалт хийсэн нь тийм учиртай. Гэрээ хийсний дараа үл хөдлөхийг түрүүлж шилжүүлж өг гэдэг шаардлага тавьсан. Би үгүй, бэлэн мөнгөө өгөөд бартераасаа хасаад 50 хувьд нь өгнө гэхэд тийм гэрээ хийх боломж байхгүй гэхэд нь байшинг түрүүлж шилжүүлж өгье гэж хэлсэн. Анх танилцуулж байсан ахаас асуухад манай нутгийн хүүхэд байгаа юм, гайгүй байлгүй дээ гэж хэлсэн. Эднийд ажиллаж байсан гэж залуу ирж эрх шилжүүлэх гэрээ хийж авч явсан. Түүнээс хойш 1 сарын дараа барилган ажил эхэлсэн. 67 хувийн мөнгийг шилжүүлж, 33 хувийг бартераас хасуулж явна гэдэг байдлаар явсан. Эхний 5-10 тонны 1 удаагийн мөнгө буюу 2 удаагийн татан авалт хийгдсэн. Тэр нь 19 орчим тонн арматур ирсэн. Дараагийн шатанд дахин 67 хувийн мөнгө хийгээд авъя гэхэд нийлүүлэлтээ зогсоосон. Нэг шалтгаан хэлсэн. 53.000.000 төгрөг хийчих гэж хэлсэн. Би ялгаа байхгүй, 20.000.000 төгрөг хийж байгаа бол чи 29.800.000 төгрөгийн арматур манайд өгөх ёстой гэхэд хэрэглээгээр татах ёстой, бүгдийг нь татаад талбай дээр байлгаж болохгүй гэж хэлсэн. Түүн дээр манайхыг буруутгаж чи 20.000.000 төгрөг өглөө, 53.000.000 төгрөг өгсөнгүй гэж хэлсэн. Би хамаагүй тасдаад авъя гэж хэлж байгаа ингээд явъя гэхэд тохироод 20.000.000 төгрөгөө шилжүүлсэн. Эхний 2 татан авалтад арматураа нийлүүлэхгүй хэл ам болж байгаад нийлүүлсэн. Сүүлийн нийлүүлэлтэд хэл ам үүсгээд утас нь холбогдохгүй болж алга болсон. Оффис дээр нь очсон. гэх залуу захирал байхгүй явсан гэж хэлсэн. 5, 6 сар болчихсон, барилгын ажил эхэлчихсэн, эднийхийг хүлээгээд байж болохгүй. Би авсан арматурыг судлаад үз, хаанаас авсан арматур вэ гэж нярвууддаа хэлэхэд авсан газрыг нь зааж өгсөн. Тэр нь хятадын Баян сангийн далай гэж компани байсан. Тэр нь миний таньдаг хүний Баатар гэдэг монгол нэртэй хятад хүний компани байсан. Би холбогдож ийн талаар асууж, арматурыг нь өгчхөөч гэхэд уучлаарай тийм зүйл байхгүй, наад хүнийг чинь олон хүн надаас асууж байгаа гэж хэлсэн. Над руу 100 хувь мөнгийг нь хийгээд авсан гэж хэлсэн. Би 67 хувийг хийж, манай байшинг бүтнээр авсан учраас зөрүү 10.000.000-20.000.000 төгрөг хийж 100 хувь болгоод эхний хоёр нийлүүлэлтийг хийсэн байсан. 3 дахиас нийлүүлэх гэхэд зөрүү мөнгөө өгөөгүй өөрөө алга болсон. Баатар тийм зүйл байхгүй, над дээр ирээд арматур зээлээр өгөөрэй гэж яриад байгаа хэлсэн. Би рүү залгахад утсаа авахгүй, сүүлд утас нь холбогдохгүй болсон тул чи ийм юм байна, чи Баатартай ингэж ажиллаж байсан байна гэж мессеж хэлсэн. Би эдний компанийг шүүж үзэхэд арматур оруулж ирсэн түүх байхгүй байсан. Сая ХХК-ийн талаар ярьж ярьж байна. Би гийн Цогтгэрэл захирал руу ярихад эднийхийг мэдэхгүй, танихгүй, арматур зарж байгаагүй гэж хэлсэн. 2-3 долоо хоног ажил гацахад би аргаа бараад Баатараас бэлэн мөнгөөр арматур авсан. Баримтууд нь байгаа. Бэлэн мөнгө төлж барилгын ажлаа явуулахаас өөр аргагүй болсон. 6, 7, 8, 9 сар хүртэл холбоо барихгүй байсан тал манай ажилтан ажил дээр нь очсон. гэх залуу надад болон барилга хариуцсан захиралд уучлаарай, би энэ компанид ажилладаг, би энэ компаниас гарч байна, олон хүн өр нэхээд төвөгтэй байна гэж үнэнээ хэлсэн Түүнээс хойш тэр залуутай холбогдоогүй. Үүний дараа Отгончулуун руу ярьж энэ хүн чинь ингэчихлээ, олоодох гэж хэлсэн. 9 сард холбогдож чи ийм юм байна гэж хэлсэн. 20.000.000 төгрөг шилжүүлсэн гэж ярьж байна. Шилжүүлсэн биш. Оффис дээр нь манай хүмүүс очиж байж шилжүүлж авсан. Тэр дор нь шилжүүлээгүй. Хэд хоногийн дараа шилжүүлсэн. Би ажилчдадаа оффис дээр нь үнэ хүрэх зүйл байвал ав гэж хэлж явуулсан тул хэд хоног шахалтад орж байгаад 20.000.000 төгрөг данс руу хийсэн. 9 сард чи Баатартай ингэж харьцсан байна гэхэд чи яахаараа миний харилцагч руу ингэж ярьдаг юм гэж хэлсэн. Би бүтэхгүй юм байна, миний байшинг өгчих, эсхүл арматур өгчих, чи боломжгүй гэдгээ бодитоор хэлчих, миний байшинг өгчих, би зөрүү бартерын 30.000.000 гаран төгрөгийг өгье, тэгээд энэ асуудлыг дуусгая гэхэд зөвшөөрөөд эхлээд мөнгөө миний данс руу хийчих гэж хэлсэн. Би тийм зүйл байхгүй, уулзаж, баруун зүүнээрээ солилцож дуусгая гэж хэлсэн. Энэ яриа 9 сард болсон. Бичиг өгсөн гэж байна. Манайх албан ёсоор авсан зүйл байхгүй. Би 9 дүгээр сарын 19-ний өдөр гадагшаа явчхаад ирсэн. Тэр үед шүүж үзэхэд 8 дугаар сард байшинг барьцаанд тавьж бусдад шилжүүлсэн байсан. Ингээд би гадагшаа явж амжихгүй болоод хаячихсан байсан. Отгончулуунд ийм зүйл болж байна гэхэд тайван байж бай, манай нутгийн хүүхэд байгаа юм, арай ч тэгэхгүй гэхэд нь за яах вэ гээд хаясан. 2020 онд уулзаж миний байшинг өгчих гээд ресторан дотор орж байгаад уулзсан. Тэгэхэд уучлаарай чиний мөнгийг өглөө гэж хэлсэн. Чи яасан юм үнэнээ хэлчих гэхэд уучлаарай би бусдад барьцаанд тавиад өгсөн гэж хэлсэн. Машинаа өг гэхэд Лексус 570 барьцаанд тавиад, чиний хаусыг барьцаанд тавиад ингэсэн гэж хэлсэн. Би залуу хүмүүс байна ойлголцъё гээд гэрт нь очсон. Гэр нь Белла вистад байсан. Тэгээд манай менежер, жолооч, гурав явсан. Ингээд сүүлийн ярьж байгаа 9.500.000, 4.000.000, 8.000.000 сая төгрөгийг намайг гадагшаа явсны дараа араас цувуулж хийсэн. Мөн машин амлаж байсан. Үлдэгдэл нь байхгүй алга болсон. Юу болсон бэ гэхэд нөгөө хүмүүстэйгээ муудалцаад та нар намайг дээрэлхлээ, амиа хорлоно гэсэн байсан. Би ингээд болохгүй бол хууль, шүүхээр явъя гээд хаясан. 2020 онд хаясан. Төмөрчулуунд ингээд байна гэхэд миний дүү байж бай гэж хэлсэн. Ингээд 2020 оны 5 дугаар сард цагдаад өгсөн. Цагдаа дээр ирээд энэ зүйлээ ярьж байсан. Уулзъя гэхэд уулзахгүй байсан, утсаар ярихад зөрүү мөнгийг чинь аваад өгье, чи миний мөнгийг өгчих гэж хэлсэн. Зөвшөөрөөд салахад хэд хоног явж байгаад үнэнд гүйцэгдээд би ингэчихсэн юм, зохицуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн тархийг дахин угаасан байсан. Цагдаа нь намайг алга болсон, эрэн сурвалжилна гэж хэлсэн. Би алга болохгүй. Ингээд өнөөдөр шүүх дээр ирсэн байна. Түүнээс хойш энэ хүнтэй яриагүй. Яриад ч хэрэггүй юм байна. Тэгээд өнөөдөр шүүхэд сууж байна. Мөн 230.000.000 төгрөг, 340.000.000 төгрөг гээд 50, 60 хувь ярьж байна. Манайх бэлэн болоогүй дотор заслыг хасаж 236.000.000 төгрөг гэж хэлсэн. Дотор заслаа өөрсдөө хийнэ гээд орсон. Би дотор талыг нь хараар нь өгөх ёстой. Гэрээнд ч байгаа. Дараа нь тэр хаусыг 2022 оны намар нэг хүн засаад амьдарч байгаа. Тэр хүнтэй уулзаад ярихад ээс авлагатай, авлагатаа авсан гэж хэлсэн. Би шүүх дээр маргаантай байгаа, эцэслэн шийдэгдвэл яаж ч магадгүй гэж хэлсэн. Цагдаа хаус хэдэн төгрөгийн үнэлгээтэй юм гэж хэлсэн. Хөндлөнгийн үнэлгээний байгууллагад үнэлүүлсэн. Гурван адилхан хаус байгаа. Гэтэл үүнийг өөр байна гэж яригдаж байгаа. 20 хаус байгаагийн гурав нь адилхан, 17-нь адилхан. Үнэлсэн дүн нь 321.000.000 төгрөг. Би тэр дүнгээр нэхэмжлэхгүй. Анх тохирсон 236.689.200 төгрөгөөр нэхэмжилж байгаа. Би эдний компанийг судалсан. Эдний нэр дээр арматур төмөр орж ирж байгаагүй байсан. Миний өгсөн 67 хувийн төлбөр дээр мөнгө нэмээд 100 хувь болгоод бартераас арай хямд авдаг байсан байна лээ....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
5. Хохирогч Д.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Х.ийг танихгүй. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай компани дээр гэх хүн ирж танай махыг экспортод гаргаж өгье гээд 98.000.000 төгрөг авсан. Үүнээс төлөгдөөгүй 78.000.000 төгрөг үлдэгдлийг өгөөгүй учир гэрээгээр халхавчилж хийсэн залилан гэх үндэслэлээр д холбогдуулан цагдаад гомдол гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.ийг яллагдагчаар татсан байсан. Би Х. хоёрын хооронд ямар харилцаа байгааг мэдэхгүй. надад 9 сард үлдсэн мөнгөө өгч тооцоо дууссан...”
6.Гэрч П.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ХХК-ийн махны үйлдвэрийн барилгад 2013-2017 оны сүүл хүртэл ажилласан байсан. Барилга авахад Х.ийг хараагүй, Б.*******тай харьцаж байсан. Харуулын цалин хөлс өгч чадахгүй байсан тул татан буулгаад өөрөө салхинд гаръя гээд 2015 оноос тэнд байсан. Үйлдвэрт засвар шууд хийгээгүй. Шууд үйлдвэрлэл явуулсан. 3-4 тогоо оруулж ирээд жижиг мах чанаж вакумжуулж боож эхэлсэн. Дараа нь будгийн ажил хийсэн. Замаск хийсэн. Будаг шохой хуурсан байсныг буулгаж замаск татаж эхэлж байсан. Би оффисын 2 давхрын хэсэг буюу доор ганцаараа даараад дээшээ гарч амьдарч байсан. Тог таслуулчихсан, тень тавьж амьдарч байсан. Мэргэжлийн хүн биш тул барилга байгууламж ямар зориулалтай байсныг хэлж мэдэхгүй. Шугам сүлжээг ажиллагаатай хүлээлгэж өгсөн. Нэг мэдэхэд миний юмнуудыг гараашинд тавьж, та одоо яв гэж хэлсэн. Би ******* яв гэж хэлбэл явна гэж хэлсэн. Би 2017 оны 11 сарын сүүл хэсгээр явсан. Надаас өмнө ирсэн. Сайн санахгүй байна. Нэлээн хугацаанд хамт байсан. 1 сар орчим хамт байсан. Барилгыг зарж байгаа гэдгийг би мэдэж байсан. Барилгад ирээд шууд ажиллаж эхэлсэн. 2015 оноос мэдүүлэг өгөх хүртэл үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдүүлсэн. Би эд зүйл хүлээлцсэн акт үйлдсэн зүйл байхгүй гэж мэдүүлсэн. Хүмүүс яваад цалин өгөхгүй 2-3 жил болсон. Би тэнд амьдарч байгаа юм чинь гэж бодоод ломбардад 800.000 төгрөгөөр тавьж *******тай ярьж гүзээний машин байдгийг 800.000 төгрөгөөр ломбардад тавьсан, А.*******ыг ирэхээр тооцооноосоо 1.000.000 төгрөг хасаж тооцоорой гэж хэлсэн.Би миний санаж байгаагаар 1 давхарт байрлах 4 ширхэг хөргөгчийн 1 ширхэг нь ажиллаж байсан. 2 давхарт байрлах мах тайрагч болон 5 тонны хөлдөөгч зэрэг нь ажиллаж байсан. Харин бусад эд зүйл нь ажиллахгүй болчихсон байсан” гэж мэдүүлэг өгсөн. 1.000.000 гаран төгрөгийн тогны мөнгө төлөгдөөгүй гэж мэдүүлсэн. Гарсныхаа дараа тэнд байдаг контейнэрээс хэрэглэж байсан зүйлээ авах гэж очсон. Үйлдвэрийг хүлээлцсэн зүйлгүй. Х., Б.******* нар намайг байхад будаг хийж эхэлж байсан. ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
7. Гэрч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...т ХХК-ийг худалдаж байгаа процессыг мэдэж байсан. Би анх энэ үйлдвэрийг байгуулж, 2010 оны 12 сард ашиглалтад оруулж 2012 он хүртэл ажиллуулсан. 2013, 2014 оноос надад өөр ажил гарч би хөндийрсөн. Сайн мэдэхгүй байна. Түүнээс хойш цөөн удаа үйлдвэр дээр очсон. Ямар компаниар зураг төсөл гаргуулж байсныг мэдэхгүй. Би хүнсний технологийн инженер мэргэжилтэй. *******тай ярьж босгосон. Анхнаас нь эхэлж ажилласан. Европын хөгжлийн сангаас авсан стандарттай, хоногт 50 бод, 500 бог нядлах хүчин чадалтай, нядлах шугамыг Италиас 2 хүн ирж тавьсан байгууламж байсан. Махны үйлдвэрийн шугам гол рам дээр явна. Гол рамыг бүгдийг хүлээлгэж өгсөн. Ганц ч нядалгааны ажил хийгээгүй байсан. Хөргөлтийн ганц нэг сэнс ажиллахгүй байсан байж магадгүй. Бусад байдаг зүйлүүд бүгд байсан. Цонх, хаалга, онгорхой зүйл байхгүй. Дотор хана цантаж барьсан зүйл байсан. Нарийн оролцоогүй учир худалдах үеийн ханшийг мэдэхгүй. Барилгыг хүлээлцэхэд би хамт байсан. Худалдаж авна гэсэн сэтгэхүйгээр бид хандаж байсан учраас нарийн хүлээлцээгүй гэж бодож байна. Би энэ үйлдвэрийг анх босгосон. Аливаа төсөл алдаа оноотой болно. Тухайн үедээ бид ад тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл босгож байсан. Бүрдүүлэлтийн асуудлыг ******* хариуцсан санагдаж байна. Зураг бүх зүйл нь байсан. Би үйлдвэрийн доторх зүйлийг хариуцаж байсан. Махны үйлдвэрлэл эрхлэх бөгөөд тодорхой хэмжээнд экспортлох эрх нь Аа зөвшөөрөл юм. Манайд энэ зөвшөөрөл байсан. 2011,2012 оны хавьцаа авсан. Хэзээ сунгуулснаа мэдэхгүй байна. Аа зөвшөөрлөөр мах экспортлоогүй. Барилгыг хүлээлэж өгөхөд тоног төхөөрөмжийг нарийн туршиж ажиллуулаагүй. Бид энэ байна гэж явж байсан. ******* хамт байсан. ******* дээр байж байгаад шилжүүлсэн. Би мэддэг учраас энэ байна шүү гэж явж байсан. Тоног төхөөрөмж, эд зүйлийг нарийн туршиж ажиллуулаагүй. Бид энэ байна гэж явж байсан. ******* хамт байсан. ******* дээр байж байгаад шилжүүлсэн. Би мэддэг учраас энэ байна шүү гэж явж байсан. *******т холбогдуулан үйлдвэртэй холбоотой нэхэмжлэл гаргаж байсан ба “А.******* нь өнгөрсөн хугацаанд амласан амлалтдаа хүрч чадаагүй. Үйлдвэр тоногдож үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн дагуу бэлэглэлийн журмаар өгсөн ХХК-ийн 50 хувийн хувьцааг надад эргүүлж олгож өгнө үү” гэж тайлбар гаргаж байсан нь үнэн. Бохирын систем 30 метр зайтай. Барилгыг дураараа барьдаггүй. Мэргэжлийн хяналтын газрын хүн заавал байдаг. Дүрэм журмын дагуу барьсан гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл
8.Гэрч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны сүүл 2014 оны эхээс ангилсан махаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2015 оноос Глори кинг инвестмент ХХК-г байгуулж хатаасан үхрийн мах хийж үзэсгэлэн худалдаанд оролцож явж эхэлсэн. 2017 оны 03 дугаар сар хүртэл хатаасан борцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 6 сарын дундуур үйлдвэрлэлээ өргөжүүлье, бүтээгдэхүүнээ экспортод гаргая гэж шийдээд зар харж экспортын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлтэй үйлдвэр зарна гэсний дагуу холбогдсон. Тухайн үед 14, 15 ажилтантай байж байгаад экспортын чиглэлтэй үйлдвэртэй болъё гэж бодсон учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага гарсан. Шинээр үйлдвэр барья гэж анх газар хайсан. Эхэндээ эд газар харж байгаад ад гэдэг хүний газрыг Үнэнгүй.мн сайтаас Экспортын зөвшөөрөлтэй, 2.5 га газартай, үйлдвэр үнэ тохирч зарна гээд 1.000.000.000 төгрөгийн үнэ тавьсан байсан. Экспортод бүтээгдэхүүн гаргах ажиллагаа явуулах гэж байсан учраас зөвшөөрөл хэрэгтэй байсан. зөвшөөрөл нь хил дагуу орнуудад экспорт хийх зөвшөөрөл. Зар дээр скайтелийн дугаар байсан бөгөөд гэж хүнтэй холбогдоход 1.800.000.000 төгрөг гэж хэлсэн. Би зар дээр 1.000.000.000 төгрөг гэж байна гэхэд наадах чинь удаж байгаа зар, 1.800.000.000 төгрөг гэж байгаа, эзэн нь би байна гэж хэлсэн. Бид 1.000.000.000 төгрөгийн үнэ, зөвшөөрөл хараад уулзсан. Үүний өмнө 250.000.000 төгрөгийн газар, 600 м.кв талбайтай объект ...байсан. Тэнд очиж өгөх авах дээрээ тулахад тэр хүн 450 сая гээд үнээ өсгөсөн. Тэгээд болиод энэ үйлдвэр дээр очсон. 1.5 тэрбум болгоё, хүмүүстэй ярилцлаа гэж хэлсэн. Үйлдвэр дээр наадмын өмнө билүү дараа очиж үзсэн. Тог байхгүй шалгаж үзэх боломжгүй байсан тул эргээд холбогдоё гээд явсан. *******ыг 7 сараас хойш охинтойгоо ирж уулзсан. Уулзахдаа манай найзээд байгаа, хамт хөрөнгө оруулсан, би захирал нь гэж хэлсэн. Тэнд ******* гэдэг нар яригдаагүй. 8 сарын 27 өдөр эхнэр төрж, 9 сарын 02-ны өдөр эхнэрээ гаргаж аваад явж байхад ******* ах залгаад ихэнх хувьцаа эзэшдэг ******* гэдэг хүн ирсэн уулзъя гэж хэлсэн. 9 сарын 04-ний өдөр уулзаж *******, *******, *******, ******* ах нар ирсэн. 4-5 эзэнтэй болж таарсан. Юу болоод ийм болон эзэн гараад ирэв гэж асуусан. ах өөрөө хамт ирсэн. Маргааш нь ******* ах дуудаж уулзаад ахад нь өмнө хэрэгтэй байна, 150,000,000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Би юу юугүй ийм их мөнгө өгч чадахгүй, эхнэртэйгээ ярилцъя гэж хэлсэн. Би тэй уулзахад юу гэж тийм зүйл байх вэ дээ гэж хэлсэн. Би ******* ахтай уулзаад боломжгүй байна гэж хэлсэн. Сүүлд ахдаа зээлийн гэрээ хийгээд өгөөч, 80,000,000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Өгөхгүй гэхэд 50,000,000 төгрөг гэж хэлсэн. банк дээр очоод 50 төгрөг авч өгсөн. Би зээлийн гэрээ хийгээд 30,000,000 төгрөг өгсөн. ******* засвар хийж бай гэж зөвшөөрөл өгсөн. Учир нь бид нарт бичиг баримт өгөхгүй явж байсан. Шалтгаан асуухад *******т байгаа, Монголд байхгүй байна гэж хэлсэн. Бид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна гэж хэлсэн. ******* ах оффис дээр амьдарч байсан. Би хөрөнгө оруулалт хийгээд байна, тэр хүн тамга тэмдгээ барьж авч яваад өөр хүнд зарвал яах вэ гэхэд ******* ах тийм зүйлд санаа зоволтгүй, 66 хувь нь ******* бид хоёрт байдаг. ******* тэгэхгүй гэж хэлсэн. Хятадын хөрөнгө оруулагч ирсэн байгаа, ядаж гэрчилгээгээ бид нарт өгөөч гэж хэлсэн. Би тамга тэмдгээ хурдлуудлаад өгөөч гэхэд санаа зоволтогүй , та нар засвараа хийдгээрээ хийгээд явж бйга гэдэг шалтгаанаар бичиж өгсөн. Би гэрээгээ болъё гэж 3 удаа хэлж байсан. ******* ахад уулзаж болон утсаар хэлж байсан. Тамга тэмдгээ өгөхгүй, хаана байгааг нь хэлэхгүй байсан. 2018 оны зун жаахан засвар хийгээд 18 нэр төрлий бүтээгдэхүүний дээжийг хийе гэж хийгээд зооринд хийсэн байсан. Гэтэл тог тасарсан байсан. Учир нь ад ил гарсан цахилгааны утсанд хүүхэд эндэж нийслэлээс шалгалт ирсэн бйасан. Манайд цхилгааны газардуулга байхгүй байна гээд тог тасалсан. Түүнээс болж эхнэр бид хоёр маргалдсан. 2017 оны 10 сараас барилгын зураг төслийг гуйсан. Барилгынхаа зургийг өгөөч, зээл хөөцөлдмөөр байна, мхг шалгалт авах хүсэлт өгөхөд барилгын зураг хэрэгтэй байна гэж хэлсэн. 2017 оны 9 сард адтай газрын гэрчилгээ, үл хөдлөхийн хуулбар, кадастрын хуулбар, зөвшөөрлийн хуулбар үзүүлсэн. Өөр зүйл үзүүлээгүй. Эрчмээс зөвшөөрөл авахад барилгын үураг шаардлагатай болсон. Сэрэглэн ахаас асуухад архиваас шүүгээд үз гэж хэлсэн. Шүүх үзэхэд байхгүй байсан. Үл хөдлөхийн гэрчилгээ байхад зураг байлгүй яадаг юм гэж хэлсэн. Бид 2019 онд өөрсдөө хийлгэсэн. Засвар үйлчилгээ хийгээд явж байхад 2018 оны 3-4 сарын хооронд онцгой байдлаас ирээд галын аюулгүй байдал хангаагүй байна гэж үйл ажиллагаа зогсоосон. Засвар үйлчилгээ хийж байна гэхэд танайх ингэж хэлээд яваад бхайдаг, танайхыг мэднэ гэж хэлсэн. оос хүсэлт авч байгаад УБЦТС компаниас лавлахад газардуулын протокол, техникийн нөхцөл байгаагүй. 2017 оны 10, 11 сард гэрээ хийхийн өмнө банкаар үнэлүүлье гэхэд холбогдох бичиг баримт байхгүйгээс бол үнэлгээ хийх боломжгүй, барилгыг нь, үл хөдлөхийг нь үнэлхэд 150 сая байна гэж Төрийн банк хэлж байсан. Бид үл хөдлөхийн гэрчилгээ хуулбар, зураг үзүүлж байсан. Урьд биднээс борц авдаг байсан хүн. Бидний борцыг авч Өвөрмонголд мөнгө нэмж зардаг хүн. Би ийм үйлдвэртэй болж байгаа гэхэд танайд хөрөнгө оруулалт хийе хамтарч ажиллая гэж ярилцсан. Өө зөвшөөрлийг харсан. Энэ үйлдвэрийг авах гол шалтгаан нь энэ зөвшөөрөл. Экс хийхэд 1 алхам ойртсон. 2019 оны эхээр ХХЯ-нд өгсөн. Гаалийн хяналт шалгалт гээд хорио цээрийн газар өгсөн. Өгөхөд хугацаа нь дууссан байна гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ гэхэд 2016 онд дуусаж дахин сунгуулаагүй байна гэж хэлсэн. 2017 оны 9 сараас 11 сар хүртэл засвар хийсэн. 2018 онд зунжин засвар хйисэн. Цувуулж засвар хйисэн учир нь Мэргэжлийн хяналтын газраас ирээд энэ болохгүй байна гээд хаадаг. Тэрний дагуу засвар хийж байхад Онцгой байдлын газраас ирдэг. Урсгал засвар байнга хийгдсэн.Ойролцоогоор 700,000,000 төгрөгийн засвар хийгдсэн. 2019 оны 6 сард засвар хийсэн баримтыг үзлэг нэгжлэг хийнэ гээд байцаагч авсан боловч буцааж өгөөгүй. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ээс *******, ******* нарт мөнгөн дүнгээс 400.000 төгрөгийг Хатанболдод түүний өрөөнд өгснийг үнэн болохыг баталж байсан. Ус суваг усжуулалтын газраас барилга барих хууль зөрчсөн гэсэн. ын буцах төв магистрал шугам байдаг. Замын урд талаар явж байгаа шугам үйлдвэрээс дээш зайанд байх ёстой юм байна. Гэтэл 5 метр дотор байна, яаралтай шийд гэсэн. Инженертэй ярьж одоо яах вэ гэхэд шугамыг зөөх эсхүл яахыг би мэдэхгүй байна, хуулийн байгууллага арга хэмжээ авах байх гэж хэлсэн. Дарцаг ноёд ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан талаар мэднэ. Манай ээж нас барж Ховд яваад ирсэн. Ирэхэд энэ компани төмрөө авахаа больж байгаа гээд албан бичиг аваачиж өгч байсан. д очсон. Хэдэн давхарт гэдгийг мэдэхгүй. Төлбөрийн хувьд Энхжин хотхоны байр, Дэлгэрэх хотхоны байрыг бид санал болгож байсан. 300 саяын үнэлгэтэй байр гэхэд 45,000,000 төгрөгийн барьцаатай байсан. Авахаар байсан бол 45,000,000 төгрөгийг төлөөд шилжүүлье гэж ярьж байсан. ястай мах авч ирж өгнө. Бид чанаад савлаад экспортод бэлэн болгож өгдөг байсан. их мах чануулж ашиг олсон танайх гэж хэлсэн. Бид сард 100 тн-оос дээш мах чанаж байж баланстай ажилладаг. 3 машин буюу 73 тонн мах чануулсан. ХХ яам дээр манай компанийн нэрийг барьж квоттой холбоотой ярьсан байсан. Бид нөөцийн махны тендерийн талаар судалж явж байгаад мэдсэн. Тухайн үед үйлдвэрийн танилцуулга бариад экспортын зөвшөөрөл хүсмээр байна гэж ярьсан байсан. Мөн Хятадын хөрөнгө оруулагч ирсэн байна, чи очиж уулзаач гэж хэлсэн. Очиж уулзахад Рокмон буйлдинг 3 давхарт бууж байсан. Би экспортын зөвшөөрөл байхгүй гэж хэлсэн. Манай компанийн таницуулгыг харсан. Гэтэл дөнгөж сая танай өөр захирал орж ирээд танай танилцуулгаа үзүүлээд гарсан гэж хэлсэн. Би өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд захирал нь би байна, биш гэж хэлсэн. 2019 оны 12 сар, 2020 оны 1 сарын эхээр байж байгаад бага хэмжээний мах авч ирдэг байсан. Битгий ажил тасалдуулаач гэж хэлэхэд одоо бөөн бөөнөөрөө ирнэ гэж хэлсэн. 12 сарын дундуур 1 том чиргүүлтэй мах авч ирсэн. Тэгээд энэ манай үйлдвэр, би 300 төгрөгийн хөрөнгө оруулж хамтарч эзэмшдэг болсон гэсэн яриа хийгээд 47-48 тонн хонины мах авч ирсэн байсан. Бид гийн мах болгоод боловсруулж өгч байгаа. Шөнө 7-8 залуу ирсэн байсан. Үл ойлголцол болсон. Бид г дуудаж ирүүлсэн. гараараа энэ төлбөр мөнгө тэй хамааралгүй гэж бичиж өгсөн. Найрамдлын хаусыг 33 хувийн бартераар арматур нийлүүлнэ гэж байсныг мэднэ. Мөрдөн байцаалтын шатанд буюу 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр анх цагдаа дээр очиход шөнийн 02 цаг хүртэл ийг 461 дүгээр ангид хорьсон. Түүнээс хойш өдөр болгон мөнгө олж өг гэж дарамталж байсан. Эхэндээ бид өөрсдийн боломжоор мөнгө төлж байсан. Сүүлд боломж хомс болсон. Тэгээд ийн нэр дээр ирсэн хаус байсныг өдрийн мөнгө зээлдэг хүнд барьцаанд 120,000,000 төгрөгрт тавьсан. Миний нэр дээр байдаг компаниар арматур оруулж ирж байгаагүй. гийн тооцоонд хохирогч ийн 75.0 төгрөгийн тооцоо орсныг мэдэхгүй. Манайх өргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад санал тавиад хүлээж авахгүй болохоор д үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
9.Гэрч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би үүсгэн байгуулагч гэдэг утгаар Х. “” ХХК-ийн эд хөрөнгө, барилга байгууламж, газрыг худалдаж авахад оролцсон. Анх 750.000 доллар гэж ярьж байсан. Бодоход 1.800.000.000 төгрөг болсон. Урьд *******т 750.000 доллароор зарсан. 2013 онд энэ нь 1.000.000.000 төгрөг болсон. 1.800.000.000 төгрөгөөс засвар хийх хэрэгтэй байна, үнээ жаахан хас гэхэд нь 1.500.000.000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед байгаа төхөөрөмжийн жагсаалтыг хийж, зураг хавсаргаж, *******тай хүлээлцэж байсан. Тэр үед *******, *******, нягтлан бид дөрөв байсан. Нягтлан нь хамт хүлээлцсэн. Гарын үсэг зурсан. Нэрийг нь санахгүй байна. Хүлээлцэх дээр ноорог маягаар хүлээлцсэн. Нарийн хүлээлцэх зүйл хийгээгүй шалтгаан нь 2018 онд гэрээ хийх хүртэл 1 жил гаруй уг үйлдвэрийг ашигласан. Бид хямд үнээр өгч байгаа, та нар өөрсдөө үзэж хараад болохоор бол ав гэхэд 1 жил ашигласан. Ерөнхийдөө өөрсдөө үзэж харсан. Тиймээс гэрээ хийх үед нарийн хүлээлцээгүй. Учир нь үйлдвэрийг удаан ашигласан байсан. Буцах боломж өөрсдөд нь олон байсан. Төлбөр хийхгүй байсан учраас буцаая гэж бид хэлсэн. Гэтэл буцахгүй гэж байсан. Би борлуулах юм байвал авъя гэсэн. Эхлээд орлогын олон эх үүсвэртэй, уул уурхай, газар тариалан, аялал жуулчлалын компани, газартай гэж байсан. Сүүлд төмөр оруулж ирдэг гэхэд нь төмөр авъя гэсэн. Тэгээд үнийн санал ярих гэхэд алга болдог. Машин байна гэхэд нь үзье гэхэд алга болдог. Сүүлд байшин байна гэсэн. Авъя гэхэд алга болдог. Гэхдээ байшин авахад хэцүү байсан. Тэнд гурван байшин байсан. Бичиг баримтыг нь үзье гэхэд үл хөдлөх гараагүй гэж хэлдэг. Байгаа зүйлийг нь авъя гэхэд алга болдог байсан. дүүргийн тэнд хаус үзүүлж байсан. Нүхтэд хаус үзүүлж байсан. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд байр үзүүлж байсан. Авъя гэхэд алга болдог. Байшингуудыг авахгүй гэж ярьсан нь Нүхтэд байсан байшин бэлэн байшин биш сантехник ороогүй байна гэж голсон. Гэхдээ авъя гэж байсан. Хүний зүйл үзүүлж байсан эсэхийг нь мэдэхгүй байсан. Сүүлд тийм болж таарсан. Энхжин хотхонд байшин үзүүлэхэд би очиж үзсэн. Авъя гэхэд алга болсон. Төрбат, ******* хоёр байсан. Сүүлд нь хуулийн зөвлөх нь цаанаа барьцаатай, асуудалтай байшин гэж хэлсэн. Амралтын 3 байшин байсан. Энхжин хотхонд 2 байр байсан. 100-200 сая төгрөгийн үнийн санал хэлж байсан. Найрамдлын байшинг 300 сая орчим гэж хэлж байсан. Гэхдээ гүйцэтгэл нь дутуу байсан. Гүйцээж өгөх юм уу гэж ярьж байсан. Авахгүй гэж хэлээгүй. Би үйлдвэрт тэй хамт очоогүй. үйл ажиллагаа явуулж байсан. Фейсбүүк дээр зар тавьсан. Гэрээний үүргийг хангах олон орлогын эх үүсвэртэй гэж хэлж байсан. Өөрт нь олон үл хөдлөх байгаа гээд 5-6 гэрчилгээ үзүүлж байсан. Анхны уулзалт учраас юу юм гэж хараагүй. Барилгын үйл ажиллагаагаар цемент төмөр оруулж ирдэг гэж байсан. Анх банкны барьцааны талаар яриагүй. Сүүлд зээл хөөцөлдөж байна, үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авна гэж хэлсэн. 2017 онд *******т хувьцаа шилжүүлж хууль эрх зүйн хувьд хамааралгүй болсон. Гэхдээ би энэ хоёр хүнээс авлагатай байсан. Тэр бол бидний асуудал. Авлагаа аваагүй. Боломжоороо өгнө гэдэг. Би тэдийг авна гэж шаарддаггүй. 1,800,000,000 төгрөгийн үнэтэй байна гэж хэлсэн. Бид наадах чинь үнэтэй биш, байшин нь л 2.000.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Анх зар дээр тавьсан. Би байгаа зүйлүүдээ барилгын зураг төслөө *******т хүлээлгэж өгсөн. ******* зургийг яасныг мэдэхгүй. Үйлдвэрийг т хүлээлгэж өгөх үед зөвшөөрөл хүлээлгэж өгч байсан эсэхийг мэдэхгүй. Би үйл ажиллагаанд оролцдоггүй учраас мэдэхгүй байна. Зөвшөөрөл өгсөн. Нэрүүдийг нь мэдэхгүй. Би *******тай хамт ажиллах зүйлийг ажиллуулж хүлээлгэж өгсөн. Акт гэж хэлэхэд хэцүү, та нар ашиглаад үз гээд хүлээлгэж өгөх асуудалд хариуцлагагүй хандсан. Эд нар 1 жил гаран хугацаанд өөрсдөө ажиллуулсан. Үйлдвэр, газар, хашаа, худаг, өндөр хүчдэл бүх зүйлтэй нь бид шилжүүлсэн. Яагаад бүх зүйлийг шилжүүлсэн учир нь тэр бүх зүйлийг компанийн нэр дээр хийж байсан. 100 хувь мөнгөө төлсөн бол нэг мөсөн шилжүүлж болно. Сунжирч байсан. Компанийн нэр шилжвэл олон зүйл дагаж шилжинэ. Би “” ХХК-ийн үүсгэн байгуулагч мөн. Барилга барих зөвшөөрөл байгаа. Би 50 хувийн хувьцаа эзэмшдэг байсан ба хувьцааг ******* луу, ******* ******* луу шилжүүлсэн. ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
10.Хохирогч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2009 онд өөрийн найз *******тай хамтарч дүүрэгт 1,2 га хэмжээтэй талбайд 2000 метр квадрат хэмжээтэй, доороо зоорийн 1 давхар, 2 давхар махны зориулалтаар ашиглах иж бүрэн тоноглол бүхий байгууламжийг барьж байгуулсан юм... Би гэх зуучлагч хүнд өөрийн объектыг зарж борлуулахаар захисан юм, тэгтэл нь надад гэх хүнийг олж өгсөн, тухайн үедээ тэр хүнтэй уулзалдаад 1,5 тэрбум төгрөгөөр зарахаар болоод гэрээ хийхэд урьдчилгаа болгож 90 сая төгрөг 10 хоногийн дотор өгнө, харин үлдэгдэл мөнгийг нь 2018 оны 12 сарын 25-ны өдрийн дотор банкинд барьцаанд тавиад зээл аваад өгнө, тэгээд мөнгө хүрэлцэхгүй бол үлдэгдлийг 2019 оны 03 сарын 15-ны өдөр өгнө гэж ярилцаж тохиролцоод гэрээ хийсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр надтай ирж уулзалдаад хугацаа хойшлуулах шаардлагатай байгаа талаар надад хэлээд би хугацааг зөвлөлдөж байгаад 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан... Х. нь 2017 оноос хойш үйлдвэрт байнгын үйл ажиллагаа явуулж байгаа. ...Х. нь албан ёсоор бол 2018 оны 09 сарын 26-ны өдөр гэрээ хийж үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм, гэхдээ уг асуудлын хувьд бол ярилцаад түүнээс өмнө нь үйлдвэртээ ороод үйл ажиллагаагаа явуулж баймаар байна гэж хэлэхээр нь 2017 оны 03 сар орчимд *******, ******* хүлээлгэж өгч байсан юм... Тухайн үед Х.ийг Б. гэх миний 10 жилийн ангийн хүүхэд надад танилцуулж байсан юм, тэгээд би үйлдвэрийг 1,800,000,000 төгрөгөөр зарна гэх үнийн саналыг аар дамжуулж хэлэхэд тэдгээр хүмүүс 1,500,000,000 төгрөгөөр худалдаж авъя харин 300,000,000 төгрөгт засвар оруулах шаардлагатай юм байна гэж тохиролцоод тэр үед үйлдвэрийн бичиг баримтын хувьцаа эзэмшигч нь А.******* байж таараад би хайсаар байгаад А.*******ыг олоод “үйлдвэрийг зарахаар боллоо, тийм учраас хоёулаа явж цуг уулзалдах хэрэгтэй байна” гэж хэлээд дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дэлгүүрийн 9 давхрын 905 тоот өрөөнд Х., Б.******* нартай уулзалдаж энэ наймааг анх ярилцаж тохиролцсон юм... Би гэрээ хийгдэхээс өмнө урьдчилгаа мөнгө бол ямар нэгэн байдлаар огт аваагүй, харин 2018 оны 06 сарын 28-ны өдөр өөрийн нэр дээрх 2 ширхэг грашыг захиран зарцуулах эрхтэйгээр нотариатын гэрээг хийж Х.т хийж өгөөд 5 сая төгрөгийг зээлж аваад түүнийгээ бол гэрээ хийгдсэн учраас үйлдвэрийн төлбөрт суутгасан юм, түүний дараа 2018 оны 11 сарын 07-ны өдөр дансаар 10,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг дансаар, 2018 оны 12 сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг дансаар, түүний дараа 2019 оны 01 сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг дансаар тус тус авсан, харин цагдаад хандсаны дараа 2019 оны 08 сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг бэлнээр, 2019 оны 09 сард 50,000,000 төгрөгийг дансаар тус тус авсан... Х. нь анх ярихдаа бол “надад 700 сая орчим төгрөг бэлэн байна, харин үлдсэн мөнгийг бол би үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад банкинд барьцаанд тавиад үлдэгдэл мөнгийг нь шууд өгнө” гэж хэлж байсан юм, тэгэхээр нь би тухайн үедээ ингэж болохгүй гэдэг зүйлийг яриад хэсэг хугацаанд явсан боловч 2018 оны 09 сард над дээр ирээд “одоо үйлдвэрийг барьцаанд тавихад бүх зүйл болчихсон байгаа, тийм учраас та хоёр нэрээ над руу шилжүүлээд өгчих, 7 хоногийн дотор үйлдвэрийн төлбөрт надад 90,000,000 төгрөг, 2018 оны 12 сард баггааж өгөх ёстой мөнгөний 70 орчим хувийг төлнө, хэрвээ төлбөрийг бүрэн төлж дуусгаж чадахгүй бол 2019 оны 03 сарын 15-ны өдөр эцсийн байдлаар төлж дуусгана" гэж ярилцаж тохиролцоод гэрээ хийсэн. Гэрээн дээр бол энэ бүгдийг тусгасан байгаа... Шууд гэрээ хийж үйлдвэрийг авчихаад мөнгөө өгнө гэсэн боловч өгөхгүй тэр чигтээ яваад байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92-95, 3хх-ийн 136-137/
11.Хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 27-ны өдөр үйлдвэрийн бүрэн эрхийг Х.т шилжүүлсэн юм. Тухайн үедээ Х. бид нараас үйлдвэрийг аваад банкны барьцаанд тавиад 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусахад бүх төлбөр мөнгийг хийхээр тохиролцсон боловч та нар энэ хугацаандаа амжиж төлж чадахгүй гэдгийг нь хэлээд гэрээгээ 2019 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээ хийснээс хойш 100 сая төгрөг өгөөд надад нэмж өгөөгүй... Тэгээд үлдэгдэл мөнгөө авъя гэж хэлэхээр ойлголоо гэж хэлчихээд алга болоод байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 86-88/
12.Гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2009 онд ******* гэх өөрийн найзтайгаа нийлээд “” ХХК-ийг анх барьж байгуулсан юм... 2018 оны 09 сарын 26-ны өдөр тус үйлдвэрийг худалдах, худалдан авах гэрээгээр 1,5 тэрбум төгрөгөөр бусад руу шилжүүлсэн юм. Тэгээд Х. нь компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлж авч байж хөрөнгө оруулалт татна, тийм учраас бүтнээр нь шилжүүлж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу гэрээ хийгээд эцсийн байдлаар 2019 оны 03 сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг ямар нэгэн үлдэгдэлгүйгээр төлж дуусгахаар тохиролцсон юм... Х. нь БНХАУ-аас хөрөнгө оруулалт авна, мөн банкнаас зээл аваад төлчихнө, эсвэл би өөрөө үүнийг бусад бизнесээр төлж барагдуулах боломжтой гэж хэлдэг байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120-122/
13.Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 сард *******, *******, *******, өмгөөлөгч бид нар бүгдээрээ нийлж уулзалдаад компанийг худалдаж, худалдан авах гэрээ хэрхэн хийх талаар ярихад 1,8 тэрбум төгрөгөөр үнэлж байгаа гэж хэлэхээр нь би дээр дурдсан эвдрэлүүд байгаа, эдгээр эвдрэлүүдийг 300 орчим сая төгрөгт шийдвэрлэх боломжтой, тийм учраас үнийг 1,5 тэрбум төгрөг болгоё гэж тохиролцсон... Би зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгийг өгтөл ******* гэх хүн утсаа аваад яриад байсан боловч надтай ирж уулзахгүй байсан... 2017 оны 12 сард 20 хоног орчим ажиллаад цааш ажиллах боломжгүй болоод зогссон, тэр үедээ 1 зоорийг ашиглалтад оруулаад мах хадгалсан. ...2017 оны 12 сараас 2018 оны 01 сарыг хүртэл үйл ажиллагаа явуулсан... 2018 оны 10 сараас 2019 оны 01 сарын дунд хүртэл ажиллаад дахин зогсолт хийгээд дахин засвар хийгээд 2019 оны 08 сараас одоог хүртэл үйл ажиллагаа явагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-110/
14. Худалдагч А.*******, Ж.*******, худалдан авагч Х. нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “” ХХК-г 1.500.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ /1хх-ийн 179-181/
15. дүүрэгт байрлах “” ХХК-ийн махны үйлдвэрийн барилгыг 1,362,186,564 төгрөгөөр, газрыг 234,931,500 төгрөгөөр, нийт 1,597,118,064 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БГ1-20-351 дугаартай үнэлгээний дүгнэлт /3хх-ийн 79-109/,
16.Гэрч Е.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Манай “” ХХК-иас албан ёсоор “Глори кинг инвестмент групп” ХХК-ийн захирал Х. нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулж түүнээс хойш 1,000,000,000 төгрөг хүртэлх зээлийг нэг сарын 2,39 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд тухайн үед манай байгууллагаас зээлийг олгосон графикийг харахад 2018 оны 12 дугаар сарын 11- ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн гүйлгээгээр 1,300,000,000 төгрөгийг олгосон байна... Гэтэл нь уг хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 110,844,555 төгрөгийг хүүний төлөлт байдлаар хийснээс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй... Тухайн байгууллагын зээл хүссэн шийдвэрийг үндэслээд миний бие нь өөрөө Х.ийн хамт дүүргийн нутаг дэвсгэрт байрлах махны үйлдвэр дээр очиж танилцаад барьцаа хөрөнгөн дээр үндэслээд зээл олгосон юм... Тухайн үед намайг очиход нэлээдгүй олон хүн үйлдвэрт мах боловсруулаад үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байсан... Тухайн зээлийн сарын хүүний төлөлт байхгүй, мөн зээлийн нийт үнийн дүн өсөөд байсан учраас нэмэлт барьцаа шаардахад ямар нэгэн барьцаалах хөрөнгө байхгүй гэж яригдсан учраас тус компанийн 60 хувийг шилжүүлж авахаар болсон... Х.ийн надад ярьснаар мах, махан бүтээгдэхүүнээ бэлтгээд өөрсдийнхөө зооринд хадгалчихсан байгаа, тухайн мах, махан бүтээгдэхүүн нь ойролцоогоор 2-3 тэрбум төгрөгийн үнэ бүхий гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 72-75/
17.“” ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ё.д шилжүүлсэн мэдээллийг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 153/
18.Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны 5597014030 тоот дансанд 2018 оны 10 сарын 04-ний өдөр орсон 40,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 12-ны өдөр орсон 18,000,000 төгрөг, 2019 оны 03 сарын 27-ны өдөр орсон 5.000.000 төгрөгийн тухайд Х. нь мөнгө хэрэг болоод надаас зээлээд буцаагаад түүнийгээ эргүүлж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 95-96/
19.Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны тоот дансанд 2018 оны 10 сарын 15-ны өдөр орсон 130,000,000 төгрөгийн тухайд Х. нь надад байр авч өгнө гэж хэлээд надаас 150,000,000 төгрөг аваад, дээрээс нь нэмээд арматур борлуулж өг гэсэн утгатай санал тавьсан юм. Тэгээд тэр хүнтэй тохиролцсоны дагуу би арматурыг борлуулж өгөхөөр болсон боловч Х. нь арматураа тухайн байгууллагад нийлүүлж чадаагүй учраас надаас авсан мөнгийг буцаан өгч байгаа хэлбэр юм... Ерөнхийдөө Х. нь намайг залилаад би цагдаад хандаж байж өөрийн мөнгө болон байрыг буцааж олж авсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 99-100/
20.Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дансанд 2018 оны 11 сарын 02-ны өдөр “Нүхтийн хаус" гэх утгаар орсон 15 сая төгрөгийн тухайд би т арматурын 700 орчим сая төгрөгийн захиалга олж өгөөд түүнээс надад 20 сая төгрөг өгөхөөс 15 сая төгрөг өгсөн юм... Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 31Б-3 тоот 4 давхар 364,7 метр квадрат хэмжээтэй хаусыг Х.т зарсан... Одоо 690 сая төгрөгийн үлдэгдэл байгаа, одоо бүүр гар утсаа авахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 142-143/
21.Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.т үлдэгдэл мөнгөө төлөөч гэж хэлтэл “манай байгууллага Хятад руу мах боловсруулж гаргачихсан байгаа, махны мөнгө Хятадаас ороод ирсэн үед үлдэгдэл төлбөрийг төлж дуусгана, ямар нэгэн санаа зовоод байх зүйл байхгүй, харин нэмээд тус Хоймор оффисын 208, 209, 210 тоот өрөөнүүдийг худалдаж авмаар байна” гэж хэлээд урьдчилгаа мөнгө болгож 2019 оны 03 сарын 16-ны өдөр 15 сая төгрөгийг дансаар шилжүүлж, тус тоот өрөөнүүдэд байгууллагынхаа үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгээд түүнээс хойш ямар нэгэн төлөлтгүй явсаар байсан тул 2020 оны 01 сард 208 тоот өрөөг, 2020 оны 05 сард 209 тоот өрөөг, 2020 оны 08 сард 210 тоот өрөөг суллуулж авсан. Одоогийн байдлаар гэх хүн манай байгууллагад 244,500,934 төгрөгийн өглөгтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 106-107/
22.Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны 5622120746 тоот дансанд 2019 оны 09 сарын 07-ны өдөр орж ирсэн 71,600,000 төгрөгийн тухайд 2019 оны 06 сарын орчим Х. нь надаас 2018 онд үйлдвэрлэгдсэн Лексус-570 загварын шаргал өнгөтэй автомашиныг нэр шилжүүлэлгүй зогсоох байдлаар барьцаалж 65,000,000 төгрөгийг зээлж авсан юм. Түүний хүү болон алданги тооцож уг мөнгийг миний данс руу шилжүүлж машинаа авч байсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 112-113/
23.Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаан банкны 5064576370 тоот данс нь манай байгууллагын данс... “” ХХК нь манай байгууллагаас хэд хэдэн удаа арматур төмөр худалдаж авсан... Манай байгууллага нь “Баянсангийн далай” гэж нэртэй, эзэмшигч нь БНХАУ-ын иргэн гэх хүн байгаа...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 145/
24.Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 сар орчмоос 2019 оны 04 сарыг хүртэл хугацаанд би ийн махны үйлдвэрт гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан... Х.тэй Хятад иргэд гэрээ хийж, тэдгээр хүмүүс 25 тонн мах бэлтгэж боловсруулаад ачаад явсан, гэхдээ яг ямар компаниар дамжуулж тус махыг хилээр гаргасан талаар мэдэхгүй. Мөн намайг эсрэг талынх нь үйлдвэрт ажиллаж байх үед Х. 2018 оны 12 дугаар сард 11 тонн мах бэлтгэчихсэн байсан бөгөөд намайг Хятад руу мах экспортонд гаргах гэж байх үед хамт квотондоо оруулаад ачаад өгөөч гэж хэлэхээр нь квотондоо багтааж махыг нь ачиж өгсөн. Би “” ХХК-ийн нэрээр нийт 25 тонн мах гаргасан бөгөөд үүнээс 11 тонн махыг бол ийн үйлдвэр бэлтгээд мөнгөө авсан... Тус үйлдвэрээс мөнгө гаргуулж 80 орчим сая төгрөгөөр тоног төхөөрөмж, гадна болон дотор засалд зарцуулсан, хөргөлтийн систем ерөнхийдөө ажиллахгүй байсан, гэхдээ засварласан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 101-103/
25.Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 сард Чингис хаан банкин дээр явж байгаад тэй танилцаж, надад ярихдаа манайх мах экпортолдог гэж танилцуулаад яриа өрнөж эхэлсэн. Тэгэхэд “манайх арматур төмөр нийлүүлж болно” гэхээр нь хичнээн тонныг нийлүүлэх үү гэхэд “5-10 мянган тонныг оруулж ирж нийлүүлж чадна, харин бартераар солилцох журмаар үнийн дүнгийн 30-40 хувьд оролцуулна” гэж тохироод салсан. Дараа нь өөрсдийн ажилтан нараа Хоймор оффист байрлах ийн компанид очиж гэрээ байгуулсан. Тэр гэрээн дээр 420 тонн арматур төмөр авахаар тусгасан, үнийн дүнгийн 67 хувийг бэлнээр өгөөд, үлдэгдэл 33 хувьд нь бартер оролцуулж үнийн дүнгээс хасуулахаар тохиролцон хаусаа өгье гэсэн. Тэгээд ажил эхлэх үеэр эхний ээлжинд 40 тонн төмөр авах захиалга өгөөд үүний 67 хувьд ойролцоогоор 48 сая төгрөгийг Удвалын компанийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа арматур төмрөө хүлээн авсан бөгөөд 14 хоногийн дараа дараагийн захилга өгч 25 сая төгрөгийг мөн дээрх компанийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш манайх огт арматур төмөр хүлээж аваагүй. рүү ярихад “Хятадад байна, би урдаас захиалчихсан байгаа, ирэхээр нь өгнөө, хүлээж бай” гэхээр нь итгээд хүлээхэд ирээгүй. Ингээд манайх өөр газраас арматур авсан... Одоо түүнээс хаусаа буцааж авъя гэхээр өөр хүнд зарчихсан байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 230-231/
26.“” ХХК болон “ групп” ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ /5хх-ийн 167-170/
27.Хохирогч Г.оос Ц.д 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэл /5хх-ийн 176/
28.Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 онд “Юу Эл Энд Ти” ХХК-д менежер албан тушаал хашиж байхад ерөнхий захирал нь гэх хүнтэй өөрийн албан өрөөндөө уулзалт хийсэн... Бугат хотын арматур гээд Хятадаас оруулж ирдэг худалдаачидтай уулзаж бөөнөөр нь арматур авч, авах газарт нь нийлүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 12-13/
29.Гэрчгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “” ХХК-ийг 2013 онд байгуулсан бөгөөд манай компани гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Х. нь 2019 онд надтай ирж уулзаж байсан бөгөөд тухайн үедээ надаас арматур төмөр худалдаж авсан... Би Х.ийг таньж мэдэхгүй учраас зээл өгөх боломжгүй гэдгийг хэлсэн” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 3-5/
30.Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны сүүлээр санагдаж байна, Чингэлтэй дүүргийн 8 шарга худалдааны төвийн гадна ганцаараа ирж уулзаад мөнгө зээлээч гэхээр нь 120,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай нотариатын газарт очиж зээлийн гэрээ байгуулаад бэлнээр өгсөн. Тэгээд дараа нь би мөнгөө нэхэхэд өгөхгүй болохоор нь очиж уулзахад “надад нэг хаус байгаа, дүүргийн хороо Найрамдал зуслан явах замд байгаа" гэхээр нь уг хаусны гэрчилгээг ******* гэх нөхрийнх нь нэр дээрээс шилжүүлэн авсан. Миний хувьд ээс авах ёстой байсан 120,000,000 төгрөгт бодож авсан... Одоо хаус нь Шинэцэцэг гэх манай талийгаач найз охин М.ын дүүгийн нэр дээр байгаа байх гэж бодож байна. Миний хувьд 2018 оноос эхлэн эгчээс 100 гаруй сая төгрөгийг зээлж байсан мөнгөндөө бодож уг хаусыг дүү Шинэцэцэгийн нэр дээр шилжүүлэн өгсөн... Энэ хаус ямар нэгэн маргаантай гэдэг талаар огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 25-27/
31. дүүргийн хороо ам /18192/ 7 дугаар хэсэг тоотод байрлах 154,4 метр квадрат амины орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б.д худалдсан гэрээ /5хх-ийн 161/
32. дүүргийн хороо ам /18192/ 7 дугаар хэсэг тоотод байрлах 154,4 метр квадрат амины орон сууцыг 317,639,400 төгрөгөөр үнэлсэн “” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 164/01 дугаартай үнэлгээний дүгнэлт /6хх-ийн 30-51/
33.Хохирогч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04, 05 дугаар сард шиг санаж байна, над руу ирж уулзаад мах чанаж боловсруулж өгнө гээд эхлээд гэрээ хийсэн ба ажлын дунд явж байхад махаа чануулж дуусаад илүү гарсан мөнгөө авъя гэхэд өгөөгүй юм. Тэгээд нь “Хятад руу мах экспортолж гаргах квот байна, 8 машин квот байгаа” гэж хэлэхээр нь түүнээс тодорхой хувийг нь авахаар тохиролцоод урьдчилгаа болгож 75,000,000 төгрөгийг өгсөн чинь одоо болтол квотгүй, миний мөнгийг мөн өгөхгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 72/
34.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.тэй 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 75 тонн адууны мах гаргахаар гэрээ хийсэн... Ө.гийн 5163096766 дугаартай Хаан банкны данс руу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 75,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Ө. нь манай захирал тэй тохиролцохдоо тухайн мах гаргах квот нь “Глори кинг Инвестмэнт” ХХК-ийн нэр дээр гэрээгээр гаргахаар тохиролцсон... Ө. нь нийт 98,434,452 төгрөгийн тооцоотой байгаа юм. Өмнө хийсэн гэрээгээр буюу үйлдвэрийн үлдэгдэл тооцоо 18,434,452 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн 75 тонн адууны мах квотын урьдчилгаа гэж 75,000,000 төгрөг, тээврийн зардалд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн... Нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 247-248/
35.Гэрч Ө.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би 2019 оны 09 дүгээр сараас эхэлж дүүрэгт байрлах “Глори Кинг Инвестмэнт групп” ХХК-ийн захирал Х.тэй Даваадорж гэдэг өөрийн танилаараа танилцаж ямааны мах бэлдүүлсэн. Би мах бэлдүүлж явж байхад надад захирал Х. нь “манай компани Хөдөө аж ахуйн яамнаас 8 машин мах Хятад улс руу гаргах эрх авчихлаа. Чи надад хүн олж чадах уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “надад таньдаг хүн байгаа, асуугаад хариу хэлье” гэж хэлсэн. Үүний дагуу танил Ж. /Аз-Очир импексийн захирал/-тэй холбогдсон. Ж. ах зөвшөөрсөн. Ж. ах мах гаргуулахаар болоод урьдчилгаа мөнгө болох 75 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн... Х. эгч одоо дараа долоо хоногт гарлаа гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн... Ө.гийн “...Би Х.т адууны махны квот гаргуулахаар урьдчилгаа 50,000,000 төгрөг шилжүүлээд үлдэгдлийг нь хэд хоногийн дараа 5,000,000, 20,000,000 төгрөгөөр хувааж шилжүүлсэн юм... Х. мөнгө өгөхгүй байгаа учраас би “Аз Очир Импекс" ХХК-д мөнгө төлж чадахгүй байна... Ерөнхийдөө надаас адууны махны квот асуусан ба тэр үед Х. нь надад байгаа гэж хэлж таараад би Ж.эд чамтай гэрээ хийнэ гэж хэлээд надтай гэрээ хийсэн юм... Би Х.т нийт 303,690,000 төгрөгийг өгсөн... Тус мөнгөний 127,000,000 төгрөг бол Х.т мах бэлдүүлсний төлбөр угаасаа өгөх ёстой мөнгө юм. Тэгээд үүнээс 98,000,000 төгрөг нь “Аз Очир Импекс” ХХК-ийн захирал Ж.эд очих ёстой, мөн 48,000,000 төгрөгийг Б.Бүрнээбаатарт өгөх ёстой ба үүнийг бол би өөрөө өрийг дарсан, үлдэгдэл мөнгө 36,000,000 төгрөг бол миний мөнгө байгаа юм... “Аз Очир Импекс” ХХК-ийн захирал Ж.эд өгөх 23,000,000 төгрөг бол надаар мах бэлдүүлж байгаад одоо болилоо гэж хэлээд гэрээгээ цуцлаад тал мөнгөө буцааж авмаар байна гэж хэлсэн мөнгийг надаас нэмж нэхээд байгаа юм, гэтэл миний хувьд мөнгийг нь гэрээний дагуу аваад бусад наймаандаа оруулсан учраас өгч чадахгүй байгаа асуудал байж таарсан юм. Харин 75,000,000 төгрөг бол хавтаст хэрэг дотор яригдаж байгаа мөнгө юм... Х.т ерөнхийдөө 8 автомашины квот байгаа гэж яригдсан бөгөөд энэ бол 200 тонн бэлтгэж чанасан мах гэж ойлгож болох ба 1 автомашин нь 25 тонн болдог юм. Ерөнхийдөө 25 тонн махаа килограммд бодоод 1 килограмм махыг бол 5-6 юаниар квотоо үнэлдэг юм. Тэгэхээр бид нар махаа бэлдэхээс гадна квот худалдаж авч байна гэж ойлгож болно... Би 50,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны зүүн талаар ордог хэсгийн талд зам дээр машинтай явж байхдаа мобайл банкаар Х. рүү шилжүүлсэн. Түүний дараа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин Хүүхдийн хорих руу эргэдэг хэсэг дээр байдаг КРС хоолны газрын хажуу талын АТМ дээрээс 5,000,000 төгрөгийг Х.т бэлнээр авч өгөөд түүний дараа тэр даруй тэндээсээ хэдэн минутын дараа 20,000,000 төгрөгийг Х.ийн төрсөн эхийн данс руу шилжүүлсэн юм. Дансны хуулганаас харахад бол 11 минутын дараа шилжүүлсэн нь харагдаж байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 2-3, 6хх-ийн 73-74/
36.Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны тоот дансанд 2019 оны 11 сарын 25-ны өдөр н 50,000,000 төгрөгийн тухайд би тухайн үед Х. захиралтай компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тухайн үед манай байгууллага нь Турк улс руу аяллын чиглэлээр 250 хүний багтаамжтай чартер нислэг захиалсан байсан ба уг 50,000,000 төгрөгийг бол Х. миний данс руу хийлгүүлсэн юм. Учир нь данс нь татварын өр болон нийгмийн даатгалын шимтгэлийн улмаас хаагдчихсан байж таараад Х. “данс хаагдсан учраас чиний данс руу хийгээд чи уг мөнгийг “” ТӨХК-ны данс руу хийчих” гэж хэлсэн учраас уг мөнгийг нь өмнө нь цугласан байсан 20,000,000 төгрөгтэй нийлүүлээд нийт 70,000,000 төгрөгийг “” ТӨХК-ийн данс руу шилжүүлсэн юм... Би тус компанид 2019 оны 02 сараас 2020 оны 06 сарыг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан гэхдээ миний хувьд зөвхөн данс тооцоог хариуцдаг байсан юм... Ерөнхийдөө ашиг олох гэхээсээ илүү алдагдалтай ажилласан байсан юм, учир нь тус чартер нислэг нь 400,000,000 орчим төгрөг болсон ба үүнээс ихэнх хүмүүс нь бол Х.ийн бартер үйлчилгээний хүмүүс, зээлээр явсан хүмүүс, мөн суудал дүүрэхгүй байсан учраас зөвхөн тийз зарж аяллаа хасаж тооцсон хүмүүс зэргээр тус аяллаас алдагдалтай ажилласан, энэ нь тус компанийг тухайн жилдээ тэр чигт нь алдагдалд оруулчихсан юм... Ерөнхийдөө 2020 оны 03 сараас эхлээд цалингаа өгөлгүй сүүлдээ 2020 оны 06 сарын 30-ны өдөр би албан ёсоор өргөдлөө өгч ажлаасаа гарсан юм. Ерөнхийдөө цалин өгөхгүй бол хэн ч амьдарч чадахгүй шүү дээ... Х. нь орлогоо хүртэл нууцалдаг байсан ба надаар тайлан гаргуулахдаа бол дансны хуулгаа ашиглуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 27-28/
37.Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны тоот дансанд 2019 оны 10 сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2019 оны 11 сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2019 оны 11 сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2019 оны 12 сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус орсон. Би тухайн үед Х. захиралтай “Глори кинг инвестмент групп”, “Юу Эл Энд Ти” ХХК-иудын нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тухайн үед манай 2 компани нь Нийгмийн даатгал, Татвар, Банкинд их хэмжээний өртэй байсан учраас манай компанийн болон захирлын хувийн дансанд барилт хийгдсэн байсан учраас миний дансаар мөнгө аваад тухайн мөнгийг бол ерөнхийдөө ажилчдын цалингийн зардал, ашиглалтын зардал, Х.ийн жижиг өглөгүүд зэрэг зарцуулагдсан... Би тус компанид 2018 оны 04 сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Ерөнхийдөө Х. захирал нь 2019 оны 12 сарын сүүлээс 2020 оны 02 сарын 28-ны өдийг хүртэл хугацааны цалинг өгөөгүй учраас ажлаасаа гарсан юм... Ерөнхийдөө үйл ажиллагаа нь ямар учраас доголдоод байдаг талаар мэдэхгүй, миний харж байгаагаар махаа татаад борлуулдаг боловч өөр компанийн зардалд мөнгөө ашиглаад байдгаас болоод үйл ажиллагаа нь доголддог байх, мөн хүнээс мөнгөө авч чадахгүй гэх зүйлс яриад байдаг юм, гэхдээ энэ бол худлаа байх гэж бодож байна... Ерөнхийдөө энд тэндээс авсан зээлийнхээ хүүнд маш их мөнгө төлсөн учраас ашигтай ажилласан гэж хэлэхэд бол хэцүү, гэхдээ бол 2019 онд 357,634,600 төгрөгийн борлуулалт хийсэн ба үүнээс 13,000,000 орчим төгрөгөнд мах худалдаж авсан өөр баримт гэхээр зүйл бол байхгүй байсан юм, үүнийг бол би татварын санд тайлагнаж оруулсан байгаа юм. Яг энэ жилдээ Хятад руу мах нийлүүлсэн гэж яригддаг боловч тийм санхүүгийн баримт, тайлан, нотолгоо бол огт байдаггүй, харин хүний махыг янзалж өгөөд тэр хүн нь харин үйлчилгээний зардал бид нарт өгдөг байсан юм. Ерөнхийдөө бусдын махыг боловсруулж өгсний орлого бол 357,634,600 төгрөг юм... Ерөнхийдөө энэ хүн /Х./ бол төлбөрөөс төлбөрийн мөнгө төлж явсаар байгаад алдагдалд орсон, энэ нь бүх компанийн санхүүгийн тайлангаар харагдана, мөн ажилчдынхаа цалинг ч гэсэн өгдөггүй одоо бол ямар ч ажилтангүй болчихсон байгаа юм, одоог хүртэл надад цалингийн төлбөр төлөх дутуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 35-36/
38.Ө., Ц. нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Экспортын квот ашиглах, ашиглуулах тухай гэрээ /5хх-ийн 58/
39.Ө.гийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5163096766 дугаартай дансны хуулга /5хх-ийн 87-94/
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгч Х.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 53-55 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /4 хавтаст хэргийн 201 дэх тал/
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Х.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Ж.ийг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал, прокуророос шүүгдэгч Х.ийг “” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа руу адууны мах экспортлоно гэж Ө.д ойлгуулж түүгээр дамжуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз Очир импекс групп” ХХК-ийн захирал Ж.ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.гээр дамжуулан 75,000,000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэж дүгнэсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х. “...Ж. гэж хүнийг танихгүй. Ө.тэй мах боловсруулах бизнесийн ажил хамтарч хийдэг байсан. Би ажил хийж өгөөд ажлынхаа хөлсийг авсан...”,
Хохирогч Ж. “...2019 оны 4, 5 сард шиг санаж байна. нар руу ирж уулзаад мах чанаж боловсруулж өгнө гээд эхлээд гэрээ хийсэн ба ажлын дунд явж байхад махаа чануулж дуусаад илүү гарсан мөнгөө авъя гэхэд өгөөгүй. Тэгээд Хятад руу мах экспортолж гаргах квот байна, 8 машин квот байгаа гэж хэлэхээр нь түүнээс тодорхой хувийг нь авахаар тохиролцоод урьдчилгаа 75,000,000 төгрөгийг өгсөн чинь одоо болтол квотгүй, миний мөнгийг өгөхгүй байгаа юм...
...Би Х.ийг танихгүй. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай компани дээр гэх хүн ирж танай махыг экспортод гаргаж өгье гээд 98.000.000 төгрөг авсан. Үүнээс төлөгдөөгүй 78.000.000 төгрөг үлдэгдлийг өгөөгүй учир гэрээгээр халхавчилж хийсэн залилан гэх үндэслэлээр д холбогдуулан цагдаад гомдол гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.ийг яллагдагчаар татсан байсан. Би , Х. хоёрын хооронд ямар харилцаа байгааг мэдэхгүй. надад 9 сард үлдсэн мөнгөө өгч тооцоо дууссан...”,
Гэрч Ө. “...Би 2019 оны 09 дүгээр сараас эхэлж дүүрэгт байрлах “Глори Кинг Инвестмэнт групп” ХХК-ийн захирал Х.тэй Даваадорж гэдэг өөрийн танилаараа танилцаж ямааны мах бэлдүүлсэн...”,
Гэрч Б.******* “...Ө. ястай мах авч ирж өгнө. Бид чанаад савлаад экспортод бэлэн болгож өгдөг байсан. Ө. 3 машин буюу 73 тонн мах чануулсан. Гэтэл Ө. ХХ яам дээр манай компанийн нэрийг барьж квоттой холбоотой ярьсан байсан. Бид нөөцийн махны тендерийн талаар судалж явж байгаад тэр талаар мэдсэн. Тухайн үед үйлдвэрийн танилцуулга бариад экспортын зөвшөөрөл хүсмээр байна гэж ярьсан байсан. Мөн Хятадын хөрөнгө оруулагч ирсэн байна, чи очиж уулзаач надад гэж хэлсэн. Очиж уулзахад Рокмон бьюлдингийн 3 давхарт бууж байсан. Манай компанийн таницуулгыг харсан. Гэтэл дөнгөж сая танай өөр захирал орж ирээд танай танилцуулгаа үзүүлээд гарсан гэж хэлсэн. Би өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд захирал нь би байна, Ө. биш гэж хэлсэн. 2019 оны 12 сар, 2020 оны 1 сарын эхээр Ө. байж байгаад бага хэмжээний мах авч ирдэг байсан. Битгий ажил тасалдуулаач гэж хэлэхэд одоо бөөн бөөнөөрөө ирнэ гэж хэлсэн. 12 сарын дундуур 1 том чиргүүлтэй мах авч ирсэн. Тэгээд энэ манай үйлдвэр, би 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж хамтарч эзэмшдэг болсон гэж хэлээд 47-48 тонн хонины мах авч ирсэн байсан. Бид Ө.гийн махыг бид боловсруулж өгч байсан...” гэж тус тус мэдүүлсэн.
Шүүгдэгч Х. болон гэрч Ө. нарын хооронд мах бэлтгэн нийлүүлэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, хамтран ажилладаг байсан болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэхүү харилцаандаа үндэслэн Ө. нь 75,000,000 төгрөг Х.т шилжүүлснийг тэдний хоорондын гэрээний төлбөрийн харилцаа гэж үзэж үндэслэлтэй, уг шилжүүлгийг хийхдээ бусдаас буюу Ж.ээс мөнгө авч, дамжуулан шилжүүлсэн үйлдэл нь хохирогч Ж.ийг хуурч мэхлэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хууль бусаар өөрт мөнгө шилжүүлэн авсан гэх залилах гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учраагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2.Шүүгдэгч Х. нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.*******, А.******* нараас дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,500,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцож, 1 жилийн хугацаанд үйлдвэрийг ажиллуулсны дараагаар үйлдвэрийг барьцаанд тавьж, тохиролцсон мөнгийг гаргаж өгнө гэж, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч,
-2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2460 дугаар компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, мөн өдрийн 2461 дүгээр компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ХХК-ийн 60 хувийн хувьцааг бусдад буюу Ё.д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд шилжүүлж, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1,597,118,064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.******* “...Анх 2009 онд өөрийн найз *******ын хамт дүүргийн 1 дүгээр хороонд 200 м.кв махны зориулалттай үйлдвэр, оффис, бохирын байгууламж, блокон хашаа гээд үйлдвэр байгуулсан. Байгуулсан байж байгаад анхаарал хандуулж чадахгүй юм байна, заръя гэж шийдээд А.*******т 750.000 доллар буюу 1.000.000.000 төгрөгөөр зарсан. *******ын бизнес доголдсон, төлөх боломжгүй боллоо гэхэд нь цаашаа заръя гэж шийдсэний дагуу Б.*******, Х. нартай уулзаж 1,800,000,000 төгрөгийн үнийн дүнгээс Х.ийн 30,000,000 төгрөг буулгах саналын дагуу нийт 1,500,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Х. тус үйлдвэрийг өөрийнх нь нэр дээр шилжүүлвэл барьцаанд тавьж мөнгө гаргах боломжтой, гарсан зээлээр төлбөрийг төлөх боломжтой гэж хэлсэн учир компанийн эрхийг шилжүүлж өгсөн. Гэтэл үүнээс хойш төлбөр төлөөгүй, бонд босгож байгаа гэж хэлэх болсон. Нэмж хэлэхэд дууссан зөвшөөрөл нь энэ байна, та нар сунгуулаад явах боломжтой гэж хэлсэн. Хэрвээ үйлдвэрт засвар хийсэн бол хүн хараад мэднэ...”,
Хохирогч А.******* “..Бүх зүйл эвдэрсэн, сүйрсэн, сөнөсөн газар байгаагүй. Би үйлдвэрийг анх авахдаа Ж.*******тэй харьцдаггүй, Н.*******тай харьцдаг байсан. Манайх үйлдвэрийг ажиллуулах явцдаа цахилгааны баримтыг гаргаж өгөөгүй. Тэр бол үнэн. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй...”,
Гэрч Д.******* “...Бид хоёр 2013 оны сүүл 2014 оны эхээс ангилсан махаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2015 оноос Глори кинг инвестмент ХХК-г байгуулж хатаасан үхрийн мах хийж үзэсгэлэн худалдаанд оролцож эхэлсэн. 2017 оны 03 дугаар сар хүртэл хатаасан борцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 6 сарын дундуур үйлдвэрлэлээ өргөжүүлье, бүтээгдэхүүнээ экспортод гаргая гэж шийдээд зар харж экспортын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлтэй үйлдвэр зарна гэсний дагуу эдгээр хүмүүстэй холбогдсон. Анх н.******* ахтай уулзсан боловч дараа нь А.*******, Ж.*******, Б.******* зэрэг олон хүн гарч ирсэн бөгөөд бүгд хувьцаа эзэмшигч гэж хэлсэн. А.******* ах 150,000,000 төгрөг өгөөч гэж хэлснийг би гэрээ байгуулаагүй байж өгөхгүй гэж хэлсэн учир зээлийн гэрээ байгуулъя гээд хүүгүй зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөг өгсөн. Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ хийхэд би оролцоогүй. Х., Ж.*******, А.******* нартай хийсэн. 2017 оны 9 сараас 11 сар хүртэл засвар өөрсдийн хөрөнгөөр үйлдвэрт засвар хийсэн. 2018 онд зунжин засвар хийсэн. Цувуулж засвар хийсэн учир нь Мэргэжлийн хяналтын газраас ирээд аль нэг зүйлийг нь болохгүй гээд хаачихдаг. Урсгал засвар байнга хийгдэж байсан...” гэж тус тус мэдүүлсэн, мөн Ж.*******, А.*******, Х. нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ, Ё., Х. нарын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х. нь хохирогч Ж.*******, А.******* нараас “үйлдвэрийг банкны барьцаанд тавьж бонд босгон худалдан авах мөнгийг гаргаж өгнө, түүний тулд нэр дээрээ шилжүүлсэн байх шаардлагатай” гэж “” ХХК-ийг үйлдвэрийн хамт “Худалдах, худалдан авах тухай” гэрээгээр шилжүүлэн авсны дараагаар “” ХХК-иас 1,300,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус компанийг барьцаалсан буюу хохирогч нарын төлбөрийг төлөх боломжтой байсан боловч, төлөхгүйгээр тухайн компанийг барьцаалан авсан хөрөнгийг хувьдаа ашигласнаар түүний хохирогч Ж.*******, А.******* нарыг залилсан гэмт хэргийн үйлдэл төгссөн байна.
3.Хохирогч Г.той өөрийгөө “Хятад улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна” гэж тохиролцож, төлбөрийн 67 хувийг бэлнээр, 33 хувийг бартераар буюу Г.ийн өмчлөлийн дүүргийн хороо ам /18192/ 7 дугаар хэсэг гудамж тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэ бүхий 154,4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөртөө шилжүүлэн авч,
мөн Г.оос 75,107,889 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111,471,480 төгрөгийн үнэ бүхий 2 удаагийн нийлүүлэлтээр арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй,
уг амины орон сууцыг Б.гээс авсан 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1578 дугаар зээлийн гэрээний төлбөрт 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 929 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281,275,809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г. “... махны бизнес хийдэг, өндөр хэмжээний доллар Чингис банканд актив нээж байгаа гэж ярьж байсан. Гэрээ байгуулаад надад үл хөдлөх байна, та нарт арматур байна, хувиа тохиръё гэж ярьсан. Гэрээ хийсний дараа үл хөдлөхийг түрүүлж шилжүүлж өг гэдэг шаардлага тавьсан. Би үгүй, бэлэн мөнгөө өгөөд бартераасаа хасаад 50 хувьд нь өгнө гэхэд тийм гэрээ хийх боломж байхгүй гэхэд нь байшинг түрүүлж шилжүүлж өгье гэж хэлсэн. Эднийд ажиллаж байсан гэж залуу ирж эрх шилжүүлэх гэрээ хийж авч явсан. Түүнээс хойш 1 сарын дараа барилгын ажил эхэлсэн. 67 хувийн мөнгийг шилжүүлж, 33 хувийг бартераас хасуулж явна гэдэг байдлаар явсан. Эхний 5-10 тонны 1 удаагийн мөнгө буюу 2 удаагийн татан авалт хийгдсэн. Тэр нь 19 орчим тонн арматур ирсэн. Дараагийн шатанд дахин 67 хувийн мөнгө хийгээд авъя гэхэд нийлүүлэлтээ зогсоосон. 53.000.000 төгрөг хийчих гэж хэлсэн. Би ялгаа байхгүй, 20.000.000 төгрөг хийж байгаа бол чи 29.800.000 төгрөгийн арматур манайд өгөх ёстой гэхэд хэрэглээгээр татах ёстой, бүгдийг нь татаад талбай дээр байлгаж болохгүй гэж хэлсэн. Түүн дээр манайхыг буруутгаж чи 20.000.000 төгрөг өглөө, 53.000.000 төгрөг өгсөнгүй гэж хэлсэн. Эхний 2 татан авалтад арматураа нийлүүлэхгүй хэл ам болж байгаад нийлүүлсэн. Сүүлийн арматурыг нийлүүлээгүй. Миний байшинг өгчих, би зөрүү бартерын 30.000.000 гаран төгрөгийг өгье, тэгээд энэ асуудлыг дуусгая гэхэд зөвшөөрөөд эхлээд мөнгөө миний данс руу хийчих гэж хэлсэн...”,
Шүүгдэгч Х. “...“” ХХК болон манай компанийн хооронд арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Түүний үндсэн дээр 67 хувийн бэлэн мөнгө 33 хувийн бартер буюу арматур төмөр нийлүүлэх гэрээ хийсэн. Уг гэрээнд тусгагдсан 33 хувийн бартерт Найрамдал зуслангийн тэнд байдаг 154 м.кв амины орон сууцыг надад санал болгож 236.689.200 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. 1 дүгээр татан авалт 67, 33 хувиар хийгдсэн. 2 дугаар татан авалт мөн хийгдсэн. 3 дахь татан авалтад манай компанид 53.000.000 төгрөг төлөөд арматур авах захиалга ирсэн. Түүний дагуу 20.000.000 төгрөг шилжүүлсэн боловч бид төмрийг нийлүүлж чадаагүй. 53.000.000 төгрөг орж ирж байж захиалга орж ирэхээр байсан боловч 20.000.000 төгрөг шилжүүлсэн. 7 дугаар сарын 08-ны өдөр 20.000.000 төгрөгийг буцаан “” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 33.000.000 төгрөг орж ирээгүй, би өөрөө байгаагүй, төмөр зарах талбайгүй үе таарсан мөнгө дутуу байна, би байхгүй гээд буцаан мөнгийг нь хийсэн. Манай хоёр компанийн хооронд 110.000.000 төгрөгийн төмөр нийлүүлэгдсэн. Үүний 76.000.000 төгрөгийг “” ХХК-д төлсөн. 36.000.000 төгрөг нь бартерын үнийн дүнгээс хасагдсан. 236.689.200 төгрөгийн бартераас 36.000.000 гаран төгрөг хасагдсан явж байгаа. 7 дугаар сарын 20-ны өдөр ажил явдлаа дуусгаж ирээд дээр ирж “” ХХК-ийн оффис дээр уулзсан. Гэтэл бартерт шилжүүлсэн хаусыг буцаан авъя гэж хэлсэн. Манай компани дээр ирэхэд нь болно, буцаан өгье, бартераар нийлүүлсэн 36.000.000 төгрөгийг буцаан манайд өг, тэгвэл танай ордерыг өгье гэхэд манайх барилгын ажил эхэлж байгаа, мөнгө санхүү муу байна, мөнгө ороод гараад байна, 12 сард өгнө гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сард дүүргийн цагдаад шалгагдаж байхад өдөр болгон төлбөр төл, дансаар төлсөн бол баримтаа авч ирж өг гэдэг байсан. Төлбөр төл гэдэг дарамт шахалт байсан учраас би 10 дугаар сард өдрийн мөнгө хүүлдэг хүнд Г.оос шилжүүлж авсан хөрөнгийг барьцаалсан. Тэр хүн мэдүүлгээ худал өгсөн байсан. Тэр хүн өдрөөр хүүгээ нэмсээр байгаад надаас 120.000.000 төгрөг нэхэж хүнд байдалд орсон учраас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр арга буюу тэр хаусыг шилжүүлж өгсөн. Энэ бол гэрээний харилцаатай холбоотой асуудал. Үлдэгдэл төлбөр дээр өгөхгүй гэх зүйл байхгүй ч энэ хүмүүсийг хуурч, залилж, мэхэлсэн үйлдэл хийгээгүй..”,
Гэрч Б.******* “...Мөрдөн байцаалтын шатанд буюу 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр анх цагдаа дээр очиход шөнийн 02 цаг хүртэл Х.ийг 461 дүгээр ангид хорьсон. Түүнээс хойш өдөр болгон мөнгө олж өг гэж дарамталж байсан. Эхэндээ бид өөрсдийн боломжоор мөнгө төлж байсан. Сүүлд боломж хомс болсон. Тэгээд Х.ийн нэр дээр ирсэн хаус байсныг өдрийн мөнгө зээлдэг хүнд барьцаанд 120,000,000 төгрөгт тавьсан. Миний нэр дээр байдаг компаниар арматур оруулж ирж байгаагүй. гийн тооцоонд хохирогч ийн 75,000,000 төгрөгийн тооцоо орсныг мэдэхгүй. Манайх өргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад санал тавиад хүлээж авахгүй болохоор Б.д үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан...”,
Гэрч Б. “...2019 оны сүүлээр санагдаж байна, Чингэлтэй дүүргийн 8 шарга худалдааны төвийн гадна ганцаараа ирж уулзаад мөнгө зээлээч гэхээр нь 120,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай нотариатын газарт очиж зээлийн гэрээ байгуулаад бэлнээр өгсөн. Тэгээд дараа нь би мөнгөө нэхэхэд өгөхгүй болохоор нь очиж уулзахад “надад нэг хаус байгаа, дүүргийн хороо Найрамдал зуслан явах замд байгаа" гэхээр нь уг хаусны гэрчилгээг ******* гэх нөхрийнх нь нэр дээрээс шилжүүлэн авсан. Миний хувьд ээс авах ёстой байсан 120,000,000 төгрөгт бодож авсан..” гэж тус тус мэдүүлсэн, мөн Х.ийн өмчлөлийн “Юу эн ти эн” ХХК, Г.ийн өмчлөлийн “ групп” ХХК нарын хооронд байгуулагдсан барилгын арматур төмөр худалдах худалдан авах гэрээ, Х., Б. нарын хооронд байгуулагдсан худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Дээр дурдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэхэд Х. нь хохирогч Г.ттой арматур төмөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд заагдсан үнийн дүнгийн 33 хувьд бартераар үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авсан боловч, хохирогчид арматур төмрийг бүрэн нийлүүлээгүй атлаа үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний төлбөрт гэрч Б.гийн өмчлөлд шилжүүлснээр залилах гэмт хэргийн үйлдэл төгссөн байна.
Шүүгдэгч Х.ийн дээрх 2 удаагийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж хангагдана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус хуульчилсан.
Түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгч Х.ийн хохирогч Ж.*******, А.*******, Г. нарыг залилсан үйлдлийг гэрээгээр халхавчилж гэж гэмт хэргийн обьектив шинж буюу үйлдлийн аргыг дүгнэсэн нь үндэслэлтэй.
Худалдах-худалдан авах, түрээслэх, эд хөрөнгө хөлслөх гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг нь анхнаасаа хууль, гэрээнд заасан эд хөрөнгийг нийлүүлэхгүй, үнэ болон хөлсийг зохих журмаар төлөхгүй байх гэсэн субъектив санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн байдаг төдийгүй төлбөрийг төлөх боломжтой атлаа зориуд дутуу төлсөн зэрэг хэлбэрээр илэрнэ.
Шүүгдэгч Х.ийн гэрээнд заасны дагуу хохирогч Ж.*******, А.******* нарт төлбөрийг төлөх боломжтой атлаа хуурч зориуд дутуу төлсөн, урьдын танил хохирогч Г.т эд хөрөнгийг нийлүүлэхгүй хуурч, тус тус эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд өмгөөлөх талаас “Энэ гэмт хэрэгт хохирлыг бодитой тогтоогоогүй, гэмт хэргийн шинжгүй, иргэний маргаан, дахин шинжээчийн дүгнэлт гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд өөрчлөлт орсон нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэх боломжтой, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Хэргийг шүүхэд шилжүүлэхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй, учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнгээр хохирлын хэмжээг төлүүлэх нь зүйтэй” гэж тус тус дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Тодруулбал, дээрх шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал болон талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр хэргийг шүүхэд ирсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан боловч тухайн хугацаанд шүүгч нь /коронавирус халдварт өвчин туссан/ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон, мөн шүүгдэгчийн хохирогч нарт төлөх хохирлын хэмжээг талуудын харилцан тохиролцсон гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуулийг буцаан хэрэглэх асуудлыг хуульчлаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Х.ийг хохирогч Ж.*******, А.******* нарт 1,500,000,000 төгрөгийн, хохирогч Г.т 236,689,200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Энэ хэргийн улмаас Ж.*******, А.******* нарт 1,500,000,000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч Ж.*******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.*******д төлж барагдуулсан 111,000,000 төгрөгийг хасч 839,000,000 төгрөгийн, хохирогч А.*******т төлж барагдуулсан 167,600,000 төгрөгийг хасч 382,400,000 төгрөгийн, хохирогч Г.т 236.689.200 төгрөгийн хохирол учирснаас төлж барагдуулсан 64.485.588 төгрөгийг хасч, 172,203,612 төгрөгийн хохирол тус тус баримттай учирсан бөгөөд шүүгдэгч Х.ээс уг хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Яллагдагч Х.т 7 жилийн хорих ялыг нээлттэй ангид эдлүүлж, Х., Б.******* болон “” ХХК, “Юу эл энд эн ти” ХХК, “Глори кинг инвестмент групп” ХХК, “Нэгүн эх групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг зогсоосон прокурорын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 514 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Ардын өргөн чөлөөний 5 дугаар гудамжны 511 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн Ү-2003015997 дугаартай хуррлын заал, Ү-2003015996 дугаартай спорт заал, Ү-2003015995 дугаартай оффис, Ү-2003015994 дугаартай зоорийн давхар, Ү-2003006819 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, Х.ийн өмчлөлийн Ү-2206036741 дугаартай хувийн сууц болон Ү-2203038394 дугаартай оффис зэрэг хөрөнгүүдийг хохиролд тооцуулах..” гэсэн санал гаргасан. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х. нь эрүүгийн хариуцлагын үед шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /...35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, нөхөр, 2-13 насны 5 хүүхдийн хамт амьдардаг/, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу орлогын эх үүсвэртэй буюу хохирол барагдуулах боломжтой үл хөдлөх хөрөнгөтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар овогт гийн т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Х., Б.******* болон “” ХХК, “Юу эл энд эн ти” ХХК, “Глори кинг инвестмент групп” ХХК, “Нэгүн эх групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг зогсоосон прокурорын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 514 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Ардын өргөн чөлөөний 5 дугаар гудамжны 511 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн Ү-2003015997 дугаартай хуррлын заал, Ү-2003015996 дугаартай спорт заал, Ү-2003015995 дугаартай оффис, Ү-2003015994 дугаартай зоорийн давхар, Ү-2003006819 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилснийг хэвээр үлдээж, Х.ийн өмчлөлийн Ү-2206036741 дугаартай хувийн сууц болон Ү-2203038394 дугаартай оффис зэргийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хохиролд тооцуулахаар хэвээр үлдээж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Х.т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. дүүргийн прокурорын газраас овогт гийн т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Ж.ийг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч овогт гийн ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар овогт гийн ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.ийн эдлэх 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Х.т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.ээс нийт 1,393,603,612 /нэг тэрбум гурван зуун ерэн гурван сая зургаан зуун гурван мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.*******д 839,000,000 /найман зуун гучин есөн сая/ төгрөгийг, хохирогч Г.*******т 382,400,000 /гурван зуун наян хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Г.т 172,203,612 /нэг зуун далан хоёр сая хоёр зуун гурван мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Х., Б.******* болон ХХК, Юу эл энд эн ти ХХК, Глори кинг инвестмент групп ХХК, Нэгүн эх групп ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг зогсоосон прокурорын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 514 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Ардын өргөн чөлөөний 5 дугаар гудамжны 511 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн Ү-2003015997 дугаартай хуррлын заал, Ү-2003015996 дугаартай спорт заал, Ү-2003015995 дугаартай оффис, Ү-2003015994 дугаартай зоорийн давхар, Ү-2003006819 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, Х.ийн өмчлөлийн Ү-2206036741 дугаартай хувийн сууц болон Ү-2203038394 дугаартай оффис зэргийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР