Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/233

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

            улсын яллагч Б.Г, Ж.Б,

            хохирогч “Е ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Э , түүний өмгөөлөгч Э.Б , Л.Данзанноров,

            хохирогч, иргэний нэхэмжлэгч Б ны хууль ёсны төлөөлөгч Т.Э ,

            иргэний нэхэмжлэгч Б.Л гийн хууль ёсны төлөөлөгч Х.Э, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд,

            гэрч Б.Цолмонбаяр,

            шүүгдэгч Д.К , Т.Б , тэдгээрийн өмгөөлөгч Ж.** , Г.Б , Э.Э ,

            шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч Г.Н, М.Э, С.М,

   шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү  овогт Д гийн К т холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Т ын Б д холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б  овогт Н гийн Б , Монгол овогт Б ийн Ц  нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр **төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл ** хамт ** тоотод оршин суух хаягтай, Монгол  урьд ял шийтгэлгүй, Ү  овогт Д гийн К  /РД:*******/.
  2. Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, “Сакура ” сургуулийн ** ажилтай, ам бүл ** хамт ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Т ын Б  /РД:*******/.
  3. Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** мэргэжилтэй, “С ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, ** тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 5,616,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Монгол овогт Б ийн Ц  /РД:** /.

  1. Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр **т төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хамт **тоотод оршин суух хаягтай, урьд

              -СүхБ  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б  овогт Н гийн Б  /РД:** /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.К  нь Н.Б тай бүлэглэн “Е " ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн В , орчуулагч Б.С  нарыг Ц.Э, Н.А, Л.Г нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “З ийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс’’-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “З ийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Т  ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж,

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “З ийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “Е ” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн В ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190,000 ам.доллар /273,019,300 төгрөг/, 12,100,000 юань /2,464,805,600 төгрөг/, 800,000 Хонг конг доллар /146,816,000 төгрөг/ буюу нийт 2,884,640,900 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

-Б.Ц той бүлэглэн “М ийн боомтоос БНХАУ-ын Г хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “Е ” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн В аас 2011 оны 03 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75,000,000 төгрөг, 9,000,000 ам.доллар буюу нийт 13,916,193,284 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

-Т.Б тай бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Б  хамгаалалтын бүсэд хамаарах “А ”, “Ч ”, “ Т ” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.К ын төрсөн дүү Д.А гийн нөхөр Д.А ын үүсгэн байгуулсан “Т ” ХХК-аар М зочид буудал барих, Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Н ” ХХК-аар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Б гийн өөрийн үүсгэн байгуулсан “З ” ХХК-аар ахмадын амралт сувилал барих, Д.К ын төрсөн дүү Д.А гийн үүсгэн байгуулсан “Н ” ХХК-аар ахмадын сувилал барих, Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын үүсгэн байгуулсан “Г ” ХХК-аар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Ө " ХХК -аар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Б , Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч,

Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А тушаалын дагуу “Н ” ХХК-д Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших "А ”-нд 2,200,000,000 төгрөгийн үнэ бүхий 5,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн *  дугаартай гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу “Г ” ХХК-ийн Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “Т ”-нд 9,592,000,000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн **дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу “З ” ХХК- д * дүүргийн 11 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “Ч ”-нд 4,400,000,000 төгрөгийн үнэ бүхий 10,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн **дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “Ө ” ХХК-д Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “А ”-нд 5,280,000,000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Т " ХХК-д Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “А ’’-нд 3,828,000,000 төгрөгийн үнэ бүхий 8,7 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн * дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Н ” ХХК-д * дүүргийн 11 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “Ч ”-нд 3,520,000,000 төгрөгийн үнэ бүхий 8,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргуулан, нийт 65,5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28,820,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

-Т.Б тай бүлэглэн дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан Б  тусгай хамгаалалтын бүсэд 28,820,000,000 төгрөгийн үнэ бүхий 65,5 га газраас

Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын үүсгэн байгуулсан “Г ” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон Х дүүргийн 4 дүгээр хороо, Б эд орших “Т ”-нд 9,592,000,000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг эрхийг “Г ” ХХК-ийн хамт “У " ХХК-ийн захирал Б.Л д 3,273,000,000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “У ” ХХК-ийн захирал Б.Л гийн дүү Д.Э ийн нэр дээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Г ” ХХК-г Х дүүргийн 4 дүгээр хороо, Б эд орших “Т ”-нд 9,592,000,000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд Б аас авах авлага 1,027,000,000 төгрөг,

Аяллын автобус * улсын дугаартай 410,800,000 төгрөгийн, Тоёота Ланд Круйзэр 80 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.972.000 төгрөгийн, Лексус 470 маркийн * улсыг дугаартай тээврийн хэрэгсэл 57,512,000 төгрөгийн, Хаммер 1 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308,100,000 төгрөгийн, Лексус ЖиЭсЗб** маркийн * улсын дугаартай 31,620,000 төгрөгийн, Тоёота Ланд Круйзэр 100 маркийн * улсын дугаартай 71,890,000 төгрөгийн, БиЭмДаблью маркийн улсын дугаар|үй аваагүй 98,592,000 төгрөгийн, Бентли маркийн * улсын дугаартай 308,100,000 төгрөгийн, Лексус 570 маркийн * улсын дугаартай 184,860,000 төгрөгийн, Тоёота Ланд Круйзэр 200 маркийн * улсын дугаартай 195,130,000 төгрөгийн, Бенз маркийн * улсын дугаартай 205,400,000 төгрөгийн, нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлаг зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн,

-Т.Б тай бүлэглэн Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Ө ” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон Х дүүргийн 4 дүгээр хороо, Б эд орших “А ”-нд 5,280,000,000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.К , Ч.Б нарын хамтран эзэмшдэг “Х ” ХХК, болон “Ө ” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын карказыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Б , Д.К  нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн, тус 31 хаусаас 350 м.кв талбайтай 3 ширхэг хаусыг 1,900,000,000 төгрөгөөр, 264 м.кв талбайтай 2 ширхэг хаусыг 1,000,000,000 төгрөгөөр, 140 м.кв талбайтай 4 ширхэг хаусыг 1,223,000,000 төгрөгөөр, нийт 9 ширхэг хаусыг 4,123,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, нэг бүр нь 1,117,116,000 төгрөгийн өртөг бүхий 450 м.кв талбайтай 3 ширхэг хаус, нэг бүр нь 655,374,720 төгрөгийн өртөг бүхий 264 м.кв талбайтай 2 ширхэг хаус, нэг бүр нь 347,547,200 төгрөгийн өртөг бүхий 140 м.кв талбайтай 17 ширхэг хаус, нийт 10,570,399,840 төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг хаусыг өөрсдийн болон хамаарал бүхий- хүмүүсийн нэр авч, нийт 14,693,399,840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан,

Шүүгдэгч Т.Б  нь Д.К тай бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Б  хамгаалалтын бүсэд хамаарах “А ”, “Ч ”, “ Т ” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.К ын төрсөн дүү Д.А гийн нөхөр Д.А ын үүсгэн байгуулсан “Т ” ХХК-аар М зочид буудал барих, Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Н ” ХХК-аар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Б гийн өөрийн үүсгэн байгуулсан “З ” ХХК-аар ахмадын амралт сувилал барих, Д.К ын төрсөн дүү Д.А гийн үүсгэн байгуулсан “Н ” ХХК-аар ахмадын сувилал барих, Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын үүсгэн байгуулсан “Г ” ХХК-аар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Ө ” ХХК-аар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Б , Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А тушаалын дагуу “Н " ХХК -д Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших 'А ”-нд 2,200,000,000 төгрөгийн үнэ бүхий 5,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн *  дугаартай гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу “Г ” ХХК-ийн Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “Т ”-нд 9,592,000,000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн **дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу “З ” ХХК-д * дүүргийн 11 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “Ч ”-нд 4,400,000,000 төгрөгийн үнэ бүхий 10,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн **дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “Ө ” ХХК-д Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “А ”-нд 5,280,000,000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Т ” ХХК -д Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “А ”-нд 3,828,000,000 төгрөгийн үнэ бүхий 8,7 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн * дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Н ” ХХК-ийн * дүүргийн 11 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “Ч ”-нд 3,520,000,000 төгрөгийн үнэ бүхий 8,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргуулан, нийт 65,5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28,820,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан

- Д.К тай бүлэглэн дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан Б  тусгай хамгаалалтын бүсэд 28,820,000,000 төгрөгийн үнэ бүхий 65,5 га газраас

Өөрийн төрсөн эх Ж.Ж ын үүсгэн байгуулсан “Г ” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон Х дүүргийн 4 дүгээр хороо, Б эд орших “Т ”-нд 9,592,000,000 төгрөгийн үнэ бүхий 21,8 газрыг эрхийг “Г ” ХХК-ийн хамт “У ” ХХК-ийн захирал Б.Л д 3 273,000,000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “У ” ХХК-ийн захирал Б.Л гийн дүү Д.Э ийн нэр дээр 2016 оны 04 дүгээр зарын 01-ний өдөр “Г ” ХХК-г Х дүүргийн 4 дүгээр хороо, Б эд орших “Т ”-нд 9,592,000,000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд Б аас авах авлага 1,027,000,000 төгрөг,

Аяллын автобус * улсын дугаартай 410,800,000 төгрөгийн, Тоёота Ланд Круйзэр 80 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.972.000 төгрөгийн,

Лексус 470 маркийн * улсыг дугаартай тээврийн хэрэгсэл 57,512,000 төгрөгийн,

Хаммер 1 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308,100,000 төгрөгийн,

Лексус ЖиЭс350 маркийн * улсын дугаартай 31,620,000 төгрөгийн,

Тоёота Ланд Круйзэр 100 маркийн * улсын дугаартай 71,890,000 төгрегийн,

БиЭмДаблью маркийн улсын дугааргүй аваагүй 98,592,000 төгрөгийн,

Бентли маркийн * улсын дугаартай 308,100,000 төгрөгийн,

Лексус 570 маркийн * улсын дугаартай 184,860,000 төгрөгийн,

Тоёота Ланд Круйзэр 200 маркийн * улсын дугаартай 195,130,000 төгрөгийн,

Бенз маркийн * улсын дугаартай 205,400,000 төгрөгийн, нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн, Д.К тай бүлэглэн өөрийн төрсөн эх Ж.Ж ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Ө ” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон Х дүүргийн 4 дүгээр хороо, Б эд орших “А ”-нд 5,280,000,000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.К , Ч.Б нарын хамтран эзэмшдэг “Х ” ХХК-ИЙН , болон “Ө ” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын карказыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Б , Д.К  нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн, Тус 31 хаусаас 350 м.кв талбайтай 3 ширхэг хаусыг 1,900,000,000 төгрөгөөр, 264 м.кв талбайтай 2 ширхэг хаусыг 1,000,000,000 төгрөгөөр, 140 м.кв талбайтай 4 ширхэг хаусыг 1,223,000,000 төгрөгөөр, нийт 9 ширхэг хаусыг 4,123,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, нэг бүр нь 1,117,116,000 төгрөгийн өртөг бүхий 450 м.кв талбайтай 3 ширхэг хаус, нэг бүр нь 655,374,720 төгрөгийн өртөг бүхий 264 м.кв талбайтай 2 ширхэг хаус, нэг бүр нь 347,547,200 төгрөгийн өртөг бүхий 140 м.кв талбайтай 17 ширхэг хаус, нийт 10,570,399,840 төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг хаусыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр авч, нийт 14,693,399,840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон херөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан,

Шүүгдэгч Н.Б  нь Д.К тай бүлэглэн “Е ” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн В , орчуулагч Б.С  нарыг **, ** нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “З ийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “З ийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Т  ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж,

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “З ийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “Е " ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн В  хуурч, зохиомол байдлыгзориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190,000 ам.доллар /273,019,300 төгрөг/, 12,100,000 юань /2,464,805,600 төгрөг/, 800,000 Хонг конг доллар /146,816,000 төгрөг/ буюу нийт 2,884,640,900 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ц  нь:

- Д.К тай бүлэглэн “М ийн боомтоос БНХАУ-ын Г хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “Е ” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн В аас 2011 оны 03 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75,000,000 төгрөг, 9,000,000 ам.доллар буюу нийт 13,916,193,284 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

  1. Гэм буруугийн талаар:

           

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1. Прокуророос шүүгдэгч Д.К , Н.Б  нар бүлэглэн “Е " ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн В , орчуулагч Б.С  нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.А , Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Л.Г  нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “З ийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс’’-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “З ийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Т  ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж,

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “З ийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “Е ” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн В ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190,000 ам.доллар /273,019,300 төгрөг/, 12,100,000 юань /2,464,805,600 төгрөг/, 800,000 Хонг конг доллар /146,816,000 төгрөг/ буюу нийт 2,884,640,900 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

-Д.К , Б.Ц  нар бүлэглэн “М ийн боомтоос БНХАУ-ын Г хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “Е ” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн В  -аас 2011 оны 03 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75,000,000 төгрөг, 9,000,000 ам.доллар буюу нийт 13,916,193,284 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү  овогт Д гийн К т холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б  овогт Н гийн Б , Монгол овогт Б ийн Ц  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх дээрх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах байдлаар дүгнэлт хийсэн болно.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.К , Н.Б  нарыг, мөн Д.К , Б.Ц  нарыг Е ” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн В ийг залилсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн объект гэдэгт бусдын өмчлөх эрх буюу хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг,

Объектив тал гэдэгт бусдын эд хөрөнгө, эд хөрөнгйиг эрхийг шилжүүлэн авсан идэвхитэй үйлдлийг тус тус ойлгохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн улмаас өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зөрчигдсөн, хохирол учирсан байдлыг залилах гэмт хэрэг гэж тодорхойлж болох бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсанаар шүүгдэгч Д.К , Б.Ц , Н.Б  нарын үйлдлийн улмаас “Е " ХХК-ийн өмчлөх эрхэд хохирол учирснаар гэмт хэргийн бҮ дэхүүн бүрэн хангагдаж залилах гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Гэтэл хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар “Е " ХХК-ийн өмчлөх эрхэд ямар байдлаар хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

Мөн мөрдөгч нь БНХАУ-ын иргэн Ву Сэн Чианг, “Е " ХХК хоёрын хоорондын харилцан хамаарлыг тодорхойлж ирүүлээгүй нь талуудын мэтгэлцээний үндсэн шалтгаан болж байгаад анхаарлаа хандуулах нь зүйтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үеэс уг асуудал буюу хохирогчийг зөв тогтоох ажиллагаа хийгдсэн эсэх талаар маргасаар иржээ.

Хэдийгээр улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ву Сэн Чиангийг “Е " ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн мөнгийг Н.Б , Б.Ц  нарт итгэж өгсөн гэж мэтгэлцдэг боловч хэрэгт авагдсан БНХАУ-ын иргэн В  2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Дээрх бүх мөнгө миний хувийн мөнгө юм. Хүнээс зээлж авсан мөнгө биш. Дээрх бүх мөнгө Хонконг дахь банкнаас Монгол дахь үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлэн авч байсан...” гэсэн мэдүүлэг /23 хх-ийн 44-48 дахь тал/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ мөнгөний тал нь Ву Сэн Чиангийнх, тал нь бусад компанийн мөнгө юм...” гэсэн мэдүүлэг /23хх-ийн 23-32 дахь тал/,

шүүгдэгч Н.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Вү даргаас дандаа бэлэн мөнгө авдаг байсан...” /шүүх хуралдааны тэмдэглэл/

шүүгдэгч Б.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би В аас мөнгө авсан. ...“Евроази интернэшнл инвестмент групп” ХХК-ийн талаар шүүх дээр анх сонсож байна...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Ц , Н.Б  нарын В аас авсан гэх мөнгө нь “Е " ХХК-ийн хөрөнгө биш иргэн В ийн мөнгөн хөрөнгө болох нь тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр, “Е ” ХХК болон В  нарын холбо** хамаарлыг тогтоосон баримт хэрэгт огт авагдаагүй буюу В  нь уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдохгүй, хуулийн этгээдийн захирал залилуулсны улмаас компани хохирсон гэх боловч тухайн байгууллагын нэрээр шүүгдэгч нарт мөнгө шилжүүлсэн баримт буюу хуулийн этгээдийн санхүүгийн анхан шатны маягт, баримтууд, мөн тус компанийн данснаас бусдад хууртагдаж хэн нэгэн иргэн, хуулийн этгээд рүү мөнгөн гүйлгээ хийгдсэн талаарх ямар нэгэн баримт хэрэгт огт авагдаагүй, зөвхөн хувь хүмүүс хоорондын мөнгө өгсөн, авсан бичмэл баримтууд байх тул уг хэрэгт “Е " ХХК-ийг хохирогч гэж үзэн компанийн өмчлөх эрх зөрчигдсөн буюу залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн “Е ” ХХК болон “Евроази интернейшнл инвестмент холдингс групп лимитед” ХХК-иудын үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ву Сэн Чианг гэж,

“** ” ХХК-ийг “Е ” ХХК-ийн охин компани нь юм гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас мэтгэлцэх боловч эдгээр иргэн, хуулийн этгээдүүдийн харилцан хамаарлыг хэрэгт  тогтоож ирүүлээгүй, энэ талаарх баримтуудыг шинжлэн судлуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Тус хэргийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар таван үндэслэлээр хэргийг проукурорт буцаахаар шийдвэрлэсэн бөгөөд “Е ” ХХК нь хохирогч мөн эсэх талаар нэг мөр шалгуулахаар мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж байжээ.

Гэтэл прокурорын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар эсэргүүцлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 659 дүгээр магадлалаар ...хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхдээ талуудын гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Д.К , Н.Б , Б.Ц  нарын үйлдлийн улмаас “Е " ХХК-ийн өмчлөх эрхэд хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул хэргийн агуулга руу орж дүгнэлт хийх боломжгүй байна.

 Иймд хэргийн шалтгаант холбо** тогтоогдохгүй буюу хохирогчийг зөв тогтоогоогүйгээс залилах гэмт хэргийн шинж хангагдаагүй байх тул шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Д.К , Т.Б тай бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Б  хамгаалалтын бүсэд хамаарах “А ”, “Ч ”, “ Т ” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.К ын төрсөн дүү Д.А гийн нөхөр Д.А ын үүсгэн байгуулсан “Т ” ХХК-аар М зочид буудал барих, Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Н ” ХХК-аар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Б гийн өөрийн үүсгэн байгуулсан “З ” ХХК-аар ахмадын амралт сувилал барих, Д.К ын төрсөн дүү Д.А гийн үүсгэн байгуулсан “Н ” ХХК-аар ахмадын сувилал барих, Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын үүсгэн байгуулсан “Г ” ХХК-аар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Ө " ХХК-аар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Б , Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч,

Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А тушаалын дагуу “Н ” ХХК-д Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших "А ”-нд 2,200,000,000 төгрөгийн үнэ бүхий 5,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн *  дугаартай гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу “Г ” ХХК-ийн Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “Т ”-нд 9,592,000,000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн **дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу “З ” ХХК-д * дүүргийн 11 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “Ч ”-нд 4,400,000,000 төгрөгийн үнэ бүхий 10,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн **дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “Ө ” ХХК-д Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “А ”-нд 5,280,000,000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Т " ХХК-д Х дүүргийн 4 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “А ’’-нд 3,828,000,000 төгрөгийн үнэ бүхий 8,7 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн * дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Н ” ХХК-д * дүүргийн 11 дүгээр хороо, Б нутгийн бүсэд орших “Ч ”-нд 3,520,000,000 төгрөгийн үнэ бүхий 8,0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргуулан, нийт 65,5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28,820,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

-Т.Б тай бүлэглэн дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан Б  тусгай хамгаалалтын бүсэд 28,820,000,000 төгрөгийн үнэ бүхий 65,5 га газраас

Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын үүсгэн байгуулсан “Г ” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон Х дүүргийн 4 дүгээр хороо, Б эд орших “Т ”-нд 9,592,000,000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг эрхийг “Г ” ХХК-ийн хамт “У " ХХК-ийн захирал Б.Л д 3,273,000,000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “У ” ХХК-ийн захирал Б.Л гийн дүү Д.Э ийн нэр дээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Г ” ХХК-ИЙН -г Х дүүргийн 4 дүгээр хороо, Б эд орших “Т ”-нд 9,592,000,000 төгрөгийн үнэ бүхий 21,8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд Б аас авах авлага 1,027,000,000 төгрөг,

Аяллын автобус * улсын дугаартай 410,800,000 төгрөгийн,

 Тоёота Ланд Круйзэр 80 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.972.000 төгрөгийн,

Лексус 470 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл 57,512,000 төгрөгийн,

Хаммер 1 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308,100,000 төгрөгийн,

Лексус ЖиЭсЗб** маркийн * улсын дугаартай 31,620,000 төгрөгийн,

Тоёота Ланд Круйзэр 100 маркийн * улсын дугаартай 71,890,000 төгрөгийн,

БиЭмДаблью маркийн улсын дугаар аваагүй 98,592,000 төгрөгийн,

Бентли маркийн * улсын дугаартай 308,100,000 төгрөгийн,

Лексус 570 маркийн * улсын дугаартай 184,860,000 төгрөгийн,

Тоёота Ланд Круйзэр 200 маркийн * улсын дугаартай 195,130,000 төгрөгийн,

Бенз маркийн * улсын дугаартай 205,400,000 төгрөгийн, нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлаг зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн,

-Т.Б тай бүлэглэн Т.Б гийн төрсөн эх Ж.Ж ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Ө ” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон Х дүүргийн 4 дүгээр хороо, Б эд орших “А ”-нд 5,280,000,000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.К , Ч.Б нарын хамтран эзэмшдэг “Х ” ХХК болон “Ө ” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын карказыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Б , Д.К  нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн, тус 31 хаусаас 350 м.кв талбайтай 3 ширхэг хаусыг 1,900,000,000 төгрөгөөр, 264 м.кв талбайтай 2 ширхэг хаусыг 1,000,000,000 төгрөгөөр, 140 м.кв талбайтай 4 ширхэг хаусыг 1,223,000,000 төгрөгөөр, нийт 9 ширхэг хаусыг 4,123,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, нэг бүр нь 1,117,116,000 төгрөгийн өртөг бүхий 450 м.кв талбайтай 3 ширхэг хаус, нэг бүр нь 655,374,720 төгрөгийн өртөг бүхий 264 м.кв талбайтай 2 ширхэг хаус, нэг бүр нь 347,547,200 төгрөгийн өртөг бүхий 140 м.кв талбайтай 17 ширхэг хаус, нийт 10,570,399,840 төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг хаусыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр авч, нийт 14,693,399,840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Т.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Барилга барих зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрөө гаргадаг. Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газарт батлагдсан скез зургийн дагуу цааш барилгаа барих нөхцөл бүрддэг. Б  захиргаа дэмжсэний дараа яамаар дамждаг. А  болон Нүхт, Зайсангийн аманд яамнаас батлагдсан скез зургийн дагуу барилга байшин баригддаг. Зөвхөн ашиглах эрхтэйгээр олгогддог. Нөгөө талд нь Энх-Амгалан прокурорын газар залгаа 6 хаустай, түүнийхээ доор 3 га газартай, тухайн газартаа дэд бүтэц нэмээд өгчих, 25 хаус баръя, гаргасан зардлаараа бүтээн байгуулаллтаа хувааж авъя гэдэг санал гаргаж байсан...Прокуроруудаа шалгаагүй байж энгийн иргэн намайг шалгаад яадаг юм...Энэ ам болгон байгаль орчны байцаагчтай.Тэр хүн нь байнга шалгалтаа хийдэг. Тэр байтугай өдөр болгон ирж шалгадаг байсан...У  ХХК-ийн захирал Лхагваагийн хувьд бид нарт өөрөө гомдол гаргаж ирээгүй. Энэ газартай холбоотой хэрэгт энэ газар наашаа цаашаа болсноос болж дуудагдаж ирсэн. Тэгээд анхны мэдүүлэгтээ хохирол байхгүй, гомдолгүй гэж хэлж байсан. Лхагваа гэж хүн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд маш олон газар эзэмшдэг. Өмнө нь Зайсангийн аманд “Хан түшээ” гэж маш том хороолол, хотхон барьсан. Тэр хотхондо** дагуулж очиж байсан. Би нарыг Лхагваатай танилцуулсан хүн нь Батзориг заан Чи яагаад найзыгаа өмөөрөөд хэлдэггүй юм. Тэр машинуудаас нэгийг нь унаад явсан биз дээ. Одо** хаана байгаа юм. Би үйлдвэрүүд нь орж ирэхгүй байна, машинуудыг нь нэр дээр шилжүүлээгүй байна, Б  гэж хүнээс авч чадахгүй байгаа хөрөнгөө буцаая гэж 2 удаа очсон..Өнөөдөр би энд Б аас болж энд зогсож байна. Ардчилсан намын нөхөртэй, Жэнкогийн уурыг хүргэсэн болохоор гээд ингээд зогсож байна...” гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл/

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...Анхнаасаа газрыг хууль зөрчиж аваагүй юм бол иргэний нэхэмжлэл энд юу хийж байгаа юм. Зориулалтыг нь өөрчлөөгүй, анх төрөөс хүлээж авсан ашиглах эрхтэй газраа шилжүүлж өгсөн...Б ны хууль ёсны төлөөлөгч өнөөдөр байна. Гэтэл нээлттэй вэбсайтаас харахад Богдхан уулын хамгаалалтын захиргаа 6 буюу Зайсан 4, Төр Хурахын аманд 2, Онцгой байдлын ерөнхий газар Жаргалантын аманд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 3, Х дүүргийн Засаг даргын тамгын газар 2, Нийслэлийн Засаг даргын тамгын газар 3, Иргэний нисэхийн ерөнхий газар 1, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх газартай юм байна. Эдгээр бүх газрууд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг уу?. ...Төрийн байгууллагууд өөрсдөө тусгай зөвшөөрлийг нь өгчихөөд залилсан гэж байна...Г  ХХК-тай холбоотой асуудлын хувьд шүүгдэгч болон иргэн Л  нарын хооронд 2016 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж иргэний харилцаа үүссэн...Нөгөөтэйгүүр өөрсдөө газраа авсны дараа 3 жил байлгаад дараа нь газар эзэмших эрхийг цуцлуулчихаад залилсан гэж ярьж байна. Хэрэв тухайн газрыг цуцлуулаагүй байсан бол ийм асуудал ярихгүй байсан...Тухайн газрыг өгсөн албан тушаалтнуудыг хуулийн хариуцлагад татах Е ой. Хууль бусаар авсан асуудал яригдахгүй учраас Л  гэж хүний иргэний нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй...Яам эдгээр хүмүүс газрыг хуулийн дагуу аваад өнөөдөр зориулалтыг нь өөрчилсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б ны хууль ёсны төлөөлөгч Т.Э  шүүхийн хэлэлцүүлэгт “...Богдхан уулын дархан цаазат газарт газар өмчлөх эрх олгодоггүй. Ашиглах эрх олгодог... төсөл хэрэгжүүлэгч жил бүр тухайн төслийг хэрэгжүүлж байгаа талаараа байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан үүргээ биелүүлж байгаа эсэх тайлан болон ирэх жил бид нар ийм ийм үйл ажиллагаа явуулна гэсэн төлөвлөлтөө хүргүүлж энэний дагуу хяналт тавигдах Е ой... Газар ашиглах эрх олгох хүсэлт гаргах үедээ аялал жуулчлалын буюу усан спорт цогцолбор барина, жирэмсэн эхчүүдийн амралт сувилал барина гэдэг байдлаар хүсэлт гаргаж ийм үйл ажиллагаа явуулна гэж байгаль орчны үнэлгээ хийлгэх шийдвэр гаргасан боловч тухайн төслөө хэрэгжүүлэхгүй. Ашиг олох зорилгоор өөр байшин барилга барьсан нь газар ашиглах эрх олгоход оролцдог алба хаагч нарыг төөрөгдөлд оруулсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Л гийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль журмын хүрээнд шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлж жирэмсэн эхчүүдийн сувиллыг барих гээд байна гэдэг итгэл үнэмшил үзүүлэх үүднээс бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн байгаа юм. Энэ бичиг баримтыг гаргаж өгөх замаар итгэл үнэмшлийг нь төрүүлж, төөрөгдөлд оруулж газар эзэмших, ашиглах эрхийг нь өмчлөгчөөр  нь шилжүүлж авсан байгаа юм. Ашиглах эрх гэдгийг нь хуурамч бичиг баримт ашиглаж шилжүүлж авсан буюу “Г ” ХХК-ийн ашиглах эрхийг шүүгдэгч нар өөрийн ээж Ж аар дамжуулан авсан болох нь тодорхой харагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2014.9.19-ний өдрийн А/339 дүгээр “З  ХХК”-д олгосон “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаал /6хх-42х/,

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2014.11.04-ний өдрийн А/386 дугаар “Т  ХХК, “Н  ХХК” нарт олгосон “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” тушаал /6хх-152х/

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2014.4.11-ний өдрийн А/123 дугаар “Н ” ХХК-д олгосон “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тушаал, зөвшөөрөл олгох тухай” тушаал /6 хх-154х/

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2014.9.19-ний өдрийн А/337 дугаар “Г ” ХХК-д олгосон “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” тушаал /6 хх-186х/

            Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2014.9.19-ний өдрийн А/340 дугаар “Ө ” ХХК-д олгосон “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” тушаал зэрэг баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Д.К , Т.Б  нарын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан гэх “Т ” ХХК, “Н ” ХХК, “З ” ХХК, “Н ” ХХК, “Г ” ХХК, “Ө ” ХХК нарт Б  хамгаалалтын бүсэд хамаарах “А ”, “Ч ”, “ Т ” гэх газруудад аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлт, барилга байшин барих зураг төсөл, Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ зэргийг Б нд гаргасныг тус газар хүлээн авч, бүрдүүлбэрийн шаардлага хангасан гэж үзэн дэмжих санал гаргасныг Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтан нягтлан шалгаад улмаар Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны сайдаас Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй, арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасныг үндэслэн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А тушаалаар “Н ” ХХК-д, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалаар “Г ” ХХК-д, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалаар “З ” ХХК-д, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “Ө ” ХХК-д, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Т " ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Н ” ХХК-д тус тус Б  хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгож, шүүгдэгч нар нь Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу газар ашиглах эрх авч, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр газар ашиглуулах гэрээ байгуулжээ. /16хх 150-250х, 17хх-1-35х, 18хх-250/

Түүнчлэн дээрх нэр бүхий компаниудаас төрийн захиргааны байгууллагад Б  А , Ч , Т анд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргахдаа, “амралт, аялал жуулчлалын цогцолбор”, “ахмадын амралт сувилал”, “жирэмсэн эхчүүдийн сувилал”, “усан спортын цогцолбор”, “цэцэрлэгт хүрээлэн барих” эскиз зураг, түүнтэй холбогдох баримтуудыг хавсаргаж хүргүүлснийг Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны сайд, Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газраас тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч, уг хүсэлтийг дэмжин тушаал гаргасан болох нь тогтоогдов.        

Мөн Улсын Их хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.4.3.1-т “100 мянган айлын орон сууц төслийн хүрээнд У   хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, ... эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт цогцолбор, бие даасан болон төвлөрсөн эх үүсвэртэй инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн хамтаар барих”, 4.4.3.2-т “Шинэ орон сууцны цогцолбор хорооллын нутаг дэвсгэрийн хэмжээнд газар ашиглалтын байдлын зураглал хийх, газар ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн судалгаа гаргах, зохистой төлөвлөлттэй цогцолбор хороолол барих”, 4.4.3.7-д “У   хотын "Шинэ Яармаг", "Буянт-Ухаа", "Баянголын ам", "Ирээдүй хороолол", "Ургах наран", "Эрин хотхон" зэрэг хүн амын шинэ суурьшлын бүсэд 20000 орчим айлын орон сууц, Дархан хотын 13 дугаар хороололд 2000 айлын орон сууц барих”, гэж У   хотын шинэ суурьшлын бүсийг тогтоож, орон сууц барих шийдвэрийг Төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан байна.

            Тус тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар тогтоолыг баталж, тус тогтоолын 5,6,10 дахь заалтуудаараа Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах чиг үүрэг бүхий аж ахуйн тооцоотой “Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт” улсын үйлдвэрийн газрыг 2011 оны эхний хагас жилд багтаан байгуулан дүрмийг нь баталж ажиллуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, төрийн өмчийн хороонд тус тус даалгаж, Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, инженерийн шугам, сүлжээ, барилга байгууламжийн газрын байршлыг тогтоох, газар олгох, чөлөөлөх, барилга барих зөвшөөрөл олгох ажлыг шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 63 дугаар захирамжаар “Шинэ яармаг” суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” НӨҮГазарт боловсруулж магадлалын ерөнхий дүгнэлт гарсан байдаг. /Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 02/3123 тоот албан бичиг/  

Монгол Улсын Их Хурлын 2013 оны У   хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 23 дугаар тогтоолоор баталж, зураглалыг үйлдэхэд Б  “Зайсангийн ам”, “А ”, “Нүхтийн ам”, “Ч ”, “Т ”-ны газрыг суурьшлын бүс болгож төлөвлөсөн төлөвлөлтийн дагуу орон сууцны хороолол олноор бий болсон ба үүний тод илрэл нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн нэр бүхий компаниудын ашиглалт, эзэмшлийн газар дээр орон сууцны барилга байгууламж барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, улмаар газар ашиглах эрхийн гэрчилгээнээс салгах боломжгүйгээр үл хөдлөх хөрөнгийн эрх /оршин суугчдын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан/ үүсгэн тэдгээрийг ашиглах эрхийг олгосныг, мөн дээр дурдагдсан тогтоол, захирамж, тушаал, шийдвэрүүдийг нийтэд илэрхий үйл баримт гэж үзнэ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэж тодорхойлсон ба дархан цаазат газарт зөвхөн мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах үйл ажиллагаа явуулж болохоор тодорхойлсон ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5-д ... өөр барилга байгууламж барих, 6-д ...хөрс, ус агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах, 9-д “зуслангийн барилга байгууламж барих, 11-т “хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулахыг хориглон** гэж заасан.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд болон Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-т “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн нэр бүхий компаниудад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал  жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Б  хамгаалалтын бүсэд энэ хуулийн 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй. 

Өөрөөр хэлбэл ашиг олох зорилгоор баригдсан гэх орон сууцууд нь дээр дурдсан зөвшөөрлийн дагуу баригдсан тул төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрээр үйл ажиллагаа явуулсан дээрх компаниудыг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах боломжгүй юм.

Учир нь нэр бүхий компаниудад ашиглуулахаар олгосон дээрх газруудыг Дархан цаазат газрын бүсийн дэглэм зөрчсөн эсэхэд хяналт тавих үүргийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэж зааснаар төр хяналт тавих чиг үүрэгтэй байхаар хуульчилсан ба хэрэв зориулалтын дагуу ашиглаагүй, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг эрх үүргийг хэрэгжүүлэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч болон Б  албаны чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалтыг явуулан газар дээр нь зогсоох, улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжид зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуулиар олгосон бүрэн эрх нь Байгаль орчин аялал жуулчлалын яам, түүний харъяа Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газарт тус тус олгогджээ.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүний эзэмших, өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө авах идэвхитэй үйлдлээр илэрдэг.

Тодруулбал, дээр дурдсан төрийн эрх бүхий байгууллагууд өөрсдөө газар ашиглах эрх олгож, тухайн ашиглах эрх бүхий газарт иргэд оршин суух суурьшлын бүсийг тогтоож, барилгын зураг төслийг баталж, барилга эхлүүлэхэд шаардагдах бүх төрлийн зөвшөөрлүүдийг олгож, түүний дагуу шүүгдэгч нар барилга барьж, мөн ашиглах эрх олгогдсон газрыг бусдад шилжүүлснийг төр, шүүгдэгч Д.К , Т.Б  нарт хуурч мэхлэгдэн, төөрөгдөлд орж, залилуулсан гэж үзэх үндэслэлгүй, хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлээгүй холбогдох албан тушаалтны эс үйлдэхүй нь Б  А , Ч , Т анд тус тус байрлах газарт нэгэнт баригдсан барилгуудыг цаашид эзэмших, ашиглахыг л хууль зүйн хувьд Д.К , Т.Б  нарт зөвшөөрсөн асуудал гэж үзнэ.

Харин төрийн эрх бүхий байгууллагуудаас ашиглах эрх бүхий газарт холбогдох зөвшөөрлүүдийг олгоогүй байхад буюу тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол Зөрчлийн тухай хуулиар эсхүл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд, Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг нь цуцалж, түүнээс үүссэн маргааныг Захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэхээр байх бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд заасан газар эзэмших эрхийг залилан авсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд болон Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, мэхэлсэн үйлдэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр Д.К  нь Б.Л д Б эд орших газрыг компанийн хамт худалдах санал гаргаж хүсэл зориго** илэрхийлснийг, Б.Л  бусдаас авах авлага болон хөдлөх хөрөнгөөр үнийн дүнг тооцуулж, худалдаж авахаар харилцан тохиролцож, хүсэл зоригийг хүлээн авсан иргэн хоорондын хэлцлийн харилцаа байх бөгөөд Б.Л  тухайн газрыг дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд байрладаг болохыг анхнаасаа мэдэж байсан нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийг тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн мэдээлэлгүй байдлыг ашиглаж залилан мэхэлж өөрийн хууль бусаар авсан газраа худалдаж хохироосон гэсэн нь үгүйсгэгдэж байгаагаас гадна иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох асуудал яригдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол хүлээсэн тохиолдолд иргэний нэхэмжлэгч эрхээ сэргээлгэх эрхтэй бөгөөд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзээгүй тул иргэний нэхэмжлэгч Б.Л гээс хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг бусдад шилжүүлснийг иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарыг иргэний эрх зүйн гэрээний харилцаанд орж, хүсэл зориго** илэрхийлэн худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин  “Мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлог** гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг ойлгох тул шүүгдэгч нарыг уг газар дээрээ барилга барьж, эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй, түүнчлэн хохирол нөхөн төлүүлэхээр шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Иргэний нэхэмжлэгч өөрт хохирол учирсан гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

            Иймд шүүгдэгч Д.К , Т.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.К , Т.Б  нарыг цагаатгаж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудлаар:

           

            Нийслэлийн прокурорын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 95, 96, 97 98, 99, 100, 101, 102 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар Д.К ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслүүд, Н.Б гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, Б.Ц ийн эзэмшлийн 2 алтны орд газар, Т.Б гийн эзэмшил, өмчлөлийн орон сууцнуудыг битүүмжилсэн тухай тогтоол, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1459 дүгээр “Блэйк маунт майнинг” ХХК, “Дунгоулд” ХХК нарын нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын  тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарласан зөвшөөрөл, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Т.Б гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай тогтоол, мөн өдрийн 1558 дугаар Т.Б гийн Авт** тээврийн үндэсний төвд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол, мөн өдрийн 1557 дугаар Т.Б гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 461001159 тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

            Шүүгдэгч Д.К , Т.Б , Б.Ц , Н.Б  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 7 ширхгийг хэрэгт үлдээж, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.4, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү  овогт Д гийн К т холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Т ын Б д холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б  овогт Н гийн Б , Монгол овогт Б ийн Ц  нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.К , Т.Б , Н.Б , Б.Ц  нарыг цагаатгасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.К , Т.Б , Н.Б , Б.Ц  нарт холбогдох эрүүгийн 1802003100013 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

            3.Шүүгдэгч Д.К , Н.Б , Б.Ц  нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Б д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

4.Шүүгдэгч Д.К , Т.Б , Н.Б , Б.Ц  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг Сидиг хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.К ын эзэмшлийн

Х дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол гудамжны 301-200 тоот орон сууц,

33-33 УНГ улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,

88-88 УБС улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,

00-09 УНЦ улсын дугаартай, “Роллс ройсе пантом” загварын тээврийн хэрэгсэл,

28-55 УБЗ улсын дугаартай, “Ниссан патрол” загварын тээврийн хэрэгсэл,

16-66 УБП улсын дугаартай, “Бэнтлье флайнг спур” загварын тээврийн хэрэгсэл,

-Шүүгдэгч Н.Б гийн эзэмшлийн MCU100051304 арлын дугаартай, “Тоёота харрьер” загварын тээврийн хэрэгсэл,

-Шүүгдэгч Б.Ц ийн эзэмшлийн

Увс аймгийн Хяргас суман байрлах, MV-0156069 улсын бүртгэлийн дугаартай, “Хорикава металл” ХХК-ийн алтны орд газар,

Увс аймгийн Хяргас суманд байрлах, MV-010882 улсын бүртгэлийн дугаартай, “Хорикава меттал” ХХК-ийн алтны орд газар зэргийг битүүмжилсэн,

-Шүүгдэгч Т.Б гийн эзэмшил, өмчлөлийн

СүхБ  дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 22 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 12 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 33 тоот хаягт байрлах, 780 мкв талбай бүхий 5 давхар үйлчилгээний зориулалттай сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1344 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 305 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 301 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1365 тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 53/7 дугаар байр, 13 тоот хаягт байрлах,  28 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1434 тоот хаягт байрлах, 9 давхар, 1 орцтой 18 айлын орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1341 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1340 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1313 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1312 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1302 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1392 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1384 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1351 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжилсэн тогтоол,

Блэйк маунт майнинг ХХК /5477301/-ийн нэр дээр бүртгэлтэй MV-021108 дугаартай, СүхБ  аймаг, Мөнххаан сум, Хэнтий аймаг, Баянхутаг сум “Заан ширээ”, “Дундгоулд” ХХК /5455219/-ийн нэр дээр бүртгэлтэй XV-017799 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Цагаанхайрхан сум, “Нарийн”,

XV-019217 бүртгэлийн дугаартай, Хэнтий аймаг, Баянхутаг сум, “Баянхутаг”,

MV-020666 бүртгэлийн дугаартай, Ховд аймаг, Дөргөн, Мянган сум, “Шаргатын уул”,

XV-017747 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Хяргас, Цагаанхайрхан сум, “Урд борц”,

XV-020256 бүртгэлийн дугаартай, Дорнод аймаг, Баяндун сум, “Сумтын хоолойн адаг”,

XV-017739 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “Шаргатын уул”,

XV-019773 бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Сайхандулаан сум, “Цагаан дөрвөлжин”,

XV-020259 бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Алтанширээ сум, “Хамар толгой”,

XV-017954 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “Алаг улаан толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан,

Шүүгдэгч Т.Б гийн

СүхБ  дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 22 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 12 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 33 тоот хаягт байрлах, 780 мкв талбай бүхий 5 давхар үйлчилгээний зориулалттай сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1344 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр охроо, Наадамчдын зам гудамж, 305 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 301 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1365 тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 53/7 дугаар байр, 13 тоот хаягт байрлах,  28 мкв талбай бүхий орон сууц,

Х дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1434 тоот хаягт байрлах, 9 давхар, 1 орцтой 18 айлын орон сууц,

27-28 УБА улсын дугаартай, “Газ М-1” загварын тээврийн хэрэгсэл,

28-78 УНА улсын дугаартай, “Тоёота ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,

47-00 УБИ улсын дугаартай, “Тоёота ланкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,

40-94 ХӨА улсын дугаартай, “Уаз” загварын тээврийн хэрэгсэл,

72-30 УБН улсын дугаартай, “Форд И350” загварын тээврийн хэрэгсэл,

72-50 УБН улсын дугаартай, “Форд И350” загварын тээврийн хэрэгсэл,

99-99 УНД улсын дугаартай, “Ландровер рэнжрөвэр” загварын тээврийн хэрэгсэл,

Худалдаа хөгжлийн банкны 461001159 тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл, тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Л гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

7.Шүүгдэгч Д.К , Н.Б , Б.Ц , Т.Б  нар нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, энэ хэргийн улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирло** төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.

9.Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэгтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            10. Цагаатгах тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.К , Н.Б , Б.Ц  нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, Т.Б д хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР