Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0562/Э |
Дугаар | 2023/ШЦТ/375 |
Огноо | 2023-05-26 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.О |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/375
2023 05 26 2023/ШЦТ/375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгонбуян,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Ч.Буянтогтох, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Буянтогтоход холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203001600255 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биохимич мэргэжилтэй, мал эмнэлэгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ам бүл 4, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 48б-23 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хүйцэлэг овогт Чойжилсүрэнгийн Буянтогтох /ЦД76111304/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Буянтогтох нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 56 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн хойд талын уулзварт Тоёота приус маркийн 57-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчиж, Б.Тавхай жолоочтой Daewoo BS106 маркийн 17-41 УНБ улсын дугаартай автобусны хойноос уулзвар луу орохдоо, автобусны хажуугаар мөргөхгүйгээр явах зай байхгүй байхад амжиж гарах үйлдэл хийсний улмаас автобустай шүргэлцэж, автобус зогсоох арга хэмжээ авч, тоормослосны улмаас Daewoo BS106 маркийн 17-41 УНБ улсын дугаартай автобусны зорчигч Ж.Хандсүрэн унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
“-Ж.Хандсүрэнгийн биед сээрний 11 дүгээр нугалмын их биеийн шинэ шахагдсан хугарал тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал)
11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4-12 дахь тал)
12. ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/11 дүгээр техникийн шинжээчийн дүгнэлт
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн жолоодох эрхийн оноо (хавтаст хэргийн 148 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 149 дэх тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 150 дахь тал), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 151 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 152 дахь тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 153 дахь тал), автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 154 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 155 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Буянтогтох нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 56 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн хойд талын уулзварт Тоёота приус маркийн 57-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Б.Тавхай жолоочтой Daewoo BS106 маркийн 17-41 УНБ улсын дугаартай автобусны хойноос уулзвар луу орохдоо, автобусны хажуугаар мөргөхгүйгээр явах зай байхгүй байхад амжиж гарах үйлдэл хийсний улмаас автобустай шүргэлцэж, автобус зогсоох арга хэмжээ авч, тоормослосны улмаас Daewoo BS106 маркийн 17-41 УНБ улсын дугаартай автобусны зорчигч Ж.Хандсүрэн унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан заалтыг зөрчиж, зөрчсөний улмаас хохирогч Ж.Хандсүрэнгийн биед хүндэвтэр хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Тодруулбал шүүгдэгч Ч.Буянтогтохын дээрх үйлдэл ШУТИС-ийн Механиз, Тээврийн сургуулийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/11 дүгээр шинжээчийн “...Daewoo BS маркийн 17-41 УНБ улсны дугаартай тээврийн хэрэгсэл нь уулзвар уруу эхэлж орсон бөгөөд үүний дараа Тоёота приус маркийн 57-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээгээр орсон байна. Иймд Тоёота приус маркийн 57-03 УБӨ улсын дугаартай суудлын автомашины жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т жолооч нь ...хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний...хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөн...” гэсэн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хохирогч Ж.Хандсүрэнгийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “би замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасны дагуу хөдөлгөөнд оролцож, уулзвар нэвтэрсэн” гэх тайлбар нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Хандсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн эмчилгээний баримттай 325,000 төгрөгийн зардалд 600,000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогчийн “Гомдол, саналгүй” гэсэн бичиг,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 300,000 төгрөгийг төлсөн баримт,
Түүнчлэн ШУТИС-ийн механик, тээврийн сургуулийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/05 дугаар шинжээчийн “...Daewoo BS106 маркийн 17-41 УНБ улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.4 дүгээр заалтыг зөрчсөн...” гэх дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдож байх тул түүний нэхэмжилсэн 313,000 төгрөгийн хохирлоос 156,500 төгрөгийг шүүгдэгч Ч.Буянтогтохоос гаргуулах нь зүйтэй.
Иймд хохирогч Ж.Хандсүрэнгийн хохиролд 600,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Баясгаланд 156,500 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 300,000 төгрөг, нийт 1,056,500 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгч Ч.Буянтогтохын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...46 настай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг, Мал эмнэлэгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, шинжээчийн дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Баясгалан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Буянтогтохыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар камерийн бичлэг бүхий 3 ширхэг Сидиг үлдээж, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүйцэлэг овогт Чойжилсүрэнгийн Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Хүйцэлэг овогт Чойжилсүрэнгийн Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар камерийн бичлэг бүхий 3 ширхэг Сидиг үлдээж, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Буянтогтохоос хохиролд 600,000 төгрөг, иргэний нэхэмжлэлд 156,500 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөрт 300,000 төгрөг тус тус төлснийг тэмдэглэсүгэй.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ч.Буянтогтоход сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Буянтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР