Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 388

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00388

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: ИНЕГ-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Э-т холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 2,148,872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруулзаяа, Б.Отгонтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруулзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газар-т 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт ирсэн. Уг шалгалтын хүрээнд манай байгууллагад Техник хангалтын албаны инженерээр ажиллаж байсан П.Э-тэмчилгээний зардлын 2,148,872 төгрөгийн авлага үүссэн болохыг тогтоосон. Уг өр, авлага нь П.Э ыг ажиллаж байх хугацаанд буюу 2004 онд үүссэн байсан. Сүүлд 2008 оны шалгалтаар авлагын асуудал яригдаж акт тавьсан байдаг. Тухайн үед П.Отгонтуул бид хоёр ажиллаж байгаагүй тул асуудлыг сайн мэдэхгүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавьсан актын дагуу өр төлбөрийг барагдуулахаар шүүхэд хандсан болно гэжээ 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төрбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай аав П.Э  нь 2001 онд осолд орж гарны хагалгаанд орж байсан. Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхэмжилж буй мөнгөн төлбөрийг авч байгаагүй. Одоогийн байдлаар тал цус харвасан байдалтай байна. Хэл ярианд нь өөрчлөлт орсон. Харин оюун санаа нь эрүүл байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын архиваас шүүж үзэхэд тухайн мөнгийг авсан талаарх нотлох баримт байхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч ИНЕГнь хариуцагч П.Э-тхолбогдуулан эмчилгээний зориулалттай зээлсэн 2,148,872 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, эмчилгээний зориулалтаар зээл авч байгаагүй гэж маргажээ.            

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.    

Нэхэмжлэгч ИНЕГнь хариуцагч П.Э ыг 2004 онд Техник хангалтын албаны инженерээр ажиллаж байхдаа 2,148,872 төгрөгийн зээлийг эмчилгээний зориулалтаар зээлж авсан боловч зээлээ төлөөгүй нь 2008 онд хийгдсэн Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар тогтоогдсон гэж буцаан гаргуулахаар шаарджээ.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгчээс хариуцагчид эмчилгээний зориулалтаар 2,148,872 төгрөгийг зээлдүүлсэн нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа гурван жил байна гэж заасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ шаардах шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж, үүрэг гүйцэтгэгч үүргээс чөлөөлөгддөг.  

Нэхэмжлэгч нь ...хариуцагч П.Э-т2,148,872 төгрөгийг зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

 Иймд хариуцагч П.Э оос 2,148,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй бах тул хариуцагч П.Э оос 2,148,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заасны дагуу нэхэмжлэгч ИНЕГнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР