| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/02930/И |
| Дугаар | 00013 |
| Огноо | 2019-12-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 00013
| 2019 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2020/00013 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Ц-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М Ц П ХХК ,
Хариуцагч: Т.Э нарт холбогдох,
Хариуцагч М Ц П ХХК-иас 5,000,000 төгрөг, Т.Эаас 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.А, хариуцагч Т.Э, түүний өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц "ажлын байр түрээслэх" зарыг 2019 оны 05 сарын 31-ний өдөр өгсөн. Уг зарын дагуу Таванцэрэгийн Эрхэмбаатар гэх залуу залгаад "би караоке бар түрээслэн ажилуулдаг, одоо өөр ажил хийх болсон тул та түрээслэн ажиллуулж болох байх, ирээд үзээрэй" гэсний дагуу үзээд түрээслэн алуулахаар болсон. Т.Э нь 2019 оны 04 сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай М Ц ПХХК-ийн захирал И.Ө-тай Баянгол дүүргийн *******,*******хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын хагас подволд байрлах "Кing Viр" караоке барыг сарын 5,000,000 төгрөгийн түрээс төлж, түрээсийн гэрээний барьцаа 5,000,000 төгрөг байршуулан, түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байсныг миний бие ажлын байрны түрээсийн гэрээг М Ц ПХХК-ийн захирал И.Ө зөвшөөрсний дагуу байгуулахаар болсон. 2019 оны 06 сарын 03-ны өдөр Т.Э бид хоёр нотариат очиж, караоке баранд хийсэн тохижилт болон эд зүйлийн үнэлгээнд би 12,500,000 төгрөг, Т.Эын барьцаанд байршуулсан 5,000,000 төгрөгийг би түрээсийн гэрээний хугацаа дуусаад гарах үед би авахаар болж, М Ц ПХХК-ийн захирал И.Ө-тай ажлын байрны түрээсийн гэрээг И.Ц надтай хийхээр болсныг нотариатчаар баталгаажуулсан. Би ингэж нотариатаар баталгаа хийлгэсэн өдөр М Ц ПХХК-ийн захирал И.Ө-тай уулзахад баталгааг хараад И.Ө захирал "би тантай гэрээ хийнэ, та тохижилт болон барьцааны мөнгийг Т.Эт өгөөрэй" гэсний дагуу Баянгол дүүргийн *******,*******хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын хажууд талд машин дотроо сууж байгаад Т.Эт тохижилтын 12,500,000 төгрөг, барьцааны 5,000,000 төгрөг нийт 17,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Т.Э мөнгө авсны дараа машинаас буугаад та хүлээж байгаарай гээд 20 минутын дараа ирэхэд "банк ороод захирал И.Ө- ийн данс руу мөнгийг шилжүүлсэн" гээд ирсэн. М Ц ПХХК-ийн захирал И.Ө-тай 2019 оны 06 сарын 15-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан эхний 2 сарын түрээсийг 4,500,000 төгрөгөөр төлөхөөр болсон. Эхний сарын төлбөрийг 2019 оны 06 сарын 15-ны өдөр М Ц ПХХК-ний кассанд бэлнээр төлсөн. Баянгол дүүргийн *******,*******хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын хагас подволд байрлах "Кing vip" караоке барыг ажиллуулаад 20 хоног болоогүй байхад 2019 оны 07 сарын 09-ний өдөр М Ц ПХХК-иас 2019 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн сарын түрээсийг 10,000,000 төгрөг болгосон мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийн дагуу түрээсийн төлбөрийг төлөх боломж надад байгаагүй болохоор гэрээг цуцлан караокег хүлээлгэж өгсөн. М Ц ПХХК-ийн захирал И.Ө, Т.Э нар тохижилт болон эд зүйлийн үнэлгээний 9,000,000 төгрөг, барьцаа 5,000,000 төгрөг нийт 14,000,000 төгрөгөөр намайг хохироогоод байна. М Ц ПХХК-ийн захирал И.Ө 2019 оны 07 сарын 26-ны өдөр барьцааны болох 5,000,000 төгрөгийг 2019 оны 08 сарын 01-ний өдөр өгөхөөр болсон ч одоо болтол өгөөгүй байна. Миний тохижилт болон эд зүйлийн үнэлгээнд өгсөн 12,500,000 төгрөгөөс салгаж болох эд зүйлийн үнэ 3,000,000 төгрөг болсныг хасаад салгаж үл болох эд зүйл болон тохижилтийн үнэ 9,000,000 төгрөгийг болон барьцааны 5,000,000 төгрөгийг М Ц ПХХК-ийн захирал И.Ө, Т.Э нарын аль аль төлөхгүй, надад хамаагүй гээд байна. Ажлын байрны гэрээг цуцалснаас хойш тохижилт болон эд зүйлийн үнэлгээний 9,000,000 төгрөг, барьцаа 5,000,000 төгрөгийг удаа дараа М Ц ПХХК болон Т.Эаас шаардсан боловч одоо болтол өгөхгүй намайг хохироогоод байна. Би М Ц ПХХК болон Т.Эаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Иймээс хариуцагч М Ц ПХХК-иас ажлын байрны түрээсийн гэрээний барьцаа 5,000,000 төгрөг, Т.Эаас тохижилт болон эд зүйлийн үнэ 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед Н.Цтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Би түрээсийн гэрээг И.Ө-захирал, Н.Ц нартай тохиролцсоны эцэст түрээсийн гэрээг цуцалж, И.Ө захирал, Н.Ц нар гэрээ байгуулж цааш үргэлжлүүлсэн. Тухайн үед би караоке баранд 20,000,000 орчим төгрөгийн засвар хийсэн. Хана будаж, бүх буйданг янзалсан, зурагт авсан. Тухайн үед 3 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулж, 12,500,000 төгрөгийг нөхөж олгох зорилготой байсан юм. Худалдах, худалдан авах гэрээг байгуулан нотариатаар батлуулсны дараа М Ц П ХХК-ийн зочид буудлыг сарын 10,000,000 төгрөгийн төлбөртэй түрээсэлсэн. И.Өлзиймаа захирлын данс руу 9,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Сарын хугацаа өнгөрөх үед 1,000,000 төгрөгийн ашиг олж, дампуурлын нөхцөлд очсон. 2019 оны 06 сарын 03-ны өдөр караокед хийсэн тохижилт, эд зүйлийг Н.Цд худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Тухайн үед 17,500,000 төгрөгийг бэлнээр авсан. Үүнээс 12,500,000 төгрөг нь тохижилтын мөнгө, 5,000,000 төгрөг нь барьцааны мөнгө байсан. 2019 оны 04 сард би барьцааны мөнгийг И.Ө захиралд өгсөн. И.Ө захирал, Н.Ц нар нь 3 жилийн дараа гарахдаа барьцааны мөнгийг Н.Цд өгөхөөр тохиролцсон. И.Ө захирал Эгч нь одоо барьцааны мөнгө гаргаж өгөх боломжгүй учир чи Н.Цгаас барьцааны мөнгөө ав. Би Н.Цг гарах үед барьцааны мөнгийг өгнө гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч М Ц П ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ц нь тус компанитай 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан. Компанийн зүгээс Н.Ц нь гэрээ байгуулах санал тавьсны дагуу түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд Н.Цг гэрээ байгуул гэж шахаж, шаардаагүй. Талууд өөрийн хүсэл зориг, ашиг сонирхлын дагуу түрээсийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэлд бичсэн байгаатай танилцаад Т.Э уг байрыг өмнө нь түрээсэлж байсан түрээслэгч бөгөөд манай компанид мэдэгдэх ба зөвшөөрөл авалгүй миний нэрийг барьж хууль бус үйл ажиллагаа явуулж Н.Цг залилсан юм байна гэсэн ойлголт төрж байна. Т.Э гэх иргэн бусдыг хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулсан бол манай компани хариуцахгүй бөгөөд Т.Э нь ийм зүйл хийсэн бол түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэх байх. Н.Ц нь түрээсийн төлбөр сүүлийн 1 сарын төлбөрийг сард 5 сая төгрөгөөр тооцож нийт 1 сар 2 хоног ажиллаж төлсөн бөгөөд энэ хугацааны төлбөрт 5 сая төгрөг төлсөн бөгөөд манай зүгээс түрээсийн төлбөр нэмэх тухай санал тавихад гэрээгээ цуцлах санал өөрөө тавьж гэрээг цуцалсан. Иргэн Н.Ц ба Т.Э нар нь хоорондоо юу ярьсан ямар нэгэн гэрээ байгуулсан эсэх нь манай компанид хамаагүй бөгөөд тэднийг хооронд болсон үйл баримтад бид хариуцлага хүлээх ёсгүй. Ямар учраас манай компанийн тоног төхөөрөмж тохижилтыг бидэнд мэдэгдэхгүй биднээс лавлахгүй 12,5 сая төгрөг гэж тооцож худалдах ба худалдан авах үйл ажиллагаа явагдсан болохыг бид огт ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл яагаад Н.Ц нь манай компаниас асууж лавлахгүй Т.Эт мөнгө өгсөн гээд байгааг бид ойлгохгүй байгаа бөгөөд 2 иргэний хоорондын хэлцэлд бид хариуцагч болоод байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэл нь хариуцагчаа буруу тодорхойлсон байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч М Ц П ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 5,000,000 төгрөгийг, хариуцагч Т.Эаас түрээсийн зүйлд хийсэн тохижилт, эд хөрөнгийн үнэ 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М Ц П ХХК-д холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
М Ц П ХХК нь Т.Этай 2019 оны 04 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн *******, 2 хороолол, Замчдын гудамж 6/1 хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын хагас подволд байрлах "Кing vip" караоке барыг 3 жилийн хугацаатай, түрээсийн төлбөрийг сард 5,000,000 төгрөг төлөхөөр, барьцаанд 5,000,000 төгрөг барьцаалуулахаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байна.
Түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч Т.Э нь түрээсийн гэрээг цуцлах болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Н.Цтай ажлын байр түрээслэх зарын дагуу холбогдож, өөрийн түрээсэлж байсан караоке барны зориулалттай барилгын хагас подволыг үргэлжлүүлэн түрээслэх санал тавьсан байна. Түрээсийн талаар түрээслүүлэгч М Ц П ХХК-ийн захирал И.Өлзиймаа, түрээслэгч Т.Э, Н.Ц нар харилцан тохиролцсоноор хариуцагч Т.Э нь М Ц П ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч М Ц П ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн *******, 2 хороолол, Замчдын гудамж 6/1 хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын хагас подволд байрлах "Кing vip" караоке барыг 3 жилийн хугацаатайгаар түрээслэх, түрээсийн төлбөрт сард 5,000,000 төгрөг, эхний 2 сарын түрээсийн төлбөрийг 4,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээг бичгээр байгуулсан байна. Талуудын хүсэл зоригийн дагуу Ингэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ.
Түрээслүүлэгч М Ц П ХХК нь түрээсийн төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 10,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэх болсныг түрээслэгч Н.Ц зөвшөөрөөгүй тул талууд гэрээг цуцалсан талаар талууд маргаагүй.
Хариуцагч Т.Э нь М Ц П ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг цуцлахдаа түрээсийн гэрээний дагуу М Ц П ХХК-д барьцаалсан 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Цгаас авч, М Ц П ХХК нь Н.Цтай байгуулсан түрээсийн гэрээг дуусгавар болоход 5,000,000 төгрөгийг Н.Цд өгөхөөр тохиролцож, Н.Ц нь хариуцагч Т.Эт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч Н.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Т.Эын хариу тайлбар, М Ц П ХХК-ийн захирал И.Өлзиймаагийн барьцаа 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Цд буцаан олгохоор зөвшөөрсөн 2019 оны 07 дугаар сарын 26, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бичиг зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 231 дүгээр зүйлийн 231.1.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг болох барьцааг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрхтэй байхаар тусгасан. Мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй. Талууд гэрээг цуцалсан, барьцаалагч барьцаагаар хангагдах шаардлага гаргаагүй буюу барьцааны үүрэг дуусгавар болсон байх тул барьцаалуулагч барьцааны зүйлийг буцаан өгөхийг шаардах эрхтэй.
Иймд хариуцагч М Ц П ХХК-иас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Цд олгох нь зүтэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Эт холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч М Ц ПХХК-тай түрээсийн гэрээ байгуулахдаа хариуцагч Т.Э болон М Ц П ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг үргэлжлүүлэхээр тохиролцсон болох хэрэгт авагдсан Ажлын байр түрээсийн гэрээ, Гэрээний хавсралт 2 гэсэн баримтаар нотлогдож байна.
Хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Н.Цтай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр М Ц П ХХК-ийн түрээслэсэн караоке барны тохижилт, эд хөрөнгийг 12,500,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирч, хэлцлийг бичгээр баталгаажуулжээ.
Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч Т.Э нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний шинж, агуулгад хамаарч байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Уг хэлцэлд хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Н.Цнд 12,500,000 төгрөгийн тохижилт, эд хөрөнгө шилжүүлнэ гэсэн байх боловч хариуцагчийн шилжүүлсэн зүйл тодорхойгүйн дээр зохигч ямар зүйл шилжүүлснийг тодорхойлж чадахгүй байна.
Тус хэлцэлийн талаар хариуцагч М Ц П ХХК-иас ...Иргэн Н.Ц ба Т.Э нар нь хоорондоо юу ярьсан, ямар нэгэн гэрээ байгуулсан эсэх нь манай компанид хамаагүй бөгөөд тэднийг хооронд болсон үйл баримтад бид хариуцлага хүлээх ёсгүй. Ямар учраас манай компанийн тоног төхөөрөмж тохижилтыг бидэнд мэдэгдэхгүй биднээс лавлахгүй 12,5 сая төгрөг гэж тооцож худалдах ба худалдан авах үйл ажиллагаа явагдсан болохыг бид огт ойлгохгүй байна. гэсэн тайлбарыг гаргасан.
Хариуцагч Т.Э нь түрээсийн караоке барны эд зүйлсийг өөрийн хөрөнгөөр засахад 20,000,000 төгрөг зарцуулсан, тохижилтыг 12,500,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч Н.Цд шилжүүлэх талаар М Ц П ХХК-ийн захирал И.Өлзиймаатай тохиролцсон гэх тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар түрээсийн зүйлд 20,000,000 төгрөгийн засвар хийсэн, нэхэмжлэгчид эд зүйл шилжүүлсэн, шилжүүлэх эд зүйлийн талаар түрээслэгчтэй ттохиролцсон талаарх татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Иргэний хуулийн 251 дугаар зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж тус тус заасан.
Хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Н.Цд гэрээний дагуу ямар эд хөрөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй, түрээслэгч М Ц ПХХК-ийн түрээсийн караке баранд хийсэн тохижилтын ажлыг хүлээлгэн өгсөн гэх боловч М Ц ПХХК-иас Т.Эыг тохижилт, эд хөрөнгө захиран зарцуулах эрхгүй этгээд гэж үзэн шилжүүлсэн гэх хөрөнгийн талаар гомдлын шаардлага гаргасан зэргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Т.Эаас 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.3, 256 дугаар зүйлийн 256.1-д заасны дагуу хариуцагч М Ц П ХХК-иас 5,000,000 төгрөгийг, хариуцагч Т.Эаас 9,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Цд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Ц П ХХК-иас 94,950 төгрөгийг, хариуцагч Т.Эаас 158,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
| 2019 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2020/00013 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Ц-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М Ц П ХХК ,
Хариуцагч: Т.Э нарт холбогдох,
Хариуцагч М Ц П ХХК-иас 5,000,000 төгрөг, Т.Эаас 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Адалбек, хариуцагч Т.Э, түүний өмгөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц "ажлын байр түрээслэх" зарыг 2019 оны 05 сарын 31-ний өдөр өгсөн. Уг зарын дагуу Таванцэрэгийн Эрхэмбаатар гэх залуу залгаад "би караоке бар түрээслэн ажилуулдаг, одоо өөр ажил хийх болсон тул та түрээслэн ажиллуулж болох байх, ирээд үзээрэй" гэсний дагуу үзээд түрээслэн алуулахаар болсон. Т.Э нь 2019 оны 04 сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай М Ц ПХХК-ийн захирал И.Өлзиймаатай Баянгол дүүргийн *******,*******хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын хагас подволд байрлах "Кing Viр" караоке барыг сарын 5,000,000 төгрөгийн түрээс төлж, түрээсийн гэрээний барьцаа 5,000,000 төгрөг байршуулан, түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байсныг миний бие ажлын байрны түрээсийн гэрээг М Ц ПХХК-ийн захирал И.Өлзиймаа зөвшөөрсний дагуу байгуулахаар болсон. 2019 оны 06 сарын 03-ны өдөр Т.Э бид хоёр нотариат очиж, караоке баранд хийсэн тохижилт болон эд зүйлийн үнэлгээнд би 12,500,000 төгрөг, Т.Эын барьцаанд байршуулсан 5,000,000 төгрөгийг би түрээсийн гэрээний хугацаа дуусаад гарах үед би авахаар болж, М Ц ПХХК-ийн захирал И.Өлзиймаатай ажлын байрны түрээсийн гэрээг И.Цогзолмаа надтай хийхээр болсныг нотариатчаар баталгаажуулсан. Би ингэж нотариатаар баталгаа хийлгэсэн өдөр М Ц ПХХК-ийн захирал И.Өлзиймаатай уулзахад баталгааг хараад И.Өлзиймаа захирал "би тантай гэрээ хийнэ, та тохижилт болон барьцааны мөнгийг Т.Эт өгөөрэй" гэсний дагуу Баянгол дүүргийн *******,*******хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын хажууд талд машин дотроо сууж байгаад Т.Эт тохижилтын 12,500,000 төгрөг, барьцааны 5,000,000 төгрөг нийт 17,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Т.Э мөнгө авсны дараа машинаас буугаад та хүлээж байгаарай гээд 20 минутын дараа ирэхэд "банк ороод захирал И.Өлзиймаагийн данс руу мөнгийг шилжүүлсэн" гээд ирсэн. М Ц ПХХК-ийн захирал И.Өлзиймаатай 2019 оны 06 сарын 15-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан эхний 2 сарын түрээсийг 4,500,000 төгрөгөөр төлөхөөр болсон. Эхний сарын төлбөрийг 2019 оны 06 сарын 15-ны өдөр М Ц ПХХК-ний кассанд бэлнээр төлсөн. Баянгол дүүргийн *******,*******хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын хагас подволд байрлах "Кing vip" караоке барыг ажиллуулаад 20 хоног болоогүй байхад 2019 оны 07 сарын 09-ний өдөр М Ц ПХХК-иас 2019 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн сарын түрээсийг 10,000,000 төгрөг болгосон мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийн дагуу түрээсийн төлбөрийг төлөх боломж надад байгаагүй болохоор гэрээг цуцлан караокег хүлээлгэж өгсөн. М Ц ПХХК-ийн захирал И.Өлзиймаа, Т.Э нар тохижилт болон эд зүйлийн үнэлгээний 9,000,000 төгрөг, барьцаа 5,000,000 төгрөг нийт 14,000,000 төгрөгөөр намайг хохироогоод байна. М Ц ПХХК-ийн захирал И.Өлзиймаа 2019 оны 07 сарын 26-ны өдөр барьцааны болох 5,000,000 төгрөгийг 2019 оны 08 сарын 01-ний өдөр өгөхөөр болсон ч одоо болтол өгөөгүй байна. Миний тохижилт болон эд зүйлийн үнэлгээнд өгсөн 12,500,000 төгрөгөөс салгаж болох эд зүйлийн үнэ 3,000,000 төгрөг болсныг хасаад салгаж үл болох эд зүйл болон тохижилтийн үнэ 9,000,000 төгрөгийг болон барьцааны 5,000,000 төгрөгийг М Ц ПХХК-ийн захирал И.Өлзиймаа, Т.Э нарын аль аль төлөхгүй, надад хамаагүй гээд байна. Ажлын байрны гэрээг цуцалснаас хойш тохижилт болон эд зүйлийн үнэлгээний 9,000,000 төгрөг, барьцаа 5,000,000 төгрөгийг удаа дараа М Ц ПХХК болон Т.Эаас шаардсан боловч одоо болтол өгөхгүй намайг хохироогоод байна. Би М Ц ПХХК болон Т.Эаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Иймээс хариуцагч М Ц ПХХК-иас ажлын байрны түрээсийн гэрээний барьцаа 5,000,000 төгрөг, Т.Эаас тохижилт болон эд зүйлийн үнэ 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед Н.Цтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Би түрээсийн гэрээг И.Өлзиймаа захирал, Н.Ц нартай тохиролцсоны эцэст түрээсийн гэрээг цуцалж, И.Өлзиймаа захирал, Н.Ц нар гэрээ байгуулж цааш үргэлжлүүлсэн. Тухайн үед би караоке баранд 20,000,000 орчим төгрөгийн засвар хийсэн. Хана будаж, бүх буйданг янзалсан, зурагт авсан. Тухайн үед 3 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулж, 12,500,000 төгрөгийг нөхөж олгох зорилготой байсан юм. Худалдах, худалдан авах гэрээг байгуулан нотариатаар батлуулсны дараа М Ц П ХХК-ийн зочид буудлыг сарын 10,000,000 төгрөгийн төлбөртэй түрээсэлсэн. И.Өлзиймаа захирлын данс руу 9,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Сарын хугацаа өнгөрөх үед 1,000,000 төгрөгийн ашиг олж, дампуурлын нөхцөлд очсон. 2019 оны 06 сарын 03-ны өдөр караокед хийсэн тохижилт, эд зүйлийг Н.Цд худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Тухайн үед 17,500,000 төгрөгийг бэлнээр авсан. Үүнээс 12,500,000 төгрөг нь тохижилтын мөнгө, 5,000,000 төгрөг нь барьцааны мөнгө байсан. 2019 оны 04 сард би барьцааны мөнгийг И.Өлзиймаа захиралд өгсөн. И.Өлзиймаа захирал, Н.Ц нар нь 3 жилийн дараа гарахдаа барьцааны мөнгийг Н.Цд өгөхөөр тохиролцсон. И.Өлзиймаа захирал Эгч нь одоо барьцааны мөнгө гаргаж өгөх боломжгүй учир чи Н.Цгаас барьцааны мөнгөө ав. Би Н.Цг гарах үед барьцааны мөнгийг өгнө гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.