Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 235

 

 

 

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/00235

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК-д холбогдох

 

285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 523,775 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ань 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр О ХХК-тайАрвидах худалдааны төвийн В1 давхрын в5 дугаартай талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан юм.  түрээсэлдэг хорооллын барилгын материалын худалдааны төв өөр хүний эзэмшилд шилжиж байгаагаас түрээслэхээ болих сураг гарсан. Тухайн үед Арвидах худалдааны төв талбай түрээслүүлэх зар гаргасан байсан. Зарын дагуу хорооллын барилгын материалын лангууны түрээслэгч нар бүгдээрээ Арвидах худалдааны төвийн эрх бүхий албан тушаалтантай уулзаж, О ХХК-иастүрээслэх талбайн зургийг гаргаж, сонгуулан гэрээ байгуулсан. Гэрээний 4.1-д талууд гарын үсэг зурж, гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, хүлээж авах акт үйлдэнэ гэж заасан. Гэтэл Б.Атүрээсийн гэрээ байгуулсан талбайд үйл ажиллагаа явуулаагүй. О ХХК өмнө Арвидах худалдааны төвд хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг байсан ч Мэргэжлийн хяналтын газраас подвольд хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй гэснээр барилгын материал зарахаар болсон байсан. Арвидах худалдааны төвд шууд барилгын материал худалдаалах боломжгүй учраас компаниас бид засварын ажил оруулахаар өөр компанитай гэрээ байгуулсан та бүхэн түр хүлээж байгаарай, өнөө маргаашгүй талбайд оруулна гэснээр түрээслэгч нар хүлээхээс өөр аргагүй болсон. Гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн ч түрээслэгч нарыг худалдааны төвд оруулаагүй. Түрээслэгч нар гэрээнээс татгалзаж, мөнгөө авъя гэсэн ч өгөөгүй. Иймд барьцаа болон түрээсийн төлбөр нийт 285,000 төгрөгийг О ХХК-иасгаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Аболон 19 түрээслэгчдийн одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа тул, бид ажлын байргүй болчихлоо танай хүнсний захын талбайг бүхэлд нь түрээслэе хэмээн санал тавьсны үндсэн дээр манай О ХХК нь 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан Арвидах худалдааны төвийн хүнсний захын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн, 100 хувь талбай дүүргэлттэй барилгын материалын захын чиглэлээр ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр В/5 тоот Арвидах худалдааны төвийн талбай түрээслэх гэрээг Б.А-тэй байгуулсан. Б.Атүрээсэлсэн талбай 5,5 м.кв хэмжээтэй юм. О ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан Мэдэгдлийн дагуу 19,400,000 төгрөгийн өртөгтэйгөөр вакум павильоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бүх павильоны вакум хаалтыг Ноц цонх ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн. Түрээслэгч Б.Ань 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан болов ч Хороолол барилгын материалын байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаагаа явуулалгүй гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан. О ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 17 өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж, түрээслэгч Б.Адъяасүрэнг түрээсэлсэн лангуу павильондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Б.Ань нэхэмжлэлдээ 1 сарын дараа павильон бэлэн болгохоор тохиролцсон гэж ташаа бичсэн байна. Гэрээ ёсоороо 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхлэх байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.А-тэй гэрээ хийхдээ 04 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан. О ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш түрээслэгчгүй болж үүнээс үүдэн манай компани нь дараах алдагдлыг хүлээгээд байна. Б.А-доногдох талбайн ашиглалтын зардал нь 5,5 м.кв 8600 * 5,5 м.кв = 47,300 төгрөг, 47,300 * З сар = 141,900 төгрөг, Б.А-ийнтүрээсэлсэн талбайд оногдох вакум хаалт хаалга 5,875 м.кв * 65,000 төгрөг = 381,875 төгрөг, Иймд О ХХК нь Б.А-тэй байгуулсан гэрээнээс учирсан хохирол болох цахилгаан дулааны зардал 141,900 төгрөг, вакум хаалт хаалганы 381,875 төгрөг, нийт 523,775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ань О ХХК-тайтүрээсийн гэрээ байгуулмагц түрээсийн лангуу павилоныг бэлэн болгох талаар гэрээнд тусгаагүй. Б.Анарын 19 түрээслэгч барилгын материалын үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Хүнсний захын чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаа зогсоож цаашид барилгын материалын чиглэлээр түрээслүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тус тусдаа лангуу гаргах шаардлагатай хүнсний захын чиглэлээс өөр төрлийн үйл ажиллагаа явуулах тул шинээр засч тохижуулах шаардлага гарсан. Талууд харилцан хэлэлцэж тохиролцсон 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулах нэг сарын түрээ болон барьцааны төлбөр төлсөн. Нэхэмжлэгч 04 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулах талаараа мэдэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний зүйлийг үндэслэлээ болгож байгаа нь үндэслэлгүй байна. ар заасан хугацаандаа гэрээний дагуу ирж үйл ажиллагаа явуулаагүй. Барилгын материалын төв хэвийн үйл ажиллагаа явуулахаар болсон тул барьцаанд төлбөр болон түрээсийн мөнгө буцааж олгогдохгүй талаар мэдэгдэл өгч гарын үсэг зурсан байдаг. Түрээслэгч нар орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар бичгээр мэдэгдсэн байдаг. Учир нь Хороолол барилгын материалын дэлгүүр хэвийн үйл ажиллагаагаа явуулах болсон. Түрээслэгч нар нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс үндэслэлгүй татгалзсан гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс удаа дараа түрээсийн талбайдаа орж үйл ажиллагаа явуулна гэж удаа дараа мэдэгдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч компани хэрхэн хохирсон талаараа мэдэгдэх гэж сөргө нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс уг мөнгийг гаргуулах зорилгогүй гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:       

  Нэхэмжлэгч Б.Ань хариуцагч О ХХКхолбогдуулан 285,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 523,775 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.  

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Нэхэмжлэгч Б.Ань хариуцагч О ХХК-тай2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр О ХХК нь Арвидах худалдааны төвийн В5 тоот талбайг жижиглэн худалдааны чиглэлээр 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.А-дэзэмшүүлэх, нэхэмжлэгч нь сар бүр 150,000 төгрөгийг О ХХКтөлөхөөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулжээ.  

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан. 

Талууд гэрээгээр Арвидах худалдааны төвийн В1 давхрын В5 тоот павилоныг хэсэгчлэн түрээслэхээр тохирсон байх тул гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй. Хэлцэл хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.   

Нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу 1 сарын төлбөрт 135,000 төгрөгийг, барьцаа 150,000 төгрөгийн хамт нийт 285,000 төгрөг хариуцагчид төлснийг хариуцагч үгүйсгэж маргаагүй.  

            Харин хариуцагч байгууллагаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тус компанийн Арвидах төвийг хүнсний захын зориулалтаар ажиллаж байсныг татан буулгаж, түрээсийн гэрээний дагуу барилгын материалын захын зориулалтаар өөрчилж, холбогдох засвар, тохижилтыг хийж 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бэлэн болгох, гэрээг цуцалсан тохиолдолд барьцаа болон түрээсийн төлбөрийг буцаан олгохгүй болохыг нийт түрээслэгч нарт мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрч буйгаа хавсралт хуудсанд гарын үсгээр баталгаажуулахыг мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд В5 дугаартай талбайг түрээслэгчээр н.Оюунчимэг гэдэг хүн гарын үсэг зуржээ. Мөн хариуцагчаас түрээсийн талбай 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бэлэн болсон талаар 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийт түрээслэгчдэд мэдэгдэл хүргүүлснийг О.Цэнд-Аюуш хүлээн авсан байна./хэргийн 34-35 дугаар тал/

  

Мөн нэхэмжлэгч О ХХК нь түрээсийн гэрээний зүйл болох талбайг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ашиглахад бэлэн болгосон байх боловч нэхэмжлэгч түрээсийн талбайг хүлээн авахаас татгалзсан болох нь зохигчдын тайлбар, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа О ХХКбичгээр мэдэгдсэн мэдэгдэл, түүнд хавсаргасан гарын үсэг бүхий хавсралт зэргээр нотлогдож байна.  

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой бус нэг талын буюу нэхэмжлэгч түрээсийн талбайг түрээслэх шаардлагагүй болсноос гэрээнээс татгалзах гол нөхцөл болсон нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүргээ нэхэмжлэгч түрээсийн эхний сар эхлэхээс өмнө хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан үндэслэлээ хариуцагч үүргийн зөрчил гаргасан гэж тайлбарласан боловч хариуцагч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар хариуцагч нь хохирол, зардлыг хариуцахгүй.      

            Иймд нэхэмжлэгч түрээсийн талбайг хүлээн аваагүй, гэрээний хугацаа эхэлснээс хойш гэрээнээс татгалзсан байх тул тухайн сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул түрээсийн төлбөрт төлсөн 135,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв 

Харин түрээсийн гэрээний 3.15 дахь хэсэгт түрээслэгч тал хугацаанаас өмнө түрээсийн гэрээг цуцлах тохиолдолд барьцаа мөнгийг олгохгүй байхаар тусгасан хэдий ч уг тохиролцоо хуульд заасан барьцааны зохицуулалтад нийцэхгүй, түүнчлэн гэрээ хэрэгжээгүй тул хариуцагч нь гэрээний дагуу барьцааг олгохгүй байх үндэслэл болохгүй.  

Иймд хариуцагчаас барьцаа 150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт төлсөн 135,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.   

Шүүх хуралдаанд хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч Б.А-дхолбогдуулан гаргасан 523,775 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргээс сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.4, 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу хариуцагч О ХХК-иас150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 135,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч Б.А-дхолбогдуулан гаргасан 523,775 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргээс сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Адъяасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,200 төгрөгийг, хариуцагч О ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,363 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.             

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР