| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2023/0078/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
2023 08 14 2023/ШЦТ/82
М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч .айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга .Н
Улсын яллагч Н.*******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, ......... оны .......... дугар сарын .........-ны өдөр ............ дүүрэгт төрсөн, ........... настай, ..........., ............. боловсролтой, өндөр ................ мэргэжилтэй, “................” **************К-д ............ ажилтай, ам бүл ..........., .............. хамт ............... дугаар хороо, ............... гудамжны ............. тоотод бүртгэлтэй боловч одоогоор .............. дүгээр хороо, ............... дүгээр гудамжны .............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа .............., урьд ******* дүүргийн шүүхийн ..............оны ...............дугаар сарын ............-ны өдрийн .............дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар............... жилийн хорих ялаар шийтгүүлж,................ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, *******.......... овгийн *******-н ******* /Р*******: /.
******* нь............. оны ............дугаар сарын ...........-ны өдрийн .............цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн ............ хороо, *******ын ............ дүгээр гудамжны............. тоотод хохирогч *******-тай “чи эд нартай яах гэж байсан” гэх шалтгаанаар маргалдаж түүний толгой, мөр, нуруу хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, нүүр хэсэгт нь алгадаж унаган толгойгоор нь газар мөргүүлж үснээс нь зулгаасны улмаас түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т*********************Р**************ЙЛ************** нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Архи ууж байхдаа -тай мөнгө төгрөгний асуудлаас болж хэрүүл маргаан үүссэн. Тэгээд орон дээр -тай зэрэгцээд сууж байхдаа түүний баруун талын мөр лүү нь нэг удаа гараа зангидаж байгаад цохьсон, мөн нүүр лүү нь баруун гараараа 2 удаа алгадаад гэрээс чирч гаргасан. Тухайн үед би нилээн согтуу байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэлийн талаар прокурортой тохирсон зүйл байхгүй, гэхдээ энэ зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
*******охирогч *******.-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...и -н гэрт ирээд удаагүй байж байхад ******* ганцаараа орж ирсэн. *******рой 22 цаг өнгөрч байхад ******* намайг “чи эд нартай яах гэж хамт уугаад яваад байгаа юм бэ? муу янхан, гичий” гэх мэтээр дуудаад гараараа миний толгой, мөр лүү цохиод, архины шилээр нуруу руу цохиод бөгс рүү өшиглөсөн. Тэгээд би гэрээс гарч зугатаагаад хашаан дотор байсан гэрийн шалан завсар орж нуугдахад ******* намайг олоод үснээс зулгаагаад чирээд гэр лүүгээ дагуулж явсан. Тэгээд гэртээ ороод хаалгаа дотроос нь түгжээд “чи яадаг гэнээ, янхан, гичий, би прокурор ахтай, цагдаа хүргэнтэй, чи яаж ч чадахгүй” гэх үгийг байнга давтаж хэлээд миний нүүр лүү гараараа алгадаж унагаагаад хивс рүү толгойгоор мөргүүлээд, саваад үснээс зулгаагаад намайг зодоод байсан. и *******-тай 5-6 жил үерхсэн.ид хоёр үерхэхээ болиод 2 жил болж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10, 12),
Гэрч -н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “хэрүүл болоод байхаар нь босоод хартал *******, хоёр хоорондоо хэрэлдээд ******* -г цамцаар ороолгоод байхаар нь тэрийг нь авч салгаад болиулсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-н 27),
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн *******үний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/170 дугаартай: “*******.-н биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. *******ээрх тархины доргилт нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. (хх-ийн 34-35),
Иргэний нэхэмжлэгч С.-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “*******охирогч *******. нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэмтлийн оношоор ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага, 86.000 төгрөг, гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, өндөр өртөгт оношилгоо 120.000 төгрөг, амбулаторийн үзлэг 30.000 төгрөг нийт 397.000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 33/85 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хх-ийн 17)
******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 33/85 дугаартай албан бичгээр “иргэн *******-н /Р*******: / нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ойрын дуудлага 86.000 төгрөг, гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, өндөр өртөгт оношилгоо 120.000 төгрөг, амбулаторийн үзлэг 30.000 төгрөг нийт 397.000 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн 14)
*******охирогч *******.-н амбулаториор эмчлүүлэгсдийн картад “2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* эрүүл мэндийн төвийн нүд болон гэмтлийн амбулаториор үйлчлүүлсэн” болон түүний нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 36-37, 73)
*******охирогч *******.-н хүсэлтэд “миний эрүүл мэндийн байдал хэвийн тул яллагдагчаас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэжээ. (хх-н 97),
“******* Энерги” **************К-ийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/034 дугаартай албан бичгээр “******* овогтой ******* нь 2023 оны 05 дугаар сараас эхлэн монтёроор ажиллаж байгааг тодорхойлж байна. Манай компани 6 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт цахилгаан дамжуулах агаарын шугам угсралтын ажил гүйцэтгэж байгаа болно” гэжээ (хх-ийн 86)
Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...регистрийн дугаартай *******............. овгийн *******-н ******* нь ******* дүүргийн ...............хороо, .............. дугаар гудамжны ............... тоотод бүртгэлтэй боловч ******* дүүрэг ............. хороо, ................ дүгээр гудамжны ............... тоотод оршин суудаг...” гэжээ. (хх-н 82-85)
Шүүгдэгчийн согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “******* нь 1.98 хувьтай” гэжээ (хх-ийн 70)
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-н 54, 58-60) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Прокуророос *******-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэсэн заалт хангагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаалгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн ...............дүгээр гудамжны ............... тоотод буюу -н гэрт хохирогч *******.-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой, мөр лүү нь гараараа цохих, өгзөг рүү нь өшиглөх, архины шилээр нуруу руу нь цохих, цамцаар ороолгох,
Улмаар Нийслэлийн ******* дүүргийн ........... хороо, ............... дүгээр гудамжны 12 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч *******.-г алгадаж унагаад толгойгоор нь газар мөргүүлж үснээс нь зулгаах зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би -н баруун талын мөр лүү нь нэг удаа гараа зангидаж байгаад цохьсон, мөн 2 удаа алгадсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******.-н мэдүүлсэн “******* миний толгой, мөр лүү цохиод, архины шилээр нуруу руу цохиод бөгс рүү өшиглөсөн, мөн алгадаж унагаагаад хивс рүү толгойгоор мөргүүлээд, үснээс зулгаасан” гэсэн мэдүүлэг, гэрч -н “*******дбаяр -г цамцаар ороолгоод байхаар нь болиулсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/170 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
*******ээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
*******эргийн үйл баримтуудыг дүгнэвэл, уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүйлийг шүүгдэгч, хохирогч нарын хэн алины зүй бус хэрэглээтэй холбоотойгоор үүссэн бөгөөд “эрчүүдтэй архи уулаа” гэх шалтгаанаар тэдний хооронд хэрүүл маргаан үүсч улмаар хэн нэгэндээ хүч хэрэглэхэд хүрсэн байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийг зодсон үйл явдлыг шүүгдэгч, хохирогч нараас гадна тухайн үед хамт байсан гэрч мэдүүлжээ.
Шүүгдэгч *******-н хохирогчийн эсрэг хийсэн “толгой руу гараараа цохих, өгзөг рүү нь өшиглөх, архины шилээр нуруу руу нь цохих, алгадах, үсдэх” зэргээр зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******-н хохирогч *******.-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “*******үний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, түүнээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардал болох 397.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад)-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох бөгөөд дээрх гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдлээр 2 өөр газар үйлдэгдсэн байхад прокурорын яллах дүгнэлтэд “Нийслэлийн ******* дүүргийн ................. хороо, ................... гудамжны ............... тоот” гэж дүгнэн ирүүлснийг цаашид анхаарах нь зүйтэй.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******.-н биед тархины доргилт бүхий бүхий хөнгөн хохирол учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гэмтэлтэй холбоотой хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна. (хх-н 97)
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу прокурор С.-с “хохирогч *******.-н *******үүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 397.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар нэхэмжлэл гаргажээ. (хх-н 17)
*******охирогч *******. нь эрүүл мэндийн даатгалын сангаас 397.000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь ******* дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний 33/85 дугаартай албан бичиг болон хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хх-н 16, 36-37)
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч С.-н нэхэмжилсэн 397.000 төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгч *******-н хувийн байдал (..........................) зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
*******эргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ********************* нь:
1. ******* овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******овгийн *******-н *******-т 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******.-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 397.000 (гурван зуун ерэн долоон мянган) төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******АРГАЛАГЧ, ЕРӨН*******ИЙ ШҮҮГЧ .АЙГАЛМАА