| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0090/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-05-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Ц.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б*******ад холбогдох эрүүгийн 2315001000102 дугаартай 163/2023/0090/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт Ц*******гийн Б*******, Хөвсгөл аймгийн ******* суманд 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Булган аймгийн сумын 1 дүгээр багийн *******ын гудамж, 107 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 35 настай, эрэгтэй, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 231500100102 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт Б.Б*******ы чих, ам, хавирга руу цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож түүний биед зүүн 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, дээд уруулд шарх, дээд үүдэн баруун 2 дугаар шүдний булгарал, хүзүүнд цус хуралт, баруун хацар, зүүн шанаа, баруун чихний гэдсэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн, хүндэвтэр гэмтлийг 1 удаагийн үйлдлээр учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн ...прокурорын тогтоолыг уншиж танилцсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би Б******* ахын нүүрний шанаа хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиод, өшиглөсөн. Тэгээд гэртээ ороод хаалгаа түгжээд унтаад өгсөн юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)- аас гадна гэмт хэргийн талаарх гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
хохирогч Б.Б*******ы өгсөн ...Б******* бид хоёр нөгөө 0.75 литрийн архийг уугаад сууж байтал гаднаас Баянаагийн хоёр хүүхэд нь орж ирсэн. Тэгээд Баянаа та хоёр өдөржин тэнээд явчих юм, ямар орой ирдэг юм гээд загнаад зодох гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би жаахан хүүхэд зодох гэлээ гээд хэлсэн. Тэгвэл та нарыг бүгдийг чинь ална шүү гэж хэлээд намайг өшиглөөд унагаасан. ...Тэгээд Б******* намайг зодоод гэрээсээ гараад явсан. ...Надад Ц.Б*******ад ямар нэг гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12, 14 дэх тал),
гэрч Б.О*******ын өгсөн: Б******* нь хүнд зодуулсан байдалтай, даралт 170, 110 байсан тул даралт буулгах тариа хийсэн. Тэгээд дээд уруул нь дотор талын салст хавдсан, баруун суганы урд шугамаар 6, 7 дугаар хавирганы орчим бага зэрэг хавдартай байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
гэрч Б.*******ын өгсөн: ...Б******* нь хүнд зодуулсан байдалтай, амин үзүүлэлт хэвийн, дээд уруул нь язарсан цус гарсан байдалтай байсан. Би биеийг нь үзээд өвчин намдаах эм өгөөд ар гэр нь болох том охин Гэрэлзул гэх хүнд хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
гэрч И.ын өгсөн: ...Б******* ахын хашаа руу ортол Б******* ах хашаан дотроо гэрийнхээ хаалгаа онгойлгож чадахгүй хүнд зодуулсан байдалтай зогсож байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
гэрч Г.ын өгсөн: Тэгээд Б******* нь 1 шил, 0.75 литрийн Хараа нэртэй архи дундуур шилтэй архи гаргаж ирээд уух гэхээр нь 1 амсаад би уухгүй гэж хэлээд авдарны урд хэвтсэн. Унтах гэтэл Б******* ах миний дээрээс унаад ирсэн. Тэгээд би сэрээд босоод иртэл чи хурдан гэрээс гараарай, Б******* намайг зодоод байна гэж хэлсэн. ...Б******* Б*******ыг ахыг зодох үед би өөрөө гараад зугтсан юм. Тэгэхгүй бол намайг хүртэл зодох байсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн Б.Б*******ы биед зүүн 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, дээд уруулд шарх, дээд үүдэн баруун 2 дугаар шүдний булгарал, хүзүүнд цус хуралт, баруун хацар, зүүн шанаа, баруун чихний гэдсэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсн гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ц.Б******* нь согтуугаар хохирогч Б.Б*******ы чих, ам, хавирга руу цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож зүүн 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, дээд уруулд шарх, дээд үүдэн баруун 2 дугаар шүдний булгарал, хүзүүнд цус хуралт, баруун хацар, зүүн шанаа, баруун чихний гэдсэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 24 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу шүүгдэгч Ц.Б*******ын атгасан гар, хөлөөр хохирогчийн чих, ам, хавирга руу цохисон, өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжилж иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг 500.000 төгрөг нэхэмжилсэн, 100.000 төгрөгийг хохирогчид төлсөн, үлдэх 400.000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сард төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******аас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б*******д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б*******ын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ц*******гийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулах тооцож, цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр дүйцүүлж оногдуулсан торгох ялаас хасаж, торгуулийн ялыг 485 /дөрвөн зуун наян тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 485.000 /дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Ц.Б******* нь хохирогч Б.Б*******д 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг төлж, үлдэх 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг 2023 оны 05 дугаар сард төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б*******аас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн сумын 1-р баг задгайд оршин суух Сэргэлэн овогт Бын Б******* //-т олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Б******* нь гомдол, саналгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ