Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 531

 

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/00531

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ц-т холбогдох,

 Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ам, хариуцагч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Д-аасшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Б.Дминий бие А.Ц-тай2011 онд танилцаж найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд нэг гэрт орж амьдарч байсан тохиолдол байхгүй. Бид хоёр уулзаж учирч байгаад 2015 онд миний бие жирэмсэн болсноо хэлэхэд А.Цнь миний хүүхдийг гаргаад өгөөч гээд гуйгаад байсан. Миний бие цуг амьдрах боломжгүй байсан ч хүүхдээ өсгөхөд дэмжинэ тусална, өөрөөрөө овоглоно гээд гуйгаад байсан учир зөвшөөрч 2015 оны 10 сарын 07-ны өдөр хүү Д.Гтөрсөн. Хүүхэд төрөхөд эмнэлгээс гаргаж өгөөд хэд хоноод ирнэ гээд явсан бөгөөд удаан хугацаанд ирээгүй тул аргагүйн эрхэнд хүүхдийнхээ гэрчилгээгээ Б.Днадаар овоглуулсан. Хүүхдээ эцгээр нь овоглуулая гэхээр зав гарахаар овоглож өгнө гэдэг байсан. Өнөөдөр миний хүү Д.Г2 нас 9 сартай бөгөөд эцэг А.Цнь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд А.Ц-аасхүү Д.Г тэтгэмж олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  

Хариуцагч А.Цшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Цминий бие эхнэртэйгээ 2001 онд гэр бүл болсон бөгөөд эхнэр 4 хүүхдийн хамт Мөрөн суманд амьдардаг. Иргэн Б.Днь 2018 оны 07 сарын 25-ны өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлт гаргажээ. Миний бие А.Цнь Б.Д-г2011 оноос өмнө таньдаг мөн гэр бүлийн найзууд байсан. Найз нөхдийн журмаар хааяа уулздаг байсан. Өөрөө нөхрөөсөө шүүхээр салсан гэж байсан бөгөөд намайг ч бас эхнэрээсээ салахыг ятгадаг байсан. 2013 онд миний эхнэр 4 дэх хүүхдээ тээж байх үед уулзаж учрах санал тавьдаг байснаар хааяа нэг уулзсан. Хүүхэдтэй болох талаар огт ярилцаж байгаагүй. Бидний хувьд хамт амьдарч байсан удаагүй. Миний бага охин 2014 онд мэндэлсэн. Б.Днялх хүүхэдтэй хэцүү байна гээд удаа дараа мөнгө гуйж байсан. Хэцүү байдлыг нь өрөвдөж мөнгө өгч байсан. Тухайн үед хүүхэд тэвэрч бай гээд зураг авсан нь санаатайгаар баримт бүрдүүлсэн байна. Миний цайлган сэтгэлээр тусалж байсныг өөртөө ашигтайгаар эргүүлж миний зөвшөөрөлгүйгээр бичиг баримтыг хуулбарлан авсан байна. Миний бие Б.Дэлгэрноржмаагаас Миний хүүхдийг гаргаад өгөөч гэж гуйсан тохиолдол огт байхгүй. Хүүхэд овоглоно гэдэг хэн нэгэн зав гарахаараа овоглодог зүйл огт биш. Хууль ёсны гэр бүл болсон тохиолдолд овоглодог гэж би боддог. Энэ мэтчилэн худлаа зүйл бичсэнд харамсалтай байна. Манай гэр бүл 4-16 насны хүү, охин 4 хүүхэдтэй. Надад хэн нэгнээр хүүхэд гаргуулах хүсэл шаардлага байхгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч А.Цхолбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй хэмээн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Б.Д миний бие А.Ц-тай2011 онд танилцаж, найз нөхдийн харилцаатай байсан ч нэг гэрт орж амьдраагүй. Бид уулзаж, учирч байгаад 2015 онд миний бие жирэмсэн болсон. Бидний дундаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Д.Гтөрж, миний асрамжид байгаа. Эцэг А.Цнь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна гэж, хариуцагч тайлбартаа ...Миний хүүхэд мөн боловч би тусдаа гэр бүлтэй, 4 хүүхэдтэй, зээлтэй учир тэтгэлэг төлөх боломжгүй гэх тайлбарыг тус тус гаргасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч А.Цнарын дундаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Д.ГРД0000000төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 206 дугаар ...1. ...А.Цнь Д.Ган-Эрдэнийн биологийн эцэг байх боломжтой байна. 2.А.Цнь Д.Ган-Эрдэнийн биологийн цэцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувийн магадлалтай байна гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Мөн хүү Д.Гнь одоо эх Б.Д-ийнасрамжид бойжиж байгаа болох нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Мөнх-Үжин өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Гэр бүрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Хариуцагч тусдаа гэр бүлтэй, 4 хүүхэдтэй, зээлтэй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж тайлбарласан хэдий ч хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй болохоо нотлох баримтаар нотлоогүй, түүнчлэн уг нөхцөл байдал нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс шууд чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хариуцагч А.Ц-аасхүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Д.Ган-Эрдэнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ц-аас2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Г-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дэлгэрноржмаагаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ц-аас70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР