Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2017\ШЦТ\40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0001/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, Иргэдийн төлөөлөгч Б.Нямтөгс, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Шүүгдэгч *******өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Шүүгдэгч ******* өмгөөлөгч Н.Баярмаа, Хохирогч нарын өмгөөлөгч Ч.Булган, Хохирогч *******,*******,*******,*******, Иргэний нэхэмжлэгч *******, Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааныг нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000848 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн, *******, 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /******* регистрийн дугаартай/. 2. Монгол Улсын иргэн,*******, 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын******* оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /******* регистрийн дугаартай/. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/: Шүүгдэгч******* нь дангаараа шунахай сэдэлтээр 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн *******Ертөнц баарыг худалдаж авахад мөнгө дутаад байна гэж 20 000 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ертөнц бааранд камер тавиулна мөнгө зээлээч гэж 800 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хонг Конг улсаас зээл орж ирэхээр өгье гэж 500 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сараас 6 дугаар сарын хооронд өндөр хүү амлан, зээлийн гэрээгээр халхавчлан ******* бэлэн мөнгө авах буюу барьцаат зээлийн газар үнэт эдлэлийг тавьж 36 820 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд өндөр хүү, зээлийн гэрээгээр халхавчлан *******10 410 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр*******газрын урьдчилгаа төлбөр гэж 3 500 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* газрын урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр******* газрын урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр******* газрын урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр*******газрын урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын сүүлээр газрын үлдэгдэл төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******газрын урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* газрын урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* газрын урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *******газрын урьдчилгаа төлбөр гэж 6 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 14, 19-ны өдөр ******* газрын урьдчилгаа төлбөр гэж 3 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* газрын урьдчилгаа төлбөр гэж 1 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр******* газрын урьдчилгаа төлбөр гэж 1 000 000 төгрөг, 2013 оны 11 сард тендер авах боллоо гэж 500 000 төгрөг, Улаанбаатар хотоос мөнгө авч өгнө гэж 300 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* газрын урьдчилгаа төлбөр гэж 2 500 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 25-нд газрын үлдэгдэл төлбөр гэж 2 500 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ******* автомашин барьцаанд тавина гэж 3 618 270 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өндөр хүү амалж ******* 600 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өндөр хүү амалж ******* 5 200 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сард******* газрын урьдчилгаа төлбар гэж 1 500 000 төгрөг нийт 134 248 270 төгрөгийн, мөн яллагдагч*******,******* нар нь бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр*******газрын урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* газрын урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр*******газрын урьдчилгаа төлбөр гэж 2 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 2 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр******* газрын урьдчилгаа төлбөр гэж 2 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 2 000 000 төгрөг давтан үйлдлээр залилан мэхэлж авсан, Эрүүгийн 201609000533 дугаартай хэрэгт Шүүгдэгч *******нь өөрийн ах нь Сүхбаатар аймгаас Улсын Их хуралд нэр дэвшээд гарсан, Америкийн Нэгдсэн улс руу ажилд явуулж өгнө, визний мөнгө, тийзний хөнгөлөлт эдлүүлнэ” хэмээн хуурч мэхлэн, үргэлжилсэн үйлдлээр иргэн ******* 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны 5027200594 тоот дансаар 283 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард 56 000 төгрөгний үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны 5068050638 тоот дансаар 80 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5045515229 тоот дансаар 2 удаагийн шилжүүлгээр 146 000 төгрөг, нийт 565 000 төгрөг авч бага бус хэмжээний хохирол учруулсан, Мөн “өөрийн ах нь Сүхбаатар аймгаас Улсын Их хуралд нэр дэвшиж байгаа, Сүхбаатар аймгаас 8 хүнийг Америкийн Нэгдсэн Улс руу 8 сарын хугацаатай ажлын гэрээгээр явуулна, тэнд зөөгийн үйлдвэрт ажиллана, виз даруулах, гадаад паспортны хугацаа сунгах, гадаад хэлний сургалтад суусан талаар бичиг авна. Америкт очоод байх байр үнэ төлбөргүй болгоно” хэмээн хуурч мэхлэн үргэлжилсэн үйлдлээр иргэн ******* 2016 оны 7 дугаар сард бэлнээр 320 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны 5068050638 тоот дансаар 134 000 төгрөг, мөн 2016 оны 8 дугаар сард бэлнээр 55 000 төгрөг, нийт 509 000 төгрөг залилан авч бага бус хэмжээний хохирол, “Өөрийн ах нь Улаан сайд байгаа юм, тэр зөндөө хүн ажилд оруулж өгнө. Оюутолгойд компьютерийн мэдлэгтэй хүн, тогоочийн орон тоон дээр хоёр хүн ажилд оруулж өгнө” хэмээн*******итгэл үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэн түүнээр дамжуулан иргэн *******776 000 төгрөг, мөн *******2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны 5045487620 тоот дансаар Оюутолгой явах замын зардлын мөнгө хэмээн хуурч мэхлэн 140 000 төгрөг, үргэлжилсэн үйлдлээр нийт 916 000 төгрөгийг залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хүмүүсээс иргэний журмаар мөнгө зээлж авсан бөгөөд залилан мэхлэх гэмт хэрэг биш. Би бусдаас зээлж авсан мөнгөө эргүүлээд төлж байсан. Иргэний хэрэг дээр Эрүүгийн хэрэг гэж шийдэх гэж байгаа нь буруу гэж үзэж байна. Миний зээлийн төлбөрт төлсөн мөнгө хасагдахгүй, нэмэгдэж орж ирээд байгаад би гомдолтой байна. Яллах дүгнэлтэд дурдсан хохирол нь зөрүүтэй байдаг. Миний хувьд 2013.01 дүгээр сараас Аюурзанын дүү ******* танилцсан. Тэр үед би тэдний гэрт нь очдог байсан.*******надад газар зарна, тэр газруудыг зарах хэрэгтэй байна. 10 газар зарвал 2 газар шагналд авах гээд байна гэж хэлж байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр би энэ талаар мартсан байсан. 2013.11 дүгээр сард*******нь *******, *******, ******* нартай уулзана гэж хэлсэн. Бид хоёр 2013.11.10-ны өдөр*******,*******, ******* нартай уулзахаар очсон.******* газрын талаар тэдгээр хүмүүст -би энэ газрыг зарж байгаа, *******зуучилж байгаа гэж тайлбарлаж байсан. Дараа нь "Сондор" зоогийн газарт Уранчимэг эгчтэй уулзсан бөгөөд газрын урьдчилгаа 5 сая төгрөг өгөхдөө -мөнгөө зүгээр өгмөөргүй байна барьцаа хэрэгтэй байна гэж хэлсэн учир нотариатаар гэрчлүүлээд зээлийн гэрээ байгуулсан.*******, *******,*******нар ******* газар зарна ярьж байсан гэдгийг гэрчлээд байхад ******* гэмгүй гээд байгааг би гайхаад байдаг.******* гэрээ байгуул гэхээр тэрээр -би төрийн албан хаагч учир гэрээ байгуулж болохгүй та гэрээ байгуулчих гэж хэлээд гэрээг надаар байгуулж, мөнгийг бэлнээр авч байсан. Энэ үйлдэл нь миний утасны мессэжийн жагсаалтаар гэрчлэгдэнэ.******* үнэртэй усны төлбөрт 300 000 төгрөг надаас авсан гэж мэдүүлдэг боловч ******* авсан мөнгөөс тэр төлбөрийг дансаараа авсан. Бэлнээр авч чадахгүй байна гэхэд нь би дансанд нь шилжүүлж өгсөн. 2014.01 дүгээр сарын дундуур 150 000 төгрөгийн Коко шанель үнэртэй ус авсан. Хүмүүс газрын гэрчилгээ гарсан уу, мөнгөө авья гээд нэхээд ирэхээр нь газрын гэрчилгээ гарсан гээд хуурамч гэрчилгээ, Засаг даргын захирамж үзүүлсэн байдаг. Надад хэлэхдээ энэ гэрчилгээ, захирамжийг хувилж өгч болохгүй шүү гэж хэлж байсан боловч би ******* эгчид хувилж өгсөн.*******надад хэлэхдээ -надаас гадна өөр хүн байдаг гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нараас мэдүүлэг аваад өөр ажиллагаа хийгээгүй. Ажиллагаа хийлгэхээр хүсэлт өгөхөөр мөрдөн байцаагч нь шалгах шаардлага байхгүй гэж хэлдэг. Энэ хэргээс болоод би бие, сэтгэл, эрүүл мэндээрээ хохирч байна. Жирэмсэн байсан зулбасан, одоо биеийн байдал маш муу байгаа. ******* өөрийн хийсэн хэргээ хүлээдэггүй. *******эцэг, эх нь надаас мөнгө авахад хажууд нь сууж байдаг байсан. ******* дүү нь энэ хэргийн талаар сайн мэдэж байсан. Миний гар утсан дээр*******ярьж байсан бичлэг байсан гэтэл минийн гар утсыг*******аваад эвдчихээд эргүүлээд өгсөн. Би ******* 2013 оны 3 дугаар сард 23 000 000 төгрөг зээлж авсан. Манай ангийн хүүхэд байгаа юм. 2016.5.31-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар 30 000 000 төгрөгийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ нь хэрэгт байхгүй байна лээ. Би *******17 000 000 төгрөгийг үндсэн зээл болон хүүгийн төлбөрт төлсөн боловч энэ үнийн дүн хасагдаагүй нэмэгдээд ороод ирсэн. Сэлэнгэмаагийн машиныг авч яваад барьцаанд тавиад зээл авсан гээд байгаа боловч түүний хувьд байнга худал хэлдэг. Би ломбардаас 2 сая төгрөг зээлж авахдаа итгэлцлийн үндсэн дээр авсан. 1 сарын хүү гэж 120 000 төгрөг төлдөг байсан. 2013 онд манай нөхөр тэр машиныг унаж байсан. 2013.7 дугаар сараас би барьцаат зээлийн төлбөрийг төлж чадаагүй. Нийт 900 000 төгрөг төлсөн бөгөөд хэрэгт 3 200 000 төгрөгийн хохирол болоод үүн дээрээ хүү алдангаа нэмээд 3 218 270 төгрөг нэхэмжлээд байгааг буруу гэж үзэж байна. ******* сарын 3 хувийн хүүтэй 20 000 000 төгрөг зээлж авсан. *******зээл чөлөөлнө гэж мөнгө аваагүй. Миний таньдаг хүн ББСБ ажиллуулах гэж байсан учир би *******,*******нараас зээл авсан энэ хэрэг нь иргэний хэрэг боловч эрүүгийн хэрэг үүсээд байгаа. Эрдэнэтана нь манай ангийн хүүхэд. Би түүнээс сарын 15 хувийн хүүтэй зээл аваад эргүүлж төлсөн. 4 000 000 төгрөг 7 сард аваад эргүүлээд өгсөн, дахин 4 000 000 төгрөг зээлж авсан. Хүүг нь төлж чадаагүй, гэтэл сүүлд 6 100 000 төгрөг болгож надаас нэхэмжлээд байгаа. Эрүүгийн хэрэг үүссэнээс хойш төлбөр нь хасагдаагүй. Би******* газар авч өгнө гэж 6 000 000 төгрөг аваагүй. Газар зарна гэж хэлсэн гээд байгаа дээр *******болоод би хохироод багаа. Би*******газар авч өгнө гэж хэлээгүй, 4 000 000 төгрөг авснаа эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө төлсөн байсан. Харин одоо 6 115 000 төгрөг надаас нэхэмжилж байгаад сүүлд 10 000 000 төгрөг болсон байсан. Төлсөн мөнгө нь хасагдахгүй нэмэгдээд ороод ирсэн байна. Би ******* гэдэг хүнээс мөнгө авч байгаагүй ******* гэдэг хүнээс мөнгө авч байсан. ******* 2 000 000 төгрөг зээлж авсан.*******гэдэг хүнээс мөнгө зээлж ******* өгсөн. Бид хоёр ******* дээр хамтарч ажиллаж байсан. Нийт 600 000 төгрөг өгсөн. Би ******* ажилчиддаа гар утас авч өгдөг байсан. *******надаас 280 000 төгрөгийн авлага байгаа. ******* 1 000 000 төгрөгийн газрын төлбөр гэж мөнгө өгсөн гэж мэдүүлсэн боловч тэр мөнгийг надад өгөөгүй. Би газрын төлбөр авахаар *******нотариатч дээр гэрээгээ байгуулдаг байсан, ******* намайг ******* холбож өгсөн. ******* гэдэг хүнтэй *******ээр очиж гэрээ байгуулаад 4 000 000 төгрөг авсан. Энэ мөнгөөс 1 000 000 төгрөгийг******* авсан байсан. Дараа нь тэр төлбөрөө эргүүлээд өгсөн байсан. Хохирлын хэмжээг үнэнээр тогтоож өгнө үү. Сүүлд эмчилгээний мөнгө хэрэг болоод хүмүүсээс мөнгө авсан нь үнэн. Тэр хэргийг хүлээж байна гэх мэдүүлэг, Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 195, 198-201, 3-р хх-ийн 582-584, 700, 5-р хх-ийн 1004-1009, 1068-1070, 1167-1170, 9-р хх-ийн 2024-2025, 2029-2030, 201609000533 дугаартай хэргийн 33-35/, Шүүгдэгч******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүх хурал олон дахин болсон. Энэ залилангийн хэргийг намайг эхлүүлсэн гээд ******* яриад байдаг. Энэ хүн өөрөө Газрын албанд хүн таньдаг, надад зарах газар байгаа, чи олон хүнтэй харьцдаг юм чинь хэлж байхгүй юу гэж надад хэлсэн. 2013.11 дүгээр сард газрын асуудал гарсан гэтэл энэ талаар 2016.06 дугаар сард ******* ярьж байсан гэдэг. Энэ хүн манай аавтай нутаг гээд манайхаар их орж гардаг байсан. Надад зарах газар байгаа гэж хэлсэн учир би хамт ажилладаг ******* багшид хэлсэн, түүний дүү нь ******* гэдэг хүнтэй Төмөрлөгийн үйлдвэрт хамт ажилладаг юм билээ. Тэр хүнээр дамжуулж ******* миний дугаарыг аваад, надаас зарах газар байна уу гэж асуусан би ******* уулзуулж өгсөн. ******* эгч анх мэдүүлэг өгөхдөө *******юу ч хэлээгүй ******* уулзаж газрын талаар тохиролцсон гэж хэлсэн байдаг. *******, *******,******* нар хамтдаа явж байсан. Тэд нар 3 газрын урьдчилгаа төлбөр гэж 12 000 000 төгрөг өгсөн байсан. Би ч гэсэн нөхрийнхөө хамтаар газар авахаар 5 сая төгрөг төлсөн. ******* эгчийг би******* холбож өгсөн болохоор надаас дандаа асуудаг байсан би ******* эгчийг дагуулаад *******хөөцөлдөж байгаад 5 сая төгрөгийг нь авч өгсөн. Би өөрийнхөө мөнгийг авахаасаа өмнө Уранчимэг эгчийн мөнгийг авч өгсөн. ******* өөр нэг хүнийг залилаад ******* дансанд хийсэн байх. Би нэг удаа аавтай нь очиж уулзсан, аав нь биеийг нь төрүүлсэн болохоос сэтгэл санааг нь төрүүлээгүй гэж надад хэлсэн. Надад үнэхээр хэцүү байна. 2014.04.01-ний өдөр *******над руу наад хэрэг чинь чамд хамаагүй гэж мессэж бичсэн байгаа. Хамаагүй гэж хэлж байсан мөртлөө сүүлд би санаачилсан болж байгаа. ******* бид хоёр *******мөнгөө өгсөн.******* бол манай ангийн хүүхэд, би түүнийг газар аваач гэж хэлж яриагүй. Манай дүүтэй ярихдаа газар авахгүй гэж хэлсэн мөртлөө өөр хүнтэй хамт очоод өөрөө газар авахаар мөнгөө өгсөн байсан. Надаас чи газар авч байгаа юм уу гэж асуусан би тиймээ гэрчилгээ нь гарсан гэсэн би бас мөнгөө өгсөн гэж хэлсэн. Би дүүдээ*******газар авах гэж байгаа юм байна ш дээ гэж гэж хэлж байсан. Энэ хэргээс болоод би бие сэтгэлээрээ хохирч байна. *******эгчийн эхний өгсөн мэдүүлэг нь өөрчлөгдөж, намайг гүтгээд байгаад гайхаж байна. Өмнөх шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болгож өгнө үү, надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, миний нэр төрийг цагаатгаж өгнө үү. Би төрийн албанд ажиллаж байснаараа илүү зүйл аваагүй, өөрийн цалингаараа амьдарч байсан гэх мэдүүлэг, Шүүгдэгч*******мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 586-587, 693-694, 697-699/, Хохирогч *******мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оны 3 дугаар сард манай ангийн уулзалт дээр *******тааралдсан. Тухайн үед******* 2 утас бариад ээлжилж яриад байсан бөгөөд өөрийгөө зээл чөлөөлдөг гэж надад хэлсэн. Намайг мөнгөө өгөөд өсгөөд аваач гэж хэлж байсан. Тэгээд 2013 оны 3 дугаар сарын сүүлчээр 11 сая төгрөг бэлнээр, дараа нь 2013.4.12-ны өдөр 4 сая төгрөг бэлнээр, 2013.4.17-ны өдөр 3 сая төгрөг бэлнээр, Саран эмнэлэгт ажилладаг эгч ******* 3 сая төгрөг бэлнээр, банк бус санхүүгийн байгууллага нээхэд 200 сая төгрөг байршуулах ёстой юм байна 3 сая төгрөг дутчихлаа гэж хэлээд мобайлаар 3 сая төгрөг авсан. 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дүүгийнхээ байрны урьдчилгаа мөнгийг өгнө гэж хэлээд 1 900 000 төгрөгийг 380-н тэнд айлын тэнд явж байхад авсан. Үүний дараа ахин надаас Олон улс худалдааны төв дээр ирж 3 сая төгрөг бэлнээр авсан.*******гэх залуугаас 5 сая төгрөг хүүтэй нь авах ёстой байсан ******* очоод авчих гэсэн чинь энэ мөнгийг ******* авчихсан байсан. Ломбарданд тавьсан эд зүйл нийт 2 920 000 төгрөгөөр үнэлэгдсэн нийт 36 820 000 төгрөг нэхэмжилхээс 11 730 000 төгрөгийг *******авсан тул үлдэх 25 090 000 төгрөг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /8-р хх-ийн 1998/, Хохирогч *******мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлынхаа газрын хүнээр дамжуулан МСҮТ-д багш ажилтай *******гэдэг хүний таньдаг хүн DBS телевизийн байрны ард талд 2 айлын газар зарах гэж байгаа талаар дуулаад******* утсаар ярьж байгаад дүү*******хамтаар уулзахад *******, *******хоёр байсан бөгөөд газрыг******* зарна гэж хэлсэн. Тэгээд *******ярилцахад DBS телевизийн байрны арагшаа бид нарыг дагуулж очоод нэг цэнхэр өнгийн хашаанаас цаашаа 8-н айлын амины орон сууцны зориулалт бүхий газар байгаа, бүгдийг нь зарах гэж байгаа юм гэж үзүүлсэн. Тэгээд 1 айлын газрыг 10 сая төгрөгөөр зарна. Тэгэхээр урьдчилгаа 50 хувь өг гэхээр нь би эхлээд урьдчилгаа 40 хувийг өгнө. Гэрчилгээ гарсан хойно үлдэгдэл 60 хувийг өгөх болно гэж тохирсон. ******* нь манай аавын төрсөн дүү, нагац эгч байгаа юм, энэ газрыг зардаг, 10 газар зарвал бид хоёрт шагнал болгож 2 газар өгөх юм гэж *******хэлсэн. Би ямарч барьцаагүй мөнгөө зүгээр өгөхгүй гэхэд эхлээд урьдчилгаагаа өгчих дараа нь гэрчилгээ гарсны дараа үлдсэн мөнгөө өгөөд газраа авна ш дээ, байр авсан ч гэсэн гэрчилгээгээ тэгж авдаг биз дээ, би багш хүн худал хэлэхгүй гээд *******, ******* их найзархаг байсан. Тэгвэл цуг очоод зээлийн гэрээ байгуулаад би мөнгөө өгье гэхэд ******* би хичээлтэй тул та хоёр хамт яваад гэрээ байгуулчих гэж хэлсэн. Би Шинэ хорооллын нотариат дээр очъё гэхэд *******Аймгийн захиргааны нотариатч дээр дагуулж очсон. Ингээд дүүгийнхээ хамт 8 сая төгрөгийг өгсөн. Мөнгө шилжүүлсэн талаар 2013 оны 11 сарын 18-ны өдөр гэрээ хийсэн. Тэгтэл гэрээг зээлийн гэрээ гэдгээр хийсэн байсан. Газрын гэрчилгээг ажлын 10 хоногт багтаан гаргаж өгнө гэж ******* хэлсэн. Би ажлын 10 хоног өнгөрөнгүүт гэрчилгээ юу болсон талаар *******асууж, эсхүл мөнгөө авъя гэж нэхэж эхэлсэн. Тэгэхэд эхний үед арай болоогүй байна түр хүлээж бай, хөөцөлдөж байгаа ажил нь болохгүй байна гэж тайлбар хэлж явж байгаад би нэхээд байсан чинь 2013 оны 12 сарын 06-ны өдрийн орчим газар олгох талаар Засаг даргын захирамж гарсан шүү гэж утсаар хэлсэн. Тэгэхээр нь би “чи худал яриад яваад байгаа юм биш үү, захирамжийнхаа хуулбарыг үзүүл” гэж хэлсэн. Тэгтэл надад Дархан-Уул аймгийн засаг даргын захирамж дугаар 506, 2013.12.02-ны өдөр гэсэн хуулбар бичиг баримт үзүүлсэн. Тэгээд ******* ахиад газар авах хүн байна уу гэхээр нь би засаг даргын газар олгох захирамж нь гарчихсан юм чинь найдвартай юм байна гэж итгээд надад газар захиад байсан хүний өмнөөс дахиад нэг айлын орон сууцны газар авахаар болж 4 сая төгрөгийг мөн Хаан банкаар ******* данс руу шилжүүлсэн. Би *******руу залгадаг, сургууль дээр нь очиж уулздаг байсан. Би*******хамт олных нь дунд нэр төрийг нь унагасан зүйл байхгүй. Сургуулийн захирал дээр нь очиж уулзаж энэ талаар хэлсэн нь үнэн. Миний хувьд ******* дахин гэмт хэрэг үйлдэхээс нь урьдчилан сэргийлсэн гэж үзэж байгаа. ******* над руу залгаад таны гэрчилгээг авсан байгаа, нэр дээр чинь шилжүүлж өгөөд, 10 хоногийн дараа гэрчилгээ чинь гарна, би үзсэн гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийн эгчдээ хэлээд дахин нэг газар нэмж авахаар болоод мөнгөө 12 сая төгрөг болгож өгсөн. Би *******руу залгаад наад хүн чинь худал яриад алга болоод байна, газар ч байхгүй мөнгөө ч өгөхгүй, утсаа салгаад алга болчихлоо гэж хэлсэн. Сүүлд нь ******* уулзаж байхад******* гэдэг Газрын албаны мэргэжилтэнтэй би *******дүү ******* байна нөгөө газар яасан бэ гэж худал ярьж байсан. Сарын дараа хөөцөлдөж байгаад 5 сая төгрөгөө олж авсан. Дархан их дэлгүүр дээр хүүхэдтэйгээ явж байхад ******* над руу залгаад,*******хамт очоод ахынхаа нэр дээр таны газрыг гэрчилгээ гаргасан байхыг би харсан, танд аваачаад өгье гэж хэлсэн. Тэр мөнгөө гаргуулж авмаар байна. ******* холбогдолгүй байсан юм бол тэр талаараа хэлэх ёстой байсан. Өөрөө газар зарах үйл ажиллагаанд оролцоод яваад байсанд нь гомдолтой байгаа. Би өөрийн 8 сая төгрөгөөс 5 сая төгрөгөө авсан одоо 3 сая төгрөгөө гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг, Хохирогч******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ******* анх түүний аав ******* дамжуулан танилцаж байсан.******* мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь Дархан-Уул аймгийн ОХУ-ын консулын газар ажилладаг Димитревна гэдэг ]эмэгтэйгээс 20 сая төгрөг байна уу гэж асуухад байна гээд надад өгөхөөр нь би тэр мөнгийг 2011.09.01-ний өдөр *******өгсөн. Үүнээс хэд хоногийн дараа буюу 2, 3 хоногийн дараа ******* нөхөр *******над дээр ирээд “Ертөнц” кафед камер тавиулах гээд байна, та нөгөө 20 сая төгрөг дээрээ нэмж 800 000 төгрөг өгөөч, таны мөнгийг бөөнөөр нь маргааш өгнө гэж хэлэхээр нь би итгээд 800 000 төгрөг нэмээд өгчихсөн юм. Тэгээд 2014.11.20-ны өдөр миний дансанд мөнгө байхгүй болохоор гадаадаас орж ирэх мөнгө ирэхгүй байна гэж хэлээд надаас 500 000 төгрөг авч Худалдаа хөгжлийн банкны дансруугаа хийлгэсэн. Би өгсөн мөнгөнөөсөө нэг ч төгрөг аваагүй 21 300 000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг, Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Уг зарах гэж байгаа газрыг нь манай охин ******* очиж үзсэн гэсэн. Тэгээд *******газрыг авахаар тохиролцоод урьдчилгаа болгож 3.5 сая төгрөг өгөхөөр болоод 2013 оны 11 сарын 25-нд барьцаагүй зээлийн гэрээ байгуулж ******* Хаан банкны данс руу 3,5 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед *******газрын гэрчилгээ ажлын 10 хоногт бэлэн болно гэж хэлсэн бөгөөд 10 хоног нь дуусаад түүнээс газраа авъя гээд байнга холбогдож байхад *******нь янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хойшлуулж явсаар сүүлд 2014 оны 02 сарын 05-ны өдөр газрыг чинь өгөхөөр болсон гэж хэлээд сураггүй алга болсон. Түвшинжаргалд өгсөн 3,5 сая төгрөгөө буцаан авмаар байна” гэх мэдүүлэг, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ..*******надаас 4 сая төгрөгийг 15 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээл чөлөөлнө гэж хэлж авсан. Ингээд 5-р сарын 2-ны өдөр хугацаа дуусахад ******* нь надаас авсан мөнгө болон хүүнд өгөх ёстой 600 000 төгрөгөө өгөөгүй. Тэгээд хүүг нь нэмээд 4 600 000 төгрөг болгож дахин 2013 оны 6-р сарын 05-ны өдөр хүртэл 1 хувийн хүүтэйгээр тооцож гэрээ байгуулсан. Энэ гэрээг нөхөж 5 сарын 31-ний өдөр хийж нотариатаар батлуулсан юм. Уг гэрээ нь дээр 4 600 000 төгрөгийн хүү болох 1 518 000 төгрөг нэмж нийт 6 118 000 төгрөг болгож өгөхөөр болсон. Мөн үүний өмнө 2013 оны 5-р сарын 14-ний өдөр шиг санаж байна. Надаас дахин 2 410 000 төгрөгийг /2 сая төгрөгийг*******хэрэг болоод, 410 000 төгрөгийг нь найзад нь мөнгөний хэрэг гарлаа/ авсан. Энэ мөнгийг би *******“Техас” нэртэй газар сууж байхад нь бэлнээр аваачиж өгсөн. Энэ үед мөн надад Дархан буудлын ард хаусны 3 айлын газар байгаа нэг айлынх нь газрыг 5 сая төгрөгөөр тооцоод зарна, би чамд аваад өгье урьдчилгаа болгоод 4 сая төгрөг өгчих. Би газрын албаны дарга******* найз нөхдийн холбоотой байдаг гэж хэлж 4 сая төгрөг бэлнээр авсан. Бас 2013 оны 7-р сарын 29-нд манай дүүгээс 732 000 төгрөгний хувцас зээлээр авсан юм. Мөнгөө нэхэхээр одоохон, удахгүй мөнгөтэй боллоо гэж хэлж явсаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд газрын 4 сая төгрөгийг 2013 оны 7-р сарын 17-ны өдөр өгөөд 800 000 төгрөгийг мөн 6 сард цагдаад өргөдөл өгөхөөс өмнө өгснөөс өөр мөнгө өгөөгүй. Нэхэхээр өгнө удахгүй өгнө гээд утсаар залгахаар утсаа авахгүй өнөөдрийг хүрсэн байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121/, Хохирогч *******мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 12-р дугаар сарын 05-нд*******гэдэг хүнд газар авахаар 2 000 000 сая төгрөг өгсөн. Мөн миний танил*******гэдэг хүнээс бас 2 000 000 сая төгрөг авсан байсан. Дараа нь 2013.12.12-нд надаас 2 сая, манай найзаас 2 сая төгрөг авсан. Бид 2-оос нийлээд 8 сая төгрөг авсан. Надад учирсан 4 сая төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-151/, Хохирогч *******мөрдөн байцаалтад өгсөн: *******би өөрөө уулзахад Дархан зочид буудлын ард байх 5-н хаусны эсрэг талд цэнхэр төмөр хашааны арын задгай талбай дээр 8-н айлын хаусны газар зарах гэж байгаа юм. 5-н хүн газраа авчихсан. Одоо 3 айлын газар дутуу байгаа гэж хэлээд яг энэ газар гэж зааж өгсөн. 3 хоногийн дараа ******* өөрөө утсаар яриад газрынхаа асуудлыг шийдэх үү. Оны омнө мөнгө төгрөгөө шийдвэл сайн байна гээд ярьсан. 2013.12.27 ны өдөр ******* гэрээ хийе гээд уулзаад ингээд гэрээгээ үйлчилгээний төвийн нотариатч******* гэж хүн дээр очиж хийсэн юм. Ингэхдээ газар худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд******* нь мөнгө зээлдүүлсэн, зээлсэн гэрээ хийе, тэгэхгүй бол цагдаа сэргийлэхийнхэн нотариатч нарыг шалгадаг гэж хэлсэн.******* өгсөн 4 сая төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133/, Хохирогч *******мөрдөн байцаалтад өгсөн: 2013.12.26-нд манай дүүгийн нөхөр ******* интернэтээс газар зарна гэсэн зарын дагуу залгатал ******* дугаарыг өгсөн. Түүнтэй яриад газрыг үзье гээд *******уулзахад Дархан зочид буудлын баруун талын цэнхэр хашааны хойд талын хоосон газрыг зааж өгсөн. Яагаад зарж байгаа талаар асуухад газрын албанд ажилладаг хүнтэй зуучилж байгаа юм. Хэдэн төгрөг унагааж авдаг гэсэн. Тэгээд газраа ямар үнэтэй өгөх талаар асуухад 12 саяд өгнө гэхээр нь би гэрийнхэнтэйгээ яриад эргээд хариу хэлье гээд харьсан. Тэгээд 2013.12.27-ны өдөр ******* уулзаж Соёмбо кино театрын хажууд байрлах нотариат орж гэрээгээ байгуулсан. Тэндээс гарахад ******* надад хаан банкны 5046280294 гэсэн дансны дугаарыг өгөн урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлчих гэсэн. Манай дүү******* бас ******* газар авахаар тохиролцсон байсан ба миний дансанд бэлэн 8 сая төгрөг байсан учир дүүгийнхээ урьдчилгаа болох 4 сая төгрөгийн хамт нийт 8 сая төгрөгийг уг данс руу цагийн дотор шилжүүлсэн. Миний ******* байгуулсан гэрээ 2014.01.11-ний өдөр дуусаж байсан тул 2014.01.13 болгож 2 хоног сунгасан. Тэгээд би*******руу залгаж юу болж байгаа талаар асуухад тэр би хүнтэйгээ уулзах гээд явж байна. Би уулзчихаад өөрөө яръя гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш дахин холбоо бариагүй. 4 сая төгрөгөө авмаар байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-138/, Хохирогч *******мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 12 сараас эхлэн DBS-ийн гүйдэг зараар газар зарна гэсэн зар байсан бөгөөд уг зарын ******* дугаараар залгаад ярьтал эрэгтэй хүн байсан. Манай дүүтэй холбоо бариад уулзчих гэж хэлээд 91992204 дугаар өгсөн. Тэгээд тэр дугаар луу холбогдоход хэд хэдэн газар зарна. Хамгийн ойрхон боломжийн газар нь DBS телевизийн орчим ойрхон байгаа гэж хэлэхээр нь нөхрийн хамт нөгөө яриад байсан хүнтэйгээ холбогдоход өөрийгөө ******* гэж хэлсэн. Зарах газраа телевизийн байрны арагшаа хашаагүй газрыг зааж энэ газрыг зарна гэж хэлсэн. Газрынхаа хэмжээг 25x30 харьцаатай 12 сая төгрөг гэж хэлсэн. Би нөхрийнхөө хамтаар ярилцаж байгаад газрыг нь авахаар болсон ба манай нөхөр цалингийн зээлээр 13 сая төгрөг банкнаас гаргуулж аваад ******* очиж уулзахад газрын гэрчилгээ 14 хоногийн дараа гарна. Авахаар бол урьдчилгаа 6 сая төгрөгөө одоо өг гэж хэлсэн. 6 сая төгрөгийг ******* өөрийнх нь Худалдаа хөгжлийн банкны 403112718 дансаар 2014.01.10 ны өдөр тушаасан. Мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн:*******бид 2 мөнгөө нийлүүлээд газар авахаар болоод ******* бэлнээр 2,5 сая төгрөг өг тэгээд газрын гэрчилгээ ажлын хэд хоног гэлээ дээ нэг хоног хэлээд гарахад үлдэгдэл 2,5 сая төгрөгийг нь өг гэж хэлсэн. Тухайн үед би ажлын хэд хоног гэж хэлсэнийг санахгүй байна, ямарч байсан он гарахаас өмнө газрын гэрчилгээ гарчих юм байна даа гэж бодсон. Тэгээд би урьдчилгаа болох 2,5 сая төгрөгийг тэр дор нь Дархан их дэлгүүрийн ХААН банкны АТМ-ээр өөрийн ******* данснаас *******, ******* дансруу 900 000 төгрөгөөр 2 удаа, 700 000 төгрөгөөр нэг удаа нийт 3 удаагийн гүйлгээгээр 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхэд ******* миний иргэний үнэмлэхний хуулбарыг авсан. Тэгээд ******* холбогдохоор удахгүй гэрчилгээ чинь гарчихна, удахгүй гарах гэж байна гэж явж байгаад гэрчилгээ чинь гарчихлаа үлдэгдэл 2,5 сая төгрөгийг яаралтай тушаа гэж хэлсэн. Тэгэхээр нь үнэхээр гэрчилгээ гарчихсан юм байх гэж бодоод би үлдэгдэл 2,5 сая төгрөгийг түүний данс уруу шилжүүлсэн. Ингээд нийт 5 сая төгрөгийг *******данс руу хийсэн. Намайг залилсан 5 сая төгрөгийг авмаар байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 685-686/, Хохирогч******* мөрдөн байцаалтад өгсөн: ******* надад би өнөөдөр зээл чөлөөлөх гэсэн чинь надад дахин 1.2 сая төгрөг дутаад байна. Энэ мөнгийг чинь 10 хоногийн дараа хүүтэй нь өгнө, харин 4 сая төгрөгийг 7 хоногийн дараа өгнө, нийт 5,2 сая төгрөгийг чинь хүүтэйгээр нь буцааж өгнө гэж хэлэхээр нь ******* би итгэдэг болохоор дагуулж явж байгаа хүн нь найдвартай хүн юм байх гэж бодоод мөнгө зээлүүлэхээр болсон юм. Тэр үед******* ажлын шугамаар төрийн банк уруу яваад орчихсон юм. Банк уруу ороод ХААН банкны viр өрөөнд байх теллерээс өөрийнхөө ******* дугаарын данснаас бэлэн 5,2 сая төгрөгийг 2014.12.23-ны өдрийн 16:23 цагт авч тэр өрөөндөө авсан мөнгөө ******* өгөх гэсэн чинь надаас уут байна уу гэж асуугаад байхгүй гэтэл ******* тэр теллерээс цаасан уут авч мөнгийг уутандаа хийгээд авсан. 5.2 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /5-р хх-ийн 1139/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ...4 сая төгрөг зээлээч гэж гуйсан. Тухайн үед би түүнийг маш их үнэлж байсан учир 4 сая төгрөг өгсөн. Тэгээд нэг өдөр та газар сонирхох уу 4 сая төгрөгний чинь оронд би таньд Дархан буудлын ард инженерийн шугамтай газар олж өгье гэхээр нь би үнэхээр чадах юм байх гээд зөвшөөрсөн. Ингээд дараа нь уулзтал******* таны гэрчилгээ гарсан байгаа миний бие өвдөөд очиж авч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эрүүл болохоороо авч өгөх байлгүй гэж бодсон. Тэгтэл *******холбоотой хэргүүд яригдаж эхэлсэн. Тэгээд миний мөнгийг удахгүй өгнө, газрын гэрчилгээ чинь гарчихсан байгаа аваад өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл байхгүй байгаа юм. Би гомдолтой, 4 сая төгрөгөө гаргуулж авмаар байна. Мөн үүнээс гадна ******* надаас 520 000 төгрөгийн 4-н хос дээл оёулсан бөгөөд 320 000 төгрөгийг өгөөд 200 000 төгрөг өгөөгүй тул нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127, 8-р хх-ийн 1991/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн:******* газар зарах гэж байна та аваач гээд манайхаар эргэлдээд байхаар нь үнэн юм байх гэж бодож 1 айлын газрыг 4 сая төгрөгөөр авахаар болсон. Тэгэхэд *******11 айлын газар байгаа та хэдийг ч хамаагүй ав гээд байсан болохоор эгч*******хэлэхэд******* мөн газар авахаар болсон. Ингээд би өөрийнхөө 1 сая төгрөг болон Сүнзмаа эгчийн 3 сая төгрөгийг ******* ХААН банкны ******* дугаарын данс руу хийж өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 522-523/, Хохирогч *******мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн үед би бэлэн мөнгөтэй явж байсан учир******* “за чи тэр хүнээ сайн таних юм чинь чи өөрөө харьц би чамд мөнгөө бэлнээр өгье, чи цаад хүнээсээ мөнгөний баталгаатай баримт заавал аваарай” гэж хэлээд 3 сая төгрөг бэлэн тоолж үлдээгээд явсан. 7 хоногийн дараа юу болсон талаар асуухад*******надад 3 сая төгрөг банкинд тушаасан баримт үзүүлсэн. Тэгээд түүнээс хойш бараг 20 орчим хоногийн дараа*******надад газрын гэрчилгээ гэсэн зүгээр каонандсан цаас авч ирж үзүүлсэн. Түүн дээр миний овог нэрийг тавьсан байсан. Би 3 сая төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 520-521, 5-р хх-ийн 1125/, Хохирогч*******мөрдөн байцаалтад өгсөн: *******уулзаж газрыг нь авахаар Эрдэнэс плаза төвд байрлах нотариатч дээр орж би ******* гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд газрын урьдчилгаа мөнгөө үйлчилгээний төвийн ХААН банкинд ******* өөрийнх нь данс руу 4 сая төгрөгөө бэлнээр хийсэн. ...Надад захирамж гэсэн тамга тэмдэг дарагдаад ард талдаа хүмүүсийн нэр бичигдсэн хүснэгттэй зүйл үзүүлсэн бөгөөд тэрэн дээр манай нөхөр Дархансүх бид 2-ын нэрийг оруулсан байсан бөгөөд тэр бичиг нь хуулбар хувь байсан. Эх хувь нь байгаагүй. Тэр бичигээ харуулаад тэгээд буцаагаад авчихсан. Тэгэхдээ ганцхан хувь байгаа, би та нарт үзүүлэх гээд хуулбарлаад аваад ирсэн юм. Хамаагүй хүнд үзүүлж болохгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-125/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн эгч *******нэг хүн газар зарна гэж байна хоёулаа очоод үзье гэсэн. Тэгээд би яваад очтол *******, ******* гэсэн 2 эмэгтэй байсан бөгөөд тэр 2 Дархан зочид буудлын баруун талд DBS телевизийн барилгын хойд талд залгаа байх цэнхэр хашааны хажуугийн газрыг зааж энд хааш хаашаа 30 метрийн хэмжээтэй газрыг 10 сая төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Би тэр 2 хүнээс ямар учиртай хэрхэн газрыг олгох гэж байгаа юм бэ найдвартай юм уу гэхэд шийдвэр гаргах хүмүүсийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй, найдвартай гаргаж өгнө гэж тэр 2 хүн хэлж байсан. ******* эгч******* гэдэг хүнийг таньдаг гээд наад хүмүүс чинь гайгүй найдвартай байх гэж хэлсэн. Уранчимэг эгч газар авах гэж тэр хүмүүст мөнгө төгрөг өгсөн гэсэн. Би газар худалдаж авахын тулд *******нотариатаар орж зээлийн гэрээ байгуулж түүнд 4 сая төгрөг өгсөн. Энэ хугацаанд газар олгох талаар миний нэр дээр аймгийн засаг даргын захирамж гарсан гээд надад захирамж гэсэн гарчигтай канондсон цаас өгсөн. Удалгүй гэрчилгээ чинь гарна гэж хэлж байсан. Би зээлийн гэрээнд заасан 4 сая төгрөг болон гэрээнд заасан хүү алдангиар хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: Урьдчилгаа болгож 4 сая төгрөг өгч гэрээ хийсэн. Энэ гэрээг 2013 оны 12-р сарын 02-ны өдөр хийсэн бөгөөд зээлийн гэрээ хийсэн. Уг гэрээ хийснээс хойш 10 хоногийн дотор гэрчилгээ гарна гэж хэлсэн болохоор уг хугацаагаа дуусахад нь ярихад арай гараагүй байна. Түр хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд******* уулзахад газрын гэрчилгээ хуулбарласан цаас гаргаж ирээд гэрчилгээ чинь гарсан одоо гарын үсэг тэмдэг дарагдаад болно. Би хуулбаруудыг нь авч яваад хүмүүст үзүүлж үлдэгдэл мөнгөө цуглуулж аваад банкинд тушааж байгаа юм. Чи үлдэгдэл 4 сая төгрөгөө өг гээд хуулбар хувиа өгсөн. Гомдолтой 8 сая төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 12-р сарын 24-25 ны орчим манай нөхөр ******* unegui.mn сайтаас Дарханд төвийн шугамд холбогдохоор газар зарна гэсэн зар байхыг нь харсан. Тэр дугаар луу залгахад манай эгч зарах гэж байгаа, утсаар нь холбогд гээд дугаар өгсөн. Тэгээд манай нөхөр тэр дугаараар ярьж******* гэх эмэгтэйтэй холбогдоод зарах газрыг очиж үзэхдээ уулзахаар болсон бөгөөд DBS телевизийн байрны ард очиж уулзсан. Тэгээд эгч ******* бид 2 тус тусдаа газар авахаар болоод урьдчилгаа гэ тус бүр 4 сая төгрөг өгөхөөр болж тохиролцсон. Мөнгийг миний төрсөн эгч *******өөрийнхөө данснаас өөрийн 4 сая болон миний 4 сая нийт 8 сая төгрөгийг *******данс руу шилжүүлсэн. Би 4 000 000 төгрөгөө олж авмаар байна, гомдолтой гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140/, Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хүүгийнхээ хамтаар ******* зааж өгсөн газар болох Дархан буудлын хажууд DBS телевизийн байрны ард очоод байж байтал ******* ганцаараа ирж газраа үзүүлээд Улаанбаатарын хүн авах байснаа мөнгөгүй болчихоод авч чадахаа больсон учраас зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах, урьдчилгаанд хэдэн төгрөг авч байгаа, ямар юмаар баталж нотлох юм гэхэд та 15-р сургуульд багшилдаг уу,******* багшаас намайг асуугаарай гэсэн, би эхний хүний материалыг гаргаж өгсөн учраас найдвартай гэж бодож энэ газрын албаны хүний газрыг зарж өгч байгаа юм. Нэг газрыг 12-13 сая төгрөгөөр, харин танд 12 сая төгрөгөөр зарья. Та харин 30 хувь буюу 4 сая төгрөгийг эхлээд өгчих гэж хэлсэн. Би өөрийн хүү *******нэрээр *******ХААН банк******* гэсэн дугаарын дансанд тушаалгасан, гомдолтой байна. ******* шилжүүлсэн 4 сая төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-143/ , Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2013.12.15-ны өдөр******* бид 2 ******* уулзсан чинь захирамж гарсан одоо 2 сая төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 дахин нотариат дээр очиж зээлийн гэрээ хийж миний бичиг баримт байхгүй байсан болохоор ******* нэр дээр 4 сая төгрөг өгч гэрээ хийсэн.******* 4 сая төгрөг болгож өгсөн. Манай найз ******* бид 2 ноториатаар гэрээ хийсэн юм чинь найдвартай гэж бодсон чинь намайг болон манай найз *******бид 2-г залилсан байна тэр эмэгтэй. Одоо надад 4 сая төгрөг, манай найз******* мөн 4 сая төгрөгийн хохирол учирсан мөнгөө авмаар байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147/, Хохирогч******* мөрдөн байцаалтад өгсөн: ******* 2013 оны 9-р сард танилцсан. Тэгээд ярилцаад сууж байхдаа надаас 3 сая төгрөг зээлээр өгөөч манай нөхөр баар ажиллуулдаг гээд тэгээд газар зарах тухай яриа бий болгосон. Тэгээд би зээл өгөхгүй гэж хэлж байсан бөгөөд түүнээс хойш байнга над дээр ирдэг байсан. Ирэх болгондоо газар авахгүй юм уу гэж ярих болсон. 2013 оны 11-р сарын 12-ны өдөр ирээд 1 сая төгрөг өгчих би танд газар авч өгье. Одоо гэрчилгээ нь удахгүй гарах гэж байгаа гэж хэлсэн. Ингээд 2013.11.13-ны өдөр би Түвшинжаргалын ХААН банкны данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 524-525/, Хохирогч*******мөрдөн байцаалтад өгсөн:******* улсын дугаартай автомашиныг барьцаанд тавиад итгэлцлээр надад 3 сая төгрөгний зээл гаргаж өгөөч, машинаа бид нар өөрсдөө бараа таваараа зөөх учраас машинаа барьж байя гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 3 618 270 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлийг зээлийн гэрээ хийж авсан. Түвшинжаргал гэх эмэгтэй өмнө нь надаас 200 000, 500 000 төгрөг зэргийг таньдаг байсан учир барьцаагүй зээл авдаг байсан юм. Тэдгээр зээлийг авчихаад цаг хугацаанд нь буцаагаад өгчихдөг байсан учир би сүүлийн 3 618 270 төгрөгийг*******итгээд зээл өгчихсөн. Мөн тухайн зээлийг авах гэж байхдаа УБ хотоос 60 сая төгрөгийн зээлийг төслөөр авах гэж байгаа гээд надад бичиг баримт үзүүлээд байсан болохоор би түүнд нь итгээд автомашныг нь барьцаанд авч үлдэлгүйгээр зээл олгочихсон юм гэх мэдүүлэг /4-р хх-ийн 886-887/, Хохирогч******* мөрдөн байцаалтад өгсөн: Би нөхөр ******* найз нь газрын албанд байдаг гэж байна, 3 сая төгрөгөөр газар олж өгнө гэж байна гэсэн чинь манай нөхөр зөвшөөрөөд эргэж ******* утас зардаг лангуун дээр ирэхээр нь газар авъя гэж хэлсэн чинь би бэлэн мөнгө авахгүй, баримттай нь дээр миний данс руу мөнгөө хийчих гэж хэлэхээр нь манай нөхөр ******* ХААН банкны дансанд 1.5 сая төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /5-р хх-ийн 1212-1213/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2011 онд Хербалайфын коктейль, цай, алое гэх мэтийн бараа бүтээгдэхүүнүүдийг бага сагаар зээлж авсаар байгаад 632 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан байсан. Тэгээд мөнгө өгөхгүй явж байгаад 2012.08.01-ний өдөр надаас 600 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Ингэхдээ таниас өмнө авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг хамт өгнө, удахгүй уурхайгаас мөнгө орж ирнэ машин авах гэсэн мөнгө дутаад байна гэж байгаад аваад явсан. Тэгснээ дахин 2012.08.30-ны өдөр ирээд 2,5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлчих гэсэн, тэгэхэд нь мөнгө алга гэхэд олоод өг, удахгүй мөнгө орж ирэхээр бүх мөнгийг өгнө гээд байхаар нь авч өгсөн. Хуурч мэхэлж байгаад хүнээс 2,5 сая төгрөг зээлээр авахуулсан юм гэх мэдүүлэг /5-р хх-ийн 1046-1047/, Гэрч *******мөрдөн байцаалтад өгсөн: Урд нь би******* таньдаггүй байсан. Одоо бол танина. ******* эгч бид хоёр хамт ажилладаг. Манай хоёр хүүхэдтэй ******* хүүхэд нэг ангид орж таарсан. Тэгээд эцэг эхийн зөвлөлийн даргаар би ажиллаж байхдаа манай эцэг, эхийн зөвлөлд орж ирсэн. Тэгээд хоорондоо танилцсан. Нэг өдөр ******* 4 000 000 төгрөгийг 6 000 000 төгрөг болгож өгсөн гэж хэлж байсан. Дараа нь манай ажил дээр ирээд 4 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай авсан чинь 7 хонож байхад нэхээд байна. Чамд мөнгө байна уу гэхээр нь би ******* эгчид хэлсэн чинь мөнгө байна гэхээр нь *******чи өөрөө уулз гээд уулзуулсан. Тэгээд дараа нь Хаан банкинд очоод ******* эгч******* 14 хоногийн хугацаатай 5 200 000 төгрөг өгөөд гарч ирсэн гэх мэдүүлэг /5-р хх-ийн 1062/, Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай хуучин найз охины эгч болох*******надад зар дээр газар зарна гэж тавиад өг гэж хэлэхээр нь зар тавьсан. Тэгээд хүн залгаад асуувал миний дугаарыг өгчих гэж хэлсэн. 2013.11 сарын орчим манай эгч******* ирээд манай найз ******* Дарханд хямдхан газар зарна гэж хэлсэн авах хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хүмүүсээс асууж өгье гэсэн. Тэгээд 2013 оны 12 сарын орчим интернэтийн үнэгүй.мн гэсэн сайт дээр Дарханд газар зарна гэж бичээд өөрийнхөө утасны дугаарыг тавьсан. Тэгээд над руу нилээн хэдэн хүн /10 гаран/ залгаад газрыг асууж эхлэхээр нь би “манай эгч зарна, эгчтэй холбогдоод асуугаарай гэж хэлээд******* гээд дугаарыг өгч байсан. Тэгээд олон хүн утсаар яриад асуугаад байхаар нь арай болохгүй юм байна гээд сайт дээр байгаа зараа устгасан. Уг сайт дээр эхлээд тавихдаа 1 хонуулаад устгасан. Дараа дахин нэг удаа тавиад өдөрт нь устгасан. Би нийт 2 удаа уг сайтад зар тавьсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн:******* нь найдвартай манай эгч газрын албанд таньдаг хүнтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл эгчийнхээ дугаарыг өгчих эгчтэй чинь ярья гэсэн. Тэгээд *******, ******* дугаар өгч тэр утас руу нь яриад газар зарах хүн үү яаж авах талаар асуусан чинь “болно уулзаж болно” гэж хэлсэн. Ингээд ******* ДИДИ дээр явж байна гэхээр нь очиж аваад хамтдаа DBS телевизийн ард очсон. Тэнд хоосон газар заагаад ердөө 3-4 айлын газар үлдсэн. Авна гэвэл энэ газрын урд хэсгээр газар өгч болж байна гэж хэлсэн. Тухайн үед дөнгөж 2013 оны 11 сар гарч байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ******* миний зарах гэж байгаа газар энэ байна гэж хэлээд DBS-ийн хойшоо байх ил талыг зааж үзүүлсэн. ...ингээд гэрээ хийж худалдаа хөгжлийн банкин дахь ******* өөрийнх нь данс руу 6 сая төгрөгийг шилжүүлсэн. Газрын гэрчилгээг 14 хоногийн дараа бэлэн болно гэж хэлсэн бөгөөд 14 хоног нь болоод юу болсон талаар асуухад *******болж байгаа бүтэж байгаа удахгүй гарна гэх зэргээр хойшлуулаад яриад байсан. Тэгээд сүүлдээ холбогдохоо больсон. Уг хэрэгт манай эхнэр ******* хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон оролцож байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 453/, Гэрч *******мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 4-р сарын сүүлээр би өдрийг нь санахгүй байна. Миний төрсөн дүү ******* над руу яриад 3 сая төгрөг хэрэг болоод байна. Та *******очихоор өгчихөөч гэхээр нь би за гэж хэлээд ******* ирэхээр нь бэлэн 3 сая төгрөг тоолж хүлээлгэж өгсөн. Дараа нь 2013.06.10-ны орчим бас манай дүү *******над руу яриад 1 сая төгрөгний хэрэг байна гэхээр нь тухайн үед би мөнгөгүй байсан болохоор хамт ажилладаг эмч ******* уруу утсаар яриад 1 сая төгрөг зээлүүлээч гэхэд ******* гэрт ирээд ав гэж хэлсэн. Тэгээд манай дүү *******, ******* нар ******* эмчийн гэрээс очиж мөнгө авсан байсан. Одоо******* эмчид тооцоогүй. Манай дүү надаас 4 сая төгрөг зээлсэн гэсэн үг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 10-11-р сараас эхлэн******* үйлчлүүлэх болсон. Үүнээс хойш манайхаар байнга үйлчлүүлж байсан бөгөөд 2014 оны 01 сар гартал үйлчлүүлж байгаад сүүлийн үед манайхаар үйлчлүүлэхгүй харагдахгүй байгаа. ******* нь дандаа зээлийн гэрээ батлуулах үйлчилгээ хийлгэдэг байсан. Хааяа нэг бичиг баримтын хуулбар батлуулж байсан. Ихэнхдээ л зээлийн гэрээ хийж байсан. ******* өөрийгөө “Ертөнц” баарны эзэн барилгаа засварлах гээд зээл авч байгаа гэж хэлээд зээлийн гэрээ хийлгэдэг байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161/, Гэрч *******мөрдөн байцаалтад өгсөн: Одоогоос 2-3 жилийн өмнө нь би Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв дээр гараар гутал хийдэг байсан. Тэгж байхад*******гэх хүүхэн гутал хийлгэж байсан. Тэгээд 2013.10 сарын эхээр микрийн орчим явж байгаад ******* тааралдсан. Ойр зуурын юм ярьж байгаад газар олдвол гутлын цех барих талаар ярьсан чинь******* газар байгаа гэж хэлэхээр нь би тодруулж асуухад Дархан зочид буудлын урд 8-н айлын газар байгаа хүн амьтанд битгий хэлээрэй, таньдаг хүндээ зарж байгаа гэж хэлсэн. Тэгээд газрыг нь үзье гэтэл Дархан зочид буудлын хажууд DBS телевизийн байрны хажууд байгаа хоосон газрыг үзүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162/, Гэрч *******мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 12 сарын 25-ны өдөр би unegui.mn үзэхэд газар зарна гэсэн байсан. Уг зар уруу орж харахад Дарханд газар зарна гэсэн зар байсан. ...2013 оны 12-р сарын 27-нд *******, ******* нартай хамт ******* уруу утсаар ярьж уулзсан. Тэгээд бид 3 манай эхнэр*******уг газрыг харуулахаар дахин очсон. Очиж үзээд бичиг баримтаа яаж хийх үү гэж асуутал гэрээ байгуулж ноториатаар батлуулна гэж хэлсэн. ...эхнэрийн эгч ******* гэрээ байгуулсан өдрөө *******данс руу манай газрын урьдчилгааны хамт 8 сая төгрөг шилжүүлсэн. 2014 оны 02-р сарын 05-нд******* уулзая гээд ярьтал тэнд явж байна, энд явж байна, одоо очлоо, 30 минутын дараа уулзъя гэж ярьсаар утсаа авахгүй мессеж бичиж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165/ Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2013 оны 05 сарын сүүлээр шиг санаж байна. Манай дүү Австрали улсад байдаг бөгөөд тэндээсээ заруулахаар бэлэн хувцас өгч явуулсан юм. Ингээд би уг хувцаснуудыг зараад байж байхад ******* ирж плать, цүнх өсгийтэй гутал /туфль/, чийшгэн гутал зэрэг нийт 540,000 төгрөгийн бараа аваад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлж авч яваад одоо хүртэл тооцоо хийгээгүй. Би энэ мөнгөө нэхэмжилнэ. Гэхдээ Оюунсайханаар нэхэмжлүүлэх болно гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166/ Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн: ******* гэх хүн миний нэрийг бариад гадуур хүмүүст газар зарна гэж хэлээд яваад байгаа талаар би өмнө нь сонссон. Би тэр засаг даргын захирамж, газрын гэрчилгээ зэргийг нь харсан. Тэд нар бол дандаа хуурамчаар хийсэн зүйл байсан. Яагаад хуурамчаар хийгдсэн гэхээр доторх бичилт, даргын овог нэрний эхний үсэг, засаг даргын гарын үсэг, захирамж дээрх сүлд зэрэг бүх зүйл өөрөөр бичигдсэн байсан. 2013 онд Дархан сумын 12-р баг 25-р хорооллын нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар газар огт олгоогүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168/ Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: ******* гэх хүнийг найз*******хамтаар явж байхдаа таарч харж байсан. Тэгэхэд ******* тэр хүүхэнд мөнгөө өгчихсөн тэгээд газрын гэрчилгээ нь гарахгүй байна гэж ярьж байсан бөгөөд хамт явж байгаад ******* таарч байсан. ******* газар зарах талаар ******* гэх хүн ярьсан гэж манай эгч ******* надад хэлсэн.******* эгч хэлэхдээ манай ажлын газрын хүн болох ******* газар зарна гэж хэллээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлын газрынхаа *******г гэх хүүхэн газар авмаар байна гэж ярьж байсаныг санаж ******* хэлсэн. Тэгээд би******* утасны дугаарыг ******* өгсөн. Тэгээд тэд нар өөрсдөө холбогдож ярьсан байх. Тухайн үед би ******* утсаар ярьж хаана ямар газар байгаа талаар асуухад******* манай эгчийн газар байгаа юм гэж хэлж байсан. ******* надад тэр эгч гээд яриад байгаа хүнээ аавын талын хамаатны хүн байгаа гэж хэлж байсан. ******* манай эгчийн газар байгаа юм. Манай эгч газрын албанд таньдаг хүнтэй гэж ярьсан. Тэгээд газраа DBS телевизийн тэнд л гэж хэлж байсан. Газрыг 10 сая төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Тэгээд ******,******** урьдчилгаа авахаар болсон талаар сонсоод дахин ******* утсаар ярьж “ямар учраас урьдчилгаа мөнгө авах гээд байгаа юм бэ” гэж асуухад *******“хүн байр авахдаа урьдчилгаа төлдөг биз дээ, тэрэн шиг л урьдчилгаа авч байгаа юм. Манай хамаатны эгч байгаа найдвартай” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: Манай охин АНУ уруу 2010 онд гараад өнгөрсөн жил 2013 оны 7-р сарын 14-нд Монголд ирсэн. Ирэхдээ АНУ-аас зарахаар бэлэн хувцас авч ирсэн. Тэгээд тэр хувцаснаас ******* найз ******* гэх хүүхэн ирж 732 000 төгрөгийн бэлэн хувцас зээлээр авсан. Би энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Учир нь Эрдэнэтана уг хувцасны үнийг ******* нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171/, Шүүх сэтгэц гэм судлалын № 48/14 тоот магадлагааны дүгнэлтэд: “1.2.Яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл болно. 3.Яллагдагч******* нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна” гэжээ /3-р хх-ийн 728/, Зээлийн гэрээ /1-хх-ийн 17, 24-26, 34, 35, 37, 42, 43, 48, 52-53, 55, 61, 62, 65, 71, 72, 2-р хх-ийн 479/, шүүгдэгч ******* дансны дэлгэрэнгүй хуулбар /1-р хх-ийн 89-94, 221-223, 3-р хх-ийн 549-551/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж /3-р хх-ийн 544-545, 546-547, 548/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 95-104/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 176, 5-р хх-ийн 1112/, газрын гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 41/, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 91 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 1573/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 204/, 201609000533 дугаартай хэрэг: Иргэний нэхэмжлэгч*******мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2013 оноос миний ажиллаж байгаа Хилэнц паабаар ******* гэж эмэгтэй үйлчлүүлэх болсон өөрийгөө Россия зочид буудлын эзэн гэж хэлж байсан. 2016 оны 6 дугаар сард манай үйлчлэгч******* эгч бид хоёрт ******* нь Оюу толгойд тогоочийн орон тоо гарчихсан байна тэнд ажилд орох уу гэсэн би түүнээс аль зэрэг баталгаатай юм бэ гэхэд манай ах Улаан сайд байгаа юм тэр зөндөө хүн ажилд оруулж өгсөн бүртгэлийн хураамж 138 000 төгрөг, хахууль нь 500 000 төгрөг эхний ээлжинд 250 000 төгрөг өгөхөд болно гэсэн. Би түүний санал болгосон ажилд орохоор болж 180 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгэхэд******* найзых нь дансанд 500 000 төгрөг байгаа эндээс үлдсэн мөнгийг нь шилжүүлчихье чи боломжтой болохоороо өгчих гэсэн. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр бил үү 7 сарын эхээр******* Оюутолгойд дахиад нэг тогоочийн орон тоо, компьютерийн мэдлэгтэй хүн хэрэгтэй байна чамд оруулах хүн байна уу гэхэд нь би том охин Болорсувдын ангийн багш болох 15 дугаар сургуулийн бага ангийн багш болох 15 дугаар сургуулийн бага ангийн багш ажилтай******* багшийн хүүхэд компьютерийн мэргэжилтэй болохоор нь түүнд энэ талаар хэлэхэд тэр зөвшөөрч өөрийнхөө хүүхдийг болон тогоочийн ажлын байранд эгчийнхээ хүүхдийг ажилд оруулмаар байна гэсэн. Би ******* ажилд орох 2 хүн олчихлоо гэхэд бүртгэлийн хураамж хүн тус бүрийн 138 000 төгрөг ажилд ороход хахуулийн мөнгө гэх хүн тус бүрийн 250 000 төгрөг, нийлээд 776 000 төгрөг өгөх хэрэгтэй гэсэн. ******* багш энэ мөнгийг хаан банкны 5068050638 дугаартай данс руу хийсэн. Би энэ мөнгийг данснаас бэлнээр авч ******* өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ажилд явуулна гэж байсан. Энэ хугацаа нь болоход ******* юу болсон талаар асуухад хугацааг нь хойшлуулсаар байгаад 9 сар болчихсон. Түүнийг худлаа ярьж байгааг мэдээд өөрийнхөө мөнгийг болон хүнээс авч өгсөн мөнгийг нэхэхэд удахгүй явуулна ш дээ гээд байсан. Ингээд бид нар цагдаад хандсан. Надаас авсан 180 000 төгрөгийг цагдаад гомдол гаргасны дараа буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 28, 92/ Хохирогч*******мөрдөн байцаалтад өгсөн: Намайг ажил дээрээ байж байхад манай эх, эхнэр хоёр нэг танихгүй эмэгтэй*******дагуулж ирсэн. Тэр эмэгтэй нь Америкийн нэгдсэн улсруу явуулж өгнө, ах нь Улсын их хурлын гишүүн, Сүхбаатар аймгаас нэр дэвшээд гарсан гэх мэт зүйл яриад байсан. Тухайн үед би тэр эмэгтэйн ярьсан зүйлд итгээгүй. Би хэсэг хугацаанд бодоод үнэхээр үнэн ярьж байж магадгүй гээд ээжтэйгээ утсаар холбогдож байгаад тэр эмэгтэйтэй дахин уулзахад дээрх зүйлсийг ярьж байсан. Тэр эмэгтэй визний мөнгө гэж 283 000 төгрөгийг эхний ээлжинд өг гэж хэлсэн. Би түүний хэлсэн үгэнд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкинд эзэмшдэг өөрийн данс болох*******9 дугаартай данснаас 283 000 төгрөгийг******* өгсөн Хаан банкны дансруу шилжүүлсэн. ******* 2016 оны 7 дугаар сарын 20-ны үед чамруу утсаар холбогдоно Улаанбаатар хотод 7 хоногийн Англи хэлний бэлтгэлд суулгана гэж байсан. Энэ хугацаанд түүнийг холбогдохгүй болохоор нь би түүн рүү утсаар холбогдоход хэлний бэлтгэлд суулгахаа больчихсон та нар 7 хоногийн дотор хэл сурч чадахгүй болохоор шууд визийг чинь даруулна 130 000 төгрөг шилжүүл гэсэн тухайн үед мөнгөгүй байна гэдгээ л хэлсэн. Тэгэхэд ******* би чиний өмнөөс өгчихье чи тэгж байгаад эгчдээ өгчихөөрэй гэсэн. Тэгснээ орой над дээр хүрч ирээд өнөөдөр манай хүүхдийн төрсөн өдөр юм авах гэсэн чинь чиний мөнгийг шилжүүлээд ямар ч мөнгөгүй болчихлоо чи надад ажиллаж байгаа дэлгүүрээсээ хүүхдийн төрсөн өдөрт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн авч өг гэсэн. Би тухайн үед ажиллаж байсан Шинэ орчин худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрээс 56 000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг түүнд авч өгсөн. Хэд хоногийн дараа ******* руу 80 000 төгрөгийг******* гэсэн дугаартай үеэл ******* Хаан банкны данснаас шилжүүлсэн. Би 2016 оны 8 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирж ажиллаж байсан юм. Тэгэхэд ******* Улаанбаатар хотод ирж надтай уулзаад 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр чи Америкийн элчингийн ярилцлаганд орно. Америкт очоод тэнд байрлах байрны мөнгө 170 америк доллар өгөх хэрэгтэй байна гэхэд надад ямарч мөнгө байгаагүй учраас би өгч чадаагүй. 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр*******гэсэн дугаараас миний *******гэсэн дугаартай утсанд “Америкийн нэгдсэн улсын визинд амжилттай бүртгэгдлээ би таньтай 2016 оны 8-р сарын 24-ны өдөр холбогдоно. Танд амжилт хүсье’’ гэсэн мессеж ирэхэд нь би ******* руу холбогдоод надад ийм мессеж ирлээ гэхэд *******надад баяр хүргье гэснээ орой нь надруу залгаад 120.000 төгрөг шилжүүлчих юм бол тизний хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн. ...Би*******ын ******* тоот данснаас 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 110 000 төгрөг, 36 000 төгрөг тус тус шилжүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 99724168 дугаараас надруу гишүүний туслах байна гэж нэг хүн залгаад 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр засгийн газрын 4 дүгээр байранд ирж ажлын гэрээ байгуулна шүү гэж хэлсэн. Энэ дугаараас над руу дахин хэд хэдэн удаа холбогдож ажлын гэрээ байгуулна, Америкрууу ниснэ гэж байсан. Ингээд бид нар ******* худлаа хэлж байна гэж мэдээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би өөрт учирсан 575 000 төгрөгнөөс *******15 000 төгрөгийг авсан. 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаартай данс руу 36 000 төгрөг мөн энэ өдөр 110 000 төгрөгийг шилжүүлсэн. Би урьд өгсөн мэдүүлэгтээ 120 000 төгрөг гэж андуурч мэдүүлсэн байна. Тэгэхээр би ******* 550 000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 87/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7-р дугаар сарын 04-ний өдөр манай худ буюу миний төрсөн дүү******* хадам ээж ******* намайг ажил дээрээ ирээд уулзаадах гэсэн. Би түүний ажилладаг Хилэнц паабд очиж ******* уулзахад нэг хүн хүрч ирнэ чи уулзаадах гэсэн. Удалгүй ******* гэж эмэпгэй ирээд Сүхбаатар аймгаас УИХ-д нэр дэвшиж байгаа ******* гэж хүн манай ах байгаа юм. Сүхбаатар аймгаас 8 хүн Америкийн нэгдсэн улс руу 8 сард явна. Тэнд очоод зөгийн үйлдвэрт ажиллана виз даруулах мөнгө 280 000 төгрөг, 4 хувь зураг, гадаад паспорт өнөөдөр хэрэгтэй мөнгийг нь бэлнээр нь өгчих би шилжүүлчихнэ гэсэн. Би түүнд гадаад паспортыг нь сунгуулаагүй байгаа ш дээ гэж хэлэхэд би сунгуулчихъя гадаад паспорт сунгуулах мөнгө болох 40 000 төгрөгийг өгчих гэсэн. Тэгээд ******* гэж эмэгтэйд дээрх бичиг баримт болон 320 000 төгрөг өгсөн. Түвшинжаргал гэх эмэгтэй 8 дугаар сарын 07-ны үеэр гадаад хэлний сургалтад суулгана гэж байсан. Тэр цаг хугацаанд нь ******* утсаар холбогдож сургалт нь юу болсон талаар асуухад гадаад хэл сурсан гээд шууд даруулаад өгье 134 000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд түүний явуулсан данс болох ******* дугаартай хаан банкны дансруу 134 000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр******* утсаар холбогдоод Америкт очоод байх байрыг нь үнэгүй болгоход 400 000 төгрөг хэрэг болно гэсэн. Би тухайн үед мөнгөгүй байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ******* эргэж холдбогдоод би өөрөөсөө мөнгө гаргаад өгчихлөө 55 000 төгрөг дутчихлаа чи тэр мөнгийг нь яаж ийгээд олоод өгөөч гэхээр нь 55 000 төгрөгийг ******* дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш******* дахин холбогдоод нэг шалтгаан хэлээд /тухайн үед юу гэж хэлснийг нь одоо мартчихсан байна/ 81 000 төгрөг шилжүүл гэхэд нь би итгэхгүй байсан учраас цаад хүмүүстэй чинь уулзая энэ мөнгийг өгч чадахгүй гэхэд та нартай уулздаг хүмүүс биш гэж хэлсэн. Үүнээс хойш Түвшинжаргалаас өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд хүмүүсээс мөнгийг чинь буцааж аваад өгнө эсхүл удахгүй виз чинь гарна, өөрөөсөө мөнгийг чинь өгнө гэх мэтээр худлаа яриад байдаг байсан. Би урьд өгсөн мэдүүлэгтээ 55 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна лээ. Энэ мөнгийг Дарханд байдаг найз ******* бэлнээр өгүүлсэн******* нийт 509 000 төгрөг өгсөнөөс би 410 000 төгрөгийг буцаагаад авчихсан. Одоо 99 000 төгрөг авах дутуу байгаа. Гадаад паспортаа буцаагаад авчихсан, паспортны хугацааг сунгаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21, 83/, Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манай ангийн хүүхдийн ээж*******гэж хүн надруу утсаар яриад нэг хүн хүүхдийг чинь ажилд оруулж өгье гэнээ Оюутолгойд комьпьютерын мэргэжилтэй хүн оператораар авах юм байна мөн том тэрэгний жолооч, тогоочоор ажиллах хүн ажилд оруулж өгнө 250 000 төгрөг оруулж өгч байгаа хүний хөлс, 138 000 төгрөг нь сургалтын зардал ингээд нэг хүний 388 000 төгрөг хэрэгтэй гэсэн. Ингээд би дүүгээ болон хүүгээ ажилд оруулъя гээд 776 000 төгрөгийг ******* данс руу шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр явах юм байна шүү гэж хэлсэн. 2016 оны 8-р дугаар сарын 02-ны өдөр юу болсон талаар асуухад 2016 оны 8-р дугаар сарын 25-ны өдөр хүртэл хойшилсон гэж хэлсэн. 2016 оны 8-р дугаар сарын 20-ны үеэр ******* рүү холбогдоход 25-ны өдөр яг явна гэсэн та тэр хүнрүү өөр лүү нь утасдаад асуу гээд ******* утасны дугаарыг өгсөн. Түүн рүү холбогдоход явах нь явна би өөрөө авч явна гэж хэлсэн. 2016 оны 8-р сарын 31-ний өдөр ******* надтай уулзаад 2016 оны 9-р сарын 2,3-ны өдрүүдэд явна би өөрөө ирж авна, хувцас хунарыг нь бэлдээрэй гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ******* надруу утасдаад хүүхдүүд чинь маргааш явахаар болсон, замын зардлын 30 хувийг өөрсдөө төлж явдаг юм байна нэг хүүхдийн 70,000 төгрөг бол 2 хүүхэд чинь 140 000 төгрөг болно энэ мөнгийг та одоо шилжүүлээдэх гэсэн. Би мөнгөгүй байна одоо яах вэ гэхэд утсаа тасалчихсан. Орой нь надруу залгаад би өөрөө хүнээс олоод шилжүүлчихлээ. Та энэ Оюун гэж хүний дансруу хийчих гээд нэг данс өгч байсан. Би дансны дугаарыг мартчихсан байна. Ингээд би өөрийнхөө ******* дугаартай данснаас******* өгсөн данс руу 140 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр маргааш нь Дарханд ирчихсэн Цагаан сүлдийн хажууд байна гэж хэлсэн би түүнтэй гарч уулзсан тэр манай гэрт орж цай уугаад Оюутолгойгоос 2 жолоочтой ирсэн. Тэр 2 Төмөрлөгөөс юм авч байгаа шөнөдөө юм уу маргааш өглөө явна гэж хэлээд гараад явсан. Ингээд тухайн өдөр холбогдоогүй харин маргааш нь утас нь холбогдохгүй байж байгаад үдээс хойш нь утсаар холбогдоод Хонгорт ачаа ачиж байна, энийг дуусгаад явья гэж хэлсэн. Ингээд дахин холбогдоогүй хэд хоносны дараа дахин холбогдоод чамайг цагдаад өглөө гэж хэлэхэд эгчээ битгий цагдаад өгөөрэй таньтай очиж уулзья гээд надтай ирж уулзаад танд одоохон Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө аваад өгье гэж хэлээд явсан үүнээс хойш дахин холбогдоогүй” гэх мэдүүлэг/хх-ийн 23/, Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр миний хуурай дүү******* над руу залгаад нэг хүн Оюутолгойд ажилд оруулж өгье гэнээ та хүрч ирээд уулзаадах гэсэн. Би *******ажил дээр нь очиход Энхцэцэггэй цуг ******* гэж эмэггэй байсан. ******* надад хэлэхдээ манай ах Оюутолгойд ажилдаг юм таныг Оюултолгойн гал тогоонд туслах тогоочоор ажилд оруулж өгье хахуулийн мөнгө 180 000 төгрөг болно гэсэн. Би 3-4 хоногийн дараа ******* бэлнээр 100 000 төгрөг мөн үүнээс хойш 30 000 төгрөг, 20 000 төгрөг, 20 000 төгрөгийг түүний өгсөн дансаар шилжүүлж байсан. Дансны дугаарыг нь мартчихсан байна. ******* надаас авсан 170 000 төгрөгнөөсөө 30 000 төгрөгийг буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26, 84/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: Миний хадам ээж *******намайг нэг хүнтэй танилцуулсан. Тэр эмэгтэй /*******/ манай ах сонгуульд нэр дэвшээд гарсан юм одоо хэдэн хүмүүс америк руу явуулах гэж байгаа манай дүү Америк руу явуулах гэж байгаад больчихсон болохоор чамайг оронд явуулчихдаг юм бил үү гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд нөхрийнхөө хамт явчихмаар байна гэхэд тэр эмэгтэй би бодож үзье гэсэн. Тэгээд би нөхрийгөө явуулахаар болж хадам эх, ******* хамт нөхөр ******* ажил дээр нь очиж уулзсан. ******* гэх эмэгтэй ******* утсаар холбогдож шаардлагатай мөнгө төгрөгөө авдаг байсан тухайн үед ******* тэр эмэгтэйд хэзээ хэдэн төгрөгийг ямар байдлаар өгснийг би мэдээгүй дараа******* энэ талаар дэлгэрэнгүй сонсож мэдсэн. ******* худлаа ярьж байгааг мэдээд түүнээс удаа дараа мөнгөө нэхдэг байсан. 2016 оны 9-р сарын 02-ны өдөр би ******* эгч *******бид хоёр уулзаж түүнээс мөнгөө нэхэхэд тэр дүү мөнгө явуулна гээд бид хоёрыг Хаан банкин дээр дагуулж очоод 1 цаг орчим хүлээсэн тэгснээ дүүгийн мөнгө бүтэхээ больчихсон хүүтэй мөнгө зээлж олж өгье гэснээ бас бүтэхээ больчихлоо гэсэн. Тэгээд нотариат руу орж мөнгө өгнө гээд гэрчлүүлье гээд 2016 оны 9-р сарын 05-ны өдөр Дарханбаярт 580 000 төгрөг, миний төрсөн эгч *******500 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулна гэсэн бичгийг хийж өгч нотариатаар гэрчлүүлсэн. ******* гомдолтой байна. Учирсан хохирлоо түүнээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 27/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: 2013 онд миий ажиллаж байсан Хилэнц паабад ******* гэж эмэгтэй орж ирж үйлчлүүлдэг байсан. Тэр өөрийгөө Россия зочид буудлын эзэн, Эрдэнэс плазагын 50 хувийг эзэмшдэг гэж ярьдаг байсан. 2016 оны 6 дугаар сард би Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байхад ******* надтай нэг палатад хэвтэж эмчлүүлж байсан тэр надад Оюу толгойд тогоочоор ажиллах уу тэнд ажилд оруулж өгье бүртгэлийн хураамж 180 000 төгрөг өгчихье та тэнд очиж ажлаад цалин мөнгө авахаараа өгчихөөрэй гэсэн. 2016 оны 7 дугаар сарын эхээр намайг эмнэлгээс гараад ажилдаа орчихсон байхад *******ажил дээр ирээд Америк руу 8 сарын хугацаатай гэрээгээр 2 хүн ажилд явуулна. Танд явуулах хүн байна уу гэсэн. Би түүнийг хүү ******* уулзуулахад тэр түүний үгэнд итгээгүй орой нь******* надруу утасдаад та юун хүн дагуулаад яваад байгаа юм бэ гэхэд би ******* талаар түүнд хэлсэн. Тэгэхэд ******* би эхнэртэйгээ цуг явчихья гэсэн******* эхнэр *******ажил дээр ******* уулзахад тэр өөрийгөө Сүхбаатар аймгаас Улсын их хуралд нэр дэвшсэн Улаан сайдын дүү байгаа юм тэр сонгуулийн шугамаар гэрээт ажилтан Америк руу гаргаж байгаа гэж хэлсэн. ******* визний хураамж нэг хүний 283 000 төгрөг өгөх хэрэгтэй гэсэн. Манай бэр******* явахаа болиод түүний эгч ******* нөхөр ******* явахаар болж тэднээс нийт 566 000 төгрөг бэлнээр авч гадаад паспортуудыг нь аваад маргааш өглөө энэ асуудлыг хөөцөлдөхөөр Улаанбаатар явна гэж байсан. Үүнээс хойш *******, *******,*******,******* нартай холбогдож мөнгө нэмж авсан байна лээ. 2016 оны 8-р сарын 23-нд*******манай ажил дээр ирээд******* виз маргааш гарна баяр хүргье хоёулаа тэмдэглье гэсэн. Надад мөнгө байхгүй байна гэхэд дүү нь даая гээд хоол идээд, пиво уугаад байсан тэгснээ *******луу яриад виз чинь маргааш гарна үлдэгдэл 156 000 төгрөг дансаар авсан. Маргааш нь өдөр болзсон цагтаа уулзаагүй учраас түүнийг худлаа ярьж байгааг мэдээд Россия зочид буудал дээр очиж ******* талаар асуухад манай эзнийг *******гэдэггүй гэж хэлсэн. Ингээд*******цагдаад гомдол гаргахад би цуг гомдол гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: Миний эхнэр ******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2016 оны 4 дүгээр сарын дундуур 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж эмэгтэйчүүдийн хорих ангийн баривчлах байранд ял эдэлж байгаад 2016 оны 6 дугаар сарын сүүлээр элэгний хатуурал өвчин нь хүндэрч биеийн байдал муудаж түүний эдлэх ялыг шүүхээс хойшлуулж Улсын Клиникийн төв эмнэлгийн элэгний тасгийн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 8-р сарын 19-ний өдөр нас барсан. Миний эхнэр 2016 оны 6, 7 саруудад биеийн байдал нь муу эмнэлэгт хэвтэж байсан бусдыг Америк руу гаргаж өгөх мөн Оюутолгойд ажилд зуучлах боломж бололцоо, нөхцөл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 55/, Гэрч *******мөрдөн байцаалтад өгсөн: ******* дугаартай данс нь миний данс мөн гэхдээ энэ дансыг миний хүү ******* дэлгүүртээ мобайлбанкаар ашигладаг учраас хэнээс хэзээ мөнгө шилжиж ирсэнийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 91/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: Би ******* гэж хүн танихгүй. Би Арбатын гудамжинд байх "Манайх" хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. ******* дугаартай ээжийнхээ ХААН банкны дансыг би мобайлбанк үйлчилгээгээр дэлгүүртээ ашигладаг. Заримдаа хүмүүс бэлэн мөнгө өгөөд мобайлбанкаар мөнгө шилжүүлдэг мөн мөнгө дансаар шилжүүлж бэлэн мөнгө авдаг би энэ үйлчилгээг үзүүлж 500 төгрөгийн шимтгэл авдаг. Дээрх мөнгийг энэ байдлаар шилжүүлж авсан байх гэх мэдүүлэг /хх-ийн 90/, Гэрч******* мөрдөн байцаалтад өгсөн: Би ******* гэж эмэгтэйг зүс танина тэр эмэгтэй одоогоос 3-4 жилийн өмнө Ертөнц паабыг худалдаж авч байна гээд манай дэлгүүрээр орж гардаг байсан. 2016 оны 7 сард өдрийг нь санахгүй байна *******манай дэлгүүрээс бэлэн хувцас, хүүхдийн тоглоом худалдаж аваад тооцоог нь дансаар хийчихье гээд тооцоог нь хийгээд дансанд орсон мөнгөнөөс тооцооноос илүү гарсан мөнгийг нь авч байсан. Хэдэн төгрөгний тооцоо гарч, хэдэн төгрөг илүү гарч миний данснаас авсаныг би санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 95/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: Би хувиараа нэхий дээл оёж зардаг. *******надаас 2015 онд хүүхэддээ хоёр нэхий дээл зээлээр авч байсан. Энэ нэхий дээлний үнэ 140 000 төгрөг болсон тэр мөнгөө өгөхгүй их удсан. Би нэхэж байгаад 2016 оны 9 сард авсан энэ мөнгөө надад дансаар шилжүүлж өгсөн. Энэ мөнгө нь миний данс руу орсон байна гэх мэдүүлэг /хх-ийн 96/, Хаан банкны лавлагаа /хх-ийн 71-76, 85, 107-111/, Unitel, Mobicom ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 77-80/ зэрэг болно. Шүүгдэгч******* нь дангаараа 2011 оны 9-р сараас 2016 оны 9-р сарын 06-ны хооронд олон удаагийн давтан үйлдлээр нэр бүхий хохирогчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж нийт 136 238 270 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2013 оны 11-р сарын 18-ны өдрөөс 2013 оны 12-р сарын 05-ны хооронд удаа дараагийн давтан үйлдлээр нэр бүхий хохирогчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж нийт 20 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн "тухайн үед Нэргүй надад газар зарах хүний утасны дугаар гэж ******* дугаарыг өгсөн. Би *******, *******дугаарын утас руу ярихад DBS телевизийн ард байх цэнхэр хашаанаас цааш 8-н айлын газар зарна нэг айлын газрыг 10 сая төгрөгөөр зарна. Урьдчилгаанд 5 сая төгрөг гэсэн. 2013.11.16-ны орчим газрыг үзэхээр *******, түүний эхнэр *******нарын хамтаар DBS телевизын үүдэнд очход*******,******* гэх хүүхний хамт бидний машинд орж сууцгаасан. ******* түрүүлж -энд ойрхон 8-н айлын газар зарах гэж байгаа гэрчилгээ таны нэр дээр гарна гэхээр нь *******газар зарах гэж байнаа гэж ойлгосон. .*******, нь******* гэх хүнтэй утсаар ярихдаа өөрийгөө ******* дүү******* байна гээд ярьсан. Энэ үед нь би ******* –чи худлаа яриад байна гэж хэлж байсан" /3-р хх-ийн 515/, хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн ******* бид хоёр 10-н жилийн нэг ангийн хүүхдүүд тул би ******* утасдаж холбогдсон. ...******* над руу утсаар яриад ******* над руу сая ярилаа чиний авах гээд байгаа газрыг өөр хүнд зарлаа чамд итгэхгүй байна гэнэ. Чи үлдэгдэл 2 сая төгрөгөө өгчихөөч гэж ярихаар нь би итгээд 2 сая төгрөгөө өгсөн. ...******* надад -миний газрын гэрчилгээ гарчихсан байна би үзсэн гэхээр нь гэрчилгээгээ авчихаач би харья гэхэд авсангүй ээ өнөө маргаашгүй газар хатгах биш гэж хэлсэн" /3-р хх-ийн 517/, гэрч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "2014 онд******* манай албан дээр ирж надтай уулзсан. *******манай эгч байгаа юм. Та газрын асуудлыг шийдэж өгнө гэсэн юм биш үү. Энэ юу болж байна вэ гэхээр нь тийм зүйл байхгүй гээд явуулсан" /3-р хх-ийн 856/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч ******* нь шүүгдэгч*******бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авахад идэвхитэйгээр хамжиж үг буюу үйлдлээр дэмжлэг үзүүлсэн байна гэж үзлээ. Харин гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 20 000 000 төгрөгийн хохирлоос авсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас бусдад 156 238 270 хохирол учруулснаас хохирогч ******* 4 800 000 төгрөгийн, хохиирогч ******* 11 730 000 төгрөгийн, хохирогч *******5 000 000 төгрөгийн, хохирогч******* 15 000 төгрөгийн, хохирогч*******410 000 төгрөгийн нөхөн төлөгдсөн нийт 21 955 000 төгрөгийн хохирлыг хасч үлдэх 134 283 270 төгрөгийн хохирлыг шүүгдэгч *******гаргуулан хохирогч******* 25 090 000 төгрөг,******* 5 610 000 төгрөг, ******* 3 500 000 төгрөг, *******8 000 000 төгрөг,******* 4 000 000 төгрөг, ******* 4 000 000 төгрөг, ******* 4 000 000 төгрөг, *******4 000 000 төгрөг, *******  4 000 000 төгрөг,*******4 000 000 төгрөг, ******* 6 000 000 төгрөг, *******3 000 000 төгрөг, ******* 1 000 000 төгрөг,******* 1 800 000 төгрөг, ******* 5 000 000 төгрөг,******* 3 618 270 төгрөг, ******* 5 200 000 төгрөг, ******* 1 500 000 төгрөг,******* 3 100 000 төгрөг, ******* 21 300 000 төгрөг,******* 3 000 000 төгрөг, ******* 4 000 000 төгрөг, ******* 4 000 000 төгрөг, ******* 4 000 000 төгрөг, ******* 550 000 төгрөг, *******99 000 төгрөг,*******916 000 төгрөг, Шүүгдэгч ******* иргэний нэхэмжлэлээр ******* 540 000 төгрөг, ******* 200 000 төгрөг, ******* 250 000 төгрөг, ******* 632 000 төгрөг, ******* 140 000 төгрөг тус тус гаргуулж олгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******, *******нарт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч ******* 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хорих ял оногдуулан, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч ******* хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* эзэмшлийн LCD дэлгэцтэй SHARP загварын 32 инчийн зурагт, SAMSUNG маркийн 2 хаалгатай хөргөгч, BEKO маркийн шарах шүүгээ, КҮ маркийн караокены машин өсгөгч, SERENA маркийн хөлдөөгч, 4 хаалгатай хувцасны шүүгээ, Шүүгдэгч ******* эзэмшлийн LSD дэлгэцтэй SHARP маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн SAMSUNG маркийн хөргөгч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн 2014.5.05, 2015.01.29-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч*******цагдан хоригдсон 220 хоногийг /2015.01.20-2015.02.18 /5-р хх-ийн 1160, 1217/, 2015.6.25-2015.9.21 /6-р хх-ийн 1482, 7-р хх-ийн 1578/, 2016.02.23-2016.5.05 /8-р хх-ийн 1802, 1930/, 2016.9.19-2016.9.30, 2017.01.11-2017.01.31/ ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдав. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад эрүүгийн 201309000848 дугаартай хэрэгт 201609000533 дугаартай хэргийг нэгтгэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.*******бусадтай бүлэглэн давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, ******* бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч ******* хувьд ногдох хөрөнгөнөөс 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сар /арван нэгэн жил зургаан сар/ хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч*******г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоног /хоёр жил арав хоног/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 11 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч *******цагдан хоригдсон 220 /хоёр зуун хорь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******* нийт 134 283 270 /нэг зуун гучин дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух******* /РД:*******/-д 25 090 000 /хорин таван сая ерөн мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух******* /РД:*******/-д 5 610 000 /таван сая зургаан зуун арван мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг,******* тоотод оршин суух ******* /РД:*******/-т 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, *******тоотод оршин суух ******* /РД:*******/-д 8 000 000 /найман сая/ төгрөг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******* тоотод оршин суух ******* /РД:*******/-д 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух ******* /РД*******/-д 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум,*******тоотод оршин суух*******/РД:*******/-т 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух ******* /РД:*******/-д 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух ******* /*******/-т 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух ******* /*******/-д 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, *******оршин суух******* /РД*******/-д 6 000 000 /зургаан сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух******* /РД:*******/-д 3 000 000 /гурван сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг,******* тоотод оршин суух ******* /РД:*******/-д 1 000 000 /нэг сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух******* м 14 дүгээр баг 34-04 тоотод оршин суух *******/РД:*******/-д 5 000 /*******/-д 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум******* /таван сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум,******* тоотод оршин суух******* /РД:*******/-д 3 618 270 /гурван сая зургаан зуун арван найман мянга хоёр зуун дал/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух ******* /РД: *******/-д 5 200 000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, *******тоотод оршин суух *******/РД:*******/-д 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хохирогч *******/*******/-д 3 100 000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум******* тоотод оршин суух******* /РД:*******/-д 21 300 000 /хорин нэгэн сая гурван зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух ******* /*******/-т 3 000 000 /гурван сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, *******тоотод оршин суух ******* /РД:*******/-т 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух ******* /РД:*******/-д 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух******* /*******7/-т 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух *******/*******/-т 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух *******\*******/-д 99 000 /ерэн есөн мянга/ төгрөг, Дархан-Уул аймдэнэ /гийн Дархан сумын *******тоотод оршин суух******* /*******/-д 916 000 /есөн зуун арван зургаан мянга/ төгрөг, Шүүгдэгч ******* иргэний нэхэмжлэлээр*******540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөг,******* 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг,******* 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг,******* 632 000 /зургаан зуун гучин хоёр мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух ******* /*******/-т 140 000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг тус тус гаргуулж олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ******* эзэмшлийн LCD дэлгэцтэй SHARP загварын 32 инчийн зурагт, SAMSUNG маркийн 2 хаалгатай хөргөгч, BEKO маркийн шарах шүүгээ, КҮ маркийн караокены машин, өсгөгч, SERENA маркийн хөлдөөгч, 4 хаалгатай хувцасны шүүгээ, Шүүгдэгч ******* эзэмшлийн LSD дэлгэцтэй SHARP маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн SAMSUNG маркийн хөргөгч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн 2014.5.05, 2015.01.29-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч*******нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.БАТЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХЖАРГАЛ

                                                                 Г.ГЭРЭЛТ-ОД