| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0092/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/96 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/96
2023 05 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч П.С*******, Л.Б*******, Р.Э******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б*******, П.С*******, Р.Э******* нарт холбогдох эрүүгийн 2215003130094 дугаартай 163/2023/0092/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Жонги овогт *******ын Э*******, Булган аймгийн ******* суманд 1962 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн ******* гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 61 настай, эрэгтэй, РД: *******.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт *******ийн С*******, Булган аймгийн ******* суманд 1975 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн ******* гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 48 настай, эрэгтэй, РД: *******.
Монгол Улсын иргэн, Алтжин овогт ын Б*******, Булган аймгийн ******* суманд 1972 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн ******* гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, 51 настай, эрэгтэй, РД: .
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Б*******, П.С*******, Р.Э******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215003130094 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б*******, Р.Э******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Булган аймгийн ******* сумын ******* багийн нутагт иргэн Б.ийн гэрт хохирогч Л.тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогч Л.ын нүүр болон цээжин тус газарт нь цохиж биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
шүүгдэгч П.С******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ Л.Б*******тай бүлэглэж, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Булган аймгийн ******* сумын ******* багт хохирогч Л.тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогч Л.ын нүүр болон цээжин тус газарт нь цохиж биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Н.Тын биед халдан зодож биед нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар, эрүү, баруун бугалга, цавь, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч П.С*******ы мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн ...Яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна. ...тай барьцалдаж аваад гэрээс гарсан. Тэгээд дээр доороо ороод ноцолдож байтал дундуур Т гэх эмэгтэй орж ирэхээр нь би гараараа нэг удаа цохисон. Улмаар салцгаасан бөгөөд тухайн үед Т нь чи намайг цохичихлоо гээд орилж чарлаад байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 142-143 дахь тал),
шүүгдэгч Л.Б******* мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн ...тогтоолыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна. ...ийн гэр дотор тай Э******* нь маргалдаж улмаар ын нүүр хэсэгт гараараа цохисон. Би бас руу дөхөж очоод толгой хэсэг рүү гараа цохиход хажууд байсан хүмүүс салгах гээд байхаар нь ыг заамдаад гэрээс гартал эхнэр нь болох Т миний ам руу гараа хийж татахаар нь би ыг тавьсан. Түүнээс хойш дахиж зодоон болоогүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 148 дахь тал),
шүүгдэгч Р.Э******* мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн ...гэм буруугаа хүлээж байна. ...оройн 22 цагийн орчимд би аас манай нэг адуу алга болчихлоо, чамаас өөр хүн байхгүй гэж хэлэхэд нь уурлаж улмаар хоорондоо маргалдсан. Би заамдаж аваад нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон. ... болохоор надаас хойш С*******, Б******* нартай хэрүүл маргаан хийж зодолдсон гэсэн яриа байсан... гэх мэдүүлэгүүд (хавтаст хэргийн 136 дахь тал)-аас гадна гэмт хэргийн талаарх гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
хохирогч Л.ын өгсөн: ...Тэгээд би ийн гэрийн баруун урд талд байсан өөрийн машиныхаа хажууд гарч байгаа цусаа арчаад газар сууж байсан чинь машины хажуу талаас Р.Э******* гарч ирээд миний зүүн талын нүд рүү нэг удаа өшиглөчихөөд зогсож байсан машины хажуугаар ороод зугтаагаад гүйгээд явсан. Тэгээд миний нүд эвгүй болоод ёолоод босоод ирсэн чинь миний хажууд эхнэр зогсож байхаар нь эхнэрт нүд эвгүй болчихлоо гээд харуулсан чинь эхнэр гэрэлд харья гээд байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
хохирогч Л.ын дахин өгсөн: ...Би эхнэр Тийн хамтаар нийт 2.462.310 төгрөгийн эмчилгээ шатахуун зарцуулсан бөгөөд хэргийн яллагдагч тус бүр 800.000 төгрөг буюу нийт 2.400.000 төгрөг өгсөн тул миний хувьд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
хохирогч Н.Тийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед байх манай голд байдаг найз ийнх барлана гэхээр нь нөхөр манай гэртээ ойрхон байдаг , нарын хамт ийн гэрт очсон чинь ийн гэрт тэр хавийн айлууд бүгд ирчихсэн гэр дүүрэн хүмүүс байсан. ...шөнийн 01 цагийн үед байх би гадаа бүжиглээд байж байсан чинь гэр дотроос хоёр хүн ноцолдоод хүмүүс хашхиралдаад гараад ирэхээр нь энэ хэн бэ? гэсэн чинь хажууд байсан хүн , Б******* хоёр зодоон хийгээд байна гэхээр нь явж очтол ыг Б******* заамдчихсан ын нүүр хэсэг рүү нь нэг удаа цохихоор нь чи болиоч гээд хувцасны ар хэсгээс нь татсан чинь дийлэхгүй болохоор жавьж хэсгээс нь татаад дийлэхгүй байсан. Тэгтэл манай нөхөр рүү С******* нар нь хүрч ирээд ноцолдоод эхэлсэн. ...Би тухайн үед өөрийн машиныхаа хажууд манай нөхрийг зодчихлоо гээд уйлаад байж байсан чинь манай нөхрийг тэнд байсан нэг нь авчирч ирээд машины хажууд суулгахаар нь би нөхрөөсөө чи яагаад хүнтэй муудалцаад байгаа юм бэ? одоо явъя гэж хэлээд байж байсан чинь Б*******ы эхнэр бид нар Бүжин гэж дууддаг хүн ирээд Б*******, энэ хоёр өштэй ш дээ зодолдож байхад чи яагаад Б*******ы нүүрийг урсан юм бэ гэж хэлэхээр нь та нар олуулаа юм чинь би урна гэж хэлсэн чинь Бүжин яваад өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),
Хохирогч Н.Тийн дахин өгсөн: ...Би нөхөр ын хамтаар 2 сая 400 орчим мянган төгрөгөөр эмчилгээ хийлгэж нааш, цааш явсан дээрх мөнгийг хэргийн яллагдагч нар барагдуулчихсан учир санал болон нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
Гэрч Д.ийн өгсөн: ...Э******* босож ирээд ын нүүр орчим руу нь баруун гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхэд ын хойно сууж байсан Б******* шууд ын толгойны ар хэсэг рүү цохисон. Тэгээд Б******* нар барьцалдаж аваад гарсан. Миний санаж байгаагаар ын аль талын нүд нь гэдгийг санахгүй байна хавдчихсан, хамраас нь цус гарсан орж ирсэн. өөрөө хэлэхдээ Э******* өшиглөчихлөө гээд орж ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
Гэрч Б.гийн өгсөн: ... ахыг Б******* ах чирээд гарч ирж харагдаж байсан. Хэсэг хугацааны дараа Т эгч над дээр ирээд С******* миний толгой руу бакалаар цохьчихлоо, чи энийг хар даа гээд толгойны хойд талд хавдаад цус шүүрчихсэн байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
Гэрч Л.ийн өгсөн: ... ах гаднаас гэрт орж ирээд Э******* орж ирсэн үү намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би эхнэр болон эгчийн хамтаар гэртээ харих гээд ь ахын гэрээс гарсан чинь ах гэрийн хаяанд амнаас нь цус гарчихсан сууж байхаар нь ус олж ирж амыг нь угаах гээд ь ахын гэрт ороод усыг нь хайгаад олохгүй гараад ирсэн чинь байхгүй явчихсан байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал),
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай: Н.Тийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар, эрүү, баруун бугалга, цавь, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал),
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай: Л.ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр,тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 96-97 дахь тал),
Шинжээч эмч Т.Сэлэнгийн өгсөн: Магадлуулагч Л.ын биед зүүн нүдний зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж хэвлий бүсэлхийн нуруунд цус хуралт, зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь 1 бус удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Л.Б*******, Р.Э******* нар нь согтуугаар бүлэглэж хохирогч Л.ын нүүр болон цээжин тус гараараа цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Харин шүүгдэгч П.С******* нь согтуугаар Л.Б*******тай бүлэглэж хохирогч Л.ын нүүр болон цээжин тус гараараа цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, хамар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
дээрх гэмт хэргийг үйлдэх явцадаа хохирогч Н.Тийн биед халдан зодож тархи доргилт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар, эрүү, баруун бугалга, цавь, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Өөрөөр хэлбэл хохирогч нарын биед шинжээчийн 165, 166 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч П.С*******, Л.Б*******, Р.Э******* нарын мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу атгасан гараар нүүрэн тус газарт цохих, цээж рүү өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч П.С*******, Л.Б*******, Р.Э******* нар нь өөрсөддөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Л.Б*******, Р.Э******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч П.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч Л.Б*******, Н.Т нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд шүүгдэгч нараас нийт 2.400.000 төгрөгийн нөхөн төлбөр авсан бөгөөд хохирол төлсөн гэх баримт (хавтаст хэргийн 202-204 дэх талд)-ыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Л.Б*******, Р.Э*******, П.С******* нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нарын тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.С*******, Л.Б*******, Р.Э******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.С*******, Л.Б*******, Р.Э******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.Б*******, Р.Э******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С*******, Л.Б*******, Р.Э******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч П.С*******, Л.Б*******, Р.Э******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жонги овогт *******ын Э*******, Алтжин овогт ын Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Боржигон овогт *******ийн С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Б*******, Р.Э******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр,
шүүгдэгч П.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч П.С*******, Л.Б*******, Р.Э******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.Б*******, Р.Э*******, П.С******* нар нь хохирогч Л., Н.Т нарт 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Л., Н.Т нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С*******, Л.Б*******, Р.Э******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ