| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/66 |
| Огноо | 2023-08-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогч Х.,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2333000000075 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 00 сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эмэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 0, нөхөр хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын 3-р баг шинэ *******ын хөдөөд оршин суух хаягтай, ******* овгийн ******* ******* (РД:00000000).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын *******-Овоо 3 дугаар багийн нутаг өртөө гэх газарт маргалдаж түүний зүүн гар хэсэгт лоомоор цохиж биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын *******-Овоо 3 дугаар багийн нутаг өртөө гэх газарт охиныхоо нөхөр байсан түүний хүүхдийг өгч явуулахгүй гэж маргалдаж түүний зүүн гар хэсэгт лоомоор цохиж биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манайх хаваржаанаас зуслан руугаа нүүж байсан. Нүүж буугаад гэрээ бариад би гэрийнхээ ойр зуурын юмыг янзлаад манай хүүхдүүд хойшоо хашаагаа янзлах гээд явсан. Манай нөхөр үхэр тууж ирэхээр явсан. Тэр өдөр их халуун байсан миний даралт ихсээд эм уугаад хэвтэж байтал орж ирсэн. Гадаа машин ирэхээр нь би сэрэхгүй унтаж байсан. хаана байна гэхээр нь хойно тоглож байгаа гэсэн чинь хурдан олоод ир гээд байхаар нь цаана чинь байгаа ш дээ гээд босоод ирсэн чинь шал согтуу ороод ирсэн. Тэгээд чи ээжээс нь асуусан юм уу? хүүхдээ ийм согтуу байж авч яваад яах юм бэ гэсэн чинь чамаар заалгах юм уу? гээд над руу дайраад байсан. Тэгээд бид хоёр ноцолдоод гадаа гарсан чинь мод аваад нөгөөдөх нь миний мөрөн дээр цохисон. Цохингуут нь би хойшоогоо ухас хийгээд мод аваад гүйж очоод урдах хойдохгүй нүдсэн. Машин дотор нь нэг хүн байсан. Тэрийг нь энийгээ аваадхаач хамаг юм хагаллаа гэсэн чинь тэр хүн нь бүр хөдлөхгүй байсан. Тэгээд энэ бид хоёр ноцолдоод байж байтал энэ намайг заамдаад авсан байсан чинь манай хүү гүйж ирээд салгасан. Гүйж ирж салгачхаад манай банди одоо ахиж битгий зодолдоод байгаарай аятайхан байгаад хүүхдээ аваад яваарай гэж хэлээд яваад өгсөн. Миний зүрх хөөрөөд даралт ихэссэн байсан тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй. Тэгээд манай нөхөр ирсэн. Ирэхээр нь хамаг юмыг чинь хагалаад хаячихлаа энэ машин дотроос нэг залуу гарч ирэхгүй юм. Энэ толийг чинь хага цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд чи дандаа согтуу ирэх юм ядаж эрүүл ирж хүүхдээ аваад явж болдоггүй юм уу? яах гэж ингэж ээжтэйгээ зодолдоод байдаг юм бэ? гэж хэлчхээд урдаас нь нэг ухас хийчхээд морьтойгоо яваад өгсөн. Араас нь бүдүүн бүдүүн чулуу шидээд байсан. 1 чулуу нь мориных нь ард цохиод холдоод явсан. Тэгээд утсаар цагдаа дуудлаа шүү гэсэн чинь машинд байсан залуу нь хөөе наашаа хурлан суугаач ээ цагдаа дуудсан ирж байна гэж байна ш дээ гэсэн чинь гүйж очоод машиндаа суугаад явсан. Цагдаа дуудсан чинь манай цагдаа ийшээ юманд явсан байгаа түр хүлээж бай очоод учрыг нь олъё гэсэн чинь тэр үед цагдаа ч ирээгүй. Өглөө босоод бөөн ажил болсон байсан тэгээд хаячихъя гээд тэгээд хаясан. Г... гар яагаад хугарах болсныг тэр үед мэдэхгүй. Бүдүүн бүдүүн чулуу авч шидээд байсан. Би тэр үед цохисон цохиогүйгээ мэдэхгүй байна. Уурандаа цохисон юм байлгүй. Энэ над руу дайраад байсан. Би өөрийгөө хамгаалаад үзээд байсан энэ бид хоёрын барьсан юмаар би цохисон юм болов уу гэж бодож байна. Нэг нэгтэйгээ уулзаагүй ярилцаагүй. Утасдаад би тэгсэн байна гээд уучлалт гуйя гэхээр утсаа авахгүй байсан. Нам гүм болцгоосон. Би хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч өгсөн:“...2023 оны 06 дугаар сарын 06-ны орой ажлаасаа буусан манай аав өөд болоод жил болж байгаа юм. Бурхан болоход нь ч хүүхдээ ажил явдалд нь оролцуулж чадаагүй 2023 оны 06 дугаар сарын 07-нд жилийн ой нь болж байгаа юм. 06-нд ажлаа тараад хаана байгааг нь мэдэхгүй сураглаж яваад хуучин эхнэр ийг хөдөө байгаа гэж сураглаж очоод суусан нөхөртэй нь хэлэлцэж зөвшилцөөд хүүхдээ хэд хоног авъя жил гаран уулзсангүй холбоо барих утас байхгүй. Маргааш манай аавын жилийн ой болох юмаа хүүхдээ аваачаад цагаалгын амсуулъя. Бурхан болоход нь хаана байгааг нь мэдэхгүй холбоо барьж чадаагүй ажил явдалд нь оролцож чадаагүй юм аа гээд нөхөр , эхнэр зөвшилцөж хэлэлцээд зөвшөөрөл авсны дагуу Орхон аймгийн суманд ээж аав 2 хаваржаа луугаа нүүж сууж байгаа хүү чинь тэнд байгаа өнөөдөр очоод авчих би ээж рүү утсаа яриад хэлчихье гэсэн. Би тэгээд суманд очоод буусан газар нь очоод хүн байна уу гэхэд гэрийнх нь гадаа хүн байдаггүй. Гадаа нь зогсож байсан чинь хуучин хадам ээж болох ******* гэр дотроо гарч ирэхээр нь сайхан зусаж байна уу та гэхэд өө сайхан гээд хүүхдээ авах гэж ирсэн юм аа би тэр хоёртой уулзаад зөвшөөрлийг нь авчихсан юм аа маргааш манай аавын хоног нь болж байгаа жилийн ой нь болж байгаа юм аа цагаалгад нь оруулах гэсэн юм гэсэн чинь юу яриад байгаа юм хүүхэд авах гэлээ яв чи зайл чи гэсэн. Та худлаа гэвэл утсаар залгаад асуу л даа хоёулантай нь зөвшилцөөд та хоёрын энд нүүж бууж байгаа гэдгийг чинь асуугаад ирж байна ш дээ гэсэн чинь чи тэгвэл өөрөө залгахгүй юу гэхээр нь би дугаарыг нь мэдэхгүй та дугаарыг нь өгчих гэсэн чинь тэгээд залгаагүй. Зайл гээд намайг гадаа байсан прусс модоор цохисон. 3 метр хэрээтэй мод цохих гэж далайхдаа энэ самбараа цохисон. Тэгээд нуруун дээр цохиод би зодоон хийвэл хийх л байсан зодоон хийхгүй маргааш аавын өдөр хүүхдээ авах гэж ирсэн учраас хэрүүл маргаан хийгээд яах вэ гээд гуйсан маягтай хэлсэн. ******* нүүж очингуутаа уусан байсан жоохон халамцуу байсан. Хүүхэд худлаа ярьж авах гэлээ гээд хэрүүл үүссэн. Модоор цохисон. Хойно 100 гаруй метрийн зайд үхрийн зэлэн дээр тугалын хашаа барьж байсан. Бид хоёр маргалдаад ноцолдоод байж байсан чинь хүү маань хойноос ирсэн. Хүүгээ тэвэрч аваад нэг үнссэн чинь гэр лүү ор гээд хөөгөөд оруулсан. Хаалга дарсан. Тэгээд хүүхэд авмаар байна гээд ноцолдсон чинь аллаа гэж бахираад хашаа барьж байсан хүү нь лоомоо барьж ирээд хажууд нь зоочхоод бид хоёрыг салгах гэж ноцолдоод хүү нь намайг бариад авсан чинь хажууд зоосон лоомоор гар луу цохиод гар хугалаад хаясан. Толгой руу цохих гэхээр нь гараараа хаагаад гараа хугалсан. Тархи руу цохих гэсэн хажуу тийшээ далдичаад шанаа луугаа цохиулсан. Тэгээд тэнд зодоон хийгээд гар хугалчихлаа ш дээ ээжийгээ ав л даа хүүхдээ аваад явмаар байна учирлаж бариад хэлчихсэн ш дээ гэсэн. Тэгсэн чинь хүүхдийг чинь өгөхгүй худлаа хэлж хүүхэд авах гэлээ гэсэн. Би зөвшөөрлийн аваад хүүхдээ авах гэж ирлээ одоо гэр бүл болсон хүнээс нь зөвшөөрлийн аваад ирлээ гэсэн. Наад чинь шүүхээс олгосон ёсоороо хүүхэдтэйгээ уулзах ёстой тэгсэн чинь жил гаран уулзуулаагүй хаана явж байгаад ирсэн нь мэдэгдэхгүй. Би сая зөвшөөрөл аваад ирсэн хүүхэд өгөөдөх гэсэн чинь битгий худлаа яриад бай гээд тэгвэл та залгаад асуу гэсэн чинь би дугаарыг нь мэдэхгүй би өөрийн биеэр ярьж хөөрөөд зөвшөөрлийн аваад ирсэн. Тань руу залгаад хэлчихнэ гэсэн тэгээд өгөхгүй дахиад ноцолдоод байсан чинь ээжийгээ аваад гэр лүүгээ орсон. Би гадаа нь хугархай гараа бариад сууж байсан чинь хуучин аав болох Чимэддорж морьтойгоо малдаа явчхаад ирсэн. Гэрээс дахиад чарлаад наадах чинь агсан тавиад гадаа толь хагалчихлаа гэсэн. Тэгээд би босоод зогсож байсан чинь ирээд юуг нь ч ойлгохгүй хуучин хадам 3 удаа шилбүүрээр шавхуурдсан. Тэгэхээр нь би морийг нь үргээсэн. Чулуу шидсэн юм байхгүй. Үүдэнд нь чулуу ч байгаагүй. Чамайг алчхаад гараад ирэхэд надад нас байна гээд энэ тэнд гарт нь таарсан юм байвал л авч дайраад байсан. Тэр өдөр надтай цуг очсон ажлын газрын бацааны машины копутыг 2 газар нь хонхойтол нь нүдээд хаясан. Ийм л процесс болсон юм даа...,...Гомдол санал байхгүй. Ирэх жил ойн дээр нь дахиж хагалгаанд орж хадаас төмрөө авхуулах юм. Гар төмрөөр хавчаад шүрүүптсэн байна. Дахиж хагалгаанд орно. Дахиад төлбөр мөнгө гарна. Үүнийг нэхэмжилнэ. Өөр санал гомдол байхгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогч өгсөн: “... 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би салсан эхнэр түүний нөхөр нартай Орхон аймаг *******ант суманд байхдаа уулзаж би өөрийн хүүтэйгээ уулзаж хэд хоног өөр дээрээ байлгамаар байна гэж зөвшөөрөл хүсэхэд ******* сумын хангалд аавынд байгаа очиж уулзаад авчих би утсаар хэлчихнэ гэсэн дагуу ******* сумын 3 дугаар баг өртөө орж хуучин аавынд очсон. Би тэр үед цуг ажилладаг гэх залууг машинтай учраас яваад өгөөч гэж гуйгаад цуг явсан юм. Тэгээд гэрийн гадаа нь очоод хүн байна уу гэхэд хуучин хадам ээж гарч ирсэн. Тэгэхээр нь би мэнд мэдээд “Би хүүгээ авч гэртээ хэд хонуулах гэсэн юм. Манай аавын нас барсан 1 жилийн ой болох гэж байгаа. Би сая , хоёроос зөвшөөрөл авчихлаа” гэхэд хадам ээж итгэхгүй тэгвэл чи утас руу нь залгаад надтай яриул гэж хэлсэн. Тэгэхээр нь би “утасны дугаарын мэдэхгүй” гэхэд хадам ээж “чи худлаа ярьж хүүхэд авч явах гэлээ” гээд намайг хөөсөн. Би та өөрөө залгаад асуучих би дугаарыг нь мэдэхгүй байна гэхэд намайг хөөж, гэрийн гадаа байсан прус модоор цохиод би гэр лүү нь орох гэсэн чинь оруулахгүй байсан. Гэр дотор хүүхэд байсан болохоор би орох гэсэн чинь оруулахгүй ноцолдож байгаад нөгөө прус модоороо гэрийн гадна байсан нарны толь хагалчихсан. Тэр үед намайг цохих гэж далайхдаа дэлгэцээ хагалсан. Тэгээд намайг цохиж авсан. Энэ үед гэрийн араас манай хуучин эхнэрийн төрсөн дүү болох лоом барьчихсан гүйж ирээд лоомоо газар зоож орхиод намайг бариад авсан чинь хадам ээж тэр лоомыг аваад намайг цохих гээд далайхад нь би гараараа хаасан чинь гар луу лоомоороо цохисон. Дахиад лоомоор цохих гэхэд нь би бултсан чинь шанаа руу хальт цохисон. Тэгээд ээжээсээ лоомыг нь булааж авсан. Тэгсэн хадам ээж дахиад прус мод барьж намайг цохих гэтэл салгасан чинь тэр модоороо машиныг цохиод авсан. Тэгсэн ээжийгээ бариад авсан. Тэгээд удалгүй хадам аав морьтой ирээд “юу болоод байгаа юм” гэхэд хадам ээж орилж хашхичаад намайг толь хагаллаа гэж аавд хэлсэн чинь хадам аав шилбүүрээр намайг хоёр удаа шавхуурдсан. Тэгээд би ийг явъя, тэгэхгүй бол машиныг чинь эвдэх юм байна гэж хэлээд явсан. Хэсэг явж байгаад өртөөний цаана байдаг гүүрний тэнд очиж зогсоод эгчтэйгээ утсаар ярьж дуудсан юм. Тэгээд эгч ирээд бид нар явсан.
Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ хэлж ярьсан мэдэх ухаантай байсан. Улаантолгойн төмөр замын тоочиг дээр 2 найзтайгаа таараад 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан.Өөр архи уусан зүйл байхгүй. Намайг очиход хадам ээж унтаж байснаа босож ирсэн. Надтай хэрүүл маргаан хийж байгаа, маний хэлсэн ярьсныг ойлгохгүй орилж хашхирч байгаа нь согтуу байсан. Тухайн үед гар өвдөөд байсан ч анзаараагүй. Явж байгаад зогсож харахад зүүн гарны шууны яс хугарсан бололтой яс нь махаа түлхээд овойчихсон байсныг би тэй нийлж байгаад цааш түлхэж хэвэнд нь оруулсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 14-р хуудас/,
2.Гэрч Ө.ийн өгсөн: “... Би ******* сум зөрлөг рүү хуучин хадам аавынд нь очсон. Тэр өдөр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байсан. Бид хоёр ахын хуучин хадам аавынд очиход гэрт нь хадам ээж нь байсан. ах хүүгээ авах гээд ирлээ гэхэд хадам ээж нь хүүхэд чинь байхгүй ээжтэйгээ байгаа гэж хэлсэн. Тэгсэн ах ээжтэй нь өдөр уулзсан танайд байгаа гэсэн. Танайхыг өнөөдөр нүүж байгаа гэж хэлсэн гэхэд хадам ээж нь тэгвэл чи ээж рүү нь залга гэхэд ах дугаарыг нь мэдэхгүй байсан. Тэрнээс болж тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэгэхэд би машин дотор сууж байсан. Нэг харахад хадам ээж нь Прус модоор нуруу луу нь цохисон. Тэгснээ дахиад толгой руу нь нэг удаа цохисон. Дахиад цохих үед нь ах гараараа хаасан чинь Прус мод нь хугарсан. Тэгээд тэр хоёр Прус модоо булаацалдаж байгаад гэрийн гадна байдаг нарны толийг Прус модоор цохиод хагалчихсан. Тэр үед цаанаас нь тэр айлын хүүхэд ирж явсан. Тэгсэн ээж нь энэ намайг зодлоо, самбар хага цохичихлоо гээд орилоод байсан. Тэгсэн гартаа барьж байсан лоомоо гэрийн хаяанд тавиад ахыг яаж байгаа юм гээд бариад авсан. Тэгсэн чинь хадам ээж нь тэр лоомыг нь барьж аваад ахыг лоомоороо цохиход ах гараараа хаагаад гар луу нь цохичихсон. Тэгээд Мөнгөн-сум ээжийнхээ гараас лоомыг булааж авсан. Тэгсэн ээж нь Прус мод бариад цохих гэхэд ээжийгээ тэврээд авсан. Тэгсэн чинь Прус модоороо миний машиныг нэг удаа цохиод авсан чинь Мөнгөн-сум булаагаад авсан. Тэгээд мотоциклоо асаагаад унаад явчихсан. Тэрний дараа хэсэг байж байхад ахын хадам аав нь морьтой ирсэн. Тэгсэн чинь хадам ээж нь наад чинь нарны толь хагалчихлаа. Энэ хүүхэд надаар машин төлүүлнэ гээд байна гэхэд хадам аав нь ахыг “чи яахаараа толь хагалдаг юм” гээд шилбүүрээр 2-3 удаа цохисон. Тэгтэл ах ухас хийгээд морийг нь үргээгээд аав нь явахдаа наад хоёрыгоо цагдаа дуудаж өг гэж орилоод цаашаа явсан. Тэгээд би ахыг суу явъя гэж хэлж суулгаад машинтай хөдлөөд гэрээс нь жоохон холдож байгаад ах эгч рүүгээ залгаад хадам аавынд ирээд хэрүүл маргаан болоод зодуулчихлаа, гар бэртчихлээ гэж яриад дуудсан. Тэгээд бид хоёр тэр газраа хүлээж байгаад эгч нь ирээд явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40-р хуудас/,
3.Гэрч Ч.ын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өдөр манай аавынх нүүгээд зусландаа бууж байсан юм. Би гэрийн хойно 100 метр орчим зайтай хашаа барьж байхад саарал өнгийн жижиг машин гэрийн урд хаалга голлоод зогссон. Тэгээд хэсэг байж байгаад ээж орилоод намайг дуудахаар яваад очтол ээж, хоёр заамдалцаад зогсож байхаар нь би салгасан. Тэгтэл хүүхэд рүүгээ очих гээд дуудсан чинь хүүхэд нь зугтааж гүйгээд айгаад очихгүй байсан. Тэгээд би гэр лүүгээ явсан. той цуг ирсэн гэдэг залуу машиныхаа хажууд хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-р хуудас/,
4.Гэрч өгсөн: “... Тэр өдөр чинь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байсан манайх зусландаа нүүж ирээд бууж байсан өдөр байгаа юм. Би гэрээ барьчхаад үхэртээ явсан байсан. Орой харанхуй арай болоогүй гэгээ тасарч байхад гэртээ ирсэн чинь гэрийн гадаа нэг машин ирчихсэн гэрийн үүдэнд байсан. Хажууд нь , манай эхнэр ******* хоёр гадаа байдаг нарны толь хагарсан бас манай эхнэрийн цамц урагдсан байхыг хараад юу болсон талаар асуухад намайг зодоод ална гээд байна гэж хэлсэн. Тэгтэл цаанаас “аав би хүүхдээ авах гэж ирлээ” гэхээр нь би чи эрүүл саруулдаа ирж авахгүй согтуу ирээд хамаг юм эвдээд хаячихсан яадаг хүн бэ гэж хэлсэн. Тэгээд машинд сууж байсан залууд хандаж чи ээж шигээ хүн зодуулж байхад салгахгүй яасан юм гэж хэлэхэд юу ч дугарахгүй байсан. Тэгсэн намайг мориноос татаж унагаах гээд ухас хийхээр нь би морьтой зугтсан юм. Тэгсэн араас чулуу шидээд байсан нэг чулуу нь миний нуруунд оносон. Тэгээд би цагдаа дууд гэж орилчхоод яваад өгсөн. Юу болсныг мэдэхгүй малдаа хэсэг явж байгаад ирэхэд явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-р хуудас/,
5.Гэрч Ч.ийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байсан бах би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан манай аав,ээж хоёр нүүдэл хийж байна гэж ярьж байсан. Өдөр 12 цаг өнгөрч байсан байх. Би Орхон аймгийн *******ант сумын Малчин багт гэрийнхээ гадаа юм хийж байтал цагаан өнгийн Приус-30 машин ирж зогссон. Машин дотроос миний хуучин нөхөр бас хэдэн согтуу хүмүүс бууж ирсэн. Тэгээд хүүхэдтэйгээ уулзах гэсэн юм гэхээр нь би уулзуулахгүй. Чи дандаа согтуу ирээд хүүхэдтэйгээ уулзах гэх юм. Тэгээд ч энд байхгүй гэж хэлсэн. манай гэрт ирээд явсны дараа хөдөө манай аав ээжийн гэрт очиж асуудал үүсгэсэн байсан. Манай ээж ******* над руу залгаад “ ирээд хүүхдээ авъя гэхээр нь хойно тоглож байгаа гэж хэлсэн чинь намайг зодчихоод явчихлаа. Хүүхэд айгаад зугтаасан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-р хуудас/
6.Гэрч өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байсан. Миний төрсөн дүү Х. нь ******* аймгийн ******* сумын өртөө гэх газарт очиж хүүхдээ авч ирнэ гэхээр нь би хамт яваа гэх залууд нь 60,000 төгрөг өгөөд түлш хийгээд яваад ирээрэй гээд явуулсан. Тэгээд тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад орой 21 цаг 50 минутад манай дүү Х. хамт явсан гэх залуугийн гар утаснаас над руу залгаад би зодуулчихлаа намайг авраарай гэхээр нь чи хаана байгаа юм бэ гэж асуусан чинь өртөөний гүүрний энд байна. өртөөгөө хараад хүрээд ир гэхээр нь би найзтайгаа хамт 8685 ОРО улсын дугаартай цагаан өнгийн приүс машинд нь түлш хийгээд яваад очсон чинь өртөөний гүүрний тэнд зогсож байсан. Тэгээд юу болсон бэ гэж асуусан чинь зодуулчихлаа, цагдаад дуудлага өгөөгүй шууд тантай ярьсан гэхээр нь би *******ант сумын хэсгийн төлөөлөгчтэй ярьсан. Наад газар чинь ******* сумын нутаг юм байна яаралтай ойрын эрүүл мэндийн газарт очиж тусламж ав гэхээр нь би дүү дагуулаад шууд Орхон аймгийн *******ант сумын Эрүүл мэндийн төв дээр очсон. Тэгээд эмчид үзүүлсэн чинь өвчин намдаах тариа хийж өгөөд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яв гэхээр нь нэгдсэн эмнэлэг дээр очсон. Шууд хүлээн авах дээр очиж үзүүлээд гарын зураг авхуулсан, хэвлийн эхо зураг авхуулсан. Зураг авхуулж байхдаа Х. ухаан алдаж унасан. Дахиж хүлээн авах дээр байлгаж байгаад толгойн томограф зураг авхуулсан. Тэгж явсаар байгаад 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 цаг болж байхад ээлж солигдсон. Тэгээд дараагийн ээлж нь ирж ажил хулээлцсээр байгаад бараг 10 цагийн орчимд толгой гайгүй байна харин гарын хагалгаанд заавал ор гэсэн тэгээд л шууд хагалгаанд ороод гарын хугарсан ясыг нь хадсан. Тэгээд үргэлжлүүлээд эмнэлэгт хэвтсэн. өртөөнөөс очиж авснаас хойш, эмнэлэ хүртэл байнга хамт байсан ердөөсеө холдоогүй. Х. надад тэр талаараа огт хэлээгүй. Тэгсэн хамт явсан гэх залуу нь ээж нь лоомоор цохичихсон гэж хэлсэн. Тэгээд яагаад цохисон юм гэсэн чинь машинаас бууж гэрт нь орж уулзаад гарч ирсэн чинь лоом бариад цохисон тэгээд Х. ах гараараа хаасан чинь rap дээр нь оноод гар нь гэмтсэн гэж л хэлсэн. Тэгээд чи оролцоогүй юм байгаа биз дээ гэсэн чинь би оролцоогүй би зүгээр машинаар хүргэж ирсэн гэж л хэлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,
7.2023 оны 06 дугаар сарын 08-ний өдөр иргэн Х.Г ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/,
8.Шүүх шинжилгээний ерөнхий газар Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №553 дугаартай “...Х.Г биед зүүн гарын богтос ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Зүүн гарын богтос ясны далд хугарал нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь хуучин гэмтэл байна. Зүүн гарын богтос ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хагацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинжээч эмч Ч.Б...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 7-8-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******, хохирогч Х. нар нь хадам, хүргэний холбоотой байсан бөгөөд хохирогч Х.Г согтууруулах ундаа уусан үедээ өөрийн хүүг авч явна гэж маргалдаж улмаар шүүгдэгч хохирогчийн зүүн гарын богтос ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах нь хохирогчийн амь насанд аюулгүй боловч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж улмаар хохирогчийн хөдөлмөр чадварыг 3/1-ээс дээш хувиар алдагдуулдаг хор уршигтай болно.
Хохирогч Х.Г эрүүл мэндэд учирсан хор уршиг буюу хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******ын хохирогчийн зүүн гар хэсэгт лоомоор цохисон санаатай үйлдэлтэй шууд холбоотой байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгч Ц.Ж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х. нь шүүгдэгчээс эмчилгээний зардал, хохирол төлбөрт 1,426,900 төгрөг нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдсан /хх-ийн 15-23-р хуудас/ байна.
2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хохирол 1,426,900 төгрөгийг төлсөн нь хохирогч Х.Г мөнгө хүлээлцсэн акт үйлдсэн баримтаар нотлогдож байна./хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х. нь нэг жилийн дараа гараа хадуулсан хадаасаа авхуулна энэ зардлыг нэхэмжилнэ гэж байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...******* нь Ор сумын овоо 0-р багийн нутагт Г зодож хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлон тогтоогдсон байна гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ийн 1.1-т зааснаар тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал үндэслэлтэй юм уу гэж улсын яллагчийн зүгээс оруулж байна. Ингээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц. Ж 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг оруулж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хохирол төлбөрийн тухайд гэмт хэргийн улмаас иргэн Ц.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *******аас эмчилгээний зардал 1,426,900 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ц.Ж нь 1,430,000 төгрөг төлж барагдуулсан нь хохирол төлбөр бүрэн барагдсан байна гэж дүгнэсэн. Энэ гэмт хэргийн улмаас Ц.Ж нь урьдчилсан цагдан хоригдсон хоноггүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан гээд байгаа 120х55 см хэмжээтэй нарны зай хураагуур 1 ширхэг, 55х8.5 см төмөр турба 1 ширхэг, 80х4.5х4 хэмжээтэй прус мод 1 ширхэг 119.5х4.5х4 хэмжээтэй прус мод 1 ширхэг хураагдаж ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг оруулж байна. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байхгүй байх бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 06 сарын 29-ний өдрөөс эхлээд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд энэ таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг оруулж байна. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хөрөнгөд эрхийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн тохиолдол байхгүй болно...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд:“...Шүүгдэгч нь ял шийтгэл халдаахад хэд хэдэн хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүд байгаа гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал нь түүний ял шалгуулах хуудсаар нотлон тогтоогдож байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байгаа. 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ийм нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгчид ял шийтгэл халдаахдаа энэ байдлуудыг харгалзан хөнгөрүүлэн үзэхийг хүсэж байна. Шүүгдэгчийн хувьд хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж үзсэн. Шүүгдэгчийн хувьд С аймгийн О сумын овоо 0-р багийн хангал өртөө хавьцаа амьдардаг. Хаваржаа өвөлжөө нь хөдөөгүүр байдаг учраас ял шийтгэлийн байдалд үүнийг харгалзан үзэхийг хүсэж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг хөдөө байгаа хүмүүст оногдуулахад утсаа цэнэглэх боломжгүй байдаг. Зарим үед сүлжээ нь орж гардаг ийм асуудал үүсдэг учраас зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй зорчих эрх хязгаарлах ялаас зайлсхийсэн юм шиг харагддаг. Өвөлжөө хаваржаан дээрээ буух асуудал байдаг. Сүлжээгүй газар буух асуудал байдаг тул энэ байдлыг харгалзан торгуулийн ял оноож өгөөч гэсэн саналыг оруулж байна. Малын ашиг шимээрээ малын а дансаар харагддаг. Малын а данс нь авагдсан байдаг. Тийм учраас торгуулийн ялаар буюу 450,000 төгрөгийн торгуулийн ял оноож өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Зорчих эрх хязгаарлах ял нь хөдөөгийн малаа дагаж явдаг хүмүүст үнэхээр биелүүлэх боломжгүй. Малаа дагаад явж байтал координатаасаа гараад явдаг ч юм уу эсвэл цахилгаангүй үед утсаа цэнэглэж чадахгүй болох ийм тохиолдолд хянаж байгаа самбар дээр улаан гэрэл гараад зорчих эрх хязгаарлах ялаас зайлсхийсэн юм шиг харагддаг тухайн хүний бугуйнд зүүсэн апартур сүлжээнээс гарах тохиолдолд улаан гэрэл асдаг учраас биелүүлэх боломжгүй торгуулийн ял оноож өгөөч гэсэн саналыг оруулж байна...”гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг,1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн, 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байдал зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас-/хавтаст хэргийн 62 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Ж анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн зорчих эрхийг 06 сараар хязгаарлах ялыг шүүгдэгчид оногдуулахад зохимжгүй гэж үзлээ. Шүүгдэгч болон түүний гэр бүл мал аж ахуй эрхэлж малаа даган нүүдэллэн амьдардаг малчин өрх байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 150 хоногийн дотор торгуулийн ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохиролд шүүгдэгч ******* нь 1,430,000 төгрөг төлсөн, хохирогч Х. нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 120x55 см хэмжээтэй нарны зай хураагуур 1 ширхэг, 55X8,5 см төмөр труба 1 ширхэг, 80X4,5X4 хэмжээтэй Приус мод 1 ширхэг, 119,5X4,5X4 см хэмжээтэй Приус мод 1 ширхэ:гийг тус тус устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ц. Ж (000000000/-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 150 хоногийн дотор торгуулийн ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохиролд шүүгдэгч Ц.Ж нь 1,430,000 төгрөг төлсөн болохыг, хохирогч Х.Г нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 120x55 см хэмжээтэй нарны зай хураагуур 1 ширхэг, 55X8,5 см төмөр труба 1 ширхэг, 80X4,5X4 хэмжээтэй Прус мод 1 ширхэг, 119,5X4,5X4 см хэмжээтэй Прус мод 1 ширхгийг тус тус устгасугай.
8.Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА