Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/985

 

                                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд

улсын яллагч Э.Оргилбат

хохирогч Б.,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А”-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт ******* *******од холбогдох эрүүгийн 2308000001129 тоот 1 хавтас хэргийг оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

*******гол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, *******-******* ...-... тоотод оршин суух,

Урьд: ******* аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 38а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоосон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт ******* *******, /РД:МО9701*******18/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо *******-******* дугаар гудамж тоотод хохирогч Б.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар галын төмөр хайчаар цохиж зодон биед зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 Шүүгдэгч Э.******* нь оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо *******-******* дугаар гудамж тоотод хохирогч Б.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар галын төмөр хайчаар цохиж зодон биед зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь гэм буутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруургаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ийн өгсөн “…Тухайн өдөр цаг орчимын үед өглөө жижүүрээс буугаад ажлаасаа ирээд ядраад унтчихсан. Хоёр хүүхэд маань цуг байсан болохоор 17 цагийн орчим сэрээд *******од 2 хүүхдэдээ хоол хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгтэл ******* гарах ажилтай гэхээр нь би гаргахгүй гээд маргалдсан. Тэгээд би орон дээр баруун талаараа хараад хэвтэж байтал ирээд толгой руу 2-3 удаа цохисон. Мөн галын төмөр хайчаар 2-3 удаа цохисон...” гэв.

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Э.*******ын өгсөн: “… оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо *******-******* дугаар гудамж тоотод дүү болон 2 хүүхэдтэй байж байтал гаднаас манай хамтран амьдрагч орж ирээд бид нар унтаад өгсөн. Тэгээд 16 цагийн үед сэрэхэд эгч ирээд унтчихсан байсан. Хамтран амьдрагч босож ирээд намайг хоол ундаа хийгээч гэхээр нь тухайн үед хоол хийх гэсэн боловч хоол хийх махгүй болчихсон байхаар нь би дүү тэй хамт Баянхошууны эцэс орж мах авах гээд гарах гэж байтал намайг хаашаа тэнэх гээд байгаа юм гэхээр нь би хамтран амьдрагч тэй маргалдаад гэрт байсан галын хайч төмөрийг аваад галын хайч төмөрөөр ийн нуруу, өгзөг хэсэг рүү нь 2-3 удаа цохисон чинь гараараа толгойгоо хамгаалаад байхаар нь ийн гар руу нь би өөрийнхөө гараар 3, 4 удаа цохисон. Миний биед гэмтэл шарх учраагүй. Тэр үед ийн зүүн гар хэсгийн шуу, бугуй хэсэг нь улайгаад хөхөрчихсөн байсан. Нуруу, өгзөг хэсэгт нь ямар гэмтэл учирсан талаар би мэдэхгүй байна. Хувцастай байсан тул хараагүй. ийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Тэр үед , эгч нар болсон асуудлыг мэдэж байгаа байх. эгч бид 2-ыг маргалдаж дуусах үед сэрсэн. Манай 2 хүүхэд унтаж байсан тул хараагүй байх. Би өмнө нь ийг цохиж зодож байгаагүй... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.ийн өгсөн: Би Э.*******той 2018 оны 5 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй. Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, *******-******* - тоот хашаа байшинд хамтран амьдрагч Э.*******, Н. 4 настай эмэгтэй, Н. 2 настай эмэгтэй нарын хамт амьдардаг. оны 6 дугаар сарын 5-ны өдөр би ажлаа тараад ээлжнээс буугаад 11 цагт ирсэн ба нойргүй хоноод ядарсан болохоор унтаад өгсөн. Би 17 цагийн орчим сэрээд Э.*******од хандан хоёр хүүхдэдээ хоол хийгээд өгөөч гэж хэлэхэд өөрөө хийж өгөхгүй юу, чадахгүй гэж хэлээд Баянхошууны тойрог руу явна гэхээр нь би гаргахгүй чадахгүй гэхэд уурлаад миний толгой руу гараараа маш олон удаа цохисон. Тэгээд галын хайч төмөр авч ирээд миний зүүн гарын бугалга, бөгс, гуя хэсэг рүү 3-4 удаа цохисон. Би цагдаад хандсан. Манай гэрт хадам эгч , би манай хоёр охин байсан. Хоол хийгээд өгчих гэхэд уурлаад явлаа гэхээр нь би явуулахгүй гэхэд гарч орох заалаа гээд уурлаад гараараа болон дэгээ төмрөөр цохиж надад учирсан гэмтлийг учруулсан. Би огт буцааж цохиогүй. Миний зүүн гарын бугалга, зүүн талын өгзөг, гуя хэсэгт хөхөрч хавдсан толгой ил харагдах шархгүй ч гэсэн маш их өвчтэй байна. Уг гэмтлийг Э.******* гараараа болон галын хайч төмрөөр цохиж учруулсан. Э.******* оны 4 дүгээр сард муудалцаад цохиж байсан. Тэр үед гэмтэл учраагүй, цагдаад хандаагүй, өөрөөр цохиж зодож байгаагүй. Би болон манай нөхөр Э.******* архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй….” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.гийн өгсөн: “…Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, *******-******* - тоотод охины хамт амьдардаг. 2021 оноос манай төрсөн дүү ******* хамтран амьдрагч болон түүний 2 хүүхдийн хамт манай гэрт амьдарч байгаа юм. оны 6 дугаар сарын 5-ны өдөр 16 цагийн үед ажлаа тараад гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, *******-******* - тоотод ирэхэд манай дүү *******, түүний хамтран амьдрагч , түүний 2 хүүхэд,  нар унтацгааж байсан ба тэр үед би ажлаа тарж ирээд ядраад байхаар нь хэсэг унтсан. Унтаад босоод ирэхэд *******, нар хоорондоо хэрэлдээд байсан ба ******* ийг цохиж зодсон байдалтай байхаар нь би юу болсон юм бэ? гэсэн чинь хоолноос болоод маргалдсан гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ тайвшираад гайгүй болсон ба тэгээд би ажилруугаа явсан. Тэр үед Э.*******ын биед гэмтэл учраагүй байсан. ийн биед ямар гэмтэл учирсанг би анзаараагүй ямарч байсан ******* ийг цохиж зодсон байдалтай, уйлчихсан ******* дахиад ийг гараараа цохих гэж байхад нь би болиулсан. Намайг гэрт ороход зүгээр унтаж байсан. Гэмтэл шарх байгаагүй. Миний мэдэхээр ******* өмнө нь ийг цохиж зодож байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 7370 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Б.ийн биед зүүн бугалга, зүүн шуу, зүүн өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт  /хавтаст хэргийн -15 дахь тал/,

7. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 18 дах тал/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн *******-38 дахь тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн -41 дэх тал/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, хавтаст хэргийн материал танилцсан тэмдэглэл /хавтаст хэргийн 96-97  дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.    

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хуралдаанд оролцсон улсын яллагчаас: Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.тэй маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болон нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.. гэжээ.

Шүүгдэгч Э.******* нь *******гол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  Э.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.******* хэргийн зүйлчлэл болоод гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ойдовбат нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх хуралд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...”гэжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал болгосон шүүгдэгч Э.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1743 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Э.*******ыг албадан ирүүлж, ирүүлсэн өдрөөс эхлэн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Э.*******ыг оны 8 дугаар сарын 16-ны өдөр албадан ирүүлж цагдан хорьсон 2 хоногийг, түүнд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцон нийт 16 цагийн ажлыг хасаж, 284/ хоёр зуун наян дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. 

Шүүгдэгч Э.*******од шүүхээс оногдуулсан 284 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар хийлгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308000001129 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1743 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Э.*******ыг албадан ирүүлж, ирүүлсэн өдрөөс эхлэн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Э.*******ыг оны 8 дугаар сарын 16-ны өдөр албадан ирүүлж цагдан хорьсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36. дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг тооцон хасаж, нийт 284 /хоёр зуун наян дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.*******од оногдуулсан 284 /хоёр зуун наян дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж, биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.*******од авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор зөвхөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ