Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/938

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2308015951059 тоот 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эх, эмээ, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ******* хороолол .../...-р байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******, /РД:*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ******* хороолол, 1-р байрны ******* Х.*******ийг орцонд *******гоо лаа гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн зулай, баруун зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ******* хороолол, 1-р байрны ******* Х.*******ийг орцонд *******гоо лаа гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн зулай, баруун зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ..” гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.*******ын өгсөн: “…Би тухайн өдөр гэртээ байсан бөгөөд манай хаалгыг нэг хүн цохих үед манай хүүхдүүд онгойлгосон. Тэгээд би хүүхдүүдээсээ юу гэж байна гэж асуухад орцны жижүүр манайхыг *******гоо орцонд лаа гэж загнаж байна гэхээр нь би гэрээсээ гарахад орцонд жижүүр байсан бөгөөд *******н баас байна гэхээр шатны ойролцоо очиж харахад *******ны баас биш байсан. Тэгээд *******н баас биш байна шүү дээ манай ******* ингэж баадаггүй юм гэхэд орцны жижүүр ******* намайг хэл амаар доромжилсон. Бид хоёр маргалдаж байгаад цахилгаан шатанд хамт суусан. Өөдөөс шүлсээ үсчүүлээд байхаар нь би хажуу тийш түлхсэн. Тэгээд намайг нөгөө тал руу түлхэхээр нь би босч ирээд өөдөөс нь дайраад бид хоёр хэн хэнийхээ үснээс зулгаалцсан. Тэгтэл цахилгаан шат 12 дугаар давхарт зогссон. Бид хоёр үсдэлцсэн чигээрээ цахилгаан шатнаас буусан. Тэгтэл манай хүүхдүүд ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед 12 дугаар давхарт амьдардаг ******* та хоёр болиочээ гээд буусан. Би толгой руу нь гараараа хоёр удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх хуудас/

3.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.*******ийн өгсөн“…Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 7 дугаар байрны 2 дугаар орцонд хүүхдүүд пижигнээд байхаар нь дээшээ гартал 11 дүгээр давхарт ******* сан байхаар нь 111 тоотод байдаг *******той айлын хаалгыг тогштол нэг охин хаалга тайлахаар нь эвтэйхэн *******гоо орцонд чихжээ, цэвэрлээрэй гэж хэлтэл араас нь ээж нь гэх ******* гарч ирээд манайх *******гоо гаргаж сан гэхээр нь чи гараад хар танай ******* баасан хүүхдүүд чинь пижигнэж байгаад сая орсон гэсэн чинь гарч харчихаад энэ манай *******ны баас биш, манай ******* бөөрөнхий баадаг, ******* муурны баасаа ялгахгүй тэнэг авгай, чи угаасаа баас шээс цэвэрлэдэг биздээ гэхээр нь танайх хогоо хүртэл ил хаячихдаг биздээ тийм арчаагүй байж яаж ******* тэжээдэг юм гэж хэлээд би лифт рүү ортол араас орж ирээд баруун гараараа миний баруун мөр рүү нэг удаа цохиод гараараа намайг үсдэж байгаад толгой, нуруу, баруун гарын булчин, зүүн гарын булчин зэрэг рүү олон удаа цохиод авахаар нь зөрүүлээд үсдээд авсан чинь 12 дугаар давхарт буух гэж байсан ******* зорчиж явсан хүмүүс салгах гээд гаргатал дахиад намайг хүзүү нуруу руу 2-3 удаа цохиод байж байтал 117 тоотоос ******* хүн гарч ирээд 113 тоотын ******* явсан *******тэй хамжаад салгасан. Миний толгой өвдөөд хүзүү эргэж болохгүй хөндүүрлээд байсан. Баруун гарын булчин зүүн гарын булчин зүүн мөр хэсэгт хөхөрч хавдсан баруун гарын шуу зулгарсан байна. Эхлээд ******* 113 тоотын ******* бага насны хүүхдийн хамт явж байсан. Мөн 2 залуу байсан боловч хаана буусныг нь мэдэхгүй, танихгүй хүмүүс байсан. 12 дугаар давхарт үсдэлцээд буухад 113 тоотын ******* хүүхдийн хамт салгах гээд дийлэхгүй байж байхад 117 тоотын ******* гарч ирээд хамжиж салгасан. Миний хүзүү толгой өвдөөд, зовиур ихтэй байгаа бөгөөд эрүүл мэндээрээ хохирсон тул эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Тухайн үед би эмнэлэгт хандаж эмчилгээ, үйлчилгээ, хийлгээгүй.  Тухайн өдрөөс хойш хоёр хоногийн дараа шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн. Өөр хийсэн эмчилгээ үйлчилгээ, эм тариа байхгүй….” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх хуудас, 30 дахь хуудас/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5610 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Х.*******ийн биед баруун зүүн бугалга, баруун шуунд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь хуудас/,

5. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 33-34 дэх хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 45-57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас  мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дугаар хуудас, 29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчын зүгээс: ..Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.*******тэй маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэх саналыг гаргажээ.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр:Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Гурав.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /5-н сартай жирэмсэн/ ар гэрийн нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Дөрөв.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308015951059 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХЦЭЦЭГ