Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/977

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс

улсын яллагч Б.Батбаатар /томилолтоор/,

хохирогч Г.*******ын хууль ёсны төлөөлөгч Ж.,

шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч О. /ҮД:08/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн д холбогдох эрүүгийн 2303003020315 тоот 1/нэг/ хавтас хэргийг оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 8 дугаар сарын 23-ны өдөр ******* аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай,

Урьд: 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүүргийн шүүхийн 2021/ШЦТ/109 ЭХТА-ийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө суллагдсан гэх, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн /РД:НИ*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүгдэгч Д. нь оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо дүгээр цэргийн ангийн хойд замд ******* ******* маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө  гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч нарыг мөргөж Э. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.*******ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д. нь оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо дүгээр цэргийн ангийн хойд замд ******* ******* маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө  гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч нарыг мөргөж, Э. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.*******ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д. гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.гийн өгсөн:“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, харамсаж байна...” гэв.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.гийн шүүхийн хэлэлцүүлэгт ...Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Манай охиныг эмч нарын зүгээс ажигла гэж хэлсэн. Умдаг ясны хугаралтай, 1,5 сантиметрийн хөлийн зөрүү үүссэн байгаа. Сар сардаа эмчилгээ үзлэгтээ хамрагдаад явж байгаа. Миний зүгээс цаашид хүүхэд маань ослын улмаас янз бүрийн өвчлөл үүсэх вий дээ гэсэн үүднээс айж байна..” гэв.

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.гийн өгсөн: “…Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа. Би тухайн үед 30-40км цагийн хурдтай явж байсан байх. Би явган зорчигчийг бараг тулж ирээд харсан. Би хараад л тоормосоо гишгэсэн. Тэгээд мөргөчихсөн. Ээжийн бие муудаад ээжийнхээ сүүлчийн захиасыг хэлээд бие нь маш муу байсан. Би уулруу гарч сүү өргөх гээд явж байсан юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.гийн өгсөн “…Миний ээж Г.******* оны 02 дугаар сарын 9-нд Завхан аймгийн суманд төрсөн. Эхээс 3-лаа, ах болон дүү нь нас бараад удаж байгаа. Ээж маань 6 хүүхэдтэй би бага охин нь байгаа юм. Ээж маань бүрэн дунд боловсролтой хүн байсан. Манай дунд ах ын хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо -7 тоотод амьдардаг байсан. Манай хашаанд ах ын амьдардаг байсан. Манай 3 хүүхдийг цэцэрлэг болон сургуульд хүргэж өгч авдаг байсан. Тухайн үед би ажилтай байсан болохоор дугаар хорооны хэсгийн эмч залгаад танай ээж болон охин чинь автомашинд мөргүүлсэн байна гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг явсан. Манай эгчийн хүүхэд эхнэрийн хамт ослын газар очсон гэж надад хэлсэн. Намайг эмнэлэгт очиход ээж маань ухаангүй цус алдсан байдалтай байсан, тэгээд эрчимт эмчилгээний тасаг руу ороод эмчлэгдэж байгаад оны 5 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Ээж маань архаг хууч өвчингүй, их хөнгөн шингэн хүн байсан. Ач зээ нараа сургууль, цэцэрлэгт нь зөөгөөд явдаг хүн байсан. Манай дунд охин 244 дүгээр цэцэрлэгт сурдаг. Тэгээд ээж маань 2 орчим буудал яваад хүүхдийг маань авдаг байсан. Алхаад явбал зам хөндлөн гарах шаардлага байхгүй байдаг. Харин автобусанд суувал осол болсон газрын замын хойноос урагш зам хөндлөн гараад автобусанд сууж явдаг. Гомдолтой байна. Хохирлын талаарх баримтуудаа гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ийн өгсөн “…. Зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна. Тухайн үед би цуг яваагүй. Намайг ажил дээр байхад манай эхнэр залгаад ээж охин хоёр машинд мөргүүлчихсэн байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт очиход хадам ээж ******* ухаангүй охин ээж нь тэвэрчихсэн сууж байсан. Хадам ээж ******* нь манай охин цэцэрлэгээс аваад харих гээд явж байсан. охин алхаж явж чадахгүй байгаа, хөл нь урт богино болчихсон харагдаад байна гэж эмч хэлсэн. Дахин үзлэг хийж байж хагалгаа хийх эсэх нь шийдэгдэнэ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Иргэний нэхэмжлэгч Д.гийн өгсөн ...Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дүгээр цэргийн ангийн хойд замд оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17:45 минутын орчим ******* starex маркийн улсын дугаартай автомашины жолооч нь явган зорчигч нарыг араас нь мөргөж улмаар Г.******* нь гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан. Дээрх үйлдлийн улмаас Г.*******, Э. нар эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5.662.000 төгрөгийн зардал гарсан. Энэхүү зардлыг Д.гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 дугаарын дансанд төлүүлнэ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагч Д.ийн өгсөн “…Х.Старекс маркийн улсын дугаартай автомашиныг 20 онд өөрийн нэр дээр худалдан авч байсан. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Осол болсон талаар тухайн өдрөө мэдсэн бөгөөд миний хүү өөрөө хэлсэн. он гараад миний машиныг жолоодож ойр зуурын ажил амжуулдаг байсан. Бусдад учирсан хохирлыг хүүтэйгээ хамт боломж бололцоогоороо төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

8.Шүүхийн эмнэлгийн оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 1268 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1.Талийгаач Г.*******ын цогцост баруун зулайн дээд хэсгээс гурав салаалсан, баруун нүдний дээд хана, гавлын баруун дунд хонхор, баруун чулуулаг ясны нийлмэл шугаман хугарал, баруун зүүн зулай, духны хуйхны дотор гадаргуу ясны шар хальсны цус хуралт баруун зүүн чамархайн дэлбэн баруун талын дух, зулайн дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доорх цус хуралт, няцрал, бага тархины аалзан хальсан доорхи цус хуралт, няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус хуралт голтын эрхтэний цус хуралт зүүн талын 1-9-р хавирганы хоёрлосон хугарал, 10-12-р хавирганы хугарал, зүүн бугалгын далд хугарал, баруун дээд доод зовхи баруун чамархай эгэм шуу, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун чамархай дагз зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед босоо байрлалд мөргөгдөх, цохигдох үед үүснэ.

3. Баруун зулайн дээд хэсгээс гурав салаалсан, баруун нүдний дээд хана гавлын дунд хонхор, баруун чулуулаг ясны нийлмэл шугаман хугарал баруун зүүн зулай, духны хуйхны дотор гадаргуу ясны шар хальсны цус хуралт, баруун зүүн чамархайн дэлбэн, баруун талын дух, зулайн дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доорх цус хуралт, няцрал бага тархины аалзан хальсан доорх цус хуралт, голтын эрхтний цус хуралт, зүүн талын олон хавирганы хугарал гэмтлүүд нь тус бүрдээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад баруун дээд, доод зовхи баруун чамархай, дагз зүүн шуунд зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5. .05.02-ны өдрийн 20:10 цагийн цогсын гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байна.

6. Талийгаач Г.******* нь үхэлд хүргээгүй ерөнхий судас хатуурах өвчтэй байжээ.

7 АВО системээр О/1/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн -48 дугаар хуудас/

9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6217 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1. Э. биед зүүн талын умдаг ясны дээд салааны хугарал баруун хөмсөгний гадна хэсэгт зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоогдох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

10. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг  /хавтаст хэргийн 6-13 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-19 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 85-96 дугаар хуудас/, камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас/, ЭМД-ийн сангийн эмчилгээний зардлын баримт /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/, хохиролын баримтууд /хавтаст хэргийн 110-188 дугаар хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/, хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 206-210 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 216-0 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

11. Автотээврийн Үндэсний төв ******* техникийн үзлэгийн төвийн оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1139391569 дугаар шинжээчийн дүгнэлт: ...Шинжилгээний объектыг шинжилсэн явц: Хюндай маркийн Старекс загварын, саарал өнгөтэй, Солонгос улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 0816 улсын дугаартай, KMHWP81HP4U594664 арлын дугаартай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, суудлын автотээврийн хэрэгслийг оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1650 цагаас 1730 цаг хүртэл MNS4598:2020 Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон MNS5011:2020 Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд капуд зүүн урд талдаа 40х20см орчим хонхойсон, хойд буфер зүүн талдаа 30х20 орчимм замаска хуурсан, зүүн талын крило дээр 50х40см орчим будаг халцарсан сэвтэй, зүүн эргэх дохионы гэрэл, ухрахын 1 гэрэл тус тус асахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4мм байгаа нь стандартын шаардлага хангаж байна. /стандарт +-0-5мм/, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,7кН баруун талдаа 3,6кН, зөрүү нь 3% /стандарт<20%/, хойд дугуйн тоормос зүүн талдаа 2,6кН баруун талдаа 2,3кН, зөрүү нь 12% /стандарт<20%/ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1700cd, хол дээрээ 5900cd, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800 cd, хол дээрээ 500cd /стандарт 10000-аас дээш/ байх буюу кззн гар талын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг суваг дээр STENHOJМикро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тос гоожилт байхгүй явах анги жолооны механизмын эд ангиуд эвдрэл гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 7мм буюу дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. 

Хюндай маркийн Старекс маркийн 0816 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Урд капуд зүүн урд талдаа 40х20см орчим хонхойсон, хойд буфер зүүн талдаа 30х20см орчим замаска хуурсан, зүүн талын крило дээр 50х40 см орчим будаг халцарсан сэвтэй, зүүн эргэх дохионы гэрэл, ухрахын 1 гэрэл тус тус асахгүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээр 1700cd, хол дээрээ 5900cd, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800cd, хол дээрээ 500cd, /стандарт 10000-с дээш/ байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн дээрхи эвдрэл гэмтэлүүд нь шинэ хуучин аль нь болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,7кН баруун талдаа 3,6кН, зөрүү нь 3% /стандарт<20%/, хойд дугуйн тоормос зүүн талдаа 2,5кН баруун талдаа 2,3кН, зөрүү нь 12% /стандарт<20%/ тоормосны систем хэвийн ажиллаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ...гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 61-65 дугаар хуудас/

12.Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн: шүүгдэгч Д.гийн ээж О.ын нас барсны гэрчилгээ, Д.гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулсан, хохирол төлж барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ, хохирогчид хохирол төлсөн ба цаашид гарах хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгч Д.гийн хүсэлт, эвлэрлийн гэрээ, ЭМД-ийн санд хохирол төлсөн баримт, хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримт болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: ...Д. нь оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо дүгээр цэргийн ангийн хойд замд ******* ******* маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө  гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч нарыг мөргөж Э. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.*******ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч гаас: “...Шүүгдэгч Д.гийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргаагүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эвлэрлийн гэрээ байгуулж хохирогчид цаашид гаргах хор хохирлыг арилгасан гэж үзэж байна. Хохирогч эмчилгээний цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн гэв...”

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөгч болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.  

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Д.гийн зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас 1 хүний амь нас хохирсон, хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Шүүгдэгчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн үйлдэл нь талийгаачийг үхэл хүргэсэн гэмтэл, хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмтэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Д.гийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр:Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Амь хохирогч Г.*******ын төрсөн охин Ж. нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон баримт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Э. төрсөн эцэг Г. нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон баримт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д. томилогдсон баримт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

Амь хохирогч Г.*******ын хууль ёсны төлөөлөгч Ж. нь бичгийн баримтаар 19.750.568 төгрөгийн хохирол /хавтаст хэргийн 115-185/ нэхэмжилсэн байх ба шүүх хуралдаанд “...миний бие Ж. нь ээжийнхээ оршуулгын зардалд нийт 25.000.0000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх хүсэлтийг гаргаж нотариатаар баталгаажуулсан, мөн насанд хүрээгүй хохирогч Э. хууль ёсны төлөөлөгч Г. нь бичгийн баримтаар 5.996 төгрөгийн хохирол /хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас/ баримтаар нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь 5.500.000 төгрөгийг төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулахаа илэрхийлж нотариатаар баталгаажуулсан, иргэний нэхэмжлэгч Д. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээ хийлгэсэн зардалд 5.662.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Д. нь Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлбөрийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Насанд хүрээгүй хохирогч Э., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмтлийн улмаас эмчлүүлбэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гурав.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д. нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас:...Шүүгдэгч Д. нь амь хохирогчийн оршуулгын зардалд 25.000.000 төгрөг төлсөн, хохирогч эмчилгээний зардалд 5.500.000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 5.662.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Э. цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч гаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Мөн хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүхээс шүүгдэгч Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзсэн болно.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэргийг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.д оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.д мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

Дөрөв.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2303003020315 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1******* овогт *******ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 501.1-д зааснаар шүүгдэгч Д. нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д 25.000.000 сая төгрөг, хохирогч Э. хууль ёсны төлөөлөгч Г.д 5.500.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 5.662.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсныг дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Д. цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ