Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/989

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******-*******ын *******од холбогдох эрүүгийн 2308012*******79 тоот 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын 22-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо,...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******-*******ын ******* /РД:*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын -ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо дүгээр байрны жижүүрийн өрөөнд хохирогч С.-ын цээжний баруун талд хутгаар хатгаж, биед нь цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 Шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын -ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо дүгээр байрны жижүүрийн өрөөнд хохирогч С.-ын цээжний баруун талд хутгаар хатгаж, биед нь цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 0.5 л архи хувааж уусан...” гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.-ын өгсөн: “…Би Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны дүгээр байрны жижүүрийн ажил хийдэг юм. 2023 оны 4 дүгээр сарын -ны өдөр эхнэртэйгээ гэртээ байхад манай нутгийн залуу орж ирсэн. ******* гэх залуу манайд эхнэр т үзүүлж байгаа түр хүлээх хооронд танайд ороод ирлээ гэж хэлсэн. Бид хоёр гэрт юм ярьж байгаад намайг гарах уу? гэхэд нь би тэгье гээд гарч 0.5 литрийн Хараа нэртэй архи энгэрээсээ гаргаж ирсэн. Бид хоёр архийг хувааж уугаад гэрлүү ороход үгийн зөрүүгүй намайг заамдаж авсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна, нэг мэдсэн т хүргэгдсэн байсан. ******* аймагт уурын зууханд ажил хийдэг байхад надтай хамт ажилладаг байсан хүн. Энэ үйл явдал болохоос өмнө бараг 20 жилийн өмнө хамгийн сүүлд таарсан байх. ******* бид хоёр манай гэрлүү орсон. Бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Би юу ч санахгүй байна. Тухай өдөр т орон дээр сэрсэн.../хавтаст хэргийн 12-13 дахь хуудас/...тухайн үед манай эхнэр 14 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Эхнэрийг гарч явсаны дараа ******* бид хоёр үлдсэн. Би юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Гэнэт /*******/ гараад гүйх үед ухаан сэргэсэн бөгөөд тэр үед зүүн талын цээжийг харахад цус гарч байсан. Би цэргийн төв т 8 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед надаас мөнгө аваагүй. Би 8.000 төгрөгөөр шүүх т үзүүлсэн. Би гомдолтой байна.../хавтаст хэргийн 16- дахь хуудас/

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.ийн өгсөн: ...Би 2023 оны 4 дүгээр сарын -ны өдөр өглөө 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн т үзүүлэх гээд гараад явсан. Намайг гарах үед манай нөхөр С.- гэртээ ганцаараа үлдсэн. Тус өдрийн 13 цагийн үед гэртээ цай чанаад байж байтал гаднаас манай нутгийн ******* гэх нэртэй залуу орж ирсэн. Манай өвгөн тэр хоёр гарч тамхи татъя гээд гарсан. Хэсэг хугацааны дараа яагаад орж ирэхгүй байгаа юм бол гэж бодоод гараад хартал гадаа суудал дээр манай нөхөр, ******* нар архи уугаад сууж байсан. Би Бөмбөгөр худалдааны төв орох ажилтай байсан болохоор 14 цагийн үед түлхүүрээ нөхөртөө өгчихөөд явсан. Би тус өдөр цагийн үед буцаад гэрт ирэхэд манай нөхөр гэрт ороод ирчихсэн сууж байсан. Манай нөхөр ******* намайг хутгалчихлаа гэж хэлээд харуулсан чинь хутгалсан байсан болохоор би цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хавтас хэргийн 20-21 дэх хуудас/

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5760 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...С.-ын биед цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дахь хуудас/,

 5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ч.*******ын өгсөн: ...Би тухайн өдөр эхнэртэйгаа хамт явж байгаад эхнэр рүү яваад би - ахын гэр болох Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орцны жижүүрийн байранд очсон. Би тухайн айлд орохдоо 0.5 граммын Хараа нэртэй архи аваад орсон. Тухайн архийг бид хоёр хувааж уутал -ын эхнэр яваад өгсөн. Бид хоёр архиа хувааж ууж дуусгаад би тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрээд хартал -ын гэрийн хаалганы гадна талд хэвтэж байсан. Би юу болсон талаар санахгүй байна. - бид хоёроос өөр хүн байгаагүй. Би хэн гэмтээсэн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь хуудас/

 6. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/ хавтаст хэргийн 2 дахь хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дахь хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 36-37 дахь хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь хуудас/, хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 54 дэх хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл  /хавтаст хэргийн -62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: ...Шүүгдэгч Ч.******* нь хохирогч С.-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэжээ.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.  

Шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ч.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр:Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Гурав.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай ...”гэжээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчоос хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн насны байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, түүний ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ч.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Дөрөв.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308012*******79 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХЦЭЦЭГ