Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/963

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

хохирогч ***********

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2111 00623 0261 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын ******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт *******дүүргийн ******** дугаар хороо, ***** дугаар хороолол, ***** дугаар байрны **** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, **********.**********.***********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Улсын яллагчаас хохирогч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал), хохирогч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал), хохирогч ********** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал), хохирогч ***** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал), хохирогч ***** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал), хохирогч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дахь тал), хохирогч ***** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал), хохирогч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 174-175 дахь тал), хохирогч ***** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дахь тал), хохирогч *******-***** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дахь тал), хохирогч ***** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дахь тал), хохирогч **** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 41-43 дахь тал), хохирогч **** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь тал), хохирогч ****** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 128-130 дахь тал), хохирогч ***** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал), гэрч ***** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал), гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-123 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал), гэрч ***** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дахь тал),  гэрч **** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал), гэрч ***** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал), гэрч ***** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 212 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЧД2-21-358 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал), мөн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн БЗ1-21-1172 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2645 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 214-215 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 219 дэх тал),дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал), **** эзэмшлийн Хаан банкны ****** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 141 дэх тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 145-147 дахь тал), ****** эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 11, 51, 97, 144 дэх тал), хохирлын баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 233-236 дахь тал), шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч ******* гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал), яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77-78, 80-81 дэх тал), хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч, хохирогч нар нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хохирогч нь хохирол гаргуулах, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд ****** нь 2021 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ******** дүгээр хороо, Яргайтын богины аманд байрлах зуслангийн байшинд хамт төрсөн өдөр тэмдэглэж байсан хохирогч ****** 350,000 төгрөгийн үнэ бүхий Хувай-30, ******* 534,700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51, ******* 320,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөте 8, ****** 360,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-7, **** 195,000 төгрөгийн үнэ бүхий Оппо хонор маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,759,700 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ******** дугаар хороо, ****** байрны ******* тоотод иргэн *********** гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний эхнэр ***** монетон ээмэг, бөгж, самсунг А7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1,468,900 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 8 удаагийн үйлдлээр фэйсбүүк хуудсанд “Хүүхдийн хоёр давхар ор зарна”, “цахилгаан халаагуур худалдана”, “массажны сандал зарна” гэсэн агуулга бүхий хуурамч заруудыг байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, “Бараа захиалахад урьдчилгаа хэрэгтэй, эсхүл бүх төлбөрөө төлж баталгаажуулсны дараа бараа хүргэгдэнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарын дагуу эд зүйл худалдан авахаар хандсан иргэн ***** 300,000 төгрөг, ***** 300,000 төгрөг, **** 800,000 төгрөг, ***** 120,000 төгрөг, ****** 176,000 төгрөг, ***** 800,000 төгрөг, ****** 1,650,000 төгрөг, ******* 1,110,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2022 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ****** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас ****** маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн дээд 2-р үүдэн, зүүн доод 1, 2-р үүдэн, баруун доод 1-р шүдний хугарал, дээд уруулын салстад шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдлоо.

 

Шүүгдэгч **** хохирогч М********.******.******.****** нарын гар утас, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт нь:

 

хохирогч ***** “...би 2021 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх зуслангийн байшинд төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Тэр үед манай найз ******* хамт ирсэн******* гэх залуу шөнө явахдаа бид нарын гар утсыг аваад явсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний гар утас хувай загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал),

хохирогч ******* “...Би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр найз нарын хамт Яргайтын богино гэх газар байшин хоногоор түрээслэн авсан. Тэгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь босоод иртэл 5 хүний гар утас алга болсон байсан. Тухайн өдөр хамт хоносон ****** гэх залуу шөнө явсан байсан. Тэгээд бид нар тэр залууг олж уулзах гээд ахтай нь утсаар холбогдох үед 2-3 хоног хүлээж бай. Асуудалгүй олоод өгнө гэж хэлсэн. ...Би тухайн үед самсунг А51 загварын гар утас алдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал),

хохирогч ****** “...Би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн ***** дүгээр хороо, Яргайтын зусланд байх ***** төрсөн өдрийг найзуудын хамт тэмдэглэж байсан. Тэгээд тухайн үед манай найзын найз гэх ***** нь өглөө явахдаа манай найзуудын гар утсыг аваад явсан байсан. Би тухайн үед Самсунг нөт 8 загварын гар утас алдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал),

хохирогч ******* “...Би тухайн үед Монлаа уул уурхайн компанид тогоочоор ажиллаж байхдаа ******* гэх хүнтэй танилцаж Улаанбаатар хотод ажил амарсан байх хугацаанд ирээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн байшинд *********.********.**********.*********** нарын хамтаар ***** төрсөн өдрийг тэмдэглэж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Манай найзууд ******** гэх хүнтэй тухайн өдөр танилцсан юм. Тухайн орой хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Өглөө 08 цагийн орчим сэртэл ******** байхгүй байсан ба бид бүгдийн гар утас мөн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал),

хохирогч ****** “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн ***** дүгээр хороо, ******* зуслангийн байшинд ***** гэх найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр *******.******.********.******* нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба тухайн өдрийн орой ямар нэг хэрүүл маргаан болоогүй юм. Харин өглөө 08 цагийн орчим сэрэхэд ****** байшинд байхгүй байсан ба миний Oppa hоner маркийн гар утас болон манай бусад 4 найзын гар утас мөн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал),

гэрч ******* “...би өөрийн дүү болох ***** 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк чатаар холбогдож ярих үед хамт архи ууж байсан хүмүүсийн гар утсыг авсан. Одоо надад байгаа, би буцааж өгнө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал),

“Дамно” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЧД2-21-358 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),

хохирогч ******* “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ...нөхрийн найз ******** гэдэг хүн ирчихсэн хүүхдийн хажууд манай нөхөртэй архи уугаад сууж байхаар нь би ******* гэрээс хөөгөөд хүүхдээ аваад ажил руугаа явсан. Тэгээд орой ажлаа тараад 18 цаг 20 минутын орчим гэр лүүгээ орох гээд ирэхэд ******* нь манай гэрийн хаалганы хажууд утсаар яриад зогсож байсан бөгөөд намайг харчихаад зөрөөд шатаар буугаад зугтаачихсан... юмнуудаа бүртгэхэд манай хүүгийн Самсунг маркийн гар утас, миний монетон 1 хос ээмэг, монетон 1 том бөгж, пандора брэндийн 1 бөгж, сваровский брэндийн 1 бөгж, гинж тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дахь тал),

гэрч ******* “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэдэн цагийг мэдэхгүй байна би гэртээ согтуу байхдаа Д**** буюу *******г дуудсан. Тэгсэн манай өөр нэг найз болох *********** буюу ****** хамт хүрээд ирсэн. Тэгээд бид 3 нийлээд 0.75 литрийн архины талыг нь уусан байх. Би нэлээн согтоод байхаар нь өрөөндөө ороод тасарчихсан... Би ****** руу гэнэдүүлж залгаад хөгшөөн хүүхдийн утас аваад ирээ, тэр ээмэг, бөгж ломбардад тавьсан бол би өөрөө очоод авъя байхгүй бол яахав гэсэн чинь Мөнхбат миний халаасанд байгаа гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-123 дахь тал),

гэрч ******* “...сэрээд харсан чинь **** байхгүй, **** бид хоёр байсан... Тэр өдөртөө **** эхнэр Солонго залгаад миний ээмэг, бөгж, гинж алга болсон байна, олж ирээд гэртээ ороорой гэж хэлсэн... ***** надаас утас аваад ******** яриад ээмэг, бөгж өгчих гээд гуйж аргадаж байгаад авсан гэдгийг нь тэр үед хэлүүлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дахь тал),

“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн БЗ1-21-1172 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч ******* 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл фэйсбүүк хуудсанд хуурамч зар байршуулан 8 удаагийн үйлдлээр хохирогч *********.******** нараас мөнгө шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

хохирогч ******* “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүк үзэж байтал нэг зарын групп дээр “хүүхдийн 2 давхар ор худалдана” гэх зар байсан. Тэгээд тэр хүний гар утсаар холбогдтол урьдчилгаа болгож 300,000 төгрөг шилжүүл...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухай хүний өгсөн ** дугаарын данс руу 300,000 төгрөг шилжүүлтэл “удахгүй захиалгаар хүргэж өгнө, тантай холбогдоно” гэх хариу өгсөн. 3 хоногийн дараа нөгөө хүнтэй холбогдох гээд чат бичтэл намайг блок хийчихсэн байхаар нь өөрийгөө залилуулсан гэдгээ ойлгосон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал),

хохирогч ****** “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүк үзэж байтал нэг зарын групп дээр “хоёр хүний ор зарна” гэж үл таних хүн пост оруулсан байсан. Тэгэхээр нь би нөгөө үл таних хүнтэй холбогдсон чинь “...********** дугаарын данс руу 300,000 төгрөг шилжүүлчихвэл орыг чинь аваачиж өгнө. Үлдэгдэл мөнгөө ороо авахдаа өгч болно...” гэхээр нь захиалга өгсөн юм. Тэр өдрөө хойш 4-5 хоногийн дараа ороо асуух гээд нөгөө хүн рүүгээ чат бичтэл намайг блок хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 174-175 дахь тал),

хохирогч ***** “...Би 2021 оны 09 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ******* гэсэн нэртэй фейсбүүк хаягаас гадаад хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Ор” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн ****** гэсэн данс руу нөхрийнхөө Хаан банкны *******дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 800,000 төгрөг хийж бараа захиалсан. Бараа ирэхээр танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фэйсбүүкийг блок хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дахь тал),

хохирогч ***** “...Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ******гэсэн нэртэй фейсбүүк хаягаас эрэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “тарвага” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн ******** гэсэн данс руу 120,000 төгрөг хийж захиалсан бөгөөд ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй. Фейсбүүкийг маань блок хийсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дахь тал),

хохирогч ******* “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр фэйсбүүк AEOS нэртэй цахим хуудаснаас цахилгаан халаагуур худалдан авахаар постны доор өөрийн гар утасны дугаарыг үлдээсэн юм. Гэтэл маргааш нь ****** дугаарын утаснаас үл таних эрэгтэй хүн холбогдон захиалгын ажилтан байна гэж намайг хуурч, надаас 176,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн ***** тоот данс руу шилжүүлэн авч залилсан. Учир нь захиалгын бараа ирэхгүй удаад байхаар нь AEOS цахим хуудасны хаяг хэсэгт байрлах ****** гэсэн утсаар холбогдож захиалсан бараагаа тодруулахад над руу тус байгууллагаас цахилгаан халаагуур явуулаагүй, мөн ****** утасны дугаартай ажилтан огт байдаггүй талаар олж мэдсэн. Би өөрийн утасны дугаарыг цахим хуудасны коммент хэсэгт үлдээснийг хэн нэгэн харж тухайн байгууллагын ажилтан байна гэж намайг хуурч мэхлэн залилсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дэх тал),

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********.**********.*********** үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах,

үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил хорих, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил хорих ял дээр, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жил, 1 (нэг) сар, 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 3 (гурав) жил, 1 (нэг) сар, 20 (хорь) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********** цагдан хоригдсон нийт 283 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 350,000 төгрөг гаргуулж хохирогч *******, 534,700 төгрөг гаргуулж хохирогч ******, 320,000 төгрөг гаргуулж хохирогч *******, 360,000 төгрөг гаргуулж хохирогч *****, 195,000 төгрөг гаргуулж хохирогч *******, 1,468,900 төгрөг гаргуулж хохирогч *******, 300,000 төгрөг гаргуулж хохирогч ********, 300,000 төгрөг гаргуулж хохирогч *****, 800,000 төгрөг гаргуулж хохирогч *********, 120,000 төгрөг гаргуулж хохирогч ****, 176,000 төгрөг гаргуулж хохирогч *****, 800,000 төгрөг гаргуулж хохирогч *****, 1,650,000 төгрөг гаргуулж хохирогч *****, 1,110,000 төгрөг гаргуулж хохирогч ********, 409,980 төгрөг гаргуулж хохирогч ***** тус тус олгосугай.

7. Хохирогч ********* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ******** 164,000 (нэг зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Мөнхбатын эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРАНЖАРГАЛ