Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 44

 

    

            *** УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0059/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч П.Баттулга, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Иргэдийн төлөөлөгч С.Сэржмаа
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэ***, Л.Оюунсувд
Шүүгдэгч ***, ***э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт *** овогт *** ***д, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт *** овогт *** ***т тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000563 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

*** улсын иргэн, *** өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул *** 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт *** оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** овогт *** *** /РД:***/.
*** улсын иргэн, ***-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул *** 4 дүгээр курсын оюутан, ам бүл 7, аав, ээж дүү нарын хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** овогт *** *** /***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч ***э нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***-ийн дотуур байрны 327 тоот өрөөнд ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож ***ын цээжин тус газар хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч *** нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***-ийн дотуур байрны 327 тоот өрөөнд ***этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож ***ий биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим ***-ийн дотуур байрны 327 тоотод өрөөнийхөө ***, *** нарын хамт хоол идээд байж байхад гаднаас ***, *** нар орж ирээд *** бид нарт хандаж “ацнуудаа” гэж хэлэхэд *** “юу гэнээ” гэж уурлахад *** “уучлаарай” гээд ***тай гар барьчихаад суусан юм. Тэгээд би ***д хандаж “чи сургууль дээгүүр юу яриад яваад байгаа юм бэ” гэж асуухад *** ямар нэг юм дуугарахгүй байж байтал хажуу талаас *** орж ирээд “манай дүү тэгээд яадаг юм бэ” гэж хэлээд над руу ойртоход би “чамтай юм яримааргүй байна” гээд өөрөөсөө холдуулж гараараа түлхсэн. Тэр үед *** надад хандаж “чи намайг байн байн дуудаад яах гээд байгаа юм бэ, гай боловоо” гэж хэлээд над руу ***ын хамт дайраад ойртоход нь би хойшоо ухарч холдоод хананд тулах үед *** гараараа нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Тэр үед би манараад хана руу налах үед манай өрөөний *** ***ыг барьж авахад *** над руу ирээд бид хоёр зууралдаж барьцалдаж газар унаж нэг нэгийгээ цохиж дээр доороо орж ноцолдож байх үед хүмүүс орж ирээд салгасан. Тэр үед *** өрөөнөөс гарч явсан юм. Тэгээд би газраас босоод эргэж харахад хойд талын орны хажуу тал хөл хэсэгт нь хутга байхаар нь түүнийг аваад баруун талын шкаф руу шидчихээд орон дээр суутал манай хажуу талын өрөөний *** гэх залуу орж ирээд чи хутгалуулчихсан байна гээд гараараа хутгалуулсан газрыг нь дарж байгаад орны одеяалаар боогоод байж байхад түргэн тусламж ирээд намайг аваад явсан юм. *** архи уучихсан согтуу байсан. Харин ***ийг эрүүл байсан үгүйг нь мэдэхгүй байна. ...*** бид хоёр зодолдож дуусаад би орон дээр суух үед хүүхдүүд харчихаад намайг хутгалуулчихсан байна гэж хэлэхэд нь би мэдсэн юм. Яг хэзээ нь хэрхэн хутгаар хатгасаныг нь мэдэхгүй байна. Тэр хутгыг манай өрөөний *** хоол хүнсний зүйл цуглуулж яваад авсан гэж байсан. Манай өрөөний хутга юм. ...Би гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...***э яах гээд дуудаад байгаа юм бэ,  гай болно шүү гэж хэлээд хоёулаа дайрч байгаад *** намайг буланд шахаж нүүрэн тус газарт цохисноос болоод миний дотор муухайраад байсан. Гэтэл *** ***ыг өрөөнөөс аваад гарсан. Тэгээд ***э надруу дайрахаар нь би биеэ хамгаалахын тулд ***тэй зууралдсан, бид 2 ноцолдоод удаагүй байтал цээжин хэсгээс их цус гарсан, тэгээд эмнэлэг ирээд намайг аваад явсан, гомдолтой байна, эмчилгээний зардалд 600,000 төгрөг авсан, нийт 678,632 төгрөгийн баримт гаргаж өгснөөс ***ийн нэхэмжилсэн 68,000 төгрөгийг төлбөрт тооцож хасаад үлдэх 10,000 төгрөгийг сая авлаа, нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна” гэх мэдүүлэг

Шүүгдэгч ***ий мөрдөн байцаалтад өгсөн “...***аа бид нарт хандаж “та нар ахтай ирж танилцах ёстой, өмнөх хүүхдүүд ирж танилцаж байсан” гэж хэлэхэд нь бид нар мэдсэнгүй, би Дарханых гэж хэлэхэд “намайг хэдэн оных юм бэ” гэж асуухад нь би 1997 онд төрсөн гэж хэлэхэд ***аа надад хандаж “чи надаас нэг нас дүү юм байна, тэр яахав байранд амьдарч байгаа бол чи намайг гэж хүндлэх ёстой” гэж хэлэхэд нь би юм ярилгүй зогсож байхад ***аа ойртож ирээд “чи муухай хараад байна уу, нэг шанаа авах уу” гэж асуухад нь “үгүй” гэж хэлсэн юм. ***аа бид нарт хандаж “манай тасгийнхан ирээгүй байна, ирэхээр нь хоёр тасгаараа гарч байгаад үзэх үү” гэж хэлэхэд нь манай тасгийнхан “яах юм бэ” гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр сургуулийн их завсарлагаанаар ангийнхантайгаа сууж байхад ***аа ангийн гурван залуутай хамт хүрч ирээд намайг дуудаж мэндлээд “гараад уулзъя” гэж хэлсэн. Би тэд нартаа хамт сургуулийн баруун тал руу яваад ***аа хамт явж байсан залуудаа цүнхээ өгөөд намайг шууд миний баруун шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиход нь би зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь цохисон. Тэр үед ***тай хамт явж байсан залуус надад хандаж “чи дахиж ***ыг цохих юм бол бид нар нийлж байгаад чамайг ална шүү” гэж хэлээд над руу ойртох үед цаанаас нэг том биетэй ах гарч ирээд “та нар яах гээд байна” гээд явуулсан. 2016 оны 10 дугаар сарын 3-ны орой дотуур байрныхаа өрөөнд байхад ***тай хамт амьдардаг *** “манай өрөөнд орж ирээд чи орой манай өрөөнд ороод ирээрэй, чамтай хүн уулзана гэж хэлсэн шүү” гэж хэлсэн. ... Тэгээд би дотроо эмээгээд намайг өрөөндөө байхгүй байна гээд хэлчих гэж хэлээд явуулсан. Удалгүй Ээгий дахин орж ирээд “***аа ах намайг чамайг олоод ир гээд байна” гэж хэлэхээр нь би очиж чадахгүй гээд өрөөндөө унтаж амарсан.  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой суудлаар Дарханд ирж байрандаа очоод 220 дугаартай өрөөнд орж хоол идээд сууж байхад манай өрөөний Энхманлай “***аа ах дуудсан шүү, дээшээ гараад уулзчихаарай гэж хэлсэн. Би хоолоо идчихээд цүнхээ өрөөндөө үлдээх гээд ороход *** ах сууж байсан. Намайг өрөөнөөс гарах гэхэд *** ах хаашаа явах гэж байгаа талаар асуухад “***аа ах намайг дуудсан, уулзах гэж байна” гэж хэлэхэд *** намайг цуг “***аагийн өрөө рүү оръё” гэхэд нь ***т хандаж “та согтуу байна, яах юм бэ” гэхэд “зүгээр зүгээр” гэж хэлсэн. ***ын хамт ороход ***аа, ***, ***, болон бас нэг эгчийн хамт байсан. Би ***т хандаж “намайг дуудсан гэсэн яасан бэ” гэж асуухад “чи яасан олон юм ярьдаг юм бэ, би чамайг үхтэл чинь зодчих уу” гэж асуухад нь би “үгүй, би зохих хэмжээний хүмүүст нь хэлсэн, өөр зүйл байхгүй” гэж хэлэхэд *** ***т хандаж “манай дүү шүү, гар битгий хүрээрэй” гэж хэлэхэд *** ***т хандаж “чамд ямар хамаатай юм бэ, өөр хүнтэй ярьж байна, чамтай яриагүй” гэж хэлээд хоорондоо барьцалдаж байх үед *** очоод ***ын нүүрэн тус газар цохиод авсан. Тэр үед ***аа над руу хүрч ирээд намайг цохих гэхэд нь би “яах гээд байгаа юм бэ, эвээ олъё” гээд өөрөөсөө холдуулж түлхэхэд ***аа намайг үүрээд шалан дээр унагаад би босч ирээд ***ааг бариад хавирч угаах гэхэд хойноос *** миний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөхөд нь би шалан дээр унасан. ***аа, *** нар орилоод миний дээрээс цохиж зодсон юм. Би арай хийж өндийгөөд цонх руу харахад тавцан дээр хутга байхаар нь түүнийг аваад гартаа бариад айлгах гээд зогсоход ***аа над руу дахин дайрхад хойноос *** хүрч ирээд намайг дахин хавирч газар унагаад ***аа дээр гарч суугаад толгой хэсэг рүү гараагаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-р дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*** ах хажуунаас наадах чинь манай дүү шүү, битгий гар хүрээрэй гэхэд *** ах би чамтай юм ярихгүй гээд тэр 2 муудалцаад *** ах *** ахыг хаалгаруу түлхэхэд *** ах *** ахыг цохисон. Тэр хооронд *** ах  намайг үүрээд унагаасан, би өөдөөс нь зууралдаж нилээн ноцолдож  байхад *** ах миний араас өшиглөөд орилоод нүдээд байсан. Миний куртка дээшээ шуугдаад толгойн дээгүүр бүтээгдсэн байсан гарт юм баригдахаар нь цохитол тэр нь хутга байсан, тэгээд цагдаа намайг авч явсан, эмчилгээний зардал баримтаар 68,000 төгрөг болсон, үүнийг ***т өгөх ёстой мөнгөнд тооцсон, нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна” гэх мэдүүлэг

Гэрч Э.***ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 10-ны орой ***-ийн оюутны дотуур байрны 327 тоот өрөөнд ***аа, *** бид гурав хоолоо идээд байж байхад гаднаас ***, *** хоёр орж ирсэн юм. Тухайн үед ***гээс архи үнэртэж байсан юм. Тэгээд *** ах *** ах руу үг хаяж хэрүүл өдөж байгаад ***аа ах руу дайрч томроод байсан юм. Тэр үед нь ***аа ах *** ахад хандаж би чамтай ярих юм байхгүй гээд хойшоо ухраад хаалганд тулах үед *** ах ***аа ахын нүүрэн тус газар нэг удаа цохиход *** ах очоод *** ахыг бариад зогссон юм. Тэр үед *** ах ***аа ах хоёр үгийн зөрүүгүй хоорондоо зодолдоход нь би орноосоо босоод гутлаа өмсчихөөд тэр хоёрыг салгахад *** өрөөнөөс гараад явсан юм. Тэгээд ***аа ах газраас босох үед суга хэсгээс цус гарсан байхаар нь яасан юм бэ гээд пудболкыг нь сөхөж үзэхэд хутгалуулчихсан байсан. Манай өрөөний хүүхдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, ...Тэр хоёр зууралдаж ноцолдож газар унаад нэг нэгийгээ цохиод байсан. Гэхдээ тэр зодоон 2-3 минут болоод дууссан. ...Манайх нэг заазууртай өөр хутга байхгүй. Нөгөө хэд ***р хутга авсан эсэхийг би мэдэхгүй байна, ...Зодолдож дуусахад нь ***аа ах руу харахад суганаас цус болсон байсан. Харин ***ийг сүүлд цагдаа ирээд авч явах үед нь харахад зүгээр, гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71-р хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн “...би ганцаараа очоод *** гэх залууг татаж салгаж авахад над руу дайраад байхаар нь нойлын өрөө рүү түлхэж оруулчихаад буцаж 327 дугаартай өрөө рүү ороход ***аа гэх залуугийн энгэр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь наадах чинь болохоо байсан байна гээд цамцыг нь сөхөж үзэхэд суга хэсгээс нь цус олгойдсон юм. Тэгээд би орных нь даавууг аваад ***аагийн цус гарч байсан хэсгийг нь ороож боогоод цагдаа эмнэлэг дууд гэж хэлээд, удалгүй эмнэлэг цагдаа ирсэн юм. Намайг очиход зодоон болоод дуусчихсан, *** дээгүүрээ цээж нүцгэн *** руу дайраад байсан. Тэгээд би энэ хоёрыг зодолдсон юм байна гэж бодсон юм. ***ыг түүний найз охин бариад зогсож байсан юм. ***аа, ***оо нар л байсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 75-р хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 10-ны орой *** хот руу явах гээд доор нэг давхарт сууж байхад дээр хүмүүс шуугилдаад байхаар нь дээшээ 3 давхарт гарч ирэх үед 327 дугаартай өрөөний урд талд хүмүүс зууралдаад байсан юм. Тэгээд би очоод *** гэх залууг салгаж авсан юм. ***, *** нар нэг нэг рүүгээ дайраад ноцолдож байсан юм” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 76-р хуудас/,

Гэрч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн “... ***аагийн өрөөнд ороход хоёр охин болон өрөөнийх нь хүүхдүүд байсан. Тэгээд ***аа *** рүү гараа далайгаад би чамайг хэзээ зодоод хашраачихсан юм бэ гэж хэлэхэд би хажуу талаас *** манай дүү байгаа юм битгий цохиорой гэж хэлж гуйхад ***аа надад хандаж чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд *** ***ийг гараараа цохих гэхэд ***ийг татаад ***ааг түлхсэн. ...*** бид нар хоорондоо ноцолдоод байж байтал хүүхдүүд ирж салгасан юм. Түүнээс хойш өрөөнд юу болсныг мэдэхгүй байна....*** ***ийг зодож цохисон зүйл байхгүй. Ойртож ч очоогүй. *** бид хоёр зууралдаж ноцолдоод өрөөнөөс гарсан. Өрөөнд *** үлдээгүй. *** ***ийг зодож цохисон зүйл байхгүй. *** худлаа ярьсан байна... ***, ***, *** бас нэг охин байсан юм. Өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78-р хуудас/,
...*** бид хоёр цагдаа дээр байж байгаад 04 цагийн орчим дотуур байранд ирээд шууд ***ийн өрөөнд унтаж амарсан юм. Өглөө 08 цагийн орчим байх би хичээлдээ явах гээд босох үед *** нэг эмэгтэйн хамт орж ирээд ***ийг яаж байгаа юм бэ гэж хэлэхэд *** танай өрөөнд байсан хутгаар би хутгалчихсан гэж хэлж байсан. Сүүлд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөвөө. Анх тайлбар мэдүүлэг өгөхдөө сандраад юмаа хольж сольсон, мөн архи уучихсан байсан учир буруу зөв ярьсан байна. Тухайн үед ***аа ***тэй, би ***тай барьцалдаж авсан. Түүнээс биш тэр гурав нийлээд *** бид хоёр луу дайрсан асуудал байхгүй. Хорлоо бүр ойртож ирээгүй, орон дээрээ байсан юм. ...*** бид хоёрыг ноцолдоод өрөөнөөс гарах үед хаалга хаагдсан юм. Түүнээс биш түгжсэн эсэхийг мэдэхгүй. Урьд өгсөн байцаалтандаа хаалга хаагдсан гэж хэлэх гэж байгаад түгжигдсэн гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179-р хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн “...би хэсэг хугацааны дараа дээшээ 3 давхарт гарах үед 327 дугаар өрөөний үүдэнд хүүхдүүд шуугилдаад бөөгнөрчихсөн зогсож байхаар нь явж очиход *** орилсон байдалтай ***, ***, *** нар хориглосон байдалтай, хажуу талд *** зогсож байсан. Тэгээд би өрөө рүү ороход ***аагийн цээжин хэсгийн зүүн талд нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Тэгээд би ***ийг ***аагийн пудболкыг нь сөхөөдөх гэж хэлж сөхүүлэхэд хутгалагдсан байсан. *** даавуугаар цус гарч байсан хэсгийн дарж боолгуулсан. ...Зодолдсон зүйл байхгүй бүгдээрээ зогсож байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 87-р хуудас/,
        •    •    ••    ,    •,.;    • ^ •• - •    г 1
Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр найз залуу болох ***ын өрөөнд ***, *** нарын хамт хоол идээд байж байхад гаднаас ***, *** гэх 1 дүгээр курсын 2 залуу орж ирсэн. Тэр үед би өрөөнөөс нь гараад өөрийнхөө өрөө рүү орсон юм. Тэгээд өрөөндөө байж байхад хүүхдүүд шуугилдаад байхаар нь өрөөнөөсөө гараад очиход ***аа хутгалуулчихсан цээж нилэнхүйдээ цус болчихсон, *** ах цус гарч байгаа хэсгийг даавуугаар ороогоод зогсож харагдсан юм. Тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин *** гэх залуу архи уучихсан байх шиг байсан юм. ...Би ***ий өрөө рүү орсон зүйл огт байхгүй. Би ***г зүс л танина. Түүнээс биш юм ярьж уулзаж үзээгүй... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 89-р хуудас/
...***ий өрөөнд орж ***эс “хутга хаанаас авсан юм бэ” гэж асуухад танай өрөөний цонхны тавцан дээр байсан гэж хэлсэн. Миний анх асууж орсон нь ***ийг өрөөнд орж ирэхдээ “хутга” аваад ороод ирчихсэн байх гэж бодоод тэгж хэлсэн юм. Өөр ямар нэг санаа бодол байгаагүй” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 183-р хуудас/,

Гэрч Э.***ын мөрдөн байцаалтад өгсөн ...*** ***аа руу очиход нь ***аа ***т хандаж “би таньтай юм ярихгүй” гээд өөрөөсөө холдуулж түлхээд байсан. Тэгтэл *** “би ***ий ах нь байна” гэж хэлээд хэрүүл өдөж муудалцаж байгаад ***аагийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход нь би ***ыг барьж аваад өмсөж явсан цамцаар нь толгойг нь давуулж баглаад хувцасны шкаф, хөргөгч хоёрын завсараар оруулж дараад байж байхад өрөөний хаалга онгойход нь би ***ыг түлхэж өрөөнөөс гаргасан юм. Тэгээд эргээд харахад ***аа суга хэсгээс нь цус гарчихсан зогсож байсан. Тэр үед жижүүр *** ороод ирчихсэн пудболкыг нь сөхөөдөх гэхэд *** сөхөхөд хутгалагдсан, цус их хэмжээгээр гарч байсан. *** цагдаа ирэх үед өөрөө хутгалсан гэж хэлсэн юм. Би өрөөнд шинэ хутга заазуур авсан юм. Тэр өдөр хоол хийгээд цонхны тавцан дээр гурилын ганбанз заазуур харагдаж байсан. Харин хутга байсан эсэхийн мэдэхгүй байна. Бариул нь модон өнгөтэй хятад 1000 төгрөгний хутга байсан юм. Тухайн үед би ***ыг дарж байгаад тэр хоёрыг юу болсныг анзаараагүй. Би *** гэх залууд ойртоогүй, зодож цохисон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7-р хуудас/,

ШШҮХ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №6703 шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай гарсан байна. Хар хөх хүрмэнд гарсан 4х4мм хэмжээтэй уранхай нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна. Дээрх уранхайг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй, Хар хөх хүрмэнд гарсан 130 мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай байна. Дээрх уранхайг хэдэн удаагийн үйлчлэлээр болон ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. Хар хөх хүрмэнд гарсан 45мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Дээрх уранхайг хэдэн удаагийн үйлчлэлээр болон ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцас уранхайгүй” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 45-р хуудас/, 

ШШҮХ-ийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1110 шинжээчийн “***ын биед цээжний хөндийн зүүн талаар нэвтэрч цус, хий хуралт үүсгэсэн шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 30-р хуудас/,

ШШҮХ-ийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1092 шинжээчийн “...***ийн биед тархи доргилттой гэмтэл тогтоогдлоо, Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 34-р хуудас/,

ШШҮХ-ийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1091 шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 67-р хуудас/, 

***э, *** нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 116-117/ дугаар хуудас, 

***ын хохирол төлбөртэй холбогдолтой баримтууд /хавтаст хэргийн 145-153/ дугаар хуудас,

***ийн хохирол төлбөртэй холбогдолтой баримтууд /хавтаст хэргийн 161-166 дугаар хуудас/,

***ын эмчилгээний зардалд ***ийн ээж *** 400,000 төгрөг хүлээлгэж өгсөн тухай баримт /хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 187 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ***э нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***-ийн дотуур байрны 327 тоот өрөөнд ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар ***ын цээжин тус газар хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Э.***ын мөрдөн байцаалтад өгсөн “......Тэр үед *** ах ***аа ах хоёр үгийн зөрүүгүй хоорондоо зодолдоход нь би орноосоо босоод гутлаа өмсчихөөд тэр хоёрыг салгахад *** өрөөнөөс гараад явсан юм. Тэгээд ***аа ах газраас босох үед суга хэсгээс цус гарсан байхаар нь яасан юм бэ гээд пудволкыг нь сөхөж үзэхэд хутгалуулчихсан байсан.” гэх, гэрч А.***ийн мөрдөн байцаалтад өгсөн “...би ганцаараа очоод *** гэх залууг татаж салгаж авахад над руу дайраад байхаар нь нойлын өрөө рүү түлхэж оруулчихаад буцаж 327 дугаартай өрөө рүү ороход ***аа гэх залуугийн энгэр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь наадах чинь болохоо байсан байна гээд цамцыг нь сөхөж үзэхэд суга хэсгээс нь цус олгойдсон юм.” гэх, гэрч Э.***ын мөрдөн байцаалтад өгсөн ... би ***ыг түлхэж өрөөнөөс гаргасан юм. Тэгээд эргээд харахад ***ын суга хэсгээс нь цус гарчихсан зогсож байсан.” гэх, ***ын мөрдөн байцаалтад өгсөн “...*** над руу ирээд бид хоёр зууралдаж барьцалдаж газар унаж нэг нэгийгээ цохиж дээр доороо орж ноцолдож байх үед хүмүүс орж ирээд салгасан. Тэр үед *** өрөөнөөс гарч явсан юм. Тэгээд би газраас босоод эргэж харахад хойд талын орны хажуу тал хөл хэсэгт нь хутга байхаар нь түүнийг аваад баруун талын шкаф руу шидчихээд орон дээр суутал манай хажуу талын өрөөний *** гэх залуу орж ирээд чи хутгалуулчихсан байна гээд гараараа хутгалуулсан газрыг нь дарж байгаад орны одеялаар боогоод байж байхад түргэн тусламж ирээд намайг аваад явсан юм.” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***ий мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн 1110 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
 
Шүүгдэгч *** нь 2016 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***-ийн дотуур байрны 327 тоот өрөөнд ***этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож ***ий биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Э.***ын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр хоёр зууралдаж ноцолдож газар унаад нэг нэгийгээ цохиод байсан.” гэх мэдүүлэг, гэрч Э.***ын “...Тухайн үед би ***ыг дарж байгаад тэр хоёрыг юу болсныг анзаараагүй. Би *** гэх залууд ойртоогүй, зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.***ын “... *** ***ийг зодож цохисон зүйл байхгүй. *** худлаа ярьсан байна” гэх мэдүүлэг, ШШҮХ-ийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1092 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Аймгийн прокурорын газраас ***эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар, ***т мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***э “...*** ах  намайг үүрээд унагаасан, би өөдөөс нь зууралдаж нилээн ноцолдож  байхад *** ах миний араас өшиглөөд орилоод нүдээд байсан”, шүүгдэгч *** “би биеэ хамгаалахын тулд ***тэй зууралдсан” гэж мэдүүлж байх боловч гэрч Э.*** ***ийг зодсон, шүүгдэгч ***, ***э нарын хувьд аргагүй хамгаалалт хийсэн гэх байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэ*** “...энэ хэрэг гүйцэд шалгагдаагүй, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, сэдэлтийг заавал авч үзэх хэрэгтэй, *** өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн” гэж, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Л.Оюунсувд “камерын бичлэг гол нотлох баримт байсан. Тухай бүрт нь аваад шалгасан бол илэрхий харагдах байсан, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан” гэж мэтгэлцсэн боловч тухайн хэрэг учрал болох үед хэргийн газар байсан, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох бүх хүнийг гэрчээр байцаасан, дотуур байрны камер нь зөвхөн коридор хэсгийг хянадаг, бичлэг тодорхой хугацаанд хадгалагдаад устгагддаг байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй, хэргийн зүйчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ***э, *** нар хохирогчийн хувьд харилцан нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ***эд хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан материаллаг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 

***т анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, суралцаж байгаа зэргийг харгалзан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйл зүйлд торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохоор заасан тул хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй хутга, хөх өнгийн куртка 1 ширхэг, цагаан өнгийн пудболка 1 ширхэг, малгайтай саарал өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч *** овогт *** ***ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, *** овогт *** ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар *** овогт *** ***д 3 жил /гурав/ 4 сар /дөрөв/ 10 хоногийн хугацаагаар  /арав/ хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар *** овогт *** ***т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин тэнцүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***эд оногдуулсан 3 жил /гурав/ 4 сар /дөрөв/ 10 хоног /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг ялтан ***т мэдэгдсүгэй. 
 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс болох шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн куртка 1 ширхэг, цагаан өнгийн пудболка 1 ширхэг, малгайтай саарал өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***эд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***эд авсан цагдан хорих, ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД

                           ШҮҮГЧИД                                          Т.БАТТУЛГА

                                                                                      Т.ЭНХЖАРГАЛ