Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 36

 

 

 

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

          Õýðãèéí èíäåêñ: 171/2017/0020/Ý/

 

Дархан-Уул аймаг дахь Ñóì äóíäûí эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Г.Гэрэлт-Од äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Шүрэнчимэг,

Уëñûí ÿëëàã÷ààð Аéìãèéí ïðîêóðîðûí ãàçðûí õÿíàëòûí ïðîêóðîð С.Баттамир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч ***íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé õèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зїйлийн 148.2-ò заасан гэмт хэрэгт *** овогт *** ***т õîëáîãäóóëàí яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201609000188 дугаартай õýðãèéã 2016 îíû 12 дугаар ñàðûí 14-ний ºäºð õ¿ëýýí àâ÷, õÿíан õýëýëöэв.

 

Ø¿¿ãäýã÷èéí áèåèéí áàéöààëò:

 

Монгол улсын иргэн, *** өдөр Дархан- Уул аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 4,нөхөр хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2000 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүллж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж байсан *** овогт *** *** /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ***нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс давтан үйлдлээр иргэн ***, ***, ***нараас 6.696.000 /зургаан сая, зургаан зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг залилан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ. Үүнд:

 

Шүүгдэгч А.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Тухайн үед би нөхөр өвсөнд явж ирээд өвсөө зараад мөнгөтэй болно гэж худлаа хэлж ***эс мөнгө зээлсэн юм. ***аас нөхөр хөдөө өвсөнд яваад, надад яаралтай 2,000,000 төгрөг хэрэг болоод байна гэж хэлж авсан. ...Би ***, ***, *** нараас авсан мөнгөө Өлзийгөөс зээлсэн 3,200,000 төгрөгний өрөө өгсөн. Мөн Түмээгээс зээлсэн байсан 2,000,000 төгрөгөө өгсөн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Миний бие ***, ***, *** нараас 2015 оны 5 дугаар сараас эхлэн нөхрөө өвсөнд явсан нэрийдлээр мөнгө зээлж авсан нь үнэн. Хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байнагэх мэдүүлэг,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...***гэх эмэгтэй 2015 оны 10 дугаар сард /би хоногийг нь санахгүй байна/ миний гар утасруу залгаад “...10,000,000 төгрөг зээлээч манай нөхөр хөдөө ажилладаг юм. Түлшний мөнгө хэрэг болоод байнагэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би надад “10.000.000 төгрөг байхгүй ээгэж хэлсэн. Хэд хоногийн дараа дахиад миний гар утасруу ***залгааднадад 5.000.000 төгрөг зээлээчгэсэн юм. Тэгэхээр нь бинадад 5.000.000 төгрөг байхгүй ээгэж хэлсэн. Тэгсэн дахин хэд хоногийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***миний гар утас руу залгааднадад 2.000.000 төгрөг зээлээчгээд манай ажил дээр ирсэн юм. Тэгэхээр нь би үнэхээр л хэрэг болоод байгаа юм байна гэж бодоод 2.000.000 төгрөг хүүгийнхээ хадгаламжийн дэвтрийг барьцаалж байгаад 2.000.000 төгрөг ХААН банкнаас зээлж аваад зээлийн гэрээ хийгээд А.***ийн данс руу шилжүүлсэн юм. Зээлийн хагацаа дуусаад буюу 1 сарын дараа А.***ээс мөнгөө авах гээд А.***ийн гар утас руу залгахад гар утас аа авахгүй алга болсон юм.  А.***ийн хүүхдийн гар утас руу нь залгаад асуусан чинь нөөцийн өвс зараад мөнгө нь орж ирэхгүй байна гэж хэлсэн тэгээд одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй...Манай нөхөр хөдөө ажилладаг юм. Түлшний мөнгө хэрэгтэй байна. Манай нөхөр хөдөө хээр зогсчихлоо гэж надад хэлж мөнгө зээлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...***нь миний ажил дээр ирээд нөхөр маань өвсөнд явсан чинь түлээ нүүрсгүй хүйтэнд хэцүү байна аа, 2,000,000 төгрөгийн хэрэг гарчихлаа, 2,000,000 төгрөг олоод өгөөч ээ гэж хэлсэн. ***нь өдөр бүр над руу залгаж, 3-4 удаа ажил дээр ирсэн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил дээр байхад ***над руу залгахаар нь би Хаан банкин дээр очоод хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалаад 2 сая төгрөгийн зээл аваад А.***т чи нэг сарын хугацаанд өгөөрэй гэж хэлээд Тамгын газрын доод талын нотариат дээр ороод гэрээ хийгээд 2,0 сая төгрөгийг А.***т өгсөн.гэх мэдүүлэг,

 

Хохирогч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *** гэх эмэгтэй манай эхнэр ***ийн хамт орж ирээд манай нөхөр хөдөө өвс бэлдсэн байгаа юм. Өвсөө татах гэсэн чинь түлшний мөнгөгүй болчихлоо 2.300.000 төгрөг нэг сарын хугацаатай зээлээч гэсэн юм. Тэгэхээр нь би за за гэж зөвшөөрөөд 2.300.000 төгрөг *** гэх эмэгтэйд зээлсэн юм. Ингээд сарын дараа би мөнгөө авах гэхэд мөнгө хайж байна гээд өгөхгүй явсаар байгаад одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй байна гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *** миний гар утас руу залгаад би эцэг, эхчүүдээс хураасан 310.000 төгрөгийг үрчихлээ, надад туслаач маргааш мөнгө нь хэрэг болоод байна гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй байна чи удаахгүй гэвэл миний бөгжийг ломбардад тавьж 200.000 төгрөг болдог юм гэж хэлсэн. Ингээд би ***т нөхрөөсөө нууж байгаад цонхоор бөгжөө шидээд өгсөн юм...Ингээд *** намайг дагуулаад *** гэж хүнтэй уулзахад надад байгаа нь 3.000.000 төгрөг байна гээд надад 3.000.000 төгрөг ямар нэгэн барьцаагүй зээлсэн юм. Тэгсэн чинь *** уурлаад та тэгвэл надад одоо байрныхаа ордер өг би барьцаанд тавьж өнөөдөр гэхэд 3.000.000 төгрөг олохгүй бол гэртээ орж чадахгүйд хүрээд байна хүнээс мөнгө зээлсэн чинь тэр хүн нь манай нөхөр, хадам ээж хоёрт хэлчих юм бол манай нөхөр аймаар ууртай намайг зодож, цохидог болохоор дүүд нь үнэхээр хэцүү байна би Болор зоос ББСБ-аас мөнгө зээлж байгаа тэр зээл гарах л юм бол таны мөнгийг буцаагаад өгнө гээд байхаар нь би хүнээс өөрөө эхлээд 2.000.000 төгрөг олоод өгсөн юм...тэгэхээр нь би Болор зоос ББСБ-руу залгаад Аптанцэцэг овогтой *** гэж хүн зээл авах гэж зээлийн материал бүрдүүлсэн үү гэж асуухад Болор зоос" ББСБ-аас тийм хүн манай дээр зээлийн материал бүрдүүлж ирээгүй гэж хэлсэн...***ээс цувуулж 1.000.000 төгрөг авсан...би ***ээс 1.800.000 төгрөг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн мөнгөн дээрээ нэмээд хүүний мөнгө 500.000 төгрөг, бөгжний мөнгө 200.000 төгрөг би ***ийн ломбардад байгаа гар утсыг сунгасан 100.000 төгрөг нийлээд 1.800.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

...Би бөгжөө ломбарднаас авсан одоо миний бөгж надад байгаагэх мэдүүлэг /хавтаст хэргийн 206 дугаар хуудас/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2014 оны сүүлээр өөрт байсан 3.000.000 төгрөг буюу зун тээвэрт яваад олсон бүх мөнгөө эхнэр А.***т өгөөд манай эгчийг дагаад Манжуур яваад бараа авч ирээд зараарай гэж хэлээд өгсөн. Эхнэр Манжуур явж ирээд бараагаа зарсан боловч хүмүүст зээлээр өгөөд мөнгө нь бага багаар орж ирээд юу ч болоогүй дууссан. 2015 оны 11 дүгээр сард манай гэрээр хүмүүс мөнгө нэхэж ирээд манай эхнэр ***ийн гар утас ойр ойрхон дуугардаг болоод эхлэхээр нь би ***ээс юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь *** надад би чиний надад өгсөн 3.000.000 төгрөгийг Эрдэнэгэрэл гэж хүнд түр зээлүүлээд Эрдэнэгэрэл надаас зээлсэн 3.000.000 төгрөгөө өгөхгүй болохоор нь өөр хүнээс 3.000.000 төгрөг зээлээд явсан юм. Тэгээд тэр зээлсэн 3.000.000 төгрөгөө буцааж өгөх гээд хүмүүсээс мөнгө зээлээд одоо ингээд өрөнд орчихлоо гэж хэлсэн...би тээвэрт явах хугацаандаа ***ээс түлшний мөнгө гэж авч байгаагүй ээ...би хүний өвс тээвэрлэж явсан болохоор түлшийг нь цаанаас нь хийдэг байсан юм. Би зүгээр түрээсийн жолооч хийж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

 

Капитал зууч ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн ...алтан бөгж 33 грамм эд зүйлийн өнөөгийн үнэ цэнэ 396,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,

 

***тай 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,

 

***тэй 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/,

 

***2,300,000 төгрөг авсан тухай баримт /хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,

 

Шинэ Нөр Их ХХК-ны барьцаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/,

 

А.***ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгэгдэж байсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 115-118 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан…” гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно.  

 

Шүүгдэгч ***нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс давтан үйлдлээр иргэн ***, ***, ***нараас 6.696.000 /зургаан сая, зургаан зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг залилан авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Би бөгжөө ломбарднаас авсан. Одоо миний бөгж надад байгаа гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 206 дугаар хуудас/ “Шинэ Нөр Их ХХК-ны барьцаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/ зэргээр ***нь ***ийн бөгжийг залилан мэхлэж аваагүй харин барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 180.000 төгрөг авсан болох нь тогтоогдож байна.

 

Бөгжний үнэлгээ болох 396.000 төгрөгөөр учруулсан хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй байх тул ***ээс 2.396.000 төгрөг залилан авсан гэх хэргээс 216.000 төгрөг залилан мэхлэж авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч ***нь хохирогч ***ээс 2.180.000 төгрөг, ***эс 2.300.000 төгрөг, ***аас 2.000.000 төгрөгийг худал хэлж хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр залилан мэхлэж авсан нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.***ийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр залилан мэхлэн авч бага бус буюу 6,480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шатанд хохирогч ***, ***, *** нарын хохирол төлбөрийг барагдуулсан талаарх баримт /хавтаст хэргийн 247-249 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч А.***ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т тус тус зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар А.***ийн 6.696.000 /зургаан сая, зургаан зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг залилан авсан гэх хэргээс ***ээс 216,000 төгрөг залилан авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. *** овогт *** ***ийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.  Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай àíãèéí 148 äуãааð ç¿éëèéí 148.2 дах хэсэгт çààñíààð А.***т эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар А.***т оногдуулсан  2 жилийн /хоёр жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

       5.  Ýð¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар

хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ***бусдад төлөх төлбөргүй, хохирогч  ***, ***, *** нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

 

       6. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т çààñíààð А.***т оногдуулсан 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар õîðèõ ÿëыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил, 6 сарын /нэг жил, зургаан сар/ хугацаагаар хянан харгалзсугай.

 

       7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан А.***т засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

 

       8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       9. Эр¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí 299 ä¿ãýýð ç¿éëèéí 299.3-ò çààñíààр шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх òîãòîîëûã ýñ çºâøººðâºë ÿëòàí, õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, õóóëü ¸ñíû òºëººëºã÷ íàð òîãòîîëûã ãàðäóóëñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäсугай.

 

       10. Ýð¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí 306 äóãààð ç¿éëèéí 306.1-т çààñíààð ýíýõ¿¿ øèéòãýõ òîãòîîëä давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                                   Г.ГЭРЭЛТ-ОД